< Return to Video

Саажилт бол надад тулгарсан 99 асуудлын зөвхөн нэг нь

  • 0:01 - 0:03
    Сайн уу, TEDWomen, юу байна даа?
  • 0:03 - 0:04
    (Алга ташилт)
  • 0:04 - 0:06
    Хангалттай сайн биш байна.
  • 0:06 - 0:08
    Сайн уу, TEDWomen, хэр байна даа?
  • 0:08 - 0:10
    (Алга ташилт)
  • 0:10 - 0:12
    Намайг Мэисүн Заед гэдэг.
  • 0:12 - 0:14
    би согтуу биш байна,
  • 0:14 - 0:17
    гэхдээ намайг эх барьсан
    эмч согтуу байсан.
  • 0:17 - 0:20
    Эмч ээжийг маань 6 удаа,
  • 0:20 - 0:23
    6 өөр чиглэлд зүссэнээр,
  • 0:23 - 0:26
    хөөрхий нялх намайг гэмтээсэн.
  • 0:26 - 0:28
    Үр дүнд нь би нугасны саа өвчтэй болсон,
  • 0:28 - 0:31
    үүнээсээ болж би үргэлж салгалдаг.
  • 0:31 - 0:34
    Хар даа.
  • 0:34 - 0:37
    Үнэхээр ядармаар. Би яг Шакирааг
  • 0:37 - 0:39
    Мухаммад Алитай нийлүүлчихсэн
    юм шиг л байдаг.
  • 0:39 - 0:42
    (Инээд)
  • 0:42 - 0:44
    Энэ бол удамшлын өвчин биш.
  • 0:44 - 0:47
    Төрөлхийн согог, эсвэл ямар нэг олдмол
    эмгэг ч биш.
  • 0:47 - 0:50
    Хэн ч ээжийн минь биед хараал хийгээгүй,
  • 0:50 - 0:54
    аав ээж маань хоорондоо
    үеэлүүд болохоор ч туссан юм биш.
  • 0:54 - 0:55
    Гэхдээ тэд үеэлүүд л дээ.
  • 0:55 - 0:59
    (Инээд)
  • 0:59 - 1:02
    Ганцхан намайг төрсөн
    тэр өдөр болсон золгүй явдлаас
  • 1:02 - 1:04
    болж л ийм өвчин тусдаг.
  • 1:04 - 1:09
    Одоо би та бүхэнд анхааруулахад,
    би танд урам зориг өгөх хүн биш.
  • 1:09 - 1:11
    Мөн би энэ өрөөнд суугаа хэнийг ч
  • 1:11 - 1:13
    миний өмнөөс харамсаасай
    гэж хүсэхгүй байна.
  • 1:13 - 1:17
    Учир нь хөгжлийн бэрхшээлтэй байхыг
  • 1:17 - 1:19
    хүсэх үе танд тохиож байсан.
  • 1:19 - 1:21
    Жишээ нь:
  • 1:21 - 1:24
    зул сарын өмнөх үдэш
    та том дэлгүүр орох гэж байна.
  • 1:24 - 1:28
    Зогсоол хайн тойрон тойрсоор,
  • 1:28 - 1:29
    юу олж хардаг билээ?
  • 1:29 - 1:34
    хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
    зориулсан 16 хоосон зогсоол.
  • 1:34 - 1:36
    Та "Бурхан минь, би жаахан ч гэсэн
  • 1:36 - 1:38
    бэрхшээлтэй байж болохгүй юм уу" гээд л.
  • 1:38 - 1:43
    (Инээд)
  • 1:43 - 1:45
    Мөн танд гэж хэлэхэд,
  • 1:45 - 1:49
    надаа тулгарсан 99 асуудлын
    ганц нь л тархины саажилт.
  • 1:49 - 1:52
    Хавчлагад өртөгсдийн Олимп гэж байсан бол
  • 1:52 - 1:54
    би алтан медаль хүртэх байсан.
  • 1:54 - 2:00
    Би Палестинаас гаралтай, мусульман,
    эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй,
  • 2:00 - 2:03
    бас Нью Жэрсид амьдардаг.
  • 2:03 - 2:08
    (Инээд) (Алга ташилт)
  • 2:08 - 2:11
    Хэрвээ та өөртөө сэтгэл хангалуун
    биш бол одоо болсон нь дээр шүү.
  • 2:11 - 2:14
    Клиффсайд Парк, Нью Жэрси бол миний
    төрөлх хот.
  • 2:14 - 2:16
    Төрөлх газар, өвчин 2 маань
  • 2:16 - 2:18
    ижил үсгэн товчлолтой гэдэг нь
  • 2:18 - 2:21
    надад үргэлж таалагддаг байсан.
  • 2:21 - 2:23
    Мөн гэрээсээ Нью Йорк хүртэл
    алхаад хүрэх
  • 2:23 - 2:25
    боломжтой гэдэг нь тун сайхан.
  • 2:25 - 2:28
    Тархины саатай олон хүн алхаж
    чаддаггүй,
  • 2:28 - 2:31
    гэвч миний эцэг эх "чадахгүй"-д итгээгүй.
  • 2:31 - 2:33
    Аавын маань амны уншлага
  • 2:33 - 2:37
    "Чи хийж чадна. Тиймээ чадаж чадна"
    байлаа.
  • 2:37 - 2:40
    (Инээд)
  • 2:40 - 2:42
    Гурван эгч маань шал угааж байвал
  • 2:42 - 2:44
    би ч бас шал угаана.
  • 2:44 - 2:47
    Гурван эгч маань улсын сургуульд явбал
  • 2:47 - 2:49
    эцэг эх маань сургуулийг
    шүүхэд өгөөд ч хамаагүй
  • 2:49 - 2:51
    намайг сургуульд явуулна.
  • 2:51 - 2:53
    Бид бүгд дан "А" дүн авахгүй л бол
  • 2:53 - 2:55
    бүгд ээжийнхээ углаашаар
    мялаалгадаг байлаа.
  • 2:55 - 2:58
    (Инээд)
  • 2:58 - 3:00
    Намайг 5 настай байхад аав минь намайг
  • 3:00 - 3:03
    хөлөн дээрээ гишгүүлж, хамт алхсаар
  • 3:03 - 3:05
    намайг алхаж сургасан.
  • 3:05 - 3:08
    Мөн 1 долларын дэвсгэрт өмнө минь унжуулж,
  • 3:08 - 3:12
    хойноос нь гүйлгүүлэх арга
    хэрэглэдэг байлаа.
  • 3:12 - 3:14
    (Инээд)
  • 3:14 - 3:17
    Тайчигчийн зөн совин маань
    их хүчтэй байсан л даа.
  • 3:17 - 3:18
    (Инээд)
  • 3:18 - 3:21
    Цэцэрлэгт явах эхний өдрөө би
  • 3:21 - 3:24
    дэндүү олон цохиулсан
  • 3:24 - 3:27
    аварга шиг алхдаг болсон байсан.
  • 3:27 - 3:30
    Өссөн хотод маань 6-хан араб хүн байсан ба
  • 3:30 - 3:33
    тэд бүгд манай гэрийнхэн байлаа.
  • 3:33 - 3:35
    Одоо тэнд 20 араб байдаг ч
  • 3:35 - 3:38
    бүгд манай гэрийнхэн хэвээрээ.
    (Инээд)
  • 3:38 - 3:42
    Бид нарыг Итали биш гэдгийг
    анзаарсан хүн ч байгаагүй байх.
  • 3:42 - 3:46
    (Инээд) (Алга ташилт)
  • 3:48 - 3:51
    Энэ бол 9 сарын 11-ний
    явдал болон улс төрчид
  • 3:51 - 3:55
    "Би лалын шашинтнуудыг үзэн яддаг" гэж
    сонгуулийн сурталчилгаандаа
  • 3:55 - 3:57
    ашиглаж эхэлснээс өмнөх үе.
  • 3:57 - 4:00
    Эргэн тойрны хүмүүс миний шүтлэгт
    дургүйцдэггүй байсан.
  • 4:00 - 4:03
    Харин тэд намайг "Рамадан" сарын үеэр
  • 4:03 - 4:05
    өлсөж үхэх вий л гэж их санаа
    зовнидог байх шиг байсан.
  • 4:05 - 4:07
    Би тэдэнд хэлэхдээ
    надад 3 сар тэжээл болох
  • 4:07 - 4:10
    хангалттай өөх байгаа тул
    нар мандахаас жаргах хүртэл
  • 4:10 - 4:14
    мацаг барих шиг амар зүйл
    үгүй гэж тайлбарладаг байв.
  • 4:14 - 4:17
    Бас би Бродвэйн тайзан дээр шогшоо
    бүжиг хийж байсан.
  • 4:17 - 4:21
    Тийм ээ, Бродвэй, үнэхээр солиотой.
    (Алга ташилт)
  • 4:21 - 4:24
    Аав ээж маань физик эмчилгээний зардлыг
    дийлэхгүй байсан тул
  • 4:24 - 4:25
    намайг бүжгийн сургуульд оруулсан.
  • 4:25 - 4:27
    Би өсгийтэй гуталтай бүжиглэж сурсан.
  • 4:27 - 4:29
    Бас алхаж чадна гэсэн үг.
  • 4:29 - 4:30
    Би Нью Жерсигийнх учраас
  • 4:30 - 4:33
    бид ганган сайхан байхад
    ихээхэн анхаардаг.
  • 4:33 - 4:37
    Найзууд маань өсгийтэй гутал өмсвөл
    би ч мөн адил өмсөнө.
  • 4:37 - 4:40
    Найзууд маань зуны амралтаа Жерсигийн
    далайн эрэг дээр өнгөрөөдөг бол,
  • 4:40 - 4:42
    би тэгдэггүй байсан.
  • 4:42 - 4:45
    Би зуныг дайны бүсд өнгөрүүлдэг байсан.
  • 4:45 - 4:47
    Учир нь гэрийнхэн маань биднийг зун болгон
  • 4:47 - 4:49
    Палестинд аваачихгүй бол
  • 4:49 - 4:51
    бид том болоод
  • 4:51 - 4:54
    Мадонна болчихно гэж
    их санаа зовдог байсан.
  • 4:54 - 4:58
    (Инээд)
  • 4:58 - 5:01
    Зуныг аав намайг эмчлэхэд
  • 5:01 - 5:03
    анхаарсаар өнгөрүүлнэ.
  • 5:03 - 5:05
    Би бугын сүү ууж,
  • 5:05 - 5:07
    нуруун дээрээ халуун аяга тавиулж,
  • 5:07 - 5:09
    Сөнөсөн Тэнгист шумбаж,
  • 5:09 - 5:12
    далайн ус нүдийг минь хорсгоход
  • 5:12 - 5:14
    "Болж байна, болж байна!" гэж бодож
    байснаа санаж байна.
  • 5:14 - 5:17
    (Инээд)
  • 5:17 - 5:21
    Гэхдээ бид нэгэн шидтэй эмчилгээ
    олсон нь йог байлаа.
  • 5:21 - 5:24
    Та нарт гэж хэлэхэд йог маш уйтгартай.
  • 5:24 - 5:26
    Гэхдээ би йогоор хичээллэж
    эхлэхээсээ өмнө,
  • 5:26 - 5:28
    зогсож чаддаггүй "зогсоо"
    хошин шогч байсан юм.
  • 5:28 - 5:32
    Одоо харин би толгой дээрээ
    зогсож чадна.
  • 5:32 - 5:37
    Аав ээж маань надад чи юуг ч хийж чадна,
  • 5:37 - 5:39
    биелэшгүй мөрөөдөл гэж байхгүй
  • 5:39 - 5:41
    гэдэг ойлголтыг тулгадаг байлаа.
  • 5:41 - 5:45
    Харин миний мөрөөдөл өдөр гардаг
    "Ерөнхий эмнэлэг" гэдэг
  • 5:45 - 5:47
    савангийн дуурьт тоглох байсан.
  • 5:47 - 5:49
    Шийдэмгий алхам хийхдээ
    би их сургуульд орж,
  • 5:49 - 5:52
    АМИС-ийн тэтгэлэг авсан.
  • 5:52 - 5:54
    Аризона Мужийн Их Сургууль.
  • 5:54 - 5:57
    Учир нь надад хаана ч
    орон тоо олдож байсан юм.
  • 5:57 - 6:01
    Яг л театрын тэнхимийн
    тэжээвэр лемур мич шиг.
  • 6:01 - 6:03
    Хүн бүр надад хайртай.
  • 6:03 - 6:06
    Би "ухаалгаас арай доогуур" оюутнуудын
    гэрийн даалгаврыг хийж,
  • 6:06 - 6:08
    өөрийхөө бүх хичээл дээр А авч,
  • 6:08 - 6:11
    бас тэд нарын бүх хичээл
    дээр ч А авч байлаа.
  • 6:11 - 6:13
    "Шилэн Амьтны Хүрээлэн" жүжгийн
  • 6:13 - 6:14
    үзэгдэлд тоглох болгонд
  • 6:14 - 6:17
    багш нар маань уйлдаг байлаа.
  • 6:17 - 6:19
    Гэхдээ би ерөөсөө дүр
    авч чадаагүй.
  • 6:19 - 6:21
    Эцэст нь намайг төгсөх ангид ороход
  • 6:21 - 6:24
    манай сургууль "Тэд Жэксоны Дуун Дээр
    Үнэхээр Удаан Бүжиглэдэг"
  • 6:24 - 6:25
    гэдэг шоу хийх болов.
  • 6:25 - 6:28
    Энэ бол нугасны саа өвчтэй
    охины тухай шоу.
  • 6:28 - 6:30
    Би нугасны саатай охин шүү дээ.
  • 6:30 - 6:33
    Ингээд би байшингийн дээвэр дээр гараад
  • 6:33 - 6:36
    "Эцэст нь би дүр авлаа!
    Би нугасны саатай!
  • 6:36 - 6:38
    Эцэст нь чөлөөлөгдлөө!
    Эцэст нь чөлөөлөгдлөө!
  • 6:38 - 6:40
    Бурхан тэнгэртээ талархая!
  • 6:40 - 6:42
    Би чөлөөлөгдлөө!" гэж орилж байсан.
  • 6:42 - 6:45
    Би дүрээ авч чадаагүй ээ. (Инээд)
  • 6:45 - 6:48
    Шерри Браун тэр дүрийг авчихсан.
  • 6:48 - 6:51
    Театрын тэнхим рүү хэн нэгэн
    миний муурыг буудчихсан юм шиг л
  • 6:51 - 6:53
    уйлсаар гүйж очоод,
  • 6:53 - 6:54
    эрхлэгчээс яагаад гэдгийг асуухад
  • 6:54 - 6:57
    тэд намайг жүжиглэж чадахгүй гэж
  • 6:57 - 6:59
    бодсон гэсэн.
  • 6:59 - 7:01
    Тэгэхэд би "Уучлаарай, хэрвээ би
    жүжиглэж чадахгүй бол,
  • 7:01 - 7:03
    тэр дүрийн хүн ч чадахгүй" гэв.
  • 7:03 - 7:08
    (Инээд) (Алга ташилт)
  • 7:11 - 7:16
    Энэ чинь миний тоглох гэж
    төрсөн дүр шүү дээ.
  • 7:16 - 7:21
    Гэтэл тэд нар саагүй жүжигчин сонгочихсон.
  • 7:21 - 7:23
    Коллеж бас л адилхан байсан.
  • 7:23 - 7:25
    Холливуудын өөдгүй түүхэнд
  • 7:25 - 7:27
    эрүүл биетэй жүжигчдийг
  • 7:27 - 7:30
    хөгжлийн бэрхшээлтэй хүний дүрд
    тоглуулсаар ирсэн.
  • 7:30 - 7:33
    Сургуулиа төгсөөд гэр лүүгээ
    нүүж очсоны дараа
  • 7:33 - 7:35
    миний анх авсан жүжигчний ажил
  • 7:35 - 7:37
    өдөр гардаг савангийн дуурийн
    туслах дүр байлаа.
  • 7:37 - 7:39
    Миний мөрөөдөл биелж байлаа.
  • 7:39 - 7:43
    Би юу юугүй рестораны
    үйлчлүүлэгчийн дүрээс
  • 7:43 - 7:46
    зугаатай сайн найз болон
    дэвшинэ гэдгээ мэдэж байв.
  • 7:46 - 7:49
    Гэсэн ч би зөвхөн араас нь хараад таньдаг
  • 7:49 - 7:51
    тавилга мэт хэвээр байв.
  • 7:51 - 7:53
    Ингээд би найруулагч нарыг
  • 7:53 - 7:57
    бандгар, өөр угсааны, хөгжлийн
    бэрхшээлтэй жүжигчдийг
  • 7:57 - 7:59
    шалгаруулж авдаггүйг ойлгосон.
  • 7:59 - 8:02
    Тэд зөвхөн төгс хүмүүсийг л шалгаруулж
    авдаг.
  • 8:02 - 8:04
    Гэвч энэ дүрэм үйлчилдэггүй
    үе байсан.
  • 8:04 - 8:06
    Би хүүхэд байхаасаа Вүүпи Голдберг,
  • 8:06 - 8:08
    Розэнн Барр, Эллен нарыг үзэж өссөн ба
  • 8:08 - 8:10
    эдгээр бүсгүйчүүд нэг талаараа адил байв.
  • 8:10 - 8:12
    Тэд инээдмийн жүжигчид байсан.
  • 8:12 - 8:14
    Ингээд би инээдмийн жүжигчин болсон.
  • 8:14 - 8:19
    (Инээд) (Алга ташилт)
  • 8:20 - 8:23
    Миний анхны ажил алдартай
    инээдмийн жүжигчдийг
  • 8:23 - 8:26
    Нью Йорк хотоос Нью Жерси рүү
    шоунд нь хүргэж өгдөг байлаа.
  • 8:26 - 8:28
    Хамгийн эхний инээдмийн жүжигчнийг
  • 8:28 - 8:32
    нугасны саатай жолооч хүүхэн
    Нью Жерсигийн хурдны замаар
  • 8:32 - 8:34
    давхин хүргэж байгааг мэдээд
  • 8:34 - 8:37
    тэр ямар царайтай болсныг
    би хэзээ ч мартахгүй.
  • 8:37 - 8:39
    Би Америк даяар клубүүдэд тоглож,
  • 8:39 - 8:43
    Ойрхи Дорнодын Арабт
  • 8:43 - 8:46
    цензургүй, гивлүүргүй тоглолт хийсэн.
  • 8:46 - 8:48
    Зарим хүмүүс намайг Арабт очсон
  • 8:48 - 8:50
    хамгийн анхны инээдмийн
    жүжигчин гэдэг.
  • 8:50 - 8:52
    Би өөрийгөө анхных гэж хэлэх дургүй ч,
  • 8:52 - 8:55
    эмэгтэйчүүд хөгжилтэй биш гэдэг
  • 8:55 - 8:59
    өөдгүй онигоог тэд
    сонсож байгаагүйг мэднэ.
  • 8:59 - 9:03
    Тэд биднийг элэг хөшөөм гэдэг.
  • 9:03 - 9:07
    2003 онд миний хуурай ах
  • 9:07 - 9:09
    Дин Обидаллах бид хоёр
  • 9:09 - 9:12
    Нью Йорк дахь Араб-Америкийн хошин
    урлагийн фестивалийг зохион байгуулсан.
  • 9:12 - 9:14
    Өдгөө 10 жил болж байна.
  • 9:14 - 9:16
    Бидний зорилго бол
  • 9:16 - 9:20
    Америкт амьдардаг арабуудын
    сөрөг дүр төрхийг өөрчлөх,
  • 9:20 - 9:23
    мөн найруулагчдад Өмнөд Ази, Араб хоёр
  • 9:23 - 9:25
    адилхан биш гэдгийг сануулах байв.
  • 9:25 - 9:28
    (Инээд)
  • 9:28 - 9:32
    Арабуудын тухай ойлголтыг өөрчлөх нь
  • 9:32 - 9:36
    хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх
    явцуу ойлголтыг
  • 9:36 - 9:39
    өөрчлөхөөс харьцангуй амархан байдаг.
  • 9:39 - 9:41
    Би хамгийн том амжилтандаа 2010
    онд хүрсэн.
  • 9:41 - 9:44
    Би "Кит Олбермэннтэй хамт"
  • 9:44 - 9:46
    гэдэг мэдээний хөтөлбөрт уригдав.
  • 9:46 - 9:49
    Би хонхны баярт явах гэж байгаа
    юм шиг гангалаад орж иртэл
  • 9:49 - 9:52
    намайг студи руу яаруулан оруулж,
  • 9:52 - 9:57
    эргэдэг, гүйдэг сандал дээр суулгачихав.
  • 9:57 - 10:00
    Тайзны зохион байгуулагч руу хараад
  • 10:00 - 10:02
    "Уучлаарай, би өөр сандал авч болох уу?"
  • 10:02 - 10:05
    гэтэл зохион байгуулагч над руу хараад
  • 10:05 - 10:07
    "5, 4, 3, 2 ..." гээд эхлэв.
  • 10:07 - 10:09
    Шууд дамжуулсан шүү дээ.
  • 10:09 - 10:11
    Надад хөтлөгчийн ширээнээс зуурч,
  • 10:11 - 10:15
    дэлгэцнээс өнхөрч алга болохгүйг
    хичээхээс өөр арга үлдсэнгүй.
  • 10:15 - 10:18
    Ярилцлага дуусахад би маш их уурласан.
  • 10:18 - 10:20
    Надад боломж олдсон боловч
    би түүнийг алдсан,
  • 10:20 - 10:23
    бас дахиж хэзээ ч уригдахгүй гэдгээ
    ойлгож байлаа.
  • 10:23 - 10:26
    Гэвч Олбэрмэнн намайг
    дахин уриад зогсохгүй,
  • 10:26 - 10:28
    байнгын зочин болгож,
  • 10:28 - 10:31
    сандлыг маань шалан дээр нааж өгөв.
  • 10:31 - 10:35
    (Инээд) (Алга ташилт)
  • 10:37 - 10:39
    Кит Олбэрмэнтэй нэвтрүүлэг хийгээд
  • 10:39 - 10:41
    мэдэж авсан зугаатай зүйл гэвэл
  • 10:41 - 10:45
    интернэт дэх хүмүүс бол өөдгүй амьтад.
  • 10:45 - 10:47
    Хүүхдүүдийг харгис гэдэг ч,
  • 10:47 - 10:50
    намайг хүүхэд байхад ч тэр, насанд хүрсэн
    хойно ч тэр шоолж байгаагүй.
  • 10:50 - 10:54
    Гэтэл миний хөгжлийн бэрхшээл цахим
    сүлжээнд сайхан тоглоом болж хувирлаа.
  • 10:54 - 10:56
    Тэнд тавигдсан бичлэгүүдийн доор
  • 10:56 - 10:58
    хүмүүс иймэрхүү сэтгэгдэл бичнэ:
  • 10:58 - 11:00
    "Энэ яагаад цовхчоод байгаа юм?"
  • 11:00 - 11:02
    "Энэ хүн гажиг юм байх даа?"
  • 11:02 - 11:05
    Надад хамгийн таалагдсан нь:
    "Хөөрхий, хэлтгий амтай террорист
  • 11:05 - 11:08
    юунаас болж ингэж зовж байгаа юм бол?
  • 11:08 - 11:11
    Бид түүний төлөө залбирах хэрэгтэй."
  • 11:11 - 11:13
    Нэг хүн бүр надад хөгжлийн
    бэрхшээлтэй гэдгээ
  • 11:13 - 11:16
    нэртэйгээ хамт дурдаж байгаач
    гэж зөвлөсөн.
  • 11:16 - 11:21
    Жүжгийн зохиолч, хошин шогч,
    саа өвчтөн.
  • 11:21 - 11:24
    Хөгжлийн бэрхшээл гэдэг
    уралдаан шиг л ил байдаг.
  • 11:24 - 11:27
    Хэрвээ тэргэнцэртэй хүн Бейонсегийн
    дүрд тоглож чадахгүй бол
  • 11:27 - 11:30
    Бейонсе түүний дүрийг гаргаж чадахгүй.
  • 11:30 - 11:32
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол...
  • 11:32 - 11:35
    Тийм ээ, алгаа таш л даа.
  • 11:35 - 11:37
    (Алга ташилт)
  • 11:39 - 11:42
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дэлхийн
  • 11:42 - 11:44
    хамгийн том цөөнх ба урлагийн ертөнцөд
  • 11:44 - 11:47
    хамгийн бага төлөөлөлтэй.
  • 11:47 - 11:49
    Эмч нар намайг алхаж чадахгүй гэсэн.
  • 11:49 - 11:52
    Гэтэл би та нарын урд байж байна.
  • 11:52 - 11:55
    Харин намайг хүүхэд байхад нийгмийн сүлжээ
    байсан бол
  • 11:55 - 11:56
    би энд байхгүй.
  • 11:56 - 11:58
    Бид хамтдаа хэвлэл мэдээлэл,
  • 11:58 - 12:00
    өдөр тутмын амьдралд хөгжлийн
    бэрхшээлийн талаар
  • 12:00 - 12:04
    илүү эерэг хандлага үүсгэж чадна
    гэж итгэж байна.
  • 12:04 - 12:06
    Нийгэмд илүү эерэг төрхтэй болсноор
  • 12:06 - 12:10
    магадгүй интернэтэд арай бага үзэн ядалт
    төрүүлэх байх.
  • 12:10 - 12:11
    Үгүй ч байж магад.
  • 12:11 - 12:14
    Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэхийн тулд
  • 12:14 - 12:16
    бүхэл бүтэн нийгмийн тус
    хэрэгтэй байж магад.
  • 12:16 - 12:18
    Миний ер бусын аялал намайг
  • 12:18 - 12:20
    хачирхалтай олон газруудад аваачсан.
  • 12:20 - 12:23
    Би телевизийн од Сузан Лучитай
  • 12:23 - 12:26
    улаан хивсэн дээр алхсан.
  • 12:26 - 12:28
    Мөн Лорраин Арбустай ч бас.
  • 12:28 - 12:31
    Би Адам Сандлертэй кинонд тоглож,
  • 12:31 - 12:33
    өөрийн шүтээн Дэйв Маттьюстэй
  • 12:33 - 12:35
    хамт ажилласан.
  • 12:35 - 12:37
    Би "Гайхалтай Арабууд" аялан тоглолтын
  • 12:37 - 12:39
    гол дүр болж дэлхийгээр аялсан.
  • 12:39 - 12:42
    Би Нью Жерси мужийн төлөөлөгч болж
  • 12:42 - 12:46
    2008 оны Ардчиллын Үндэсний Чуулганд
    оролцсон.
  • 12:46 - 12:49
    Мөн би Мэисүний Хүүхдүүд гэдэг
  • 12:49 - 12:51
    Палестины дүрвэгч хүүхдүүдэд
    орон гэр олгох
  • 12:51 - 12:53
    хандивын байгууллагыг үүсгэн байгуулсан.
  • 12:53 - 12:56
    Аав ээжийн минь олгосон боломжийн
    дэргэд өчүүхэн ч гэсэн.
  • 12:56 - 12:59
    Гэхдээ сэтгэлд хамгийн тод
    үлдсэн мөч бол
  • 12:59 - 13:01
    энэ мөчөөс өмнө шүү дээ,
  • 13:01 - 13:06
    (Инээд) (Алга ташилт)
  • 13:09 - 13:12
    Миний хамгийн тод дурсамж бол
  • 13:12 - 13:14
    эрвээхий шиг бүжиж,
  • 13:14 - 13:16
    зөгий шиг хатгадаг,
  • 13:16 - 13:19
    Паркинсоны өвчтэй,
    над шиг салгалдаг нэгэн залууд
  • 13:19 - 13:21
    зориулан тоглосон мөч байлаа.
  • 13:21 - 13:23
    Тэр бол Мухаммад Али.
  • 13:23 - 13:28
    (Алга ташилт)
  • 13:31 - 13:34
    Аав минь намайг амьдаар
    үзүүлбэр үзүүлж байхыг үзсэн
  • 13:34 - 13:36
    цорын ганц тохиолдол ба
  • 13:36 - 13:39
    би энэ илтгэлийг түүний дурсгалд
    зориулмаар байна.
  • 13:39 - 13:41
    (Араб хэл)
  • 13:41 - 13:44
    Намайг Мэисүн Заед гэдэг.
  • 13:44 - 13:47
    Хэрвээ би чадаж байгаа бол,
    та ч бас чадна.
  • 13:47 - 13:51
    (Алга ташилт)
Title:
Саажилт бол надад тулгарсан 99 асуудлын зөвхөн нэг нь
Speaker:
Мэйсүүн Заид
Description:

"Би нугасны саажилттай. Бие минь үргэлж чичирдэг" хэмээн Мэйсүүн Заид хөгжилтэй, зугаатай илтгэлийнхээ эхэнд өгүүлэв. (Нээрээ шүү, маш инээдтэй илтгэл.) Ухаалаг, үзэсгэлэнтэй Америк дахь араб гаралтай инээдмийн жүжигчин маань хошин урлагийн жүжигчин, сайн үйлсийн идэвхитэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон замналаа бидэнтэй хуваалцах болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:13

Mongolian subtitles

Revisions