Итгэл найдваргүй байдлаас гарах зам | Ник Вуйчич | TEDxNoviSad
-
0:06 - 0:10(Серб хэлээр) Та бүхэнд их баярлалаа.
-
0:10 - 0:12Намайг Ник Вуйчич гэдэг.
-
0:12 - 0:14Би 1982 онд Австралид төрсөн.
-
0:14 - 0:172006 онд Австралиас
Калифорни руу нүүсэн. -
0:18 - 0:21Миний амьдралын түүх гэвэл...
-
0:21 - 0:24YouTube-н бичлэгээс ч бай,
-
0:24 - 0:27хөл гаргүй залуугийн инээмсэглэж буй
зурагнаас ч бай, -
0:27 - 0:30миний амьдралыг ямар нэг хэмжээнд мэддэг
-
0:30 - 0:33бүх хүмүүст би талархаж явдаг.
-
0:33 - 0:35Хүмүүс надаас асуудаг юм:
-
0:35 - 0:36Чамд юу тохиолдоо вэ,
-
0:36 - 0:39тэр хүнд хэцүү бүхнийг
яаж даван туулсан бэ гэж. -
0:40 - 0:43Хүмүүсийн надад өгч байсан
гол санаанд нэр өгвөл: -
0:43 - 0:47"Ханыг хаалга болгох" байсан.
-
0:47 - 0:49Би хүмүүст яриа хийхдээ
-
0:49 - 0:51хэлэх дуртай нэг үг гэвэл
-
0:51 - 0:54"бэрхшээлийг боломж болгон хувиргах" юм.
-
0:54 - 0:59Одоо ч гэсэн би та бүхэнтэй
энэ санааг хуваалцах гэж байна. -
0:59 - 1:03Өнөөдөр дэлхий дээр тэрбум хүн
өлсөж буйг би мэдэж байна. -
1:03 - 1:07Энэ жил нэг сая хүн амиа хорлохыг
би мэдэж байна. -
1:07 - 1:1040 хором тутам нэг хүн.
-
1:10 - 1:13Өнөөдөр 120 сая хүн боолчлогдож байгааг
би мэдэж байна. -
1:13 - 1:15Би зургаан боолтой биеэр уулзаж байлаа.
-
1:15 - 1:19Бизнесийн хувьд орой нь гэж болох
-
1:19 - 1:22тэрбумтнуудтай уулзаж учирч явлаа.
-
1:22 - 1:25Би банкны эзэдтэй ч,
-
1:25 - 1:28өнчин хүүхдүүдтэй ч уулзаж байсан.
-
1:28 - 1:30Бид бүгдээрээ ямар нэг юм хайж явдаг.
-
1:30 - 1:32Бид бүгд итгэл найдвар эрэлхийлдэг.
-
1:32 - 1:35Чи итгэл найдварыг зүгээр л
олоод авчихгүй, -
1:35 - 1:37төрөхөд чинь л хамт байж байна гэж үгүй.
-
1:37 - 1:40Үгүй дээ, бид зовлон дунд төрдөг.
-
1:40 - 1:43Бид зовлон дунд мэндэлж,
хэцүү бэрхийг туулдаг. -
1:43 - 1:46Энэ хорвоод бид
яагаад ингэж төрснөө -
1:46 - 1:48тэр бүр мэдэхгүй ч,
-
1:48 - 1:50бидэнд сонголт бий хэмээн
эцэг эх минь -
1:50 - 1:51надад байнга сургадаг байлаа.
-
1:51 - 1:54Байхгүй зүйлдаа уурлаж бухимдах уу,
-
1:54 - 1:56эс бөгөөс байгаа зүйлдээ талархах уу?
-
1:56 - 1:59Ийнхүү сонголт хийх явдал
миний хамгийн эхэнд, -
1:59 - 2:03ялангуяа сургуульд орсон эхний жилүүдэд
-
2:03 - 2:06шийдэх ёстой зүйл болсон.
-
2:06 - 2:08Олон хүүхэд над дээр ирээд
тоглоом тохуу хийдэг байсан. -
2:08 - 2:11Би 5 улсын конгресс дээр үг хэлж байлаа.
-
2:11 - 2:14Би дэлхийн янз бүрийн улс орны
7 ерөнхийлөгчтэй уулзсан. -
2:14 - 2:16Дээд тал нь 110,000 хүнд
илтгэл тавьж байсан. -
2:16 - 2:19Яриа хийхийг хүссэн 30,000 урилга
надад ирээд байна. -
2:19 - 2:22Хаа ч явсан би
амьдралын үнэ цэнийн тухай ярьдаг. -
2:22 - 2:25Янз бүрийн улс орны сургууль дээр очихдоо
-
2:25 - 2:27дарамталж дээрэлхэхийн
хор уршгийг ярьдаг. -
2:27 - 2:30Хайр бол хамгийн агуу зүйл юм шүү.
-
2:30 - 2:32Бид хайраар дутагдаж,
-
2:32 - 2:34горьдлого найдвар тасрах тэр үед
-
2:34 - 2:37амьдрах хүчээ алдаж эхэлдэг.
-
2:38 - 2:41Хүүхэд насны минь амьдралд
том хана боссон байлаа. -
2:42 - 2:47Би дөрвөн хананы дунд хоригдож,
итгэл найдварын гэгээ өчүүхэн үлдээд байв. -
2:47 - 2:50Гэхдээ би тэндээс
янз бүрийн замаар чөлөөлөгдөж -
2:50 - 2:53өдрөөс өдөрт амьд мэнд тэсэж үлдсэн.
-
2:53 - 2:56Надад хайртай, намайг зоригжуулдаг,
-
2:56 - 2:59энэ байгаагаар минь үзэсгэлэнтэй гэж,
-
2:59 - 3:03бусад юу гэхийг бүү тоо гэж хэлдэг байсан
эцэг эхийнхээ ачаар би амьд үлдсэн. -
3:03 - 3:06Үнэндээ би Австралийн нийтийн
боловсролын системд -
3:06 - 3:08суралцаж байсан анхны
хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байлаа. -
3:08 - 3:12Би 1990 "Оны шилдэг залуу" шагналыг
гардаж авсан билээ. -
3:13 - 3:16Хорвоо ертөнц хатуу,
бидэнд итгэл найдвар хэрэгтэй. -
3:16 - 3:18Бидэнд хайр хэрэгтэй.
-
3:18 - 3:22Итгэл найдвараа алдсан цагт бид
яагаад энд байгаадаа эргэлздэг. -
3:23 - 3:25Тийм ээ, дотор чинь үгүйрч хоосорно.
-
3:26 - 3:28Би өөрийнхийгөө хуваалцъя.
-
3:29 - 3:34Өнөөдөр би гар хөлгүй хэвээрээ л байна.
Гэхдээ бүх юм орвонгоороо өөрчлөгдсөн. -
3:35 - 3:37Бүх юм!
-
3:37 - 3:40Би хувьдаа итгэл найдвар, аз жаргалыг
-
3:40 - 3:42олон жил хайсан боловч юу ч олоогүй.
-
3:42 - 3:46Ширээний энэ хэсгийг миний итгэл
найдвар гэж үзвэл -
3:46 - 3:50үнэн намайг чадах бүхнээ хий
гэж байлаа. -
3:51 - 3:54Гэвч худал хуурмаг бидний нүдийг боодог.
-
3:54 - 3:57Өдөр бүр. Зарим хүмүүс бидний
зоригийг мохоодог. -
3:57 - 4:00Чиний хувьд хичнээн
сайхан өдөр байлаа ч -
4:00 - 4:03урам зоригийг чинь үгүй хийж,
баяр баяслыг чинь сүйтгэх гэж санадаг -
4:03 - 4:05тийм хүмүүстэй
тааралдаж байсан биз? -
4:05 - 4:07Эсвэл бүр ямар гайтай өдөр байсан ч
-
4:07 - 4:09улам л доош нь татдаг тийм хүмүүс?
-
4:09 - 4:12Миний юу яриад байгааг
ойлгож байгаа биз дээ? -
4:12 - 4:14Урмыг чинь хамгийн их хугалсан
3 зүйлийг бод доо. -
4:15 - 4:17Эд нар чинь үнэндээ юу ч биш.
-
4:18 - 4:20Харин чи өөрөө.
-
4:21 - 4:24Зоригийг чинь мохоох хэдэн үг хэлэхэд
надад гурван хором л хэрэгтэй. -
4:24 - 4:28Тэгээд үүнийг чи насан туршдаа мартахгүй.
-
4:28 - 4:32Би 50 настай, 40 настай олон эмэгтэйтэй
уулзаж байсан. Аав нь тэдэнд -
4:32 - 4:35юу гэж хэлдэг байсныг,
хэзээ ч битгий сонссон болоосой -
4:35 - 4:37гэмээр үгсийг тэд санасаар л байдаг.
-
4:37 - 4:40Үг хүчтэй байдаг юм шүү.
-
4:40 - 4:42Ийм үг сонсохоороо
-
4:42 - 4:45оюун бодол чинь тэр худал үгэнд
улам итгэж эхэлдэг. -
4:45 - 4:48"Ник, чи тийм сайн биш, бууж өг,
чамд хэзээ ч ажил олдохгүй", -
4:49 - 4:53"Чамтай хэн ч гэрлэхгүй, чи эхнэрийнхээ
гарыг ч атгаж чадахгүй шүү дээ." -
4:53 - 4:55"Чиний аав болно гэж юу байсан юм бэ,
-
4:55 - 4:58хүүхдээ уйлахад тэвэрч аваад
саатуулж чадахгүй биз дээ?" -
4:58 - 5:02Чи орь ганцаараа.
Мэдээж аав ээж чинь чамайг тэвэрнэ. -
5:02 - 5:05Гэвч шархыг чинь аниулж дийлэхгүй.
-
5:06 - 5:10Зүгээр бууж өг! Бууж өг! Бууж өг!
-
5:15 - 5:19Би наймтай байхдаа амиа хорлохоор шийдсэн.
Яагаад гэж үү? -
5:19 - 5:24Учир нь надад ямар ч итгэл найдвар
үлдээгүй. Би тэгэж л бодож байлаа. -
5:24 - 5:27Өнөөдөр та бүхэн надад итгэл найдвар
байсныг харж байгаа байх. -
5:27 - 5:33Харахгүй байгаа зүйлдээ итгэхийг
юу гэдэг вэ? Итгэл үнэмшил. -
5:33 - 5:37Үг хүнд ямар их нөлөөлдөг гэж санана.
Тэврэлт бол үгнээс ч илүүг мэдрүүлнэ. -
5:38 - 5:42Харин тэврэлт яаж ч чадахгүй болсон үед,
итгэл найдвар хэрэг болно. -
5:42 - 5:45Миний хувьд үг, тэврэлт
хангалттай биш байлаа. -
5:45 - 5:47Харин надад итгэл найдвар байгаагүй.
-
5:48 - 5:49Тиймээс би бууж өгөх гэсэн юм.
-
5:50 - 5:5410 настайдаа би 6 инч буюу 15 см гүнтэй
усанд өөрийгөө живүүлэх гэж оролдсон. -
5:55 - 5:56Бүр төрсөн гэртээ шүү!
-
5:56 - 5:59Би аавдаа жаахан амрах л
гэсэн юм гэж хэлсэн. -
5:59 - 6:02Гэхдээ би жинхэнээсээ
амиа егүүтгэе гэж санасан. -
6:02 - 6:05Хангалттай зовсон.
(Серб хэлээр) Хангалттай! -
6:07 - 6:11Эхний хоёр удаад би доошоо
харж хэвтээд, амьсгалаа түгжиж -
6:11 - 6:15уушги маань хэр их агаар хадгалж
чадахыг тооцох гэж оролдсон. -
6:15 - 6:21Гурав дахиа оролдох үед гэнэт эндэхийн
юм бүхнийг орхиод одох хүсэл зурсхийв. -
6:22 - 6:25Тэр их доромжлол бас
эцэг эхдээ ачаа болж байгаагаа, -
6:25 - 6:28өөр хүсч хүлээх юм үлдээгүй
гэдгийг ойлгосон. -
6:28 - 6:29Гэвч тэрхэн зуур
-
6:29 - 6:32хэрвээ би амиа хорловол аав ээждээ
одоо байгаа дээр нь нэмээд -
6:32 - 6:35улам л дарамт болох юм байна
гэдгийг ухаарч билээ. -
6:38 - 6:43Хөл гаргүй хүүхэдтэй байхаас
илүү хэцүү, -
6:43 - 6:46горьдлого тасалсан нэг зүйл байсан юм.
-
6:46 - 6:50Тэр юу вэ? Хөл гаргүй, дээр нь
амьдралд бууж өгсөн хүүхэд. -
6:51 - 6:53Хэрвээ би ингэх юм бол
аав, ээж, дүү маань -
6:53 - 6:57миний булшин дээр уйлж
зогсоно доо гэсэн бодол -
6:57 - 7:00амийг минь аварсан юм.
-
7:00 - 7:04Хэрвээ эцэг эх минь намайг
энэ байгаагаараа сайхан гээгүй бол, -
7:04 - 7:07намайг цор ганц, надад хайртай гэж
хэзээ ч хэлж байгаагүй бол -
7:07 - 7:09өдийд би энд зогсож байхгүйсэн.
-
7:09 - 7:11Тиймээс би эцэг эх болсон хүн бүрийг
-
7:11 - 7:14үр хүүхдээ чадах чинээгээрээ
зоригжуулж бай гэмээр байна. -
7:14 - 7:18Ялангуяа Барууны өсвөр насныхан хаалган
дээрээ "бүү саад бол" гэсэн тэмдэг хаддаг. -
7:18 - 7:23Эцэг эх, хүүхдийн хооронд өрнөдөг яриа
хаа сайгүй нэг иймэрхүү л байдаг болов уу: -
7:23 - 7:26"Хичээл ном сайн? - Дажгүй.
Юу сурав даа - Юу ч сураагүй. -
7:26 - 7:27- Даалгавраа хийсэн үү?
- Үгүй." -
7:27 - 7:29Өдөрт хоорондоо ийм л юм ярьдаг.
-
7:29 - 7:33Та хүүхэддээ хичнээн сайхан болохыг нь
хэлэх гэхэд тэр өөдөөс чинь: -
7:33 - 7:35"Мэдээж шүү дээ.
Би таны хүүхэд юм чинь -
7:35 - 7:37та ингэж хэлэх нь тодорхой" гэнэ.
-
7:37 - 7:40Тэдний ч зөв.
-
7:40 - 7:42Хүн нэг бүр үнэ цэнэтэй.
-
7:42 - 7:44Миний үнэ цэнийг
-
7:44 - 7:46яаж харагддагаар минь, ямар ажил хийдэг,
-
7:46 - 7:49ямар гарал угсаатай, хаана төрснөөр,
-
7:49 - 7:51хэр их мөнгө олдгоор тодорхойлж чадахгүй.
-
7:51 - 7:53Энэ бүхэн юу ч биш.
-
7:53 - 7:55Маш олон өсвөр насны хүүхдүүд
-
7:55 - 7:57бие биенээ гаднах төрхөөр нь
шоолж байдаг. -
7:57 - 7:58Би хүүхдүүдээс асуудаг л даа:
-
7:58 - 8:02"Би та нарын найз байх хэмжээний
мундаг байна уу?" -
8:02 - 8:04Тэд "Мэдээж, тэгэлгүй яахав" гэцгээдэг.
-
8:04 - 8:07"Би чинь хөл гаргүй шүү дээ" гэхээр
"Энэ чинь огт хамаагүй" гэдэг. -
8:07 - 8:11Тэгэхээр нь би "Үнэн үү? Миний хөл
гаргүй байх ямар ч хамаагүй гэж үү?" -
8:11 - 8:12гэхэд "Хамаагүй" гэдэг.
-
8:12 - 8:14Тэгээд би асуудаг: "Огт
хамаагүй юм бол -
8:14 - 8:17бид яагаад бие биенээ үгээр
алж байдаг юм бэ? -
8:17 - 8:19Нээрээ л огт падгүй юм бол?"
-
8:19 - 8:22Бид яагаад өөрсдийгөө толинд харахдаа
-
8:22 - 8:24сайн сайхныг бус мууг нь олж хардаг юм бэ?
-
8:26 - 8:30Би өнөөдөр та бүхнээс юу хайж
буйг чинь асуумаар байна. -
8:30 - 8:33Та нарт би тэрбум доллар өгвөл
та нар аз жаргалтай болох уу? -
8:33 - 8:37Хэрвээ та нар надад тэрбум доллар өгвөл
би лав хагартлаа баярлана. -
8:37 - 8:41Гэвч ээж минь өнөө шөнө нас барвал
би аз жаргалтай байж чадах уу? Үгүй. -
8:43 - 8:46Энэ дэлхийн бүх мөнгийг өгөөд ч
би аз жаргалтай байж чадахгүй. -
8:46 - 8:50Тийм биз дээ? Учир нь мөнгөөр
сэтгэлийг анагааж болдоггүй юм. -
8:50 - 8:53Маш олон хүүхдүүд
хайр энэрлийг хүсч байдаг. -
8:53 - 8:57Хайр эмтэрсэн сэтгэлийг бүтэн болгож
анагаах чадалтай. -
8:57 - 9:01Гэрлэлтийн өмнөх секс.
Би гэрлэхээсээ өмнө зандан байсан. -
9:01 - 9:04Тийм ээ, би хосгүй сайхан эхнэртэй.
Анхны хүүг минь хэвлийдээ тээж байгаа. -
9:04 - 9:07Түүнийхээ гараас атгах гар надад хэрэггүй.
-
9:07 - 9:10Зүрх сэтгэл маань л цуг байхад болно.
-
9:10 - 9:12Хүүгээ яаж тэврэх болж байна гэж үү?
-
9:12 - 9:14Олон хүүхэд над дээр ирээд,
үнэхээр гайхалтай, -
9:14 - 9:17хоёр гараа нуруундаа аваад
хүзүүгээрээ намайг тэвэрдэг. -
9:17 - 9:20Хичнээн шалдаа буусан байсан ч
муу бүхнийг сайнаар эргүүлж -
9:20 - 9:22болдогийг би ухаарсан.
-
9:22 - 9:25Бүр харин ч гайхалтай болгодог юм шүү.
-
9:26 - 9:28Маш олон хүүхэд хайр энэрлийг хайж байдаг.
-
9:28 - 9:32Тиймээс тэрийг ч хийж, энийг ч дуурайж
гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд ордог. -
9:32 - 9:37Миний бодлоор гэр бүлээс гадуурх секс бол
5 долларын үнэтэй Гуччи цаг. -
9:37 - 9:40Гэрлэсэн хойноо, өөрт чинь хайртай,
-
9:40 - 9:42үлдсэн амьдралаа чамтай л
өнгөрөөхөөр шийдсэн, -
9:42 - 9:46хүүхдийн чинь эцэг эх болох тэр л
хүнтэй унтана гэдэг чинь хайр биз дээ. -
9:46 - 9:49Ер нь хичнээн л бол хичнээн хүнтэй
унтаж болно л доо. -
9:49 - 9:53Гэхдээ хайртайг эсэхийг нь яаж
мэдэх юм бэ? -
9:53 - 9:55Хайр гэдэг насан туршдаа
биелүүлэх амлалт юм. -
9:55 - 9:56Амьдралд өчнөөн
сонголт бий. -
9:56 - 9:59Та бүхэн юуг хайж явна гэж
асуумаар байна. -
9:59 - 10:02Алив мал болтлоо ууя л даа?
Ганц л амьдрах хорвоо. -
10:02 - 10:04Та ингэж бодож байгаа бол
яахав болж л байна. -
10:04 - 10:07Гэвч би бол шуналтай хүн.
Би 90-хэн жил амьдармааргүй байна. -
10:07 - 10:10Би хэдэн тэрбум жил амьдармаар байна.
-
10:10 - 10:14Миний хийх сонголт бүр энэ амьдралд минь,
мөн бусдын амьдралд, -
10:14 - 10:17үхэхэд үлдэх нэр төрд минь ч бас
нөлөөлнө гэдгийг би ямагт санадаг. -
10:17 - 10:23Та хэн гэдгээ, яагаад энд байгаагаа
олж мэдэх хэрэгтэй. -
10:23 - 10:27Уильям Баркли "Хүний амьдралын хамгийн
гайхалтай хоёр өдөр бол -
10:27 - 10:31нэг нь таны төрсөн өдөр, нөгөө нь яагаад
гэдгийг нь ухаарсан өдөр" гэсэн. -
10:32 - 10:35Тэгэхээр "Өө, чи ёстой матар" гэвэл
-
10:35 - 10:39"Худлаа, Би энэ байгаагаараа л сайхан"
гэх хэрэгтэй. -
10:39 - 10:41Чи өөрөө өөртөө л итгэх хэрэгтэй.
-
10:41 - 10:45Дэндүү олон охид найз
залуудаа дарамтлуулсаар л байдаг. -
10:45 - 10:48"Хэрвээ тэр надаас салчихвал өөр
хэн намайг тоох вэ дээ?" гээд л. -
10:48 - 10:51Харж байна уу, бид бүгдээрээ л
хайрлуулахыг хүсдэг. -
10:51 - 10:54Иймээс л бид тийм юм хийдэг.
-
10:54 - 10:56Олны дунд орохоороо хараал хэлнэ.
-
10:56 - 10:57Догь байх гэж хичээнэ.
-
10:57 - 10:59Хорвоо угаасаа
ийм л юм чинь. -
10:59 - 11:02"Би тэрэн шиг л болмоор байна. Арай
өндөр, намхан, ухаалаг, алдартай." -
11:02 - 11:06Юу ч хүссэн бай хэзээ ч
санаанд чинь хүрэхгүй. -
11:08 - 11:10Чин үнэнийг олох хүртэл.
-
11:10 - 11:12Би ийм гайхалтай байхаар заяагдсан.
-
11:12 - 11:15Надад агуу том зорилго бий.
-
11:15 - 11:17Би энд ямар нэгэн шалтгаанаар байна.
-
11:17 - 11:20Мэдээж надад ид шид тохиолдоогүй л дээ.
-
11:20 - 11:23Тийм ээ, гэхдээ би гайхамшгийг
бүтээдэг бурхан бийд итгэдэг. -
11:23 - 11:26Шүүгээндээ хос гутал хадгалсаар ч байгаа.
-
11:26 - 11:30Яагаад гэж үү? Учир нь би сохор хүн хараа
орж, дүлий хүн юм сонсохыг харсан. -
11:30 - 11:33Надад итгэхгүй бол тэр л биз. Харин
би камерт бичээд авчихсан. -
11:33 - 11:35Гэхдээ би нэг юмыг ухаарсан.
-
11:35 - 11:38Бурхан миний нөхцөл байдлыг
өөрчилдөггүй юм гэхэд -
11:38 - 11:42тэр миний амьдралаар дамжуулж хэн нэгэнд
гайхамшгийг түгээх гэсэн байна. -
11:42 - 11:44Танд ид шид тохиодоггүй юм гэхэд
-
11:44 - 11:47хэн нэгэнд та ид шидийг өгч чадна.
-
11:48 - 11:50Нэгэн сайхан түүхээр энэхүү
яриагаа өндөрлөе. -
11:51 - 11:53Би Өмнөд Калифорнид байлаа.
-
11:53 - 11:55Би хоёр байгууллага
ажиллуулдаг. -
11:55 - 11:58Нэг нь ашгийн бус, нөгөө нь ашгийн.
-
11:59 - 12:04Би 2007-2010 оны хооронд 600 удаа нисч,
1000 яриа хийсэн байх. -
12:05 - 12:09Би 4.5 сая хүнтэй нүүр тулж ярилцаж үзсэн.
-
12:09 - 12:14Өнгөрсөн 48 цагийн дотор Сербэд бид
5 сая хүнтэй холбогдсон. -
12:15 - 12:20Бусдыг хайрлах сэтгэл хүмүүст бий.
-
12:22 - 12:24Бид хүмүүсийг бие биенээ бас
өөрсдийгөө хайрлаасай, -
12:24 - 12:27ихийг мөрөөдөж,
хэзээ ч бүү бууж өгөөсэй гэж хүсдэг. -
12:27 - 12:30Бид бүгд итгэл найдварыг эрэлд гардаг,
тийм биз дээ? -
12:30 - 12:32Та юу хайж байна?
-
12:32 - 12:35Мөнгө, хар тамхи, секс, архи,
порно, алдар нэр, эд баялаг. -
12:35 - 12:38Энэ бүхэнд хэзээ ч сэтгэл ханахгүй.
-
12:39 - 12:41Хэзээ ч за боллоо гэхгүй.
-
12:41 - 12:44Харин би амар амгаланг олсон.
Та бүхэн сонсоно уу? -
12:44 - 12:49Би 5-6 жилийн өмнө 24-тэй байхдаа
Калифорнид очсон юм. -
12:50 - 12:52Тэр үед би өөр шигээ хэнтэй ч
таарч байсангүй. -
12:52 - 12:5610 настай байхдаа би өөртэйгөө адилхан
хэн нэгэнтэй уулзахыг хүсдэг байлаа. -
12:57 - 13:00Гэвч тийм ид шид тохиогоогүй.
-
13:00 - 13:03Гэтэл 24-тэй байхдаа би Калифорнид
нэг бяцхан хүүг харсан. -
13:03 - 13:09Хөл гаргүй, 19 сартай,
яг над шиг. -
13:10 - 13:12Би түүнийг бусдад доромжлуулж,
-
13:12 - 13:15сэтгэл гутралд орж, ганцаардана
гэдгийг мэдэж байлаа. -
13:15 - 13:19Хэзээ ч найз охинтой болохгүй байх вий
гэж санаа зовно гэдгийг мэдэж байсан. -
13:19 - 13:21Ямар их бэрхшээл хүлээж байгаа гээч.
-
13:23 - 13:27Би аавыг нь хүүгээ аваад 2000 хүний өмнө
тайзан дээр гарч ирэхийг хүссэн. -
13:28 - 13:31Хүн бүр уйлж байлаа.
-
13:31 - 13:35Хэдий танд гайхамшиг тохиолдоогүй ч гэсэн
-
13:36 - 13:40та өөрөө хэн нэгэнд
гайхамшгийг бэлэглэж болно. -
13:41 - 13:46Би тийм супер баатар биш.
Би унаж, босч л явлаа. Та ч бас ялгаагүй. -
13:46 - 13:49Хэрвээ та өөрийгөө хэн гэдгээ,
-
13:49 - 13:52яагаад энд байгаагаа,
энд байхгүй байлаа гэхэд -
13:52 - 13:55юу болохыг олж мэдээгүй байгаа бол
нэг өдөр цаг гаргаад бодоод үзээрэй. -
13:55 - 13:58Би та бүхэнтэй бэрхшээлийг хэрхэн
даван туулснаа хуваалцах л гэсэн. -
13:59 - 14:01Одоо намайг тойрсон ямар ч хана алга.
-
14:01 - 14:05"Хязгаар үгүй амьдрал" нэртэй ном бичсэн.
Болох ёстой юм болж л таараа. -
14:05 - 14:08Би богино хэмжээний кинонд тоглож,
30 шагнал авсан. -
14:08 - 14:11Богино хэмжээний киноны шилдэг
жүжигчнээр тодорсон. -
14:11 - 14:12Өөрөө би хөгжмийн бичлэг хийсэн.
-
14:12 - 14:172 ном бичсэн. Эхний ном маань 30 хэлээр
орчуулагдаж, 800,000 хувь борлогдсон. -
14:17 - 14:22Одоо би 29-тэй. Тэрбум хүн намайг
хэн гэдгийг мэднэ. -
14:23 - 14:26Би энд нэр төр, байр сууриараа
бардамнах гэсэн юм биш ээ. -
14:26 - 14:29Надад итгэ, би та нартай л адил.
-
14:29 - 14:31Би агууг мөрөөдөж чадаж байхад
-
14:31 - 14:35та нар ч бас чадна гэдгийг
ухаарсан гэж найдъя. -
14:35 - 14:36Хана гэж байдаггүй юм шүү.
-
14:36 - 14:40Амар амгалангаа ол,
тэгвэл та ханыг хаалга болгоно. -
14:41 - 14:43Баярлалаа.
-
14:43 - 14:45(Алга ташилт)
- Title:
- Итгэл найдваргүй байдлаас гарах зам | Ник Вуйчич | TEDxNoviSad
- Description:
-
more » « less
Бага насны хүүхдийн хөгжил дэх эцэг эхийн хайр халамж болон итгэл найдваргүй байдлаас гарахад үүний ач холбогдлын тухай Ник илтгэлдээ ярьж байна. Сэтгэлийн тэнхээ гэдэг мөрөөдлөө биелүүлэхэд асар их нөлөөтэй ч хэрвээ өөрт чинь аз дутвал та хэн нэгний азын тэнгэр нь болж чадна шүү.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDxTalks
- Duration:
- 14:54
|
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Overcoming hopelessness - Nick Vujicic at TEDxNoviSad | |
|
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Overcoming hopelessness - Nick Vujicic at TEDxNoviSad | |
|
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Overcoming hopelessness - Nick Vujicic at TEDxNoviSad | |
|
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Overcoming hopelessness - Nick Vujicic at TEDxNoviSad | |
|
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for Overcoming hopelessness - Nick Vujicic at TEDxNoviSad | |
|
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Overcoming hopelessness - Nick Vujicic at TEDxNoviSad | |
|
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Overcoming hopelessness - Nick Vujicic at TEDxNoviSad | |
| Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Overcoming hopelessness - Nick Vujicic at TEDxNoviSad |
