Шүд яагаад цоордог вэ? - Мел Росэнберг
-
0:07 - 0:09Археологичдын багийнхан
-
0:09 - 0:1315000 жилийн өмнөх
хүний үлдэгдэл яс олоод -
0:13 - 0:15нэгэн хачирхалтай зүйлийг олж мэджээ.
-
0:15 - 0:19Эдгээр эртний хүмүүсийн шүд нь
ихэнх нь цоорсон байжээ. -
0:19 - 0:24Цоорлын шалтгаан нь
өнөөг хүртэл биднийг шаналгасаар буй -
0:24 - 0:28амны хөндийн бичил нянгууд ажээ.
-
0:28 - 0:30Эдгээр нянгууд төрсөн
цагаас бидэнтэй хамт байдаг ба -
0:30 - 0:34хүүхэд байхад ээжийн амаар
дамжуулан авдаг. -
0:34 - 0:36Түүнчлэн бидний шүд
цухуйх явцдаа -
0:36 - 0:40аяндаа олон тооны бактеруудыг
цуглуулж эхэлдэг. -
0:40 - 0:41Бидний юу иддэгээс
-
0:41 - 0:44ялангуяа хэр хэмжээний
чихэр хэрэглэхээс хамааран -
0:44 - 0:48тодорхой нянгууд олноор үржиж
шүдний цоорлыг үүсгэдэг. -
0:48 - 0:52Чихэр ихтэй хүнс хэрэглэх нь
бактери үржих гол шалтгаан болдог ба -
0:52 - 0:56эдгээр бактерийг
стрептококк мутанс гэнэ. -
0:56 - 0:59Энэхүү жижиг биетүүд яг л хүнтэй адил
чихрэнд дуртай ба -
0:59 - 1:03чихрийг үүрээ барихад болон
эрчим хүч үүсгэхэд ашигладаг. -
1:03 - 1:05Чихэр хэрэглэх явцдаа
-
1:05 - 1:08тухайн бактерууд сүүний хүчил гэх мэт
хүчиллэг хэлбэрийн -
1:08 - 1:10дайвар бүтээгдэхүүн үүсгэнэ.
-
1:10 - 1:13Стрептококк мутанс нь
энэхүү хүчилд тэсвэртэй боловч -
1:13 - 1:16харамсалтай нь бидний шүд
тэсвэртэй биш. -
1:16 - 1:20Хэдийгээр бидний шүд хатуу, паалан
гадаргаар хучигдсан байдаг ч -
1:20 - 1:23энэ нь хүчилд тэсвэртэй биш байдаг юм.
-
1:23 - 1:28Хүчил нь шүдний гадаргууг нимгэлж,
шүдэн дэх кальцийг өөртөө уусгадаг. -
1:28 - 1:32Улмаар тэрхүү хүчил нь шүдний
хоёр дахь давхарга болох дентин рүү -
1:32 - 1:36нэвчиж бактериудад зам
тавьж өгдөг. -
1:36 - 1:40Шүдний судас болон мэдрэлүүд нь
шүдний гүнд оршдог учраас -
1:40 - 1:44бид цоорлын энэ үед
ямар ч өвдөлт мэдэрдэггүй байна. -
1:44 - 1:46Гэвч хэрвээ энэхүү
бактерийн хүчил -
1:46 - 1:48дентиний давхаргаас цааш тархвал
-
1:48 - 1:53шүдний мэдрэлүүдэд хүрч
хүчтэй өвдөлтийг бий болгоно. -
1:53 - 1:55Хэрвээ эмчлэхгүй бол шүд
бүхэлдээ хорхойтож -
1:55 - 1:57тэр чигээр нь авахад хүрч болно.
-
1:57 - 2:01Энэ бүгд чихрэнд
дуртай өнөөх бактериудаас болдог. -
2:01 - 2:03Хоолон дахь чихрийн хэмжээ
их байх тусам -
2:03 - 2:05бид шүдээ өндөр эрсдэлд
оруулж байдаг. -
2:05 - 2:10Гэхдээ агуйн хүмүүс харьцангуй бага
чихэр иддэг байсан байх. -
2:10 - 2:12Тэгвэл тэдний шүдний цоорлын
шалтгаан юу байв? -
2:12 - 2:16Хар маханд маш бага хэмжээний
чихэр агуулагддаг учир -
2:16 - 2:19мах их иддэг хүмүүст шүд цоорох
эрсдэл бага байдаг. -
2:19 - 2:22Гэвч эртний хүмүүс ганцхан
махаар хооллож байгаагүй юм. -
2:22 - 2:27Агуйн хүмүүс үндэстэй ногоо,
самар, үр тариа гэх мэт -
2:27 - 2:30нүүрс ус агуулсан зүйлсээр
хооллодог байж. -
2:30 - 2:32Нүүрс ус нь шүлсэн дэх энзимтэй
холилдмогц -
2:32 - 2:36энгийн чихэр болон задарч
-
2:36 - 2:40тэдгээр нь амны бактериудын
тэжээл болдог байна. -
2:40 - 2:44Тэгэхээр эртний хүмүүс биднээс харьцангуй
бага хэмжээний чихэр иддэг байсан ч -
2:44 - 2:47шүд нь сахараас болж
цоорсоор байсан байна. -
2:47 - 2:51Гэвч энэ нь тэднийг цоорлоо
эмчилдэггүй байсан гэсэн үг биш юм. -
2:51 - 2:55Археологийн олдвороос үзэхэд
14000 жилийн өмнө, -
2:55 - 3:01хүмүүс хорхойтсон шүдийг авахын тулд
үзүүрлэсэн цахиур чулууг ашиглаж байжээ. -
3:01 - 3:03Эртний хүмүүс тэр бүү хэл
шүд авсны дараа үлдэх -
3:03 - 3:06зайг өрмөөр тэгшилж,
яг орчин үеийнх шиг -
3:06 - 3:10зөгийн лав ашиглан шүдийг
ломбоддог байсан байна. -
3:10 - 3:13Орчин үед бид хавьгүй дэвшилтэт
техник, хэрэгслийг ашигладаг. -
3:13 - 3:18Энэ нь азтай хэрэг юм. Яагаад гэвэл
бид аюултай, чихрийн хэт хэрэглээний -
3:18 - 3:20хэв маягтайгаа тэмцэх хэрэгтэй билээ.
-
3:20 - 3:24Аж үйлдвэрийн хувьсгалын дараа
шүдний цооролтой хүмүүс эрс нэмэгдсэн ба -
3:24 - 3:27гол шалтгаан нь технологийн дэвшил
нь чихэр илүү хямд бөгөөд -
3:27 - 3:31хүртээмжтэй болсонтой холбоотой.
-
3:31 - 3:36Өнөөдөр нийт Америкчуудын 92% нь
шүдний цооролттой. -
3:36 - 3:39Зарим хүмүүс генээс шалтгаалсан
зөөлөн энамел зэргээс болж -
3:39 - 3:43шүд нь илүү амархан цоордог байна.
-
3:43 - 3:47Гэвч ихэнхдээ чихрийг хэт их
хэрэглэснээс болох нь бий. -
3:47 - 3:50Түүнчлэн бид чихэр, цардуулын хэрэглээг
багасгахаас өөр -
3:50 - 3:54шүд цоорлыг багасгах
аргуудыг нээж илрүүлсэн юм. -
3:54 - 3:57Ихэнх шүдний оо болон усны танкууд
-
3:57 - 3:59маш бага хэмжээний фотор агуулдаг.
-
3:59 - 4:03Энэ нь шүдийг бат бэх болгож
бактерийн хүчлийн эсрэг тэмцдэг -
4:03 - 4:06шүдний паалангийн өсөлтийг
дэмждэг. -
4:06 - 4:08Шүд цоормогц
-
4:08 - 4:12бид тухайн шүдээ ломбодож,
халдвар авсан хэсгийг хаан, -
4:12 - 4:14муудахаас нь өмнө
урьдчилан сэргийлдэг. -
4:14 - 4:18Шүд цоорлоос сэргийлэх хамгийн сайн
арга нь чихрийн хэрэглээг багасгаж, -
4:18 - 4:20хоолны үлдэгдэл, бактерийг
устгахын тулд -
4:20 - 4:23амны хөндийн эрүүл ахуйг
сайн сахих явдал юм. -
4:23 - 4:25Үүнд тогтмол шүдээ угаах
-
4:25 - 4:26утсаар цэвэрлэх,
-
4:26 - 4:27чихэр,
-
4:27 - 4:28цардуул ихтэй
-
4:28 - 4:32болон шүдэнд наалдамтгай хоол хүнсээс
татгалзах зэрэг орно. -
4:32 - 4:36Яваандаа аман доторх чихрээр
хооллогч нянгууд устах болно. -
4:36 - 4:38Эртний агуйн хүнээс ялгаатай нь
-
4:38 - 4:42бидэнд шүд цооролтоос сэргийлэх
мэдлэг хангалттай байгаа. -
4:42 - 4:44Бид харин үүнийг ашиглах хэрэгтэй.
- Title:
- Шүд яагаад цоордог вэ? - Мел Росэнберг
- Speaker:
- Mel Rosenberg
- Description:
-
Хичээлийг бүтнээр нь: http://ed.ted.com/lessons/what-causes-cavities-mel-rosenberg
Археологичдын багийнхан 15,000 жилийн өмнөх хүний үлдэгдэл ясыг олсноор нэгэн сонирхолтой зүйлийг олж мэджээ. Эдгээр эртний хүмүүсийн бүгдийнх нь шүд цоорсон байсан юм. Тэгвэл шүд яагаад цоордог юм бол? Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Мел Росэнберг энэхүү асуултад хариулт өгөхөөр бидний шүдэн дотор орж үзлээ.Видео хичээлийг Мел Росэнбэрг, зураглалыг Андрю Фоерстэр
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:01
![]() |
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for What causes cavities? | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for What causes cavities? | |
![]() |
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for What causes cavities? | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for What causes cavities? | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for What causes cavities? | |
![]() |
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for What causes cavities? | |
![]() |
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for What causes cavities? | |
![]() |
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for What causes cavities? |