Дистопиг хэрхэн таних вэ? Алекс Жэндлэр
-
0:07 - 0:10Та өмнө нь төгс ертөнцийн талаар
төсөөлж байсан уу? -
0:10 - 0:13Ямар ч дайн, ядуурал эсвэл
гэмт хэрэггүй тийм нэгэн ертөнц? -
0:13 - 0:15Хэрвээ тийм бол та ганцаараа биш юм.
-
0:15 - 0:19Жишээ нь: философич хаантай,
соён гэгээрсэн засаглалыг Платон мөрөөдөж, -
0:19 - 0:22олон шашин хойд амьдралд
мөнхийн жаргал байдгийг амлаж, -
0:22 - 0:23түүхийн туршид
-
0:23 - 0:27хэд хэдэн бүлэг хүмүүс дэлхийн дээр
диваажинг бүтээх гэж оролдсон билээ. -
0:27 - 0:33Томас Мор 1516 онд бичсэн "Утопи"
номоороо уг ойлголтыг нэрлэсэн юм. -
0:33 - 0:35Утопи нь Грекээр "огт байхгүй" гэсэн
утгатай ба -
0:35 - 0:38хэдийгээр биелэх боломжгүй
мөрөөдлийг илтгэж байгаа ч -
0:38 - 0:40өнөө цагийн улс төр,
шинжлэх ухааны дэвшил нь -
0:40 - 0:44тэдгээр мөрөөдлүүдийг бодит
болгоход тусласан билээ. -
0:44 - 0:47Гэвч тэрхүү мөрөөдлүүд
он цагийн туршид -
0:47 - 0:51дайн дажин, өлсгөлөн, дарлал мөлжлөгийн
хар дарсан зүүд болж хувирсан юм. -
0:51 - 0:54Тиймээс ч уран бүтээлчид утопид эргэлзэж
эхэлмэгц -
0:54 - 0:59"сайн бус газар" гэсэн утгатай дистопи
урсгал төрөн гарчээ. -
0:59 - 1:03Хамгийн эртний дистопи бүтээлийн нэг нь
Жонатан Свифтийн "Гулливерийн аялал" юм. -
1:03 - 1:07Гулливер аяллынхаа туршид бодит бус,
зохиомол нийгэмтэй тааралдах ба -
1:07 - 1:10тэдгээрийн зарим нь эхэндээ гайхалтай мэт
санагдавч сүүлдээ -
1:10 - 1:12олон муу талтай
гэдгийг ойлгоно. -
1:12 - 1:14Уг зохиолд
Лапута хэмээх нисдэг арлын -
1:14 - 1:18эрдэмтэд болон нийгмийн шийдвэр гаргагчид
хүмүүсийн бодит хэрэгцээг хангахаас илүү -
1:18 - 1:22хэт туйлширсан, ямар ч ашиггүй
системийн араас хөөцөлдөж байна. -
1:22 - 1:25Учир зүйн төгс зохицолдоонд
амьдрах Хүэнэм нь -
1:25 - 1:30жинхэнэ хүний төгс бус байдлыг тэвчиж
чаддахгүй байгаагаар гардаг. -
1:30 - 1:33Свифт энэхүү бүтээлээрээ
хэт их туйлширсан нийгмийн хандлагууд нь -
1:33 - 1:37тухайн нийгмийнхээ дутагдлуудыг
ил болгон харуулдаг талаар дурьдаж, -
1:37 - 1:40тэрхүү "дистопи" хэмээх
хийсвэр ертөнцийн -
1:40 - 1:42өөр өөр төсөөллийг толилуулсан юм.
-
1:42 - 1:47Дараагийн хэдэн зуунд ч бас үүн шиг
олон бүтээл төрсөн. -
1:47 - 1:51Хэдийгээр аж үйлдвэрлэлийн эрин
ажил хөнгөвчлөхийг оролдсон ч -
1:51 - 1:55эсрэгээрээ бизнес эрхлэгчдийг
хаанаас ч илүү баян болгож, -
1:55 - 1:58жирийн ажилчдыг ядуурал,
үйлдвэрүүдэд хорьсон юм. -
1:58 - 2:031800 оны сүүлээр олон хүмүүс ирээдүй
цаашид ямар байх бол хэмээн айдаг байлаа. -
2:03 - 2:06"Цаг хугацааны машин" зохиолоороо
Вэлс нийгмийн дээд болон ажилчин анги -
2:06 - 2:09хоёр өөр төрөл зүйл болон хувирч
байгаагаар, -
2:09 - 2:14"Төмөр өсгий" зохиолоороо Жэк Лондон
ядуу ардыг удирдах -
2:14 - 2:17харгис олигархуудыг
тус тус дүрсэлсэн байдаг. -
2:17 - 2:23Харин шинэ зуун илүү сэтгэл хөдөлгөм бас
аймшигтай өөрчлөлтүүдийг авчирсан юм. -
2:23 - 2:27Анагаах ухааны дэвшил нь биологийн нөөц
чадавхийг хол давах боломж олгож, -
2:27 - 2:29сошиал медиагийн тусламжтайгаар
энгийн ард түмэн болон -
2:29 - 2:32эрх мэдэлтнүүд эгшин зуур
холбогдох боломжтой болсон юм. -
2:32 - 2:36Олдус Хагслигийн "Зоригт шинэ ертөнц"-д
хотын иргэдийн генийг хүн тус бүр -
2:36 - 2:40нийгмийн үүргээ зохистой биелүүлэх
зорилгоор өөрчилсөн байдаг. -
2:40 - 2:43Хэдийгээр элдэв суртал болон эм тариа нь
нийгмийг жаргалтай байлгах ч -
2:43 - 2:46хүн төрөлхтний нэгэн амин чанар
үгүй болсон нь тодхон мэдрэгддэг. -
2:46 - 2:52Гэвч хамгийн их алдаршсан дистопи нь
огтхон ч төсөөллийн зүйл байгаагүй юм. -
2:52 - 2:55Европчууд урьд хожид байгаагүй
агуу дайнтай нүүр тулах үед -
2:55 - 2:58шинэ улс төрийн хөдөлгөөнүүд
хүчээ авч эхэлжээ. -
2:58 - 3:01Тэдгээрийн зарим нь нийгмийн бүх
ялгааг устгахыг амлаж байхад -
3:01 - 3:04зарим нь домог болсон үндэс язгуураар
хүмүүсийг нэгтгэхийг оролдож байв. -
3:04 - 3:08Үр дүнд нь бодит ертөнцийн
дистопи бий болсон юм. -
3:08 - 3:11Жирийн амьдрал төр засгийн хараан дор
өрнөж, -
3:11 - 3:15тэрхүү амьдралын хэв маягт
багтаагүй хүн бүрийг -
3:15 - 3:17үхэл хайр найргүй дайран авч байв.
-
3:17 - 3:20Тэр үеийн зохиолчид тэр аймшигийг
зүгээр ажиглаад зогсохгүй -
3:20 - 3:22дунд нь амьдарч байсан юм.
-
3:22 - 3:27ЗХУ-ын зохиолч Евгений Замятин "Бид"
бүтээлдээ эрх чөлөө болон -
3:27 - 3:31хувь хүний онцлог устан алга болсон
ертөнцийг дүрсэлжээ. -
3:31 - 3:35Энэхүү зохиол нь ЗХУ-д хориглогдсон ч,
фашизм, коммунизмын эсрэг тууштай тэмцсэн -
3:35 - 3:40Жорж Орвэл зэрэг олон зохиолчдын
онгод урам болсон юм. -
3:40 - 3:43Түүний "Амьтаны ферм" зохиол нь зөвлөлтийн
дэглэмийг шууд шүүмжилж, -
3:43 - 3:50"1984" зохиол нь тоталитаризм, медиа болон
хэл шинжлэлийг өргөн утгаар шүүмжилжээ. -
3:50 - 3:54Харин АНУ-ийн зохиолч Синклэр Люис
"Энд болох боломжгүй" зохиолдоо -
3:54 - 3:59ардчилал өөрөө фашизм үүсэх нөхцлийг
хичнээн амар тавьдгийг харуулжээ. -
3:59 - 4:02Дэлхийн хоёр дугаар дайны
дараах арван жилд -
4:02 - 4:05цөмийн энерги, хиймэл оюу ухаан,
сансрын аялал гэх мэт -
4:05 - 4:07шинэ үеийн технологи
хүн төрөлхтний ирээдүйд -
4:07 - 4:10хэрхэн нөлөөлж болохыг
эргэцүүлж эхэлжээ. -
4:10 - 4:12Олонхи хүмүүс их амжилтыг төсөөлж
байсан ч, эсрэгээрээ -
4:12 - 4:18дистопи шинжлэх ухааны уран зөгнөлүүд
кино, ном, тоглоом болон хүрээгээ тэлжээ. -
4:18 - 4:21Роботууд зохион бүтээгчийнхээ
эсрэг босч, -
4:21 - 4:25зурагт дэлгэцээр маш их хэмжээний цэнгээнт
нэвтрүүлгүүд удаа дарааллан гарна. -
4:25 - 4:30Шавхагдсан нөөцтэй, хүн ам ихэдсэн,
гэмт хэрэгт ялзарсан хотуудаар дүүрсэн -
4:30 - 4:34дэлхийгээс хүмүүс дайжиж, өөр
гариг дээр цөхрөнгүй ажиллана. -
4:34 - 4:37Гэхдээ улс төр үүнээс огтхон ч
ангид байгаагүй. -
4:37 - 4:42"Манаач", "Ноён Стрэнжлөүв" зэрэг кинонууд
цөмийн дайны бодит аюулыг дэлгэж, -
4:42 - 4:45Харин "Зарц эмэгтэйн тууж",
"V for Vendetta" зэрэг бүтээлүүд -
4:45 - 4:50хямралын үед хүний эрх ямар хурдан
үгүй болж болохыг анхааруулна. -
4:50 - 4:53Өнөөгийн дистопи зөгнөлт зохиолууд
энэ цаг үеийн айдас болох -
4:53 - 4:55тэгш бус байдал,
-
4:55 - 4:56цаг агаарын өөрчлөлт,
-
4:56 - 4:57төр засгийн эрх мэдэл,
-
4:57 - 4:59халдварт өвчин
зэргийг тусгасаар байна. -
4:59 - 5:02Тэгвэл яагаад заавал энэ
муу бүхэнтэй зууралдах ёстой гэж? -
5:02 - 5:04Яагаад гэвэл дистопигийн цаад утга нь
-
5:04 - 5:08зүгээр нэг улс төр эсвэл техник
технологийн тухай бус -
5:08 - 5:14хүн чанар гэдэг аливаа нэгэн идеал хэвэнд
орж болдгийг анхааруулсан учраас юм. -
5:14 - 5:18Одоо бүгдээрээ анх төсөөлсөн төгс
ертөнцийнхөө талаар дахин бодоцгооё. -
5:18 - 5:22Та ингэх явцдаа тэрхүү ертөнцийг
бүтээхийн тулд юу шаардагдах, -
5:22 - 5:24хүмүүсийг хэрхэн нэгдүүлэх,
-
5:24 - 5:28бас хэрхэн удаан хугацаанд тогтвортой
байлгах талаар бодож үзсэн үү? -
5:28 - 5:30Та дахин нэг бодоод үзнэ үү.
-
5:30 - 5:33Таны төсөөлсөн тэр төгс ертөнц
үнэхээр төгс гэж үү?
- Title:
- Дистопиг хэрхэн таних вэ? Алекс Жэндлэр
- Description:
-
Хичээлийг бүтнээр үзэх: http://ed.ted.com/lessons/how-to-recognize-a-dystopia-alex-gendler
Уран зохиолын нэгэн төрөл зүйл болох Дистопи (төгс ертөнц болох Утопиагийн эсрэг ертөнц) нь уран бүтээлчид болон үзэгчдийн сонирхлыг зуун зууны турш татсаар ирсэн билээ. Гэхдээ яагаад заавал энэ бүх муу муухайтай бид зууралдах ёстой гэж? Үүний хариу болгон Алекс Жэндлэр дистопигийн цаад утга нь зүгээр нэг улс төр эсвэл техник технологийг харуулах бус, хүн чанар гэдэг аливаа нэгэн идеал хэвэнд орж болдогийг анхааруулж болгоомжлуулсан сургааль гэдгийг тайлбарлажээ.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:56
![]() |
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for How to recognize a dystopia - Alex Gendler | Jul 5, 2017, 11:21 AM |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How to recognize a dystopia - Alex Gendler | Jul 5, 2017, 11:21 AM |
![]() |
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for How to recognize a dystopia - Alex Gendler | Jun 6, 2017, 2:48 AM |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How to recognize a dystopia - Alex Gendler | Jun 6, 2017, 2:48 AM |
![]() |
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for How to recognize a dystopia - Alex Gendler | May 24, 2017, 10:49 AM |
![]() |
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for How to recognize a dystopia - Alex Gendler | May 24, 2017, 10:04 AM |
![]() |
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for How to recognize a dystopia - Alex Gendler | May 24, 2017, 9:13 AM |
![]() |
Khulan Jamiyandorj edited Mongolian subtitles for How to recognize a dystopia - Alex Gendler | May 23, 2017, 11:13 AM |