0:00:06.953,0:00:09.856 Та өмнө нь төгс ертөнцийн талаар [br]төсөөлж байсан уу? 0:00:09.856,0:00:12.676 Ямар ч дайн, ядуурал эсвэл [br]гэмт хэрэггүй тийм нэгэн ертөнц? 0:00:12.676,0:00:14.636 Хэрвээ тийм бол та ганцаараа биш юм. 0:00:14.636,0:00:19.206 Жишээ нь: философич хаантай,[br]соён гэгээрсэн засаглалыг Платон мөрөөдөж, 0:00:19.206,0:00:22.077 олон шашин хойд амьдралд [br]мөнхийн жаргал байдгийг амлаж, 0:00:22.077,0:00:23.382 түүхийн туршид 0:00:23.382,0:00:27.447 хэд хэдэн бүлэг хүмүүс дэлхийн дээр [br]диваажинг бүтээх гэж оролдсон билээ. 0:00:27.447,0:00:32.926 Томас Мор 1516 онд бичсэн "Утопи" [br]номоороо уг ойлголтыг нэрлэсэн юм. 0:00:32.926,0:00:35.237 Утопи нь Грекээр "огт байхгүй" гэсэн[br]утгатай ба 0:00:35.237,0:00:37.887 хэдийгээр биелэх боломжгүй[br]мөрөөдлийг илтгэж байгаа ч 0:00:37.887,0:00:40.077 өнөө цагийн улс төр, [br]шинжлэх ухааны дэвшил нь 0:00:40.077,0:00:44.068 тэдгээр мөрөөдлүүдийг бодит[br]болгоход тусласан билээ. 0:00:44.068,0:00:46.687 Гэвч тэрхүү мөрөөдлүүд [br]он цагийн туршид 0:00:46.687,0:00:50.837 дайн дажин, өлсгөлөн, дарлал мөлжлөгийн[br]хар дарсан зүүд болж хувирсан юм. 0:00:50.837,0:00:53.988 Тиймээс ч уран бүтээлчид утопид эргэлзэж[br]эхэлмэгц 0:00:53.988,0:00:58.768 "сайн бус газар" гэсэн утгатай дистопи[br]урсгал төрөн гарчээ. 0:00:58.768,0:01:03.418 Хамгийн эртний дистопи бүтээлийн нэг нь [br]Жонатан Свифтийн "Гулливерийн аялал" юм. 0:01:03.418,0:01:06.848 Гулливер аяллынхаа туршид бодит бус,[br]зохиомол нийгэмтэй тааралдах ба 0:01:06.848,0:01:10.138 тэдгээрийн зарим нь эхэндээ гайхалтай мэт[br]санагдавч сүүлдээ 0:01:10.138,0:01:11.728 олон муу талтай[br]гэдгийг ойлгоно. 0:01:11.728,0:01:13.628 Уг зохиолд[br]Лапута хэмээх нисдэг арлын 0:01:13.628,0:01:18.287 эрдэмтэд болон нийгмийн шийдвэр гаргагчид[br]хүмүүсийн бодит хэрэгцээг хангахаас илүү 0:01:18.287,0:01:22.147 хэт туйлширсан, ямар ч ашиггүй[br]системийн араас хөөцөлдөж байна. 0:01:22.147,0:01:25.168 Учир зүйн төгс зохицолдоонд[br]амьдрах Хүэнэм нь 0:01:25.168,0:01:30.128 жинхэнэ хүний төгс бус байдлыг тэвчиж[br]чаддахгүй байгаагаар гардаг. 0:01:30.128,0:01:33.488 Свифт энэхүү бүтээлээрээ[br]хэт их туйлширсан нийгмийн хандлагууд нь 0:01:33.488,0:01:37.179 тухайн нийгмийнхээ дутагдлуудыг[br]ил болгон харуулдаг талаар дурьдаж, 0:01:37.179,0:01:40.138 тэрхүү "дистопи" хэмээх[br]хийсвэр ертөнцийн 0:01:40.138,0:01:42.258 өөр өөр төсөөллийг толилуулсан юм. 0:01:42.258,0:01:46.952 Дараагийн хэдэн зуунд ч бас үүн шиг[br]олон бүтээл төрсөн. 0:01:46.952,0:01:50.669 Хэдийгээр аж үйлдвэрлэлийн эрин[br]ажил хөнгөвчлөхийг оролдсон ч 0:01:50.669,0:01:54.530 эсрэгээрээ бизнес эрхлэгчдийг[br]хаанаас ч илүү баян болгож, 0:01:54.530,0:01:57.858 жирийн ажилчдыг ядуурал, [br]үйлдвэрүүдэд хорьсон юм. 0:01:57.858,0:02:02.699 1800 оны сүүлээр олон хүмүүс ирээдүй[br]цаашид ямар байх бол хэмээн айдаг байлаа. 0:02:02.699,0:02:06.489 "Цаг хугацааны машин" зохиолоороо [br]Вэлс нийгмийн дээд болон ажилчин анги 0:02:06.489,0:02:09.209 хоёр өөр төрөл зүйл болон хувирч[br]байгаагаар, 0:02:09.209,0:02:13.840 "Төмөр өсгий" зохиолоороо Жэк Лондон[br]ядуу ардыг удирдах 0:02:13.840,0:02:17.399 харгис олигархуудыг[br]тус тус дүрсэлсэн байдаг. 0:02:17.399,0:02:22.609 Харин шинэ зуун илүү сэтгэл хөдөлгөм бас[br]аймшигтай өөрчлөлтүүдийг авчирсан юм. 0:02:22.609,0:02:26.680 Анагаах ухааны дэвшил нь биологийн нөөц[br]чадавхийг хол давах боломж олгож, 0:02:26.680,0:02:29.350 сошиал медиагийн тусламжтайгаар[br]энгийн ард түмэн болон 0:02:29.350,0:02:31.980 эрх мэдэлтнүүд эгшин зуур[br]холбогдох боломжтой болсон юм. 0:02:31.980,0:02:36.159 Олдус Хагслигийн "Зоригт шинэ ертөнц"-д[br]хотын иргэдийн генийг хүн тус бүр 0:02:36.159,0:02:39.910 нийгмийн үүргээ зохистой биелүүлэх[br]зорилгоор өөрчилсөн байдаг. 0:02:39.910,0:02:43.390 Хэдийгээр элдэв суртал болон эм тариа нь[br]нийгмийг жаргалтай байлгах ч 0:02:43.390,0:02:46.490 хүн төрөлхтний нэгэн амин чанар[br]үгүй болсон нь тодхон мэдрэгддэг. 0:02:46.490,0:02:52.020 Гэвч хамгийн их алдаршсан дистопи нь[br]огтхон ч төсөөллийн зүйл байгаагүй юм. 0:02:52.020,0:02:55.101 Европчууд урьд хожид байгаагүй[br]агуу дайнтай нүүр тулах үед 0:02:55.101,0:02:57.673 шинэ улс төрийн хөдөлгөөнүүд [br]хүчээ авч эхэлжээ. 0:02:57.673,0:03:00.610 Тэдгээрийн зарим нь нийгмийн бүх[br]ялгааг устгахыг амлаж байхад 0:03:00.610,0:03:04.331 зарим нь домог болсон үндэс язгуураар[br]хүмүүсийг нэгтгэхийг оролдож байв. 0:03:04.331,0:03:07.621 Үр дүнд нь бодит ертөнцийн[br]дистопи бий болсон юм. 0:03:07.621,0:03:11.131 Жирийн амьдрал төр засгийн хараан дор[br]өрнөж, 0:03:11.151,0:03:14.812 тэрхүү амьдралын хэв маягт[br]багтаагүй хүн бүрийг 0:03:14.812,0:03:16.902 үхэл хайр найргүй дайран авч байв. 0:03:16.902,0:03:19.812 Тэр үеийн зохиолчид тэр аймшигийг[br]зүгээр ажиглаад зогсохгүй 0:03:19.812,0:03:22.231 дунд нь амьдарч байсан юм. 0:03:22.231,0:03:26.782 ЗХУ-ын зохиолч Евгений Замятин "Бид"[br]бүтээлдээ эрх чөлөө болон 0:03:26.782,0:03:30.652 хувь хүний онцлог устан алга болсон[br]ертөнцийг дүрсэлжээ. 0:03:30.652,0:03:34.832 Энэхүү зохиол нь ЗХУ-д хориглогдсон ч,[br]фашизм, коммунизмын эсрэг тууштай тэмцсэн 0:03:34.832,0:03:39.533 Жорж Орвэл зэрэг олон зохиолчдын[br]онгод урам болсон юм. 0:03:39.533,0:03:43.362 Түүний "Амьтаны ферм" зохиол нь зөвлөлтийн[br]дэглэмийг шууд шүүмжилж, 0:03:43.362,0:03:50.442 "1984" зохиол нь тоталитаризм, медиа болон[br]хэл шинжлэлийг өргөн утгаар шүүмжилжээ. 0:03:50.442,0:03:54.013 Харин АНУ-ийн зохиолч Синклэр Люис[br]"Энд болох боломжгүй" зохиолдоо 0:03:54.013,0:03:59.412 ардчилал өөрөө фашизм үүсэх нөхцлийг[br]хичнээн амар тавьдгийг харуулжээ. 0:03:59.412,0:04:01.693 Дэлхийн хоёр дугаар дайны[br]дараах арван жилд 0:04:01.693,0:04:04.904 цөмийн энерги, хиймэл оюу ухаан,[br]сансрын аялал гэх мэт 0:04:04.904,0:04:06.963 шинэ үеийн технологи[br]хүн төрөлхтний ирээдүйд 0:04:06.963,0:04:09.553 хэрхэн нөлөөлж болохыг[br]эргэцүүлж эхэлжээ. 0:04:09.553,0:04:12.422 Олонхи хүмүүс их амжилтыг төсөөлж[br]байсан ч, эсрэгээрээ 0:04:12.422,0:04:18.044 дистопи шинжлэх ухааны уран зөгнөлүүд[br]кино, ном, тоглоом болон хүрээгээ тэлжээ. 0:04:18.044,0:04:21.403 Роботууд зохион бүтээгчийнхээ[br]эсрэг босч, 0:04:21.403,0:04:25.494 зурагт дэлгэцээр маш их хэмжээний цэнгээнт[br]нэвтрүүлгүүд удаа дарааллан гарна. 0:04:25.494,0:04:30.153 Шавхагдсан нөөцтэй, хүн ам ихэдсэн,[br]гэмт хэрэгт ялзарсан хотуудаар дүүрсэн 0:04:30.153,0:04:34.003 дэлхийгээс хүмүүс дайжиж, өөр[br]гариг дээр цөхрөнгүй ажиллана. 0:04:34.003,0:04:36.644 Гэхдээ улс төр үүнээс огтхон ч[br]ангид байгаагүй. 0:04:36.644,0:04:41.514 "Манаач", "Ноён Стрэнжлөүв" зэрэг кинонууд[br]цөмийн дайны бодит аюулыг дэлгэж, 0:04:41.514,0:04:44.645 Харин "Зарц эмэгтэйн тууж", [br]"V for Vendetta" зэрэг бүтээлүүд 0:04:44.645,0:04:49.634 хямралын үед хүний эрх ямар хурдан[br]үгүй болж болохыг анхааруулна. 0:04:49.634,0:04:53.294 Өнөөгийн дистопи зөгнөлт зохиолууд[br]энэ цаг үеийн айдас болох 0:04:53.294,0:04:54.644 тэгш бус байдал, 0:04:54.644,0:04:55.804 цаг агаарын өөрчлөлт, 0:04:55.804,0:04:57.005 төр засгийн эрх мэдэл, 0:04:57.005,0:04:58.914 халдварт өвчин[br]зэргийг тусгасаар байна. 0:04:58.914,0:05:01.855 Тэгвэл яагаад заавал энэ[br]муу бүхэнтэй зууралдах ёстой гэж? 0:05:01.855,0:05:04.284 Яагаад гэвэл дистопигийн цаад утга нь[br] 0:05:04.284,0:05:08.095 зүгээр нэг улс төр эсвэл техник[br]технологийн тухай бус 0:05:08.095,0:05:14.344 хүн чанар гэдэг аливаа нэгэн идеал хэвэнд[br]орж болдгийг анхааруулсан учраас юм. 0:05:14.344,0:05:17.665 Одоо бүгдээрээ анх төсөөлсөн төгс[br]ертөнцийнхөө талаар дахин бодоцгооё. 0:05:17.665,0:05:21.886 Та ингэх явцдаа тэрхүү ертөнцийг[br]бүтээхийн тулд юу шаардагдах, 0:05:21.886,0:05:24.355 хүмүүсийг хэрхэн нэгдүүлэх, 0:05:24.355,0:05:28.065 бас хэрхэн удаан хугацаанд тогтвортой[br]байлгах талаар бодож үзсэн үү? 0:05:28.065,0:05:30.055 Та дахин нэг бодоод үзнэ үү. 0:05:30.055,0:05:32.507 Таны төсөөлсөн тэр төгс ертөнц[br]үнэхээр төгс гэж үү?