Хуурамч мэдээлэл хэрхэн бодит хохирол учруулдаг вэ?
-
0:01 - 0:04Би та нарт нэг охины тухай түүх ярьж өгье.
-
0:05 - 0:07Гэхдээ түүний жинхэнэ нэрийг
хэлж чадахгүй тул -
0:07 - 0:09түүнийг Хадиза гэе л дээ.
-
0:10 - 0:11Хадиза 20 настай,
-
0:12 - 0:13ичимхий,
-
0:13 - 0:16гэхдээ тэр үнэхээр
үзэсгэлэнтэй инээмсэглэдэг. -
0:17 - 0:20Гэвч тэр хүнд өвчинтэй
тэмцэн амьдардаг. -
0:20 - 0:24Бас тэр насан туршдаа үүндээ эм уух байх.
-
0:25 - 0:27Та хэд яагаад гэдгийг мэдмээр байна уу?
-
0:28 - 0:31Хадиза бол Чибок тосгоны охин
бөгөөд -
0:31 - 0:342014 оны 4 сарын 14-нд тэрээр
-
0:34 - 0:36Боко Харам бүлэглэлийн
хүмүүст хулгайлагдсан. -
0:36 - 0:41Гэсэн хэдий ч тэр охидыг авч явж байсан
ачааны машинаас -
0:41 - 0:42үсэрч зугтаж чадсан.
-
0:42 - 0:46Гэвч тэр унахдаа хоёр хөлөө
хоёуланг нь хугалж, -
0:46 - 0:49гэдсээрээ мөлхсөөр
бургасанд нуугдсан. -
0:49 - 0:53Боко Харамын бүлэглэлийнхэн араас нь
ирнэ гэж үнэхээр их айсан гэж тэр хэлсэн. -
0:54 - 0:58Тэр нэг өдөр ачааны машинаас үсэрч
зугтсан 57 охины нэг байсан. -
0:58 - 1:01Энэ түүх зүй ёсоор дэлхий дахинд
-
1:01 - 1:02анхаарлын давалгаа үүсгэсэн.
-
1:02 - 1:06Мишель Обама, Малала болон
бусад хүмүүс -
1:06 - 1:08эсэргүүцэл илэрхийлж
дуу хоолойгоо хүргэсэн. -
1:08 - 1:10Мөн энэ үед Лондонд
амьдарч байсан намайг -
1:10 - 1:13анх удаа Нигери улсын
зохион байгуулсан -
1:13 - 1:18Дэлхийн эдийн засгийн форумд
Лондонгоос Абуджа руу явуулсан. -
1:19 - 1:23Гэвч биднийг тэнд очиход
хот даяараа нэг л түүхийг ярьцгааж байсан. -
1:24 - 1:26Бид засгийн газарт ихээхэн
шахалт үзүүлсэн. -
1:26 - 1:28Тэднээс охидыг буцааж авчрахаар
-
1:28 - 1:31ямар арга хэмжээ авч байгаа талаар
шаардан асуусан. -
1:31 - 1:33Мэдээж тэд бидний асуултуудыг
-
1:33 - 1:35тийм ч их баяртай хүлээж аваагүй.
-
1:35 - 1:39Бид “хоёрдагч мэдээлэл”
авсан гээд гэх үү дээ. -
1:39 - 1:40(Инээд)
-
1:41 - 1:45Тэр үед нөлөө бүхий Нигеричүүд
-
1:45 - 1:47биднийг цайлган байна,
-
1:47 - 1:50Нигерийн улс төрийн нөхцөл байдлыг
ойлгохгүй байна гэсэн. -
1:51 - 1:53Мөн тэд бидэнд
-
1:53 - 1:56Чибок тосгоны охидын түүхийг
-
1:56 - 1:57хуурамч гэж хэлсэн.
-
1:58 - 2:02Харамсалтай нь, хэргийг хуурамч
гэдэг мэдээлэл газар авч, -
2:02 - 2:04өнөөдөр ч Нигерит
Чибок тосгоны охидыг хэзээ ч -
2:04 - 2:07хулгайлагдаагүй гэдэгт
итгэдэг хүмүүс бий. -
2:07 - 2:10Би энэ хүмүүстэй ярилцаж явсан.
-
2:10 - 2:12Уй гашууд автсан эцэг эхчүүд
-
2:12 - 2:16Боко Харам бүлэглэлийнхэн охидыг нь
хулгайлах тэр өдөр -
2:16 - 2:18Самбисагийн ой руу охидыг авч явж буй
-
2:18 - 2:21ачааны машины хойноос гүйсэн
тухайгаа надад ярьсан. -
2:21 - 2:25Тэд мачет илдээр зэвсэглэсэн байсан боловч
Боко Харам бүлэглэлийхэн -
2:25 - 2:27буугаар зэвсэглэсэн учир
буцахаас өөр аргагүйд хүрсэн. -
2:27 - 2:30Хоёр жилийн дотор
хэвлэлийн анхаарал -
2:30 - 2:31өөр тийш чиглэж,
-
2:31 - 2:36бид Чибок тосгоны охидын
талаар бараг сонсоогүй. -
2:36 - 2:38Бүгд тэднийг үхсэн гэж бодсон.
-
2:38 - 2:40Гэвч өнгөрсөн жилийн 4 сард
-
2:40 - 2:42надад энэ бичлэгийг олох завшаан олдсон.
-
2:43 - 2:45Энэ бол амьд байгаа охидын
-
2:45 - 2:48нотолгоо болгож Боко Харамын хийсэн,
-
2:48 - 2:51миний олж авсан бичлэгийн дүрс.
-
2:51 - 2:54Гэвч бичлэгийг ил болгохоос өмнө
-
2:54 - 2:57би Нигерийн зүүн хойд руу аялж,
бичлэгийг бодит эсэхийг шалган, -
2:57 - 2:59эцэг эхүүдтэй уулзах хэрэгтэй байлаа.
-
2:59 - 3:03Надад удаан хүлээх шаардлага гарсангүй.
-
3:04 - 3:07Бичлэг үзсэн ээжүүдийн нэг нь
-
3:07 - 3:10компьютерийн дэлгэц рүү орж
-
3:10 - 3:13охиноо дэлгэцэн дотроос гаргаж авч
-
3:13 - 3:15болдогсон бол гэж хэлсэн.
-
3:16 - 3:19Та бүхний дунд суугаа над шиг
эцэг эх болсон хүмүүст -
3:19 - 3:22тэр эхийн мэдэрсэн шаналлыг
-
3:22 - 3:24төсөөлөхөд бэрх биз ээ.
-
3:26 - 3:32Энэ бичлэг Боко Харам бүлэглэлтэй хийх
хэлэлцээрийг эхлүүлсэн билээ. -
3:32 - 3:36Нигери улсын сенатын гишүүн
надад энэ бичлэгийн улмаас -
3:36 - 3:38улс төрчид энэ хэлэлцээрийг эхлүүлсэн,
-
3:38 - 3:42учир нь Чибок тосгоны охидыг
аль дээр нас барсан гэж бодсон гэв. -
3:43 - 3:47Өнгөрсөн жилийн 10 сард хорин нэгэн
охиныг сулласан. -
3:47 - 3:51Харамсалтай нь, 200 гаруй охид
өнөөг хүртэл ор сураггүй байна. -
3:52 - 3:53Энэ бүх хугацаанд би
-
3:53 - 3:56хөндлөнгөөс ажиглагч хийгээгүй.
-
3:56 - 4:00Би охидыг олж болох
алдагдсан тэр боломжуудыг -
4:00 - 4:03бодохоор уур хүрэх шиг болдог.
-
4:03 - 4:07Эцэг эхүүдийн хэлснийг
бодохоор уур минь хүрдэг. -
4:07 - 4:10Хэрэв тэд баян, эрх мэдэлтэй хүмүүсийн
охид байсан бол -
4:10 - 4:12аль эрт олдчих байсан.
-
4:14 - 4:16Би энэхүү мэдээлэл
хуурамч хэмээх -
4:16 - 4:18худал гүтгэлэг үүссэнээр
-
4:18 - 4:22асуудлыг даамжруулсан гэж
гүн итгэж байна. -
4:22 - 4:25Тэднийг олоход саад болсон
шалтгааны нэг энэ байсан. -
4:27 - 4:31Худал хуурмаг мэдээллийн аюулыг
энэ явдал харуулж байна. -
4:31 - 4:33Бид тэгвэл юу хийж чадах вэ?
-
4:34 - 4:36Ухаантай хүмүүс олон бий.
-
4:36 - 4:39Google болон Facebook-ийн
мундаг инженерүүд -
4:39 - 4:43технологийн тусламжтай хуурамч мэдээг
тархахаас сэргийлж байна. -
4:43 - 4:48Гэвч үүний цаана бид бүгд,
та болон би, -
4:48 - 4:50бид бүгд өөрсдийн гэсэн
үүргийг гүйцэтгэж чадна. -
4:50 - 4:53Бид бол мэдээг тараадаг хүмүүс.
-
4:53 - 4:55Бид үйл явдлыг цахимаар
дэлгэрүүлдэг хүмүүс. -
4:55 - 4:57Өнөө цагт бид бүгд нийтлэлчид,
-
4:59 - 5:01бидэнд бас хариуцлага гэж бий.
-
5:01 - 5:03Сэтгүүлчийн хувьд би ажлаа хийхдээ
-
5:03 - 5:05мэдээллээ шалгана,
дахин шалгана. -
5:05 - 5:09Би зөн совиндоо итгэдэг боловч
би өөрөөсөө асуудаг. -
5:10 - 5:12Энэ хүн надаа яагаад
энэ явдлыг ярьж байна? -
5:13 - 5:16Энэ мэдээллийг өгснөөр
тэдэнд ямар ашигтай вэ? -
5:16 - 5:18Тэдэнд далд санаа байна уу?
-
5:19 - 5:22Бид цахим орчинд олж авдаг
мэдээлэлдээ -
5:22 - 5:25маш өндөр босго тогтоож,
дахин нягтлах шаардлагатай -
5:25 - 5:27гэж би боддог.
-
5:30 - 5:33Бидний зарим нь
мэдээ хуваалцахаасаа өмнө -
5:33 - 5:38ядаж гарчигийг нь бүрэн уншдаггүй
гэсэн судалгаа гарчээ. -
5:38 - 5:39Энд тэгж байсан хүн байна уу?
-
5:40 - 5:41Би тэгж байснаа санаж байна.
-
5:42 - 5:45Хэрэв бид олсон мэдээллээ
-
5:45 - 5:50өнгөцхөн харахаа боливол яах бол?
-
5:50 - 5:54Бид түгээж буй мэдээллийнхээ
үр дагавар, -
5:54 - 5:56хүчийрхийлэл, харгислал
тархах боломжийг -
5:56 - 6:00чухалд тооцохоо боливол яах бол?
-
6:01 - 6:04Бид ер нь хуваалцаж буй мэдээнийхээ
-
6:04 - 6:08бодит амьдрал дээрх үр дагаварыг
мартвал яах вэ? -
6:08 - 6:10Анхаарал тавьсанд баярлалаа.
-
6:10 - 6:13(Алга ташилт)
- Title:
- Хуурамч мэдээлэл хэрхэн бодит хохирол учруулдаг вэ?
- Speaker:
- Стефани Бусари
- Description:
-
2014 оны 4 сарын 14-нд Боко Харам алан хядагчдын бүлэглэл Нигерийн Чибок тосгоноос 200 гаруй охидыг хулгайлсан. Дэлхий даяар уг гэмт хэрэгтэй #BringBackOurGirls уриалгаар тэмцсэн боловч Нигери улсад засгийн газрын гишүүд гэмт хэргийг хуурмаг гэж зарлан, охидыг олох үйл явцад саад учруулсан. Сэтгүүлч Стефани Бусари илтгэлдээ хуурмаг мэдээний хор уршиг болон бидний юу хийж болох талаар Чибок тосгоны үйл явдлаас жишээ болгож ярьсан байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 06:26
![]() |
Tuya Bat approved Mongolian subtitles for How fake news does real harm | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for How fake news does real harm | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for How fake news does real harm | |
![]() |
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for How fake news does real harm | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How fake news does real harm | |
![]() |
Enkhjin Buyanjargal edited Mongolian subtitles for How fake news does real harm | |
![]() |
Enkhjin Buyanjargal edited Mongolian subtitles for How fake news does real harm | |
![]() |
Enkhjin Buyanjargal edited Mongolian subtitles for How fake news does real harm |