Уншиж сурахаар зориг гаргасан эмэгтэйчүүд
-
0:01 - 0:03Эмэгтэй араб фото зурагчны хувьд
-
0:03 - 0:08амьдралын туршлагаас би
төслийнхөө санааг үргэлж олж авдаг. -
0:08 - 0:10Мэдлэгийн төлөөх хүсэл тэмүүлэл минь
-
0:10 - 0:13сайхан амьдралын төлөөх
саад бэрхшээлийг давахад тусалж, -
0:13 - 0:18“Би уншина, би бичнэ” төслөө
эхлүүлэх урмыг надад өгсөн. -
0:18 - 0:21Би өөрөө дээд боловсрол эзэмших
эрхгүй байсан. -
0:21 - 0:23Өөрийн энэ туршлагадаа тулгуурлан
-
0:23 - 0:27боловсролын тусламжтай амьдралаа
өөрчилсөн бусад эмэгтэйчүүд, -
0:27 - 0:31тэдэнд тулгардаг саад бэрхшээлийг илчилж
-
0:31 - 0:34судалж баримтжуулахаар шийдсэн.
-
0:34 - 0:38Би эмэгтэйчүүдийн боловсролтой холбоотой
өргөн хүрээний сэдвийг хөндөхдөө -
0:38 - 0:40эдийн засаг, нийгмийн нөлөөгөөр бий болдог
-
0:40 - 0:44Арабын улсуудын ялгааг харгалзан үзсэн.
-
0:44 - 0:48Үүнд бичиг үсэг тайлагдаагүй
эмэгтэйчүүдийн эзлэх хувь нилээд өндөр, -
0:48 - 0:52боловсролын шинэчлэл, сургууль завсардсан
сурагчдад зориулсан хөтөлбөрүүд, -
0:52 - 0:56мөн их сургуулийн оюутнуудын
улс төрийн идэвх зэрэг орно. -
0:56 - 0:58Энэхүү ажлаа эхлэх үед
-
0:58 - 1:01эмэгтэйчүүдийг оролцохыг
ятгах хялбар байгаагүй. -
1:01 - 1:03Тэдний түүх бусад эмэгтэйчүүдэд
-
1:03 - 1:06хэрхэн нөлөөлж,
-
1:06 - 1:11нийгэмдээ үлгэр дуриал болж болох тухай
тайлбарласны эцэст л зарим нь зөвшөөрсөн. -
1:11 - 1:14Харилцан үр дүнтэй хамтын
ажиллагааг бий болгохын тулд -
1:14 - 1:17тэднийг үзэл бодлоо өөрийн үгээр
-
1:17 - 1:19зурган дээрээ бичихийг хүссэн юм.
-
1:19 - 1:22Тэдгээр зургуудыг зарим ангид хуваалцан
-
1:22 - 1:25тэдэнтэй адил нөхцөл байдал болон
боловсролын замаар замнаж буй -
1:25 - 1:29бусад эмэгтэйчүүдэд урам зориг
хайрлахад ашигласан. -
1:30 - 1:33Йемений багш эмэгтэй Айша бичихдээ:
-
1:33 - 1:36“Би биеэ дааж
-
1:36 - 1:39бүх зүйл дээр эрчүүдэд найдахгүйн тулд
боловсролыг сонгосон” гэсэн юм. -
1:39 - 1:43Миний анхны сэдвүүдийн нэг нь
Египетийн Умм Эл-Саад байлаа. -
1:43 - 1:46Биднийг анх танилцахад тэр нэрээ
бичиж чадах төдий байсан. -
1:46 - 1:49Тэрээр Каир хотын захад орон нутгийн
төрийн бус байгууллагын -
1:49 - 1:52бичиг үсэгтэй болгох есөн сарын
хөтөлбөрт хамрагдаж байлаа. -
1:52 - 1:55Хэдэн сарын дараа түүний нөхөр
бичиг үсэг тайлагдсан эхнэрээ -
1:55 - 1:57утасных нь мессежийг үзэж байхыг хараад
-
1:57 - 1:59хичээлээс нь гаргахаар сүрдүүлсэн тухай
-
1:59 - 2:02хөгжилтэйгээр хошигнон ярьсан юм.
-
2:02 - 2:03(Инээд)
-
2:03 - 2:05Дүрсгүй Умм Эл-Саад.
-
2:05 - 2:09Мэдээж энэ нь Умм Эл-Саадын хөтөлбөрт
хамрагдсан шалтгаан биш. -
2:09 - 2:14Би түүнийг энгийн өдөр тутмын ажилдаа
эзэн болох хүсэлтэй байгааг харсан. -
2:14 - 2:16Энэ нь бидний анзаардаггүй
аар саар зүйлс байсан ба -
2:16 - 2:20зах дээр мөнгө тоолохоос эхлэн хүүхдүүддээ
гэрийн даалгаварт нь туслах байсан. -
2:20 - 2:23Ядуурал болон эмэгтэйчүүдийн
боловсролыг дорд үздэг -
2:23 - 2:25нийгмийнхээ үзлийг үл харгалзан,
-
2:25 - 2:28Умм Эл-Саад болон
түүний Египетийн ангийнхан -
2:28 - 2:31уншиж бичиж сурахыг тэмүүлж байсан.
-
2:31 - 2:35Тунист би Асматай танилцсан нь
-
2:35 - 2:38миний ярилцлага хийсэн дөрвөн
идэвхтэн бүсгүйчүүдийн нэг байсан. -
2:38 - 2:42Био-инженерийн оюутан, шүтлэггүй тэрээр
нийгмийн сүлжээнд нилээд идэвхтэй. -
2:42 - 2:47Арабын Хавар хэмээн нандигнан нэрлэгддэг
эх орныхоо тухай тэр: -
2:47 - 2:51“Би үргэлж шинэ төрлийн бактери
нээхийг хүсдэг байлаа. -
2:51 - 2:55Одоо хувьсгалын дараа өдөр бүр
нэг шинийг нээж байна” гэсэн. -
2:55 - 2:59Асма энэ бүс нутагт хүчээ авч байсан шашны
ягшмал үзлийн тухай хэлсэн бөгөөд -
2:59 - 3:03энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд
бас нэг бэрхшээл болсон. -
3:03 - 3:08Уулзаж байсан эмэгтэйчүүдээс маань Йемений
Фэйза надад хамгийн их нөлөөлсөн. -
3:08 - 3:13Фэйзаг 8 настай байхад сургуулиас нь
хүчээр гарган хүнтэй гэрлүүлсэн. -
3:13 - 3:16Тэр гэрлэлт нь нэг жил л болсон.
-
3:16 - 3:2014 настай байхдаа тэр 60 настай эрийн
гурав дахь эхнэр нь болж -
3:20 - 3:2518 настайдаа гурван хүүхэдтэй
өрх толгойлсон эмэгтэй болсон. -
3:25 - 3:27Ядуу байдлаа үл харгалзан,
-
3:27 - 3:32хэт хуучинсаг нийгэмд өрх толгойлсон
эмэгтэй гэсэн гуншинг үл харгалзан, -
3:32 - 3:36эцэг эх нь эргээд сургуульд сурахыг нь
хориглосныг ч тоолгүйгээр, -
3:36 - 3:42амьдралаа удирдах ганц зам нь
боловсрол гэдгийг мэдэж байсан. -
3:42 - 3:43Тэр одоо 26 настай.
-
3:43 - 3:46Орон нутгийн нэгэн ТББ-аас түүний
-
3:46 - 3:49их сургуулийн бизнесийн ангийн
төлбөрийг төлөхөөр болжээ. -
3:49 - 3:52Түүний зорилго нь ажилтай болж
амьдрах байр түрээслээд, -
3:52 - 3:55хүүхдүүдээ өөр дээрээ авах юм.
-
3:55 - 3:59Арабын улсууд асар их өөрчлөгдөж байна.
-
3:59 - 4:02Энэ нь эмэгтэйчүүдэд
маш том сорилт болж байна. -
4:02 - 4:05Миний зургийг нь авсан
эмэгтэйчүүдийн нэгэн адил, -
4:05 - 4:09би ч бас өнөөдрийнх шигээ зурагчин болохын
тулд маш олон саадыг даван туулсан. -
4:09 - 4:13Замд таарсан олон хүн миний хийж болох,
болохгүйг бүгдийг заадаг байлаа. -
4:13 - 4:19Умм Эл-Саад, Асма, Фэйза болон
Арабын ертөнц дэх олон бүсгүйчүүд -
4:19 - 4:23боловсролын төлөө олон саад бэрхшээлийг
давж болдгийг харуулсан. -
4:23 - 4:26Тэд үүнийг сайхан ирээдүйд хүрэх
хамгийн зөв зам гэдгийг мэддэг. -
4:26 - 4:31Төгсгөлд нь би Тунист сурвалжилсан
нийгмийн идэвхтэн 4 бүсгүйн нэг -
4:31 - 4:33Ясмины хэлсэн үгийг иш татъя.
-
4:33 - 4:35Ясмин бичихдээ,
-
4:35 - 4:37“Итгэл үнэмшлээ тунгааж бай.
-
4:37 - 4:41Өөр хэн нэгний хүссэнээр биш,
зөвхөн өөрийнхөө хүссэнээр л бай. -
4:41 - 4:45Ээж чинь чамайг эрх чөлөөтэй төрүүлсэн
учраас боолчлолыг бүү хүлээн зөвшөөр.” -
4:45 - 4:47Баярлалаа.
-
4:47 - 4:52(Алга ташилт)
- Title:
- Уншиж сурахаар зориг гаргасан эмэгтэйчүүд
- Speaker:
- Лора Бүшнак
- Description:
-
Дэлхийн зарим хэсэгт эмэгтэйчүүдийн тал нь унших, бичих гэсэн энгийн чадварийг эзэмшээгүй байдаг. Янз бүрийн шалтгаантай ч ихэнх тохиолдолд үүнийг аавууд, нөхрүүд, бүр ээжүүд нь хүртэл сайшаадаггүй. TED Fellow, фото зурагчин Лора Бүшнак нь Йемен, Египет болон Тунисаар аялан энэ статистикийн үзүүлэлтийг багасгахаар тэмцэж буй эрэлхэг бүсгүйчүүдийг онцолж байна. Үүнд сургуулийн сурагчид, улс төрийн идэвхтнүүд, 60 настай ээжүүд ч багтсан.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:05
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for For these women, reading is a daring act | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for For these women, reading is a daring act | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for For these women, reading is a daring act | |
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for For these women, reading is a daring act | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for For these women, reading is a daring act | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for For these women, reading is a daring act | |
![]() |
Tuya Bat accepted Mongolian subtitles for For these women, reading is a daring act | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for For these women, reading is a daring act |