Бид яагаад зүүдэлдэг вэ? - Эми Адкинс
-
0:07 - 0:08МЭӨ 3-р зуунд
-
0:08 - 0:14Мезопотам хаад лааны тосон хавтанцар дээр
зүүдээ тэмдэглэн тайлбарладаг байжээ. -
0:14 - 0:15Хэдэн мянган жилийн дараа
-
0:15 - 0:17эртний Eгипетчүүд зүүдний тухай
-
0:17 - 0:21түгээмэл зуун зүүдний тайллыг жагсаасан
ном бичсэн байдаг. -
0:21 - 0:22Тэр цаг үеэс хойш бид
-
0:22 - 0:26яагаад зүүдэлдэг учрыг олох
эрлээ зогсоогоогүй. -
0:26 - 0:28Ингээд шинжлэх ухааны олон судалгаа,
-
0:28 - 0:30технологийн дэвшил,
-
0:30 - 0:32бас цөхрөлтгүй оролдлогын эцэст
-
0:32 - 0:36бидэнд баттай хариу байхгүй ч
хэдэн сонирхолтой онол байна. -
0:36 - 0:41Бид хүслээ биелүүлэхийн тулд зүүдэлдэг.
-
0:41 - 0:421900-аад оны эхэнд
-
0:42 - 0:47Зигмунд Фройдын үзсэнээр
хар дарсан зүүд гэх мэт бүхий л зүүд -
0:47 - 0:50бидний өдөр тутмын амьдралын
дүр зургийн цуглуулга, -
0:50 - 0:52бас бэлэгдлийн утга агуулгыг
илтгэнэ гэжээ. -
0:52 - 0:55Эдгээр нь бидний далд ухамсрын
хүслийг гүйцэлдүүлэхтэй холбоотой юм. -
0:55 - 0:59Фройдын үзэж байснаар сэрэх үедээ
санаж байгаа зүүд бүхэн -
0:59 - 1:03бидний далд ухамсрын бодол санаа,
хүсэл эрмэлзлийг -
1:03 - 1:06билэг тэмдгээр орлуулан харуулдаг.
-
1:06 - 1:08Тэдгээр дүрслэлд анализ дүгнэлт хийснээр
-
1:08 - 1:12далд ухамсрын агуулгыг нь нээн илрүүлж,
-
1:12 - 1:15тэдгээрээс үүссэн сэтгэлзүйн
асуудлыг шийдэж болно гэж -
1:15 - 1:18Фройд үзэж байв.
-
1:18 - 1:21Бид санахын тулд зүүдэлдэг.
-
1:21 - 1:23Тархины үйл ажиллагааг
сайжруулахын тулд -
1:23 - 1:25нойр хэрэгтэй ч
-
1:25 - 1:27унтаж байхдаа зүүдлэх нь бүр ч сайн.
-
1:27 - 1:302010 онд судлаачдын тогтоосноор
туршилтад оролцогчид нь -
1:30 - 1:33түр дуг хийхдээ төөрдөг байшин зүүдэлсэн
бол 3 хэмжээст төөрдөг байшингаас -
1:33 - 1:37гарах даалгаврыг дахин оролдохдоо
илүү сайн гүйцэтгэж байлаа. -
1:37 - 1:41Тэр бүү хэл даалгаврын тухай зөвхөн
сэрүүн үедээ бодсон хүмүүстэй харьцуулахад -
1:41 - 1:44эдгээр хүмүүс 10 дахин сайн байсан.
-
1:44 - 1:49Мөн унтсан мөртлөө зүүдлээгүй
хүмүүсээс ч 10 дахин илүү байжээ. -
1:49 - 1:51Судлаачдын үзэж байгаагаар,
ой тогтоолтын зарим үйлдэл -
1:51 - 1:54биднийг зөвхөн унтаж байхад илэрдэг бөгөөд
-
1:54 - 1:58зүүдлэх нь эдгээр үйл явц
болж байгаагийн илрэл юм. -
1:58 - 2:03Бид мартахын тулд зүүдэлдэг.
-
2:03 - 2:05Таны тархины бүтцэд 10,000 их наяд орчим
-
2:05 - 2:08мэдрэлийн холбоос үүрэг гүйцэтгэдэг.
-
2:08 - 2:12Таны бодож бас хийж буй бүх зүйлс
тэдгээр холбоосыг бүтээдэг. -
2:12 - 2:16Зүүдний тухай 1983 оны нейробиологийн
онолд "үл сурах" тухай гардаг. -
2:16 - 2:19Энэ нь биднийг унтаж байхад
тархины шинэ бор хальс -
2:19 - 2:23эдгээр холбоосыг шалгаж үзээд
-
2:23 - 2:25хэрэггүйг нь устгадаг тухай юм.
-
2:25 - 2:27Ингэж зүүдэндээ
-
2:27 - 2:29сурснаа мартахгүй бол
-
2:29 - 2:32таны тархи хэрэггүй мэдээллээр дүүрч
-
2:32 - 2:35сэрүүн үедээ бодох хэрэгтэй байхад
бодол санаа үймэрч -
2:35 - 2:37огт хэрэггүй бодлууд
таныг сатааруулж магадгүй. -
2:37 - 2:43Бид тархиа ажиллуулахын тулд зүүдэлдэг.
-
2:43 - 2:46Үргэлжлүүлэн идэвхжүүлэх онолын хувьд
-
2:46 - 2:50тархи зөв ажиллахын тулд
мэдээллийг нэгтгэж, -
2:50 - 2:53урт хугацааны дурсамж болгон хадгалах
шаардлагатай учир хүн зүүдэлдэг. -
2:53 - 2:56Таныг унтаж байхад
гадны өдөөгчийн хэмжээ бууран -
2:56 - 2:57тодорхой түвшинд хүрэхэд
-
2:57 - 2:59тархи дурсамжийн сангаас
-
2:59 - 3:02мэдээлэл гаргаж авах явцыг
автоматаар эхлүүлж, -
3:02 - 3:04эдгээр нь таны зүүдэнд
-
3:04 - 3:07сэтгэл хөдлөл, бодлын хэлбэрээр илэрнэ.
-
3:07 - 3:08Өөрөөр хэлбэл,
-
3:08 - 3:11таны тархи бүрэн унтралгүй түр амарч
-
3:11 - 3:14зүүдийг яг л компьютерийн
дэлгэц амраагч шиг ашигладаг гэсэн үг. -
3:14 - 3:18Бид давтан суралцахын тулд зүүдэлдэг.
-
3:18 - 3:22Аюул заналхийллээр дүүрэн зүүд
зүүдлэх нь их түгээмэл. -
3:22 - 3:24Адгууслаг зөн совинг
давтах тухай онолд -
3:24 - 3:28зүүдний агуулга нь
түүний үүргийг тодорхойлдог. -
3:28 - 3:31Ой модонд баавгайд хөөгдөх эсвэл
-
3:31 - 3:35харанхуй гудамжинд нинжатай
тулалдах гэх мэт айдаст автсан зүүд нь -
3:35 - 3:38үзэлцэх эсвэл зугтаах
зөн совингоо хурцлахад тусалж -
3:38 - 3:42бодит амьдрал дээр хэрэг болох үед
таныг бэлтгэж байдаг. -
3:42 - 3:44Гэхдээ энэ нь үргэлж
таагүй зүүд байх албагүй. -
3:44 - 3:46Жишээлбэл, дур булаам
хөршийн чинь тухай зүүд -
3:46 - 3:51нөхөн үржихүйн зөн совингийн
бэлтгэл дасгал байж болно. -
3:51 - 3:55Бид эдгэрэхийн тулд зүүдэлдэг.
-
3:55 - 3:57Тархин дахь стресс дамжуулагч
мэдрэлийн эсүүдийн идэвх -
3:57 - 4:00нойрны "РEМ" үед харьцангуй
буурдаг бөгөөд -
4:00 - 4:02сэтгэлд гэмтэй үйл явдлын тухай
зүүдлэх үед ч идэвх сулардаг. -
4:02 - 4:04Судлаачдын үзсэнээр,
-
4:04 - 4:08энэ нь хүнд хэцүү дурсамжийн
хүчийг сулруулж -
4:08 - 4:11сэтгэлзүйн хувьд эдгэрэхэд
туслах ач холбогдолтой. -
4:11 - 4:14Хүнд хэцүү дурсамжаа бага дарамттайгаар
зүүдэндээ эргэн санахад -
4:14 - 4:16болсон үйл явдлыг илүү бодитоор харж
-
4:16 - 4:20тэдгээрийг сэтгэлзүйн хувьд
эрүүл аргаар шүүн тунгаахад тусална. -
4:20 - 4:25Хүнд хэцүү үйл явдлын дараах стресс эсвэл
сэтгэл хөдлөлийн аливаа өвчтэй хүмүүс -
4:25 - 4:29ихэнхдээ нойргүйдэлд өртдөг ба
зүүдлэхгүй байх нь өвчнийг нь -
4:29 - 4:33улам дордуулдаг гэж зарим эрдэмтэд үздэг.
-
4:33 - 4:37Бид шийдэл олохын тулд зүүдэлдэг.
-
4:37 - 4:40Бодит байдал, тогтсон логикийн
хязгаарлалтгүйгээр -
4:40 - 4:43таны бодол санаа
асуудлыг бүрэн ойлгож, -
4:43 - 4:45сэрүүн байхдаа төсөөлж ч байгаагүй,
-
4:45 - 4:49байж болох бүхий л шийдлийг
зүүдэндээ бий болгодог. -
4:49 - 4:52Жон Стайнбек үүнийг
"зүүдний хороо" гэдэг ба -
4:52 - 4:53зүүдлэх нь асуудал шийдэхэд
-
4:53 - 4:57сайн үр нөлөөтэй гэж
судалгаагаар тогтоосон. -
4:57 - 4:59Мөн түүнчлэн алдарт химич Август Kекуле
-
4:59 - 5:02бензол молекулын бүтцийг
зүүдэндээ олсон бөгөөд -
5:02 - 5:05ийм ч учраас заримдаа асуудлыг шийдэхэд
-
5:05 - 5:07"өглөө оройноос мэргэн" гэлцдэг.
-
5:07 - 5:10Ингээд зүүдний тухай онолуудаас
цөөн хэдийг нь тайлбарлалаа. -
5:10 - 5:14Технологи хөгжиж тархийг
бид илүү сайн судалж, -
5:14 - 5:16нэг л өдөр яагаад зүүдэлдэг тухай
-
5:16 - 5:18баттай тайлбарыг олох байх.
-
5:18 - 5:22Харин тэр болтол зүүдэлж
мөрөөдсөөр л байя даа.
- Title:
- Бид яагаад зүүдэлдэг вэ? - Эми Адкинс
- Speaker:
- Amy Adkins
- Description:
-
Бүтэн хичээлийг эндээс үзнэ үү: http://ed.ted.com/lessons/why-do-we-dream-amy-adkins
МЭӨ 3-р зуунд Мезопотам хаад зүүдээ лааны тосон хавтанцар дээр тэмдэглэн тайлбарладаг байжээ. Тэр цаг үеэс хойш бид яагаад зүүдэлдэг учрыг олох эрлээ зогсоогоогүй. Хараахан баттай хариулт олж амжаагүй ч бидэнд хэд хэдэн таамаглал байна. Эми Адкинс яагаад бид зүүдэлдэг тухай 7 шалтгааныг тайлбарлаж байна.
Хичээлийг Эми Адкинс, анимейшнийг Clamanne Studio.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:38
![]() |
Indra Ganzorig commented on Mongolian subtitles for Why do we dream? | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Why do we dream? | |
![]() |
Tuya Bat approved Mongolian subtitles for Why do we dream? | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for Why do we dream? | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa commented on Mongolian subtitles for Why do we dream? | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for Why do we dream? | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Why do we dream? | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Why do we dream? |
Munkhbaatar Lkhagvaa
5.10-5.14 Технологи хөгжсөнөөр гэснийг Технологи хөгжиж болгож залруулаарай. Сая л анзаарлаа
Indra Ganzorig
Thanks Munkhuu! I edited that line.