0:00:06.643,0:00:08.412 МЭӨ 3-р зуунд 0:00:08.412,0:00:13.806 Мезопотам хаад лааны тосон хавтанцар дээр[br]зүүдээ тэмдэглэн тайлбарладаг байжээ. 0:00:13.806,0:00:15.146 Хэдэн мянган жилийн дараа 0:00:15.146,0:00:17.248 эртний Eгипетчүүд зүүдний тухай 0:00:17.248,0:00:20.654 түгээмэл зуун зүүдний тайллыг жагсаасан[br]ном бичсэн байдаг. 0:00:20.654,0:00:21.863 Тэр цаг үеэс хойш бид 0:00:21.863,0:00:25.650 яагаад зүүдэлдэг учрыг олох[br]эрлээ зогсоогоогүй. 0:00:25.650,0:00:28.121 Ингээд шинжлэх ухааны олон судалгаа, 0:00:28.121,0:00:29.787 технологийн дэвшил, 0:00:29.787,0:00:31.505 бас цөхрөлтгүй оролдлогын эцэст 0:00:31.505,0:00:36.443 бидэнд баттай хариу байхгүй ч[br]хэдэн сонирхолтой онол байна. 0:00:36.443,0:00:40.937 Бид хүслээ биелүүлэхийн тулд зүүдэлдэг. 0:00:40.937,0:00:42.494 1900-аад оны эхэнд 0:00:42.494,0:00:46.512 Зигмунд Фройдын үзсэнээр[br]хар дарсан зүүд гэх мэт бүхий л зүүд 0:00:46.512,0:00:49.851 бидний өдөр тутмын амьдралын[br]дүр зургийн цуглуулга, 0:00:49.851,0:00:51.901 бас бэлэгдлийн утга агуулгыг [br]илтгэнэ гэжээ. 0:00:51.901,0:00:55.464 Эдгээр нь бидний далд ухамсрын[br]хүслийг гүйцэлдүүлэхтэй холбоотой юм. 0:00:55.464,0:00:59.374 Фройдын үзэж байснаар сэрэх үедээ[br]санаж байгаа зүүд бүхэн 0:00:59.374,0:01:02.900 бидний далд ухамсрын бодол санаа,[br]хүсэл эрмэлзлийг 0:01:02.900,0:01:05.535 билэг тэмдгээр орлуулан харуулдаг. 0:01:05.535,0:01:08.489 Тэдгээр дүрслэлд анализ дүгнэлт хийснээр 0:01:08.489,0:01:12.182 далд ухамсрын агуулгыг нь нээн илрүүлж, 0:01:12.182,0:01:15.387 тэдгээрээс үүссэн сэтгэлзүйн [br]асуудлыг шийдэж болно гэж 0:01:15.387,0:01:17.615 Фройд үзэж байв. 0:01:17.615,0:01:20.789 Бид санахын тулд зүүдэлдэг. 0:01:20.789,0:01:23.192 Тархины үйл ажиллагааг[br]сайжруулахын тулд 0:01:23.192,0:01:24.535 нойр хэрэгтэй ч 0:01:24.535,0:01:27.107 унтаж байхдаа зүүдлэх нь бүр ч сайн. 0:01:27.107,0:01:29.691 2010 онд судлаачдын тогтоосноор[br]туршилтад оролцогчид нь 0:01:29.711,0:01:33.297 түр дуг хийхдээ төөрдөг байшин зүүдэлсэн[br]бол 3 хэмжээст төөрдөг байшингаас 0:01:33.297,0:01:37.476 гарах даалгаврыг дахин оролдохдоо[br]илүү сайн гүйцэтгэж байлаа. 0:01:37.476,0:01:41.393 Тэр бүү хэл даалгаврын тухай зөвхөн[br]сэрүүн үедээ бодсон хүмүүстэй харьцуулахад 0:01:41.393,0:01:44.211 эдгээр хүмүүс 10 дахин сайн байсан. 0:01:44.211,0:01:48.739 Мөн унтсан мөртлөө зүүдлээгүй[br]хүмүүсээс ч 10 дахин илүү байжээ. 0:01:48.739,0:01:51.269 Судлаачдын үзэж байгаагаар,[br]ой тогтоолтын зарим үйлдэл 0:01:51.269,0:01:54.221 биднийг зөвхөн унтаж байхад илэрдэг бөгөөд 0:01:54.221,0:01:58.202 зүүдлэх нь эдгээр үйл явц[br]болж байгаагийн илрэл юм. 0:01:58.202,0:02:02.544 Бид мартахын тулд зүүдэлдэг. 0:02:02.544,0:02:05.053 Таны тархины бүтцэд 10,000 их наяд орчим 0:02:05.053,0:02:07.615 мэдрэлийн холбоос үүрэг гүйцэтгэдэг. 0:02:07.615,0:02:11.510 Таны бодож бас хийж буй бүх зүйлс[br]тэдгээр холбоосыг бүтээдэг. 0:02:11.510,0:02:15.869 Зүүдний тухай 1983 оны нейробиологийн[br]онолд "үл сурах" тухай гардаг. 0:02:15.869,0:02:19.490 Энэ нь биднийг унтаж байхад[br]тархины шинэ бор хальс 0:02:19.490,0:02:22.765 эдгээр холбоосыг шалгаж үзээд 0:02:22.765,0:02:25.329 хэрэггүйг нь устгадаг тухай юм. 0:02:25.329,0:02:27.095 Ингэж зүүдэндээ 0:02:27.095,0:02:28.924 сурснаа мартахгүй бол 0:02:28.924,0:02:31.623 таны тархи хэрэггүй мэдээллээр дүүрч 0:02:31.623,0:02:34.682 сэрүүн үедээ бодох хэрэгтэй байхад[br]бодол санаа үймэрч 0:02:34.682,0:02:37.303 огт хэрэггүй бодлууд[br]таныг сатааруулж магадгүй. 0:02:37.303,0:02:42.815 Бид тархиа ажиллуулахын тулд зүүдэлдэг. 0:02:42.815,0:02:46.257 Үргэлжлүүлэн идэвхжүүлэх онолын хувьд 0:02:46.257,0:02:49.651 тархи зөв ажиллахын тулд[br]мэдээллийг нэгтгэж, 0:02:49.651,0:02:53.294 урт хугацааны дурсамж болгон хадгалах[br]шаардлагатай учир хүн зүүдэлдэг. 0:02:53.294,0:02:55.792 Таныг унтаж байхад[br]гадны өдөөгчийн хэмжээ бууран 0:02:55.792,0:02:57.331 тодорхой түвшинд хүрэхэд 0:02:57.331,0:02:58.914 тархи дурсамжийн сангаас 0:02:58.914,0:03:01.588 мэдээлэл гаргаж авах явцыг[br]автоматаар эхлүүлж, 0:03:01.588,0:03:04.458 эдгээр нь таны зүүдэнд 0:03:04.458,0:03:06.848 сэтгэл хөдлөл, бодлын хэлбэрээр илэрнэ. 0:03:06.848,0:03:07.724 Өөрөөр хэлбэл, 0:03:07.724,0:03:10.966 таны тархи бүрэн унтралгүй түр амарч 0:03:10.966,0:03:14.200 зүүдийг яг л компьютерийн[br]дэлгэц амраагч шиг ашигладаг гэсэн үг. 0:03:14.200,0:03:18.145 Бид давтан суралцахын тулд зүүдэлдэг. 0:03:18.145,0:03:21.994 Аюул заналхийллээр дүүрэн зүүд[br]зүүдлэх нь их түгээмэл. 0:03:21.994,0:03:24.072 Адгууслаг зөн совинг[br]давтах тухай онолд 0:03:24.072,0:03:27.790 зүүдний агуулга нь[br]түүний үүргийг тодорхойлдог. 0:03:27.790,0:03:31.200 Ой модонд баавгайд хөөгдөх эсвэл 0:03:31.200,0:03:34.508 харанхуй гудамжинд нинжатай[br]тулалдах гэх мэт айдаст автсан зүүд нь 0:03:34.508,0:03:37.657 үзэлцэх эсвэл зугтаах[br]зөн совингоо хурцлахад тусалж 0:03:37.657,0:03:41.720 бодит амьдрал дээр хэрэг болох үед[br]таныг бэлтгэж байдаг. 0:03:41.720,0:03:43.947 Гэхдээ энэ нь үргэлж[br]таагүй зүүд байх албагүй. 0:03:43.947,0:03:46.388 Жишээлбэл, дур булаам[br]хөршийн чинь тухай зүүд 0:03:46.388,0:03:50.571 нөхөн үржихүйн зөн совингийн[br]бэлтгэл дасгал байж болно. 0:03:50.571,0:03:54.512 Бид эдгэрэхийн тулд зүүдэлдэг. 0:03:54.512,0:03:57.156 Тархин дахь стресс дамжуулагч[br]мэдрэлийн эсүүдийн идэвх 0:03:57.156,0:03:59.509 нойрны "РEМ" үед харьцангуй[br]буурдаг бөгөөд 0:03:59.509,0:04:02.428 сэтгэлд гэмтэй үйл явдлын тухай[br]зүүдлэх үед ч идэвх сулардаг. 0:04:02.428,0:04:04.174 Судлаачдын үзсэнээр, 0:04:04.174,0:04:07.942 энэ нь хүнд хэцүү дурсамжийн [br]хүчийг сулруулж 0:04:07.942,0:04:10.881 сэтгэлзүйн хувьд эдгэрэхэд[br]туслах ач холбогдолтой. 0:04:10.881,0:04:13.998 Хүнд хэцүү дурсамжаа бага дарамттайгаар[br]зүүдэндээ эргэн санахад 0:04:13.998,0:04:16.070 болсон үйл явдлыг илүү бодитоор харж 0:04:16.070,0:04:20.140 тэдгээрийг сэтгэлзүйн хувьд[br]эрүүл аргаар шүүн тунгаахад тусална. 0:04:20.140,0:04:25.239 Хүнд хэцүү үйл явдлын дараах стресс эсвэл[br]сэтгэл хөдлөлийн аливаа өвчтэй хүмүүс 0:04:25.239,0:04:28.679 ихэнхдээ нойргүйдэлд өртдөг ба[br]зүүдлэхгүй байх нь өвчнийг нь 0:04:28.679,0:04:32.689 улам дордуулдаг гэж зарим эрдэмтэд үздэг. 0:04:32.689,0:04:37.364 Бид шийдэл олохын тулд зүүдэлдэг. 0:04:37.364,0:04:40.263 Бодит байдал, тогтсон логикийн[br]хязгаарлалтгүйгээр 0:04:40.263,0:04:43.269 таны бодол санаа[br]асуудлыг бүрэн ойлгож, 0:04:43.269,0:04:45.386 сэрүүн байхдаа төсөөлж ч байгаагүй, 0:04:45.386,0:04:49.295 байж болох бүхий л шийдлийг[br]зүүдэндээ бий болгодог. 0:04:49.295,0:04:51.527 Жон Стайнбек үүнийг[br]"зүүдний хороо" гэдэг ба 0:04:51.527,0:04:53.164 зүүдлэх нь асуудал шийдэхэд 0:04:53.164,0:04:56.612 сайн үр нөлөөтэй гэж[br]судалгаагаар тогтоосон. 0:04:56.612,0:04:58.958 Мөн түүнчлэн алдарт химич Август Kекуле 0:04:58.958,0:05:01.879 бензол молекулын бүтцийг[br]зүүдэндээ олсон бөгөөд 0:05:01.879,0:05:04.940 ийм ч учраас заримдаа асуудлыг шийдэхэд 0:05:04.940,0:05:06.920 "өглөө оройноос мэргэн" гэлцдэг. 0:05:06.920,0:05:10.293 Ингээд зүүдний тухай онолуудаас[br]цөөн хэдийг нь тайлбарлалаа. 0:05:10.293,0:05:13.856 Технологи хөгжиж тархийг[br]бид илүү сайн судалж, 0:05:13.856,0:05:15.787 нэг л өдөр яагаад зүүдэлдэг тухай 0:05:15.787,0:05:18.059 баттай тайлбарыг олох байх. 0:05:18.059,0:05:21.942 Харин тэр болтол зүүдэлж[br]мөрөөдсөөр л байя даа.