Рамона Пиерсон: Санаанд оромгүй анагаах газар
-
0:00 - 0:02Би та бүхэнтэй нэг зүйлийг хуваалцах гэж байна
-
0:02 - 0:05би үүний тухай 10 гаруй жил яриагүй.
-
0:05 - 0:07Tиймээс та бүгдийг энэ аялалаар хөтлөхөд
-
0:07 - 0:09намайг тэвчээртэй сонсохыг хүсье.
-
0:09 - 0:11Би 22 настайдаа,
-
0:11 - 0:14ажлаасаа гэртээ ирээд, нохойндоо хүзүүвч зүүлгээд
-
0:14 - 0:17сурснаараа гүйхээр гарсан.
-
0:17 - 0:19Би яг тэр үед
-
0:19 - 0:21амьдрал маань үүрд өөрчлөгдөх гэж буйг төсөөлөөгүй.
-
0:21 - 0:24Нохойгоо гүйлтэнд бэлтгэж байхад
-
0:24 - 0:28нэг залуу баранд пиво ууж дуусгаад,
-
0:28 - 0:30машины түлхүүрээ аваад, машиндаа суугаад,
-
0:30 - 0:32өмнө зүгт,
-
0:32 - 0:34эсвэл хаашаа ч юм хөдөллөө.
-
0:34 - 0:36Би зам хөндлөн гүйгээд,
-
0:36 - 0:38харин миний санаж байгаа ганц зүйл бол
-
0:38 - 0:41толгойд минь гранат дэлбэрэх мэт болсон.
-
0:41 - 0:45Газар гараа тавиад
-
0:45 - 0:47амьдрах хүч минь
-
0:47 - 0:49миний хүзүү болон
-
0:49 - 0:52амнаас урсан дуусах шиг болсныг санаж байна.
-
0:52 - 0:54Юу болсон бэ гэвэл
-
0:54 - 0:57тэр залуу улаан гэрлээр гараад намайг бас миний нохойг мөргөжээ.
-
0:57 - 1:00Нохой минь машины дор орсон.
-
1:00 - 1:02Би машины урагшаа нисээд,
-
1:02 - 1:04тэр миний хөл дээр дайраад гарсан.
-
1:04 - 1:06Миний зүүн хөл дугуйнд нь ороод
-
1:06 - 1:08эргэлдсэн гэх үү дээ.
-
1:10 - 1:13Машины бампер миний төвөнхийг
-
1:13 - 1:15онгойтол нь цохисон.
-
1:15 - 1:18Би цээжний хүнд гэмтэл авсан.
-
1:18 - 1:20Гол судас зүрхний чинь хойно байдаг.
-
1:20 - 1:23Хамгийн гол артерийн судас бөгөөд маш хүндээр гэмтсэн учраас
-
1:23 - 1:26амнаас минь цус асгарч байлаа.
-
1:26 - 1:28Бүр хөөсрөөд
-
1:28 - 1:30надад аймшигтай зүйлс болж байлаа.
-
1:32 - 1:34Юу болоод байгааг би огт ойлгоогүй,
-
1:34 - 1:37хөндлөнгийн хүмүүс хүрч ирээд,
-
1:37 - 1:40зүрхийг минь хөдөлгөж, цохиулж байлаа.
-
1:40 - 1:42Би яагаад хөдөлгөж гэсэн бэ гэвэл зүрх минь чичрээд
-
1:42 - 1:45тэд нар дахин цохиулахыг хичээж байсан юм.
-
1:45 - 1:48Нэг ухаантай хүн хоолойд минь үзэг хийснээр
-
1:48 - 1:51амьсгалын замыг минь нээж өгсөн.
-
1:51 - 1:53Уушиг минь хэмхэрсэн болохоор
-
1:53 - 1:56хэн нэгэн цээжийг минь нээгээд уушгинд минь зүү хийж
-
1:56 - 2:03аймшигт явдлаас сэргийлсэн.
-
2:03 - 2:05Ямар ч байсан би эмнэлэгт хүргэгдсэн.
-
2:05 - 2:07Намайг мөсөөр ороосон байсан
-
2:07 - 2:11тэгээд комд оруулсан.
-
2:11 - 2:1518 сарын дараа би сэрсэн.
-
2:15 - 2:17Хараагүй, хэлгүй,
-
2:17 - 2:19бас алхаж чадахгүй байлаа.
-
2:19 - 2:22Би 30 кг болсон байв.
-
2:25 - 2:27Ийм байдалд орсон хүмүүсийг
-
2:27 - 2:29эмнэлэг яахаа ч мэддэггүй.
-
2:29 - 2:32Үнэндээ тэд намайг ямар ч найдваргүй гэх болсон.
-
2:32 - 2:36Гэхдээ энэ бол бидний ярихгүй өөр түүх.
-
2:36 - 2:39Хүзүүгээ буцааж хэвэнд нь оруулах гэж би маш олон,
-
2:39 - 2:41зүрхээ эмчлэх гэж бас хагалгаанд орсон.
-
2:41 - 2:43Зарим нь үйлчилж л байлаа.
-
2:43 - 2:45Надад их титан хийгээд
-
2:45 - 2:47кадавр яс
-
2:47 - 2:50хөлийг минь хөдөлгөх гэж шүү дээ.
-
2:50 - 2:52Тэгээд би пластик хамар, шаазан шүд
-
2:52 - 2:54гэх мэтийн зүйлстэй боллоо.
-
2:54 - 2:57Гэхдээ эцэст дахиад хүн төрхөндөө орсон юм.
-
3:03 - 3:05Заримдаа үүний тухай ярихад их хэцүү байдаг
-
3:05 - 3:08тэвчээртэй байхыг хүсе.
-
3:08 - 3:10Би 50 гаруй хагалгаанд орсон.
-
3:10 - 3:13Гэхдээ үүнийг тоолдог хүн байна гэж үү?
-
3:13 - 3:15Ингээд эцэст нь, эмнэлэг намайг
-
3:15 - 3:17гаргах цаг болсон гэж шийдэв.
-
3:17 - 3:19Тэд өөр хэн нэгэн
-
3:19 - 3:23өвчнөөсөө бүрэн эдгэрэх хүнд
-
3:23 - 3:26зай гаргаж өгөх хэрэгтэй байсан юм.
-
3:26 - 3:29Намайг бүрэн эдгэрнэ гэсэн итгэлээ бүгд алдсан байв.
-
3:29 - 3:32Ингээд энгийнээр хэлвэл тэд зүгээр газрын зураг уруу сум шидээд
-
3:32 - 3:37Колорадод байдаг ахмадын асрамж таарав.
-
3:37 - 3:39Та бүгд толгойгоо маажаад:
-
3:39 - 3:42"Aхмадын асрамж аа? Тэнд чи очих ямар хэрэгтэй юм?"
-
3:42 - 3:44Гэхдээ энэ өрөөнд байгаа
-
3:44 - 3:47бүх авъяас чадвар
-
3:47 - 3:49ахмадын асрамжид бий.
-
3:49 - 3:51За тэгэхээр тэр их авъяас чадвар
-
3:51 - 3:54ахмадуудад байлаа.
-
3:54 - 3:56Та нарт байхгүй тэдний нэг давуу тал нь
-
3:56 - 3:58мэргэн ухаан
-
3:58 - 4:01яагаад гэвэл тэд илүү удаан амьдарсан.
-
4:01 - 4:03Надад тийм мэргэн ухаан тэр үед хэрэгтэй байсан юм.
-
4:03 - 4:05Гэхдээ намайг босгыг нь давахад
-
4:05 - 4:08тэдэнд ямар санагдсаныг төсөөл дөө.
-
4:08 - 4:10Тэр үед би 2 кг нэмээд
-
4:10 - 4:1232 кг болсон байв.
-
4:12 - 4:14Би халзан байсан.
-
4:14 - 4:16Эмнэлэгийн халат өмссөн.
-
4:16 - 4:19Хэн нэгэн надад теннисийн гутал бэлэглэсэн байсан.
-
4:19 - 4:22Нэг гартаа цагаан таяг,
-
4:22 - 4:25нөгөө гартаа дүүрэн эмнэлэгийн баримт барьсан байв.
-
4:25 - 4:28Ингээд ахмадууд яаралтай
-
4:28 - 4:30уулзалт хийхээр шийдэв.
-
4:30 - 4:32(Инээд)
-
4:32 - 4:35Тэд бие биерүүгээ хараад,
-
4:35 - 4:39"За, энэ өрөөнд ямар чадвартай хүмүүс байгаа билээ?
-
4:39 - 4:42Энэ хүүхдэд их туслалцаа хэрэгтэй юм байна."
-
4:42 - 4:44Ингээд тэд эцэст нь
-
4:44 - 4:46өөрсдийн авъяас чадвараа
-
4:46 - 4:48миний хэрэгцээнд тохируулах болов.
-
4:48 - 4:50Гэхдээ тэдний эхэнд хийх ёстой зүйлсийн нэг бол,
-
4:50 - 4:52надад хамгийн түрүүнд юу хэрэгтэйг тодорхойлох байсан юм.
-
4:52 - 4:54Би ердийн хүн шиг хооллохыг
-
4:54 - 4:56сурах хэрэгтэй байсан
-
4:56 - 4:59, яагаад гэвэл би цээж бас судсан дахь гуурсаар
-
4:59 - 5:01хоол идэж байсан.
-
5:01 - 5:04Тиймээс дахиж идэж
-
5:04 - 5:06сурах явц боллоо.
-
5:06 - 5:08Дараа нь тэд:
-
5:08 - 5:10"Тэрэнд тавилга хэрэгтэй.
-
5:10 - 5:13Тэр энэ байрны буланд унтаж байна шүү дээ."
-
5:13 - 5:15Ингээд өөрсдийн агуулахаасаа
-
5:15 - 5:17илүү тавилгууд цуглуулаад
-
5:17 - 5:20надад таваг тогоо, хөнжил,
-
5:20 - 5:23бүхнийг өгсөн.
-
5:23 - 5:25Дараа нь миний
-
5:25 - 5:28гадаад байдлыг өөрчлөхөөр шийдэв.
-
5:28 - 5:30Ингээд ногоо халат алга болж
-
5:30 - 5:33полиэфир цэцгэн хээ өмсөх болов.
-
5:33 - 5:36(Инээд)
-
5:38 - 5:41Миний үс эргэж ургахад тэдний санал болгосон
-
5:41 - 5:43үсний засалтуудыг бид ярихгүй.
-
5:43 - 5:45Гэвч би цэнхэр үснээс татгалзсан.
-
5:45 - 5:48(Инээд)
-
5:49 - 5:52Ингээд дараа нь тэд намайг
-
5:52 - 5:55ярьж сурах хэрэгтэй гэж шийдэв.
-
5:55 - 5:57Хэлгүй, хараагүй хүн бол
-
5:57 - 6:00биеэ даах чадваргүй байдаг.
-
6:00 - 6:03Харах чадваргүй намайг
-
6:03 - 6:05тэд хэлд оруулахаар болов.
-
6:05 - 6:08Оффисийн менежер Сэли өдрийн цагаар
-
6:08 - 6:10хэлд ороход туслаж байлаа
-
6:10 - 6:12хэцүү байсан, яагаад гэвэл хүүхэд байхдаа
-
6:12 - 6:14бүхнийг өөрт заяагдсан, алдах боломжгүй гэж боддог.
-
6:14 - 6:16Юмыг ухаан ороогүй байхдаа сурдаг.
-
6:16 - 6:19Гэхдээ би бол насанд хүрсэн хүн, надад ичмээр байсан,
-
6:19 - 6:21шинэ хоолой, хэлээ
-
6:21 - 6:23шинэ шүд, уруул бүхэнтэйгээ тохируулаад
-
6:23 - 6:26агаарны тусламжаар
-
6:26 - 6:29үг хэлж сурах хэрэгтэй байсан.
-
6:29 - 6:31Тэгээд би 2 настай мэт аашилж,
-
6:31 - 6:33сурахаас татгалзсан.
-
6:33 - 6:36Харин эрчүүдэд арай дээр санаа байлаа.
-
6:36 - 6:38Тэд арай хөгжилтэй болгохоор шийдсэн.
-
6:38 - 6:42Оройдоо надад хараалын үгс зааж,
-
6:42 - 6:46(Инээд)
-
6:46 - 6:48бас нууцаар
-
6:48 - 6:51яаж далайчин шиг хараахыг заасан.
-
6:51 - 6:55Тиймээс Сэли миний өөртөө итгэх итгэлийг нэмсний эцэст
-
6:55 - 6:59анхны үгс маань юу байсныг
-
6:59 - 7:02та нарын төсөөлөлд үлдээе.
-
7:02 - 7:04(Инээд)
-
7:04 - 7:06Ингээд урагшилж эхлэв.
-
7:06 - 7:09Alzheimer өвчтэй байсан багш маань
-
7:09 - 7:13надад бичихийг заахаар болов.
-
7:13 - 7:15Хэтрүүлэг нь надад тохирч байна.
-
7:15 - 7:17Тиймээс цааш нь үргэлжлүүлье.
-
7:17 - 7:22(Инээд)
-
7:23 - 7:26Гол сурах ёстой зүйлсийн нэг бол
-
7:26 - 7:29хараагүй байхдаа зам гарах
-
7:29 - 7:31явдал байв.
-
7:31 - 7:34Тэгэхээр нүдээ аниад үз.
-
7:34 - 7:36Одоо зам гарах хэрэгтэй гээд төсөөлөөд үз.
-
7:36 - 7:40Тэр замыг хэр хол гэдгийг мэдэхгүй,
-
7:40 - 7:43чигээрээ явах эсэхээ мэдэхгүй,
-
7:43 - 7:46машинууд урагш хойш давхилдаад,
-
7:46 - 7:48бас ийм байдалд
-
7:48 - 7:51машиний аймшигт ослоос болж орсон.
-
7:51 - 7:54Тэгэхээр надад 2 бэрхшээл тулгарсан.
-
7:54 - 7:57Нэг нь гэмтлийн дараах стресстэх эмгэг.
-
7:57 - 8:01Замын хашлагад тулах болгонд
-
8:01 - 8:03учраа олохгүй сандарч байлаа.
-
8:03 - 8:05Харин нөгөөх нь
-
8:05 - 8:08яаж зам гарах аргаа олох байсан юм.
-
8:08 - 8:11Ахмадуудын нэг нь над дээр ирээд
-
8:11 - 8:14булан уруу намайг түлхээд,
-
8:14 - 8:17"Цаг нь болсон гэж бодохоороо наад таягаа шууд урагш нь гозойлгочих,
-
8:17 - 8:19хэрвээ юманд цохигдвол зам гараад хэрэггүй."
-
8:19 - 8:24(Инээд)
-
8:24 - 8:27Үнэхээр ойлгомжтой байв.
-
8:27 - 8:29Гэхдээ 3 дахь таяг
-
8:29 - 8:32зам уруу нисээд одоход,
-
8:32 - 8:35тэд намайг Брайлийн Институтэд явуулж
-
8:35 - 8:37хараагүй хүнд хэрэгтэй чадварыг
-
8:37 - 8:39сургахын тулд бас
-
8:39 - 8:41миний амьдралыг өөрчлөх
-
8:41 - 8:43хөтөч нохой авч
-
8:43 - 8:45өгөхийн тулд
-
8:45 - 8:47мөнгө цуглуулсан.
-
8:47 - 8:49Ингээд надад хөрөнгө оруулалт
-
8:49 - 8:53хийсэн ахмадууд, хөтөч нохой, бас сурсан чадварынхаа ачаар
-
8:53 - 8:57би коллежид эргэн орсон.
-
8:57 - 8:5910 жилийн дараа би эргэн хараа орсон.
-
8:59 - 9:01Ид шидээр биш.
-
9:01 - 9:04Би 3 хагалгаанд орсон,
-
9:04 - 9:06нэг нь туршилтынх байсан.
-
9:06 - 9:08Бүр роботик хагалгаа байсан.
-
9:08 - 9:11Миний нүдний ар талаас цусан бундуу гаргаж авсан.
-
9:12 - 9:14Хамгийн том өөрчлөлт гэвэл
-
9:14 - 9:17дэлхий өсөн хөгжсөн байлаа
-
9:17 - 9:19шинэ ололтууд
-
9:19 - 9:21бас олон өөр зүйлс
-
9:21 - 9:23гар утас, зөөврийн компьютер,
-
9:23 - 9:26миний урьд өмнө харж байгаагүй тийм зүйлс.
-
9:26 - 9:28Бас хараагүй хүний
-
9:28 - 9:30дүрсэлсэн ой санамж алга болж,
-
9:30 - 9:33юмыг хэрхэн мэдрэгдэж,
-
9:33 - 9:36сонсогдож,
-
9:36 - 9:39үнэртэж байгаагаар нь төсөөлдөг.
-
9:39 - 9:41Нэг өдөр би өрөөндөө байж байтал
-
9:41 - 9:43нэг юм газар байхыг харсан
-
9:43 - 9:45тэгээд би мангас байна гэж бодсон.
-
9:45 - 9:47Тийм болохоор байнга тойрч байв.
-
9:47 - 9:49Тэгснээ, "Би зүгээр хүрч үзлээ."
-
9:49 - 9:51гээд хүрснээ,
-
9:51 - 9:53"Бурхан минь, энэ чинь хувцастай хувин байна шүү дээ."
-
9:53 - 9:57(Инээд)
-
9:57 - 9:59Тэгэхээр хараатай хүн хэзээд
-
9:59 - 10:01тийм байх мэт боддог учраас
-
10:01 - 10:03нэгэнт түүнийгээ алдахад бүх зүйлс өөрчлөгддөг.
-
10:03 - 10:05Харин хараагүй байхад,
-
10:05 - 10:08юмыг мэдэрч байж ойлгодог.
-
10:08 - 10:11Надад тохиолдсон хамгийн том өөрчлөлт гэвэл
-
10:11 - 10:15и гараа харангаа, амьдралынхаа 10 жилийг алдсан гэдгээ ухаарсан юм.
-
10:15 - 10:18Цаг хугацаа надад яагаад ч юм зогссон мэт санагдаж,
-
10:18 - 10:20гэр бүл найз нар маань л зөвхөн урагшилж байгаа гэж боддог байсан.
-
10:20 - 10:22Гэтэл би доошоо хараад
-
10:22 - 10:24цаг хугацаа миний хувьд ч
-
10:24 - 10:26явсаар л байсныг ухаарч
-
10:26 - 10:28би цаг хугацаанд дахин баригдах ёстойг ойлгосон.
-
10:28 - 10:32Миний осолд ордог үед олноос хариу хайх эсвэл радикал хамтын ажиллагаа
-
10:32 - 10:34гэх үгс байгаагүй.
-
10:34 - 10:36Гэхдээ утга санаа нь зөв
-
10:36 - 10:39хүмүүс намайг дахин сэргээх гэж хамтран ажилласан,
-
10:39 - 10:41xүмүүс надад дахин мэдлэг олгох гэж хамтарсан.
-
10:41 - 10:43Хэрвээ радикал хамтын ажиллагаа байгаагүй бол
-
10:43 - 10:47би энд ингэж зогсохгүй байх байсан.
-
10:47 - 10:49Маш их баярлалаа.
-
10:49 - 10:51(Алга ташилт)
- Title:
- Рамона Пиерсон: Санаанд оромгүй анагаах газар
- Speaker:
- Ramona Pierson
- Description:
-
Рамона Пиерсон 22 настайдаа согтуу жолоочид дайруулж, 18 сарын турш комд оржээ. TEDxDU буюу Денверийн Их Сургуульд тэр асрах төвийн ахмадуудын чадвар болон эрдэм мэдлэгийн ачаар эдгэрсэн гайхалтай түүхээ яржээ.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 10:52