Return to Video

Рамона Пиерсон: Санаанд оромгүй анагаах газар

  • 0:00 - 0:02
    Би та бүхэнтэй нэг зүйлийг хуваалцах гэж байна
  • 0:02 - 0:05
    би үүний тухай 10 гаруй жил яриагүй.
  • 0:05 - 0:07
    Tиймээс та бүгдийг энэ аялалаар хөтлөхөд
  • 0:07 - 0:09
    намайг тэвчээртэй сонсохыг хүсье.
  • 0:09 - 0:11
    Би 22 настайдаа,
  • 0:11 - 0:14
    ажлаасаа гэртээ ирээд, нохойндоо хүзүүвч зүүлгээд
  • 0:14 - 0:17
    сурснаараа гүйхээр гарсан.
  • 0:17 - 0:19
    Би яг тэр үед
  • 0:19 - 0:21
    амьдрал маань үүрд өөрчлөгдөх гэж буйг төсөөлөөгүй.
  • 0:21 - 0:24
    Нохойгоо гүйлтэнд бэлтгэж байхад
  • 0:24 - 0:28
    нэг залуу баранд пиво ууж дуусгаад,
  • 0:28 - 0:30
    машины түлхүүрээ аваад, машиндаа суугаад,
  • 0:30 - 0:32
    өмнө зүгт,
  • 0:32 - 0:34
    эсвэл хаашаа ч юм хөдөллөө.
  • 0:34 - 0:36
    Би зам хөндлөн гүйгээд,
  • 0:36 - 0:38
    харин миний санаж байгаа ганц зүйл бол
  • 0:38 - 0:41
    толгойд минь гранат дэлбэрэх мэт болсон.
  • 0:41 - 0:45
    Газар гараа тавиад
  • 0:45 - 0:47
    амьдрах хүч минь
  • 0:47 - 0:49
    миний хүзүү болон
  • 0:49 - 0:52
    амнаас урсан дуусах шиг болсныг санаж байна.
  • 0:52 - 0:54
    Юу болсон бэ гэвэл
  • 0:54 - 0:57
    тэр залуу улаан гэрлээр гараад намайг бас миний нохойг мөргөжээ.
  • 0:57 - 1:00
    Нохой минь машины дор орсон.
  • 1:00 - 1:02
    Би машины урагшаа нисээд,
  • 1:02 - 1:04
    тэр миний хөл дээр дайраад гарсан.
  • 1:04 - 1:06
    Миний зүүн хөл дугуйнд нь ороод
  • 1:06 - 1:08
    эргэлдсэн гэх үү дээ.
  • 1:10 - 1:13
    Машины бампер миний төвөнхийг
  • 1:13 - 1:15
    онгойтол нь цохисон.
  • 1:15 - 1:18
    Би цээжний хүнд гэмтэл авсан.
  • 1:18 - 1:20
    Гол судас зүрхний чинь хойно байдаг.
  • 1:20 - 1:23
    Хамгийн гол артерийн судас бөгөөд маш хүндээр гэмтсэн учраас
  • 1:23 - 1:26
    амнаас минь цус асгарч байлаа.
  • 1:26 - 1:28
    Бүр хөөсрөөд
  • 1:28 - 1:30
    надад аймшигтай зүйлс болж байлаа.
  • 1:32 - 1:34
    Юу болоод байгааг би огт ойлгоогүй,
  • 1:34 - 1:37
    хөндлөнгийн хүмүүс хүрч ирээд,
  • 1:37 - 1:40
    зүрхийг минь хөдөлгөж, цохиулж байлаа.
  • 1:40 - 1:42
    Би яагаад хөдөлгөж гэсэн бэ гэвэл зүрх минь чичрээд
  • 1:42 - 1:45
    тэд нар дахин цохиулахыг хичээж байсан юм.
  • 1:45 - 1:48
    Нэг ухаантай хүн хоолойд минь үзэг хийснээр
  • 1:48 - 1:51
    амьсгалын замыг минь нээж өгсөн.
  • 1:51 - 1:53
    Уушиг минь хэмхэрсэн болохоор
  • 1:53 - 1:56
    хэн нэгэн цээжийг минь нээгээд уушгинд минь зүү хийж
  • 1:56 - 2:03
    аймшигт явдлаас сэргийлсэн.
  • 2:03 - 2:05
    Ямар ч байсан би эмнэлэгт хүргэгдсэн.
  • 2:05 - 2:07
    Намайг мөсөөр ороосон байсан
  • 2:07 - 2:11
    тэгээд комд оруулсан.
  • 2:11 - 2:15
    18 сарын дараа би сэрсэн.
  • 2:15 - 2:17
    Хараагүй, хэлгүй,
  • 2:17 - 2:19
    бас алхаж чадахгүй байлаа.
  • 2:19 - 2:22
    Би 30 кг болсон байв.
  • 2:25 - 2:27
    Ийм байдалд орсон хүмүүсийг
  • 2:27 - 2:29
    эмнэлэг яахаа ч мэддэггүй.
  • 2:29 - 2:32
    Үнэндээ тэд намайг ямар ч найдваргүй гэх болсон.
  • 2:32 - 2:36
    Гэхдээ энэ бол бидний ярихгүй өөр түүх.
  • 2:36 - 2:39
    Хүзүүгээ буцааж хэвэнд нь оруулах гэж би маш олон,
  • 2:39 - 2:41
    зүрхээ эмчлэх гэж бас хагалгаанд орсон.
  • 2:41 - 2:43
    Зарим нь үйлчилж л байлаа.
  • 2:43 - 2:45
    Надад их титан хийгээд
  • 2:45 - 2:47
    кадавр яс
  • 2:47 - 2:50
    хөлийг минь хөдөлгөх гэж шүү дээ.
  • 2:50 - 2:52
    Тэгээд би пластик хамар, шаазан шүд
  • 2:52 - 2:54
    гэх мэтийн зүйлстэй боллоо.
  • 2:54 - 2:57
    Гэхдээ эцэст дахиад хүн төрхөндөө орсон юм.
  • 3:03 - 3:05
    Заримдаа үүний тухай ярихад их хэцүү байдаг
  • 3:05 - 3:08
    тэвчээртэй байхыг хүсе.
  • 3:08 - 3:10
    Би 50 гаруй хагалгаанд орсон.
  • 3:10 - 3:13
    Гэхдээ үүнийг тоолдог хүн байна гэж үү?
  • 3:13 - 3:15
    Ингээд эцэст нь, эмнэлэг намайг
  • 3:15 - 3:17
    гаргах цаг болсон гэж шийдэв.
  • 3:17 - 3:19
    Тэд өөр хэн нэгэн
  • 3:19 - 3:23
    өвчнөөсөө бүрэн эдгэрэх хүнд
  • 3:23 - 3:26
    зай гаргаж өгөх хэрэгтэй байсан юм.
  • 3:26 - 3:29
    Намайг бүрэн эдгэрнэ гэсэн итгэлээ бүгд алдсан байв.
  • 3:29 - 3:32
    Ингээд энгийнээр хэлвэл тэд зүгээр газрын зураг уруу сум шидээд
  • 3:32 - 3:37
    Колорадод байдаг ахмадын асрамж таарав.
  • 3:37 - 3:39
    Та бүгд толгойгоо маажаад:
  • 3:39 - 3:42
    "Aхмадын асрамж аа? Тэнд чи очих ямар хэрэгтэй юм?"
  • 3:42 - 3:44
    Гэхдээ энэ өрөөнд байгаа
  • 3:44 - 3:47
    бүх авъяас чадвар
  • 3:47 - 3:49
    ахмадын асрамжид бий.
  • 3:49 - 3:51
    За тэгэхээр тэр их авъяас чадвар
  • 3:51 - 3:54
    ахмадуудад байлаа.
  • 3:54 - 3:56
    Та нарт байхгүй тэдний нэг давуу тал нь
  • 3:56 - 3:58
    мэргэн ухаан
  • 3:58 - 4:01
    яагаад гэвэл тэд илүү удаан амьдарсан.
  • 4:01 - 4:03
    Надад тийм мэргэн ухаан тэр үед хэрэгтэй байсан юм.
  • 4:03 - 4:05
    Гэхдээ намайг босгыг нь давахад
  • 4:05 - 4:08
    тэдэнд ямар санагдсаныг төсөөл дөө.
  • 4:08 - 4:10
    Тэр үед би 2 кг нэмээд
  • 4:10 - 4:12
    32 кг болсон байв.
  • 4:12 - 4:14
    Би халзан байсан.
  • 4:14 - 4:16
    Эмнэлэгийн халат өмссөн.
  • 4:16 - 4:19
    Хэн нэгэн надад теннисийн гутал бэлэглэсэн байсан.
  • 4:19 - 4:22
    Нэг гартаа цагаан таяг,
  • 4:22 - 4:25
    нөгөө гартаа дүүрэн эмнэлэгийн баримт барьсан байв.
  • 4:25 - 4:28
    Ингээд ахмадууд яаралтай
  • 4:28 - 4:30
    уулзалт хийхээр шийдэв.
  • 4:30 - 4:32
    (Инээд)
  • 4:32 - 4:35
    Тэд бие биерүүгээ хараад,
  • 4:35 - 4:39
    "За, энэ өрөөнд ямар чадвартай хүмүүс байгаа билээ?
  • 4:39 - 4:42
    Энэ хүүхдэд их туслалцаа хэрэгтэй юм байна."
  • 4:42 - 4:44
    Ингээд тэд эцэст нь
  • 4:44 - 4:46
    өөрсдийн авъяас чадвараа
  • 4:46 - 4:48
    миний хэрэгцээнд тохируулах болов.
  • 4:48 - 4:50
    Гэхдээ тэдний эхэнд хийх ёстой зүйлсийн нэг бол,
  • 4:50 - 4:52
    надад хамгийн түрүүнд юу хэрэгтэйг тодорхойлох байсан юм.
  • 4:52 - 4:54
    Би ердийн хүн шиг хооллохыг
  • 4:54 - 4:56
    сурах хэрэгтэй байсан
  • 4:56 - 4:59
    , яагаад гэвэл би цээж бас судсан дахь гуурсаар
  • 4:59 - 5:01
    хоол идэж байсан.
  • 5:01 - 5:04
    Тиймээс дахиж идэж
  • 5:04 - 5:06
    сурах явц боллоо.
  • 5:06 - 5:08
    Дараа нь тэд:
  • 5:08 - 5:10
    "Тэрэнд тавилга хэрэгтэй.
  • 5:10 - 5:13
    Тэр энэ байрны буланд унтаж байна шүү дээ."
  • 5:13 - 5:15
    Ингээд өөрсдийн агуулахаасаа
  • 5:15 - 5:17
    илүү тавилгууд цуглуулаад
  • 5:17 - 5:20
    надад таваг тогоо, хөнжил,
  • 5:20 - 5:23
    бүхнийг өгсөн.
  • 5:23 - 5:25
    Дараа нь миний
  • 5:25 - 5:28
    гадаад байдлыг өөрчлөхөөр шийдэв.
  • 5:28 - 5:30
    Ингээд ногоо халат алга болж
  • 5:30 - 5:33
    полиэфир цэцгэн хээ өмсөх болов.
  • 5:33 - 5:36
    (Инээд)
  • 5:38 - 5:41
    Миний үс эргэж ургахад тэдний санал болгосон
  • 5:41 - 5:43
    үсний засалтуудыг бид ярихгүй.
  • 5:43 - 5:45
    Гэвч би цэнхэр үснээс татгалзсан.
  • 5:45 - 5:48
    (Инээд)
  • 5:49 - 5:52
    Ингээд дараа нь тэд намайг
  • 5:52 - 5:55
    ярьж сурах хэрэгтэй гэж шийдэв.
  • 5:55 - 5:57
    Хэлгүй, хараагүй хүн бол
  • 5:57 - 6:00
    биеэ даах чадваргүй байдаг.
  • 6:00 - 6:03
    Харах чадваргүй намайг
  • 6:03 - 6:05
    тэд хэлд оруулахаар болов.
  • 6:05 - 6:08
    Оффисийн менежер Сэли өдрийн цагаар
  • 6:08 - 6:10
    хэлд ороход туслаж байлаа
  • 6:10 - 6:12
    хэцүү байсан, яагаад гэвэл хүүхэд байхдаа
  • 6:12 - 6:14
    бүхнийг өөрт заяагдсан, алдах боломжгүй гэж боддог.
  • 6:14 - 6:16
    Юмыг ухаан ороогүй байхдаа сурдаг.
  • 6:16 - 6:19
    Гэхдээ би бол насанд хүрсэн хүн, надад ичмээр байсан,
  • 6:19 - 6:21
    шинэ хоолой, хэлээ
  • 6:21 - 6:23
    шинэ шүд, уруул бүхэнтэйгээ тохируулаад
  • 6:23 - 6:26
    агаарны тусламжаар
  • 6:26 - 6:29
    үг хэлж сурах хэрэгтэй байсан.
  • 6:29 - 6:31
    Тэгээд би 2 настай мэт аашилж,
  • 6:31 - 6:33
    сурахаас татгалзсан.
  • 6:33 - 6:36
    Харин эрчүүдэд арай дээр санаа байлаа.
  • 6:36 - 6:38
    Тэд арай хөгжилтэй болгохоор шийдсэн.
  • 6:38 - 6:42
    Оройдоо надад хараалын үгс зааж,
  • 6:42 - 6:46
    (Инээд)
  • 6:46 - 6:48
    бас нууцаар
  • 6:48 - 6:51
    яаж далайчин шиг хараахыг заасан.
  • 6:51 - 6:55
    Тиймээс Сэли миний өөртөө итгэх итгэлийг нэмсний эцэст
  • 6:55 - 6:59
    анхны үгс маань юу байсныг
  • 6:59 - 7:02
    та нарын төсөөлөлд үлдээе.
  • 7:02 - 7:04
    (Инээд)
  • 7:04 - 7:06
    Ингээд урагшилж эхлэв.
  • 7:06 - 7:09
    Alzheimer өвчтэй байсан багш маань
  • 7:09 - 7:13
    надад бичихийг заахаар болов.
  • 7:13 - 7:15
    Хэтрүүлэг нь надад тохирч байна.
  • 7:15 - 7:17
    Тиймээс цааш нь үргэлжлүүлье.
  • 7:17 - 7:22
    (Инээд)
  • 7:23 - 7:26
    Гол сурах ёстой зүйлсийн нэг бол
  • 7:26 - 7:29
    хараагүй байхдаа зам гарах
  • 7:29 - 7:31
    явдал байв.
  • 7:31 - 7:34
    Тэгэхээр нүдээ аниад үз.
  • 7:34 - 7:36
    Одоо зам гарах хэрэгтэй гээд төсөөлөөд үз.
  • 7:36 - 7:40
    Тэр замыг хэр хол гэдгийг мэдэхгүй,
  • 7:40 - 7:43
    чигээрээ явах эсэхээ мэдэхгүй,
  • 7:43 - 7:46
    машинууд урагш хойш давхилдаад,
  • 7:46 - 7:48
    бас ийм байдалд
  • 7:48 - 7:51
    машиний аймшигт ослоос болж орсон.
  • 7:51 - 7:54
    Тэгэхээр надад 2 бэрхшээл тулгарсан.
  • 7:54 - 7:57
    Нэг нь гэмтлийн дараах стресстэх эмгэг.
  • 7:57 - 8:01
    Замын хашлагад тулах болгонд
  • 8:01 - 8:03
    учраа олохгүй сандарч байлаа.
  • 8:03 - 8:05
    Харин нөгөөх нь
  • 8:05 - 8:08
    яаж зам гарах аргаа олох байсан юм.
  • 8:08 - 8:11
    Ахмадуудын нэг нь над дээр ирээд
  • 8:11 - 8:14
    булан уруу намайг түлхээд,
  • 8:14 - 8:17
    "Цаг нь болсон гэж бодохоороо наад таягаа шууд урагш нь гозойлгочих,
  • 8:17 - 8:19
    хэрвээ юманд цохигдвол зам гараад хэрэггүй."
  • 8:19 - 8:24
    (Инээд)
  • 8:24 - 8:27
    Үнэхээр ойлгомжтой байв.
  • 8:27 - 8:29
    Гэхдээ 3 дахь таяг
  • 8:29 - 8:32
    зам уруу нисээд одоход,
  • 8:32 - 8:35
    тэд намайг Брайлийн Институтэд явуулж
  • 8:35 - 8:37
    хараагүй хүнд хэрэгтэй чадварыг
  • 8:37 - 8:39
    сургахын тулд бас
  • 8:39 - 8:41
    миний амьдралыг өөрчлөх
  • 8:41 - 8:43
    хөтөч нохой авч
  • 8:43 - 8:45
    өгөхийн тулд
  • 8:45 - 8:47
    мөнгө цуглуулсан.
  • 8:47 - 8:49
    Ингээд надад хөрөнгө оруулалт
  • 8:49 - 8:53
    хийсэн ахмадууд, хөтөч нохой, бас сурсан чадварынхаа ачаар
  • 8:53 - 8:57
    би коллежид эргэн орсон.
  • 8:57 - 8:59
    10 жилийн дараа би эргэн хараа орсон.
  • 8:59 - 9:01
    Ид шидээр биш.
  • 9:01 - 9:04
    Би 3 хагалгаанд орсон,
  • 9:04 - 9:06
    нэг нь туршилтынх байсан.
  • 9:06 - 9:08
    Бүр роботик хагалгаа байсан.
  • 9:08 - 9:11
    Миний нүдний ар талаас цусан бундуу гаргаж авсан.
  • 9:12 - 9:14
    Хамгийн том өөрчлөлт гэвэл
  • 9:14 - 9:17
    дэлхий өсөн хөгжсөн байлаа
  • 9:17 - 9:19
    шинэ ололтууд
  • 9:19 - 9:21
    бас олон өөр зүйлс
  • 9:21 - 9:23
    гар утас, зөөврийн компьютер,
  • 9:23 - 9:26
    миний урьд өмнө харж байгаагүй тийм зүйлс.
  • 9:26 - 9:28
    Бас хараагүй хүний
  • 9:28 - 9:30
    дүрсэлсэн ой санамж алга болж,
  • 9:30 - 9:33
    юмыг хэрхэн мэдрэгдэж,
  • 9:33 - 9:36
    сонсогдож,
  • 9:36 - 9:39
    үнэртэж байгаагаар нь төсөөлдөг.
  • 9:39 - 9:41
    Нэг өдөр би өрөөндөө байж байтал
  • 9:41 - 9:43
    нэг юм газар байхыг харсан
  • 9:43 - 9:45
    тэгээд би мангас байна гэж бодсон.
  • 9:45 - 9:47
    Тийм болохоор байнга тойрч байв.
  • 9:47 - 9:49
    Тэгснээ, "Би зүгээр хүрч үзлээ."
  • 9:49 - 9:51
    гээд хүрснээ,
  • 9:51 - 9:53
    "Бурхан минь, энэ чинь хувцастай хувин байна шүү дээ."
  • 9:53 - 9:57
    (Инээд)
  • 9:57 - 9:59
    Тэгэхээр хараатай хүн хэзээд
  • 9:59 - 10:01
    тийм байх мэт боддог учраас
  • 10:01 - 10:03
    нэгэнт түүнийгээ алдахад бүх зүйлс өөрчлөгддөг.
  • 10:03 - 10:05
    Харин хараагүй байхад,
  • 10:05 - 10:08
    юмыг мэдэрч байж ойлгодог.
  • 10:08 - 10:11
    Надад тохиолдсон хамгийн том өөрчлөлт гэвэл
  • 10:11 - 10:15
    и гараа харангаа, амьдралынхаа 10 жилийг алдсан гэдгээ ухаарсан юм.
  • 10:15 - 10:18
    Цаг хугацаа надад яагаад ч юм зогссон мэт санагдаж,
  • 10:18 - 10:20
    гэр бүл найз нар маань л зөвхөн урагшилж байгаа гэж боддог байсан.
  • 10:20 - 10:22
    Гэтэл би доошоо хараад
  • 10:22 - 10:24
    цаг хугацаа миний хувьд ч
  • 10:24 - 10:26
    явсаар л байсныг ухаарч
  • 10:26 - 10:28
    би цаг хугацаанд дахин баригдах ёстойг ойлгосон.
  • 10:28 - 10:32
    Миний осолд ордог үед олноос хариу хайх эсвэл радикал хамтын ажиллагаа
  • 10:32 - 10:34
    гэх үгс байгаагүй.
  • 10:34 - 10:36
    Гэхдээ утга санаа нь зөв
  • 10:36 - 10:39
    хүмүүс намайг дахин сэргээх гэж хамтран ажилласан,
  • 10:39 - 10:41
    xүмүүс надад дахин мэдлэг олгох гэж хамтарсан.
  • 10:41 - 10:43
    Хэрвээ радикал хамтын ажиллагаа байгаагүй бол
  • 10:43 - 10:47
    би энд ингэж зогсохгүй байх байсан.
  • 10:47 - 10:49
    Маш их баярлалаа.
  • 10:49 - 10:51
    (Алга ташилт)
Title:
Рамона Пиерсон: Санаанд оромгүй анагаах газар
Speaker:
Ramona Pierson
Description:

Рамона Пиерсон 22 настайдаа согтуу жолоочид дайруулж, 18 сарын турш комд оржээ. TEDxDU буюу Денверийн Их Сургуульд тэр асрах төвийн ахмадуудын чадвар болон эрдэм мэдлэгийн ачаар эдгэрсэн гайхалтай түүхээ яржээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
10:52
Zolboo Tsogbayar added a translation

Mongolian subtitles

Revisions