< Return to Video

Та өөрөөр хандивлах хэрэгтэй юу?

  • 0:01 - 0:02
    Би боддог л доо.
  • 0:02 - 0:04
    Африкт байгаа тусламжийн ажилтан бүр
  • 0:04 - 0:06
    ажил дээрээ нэг л өдөр
  • 0:06 - 0:09
    сургууль эсвэл сургалтын ч юм уу
  • 0:09 - 0:12
    төслийн мөнгөө бүгдийг нь
  • 0:12 - 0:14
    чемодандаа баглаж хийгээд
  • 0:14 - 0:18
    онгоцонд суугаад хамгийн тарчиг
    ядуу тосгоны дээгүүр нисч,
  • 0:18 - 0:21
    цонхоор нь мөнгөө цацах хүсэл
    төрдөг байх.
  • 0:21 - 0:23
    Учир нь туршлагатай тусламжийн ажилтанд
  • 0:23 - 0:26
    бэлэн мөнгийг шууд
  • 0:26 - 0:29
    дэлхийн хамгийн ядуу хүмүүст тараах нь
  • 0:29 - 0:31
    тийм ч галзуу сонсогддоггүй.
  • 0:31 - 0:35
    Харин ч сэтгэл ханах мэдрэмж төрнө.
  • 0:35 - 0:38
    Ажиллаад 10 жил болох үед
    надад ийм зүйл тохиолдсон,
  • 0:38 - 0:40
    азаар энэ үед би
  • 0:40 - 0:44
    энэ санаа үнэхээр байдгийг мэдсэн ба
  • 0:44 - 0:48
    энэ нь ч тусламжийн системд яг
    хэрэгтэй зүйл байсан.
  • 0:48 - 0:51
    Эдийн засагчид үүнийг болзолгүй
    бэлэн мөнгөний шилжүүлэг гэдэг нь
  • 0:51 - 0:53
    бэлэн мөнгийг ямар ч
  • 0:53 - 0:55
    болзолгүйгээр өгөхийг хэлдэг.
  • 0:55 - 0:57
    Хөгжиж буй орнуудын засгийн газрууд
  • 0:57 - 0:58
    үүнийг олон арван жил хийсээр ирсэн ч
  • 0:58 - 1:01
    одоо л илүү их баримт,
  • 1:01 - 1:04
    шинэ технологийн ачаар
  • 1:04 - 1:08
    үүнийг тусламж хүргэх загвар
    бий болгох боломжтой болсон.
  • 1:08 - 1:11
    Маш энгийн санаа байгаа биз?
  • 1:11 - 1:15
    Яагаад би бүхэл бүтэн арван жилийг
  • 1:15 - 1:17
    ядуусын төлөө өөр зүйл хийхэд
    зарцуулсан юм бэ?
  • 1:17 - 1:21
    Үнэндээ би тэр мөнгөөр ядууст зориулан
  • 1:21 - 1:24
    өөрсдөөс нь илүүг хийж чадна
  • 1:24 - 1:25
    гэж итгэсэн хэрэг.
  • 1:25 - 1:27
    Надад хоёр таамаглал байсан.
  • 1:27 - 1:29
    Нэг нь хүмүүсийн ядуу байгаа нь
  • 1:29 - 1:31
    боловсрол эзэмшээгүйгээсээ болж
  • 1:31 - 1:33
    буруу сонголт хийдэгтэй холбоотой.
  • 1:33 - 1:36
    Хоёр дах нь тэдэнд юу хэрэгтэйг
    өмнөөс нь шийдэх
  • 1:36 - 1:40
    над шиг хүмүүс байх ёстой.
  • 1:40 - 1:44
    Гэтэл мэдээ баримтууд эсрэгээрээ байдаг.
  • 1:44 - 1:47
    Сүүлийн жилүүдэд судлаачид
  • 1:47 - 1:50
    ядууст бэлэн мөнгө өгөхөд
    юу болдгийг судалсан байна.
  • 1:50 - 1:53
    Маш олон судалгааны үр дүн
  • 1:53 - 1:56
    хүмүүс бэлэн мөнгийг өөрсдийн
  • 1:56 - 1:58
    амжиргааг сайжруулахад
    зарцуулдаг гэж гарсан.
  • 1:58 - 2:01
    Уругвайн жирэмсэн эхчүүд
    илүү чанартай хүнс худалдан авч
  • 2:01 - 2:03
    илүү эрүүл хүүхэд төрүүлэх болсон.
  • 2:03 - 2:06
    Шри Ланкийн эрчүүд
    бизнестээ хөрөнгө оруулсан.
  • 2:06 - 2:09
    Кенид бидний ажлыг судалсан судлаачид
  • 2:09 - 2:13
    хүмүүс мал, тоног төхөөрөмж,
    гэр ахуйн хэрэгсэл гэх мэт
  • 2:13 - 2:16
    олон төрлийн зүйлд зарцуулж,
  • 2:16 - 2:18
    нэг жилийн дараа
  • 2:18 - 2:20
    өөрсдийнх нь бизнес болон тариалангийн
  • 2:20 - 2:24
    орлогоо нэмэгдүүлсэнийг мэдсэн.
  • 2:24 - 2:27
    Эдгээр судалгаанаас харахад
  • 2:27 - 2:29
    хэн ч мөнгөө архи, тамхинд зарцуулаагүй
  • 2:29 - 2:32
    эсвэл илүү бага ажиллаагүй.
  • 2:32 - 2:36
    Харин ч илүү их ажиллах болсон.
  • 2:36 - 2:39
    Эдгээр нь бүгд материаллаг хэрэгцээ.
  • 2:39 - 2:42
    Вьетнамд хөгшчүүл авсан мөнгөө
  • 2:42 - 2:47
    өөрсдийн авсыг авахад зарцуулсан.
  • 2:47 - 2:51
    Масловын онолын зөв эсэхэд
    эргэлздэг хүний хувьд
  • 2:51 - 2:55
    сүсэг бишрэлийн хэрэгцээгээ
    ийм дээгүүр тавьж буй нь
  • 2:55 - 2:58
    үнэхээр юм бодогдуулам байсан.
  • 2:58 - 3:00
    Хэрвээ би байсан бол хоол,
  • 3:00 - 3:03
    тоног төхөөрөмж эсвэл авс
    авч өгөх байсандаа эргэлзэж байна.
  • 3:03 - 3:06
    Үүнээс харахад
    "Ядуусын өмнөөс бид эх үүсвэрийг
  • 3:06 - 3:09
    хэр сайн хувааж байна вэ?"
  • 3:09 - 3:11
    гэсэн асуулт гарч байна.
  • 3:11 - 3:14
    Өртөг нь үнэ цэнэтэй юу?
  • 3:14 - 3:15
    Дараа нь бид хүмүүст
  • 3:15 - 3:18
    өөрсдийн сонгосон эд зүйлсээс өгөхөд
  • 3:18 - 3:21
    юу болдог жишээг харж болно.
  • 3:21 - 3:24
    Нэгэн судалгаанаас харахад
  • 3:24 - 3:27
    Энэтхэгийн нэн ядуучуудад мал өгөхөд
  • 3:27 - 3:31
    30 хувь нь эргүүлээд
  • 3:31 - 3:35
    авсан малаа зарж,
  • 3:35 - 3:39
    мөнгийг нь авсан байна.
  • 3:39 - 3:40
    Хамгийн гайхмаар нь
  • 3:40 - 3:43
    олгогдож буй 100 доллартай тэнцэх
  • 3:43 - 3:45
    тусламж өгөх бүрт
  • 3:45 - 3:50
    нэмэлт 99 долларыг зарцуулдаг байна.
  • 3:50 - 3:53
    Харин оронд нь бид технологийг ашиглан
  • 3:53 - 3:58
    тусламжийн байгууллага болон
  • 3:58 - 4:02
    бусдын өгсөн мөнгийг шууд
    ядуусын гарт өгвөл яах вэ?
  • 4:02 - 4:04
    Өнөөдөр Кенид дөрвөн хүний гурав нь
    мобайл банк ашигладаг ба
  • 4:04 - 4:07
    ямар ч утсан дээр ажиллах
  • 4:07 - 4:09
    банк гэсэн үг.
  • 4:09 - 4:12
    Илгээгч нь 1.6% төлбөр төлөөд
  • 4:12 - 4:14
    товч дараад л
  • 4:14 - 4:17
    хүлээн авагчид мөнгө илгээх боломжтой ба
  • 4:17 - 4:20
    ямар ч дундын зохицуулагчид байхгүй.
  • 4:20 - 4:23
    Технологи бидний амьдралын салбаруудыг
  • 4:23 - 4:25
    тасалдуулж байгаатай адил,
  • 4:25 - 4:27
    ядуу орны төлбөр төлөх технологи нь
  • 4:27 - 4:30
    тусламжийг мөн зогсоох чадалтай.
  • 4:30 - 4:33
    Энэ нь маш хурдан тархаж буй бөгөөд
  • 4:33 - 4:35
    дэлхийн хэдэн тэрбум ядууст
  • 4:35 - 4:38
    ингэж хүрэх боломжтой болжээ.
  • 4:38 - 4:40
    Иймээс ч бид "Шууд Өг"
    хөтөлбөрийг эхлүүлсэн.
  • 4:40 - 4:42
    Бид ядуус руу бэлэн мөнгө
  • 4:42 - 4:45
    гуйвуулдаг анхны байгууллага юм.
  • 4:45 - 4:50
    Бид Кени болон Угандад 35,000 гаруй хүнд
  • 4:50 - 4:51
    мөнгө шилжүүлэхдээ
  • 4:51 - 4:54
    нэг дор 1,000 долларыг
  • 4:54 - 4:57
    гэр бүлд нь өгсөн.
  • 4:57 - 4:59
    Бид дэлхийн энэ хэсгийн
    хамгийн ядуу тосгоны,
  • 4:59 - 5:01
    хамгийн ядуу хүмүүсийг олсон.
  • 5:01 - 5:04
    Дэлхийн бөмбөрцгийн энэ хэсэгт
    тэд цемент, төмөр биш,
  • 5:04 - 5:05
    харин шавар, сүрлээр хийсэн
  • 5:05 - 5:08
    гэрт амьдардаг.
  • 5:08 - 5:10
    Энэ чиний гэр бүл гээд төсөөлье.
  • 5:10 - 5:12
    Бид үүдэнд чинь Андройд утастай очлоо.
  • 5:12 - 5:15
    Нэрийг чинь тэмдэглэж,
    чиний болон гэрийн чинь
  • 5:15 - 5:16
    зургийг авч,
  • 5:16 - 5:18
    GPS дээр байршлыг тогтооно.
  • 5:18 - 5:21
    Тэр шөнөдөө үүлэн системээр
    мэдээллээ дамжуулж
  • 5:21 - 5:23
    биеэ даасан багийнхан үүнийг
  • 5:23 - 5:25
    хиймэл дагуулын зураг ашиглан
  • 5:25 - 5:28
    нэг бүрчлэн шалгадаг.
  • 5:28 - 5:30
    Бид буцаж ирээд
  • 5:30 - 5:32
    энгийн гар утас байхгүй бол
  • 5:32 - 5:35
    та нарт хямдаар зараад
  • 5:35 - 5:37
    хэдэн долоо хоногийн дараа
  • 5:37 - 5:39
    мөнгөө гуйвуулдаг.
  • 5:39 - 5:41
    Таван жилийн өмнө энэ нь
  • 5:41 - 5:42
    боломжгүй мэт байсан ч
  • 5:42 - 5:45
    одоо бид үүнийг үр дүнтэйгээр,
  • 5:45 - 5:47
    авилгагүй хийж чадна.
  • 5:47 - 5:50
    Ядууст их мөнгө өгөх тусам
  • 5:50 - 5:53
    энэ нь үнэхээр нөлөөлдгийг мэдэж
  • 5:53 - 5:56
    бусад өгдөг зүйлсээ ч мөн
  • 5:56 - 5:58
    бодох ёстой болж байгаа юм.
  • 5:58 - 6:02
    Өнөөдөр тусламжийн гол санаа нь
  • 6:02 - 6:05
    бага ч болов сайн зүйл хийхэд байдаг.
  • 6:05 - 6:06
    Үүнийг өөрсдийн жишиг болгож
  • 6:06 - 6:09
    бага ч болов юм өгөх нь
  • 6:09 - 6:12
    юу ч өгөхгүй байснаас дээр
  • 6:12 - 6:14
    хэмээн итгэснээр
  • 6:14 - 6:18
    бид өөрсдийн шинэлэг гэж
    бодсон санаагаараа
  • 6:18 - 6:21
    тайлан бичих,
  • 6:21 - 6:23
    онгоцны билет, суудлын машин авах зэргээр
  • 6:23 - 6:27
    үр ашиггүй зарцуулахад хүргэдэг.
  • 6:27 - 6:30
    Харин зөв санаа нь бэлэн мөнгө өгөх нь
  • 6:30 - 6:33
    илүү үр дүнтэй байвал яах вэ?
  • 6:34 - 6:36
    Байгууллагууд ядуусын өөрсөддөө
  • 6:36 - 6:38
    туслахаас илүүтэй тэдэнд тусалж
  • 6:38 - 6:41
    байгаа гэдгээ батлах хэрэгтэй болно.
  • 6:41 - 6:44
    Мэдээж бэлэн мөнгө өгөх нь
    нийтийн сайн сайханд үр дүнгүй.
  • 6:44 - 6:49
    Жишээ нь өвчнийг арилгах,
    сайн сургууль барих гэх мэт.
  • 6:49 - 6:51
    Гэхдээ энэ нь
  • 6:51 - 6:54
    гэр бүл бүхэн өөрсдийн амьдралаа
    сайжруулахад туслахад
  • 6:54 - 6:57
    шинэ жишиг тогтоож болно.
  • 6:57 - 6:59
    Би тусламжинд итгэдэг.
  • 6:59 - 7:02
    Би ихэнх нь онгоцноос мөнгө цацахаас
  • 7:02 - 7:04
    илүү гэдэгт итгэдэг.
  • 7:04 - 7:06
    Мөн ихэнх тусламж нь
  • 7:06 - 7:09
    ядууст шууд мөнгө тараахаас
  • 7:09 - 7:12
    илүү үр дүнтэй байж чадахгүй
    гэдгийг мэднэ.
  • 7:12 - 7:16
    Гэхдээ нэг өдөр ийм болоосой
    гэж найдаж байна.
  • 7:16 - 7:18
    Баярлалаа.
  • 7:18 - 7:22
    (Алга ташилт)
Title:
Та өөрөөр хандивлах хэрэгтэй юу?
Speaker:
Жой Сүн
Description:

Технологийн дэвшлийн ачаар бид дэлхийн хамгийн ядуу хүмүүст шууд л бэлэн мөнгө өгөх боломжтой болсон. Бид үүнийг хийх ёстой юу? Нэгийг бодогдуулах энэхүү илтгэлдээ олон жилийн туршлагатай тусламжийн ажилтан Жой Сүн ядууст туслах хоёр аргын талаар ярих болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
07:35

Mongolian subtitles

Revisions