Цайны түүх - Шунан Тенг
-
0:07 - 0:11Нэгэн урт өдрийг ой дотор идэж болох
үр, ургамал хайн өнгөрөөхдөө -
0:11 - 0:17ядарч туйлдсан тариачин Шэнь-нун
өөрийгөө 72 удаа хордуулжээ. -
0:17 - 0:19Гэхдээ ямар ч байсан
хордож үхэхээс нь өмнө, -
0:19 - 0:22нэгэн навч аманд нь хийсэн оржээ.
-
0:22 - 0:24Гэтэл тэр навчийг идэн бие нь тэнхэрснээр
-
0:24 - 0:27бидний мэдэх цай гэгч зүйлийг нээжээ.
-
0:27 - 0:30Магадгүй энэ зүгээр л нэг
эртний домог ч байж болно. -
0:30 - 0:31Цай тэгээд ч хор тайлдаггүй шүү дээ.
-
0:31 - 0:33Гэхдээ Хятадын үлгэр домгийн баатар
-
0:33 - 0:36тариачин Шень-нунгийн энэ түүх нь
-
0:36 - 0:39цай эртний Хятадад ямар ач холбогдолтой
байсныг тодотгож өгдөг. -
0:39 - 0:42Археологийн баримтаар цай анхлан тэнд
-
0:42 - 0:446,000 жилийн тэртээ үүссэн гэж үздэг.
-
0:44 - 0:49Энэ нь Фараончууд Гизагийн агуу Пирамидыг
барихаас 1,500 жилийн өмнө юм. -
0:49 - 0:50Анхдагч Хятад цайны ургамал нь
-
0:50 - 0:53одоо дэлхий дахинд ургуулж
байгаатай ижил боловч -
0:53 - 0:56анхандаа маш өөр аргаар
хэрэглэгддэг байжээ. -
0:56 - 0:59Ногоо шиг идэж эсвэл үрээр
зутан хийдэг байв. -
0:59 - 1:03Цай 1,500 жилийн өмнө л хоолноос
уух зүйл болон хувирчээ. -
1:03 - 1:06Хүмүүс халуун, чийгийг хослуулан
-
1:06 - 1:11энэ ногоон навчнаас баялаг, олон төрлийн
амт гаргаж болохыг ойлгожээ. -
1:11 - 1:14Хэдэн зуун жилийн цай бэлтгэх
туршилтын дараа -
1:14 - 1:16тогтсон арга нь цайны навчийг хатаагаад
-
1:16 - 1:18авч явахад тохиромжтой
хэлбэрээр шахаж, -
1:18 - 1:20нүдэж нунтаглаад
-
1:20 - 1:21халуун устай хольсноор,
-
1:21 - 1:26"мо ча" эсвэл "мача" гэж нэрлэгдэх
уух зүйл бэлэн болох юм. -
1:26 - 1:29Мача нь Хятадад тусдаа цайны соёл болж
хөгжтөлөө алдартай болжээ. -
1:29 - 1:32Цайг ном, шүлгэнд магтан дуулж,
-
1:32 - 1:34эзэн хаад таашаан ууж,
-
1:34 - 1:36уран бүтээлчид онгодоо хөглөх болов.
-
1:36 - 1:39Тэд цайны хөөсөн дээр
гайхамшигтай зураг зурдаг байсан нь -
1:39 - 1:43одоогийн кофе дээр зураг
зурах урлагтай тун төстэй. -
1:43 - 1:459-р зууны Тан гүрний үед
-
1:45 - 1:49нэгэн Япон лам хамгийн анхны цайны
ургамлыг Японд авч ирж байжээ. -
1:49 - 1:53Япончууд өөрийн гэсэн цайны
зан үйлийг хөгжүүлснээр -
1:53 - 1:56Япон Цайны ёслол үүссэн байна.
-
1:56 - 1:59Мөн 14-р зууны дунд үеийн
Мин улсын үед -
1:59 - 2:01Хятадын эзэн хаан стандартыг өөрчилж,
-
2:01 - 2:05цайны навчийг хэвэнд шахалгүй
салангид хэвээр нь хадгалах болжээ. -
2:05 - 2:09Тэр үед Хятад дэлхийн цайны зах зээлд
ноёрхлоо тогтоосон байсан бөгөөд -
2:09 - 2:12цай нь шаазан болон торгоны хамтаар
Хятадын экспортын гол гурван -
2:12 - 2:15бүтээгдэхүүнд тооцоогдож байлаа.
-
2:15 - 2:18Цайны хэрэглээ дэлхий даяар тархах
тусам Хятадын эрх мэдэл -
2:18 - 2:21эдийн засгийн нөлөө улам нэмэгдсээр байв.
-
2:21 - 2:24Цайны хэрэглээ 1600-аад оны эхэн үеэс
эрчимтэй нэмэгдсэн нь -
2:24 - 2:27Голланд наймаачид Европт цайг их
хэмжээгээр оруулж ирснээс үүдэлтэй. -
2:27 - 2:31Олон хүмүүс Португалийн язгууртан,
Брагансагийн Хатан хаан Катеринийг -
2:31 - 2:341661 онд хаан II Чарльзтай гэрлэснээр
Английн язгууртнуудын дунд -
2:34 - 2:38цайны хэрэглээг нэвтрүүлсэн гэж үздэг.
-
2:38 - 2:42Тэр үед Их Британи колончлолоо тэлж,
-
2:42 - 2:45дэлхийн хүчирхэг гүрэн болж байлаа.
-
2:45 - 2:49Их Британи томрох тусам дэлхий
дахины цайны хэрэглээ нэмэгдсээр. -
2:49 - 2:531700-аад он гэхэд цай кофеноос
10 дахин үнэтэй зарагдаж байсан бөгөөд -
2:53 - 2:56цайн ургамлыг зөвхөн
Хятадад тариалдаг хэвээр байлаа. -
2:56 - 2:58Цайны наймаа их ашигтай байсан тул
-
2:58 - 3:01Өрнөдийн наймаачдын
ширүүн өрсөлдөөний ачаар -
3:01 - 3:05клиппер хэмээх дэлхийн хамгийн хурдан
дарвуулт усан онгоц үүссэн гэдэг. -
3:05 - 3:07Бүгдээрээ цайг Европт түрүүлэн хүргэж,
-
3:07 - 3:10орлогоо нэмэгдүүлэхийг хичээж байлаа.
-
3:10 - 3:14Эхэн үед Британи Хятадаас цайг
цалин мөнгөөр худалдаж авдаг байв. -
3:14 - 3:15Хэтэрхий үнэтэйг нь ойлгосон
-
3:15 - 3:20тэд опиум гэх өөр бодисоор төлөх
санал тавив. -
3:20 - 3:22Ингэж ард түмэн нь
хар тамхинд донтох болсноор -
3:22 - 3:25Хятадын нийгмийн эрүүл мэндэд
асуудал тулгарлаа. -
3:25 - 3:281839 онд Хятадын эрх баригчид
өөрийн хүмүүстээ -
3:28 - 3:31Британиас ирэх их хэмжээний хар тамхийг
устгах тушаал өгсөн нь -
3:31 - 3:34Хятад дахь Британийн нөлөөг эсэргүүцэж
буйн илэрхийлэл байлаа. -
3:34 - 3:38Энэ үйлдэл нь хоёр гүрний дундах
анхны хар тамхины дайныг эхлүүлжээ. -
3:38 - 3:41Дайн Хятадын эргийн дагуу
1842 он хүртэл үргэлжилсэн бөгөөд -
3:41 - 3:45Чин гүрэн ялагдал хүлээн, Гонконгийн
боомтыг Британид өгч, худалдааг -
3:45 - 3:48тааламжгүй нөхцлөөр үргэлжлүүлэхийг
хүлээн зөвшөөрчээ. -
3:48 - 3:52Энэ дайн Хятадын байр суурийг олон улсын
тавцанд зуу гаран жилийн турш сулруулсан. -
3:52 - 3:57Британийн Зүүн Энэтхэг компани
өөрсдөө цай ургуулах боломжтой болж, -
3:57 - 3:59зах зээлийг эзлэхийг хүсдэг болов.
-
3:59 - 4:01Тэгээд тэд нар ургамал
судлаач Роберт Фортунд -
4:01 - 4:05Хятадаас цай хулгайлах
даалгавар өгжээ. -
4:05 - 4:07Тэрээр дүрээ хувирган, аюултай аялалд гарч
-
4:07 - 4:09Хятадын уулархаг цайны бүс нутгаар явсаар
-
4:09 - 4:12цайны мод болон туршлагатай
цайны ажилчдыг нууцаар -
4:12 - 4:15Энэтхэгийн Даржилингд авч иржээ.
-
4:15 - 4:17Тэндээс эхлэн тэр ургамал тархсаар
-
4:17 - 4:21өдөр тутмын хэрэглээний
бүтээгдэхүүн болтлоо өсчээ. -
4:21 - 4:26Өнөөдөр дэлхий дахинд цай бол
хэрэглээгээрээ усны дараа орох ундаа юм. -
4:26 - 4:27Чихэрлэг амтат Туркийн Риза цай,
-
4:27 - 4:29Түвдийн давстай, сүүтэй цай гээд
-
4:29 - 4:32дэлхийн улс орнууд өөр өөрийн гэсэн
-
4:32 - 4:34цай бэлтгэх аргатай байдаг байна.
- Title:
- Цайны түүх - Шунан Тенг
- Speaker:
- Shunan Teng
- Description:
-
Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/the-history-of-tea-shunan-teng
Дэлхий дахинд цай нь хэрэглээгээрээ усны дараа ордог ундаа билээ. Чихэрлэг амтат Туркийн Риза цай, Түвдийн давстай, сүүтэй цай гэх мэт дэлхийн улс орон бүр цай бэлтгэх өөр өөрийн гэсэн онцлог аргатай байдаг байна. Энэ ундаа хаанаас үүсч, яаж ийм алдартай болсон талаар Шунан Тенг урт удаан түүхтэй цайны тухай өгүүлж байна.
Хичээлийг Шунан Тенг, зураглалыг Стефф Ли.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:58
![]() |
Tuya Bat approved Mongolian subtitles for The history of Tea | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The history of Tea | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for The history of Tea | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The history of Tea | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The history of Tea | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The history of Tea | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The history of Tea | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for The history of Tea |