Бид Ангараг гариг дээр амьдарч чадах уу? - Мари Фороутан
-
0:09 - 0:12Тэгэхээр та Ангараг гариг руу
нүүх талаар бодож байна уу? -
0:12 - 0:16Шинэ гэрийнхээ байршлыг сонгосон уу?
-
0:16 - 0:19Үгүй юу? Тэгвэл би танд тусалъя.
-
0:19 - 0:20Юун түрүүнд
-
0:20 - 0:24улаан гариг руу авч явах
хэрэгтэй хэдэн зүйлс байна. -
0:24 - 0:29Хүйтэн, ганцаардал болон цацраг
туяаг эсэргүүцэх чадвар, -
0:29 - 0:33амьдралын турш хэрэглэх
агаар болон хоолны нөөц, -
0:33 - 0:35олон тэрбум долларын сансрын хөлөг,
-
0:35 - 0:38бүх зүйлээс холдох хүсэл,
-
0:38 - 0:39мөн ус.
-
0:39 - 0:44Танд мэдээж ус хэрэг болно.
-
0:44 - 0:46Тэгэхээр та ямар төрлийн
байр сууц хайж байна? -
0:46 - 0:50Төөрдөг байшин шиг Ноктис Лабиринтисд
ордон байвал яаж байна? -
0:50 - 0:53"Баяртай царайтай тогоо"-н
дотор нууц оромж уу? -
0:53 - 0:56"Ангаргийн нүүр" дээр цайз уу?
-
0:56 - 0:58Далай руу харсан байх уу?
-
0:58 - 1:01Өө, сүүлийнх дээр нь муу мэдээтэй.
-
1:01 - 1:04Та бараг 4 тэрбум жилээр хоцорчээ.
-
1:04 - 1:08Бид Ангараг гаригийг далай, нуур, гол
мөрөн бүгд байсан гэдэгт -
1:08 - 1:10итгэлтэй байгаа.
-
1:10 - 1:14Цагийн эрхэнд бараг бүгдээрээ
гадаргуу дор хөлдөж, -
1:14 - 1:17эсвэл сансарт ууршиж алга болсон.
-
1:17 - 1:19Гэхдээ тэр доор бага зэрэг
үлдсэн байж магадгүй ч, -
1:19 - 1:25улирлаа даган тэлж агшиж байдаг
нүүрсхүчлийн хий таглачихдаг. -
1:25 - 1:29Тэгвэл, Ангараг гадаргуу дээрээ устай
байсан бол одоо яаж харагдах бол? -
1:29 - 1:32Мэдээж ямар хэмжээний
ус гэдгээс хамаарна. -
1:32 - 1:35Гэхдээ нэг иймэрхүү зүйл.
-
1:35 - 1:39Харьцангуй тэгшхэн хойд хагас нь
дундаж өндөрлөгөөс бага тул -
1:39 - 1:42нэгэн аврага том далай болно.
-
1:42 - 1:44Харин тогоогоор дүүрэн өмнөд хагас нь
-
1:44 - 1:47ихэнхдээ өндөр бөгөөд хуурай байна.
-
1:47 - 1:50Хоёр хагас бөмбөрцгийн ялгаа нь
бага зэргийн этгээд бөгөөд -
1:50 - 1:53бид яагаад ийм болсныг нь мэдэхгүй.
-
1:53 - 1:57Өмнөд хагас нь магадгүй илүү хөгшин байх.
-
1:57 - 1:59Тогооны тоо, хойд хагаст
галт уулын идэвхижилт -
1:59 - 2:03зэрэг шинж чанараас
ийм дүгнэлт хийж болно. -
2:03 - 2:04За, хэн мэдлээ?
-
2:04 - 2:07Магадгүй Ангараг дахин
далай тэнгистэй болох байх. -
2:07 - 2:12Гэхдээ одоохондоо бидэнд байгаа зүйл нь
нэг аврага том тоостой цөл юм. -
2:12 - 2:15Дашрамд хэлэхэд, дэлхийн элсэн цөлтэй
нилээн төстэй тул, -
2:15 - 2:19Ангараг гаригийн талаар дэлхийгээс
олон зүйлийг мэдэж авсан. -
2:19 - 2:22Жишээлбэл, Ангараг гариг дээр
элсэн манхан үүсэж байгаа нь -
2:22 - 2:25манай элсэн манхантай төстэй.
-
2:25 - 2:28Гэхдээ Ангарагийн хувилбар нь
ихэвчлэн хоёр дахин том болдог. -
2:28 - 2:33Энэ нь татах хүч нь дэлхийнхээс
бараг 3 дахин бага байдгаас үүдэлтэй. -
2:33 - 2:36Мөн, Ангараг гариг дээр Дэлхий
дээр харахгүй зүйлс болох, -
2:36 - 2:41"Тар" гэх 15 метрийн өндөрт
хүрэх оройгүй манхнуудын -
2:41 - 2:45үүслийг бид ойлгоогүй л байна.
-
2:45 - 2:46Та гайхаж байж магадгүй.
-
2:46 - 2:49"гаригийг битүү бүрхсэн элсэн цөлийг
манайхтай адил -
2:49 - 2:51цаг агаартай хослуулбал
-
2:51 - 2:56салхи үүсгэгч агаарын даралт,
элсэн шуурга үүсэх болов уу? -
2:56 - 2:59Энэ нь Улаан Гариг дээрх
цаг агаарын гол аюулууд байх болно. -
2:59 - 3:02Тэд гаригийг улаан өнгөтэй
болгоход том үүрэг гүйцэтгэдэг. -
3:02 - 3:08Зэвэрсэн төмрийн хэсгүүдийг гадаргуу
болон агаар мандалд тараадгаас үүдэлтэй. -
3:08 - 3:10Бага таталцал болон чийгшлийн
дутагдлаас болж, -
3:10 - 3:15тоосон шуургууд нь хэд хэдэн сараар
үргэлжилж, гаригийг тэр чигээр нь бүрхдэг. -
3:15 - 3:20Тэгэхээр, чи гэрээ аль болох
өндөрт барих хэрэгтэй. -
3:20 - 3:21Үүнээс сайн газар олдохгүй ээ.
-
3:21 - 3:27Энэ бол Олимп уул буюу Нарны
Аймгийн хамгийн том галт уул. -
3:27 - 3:29Ангараг амьсгалах агаартай байсан ч
-
3:29 - 3:3525 километр өндөр оргилоос орчныг харахад
амьсгал тань давчдах байсан болов уу. -
3:35 - 3:36Эсвэл галт уул сонирхдоггүй юу?
-
3:36 - 3:42Тэгвэл Нарны аймгийн хамгийн том
хавцал болох Маринерийн хөндий яаж байна? -
3:42 - 3:44Үнэхээр өргөн уудам хөндий болохоор
-
3:44 - 3:48нөгөө зах нь тэнгэрийн хаяаны
доохнотой харагдана. -
3:48 - 3:54Гэхдээ улаан тэнгэрт цэнхэр туяа татуулан
нар жаргах гайхалтай үзэгдлийг харж болно. -
3:54 - 3:57Цэнхэр гэрлийг илүүтэйгээр өөртөө
шингээдэг тоосонцор агаарт дэгдэн, -
3:57 - 4:02тэдэн дээр нарны туяа тусснаар
ийм үзэгдэл бий болдог байна. -
4:02 - 4:06Танд урам зориг, сониуч зан байгаа уу?
Эсвэл зүгээр боломж хайж байна уу? -
4:06 - 4:11Тэгвэл хүлээж суулгүй
Ангараг гариг руу өнөөдөр нүү. -
4:11 - 4:14Ангараг гариг: Хэзээнээс илүү улаан.
- Title:
- Бид Ангараг гариг дээр амьдарч чадах уу? - Мари Фороутан
- Description:
-
Бүтэн хичээлийг үзэх: https://ed.ted.com/lessons/could-we-actually-live-on-mars-mari-foroutan#watch
Сүүлийн үед, бид бүгдээрээ Ангараг гариг руу нүүж болох талаар их яриа гарах болсон. Гэхдээ Ангараг гариг дээр амьдрах яг ямар байх бол? Мари Фороутан Ангараг гаригийн Дэлхий дээр байдагтай төстэй үзэгдлүүд, мөн зөвхөн улаан гариг дээр л байдаг онцлог шинжүүдийн талаар ярьж байна.
Хичээлийг Мари Фороутан, зураглалыг Ник Хилдич.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:30
![]() |
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for Could we actually live on Mars? - Mari Foroutan | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Could we actually live on Mars? - Mari Foroutan | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa accepted Mongolian subtitles for Could we actually live on Mars? - Mari Foroutan | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Could we actually live on Mars? - Mari Foroutan | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Could we actually live on Mars? - Mari Foroutan | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Could we actually live on Mars? - Mari Foroutan | |
![]() |
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Could we actually live on Mars? - Mari Foroutan | |
![]() |
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for Could we actually live on Mars? - Mari Foroutan |