< Return to Video

Мэдээний тухай мэдээ

  • 0:00 - 0:04
    Дэлхий ертөнцийг харж буй бидний хандлагыг мэдээ хэрхэн өөрчилж байна вэ?
  • 0:04 - 0:10
    Газар нутгийн хэмжээгээр тодорхойлсон дэлхий ингэж харагддаг.
  • 0:10 - 0:16
    Тэгвэл энд Америкчуудын дэлхийг харах хандлагыг хэрхэн мэдээ өөрчлөсөн нь харагдаж байна.
  • 0:17 - 0:31
    Энэ газрын зураг -- (алга ташилт) -- энэ газрын зураг дээр - 2007 оны хоёрдугаар сарын байдлаар
  • 0:31 - 0:36
    Америкийн сүлжээ, кабелийн мэдээний байгууллагуудын улс оронуудын талаар хийсэн
  • 0:36 - 0:41
    мэдээ мэдээллийг секундуудын тоогоор нь ангилж зурагжуулсан байдал харагдаж байна.
  • 0:41 - 0:47
    Тухайн үед Хойд Солонгос цөмийн зэвсгийн үйлдвэрээ нураах шийдвэр гаргаад байсан юм.
  • 0:47 - 0:51
    Мөн Индонезид их хэмжээний үер болсон.
  • 0:51 - 0:59
    Парист дэлхийн дулааралд үзүүлэх хүний нөлөөний талаар баталсан судалгааг IPCC гаргасан.
  • 0:59 - 1:04
    АНУ бүх мэдээний 79 хувийг эзэлж байна.
  • 1:04 - 1:09
    За тэгвэл АНУ-ыг эс тооцоод үлдсэн 21 хувийг нь харья.
  • 1:09 - 1:16
    Иракийн талаар их мэдээлэл -- энэ том ногоон -- бусад нь багахан хэмжээтэй байна.
  • 1:16 - 1:24
    Орос, Хятад, Энэтхэгтэй холбоотой мэдээг бүгдийг нь нэгтгэвэл дөнгөж нэг хувьд хүрч байна.
  • 1:24 - 1:30
    Тэгвэл ганцхан мэдээг эндээс хасаад бусад бүх мэдээг судалж үзвэл
  • 1:30 - 1:32
    дэлхий ингэж харагдах юм.
  • 1:32 - 1:38
    тэгвэл тэр чинь ямар мэдээ байваа? Анна Николь Смит нас барсан тухай мэдээ байв.
  • 1:39 - 1:42
    Энэ мэдээ Иракаас бусад бүх оронд цацагдсан байна.
  • 1:42 - 1:47
    мөн IPCC-ийн гаргасан мэдээллээр 10 дахин их хугацаанд мэдээлэгджээ.
  • 1:48 - 1:50
    Энэ цикль үргэлжилсээр байна.
  • 1:50 - 1:53
    бид бүгдийн мэдэхээр Бритни Спирс сүүлийн үед олонтаа мэдээгээр гарах болсон.
  • 1:53 - 1:56
    Тэгвэл бид яагаад дэлхий ертөнцийн талаар илүү мэдээ үзэж сонсохгүй байна вэ?
  • 1:56 - 2:02
    Нэг шалтгаан нь мэдээний агентлагууд гадаадын салбаруудынхаа тоог хоёр дахин бууруулсан.
  • 2:02 - 2:11
    ABC-ийн нэг хүнтэй бяцхан салбар Наироби, Нью Дэли, Мумбайд байдагийг
  • 2:11 - 2:19
    эс тооцвол Африк, Энэтхэг, Өмнөд Америкад мэдээний сувгуудын албан байр байдаггүй.
  • 2:19 - 2:24
    -- гэтэл тэнд хоёр тэрбум хүмүүс амьдарч байна шүү дээ.
  • 2:25 - 2:30
    Үнэндээ Бритнигийн талаарх мэдээг хямдхан хийж болдогт байгаа юм.
  • 2:30 - 2:33
    Гэтэл дэлхийн бусад талбаруудын мэдээлэл дутмаг байгааг
  • 2:33 - 2:35
    хүмүүс хаанаас мэдээ авч байгаатай хамт тооцож үзвэл улам таагүй сонсогдоно.
  • 2:36 - 2:40
    Орон нутгийн телевизүүд том л юм шиг харагдана
  • 2:40 - 2:44
    харамсалтай тэд олон улсын мэдээнд мэдээний цагийн дөнгөж 12 хувийг л зарцуулдаг.
  • 2:45 - 2:47
    Тэгвэл вэб сайтууд ямар байдаг бол?
  • 2:47 - 2:51
    Ихэнх алдартай мэдээний сайтууд энэ тал дээр дутмаг ажилладаг.
  • 2:51 - 2:56
    Өнгөрсөн жил, Пью болон Колумбын сургууль Google News-ийн
  • 2:56 - 2:59
    нүүр хуудсан дээр гарсан 14,000 мэдээн дээр судалгаа хийсэн бөгөөд
  • 2:59 - 3:03
    энэ бүх мэдээнүүдэд нэг ижил 24хөн үйл явдлын тухай бичигдсэн байжээ.
  • 3:03 - 3:08
    Үүнтэй адилаар, АНУ-ын мэдээний агентлагуудын ихэнх олон улсын мэдээллүүд нь
  • 3:08 - 3:12
    AP болон Ройтерсоос гарсан мэдээллийг дахин боловсруулсан байдаг нь судалгаагаар харагдаж байна.
  • 3:12 - 3:16
    мөн тэд тухайн мэдээний талаарх суурь мэдээллийг өгдөггүй. Ингэвэл хүмүүст улам ойлгомжтой болох шүү дээ.
  • 3:16 - 3:21
    Тэгвэл эдгээрийг бүгдэнг нь нийлүүлээд өнөөгийн коллежийн оюутнууд
  • 3:21 - 3:23
    мөн боловсрол багатай Америкчууд бусад улсууд 20 жилийн өмнө
  • 3:23 - 3:26
    мэддэг байснаас ч бага мэдлэг мэдээлэлтэй байгаа талаар тайлбарлаж болох юм.
  • 3:26 - 3:32
    Бид нар зүгээр л тэр талаар сонирхдоггүй шүү дээ гэж
  • 3:32 - 3:34
    та бодож байгаа бол энэ буруу.
  • 3:34 - 3:41
    Сүүлийн жилүүдэд, дэлхийн мэдээг ихэнхээ сонсож дагаж байдаг
  • 3:41 - 3:43
    Америкчуудын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
  • 3:43 - 3:51
    Гол асуулт бол дэлхийн талаарх мэдээллийг өөрчилж гажуулсан байдлаар
  • 3:51 - 3:54
    Америкчуудад хүргэхийг бид хүсэж байна гэж үү?
  • 3:54 - 3:57
    Бид үүнээс илүүг хийж чадна.
  • 3:57 - 4:00
    Тэгээд ч бид үүнийг хийхгүй байж чадна гэж үү? Баярлалаа.
Title:
Мэдээний тухай мэдээ
Speaker:
Alisa Miller
Description:

Олон Нийтийн Радио Интернационалийн захирал Ализа Миллер яагаад Америкийн мэдээллийн агентлагууд бидэнд бага мэдээлэл хүргэдэг учир шалтгааны талаар ярьж байна. Гэтэл бид улам бүр илүү ихийг мэдэхийг хүсэж байдаг. Нүд нээсэн статистикийн болон график мэдээлэл.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
04:06
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How the news distorts our worldview
Buyandelger Ulziikhuu added a translation

Mongolian subtitles

Revisions Compare revisions