Мэдээний тухай мэдээ
-
0:00 - 0:04Дэлхий ертөнцийн тухай хандлагыг
мэдээ хэрхэн өөрчилдөг вэ? -
0:04 - 0:10Хуурай газрын хэмжээгээр тодорхойлоход
дэлхий ингэж харагддаг. -
0:10 - 0:16Энд Америкчуудын хандлагыг мэдээ
хэрхэн өөрчилдөг нь харагдаж байна. -
0:17 - 0:31(Алга ташилт) Энэ газрын зурагт
2007 оны 2-р сарын байдлаар -
0:31 - 0:36Америкийн сүлжээ, кабелийн мэдээний
байгууллагуудын улс орнуудын тухай хийсэн -
0:36 - 0:41мэдээний секундын тоогоор нь
ангилсан нь харагдаж байна. -
0:41 - 0:47Тухайн үед Хойд Солонгос цөмийн зэвсгийн
үйлдвэрээ нураах шийдвэр гаргасан. -
0:47 - 0:51Мөн Индонезид их хэмжээний үер болсон.
-
0:51 - 0:59Парист дэлхийн дулааралд хүн хэрхэн
нөлөөлж байгааг IPCC баталсан. -
0:59 - 1:04АНУ бүх мэдээний 79 хувийг эзэлж байна.
-
1:04 - 1:09За тэгвэл АНУ-ыг тооцолгүй
үлдсэн 21 хувийг нь харъя. -
1:09 - 1:16Иракийн талаар их мэдээлэл
бусдаасаа маш их байна. -
1:16 - 1:24Орос, Хятад, Энэтхэгтэй холбоотой мэдээг
нэгтгэвэл дөнгөж нэг хувьд хүрч байна. -
1:24 - 1:30Тэгвэл ганцхан мэдээг эндээс хасаад
бусад бүх мэдээг судалж үзвэл -
1:30 - 1:32дэлхий ингэж харагдах юм.
-
1:32 - 1:37Тэр чинь ямар мэдээ билээ?
Анна Николь Смит нас барсан тухай. -
1:37 - 1:39(Инээд)
-
1:39 - 1:42Энэ мэдээ Иракаас бусад
бүх оронд цацагдсан байна. -
1:42 - 1:47Мөн IPCC-ийн гаргасан мэдээллээр
10 дахин их хугацаанд цацагдсан. -
1:48 - 1:50Энэ үзэгдэл үргэлжилсээр байна.
-
1:50 - 1:53Бидний мэдэхээр Бритни Спирс
сүүлийн үед мэдээгээр их гарах болсон. -
1:53 - 1:56Яагаад олон улсын мэдээг
үзэж сонсохгүй байна вэ? -
1:56 - 1:59Нэг шалтгаан нь мэдээний агентлагууд
-
1:59 - 2:04гадаад дахь салбаруудаа
2 дахин бууруулсан. -
2:04 - 2:08ABC-ийн 1 хүнтэй бяцхан салбар
-
2:08 - 2:13Наироби, Нью Дэли, Мумбайд
байдгийг эс тооцвол -
2:13 - 2:19Африк, Энэтхэг, Өмнөд Америкт
мэдээний сувгийн салбар байдаггүй. -
2:19 - 2:24Гэтэл тэнд 2 тэрбум хүн
амьдарч байна шүү дээ. -
2:25 - 2:30Үнэндээ Бритнигийн талаарх мэдээг
хямдхан хийж болдогт байгаа юм. -
2:30 - 2:33Гэтэл дэлхийн бусад мэдээллийн нөөцийг
-
2:33 - 2:36хүмүүс хаанаас авч байгаатай хамт тооцвол
улам таагүй сонсогдоно. -
2:36 - 2:40Орон нутгийн телевизүүд
том л юм шиг харагдана. -
2:40 - 2:44Харамсалтай олон улсын мэдээнд
дөнгөж 12 хувийг л зарцуулдаг. -
2:45 - 2:47Тэгвэл цахим хуудсууд ямар байдаг бол?
-
2:47 - 2:51Ихэнх алдартай мэдээний сайтууд
энэ тал дээр дутмаг ажилладаг. -
2:51 - 2:56Өнгөрсөн жил Пью болон
Колумбын сургууль Google News-ийн -
2:56 - 2:59нүүр хуудсан дээр гарсан
14,000 мэдээг судалахад -
2:59 - 3:03нэгэн ижил 24 үйл явдлын тухай
бичигдсэн байжээ. -
3:03 - 3:08Түүнчлэн АНУ-ын мэдээний агентлагуудын
олон улсын ихэнх мэдээ нь -
3:08 - 3:12AP болон Ройтерсоос гарсан мэдээллийг
дахин боловсруулдаг нь харагдсан. -
3:12 - 3:16Бас мэдээний тухай суурь мэдээлэл өгдөггүй
Уг нь ингэвэл улам ойлгомжтой болно. -
3:16 - 3:20Эдгээрийг бүгдэнг нь нийлүүлээд
өнөөгийн коллежийн оюутнууд -
3:20 - 3:23мөн боловсрол багатай Америкчууд
бусад улсууд 20 жилийн өмнө -
3:23 - 3:26мэддэг байснаас ч бага мэдээлэлтэй байгааг
тайлбарлаж болох юм. -
3:26 - 3:32Бид нар зүгээр л тэр талаар
сонирхдоггүй шүү дээ гэж -
3:32 - 3:34та бодож байгаа бол энэ буруу.
-
3:34 - 3:41Сүүлийн жилүүдэд дэлхийн мэдээг
ихэнхээ сонсож дагаж байдаг -
3:41 - 3:43Америкчуудын тоо 2 дахин нэмэгдсэн.
-
3:43 - 3:51Гол асуулт бол олон улсын мэдээллийг
өөрчилж гажуулсан байдлаар -
3:51 - 3:54Америкчуудад хүргэхийг
бид хүсэж байна гэж үү? -
3:54 - 3:57Бид үүнээс илүүг хийж чадна.
-
3:57 - 4:00Тэгээд ч бид үүнийг хийхгүй байж
чадна гэж үү? -
4:00 - 4:01Баярлалаа.
- Title:
- Мэдээний тухай мэдээ
- Speaker:
- Алиса Миллер
- Description:
-
Олон Улсын Нийтийн Радионы захирал Алиса Миллер яагаад Америкийн мэдээллийн агентлагууд бидэнд бага мэдээлэл хүргэдэг учир шалтгааны талаар ярьж байна. Гэтэл бид улам ихийг мэдэхийг хүсдэг. Нүд нээсэн статистикийн болон график мэдээлэл.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 04:06
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How the news distorts our worldview | |
![]() |
Buyandelger Ulziikhuu added a translation |