0:00:00.000,0:00:04.000 Дэлхий ертөнцийн тухай хандлагыг[br]мэдээ хэрхэн өөрчилдөг вэ? 0:00:04.000,0:00:10.000 Хуурай газрын хэмжээгээр тодорхойлоход[br]дэлхий ингэж харагддаг. 0:00:10.000,0:00:16.000 Энд Америкчуудын хандлагыг мэдээ [br]хэрхэн өөрчилдөг нь харагдаж байна. 0:00:17.000,0:00:31.000 (Алга ташилт) Энэ газрын зурагт[br]2007 оны 2-р сарын байдлаар 0:00:31.000,0:00:36.000 Америкийн сүлжээ, кабелийн мэдээний [br]байгууллагуудын улс орнуудын тухай хийсэн 0:00:36.000,0:00:41.000 мэдээний секундын тоогоор нь[br]ангилсан нь харагдаж байна. 0:00:41.000,0:00:47.000 Тухайн үед Хойд Солонгос цөмийн зэвсгийн [br]үйлдвэрээ нураах шийдвэр гаргасан. 0:00:47.000,0:00:51.000 Мөн Индонезид их хэмжээний үер болсон. 0:00:51.000,0:00:59.000 Парист дэлхийн дулааралд хүн хэрхэн[br]нөлөөлж байгааг IPCC баталсан. 0:00:59.000,0:01:04.000 АНУ бүх мэдээний 79 хувийг эзэлж байна. 0:01:04.000,0:01:09.000 За тэгвэл АНУ-ыг тооцолгүй[br]үлдсэн 21 хувийг нь харъя. 0:01:09.000,0:01:16.000 Иракийн талаар их мэдээлэл[br]бусдаасаа маш их байна. 0:01:16.000,0:01:24.000 Орос, Хятад, Энэтхэгтэй холбоотой мэдээг [br]нэгтгэвэл дөнгөж нэг хувьд хүрч байна. 0:01:24.000,0:01:30.000 Тэгвэл ганцхан мэдээг эндээс хасаад[br]бусад бүх мэдээг судалж үзвэл 0:01:30.000,0:01:32.000 дэлхий ингэж харагдах юм. 0:01:32.000,0:01:37.173 Тэр чинь ямар мэдээ билээ? [br]Анна Николь Смит нас барсан тухай. 0:01:37.173,0:01:38.666 (Инээд) 0:01:38.666,0:01:42.460 Энэ мэдээ Иракаас бусад[br]бүх оронд цацагдсан байна. 0:01:42.460,0:01:47.000 Мөн IPCC-ийн гаргасан мэдээллээр[br]10 дахин их хугацаанд цацагдсан. 0:01:48.000,0:01:50.000 Энэ үзэгдэл үргэлжилсээр байна. 0:01:50.000,0:01:53.330 Бидний мэдэхээр Бритни Спирс[br]сүүлийн үед мэдээгээр их гарах болсон. 0:01:53.330,0:01:56.000 Яагаад олон улсын мэдээг[br]үзэж сонсохгүй байна вэ? 0:01:56.000,0:01:59.218 Нэг шалтгаан нь мэдээний агентлагууд 0:01:59.218,0:02:03.776 гадаад дахь салбаруудаа[br]2 дахин бууруулсан. 0:02:03.776,0:02:07.666 ABC-ийн 1 хүнтэй бяцхан салбар 0:02:07.666,0:02:13.332 Наироби, Нью Дэли, Мумбайд[br]байдгийг эс тооцвол 0:02:13.332,0:02:19.000 Африк, Энэтхэг, Өмнөд Америкт[br]мэдээний сувгийн салбар байдаггүй. 0:02:19.000,0:02:24.000 Гэтэл тэнд 2 тэрбум хүн[br]амьдарч байна шүү дээ. 0:02:25.000,0:02:30.000 Үнэндээ Бритнигийн талаарх мэдээг[br]хямдхан хийж болдогт байгаа юм. 0:02:30.000,0:02:32.670 Гэтэл дэлхийн бусад мэдээллийн нөөцийг 0:02:32.670,0:02:36.020 хүмүүс хаанаас авч байгаатай хамт тооцвол[br]улам таагүй сонсогдоно. 0:02:36.020,0:02:40.000 Орон нутгийн телевизүүд[br]том л юм шиг харагдана. 0:02:40.000,0:02:44.000 Харамсалтай олон улсын мэдээнд[br]дөнгөж 12 хувийг л зарцуулдаг. 0:02:45.000,0:02:47.000 Тэгвэл цахим хуудсууд ямар байдаг бол? 0:02:47.000,0:02:51.000 Ихэнх алдартай мэдээний сайтууд[br]энэ тал дээр дутмаг ажилладаг. 0:02:51.000,0:02:56.000 Өнгөрсөн жил Пью болон[br]Колумбын сургууль Google News-ийн 0:02:56.000,0:02:59.000 нүүр хуудсан дээр гарсан[br]14,000 мэдээг судалахад 0:02:59.000,0:03:03.000 нэгэн ижил 24 үйл явдлын тухай[br]бичигдсэн байжээ. 0:03:03.000,0:03:08.000 Түүнчлэн АНУ-ын мэдээний агентлагуудын[br]олон улсын ихэнх мэдээ нь 0:03:08.000,0:03:12.000 AP болон Ройтерсоос гарсан мэдээллийг[br]дахин боловсруулдаг нь харагдсан. 0:03:12.000,0:03:16.160 Бас мэдээний тухай суурь мэдээлэл өгдөггүй[br]Уг нь ингэвэл улам ойлгомжтой болно. 0:03:16.160,0:03:20.070 Эдгээрийг бүгдэнг нь нийлүүлээд[br]өнөөгийн коллежийн оюутнууд 0:03:20.070,0:03:23.030 мөн боловсрол багатай Америкчууд[br]бусад улсууд 20 жилийн өмнө 0:03:23.030,0:03:26.000 мэддэг байснаас ч бага мэдээлэлтэй байгааг[br]тайлбарлаж болох юм. 0:03:26.000,0:03:32.000 Бид нар зүгээр л тэр талаар[br]сонирхдоггүй шүү дээ гэж 0:03:32.000,0:03:34.000 та бодож байгаа бол энэ буруу. 0:03:34.000,0:03:41.000 Сүүлийн жилүүдэд дэлхийн мэдээг[br]ихэнхээ сонсож дагаж байдаг 0:03:41.000,0:03:43.000 Америкчуудын тоо 2 дахин нэмэгдсэн. 0:03:43.000,0:03:51.000 Гол асуулт бол олон улсын мэдээллийг[br]өөрчилж гажуулсан байдлаар 0:03:51.000,0:03:54.000 Америкчуудад хүргэхийг[br]бид хүсэж байна гэж үү? 0:03:54.000,0:03:57.000 Бид үүнээс илүүг хийж чадна. 0:03:57.000,0:03:59.786 Тэгээд ч бид үүнийг хийхгүй байж[br]чадна гэж үү? 0:03:59.786,0:04:00.746 Баярлалаа.