Бали аралд гялгар торны хэрэглээг зогсоох бидний тэмцэл
-
0:01 - 0:04Бали - Бурхдын арал
-
0:05 - 0:08Ногоон диваажин.
-
0:09 - 0:11Эсвэл...
-
0:11 - 0:12Сүйдсэн диваажин.
-
0:13 - 0:14Бали:
-
0:15 - 0:17хогон арал.
-
0:18 - 0:19Балид бид
-
0:19 - 0:25зөвхөн нэг өдөрт 680 метр куб
хуванцар хог хаяж байна. -
0:26 - 0:2914 давхар барилгатай тэнцүү гэсэн үг.
-
0:29 - 0:31Гэтэл гялгар уутны ердөө
-
0:31 - 0:34тав хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг.
-
0:35 - 0:38Одоо Балигийн тухай төсөөлөл чинь
өөрчлөгдөж байгаа биз. -
0:39 - 0:41Биднийх ч ялгаагүй өөрчлөгдсөн.
-
0:41 - 0:46Хаягдал гялгар уут ус гадагшлуулах
хоолойгоор дамжин голд орж, -
0:46 - 0:47цаашаа далайд очдог,
-
0:47 - 0:48эсвэл энд нь шатаадаг,
-
0:49 - 0:51газарт булдаг гэдгийг мэдээд
-
0:51 - 0:54бидний төсөөлөл бас өөрчлөгдсөн.
-
0:54 - 0:56Тэгээдбид ямар нэг юм хийхээр шийдсэн юм.
-
0:57 - 0:59Бали аралд гялгар уутыг хориглохын төлөө
-
0:59 - 1:03бид бараг гурван жил тэмцэж,
-
1:03 - 1:05тодорхой үр дүнд ч хүрч чадсан.
-
1:07 - 1:09Бид эгч дүүс,
-
1:09 - 1:11хамтдаа дэлхийн хамгийн
шилдэг сургуульд сурдаг. -
1:12 - 1:14Бали дахь Ногоон сургууль.
-
1:14 - 1:18Манай сургууль хулс модоор
баригдсан байртайгаас гадна -
1:18 - 1:21заах арга барилаараа
бусад сургуулиудаас ялгардаг. -
1:21 - 1:24Зөвхөн номноос суралцах биш,
-
1:25 - 1:27биеэрээ манлайлагч байхыг бидэнд заадаг.
-
1:28 - 1:30Нэг өдөр бидэнд
-
1:30 - 1:33алдартай хүмүүсийн тухай хичээл орсон юм.
-
1:33 - 1:34Нелсон Мандела,
-
1:34 - 1:35Диана гүнж,
-
1:35 - 1:37Махатма Ганди гэх мэт.
-
1:37 - 1:38Тараад харих замдаа бид
-
1:38 - 1:42утга учиртай амьдаръя гэж шийдсэн.
-
1:43 - 1:45Ямар нэг зүйл эхлүүлэхийн тулд
-
1:45 - 1:47яагаад заавал
том болохоо хүлээх гэж? -
1:47 - 1:49Яг одоо л эхлэх хэрэгтэй.
-
1:49 - 1:51Тэгээд тэр орой суугаад
-
1:51 - 1:54Балид тулгарч байгаа асуудлыг хэлэлцсэн.
-
1:54 - 1:56Биднийг хамгийн их шаналгасан асуудал нь
-
1:56 - 1:58хуванцар хог хаягдал байлаа.
-
1:59 - 2:01Хүүхэд бидэнд ахадсан том асуудал.
-
2:01 - 2:05Тэгээд зөвхөн нэг л зорилгод төвлөрье гээд
-
2:06 - 2:07"гялгар уут"-ыг сонгосон.
-
2:07 - 2:08Бид санаагаа ингэж олсон юм.
-
2:09 - 2:11Судалгаагаа хийж эхлээд
-
2:11 - 2:14гялгар уутны тухай унших тусам
-
2:14 - 2:17сайн юм огт байхгүйг нь олж мэдсэн.
-
2:17 - 2:19Бүр юу гээч?
-
2:19 - 2:20Гялгар уут хэнд ч хэрэггүй.
-
2:21 - 2:25Хавайн арлаас эхлээд Руанда улс,
-
2:25 - 2:26Дублин, Оакланд хот зэрэг олон газарт
-
2:26 - 2:28гялгар уут хориглосныг мэдээд
-
2:28 - 2:31бид үнэхээр урамшиж зориг орсон.
-
2:32 - 2:37Ингээд "Гялгар уут баяртай"
аянаа эхлүүлсэн юм. -
2:37 - 2:39[Гялгар уут баяртай]
-
2:39 - 2:41Ингэж ажиллах явцдаа
-
2:41 - 2:43бид маш олон зүйлийг сурч авсан.
-
2:44 - 2:46Эхний сургамж:
-
2:46 - 2:48Чи энэ бүгдийг ганцаараа
хийж чадахгүй. -
2:48 - 2:51Бид зорилго нэг
хүүхдүүдтэй нийлж, -
2:51 - 2:54"Гялгар уут баяртай" багаа бүрдүүлсэн.
-
2:54 - 2:58Манай багт Балигийн олон улсын болон
-
2:58 - 3:00орон нутгийн сургуулийн хүүхдүүд элссэн.
-
3:01 - 3:02Тэр багийнхаа хүчээр бид
-
3:02 - 3:05хүмүүсээс онлайн болон
цаасаар гарын үсэг цуглуулах, -
3:05 - 3:09таниулах,
сэдэлжүүлэх сургалт хийх, -
3:09 - 3:11зах, баяр наадам, далайн эрэг
цэвэрлэх зэрэг -
3:11 - 3:15олон төрлийн компанит ажлаар
нийтэд ухуулах ажлууд хийсэн. -
3:15 - 3:16Мөн түүнчлэн
-
3:16 - 3:19арлын оршин суугчдын хийсэн
-
3:19 - 3:22100% байгальд ээлтэй
-
3:22 - 3:24сүлжмэл тор,
сонингийн цаасан уут зэрэг -
3:24 - 3:27байгальд ээлтэй торыг сурталчилж
тарааж эхэлсэн юм. -
3:27 - 3:28800 айлтай жижиг тосгоноос
-
3:28 - 3:30бид ажлаа эхэлсэн.
-
3:31 - 3:33Тосгоны даргад энэ цамц таалагдаж
-
3:33 - 3:35анхны хамтрагч найз маань болсон.
-
3:36 - 3:39Өөрчлөлтийг бий болгохын тулд
-
3:39 - 3:41хэрэглэгчдэд мэдээлэл өгөх нь зөв байлаа.
-
3:42 - 3:44Одоо энэ тосгоны гуравны хоёр нь
-
3:44 - 3:46гялгар уутгүй бүс болж байна.
-
3:47 - 3:52Балигийн Удирдлагын ордонд саналаа хүргэх
анхны оролдлого минь бүтэлгүйтэж байв. -
3:53 - 3:54Тэгээд бид бодлоо,
-
3:54 - 3:59"Хм... нэг сая гарын үсэг цуглуулаад ирвэл
-
3:59 - 4:01биднийг анзаарч л таарна даа, аан?"
-
4:01 - 4:02Тэгэлгүй яахав!
-
4:02 - 4:04Гэхдээ нэг сая бага тоо биш,
-
4:04 - 4:08мянгыг үржих нь мянга биз дээ?
-
4:08 - 4:10(инээлдэв)
-
4:10 - 4:12Ингээд бид гацчихсан.
-
4:13 - 4:15Хоёр дахь сургамжаа автал шүү дээ.
-
4:16 - 4:17Хайрцагнаас гадуур сэтгэ.
-
4:18 - 4:19Бид хаа нэгтээгээс
-
4:19 - 4:25Балигийн нисэх буудлаар жилд 16 сая хүн
үйлчлүүлдэг тухай дуулсан байв. -
4:26 - 4:30Гэвч нисэх буудал руу яаж нэвтрэх вэ?
-
4:30 - 4:32Бидний гурав дахь сургамж:
-
4:32 - 4:34тууштай бай.
-
4:34 - 4:36Ингээд бид нисэх рүү явлаа.
-
4:36 - 4:37Харуулыг өнгөрлөө.
-
4:38 - 4:40Цаана нь дарга, бас дахиад нэг дарга,
-
4:40 - 4:42оффисын туслах менежер,
-
4:42 - 4:43тэгээд оффис менежер,
-
4:43 - 4:45эцэст нь...
-
4:45 - 4:47хоёр удаа буцаагдлаа,
тэгээд бодлоо, -
4:47 - 4:49дахиад л харуулаас эхлэх нь.
-
4:50 - 4:52Энэ мэтчилэн хэд хоног эргэж буцаж,
-
4:52 - 4:54хичнээн хаалга тогшсоны эцэст
-
4:54 - 4:58Балигийн нисэх буудлын
худалдааны менежер дээр явж орлоо. -
4:58 - 5:02Бид "Гялгар торноос бүтсэн Бали арал"
танилцуулгаа хийсний дараа, -
5:02 - 5:06тэр их л найрсгаар
"Ингэж хэлж байгаадаа би итгэхгүй нь, -
5:06 - 5:08гэвч та нарт гааль руу нэвтэрч,
-
5:08 - 5:11гарын үсэг авах эрх олгоё доо" гэж хэлсэн.
-
5:11 - 5:13(инээлдэв)
-
5:13 - 5:17(алга ташилт)
-
5:17 - 5:19Ингээд ердөө цаг хагасын дотор
-
5:19 - 5:221000 шахам гарын үсэг цуглуулсан.
-
5:22 - 5:24Төсөөл дөө, ямар гоё вэ!
-
5:24 - 5:26Дөрөвдүгээр сургамж:
-
5:26 - 5:30Нийгмийн бүх л түвшинд
нөлөөлөх шилдэг хүмүүстэй бай. -
5:30 - 5:33Оюутан сурагч, худалдааны менежер,
нэр цуутай хүмүүс гэх мэт. -
5:33 - 5:37Манай алдартай сургуулийн ачаар
тийм хүмүүст хүрэх боломж -
5:37 - 5:40бидэнд арай илүү байсан.
-
5:40 - 5:41Хүүхдийн гуйлт байлаа ч
-
5:41 - 5:44НҮБ-ын нарийн бичгийн дарга хүн
-
5:44 - 5:46гарын үсэг хамаагүй зурдаггүйг
-
5:46 - 5:47(инээлдэв)
-
5:47 - 5:49Бан Ги Мүн бидэнд хэлээд
-
5:49 - 5:51санааг маань түгээж өгөхөө амласан.
-
5:51 - 5:53Одоо бид НҮБ-тай хамтарч
ажиллаж байгаа. -
5:54 - 5:57Найз нөхдийн сүлжээний чухлыг
Жэйн Годаллаас бид олж хардаг. -
5:57 - 6:00Тэр Roots&Shoots - ийг
ганцаараа эхэлж байсан бол -
6:00 - 6:03одоо дэлхий даяар
4000 гаруй групптэй болжээ. -
6:03 - 6:05Бид тэдний нэг нь.
-
6:05 - 6:06Жэйн бол жинхэнэ урам зориг.
-
6:07 - 6:08Энд Ротарийн гишүүн байгаа бол
-
6:09 - 6:10танилцахад таатай байна.
-
6:10 - 6:12Бид бол олон улсын
Ротарийн -
6:12 - 6:14залуу төлөөлөл болох
Интеракторууд. -
6:15 - 6:18Бид олон зүйл сурч байна.
-
6:18 - 6:20бүтэлгүйтсэн бол яах вэ,
-
6:20 - 6:21яаж манлайлах вэ,
-
6:21 - 6:22яаж багаар ажиллах вэ,
-
6:22 - 6:24нөхөрлөл гэж юу вэ,
-
6:24 - 6:26тэр ч бүү хэл баличууд,
мөн соёлын тухай судалж байна. -
6:26 - 6:30Итгэл үнэмшлийн үнэ цэнийг
ойлгож байна. -
6:30 - 6:32Энэ бүхэн амар байгаагүй.
-
6:32 - 6:35Заримдаа энэ болгоныг тайлбарлах
хэцүү байдаг. -
6:36 - 6:38Ноднин нэг ийм юм болсон юм.
-
6:39 - 6:40Махатма Гандигийн байсан байшинд
-
6:40 - 6:42илтгэл тавихаар
-
6:42 - 6:44бид аав ээжтэйгээ Энэтхэгт очсон юм.
-
6:45 - 6:47Тэр хүн өлсгөлөн зарлаад
зорилгодоо хүрсэн тухай -
6:47 - 6:49тэндээс бид олж мэдсэн юм.
-
6:49 - 6:51Тэгээд аяллын эцэст
-
6:51 - 6:53аав ээжтэйгээ уулзаад
-
6:53 - 6:55гаргасан шийдвэрээ хэллээ.
-
6:55 - 6:56"Бид хоёр өлсгөлөн зарлана аа!"
-
6:56 - 6:57(инээлдэв)
-
6:58 - 7:00Аав ээж хоёрын царай
ямар болсон гэж санана. -
7:00 - 7:03Тэднийг ятгах амаргүй байлаа,
-
7:03 - 7:04аав ээжээс гадна
-
7:05 - 7:07найзууд, багш нар гээд л.
-
7:08 - 7:11Бид хоол тэжээлийн зөвлөхтэй уулзаж,
-
7:11 - 7:12өлсгөлөн зарлахаа хатуу шийдсэн.
-
7:12 - 7:14Балигийн удирдлагууд арлын хэмжээнд
-
7:14 - 7:18гялгар торны хэрэглээг
зогсоох тухай бидэнтэй уулзах хүртэл -
7:18 - 7:22бид өглөөнөөс орой болтол
-
7:22 - 7:24өлсгөлөн зарлахаар болсон.
-
7:25 - 7:29Ингээд Индонезийн бахаса хэлээр
"mogak makan" өлсгөлөн зарлах ажиллагаа -
7:29 - 7:30эхэллээ.
-
7:30 - 7:32Зорилгодоо нийгмийн сүлжээг
бас ашигласан. -
7:32 - 7:34Өлсгөлөнгийн хоёр дахь өдөр
-
7:34 - 7:36цагдаа нар манай гэр,
сургууль дээр ирсэн. -
7:37 - 7:39Энэ хоёр охин юу хийгээд байгаа юм бол?
-
7:39 - 7:42Бид өлсгөлөн зарласан нь дарга нарт
-
7:42 - 7:44сайхан биш байгааг мэдэж байлаа,
-
7:44 - 7:45шоронд ч орж болохоор байв.
-
7:46 - 7:48Гэхдээ юу гээч, бид чадсан.
-
7:48 - 7:49Яг 24 цагийн дараа
-
7:49 - 7:50биднийг сургуулиас авч
-
7:50 - 7:52Балигийн захиргааны байр луу хүргэж өгсөн.
-
7:53 - 7:55Тэнд очиход
-
7:55 - 7:57(алга ташилт)
-
7:57 - 8:00Балигийн байгальд санаа тавьж байгаа
-
8:00 - 8:02бидэнд талархсан,
туслахаа илэлхийлсэн удирдлагууд -
8:02 - 8:05уулзахаар хүлээж байлаа.
-
8:05 - 8:06Тэд гялгар торны хэрэглээг
-
8:06 - 8:09зогсооход тусална гэж амласан.
-
8:09 - 8:10Бид одоо найзууд болсон,
-
8:10 - 8:11хааяа түүнд болон
-
8:11 - 8:15түүний багт амлалтыг нь сануулдаг юм.
-
8:15 - 8:17Үүний ачаар саяхан
-
8:17 - 8:182018 он гэхэд Балиг
-
8:18 - 8:23гялгар торгүй болгох тунхаг гаргасан.
-
8:23 - 8:30(алга ташилт)
-
8:31 - 8:36Бас Балигийн нисэх буудлыг
гялгар торгүй болгох бодлогыг -
8:36 - 8:412016 оноос өмнө хэрэгжүүлэхээр
нэг хамтрагч маань ажиллаж байна. -
8:41 - 8:43Хүмүүс үнэгүй гялгар тор
хэрэглэхийн оронд -
8:43 - 8:45ахин ашиглах тороо авчирч
-
8:45 - 8:48үйлчлүүлдэг болоосой гэж бид хүсч байна.
-
8:49 - 8:51Бид энэ зорилгоо
-
8:51 - 8:53"Нэг арал, Нэг дуу хоолой"
-
8:53 - 8:54аянаараа хүмүүст хүргэнэ.
-
8:54 - 8:57Гялгар торгүй бүс болсон
зоогийн газар -
8:57 - 9:00дэлгүүрүүдийг олж тогтоогоод,
-
9:00 - 9:02хаалган дээр нь энэ наалтыг нааж,
-
9:02 - 9:04нийгмийн сүлжээ болон
-
9:04 - 9:06Балигийн алдартай хэвлэлээр сурталчилна.
-
9:07 - 9:08Харин
-
9:08 - 9:11наалтгүй газруудыг шүүмжлэх болно.
-
9:11 - 9:12(инээлдэв)
-
9:13 - 9:16Ер нь бид яагаад энэ бүхнийг
яриад байгаа юм бэ? -
9:17 - 9:19Нэг талаас бид
-
9:19 - 9:21багийнхантайгаа зүтгэж байж хүрсэн
-
9:21 - 9:22амжилтаараа бахархаж байна.
-
9:22 - 9:25Нөгөөтэйгүүр
-
9:25 - 9:27хүүхдүүд юм хийж чаддагийг
бид мэдэж авлаа. -
9:27 - 9:29Бид ямар нэг зүйлд хүрч чадна.
-
9:30 - 9:32Энэ ажлаа эхлэхдээ
-
9:32 - 9:34Изабел бид хоёр
10,12 настай байсан. -
9:34 - 9:36Бидэнд бизнес төлөвлөгөө,
-
9:36 - 9:37тодорхой бодлого,
-
9:37 - 9:39төлөвлөсөн ажил ч байсангүй.
-
9:39 - 9:42Бидэнд зөвхөн
урдаа тавьсан зорилго, -
9:42 - 9:44хамт зүтгэх найзууд л байсан.
-
9:44 - 9:46Бидний гэр болсон байгаль орчныг
сүйтгэж байгаа -
9:46 - 9:49гялгар торны хэрэглээг л
зогсоохыг хүссэн. -
9:50 - 9:52Дэлхийд хэрэгтэй өөрчлөлтийг хийх
-
9:52 - 9:56дуусашгүй эрч хүч,
урам зориг хүүхдүүдэд бий. -
9:56 - 10:01Тиймээс ийм сайхан, бас зовлон үзсэн
эх дэлхийнхээ төлөө -
10:02 - 10:03бүх хүүхэд урагшаа!
-
10:03 - 10:05Өөрчлөлт хийцгээе.
-
10:05 - 10:07Амархан гэж бид хэлж чадахгүй.
-
10:08 - 10:10Гэхдээ үр дүнтэй гэдгийг хэлье.
-
10:10 - 10:15Хүүхдүүд бид өнөөдөр дэлхийн хүн амын
зөвхөн 25%-ийг эзлэх боловч -
10:15 - 10:19ирээдүйн хүн амын 100%-ийн
бүрэлдэхүүн юм шүү. -
10:19 - 10:22Хийх ажил маш их байна,
-
10:22 - 10:23гэхдээ юу гээч?
-
10:23 - 10:28Балигийн нисэх дээр
ингэж асуух хүртэл бид зогсохгүй: -
10:29 - 10:30"Балид тавтай морил,
-
10:30 - 10:32танд хилээр мэдүүлэх гялгар тор байна уу?"
-
10:32 - 10:34(инээлдэв)
-
10:34 - 10:36Ом шанти шанти шанти ом
-
10:36 - 10:38Баярлалаа.
-
10:38 - 10:47(Алга ташилт)
- Title:
- Бали аралд гялгар торны хэрэглээг зогсоох бидний тэмцэл
- Speaker:
- Мелати Вижсэн, Изабел Вижсэн
- Description:
-
Гялгар тор байгальд бараг задардаггүй, маш хортой боловч бид хайхрамжгүй хэрэглэж хаясаар л байна. Ихэнхдээ далайд хаяж усан орчныг бохирдуулж сүйтгэж, эсвэл хогийн цэгт шатааж, хүний биед хортой диоксинийг агаарт үүсгэж байна. Балигийн оршин суугч Мелати Вижсэн, Изабел Вижсэн нар орон гэр нь болсон үзэсгэлэнт арлыг гялгар тор бүрхэж байгааг эсэргүүцэн тэмцэж байна. Гарын үсэг цуглуулах, далайн эрэг цэвэрлэх, тэр ч бүү хэл өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авсны дүнд тэд арлын захирагчаараа 2018 он гэхэд Бали арал гялгар торгүй болно гэсэн тунхаг гаргуулж чаджээ. Залуу активистуудад хандан "Чи хэтэрхий жаахан байна, чи ойлгох болоогүй" гэсэн үгийг хэзээ ч бүү тоо гэж Изабел зөвлөж байна. "Энэ бүхэн амархан гэж бид хэлэхгүй. Гэхдээ үр дүнтэй гэдгийг баталъя."
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 11:00
![]() |
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for Melati and Isabel Wijsen | |
![]() |
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for Melati and Isabel Wijsen | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Melati and Isabel Wijsen | |
![]() |
Enkh Amar Batchuluun edited Mongolian subtitles for Melati and Isabel Wijsen | |
![]() |
Enkh Amar Batchuluun edited Mongolian subtitles for Melati and Isabel Wijsen | |
![]() |
Enkh Amar Batchuluun edited Mongolian subtitles for Melati and Isabel Wijsen | |
![]() |
Enkh Amar Batchuluun edited Mongolian subtitles for Melati and Isabel Wijsen |