Юу ч болсон бай хамаагүй, хайрла
-
0:00 - 0:05"Шашны бус үзлийн үүднээс аваад үзсэн ч
-
0:05 - 0:11ижил хүйстэн гэдэг нь бэлгийн гаж чиг
хандлагын төлөөлөгч юм. -
0:11 - 0:15Бодит байдлаас гажсан,
доод бүлгийн хүмүүс, -
0:15 - 0:18өрөвдмөөр хувь тавилангаа
эдэлж яваа хүмүүс. -
0:18 - 0:22Эдгээр цөөнх хүмүүс ямар ч
энэрэл нигүүлсэл, -
0:22 - 0:24засал эмчилгээ
-
0:24 - 0:27хүртэх эрхгүй бөгөөд
-
0:27 - 0:34тэднийг зөвхөн хөнөөлт өвчин тээгч
гэж үзвэл зохилтой." -
0:34 - 0:39Энэ бол 1966 онд намайг 3 настай байхад
хэвлэгдсэн Таймс сэтгүүлийн ишлэл юм. -
0:39 - 0:43Харин өнгөрсөн 2012 онд
Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч -
0:43 - 0:45ижил хүйсийн гэрлэлтэд
нааштай хандаж буйгаа мэдэгдсэн. -
0:45 - 0:53(Алга ташилт)
-
0:53 - 0:58Бид тэндээс яаж энд ирснийг
би асуумаар байна. -
0:58 - 1:03Өвчин байсан зүйл хэрхэн
хувь хүний тодорхойлт болов? -
1:03 - 1:06Би зургаан настайдаа
ээж, ах хоёртойгоо хамт -
1:06 - 1:09гутлын дэлгүүр рүү явсан юм.
-
1:09 - 1:11Биднийг гутал авсны дараа худалдагч
-
1:11 - 1:15үлээдэг шаар авч болохыг хэллээ.
-
1:15 - 1:21Ах маань улаан, би харин
ягаан шаар авахыг хүссэн. -
1:21 - 1:26Гэтэл ээж намайг цэнхэр шаар авсан нь дээр
гэж бодож байгаагаа хэлдэг юм байна. -
1:26 - 1:29Би харин ягаан шаар авахыг
хүссэн хэвээрээ л байлаа. -
1:29 - 1:34Гэтэл ээж маань надад миний дуртай өнгө
цэнхэр гэдгийг сануулсан юм. -
1:34 - 1:39Одоо миний дуртай өнгө цэнхэр болсон ч
би ижил хүйстэн хэвээрээ л байна. -
1:39 - 1:42(Инээд)
-
1:42 - 1:47Ээж надад нөлөөлж чадсан ч нөлөөлөл нь
хязгаартай гэдгийг хэлэх гээд байгаа юм. -
1:47 - 1:49(Инээд)
-
1:49 - 1:56(Алга ташилт)
-
1:56 - 1:58Бага байхад ээж маань
-
1:58 - 2:03"Эцэг, эхийн хайр бол
хорвоогийн хамгийн агуу хайр. -
2:03 - 2:06Гэхдээ өөрөө хүүхэдтэй болох хүртлээ
чи үүнийг ойлгохгүй" гэдэг байлаа. -
2:06 - 2:09Багадаа би энэ үг бол ээж маань
ах бид хоёрт хэчнээн хайртайгаа -
2:09 - 2:12илэрхийлж байгаа хамгийн сайхан үг
гэж боддог байлаа. -
2:12 - 2:15Харин өсвөр насандаа
би ижил хүйстэн учраас -
2:15 - 2:18гэр бүлтэй болж чадахгүй
гэж бодох болсон. -
2:18 - 2:20Тийм болохоор ээжийн хэлсэн үг
их эмзэглүүлж байлаа. -
2:20 - 2:22Ижил хүйстэн гэдгээ хэлснээс хойш
-
2:22 - 2:25ээж маань тэр үгийг хэлэх бүрд
надад хэцүү санагдах болсон. -
2:25 - 2:29Ээждээ хандан, "Би ижил хүйстэн.
Би гэр бүлтэй болохгүй. -
2:29 - 2:32Та энэ үгээ хэлэхээ боливол сайн байна"
гэх болсон. -
2:35 - 2:40Хориод жилийн өмнө Нью-Йорк Таймс
сэтгүүлийн эрхлэгчид маань надад -
2:40 - 2:43дүлий хүмүүсийн талаар нийтлэл бичих
санал тавьсан юм. -
2:43 - 2:44Энэ санал намайг мэл гайхшруулсан.
-
2:44 - 2:47Би дүлийрлийг өвчин гэж үздэг байлаа.
-
2:47 - 2:48Сонсож чаддаггүй хөөрхий хүмүүс.
-
2:48 - 2:51Тэд сонсох чадваргүй,
бид тэгээд юу хийж чадна гэж? -
2:51 - 2:54Ингээд би сонсголгүй хүмүүсийн ертөнцтэй
танилцахаар боллоо. -
2:54 - 2:56Сонсголгүй иргэдийн клубүүдээр явлаа.
-
2:56 - 2:59Сонсголгүйчүүдийн театр,
яруу найргийн үзүүлбэрийг үзсэн. -
2:59 - 3:06Теннесси мужийн Нашвилл хотод болсон
Америкийн Дүлий Миссийн тэмцээн ч үзэв. -
3:06 - 3:10Тэнд өмнө зүгийн дохион хэл хэцүү байна
гэж гомдоллож байлаа. -
3:10 - 3:14(Инээд)
-
3:14 - 3:18Дүлий хүмүүсийн ертөнцтэй
сайтар танилцах тусам -
3:18 - 3:21тэд өөрсдийн гэсэн соёлтой
болохыг ойлгож байсан юм. -
3:21 - 3:23Нэгэн дүлий хүн надад
-
3:23 - 3:26"Бид сонсдоггүй юм биш,
бид нэгэн соёлын нэгээхэн хэсэг" -
3:26 - 3:29гэсэн нь утга учиртай санагдах болсон.
-
3:29 - 3:31Би энэ соёлын
нэгэн хэсэг нь байгаагүй ч, -
3:31 - 3:33шуудхан нэгдэн орохыг хүсээгүй ч гэсэн
-
3:33 - 3:36ийм соёл, иргэншил байдагт нь
үүний гишүүн хүмүүсийн -
3:36 - 3:38өмнөөс баяртай байлаа.
-
3:38 - 3:44Латин соёл, ижил хүйстнүүдийн соёл, Еврейн
зан заншлын адил үнэ цэнэтэй санагдсан. -
3:44 - 3:49Америкчуудын соёлтой ч
дүйцэж очихоор чухал санагдсан. -
3:49 - 3:53Гэтэл найзын маань найз нь
одой охинтой болж таарсан юм. -
3:53 - 3:55Охиноо төрсний дараа тэр эмэгтэй
-
3:55 - 3:57саяхнаас надад их чухал санагдах болсон
-
3:57 - 4:00тийм нэг асуудалтай тулгарсан юм.
-
4:00 - 4:03Хүүхэдтэй яаж харьцахаа
тэр сайн мэдэхгүй байлаа. -
4:03 - 4:07"Чи яг л бусад шиг, гэхдээ арай намхан"
гэх үү, эсвэл -
4:07 - 4:10Америкийн жижиг хүмүүсийн нэг
гэдгийг нь ойлгуулахын тулд -
4:10 - 4:13одой гэсэн тусгай статусын дор
-
4:13 - 4:15өсгөх ёстой юу?
-
4:15 - 4:17Энэ үед надад нэг бодол төрсөн нь
-
4:17 - 4:19ихэнх дүлий хүүхдүүд
сонсголтой эцэг эхээс төрдөг. -
4:19 - 4:22Эцэг эх нь тэднийг эмчлэхийг хичээдэг.
-
4:22 - 4:26Насанд хүрсэн хойноо тэдгээр дүлий хүмүүс
өөрсдийн нийгмийн бүлгийг бий болгодог. -
4:26 - 4:29Ихэнх ижил хүйстнүүд эсрэг хүйстнээ
сонирхдог эцэг эхээс төрдөг. -
4:29 - 4:31Тэдгээр хетеросексуал
эцэг эхчүүд хүүхдүүдээ -
4:31 - 4:33ихэнх хүмүүсийн адил
байгаасай гэж хүсдэг ч -
4:33 - 4:37ижил хүйстэн хүүхдүүд нь өөрсдийн
бэлгийн чиг хандлагыг сүүлд нь олж мэддэг. -
4:37 - 4:40Гэтэл найз маань одой охиндоо
хувь хүний шинж чанарыг нь -
4:40 - 4:42хэрхэн ойлгуулах талаар
асуулттай тулгарч байлаа. -
4:42 - 4:44Энэ бол энгийн нэгэн гэр бүл
-
4:44 - 4:46энгийн биш, онцгой хүүхэдтэй
-
4:46 - 4:49байгаа тухай хэрэг юм.
-
4:49 - 4:53Ер нь бол хоёр төрлийн хувь хүний шинж
чанарууд байдаг нь надад тодорхой болсон. -
4:53 - 4:55Босоо шинж чанарууд нь
-
4:55 - 4:58эцэг эхээс хүүхдэд үе дамжин ирдэг.
-
4:58 - 5:04Үүнд үндэс угсаа, эх орон, хэл яриа,
зарим тохиолдолд шашин багтана. -
5:04 - 5:08Эцэг эх, хүүхдүүдийн
адил шинж чанарууд юм. -
5:08 - 5:10Зарим тохиолдолд хэцүү байж болох ч
-
5:10 - 5:12тэднийг эмчлэх, өөрчлөх арга үгүй.
-
5:12 - 5:16Өнөөгийн ерөнхийлөгч өнгөт арьстан
гэдгийг үл харгалзан, -
5:16 - 5:18АНУ-д өнгөт арьстан байх
хэцүү гэдэгтэй -
5:18 - 5:20та нарын зарим нь
маргахгүй байх. -
5:20 - 5:22Гэтэл хараахан хэн ч бидний дараа үеийн
-
5:22 - 5:26Африк Америк болон Ази хүүхдүүд
-
5:26 - 5:30цайвар арьс, шаргал үстэй байна
гэж батлахыг хичээхгүй байна. -
5:30 - 5:34Харин нөгөөх нь нийгмийн хүрээллээсээ
сурч өөрийн болгодог шинж чанарууд. -
5:34 - 5:36Би үүнийг хөндлөн шинж чанарууд
гэж нэрлэе, -
5:36 - 5:39учир нь бид нийгмийн харилцаанд
тэгш байдлаар оролцдог. -
5:39 - 5:42Эцэг эхэд чинь этгээд,
хачин санагдаж болох -
5:42 - 5:46эдгээр шинж чанаруудыг чи өөрийн
нийгмийн хүрээллээс олж авсан байдаг. -
5:46 - 5:49Эдгээр хөндлөн шинж чанаруудыг
-
5:49 - 5:53хүмүүс үргэлж л өөрчилж,
эмчлэх гэж оролдож байдаг. -
5:53 - 5:55Ингээд би хүмүүс эдгээр
хувийн шинж чанаруудтайгаа -
5:55 - 5:58хэрхэн дасан зохицсон
-
5:58 - 6:00талаар судлахыг хүссэн юм.
-
6:00 - 6:05Судалсны үндсэн дээр хүмүүс
гурван төвшинд хүлээн зөвшөөрөгддөг нь -
6:05 - 6:06тодорхой болсон.
-
6:06 - 6:12Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, гэр бүл нь
хүлээн зөвшөөрөх, нийгэм хүлээн зөвшөөрөх. -
6:12 - 6:13Харин эдгээр нь байнга
зэрэг биелдэггүй. -
6:13 - 6:19Ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөөгүй
хүмүүс ихээхэн бухимдалтай байдаг. -
6:19 - 6:22Тэд өөрсдийгөө эцэг эхдээ хайрлагдаагүй
хүмүүс гэж үздэг ч, -
6:22 - 6:25яг үнэндээ эцэг эх нь тэднийг
хүлээн зөвшөөрөөгүй байдаг. -
6:25 - 6:28Эцэг эх хүүхдийн хоорондох хайранд
-
6:28 - 6:31уг нь нөхцөл зааг байх ёсгүй.
-
6:31 - 6:34Гэтэл хүлээн зөвшөөрөхөд хугацаа шаарддаг.
-
6:34 - 6:37Ямар ч тохиолдолд хугацаа хэрэгтэй байдаг.
-
6:37 - 6:42Клинтон Браун гэх миний мэдэх
нэг одой залуу бий. -
6:42 - 6:45Түүнийг төрөхөд нь л одой байх
-
6:45 - 6:47хүнд хэлбэрийн өвчтэй гэж оношилсон юм.
-
6:47 - 6:50Эцэг эхэд нь түүнийг хэзээ ч
алхаж чадахгүй, хэзээ ч ярьж чадахгүй, -
6:50 - 6:52эрүүлээр сэтгэх боломжгүй,
-
6:52 - 6:55ер нь эцэг эхээ ч танихгүй
өснө гэж хэлсэн байна. -
6:55 - 6:58Эмч нар хүүг эмнэлэгт орхиод,
тайван үхүүлсэн нь дээр гэж -
6:58 - 7:00эцэг эхэд нь хэлж л дээ.
-
7:00 - 7:02Харин ээж нь тэгж орхихыг хүссэнгүй.
-
7:02 - 7:04Тэгээд гэртээ авчирсан.
-
7:04 - 7:08Хэдий ээжид нь өндөр боловсрол,
санхүүгийн хангалттай чадавхи байгаагүй ч, -
7:08 - 7:10улсдаа энэ чиглэлээр
-
7:10 - 7:12хамгийн шилдэг гэсэн эмчийг олж,
-
7:12 - 7:14Клинтон хүүг эмчлүүлж эхэлсэн юм.
-
7:14 - 7:16Хүүхэд насандаа Клинтон
-
7:16 - 7:1930 мэс засалд орсон байна.
-
7:19 - 7:21Мэс засал болон нөхөн сэргээх бүхий л
-
7:21 - 7:23ажиллагааны туршид ихэнх цагийг
-
7:23 - 7:26эмнэлэгт өнгөрөөсний дараа
одоо алхаж чаддаг болсон юм. -
7:26 - 7:30Эмнэлэгт байхад нь багш нар түүнд туслан,
хичээл зааж байлаа. -
7:30 - 7:33Шаргуу хичээхээс өөр сонголт байгаагүй тул
хичээн сургуулилж байлаа. -
7:33 - 7:35Харин үр дүнд нь тэр гэр бүлийнхээ
-
7:35 - 7:38хэнийх нь ч хүрж чадаагүй
өндөр боловсролтой болсон юм. -
7:38 - 7:41Гэр бүлийнхэн дундаасаа
коллежид орсон анхны гишүүн нь болов. -
7:41 - 7:45Сургуулийн дотуур байранд амьдарч,
-
7:45 - 7:48өвөрмөц биед нь тусгайлан
зориулсан машин унадаг байв. -
7:48 - 7:51Харин ээж нь надад
хүүгийнхээ сургуулийн ойролцоо -
7:51 - 7:52нэг удаа явж байгаад
-
7:52 - 7:55"Шөнийн цэнгээний газрын
машин зогсоол дээр -
7:55 - 8:00хүүгийнхээ машиныг харсан, хаана ч хараад
танина л даа" гэж хэлсэн юм. (Инээд)] -
8:00 - 8:04"Тэгээд би бодлоо, тэд 180 см өндөртэй,
харин хүү минь 90 см л өндөртэй. -
8:04 - 8:07Тэр хүүхдүүдийн 2 шил шар айраг нь
миний хүүд бол 4 шил гэсэн үг. -
8:07 - 8:10Би тийшээ ороод түүнд саад болж
болохгүйгээ мэдэж байсан болохоор -
8:10 - 8:14гэртээ хариад утсанд нь 8 шуудан
үлдээсэн" гээд үргэлжлүүлэн, -
8:14 - 8:15"Тэгээд бодлоо л доо,
-
8:15 - 8:18хүүг минь анх төрөх үед нь би түүнийг
том болоход коллежийн найзуудтайгаа -
8:18 - 8:23согтуугаар жолоо барих болов уу гэж
санаа зовно гэж хэн нэг нь хэлсэн бол ч" -
8:23 - 8:32(Алга ташилт)
-
8:32 - 8:34Би түүнээс "Таны хүү сэтгэл татам,
амжилттай, гайхалтай -
8:34 - 8:38хүн болоход нь таны хийсэн юу ихээр
нөлөөлсөн гэж боддог вэ?" гэж асуухад тэр -
8:38 - 8:43"Би юу хийсэн бэ гэж үү? Би түүнийг
хайрласан, тэгээд л боллоо. -
8:43 - 8:46Клинтон өөрөө үргэлж л гэрэлтсээр ирсэн.
-
8:46 - 8:52Харин аав бид хоёр нь тэр гэрлийг хамгийн
түрүүнд харах азтай хүмүүс байсан юм." -
8:52 - 8:55Би 60-аад оны өөр нэгэн
сэтгүүлээс ишлэх гэсэн юм. -
8:55 - 9:011968 оны Ардчилсан Америкийн дуу хоолой
болох Атлантик монтли сэтгүүлд салбартаа -
9:01 - 9:05чухалд тооцогдох биологийн үүднээс
ёс зүй судлаачийн бичсэн өгүүлэл байна. -
9:05 - 9:08Тэр бичихдээ,
-
9:08 - 9:11"Дауны синдромтой хүүхдээ эмнэлэгт ч бай,
-
9:11 - 9:16үхлийн нөхцөл байдалд ч бай орхих нь
-
9:16 - 9:20тийм ч гэмшмээр зүйл биш юм.
-
9:20 - 9:25Тиймээ, энэ гунигтай хэрэг, аймшигтай.
Гэхдээ л гэмших хэрэггүй. -
9:25 - 9:29Зөвхөн хүний эсрэг гаргасан
зөрчилд гэмших хэрэгтэй -
9:29 - 9:34харин Дауны синдромтой
бол тэр хүн биш." -
9:34 - 9:37Бид ижил хүйстэн хүмүүсийг
хүлээн зөвшөөрөх тал дээр -
9:37 - 9:40гайхалтай ахиц дэвшил гаргасан.
-
9:40 - 9:44Өдөр өдрөөр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж
байгааг сонины гарчгаас ч харж болно. -
9:44 - 9:48Гэвч бусдаас арай өөр,
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах -
9:48 - 9:50хандлага маань хэчнээн өөрчлөгдсөнийг,
-
9:50 - 9:53бид тэдэнд хэчнээн аймшигтай
хандсанаа мартсан байна. -
9:53 - 9:55Өнөөг хүртэл гаргасан амжилтдаа
-
9:55 - 9:57бид төдийлөн ач холбогдол өгч,
-
9:57 - 10:00анхаарал хандуулахгүй байсаар байна.
-
10:00 - 10:04Нью Иоркод амьдардаг залуухан,
амжилттай хосууд болох -
10:04 - 10:08Том болон Карен Робардсын гэр бүлээс
би ярилцлага авч байсан юм. -
10:08 - 10:11Тэдний анхны хүүхэд нь Дауны синдромтой
хэмээн оношлогдсон байлаа. -
10:11 - 10:15Тэд судалж үзээд одоогийн боловсролын
систем хүсэж байгаа боловсролыг нь -
10:15 - 10:19хүүхдэд нь өгч чадахгүйг мэдээд,
хэдэн өөр эцэг эхчүүдтэй хамтран -
10:19 - 10:23Дауны синдромтой хүүхдүүдийг хичээллүүлэх
-
10:23 - 10:25хоёр ангитай жижиг төв байгуулсан.
-
10:25 - 10:29Цаг хугацаа өнгөрөхийн хирээр
энэ байгууллага өргөжин -
10:29 - 10:31мянга мянган оюуны бэрхшээлтэй
-
10:31 - 10:35хүүхдүүд суралцдаг Күүк төв болсон юм.
-
10:35 - 10:38Атлантик монтли сэтгүүл дээр
өмнөх нийтлэл гарснаас хойш -
10:38 - 10:42Дауны синдромтой хүмүүсийн
дундаж наслалт гурав дахин өссөн. -
10:42 - 10:47Дауны синдромтой хүмүүс дотор
жүжигчид, зохиолчид ч багтдаг ба -
10:47 - 10:53насанд хүрсэн хойноо бүрэн
бие даан амьдарч буй олон хүн бий. -
10:53 - 10:55Робардсынхан ч үүнтэй
олон зүйлээр холбоотой. -
10:55 - 10:56Би тэднээс "Та харамсдаг уу?
-
10:56 - 10:59Хүүхэд чинь Дауны синдромгүй
байсан ч болоосой гэж хүсдэг үү? -
10:59 - 11:03Энэ өвчний тухай сонсож ч байгаагүй ч
болоосой гэж боддог уу?" гэж асуухад -
11:03 - 11:04хүүгийн аав надад
-
11:04 - 11:06"Юу л даа, Дэвидийн хувьд бол
надад харамсалтай байдаг. -
11:06 - 11:10Яагаад гэвэл ийм байх нь Дэвидийн
амьдралыг ярвигтай болгож байгаа юм, -
11:10 - 11:13гэтэл би түүнийг арай хялбар
амьдралаар амьдраасай гэж хүсдэг. -
11:13 - 11:17Гэхдээ бид Дауны синдромтой бүх хүмүүсээ
алдсан бол аймшигтай алдаа байх байсан." -
11:17 - 11:21Гэхэд Кэрин Робардс,
"Би Томтой санал нийлж байна. -
11:21 - 11:25Дэвидийн амьдралыг арай хялбар болгохын
тулд түүнийг эмчлэхийг хүсэх байсан. -
11:25 - 11:30Харин миний хувьд бол би 23 жилийн
өмнө хүүг төрөхөөс өмнө бол өдийд -
11:30 - 11:32өөрийгөө ийм болсон байна гэж
төсөөлөхөөргүй байлаа. -
11:32 - 11:36Энэ бүхэн намайг илүү сайн,
сайхан сэтгэлтэй хүн болгож, -
11:36 - 11:39амьдралыг минь илүү утга учиртай болгосон.
-
11:39 - 11:46Би энэ бүхнийг юугаар ч солихгүй байсан."
-
11:46 - 11:50Бидний амьдарч байгаа өнөө үед
нийгмийн хүлээн зөвшөөрч байгаа -
11:50 - 11:52байдал алхам алхмаар
урагшилсаар байна. -
11:52 - 11:54Үүгээр үл барам бид өөрсдөө өмнө нь
-
11:54 - 11:57төсөөлж ч байгаагүйгээр
эдгээр бэрхшээлүүдийг арилгаж -
11:57 - 11:59чадах төвшинд ирсэн байна.
-
11:59 - 12:02Америкийн Нэгдсэн Улсад төрж буй
ихэнх сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд -
12:02 - 12:04одоо Коклер имплантийг суулгах болсон.
-
12:04 - 12:09Үүнийг тархинд суулгаснаар,
хүүхдийн сонсгол болон -
12:09 - 12:14яриа хариуцсан хэсэгт нөлөөлдөг.
-
12:14 - 12:18БМН-111 гэх хүний мөгөөрсний
хэвийн биш хөгжлийн генээс -
12:18 - 12:23урьдчилсан сэргийлэх зорилготой
холимогийг хулгана дээр туршиж байна. -
12:23 - 12:26Мөгөөрсний хэвийн биш
хөгжил нь одой хүүхэд төрөх -
12:26 - 12:29хамгийн түгээмэл шалтгаан болдог бөгөөд
уг бэлдмэлийг хэрэглэсэн -
12:29 - 12:33хэвийн биш хөгжлийн гентэй хулгана
хэвийн хэмжээнд хүртлээ өссөн байна. -
12:33 - 12:35Удахгүй хүн дээр туршихаар ажиллаж байна.
-
12:35 - 12:37Дауны синдромыг
жирэмслэлтийн эрт үед илрүүлэх -
12:37 - 12:42цусны шинжилгээг туршиж байгаа бөгөөд
-
12:42 - 12:47энэ нь эдгээр жирэмслэлтийг
бууруулах эсвэл -
12:47 - 12:49бүр зогсоох боломжийг олгох юм.
-
12:49 - 12:54Үүнээс харахад бид нийгмийн болон
эрүүл мэндийн салбарт дэвшилттэй байна. -
12:54 - 12:55Илүү дээр болно гэдэгт ч би итгэдэг.
-
12:55 - 12:59Би нийгэмд гарч буй эдгээр эерэг
өөрчлөлтүүдийг гайхалтай, утга учиртай, -
12:59 - 13:03сайхан гэж боддог. Эрүүл мэндийн
салбарын дэвшилтүүдийг ч мөн адил. -
13:03 - 13:06Гэхдээ энэ хоёр нэг нь нөгөөгөөсөө
ангид байгаа нь гунигтай юм. -
13:06 - 13:09Харин нийгэм, эрүүл мэндийн байдлууд
өмнө дурдсан гурван тохиолдолд -
13:09 - 13:11огтлолцож байгаа шиг
нөхцөл байдлууд үүсэхэд -
13:11 - 13:15дуурийн гол дүрийн эр
эмэгтэйдээ хайртай гэдгээ -
13:15 - 13:17түүнийг орон дээр үхэтхийн унах
-
13:17 - 13:22яг тэр агшинд ухаардаг
мөч шиг санагддаг юм. -
13:22 - 13:25(Инээд)
-
13:25 - 13:29Бид эмчилгээг хэрхэн бүх талаас нь
хийх тухай бодох хэрэгтэй. -
13:29 - 13:31Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ
юуг нь хүлээн зөвшөөрч, -
13:31 - 13:33юуг нь өөрчлөх вэ?
-
13:33 - 13:35гэсэн асуулттай тулгардаг.
-
13:35 - 13:39Аутизмийн нэрт идэвхтэн болох
Жим Синклэйр хэлэхдээ -
13:39 - 13:44"Эцэг эхчүүд 'Миний хүүхэд аутизмгүй
байсан ч болоосой' гэж хэлэх нь -
13:44 - 13:49үнэндээ бол 'Энэ хүүхэд төрөөгүй болоосой
харин оронд нь аутизмгүй, -
13:49 - 13:53өөр хүүхэдтэй байсан ч болоосой'
гэж хэлж байгаа хэрэг юм. -
13:53 - 13:58Дахиад унш даа. Бидний төлөө
шаналахад чинь үүнийг л бид сонсдог. -
13:58 - 14:01Биднийг эмчлэгдээсэй гэж залбирахад
чинь бид ийм л үг сонсдог, -
14:01 - 14:03та нарын хамгийн гэнэн хүсэл чинь
-
14:03 - 14:05нэг л өдөр бид ийм байхаа больж,
-
14:05 - 14:11нүүр царайны минь цаана өөр хүн оршоосой
гэж хүсэж байгаа юм шиг л санагддаг". -
14:11 - 14:14Дэндүү туйлширсан хэрэг байж болох ч,
-
14:14 - 14:18ийм амьдралтай хүмүүс
өөрсдөө эмчлэгдэхийг, -
14:18 - 14:22өөрчлөгдөхийг эсвэл
бүр алга болохыг хүсдэггүй. -
14:22 - 14:26Ямар байсан, тэр чигээрээ байхыг хүсдэг.
-
14:26 - 14:29Энэ төслийн хүрээнд миний сурвалжилсан
гэр бүлүүдийн нэг нь Дилан Клеболдийх. -
14:29 - 14:35Тэр бол Колумбиний
алан хядлага үйлдэгчдийн нэг. -
14:35 - 14:37Тэднийг ятгахад урт хугацаа орсон хэдий ч
-
14:37 - 14:40зөвшөөрснийхөө дараа өөрсдийн түүхээ
-
14:40 - 14:42зогсолтгүй ярьсаар байсан юм.
-
14:42 - 14:4420 гаруй цагийн бичлэг хийсэн
-
14:44 - 14:48олон амралтын өдрүүдийн уулзалтуудын
анхныхад нь ийм зүйл болсон юм. -
14:48 - 14:50Ням гаригийн шөнө болоход
бүгд ядарсан байв. -
14:50 - 14:53Бид гал тогоонд суугаад,
Сүе Клеболд оройн хоол бэлтгэж байлаа. -
14:53 - 14:55"Хэрвээ Дилан яг одоо энд байсан бол
-
14:55 - 14:58түүнээс юу асуух байсан бэ?"
гэж намайг асуухад аав нь -
14:58 - 15:00"Ямар чөтгөрөө бодож
-
15:00 - 15:04тийм юм хийснийг л асуумаар байна."
-
15:04 - 15:08Харин Сүе шал уруу харан хэсэг азнаснаа
-
15:08 - 15:10над руу эргэж хараад
-
15:10 - 15:14"Ээж нь мөртлөө түүнийг дотроо
-
15:14 - 15:18юу санаж боддогийг нь
мэдээгүйдээ уучлал гуйх байсан." -
15:18 - 15:21Харин энэ явдлаас хэдэн жилийн дараа
-
15:21 - 15:23тэднийд оройн хоол идэж байтал тэр надад
-
15:23 - 15:27"Юу гээч, энэ бүхэн анх болсны дараа
би хэзээ ч гэрлээгүй болоосой, -
15:27 - 15:30хэзээ ч хүүхэдтэй болоогүй болоосой
гэж хүсдэг байсан. -
15:30 - 15:34Охио муж уруу яваагүй, Томтой танилцаагүй,
энэ хүүхэд хэзээ ч төрөөгүй бас -
15:34 - 15:38ийм аймшигтай үйл явдал хэзээ ч болоогүй
байсан ч болоосой гэж хүсдэг байсан. -
15:38 - 15:42Гэтэл би хүүдээ хичнээн их хайртайгаа,
түүнгүйгээр өөрийнхөө амьдралыг -
15:42 - 15:45төсөөлж ч чадахгүйгээ ойлгосон.
-
15:45 - 15:50Бусад хүмүүст ямар аймшигтай зүйл
тохиолдсоныг мэдэж байгаа ч, -
15:50 - 15:54энэ аймшигтай зүйлд ямар ч өршөөл үгүйг
ойлгож байгаа ч, би ч гэсэн шаналдаг" -
15:54 - 15:58"Хэрвээ Дилан хэзээ ч төрөөгүй байсан бол
-
15:58 - 16:00хүмүүст илүү дээр байж болох байсан ч
-
16:00 - 16:06надад бол тийм биш гэдгийг би мэдэрдэг."
-
16:06 - 16:12Эдгээр өвчин, шаналалтай хүүхдүүдийн
гэр бүлийнхэн өвчнөөс нь -
16:12 - 16:15ямар ч аргаар хамаагүй салгахыг хүсдэг ч,
эдгээр хэцүү асуудлууд дундаас -
16:15 - 16:19эцэг эх байхын гайхамшгийг мэдэрч
байгаа нь сайхан санагддаг. -
16:19 - 16:22Бүх хүмүүс өөрсдийн хүүхдүүдийг
-
16:22 - 16:25сул талуудтай нь хамт хайрладаг.
-
16:25 - 16:29Хэрэв шидэт дагина дээвэр нэвтлэн
өрөөнд орж ирээд -
16:29 - 16:31одоо байгаа хүүхдийг минь
авч яваад оронд нь -
16:31 - 16:38илүү дээр, илүү эелдэг, хөгжилтэй,
ухаалаг хүүхэд өгье гэсэн бол -
16:38 - 16:43би өөрийнхөө хүүхдийг тэвэрч аваад,
тэр аймшигт шидтнийг хөөж явуулах байсан. -
16:43 - 16:45Яг л бид
-
16:45 - 16:49галд шатдаггүй унтлагын хувцас
хүүхэддээ өмсүүлчихээд -
16:49 - 16:53түүнийг зууханд хүрэх үедээ түлэгдэх нь үү
гэдгийг шалгаж байгаа мэт -
16:53 - 16:57эдгээр гэр бүлүүдийн
онцлог байдал нь хүн бүрийн -
16:57 - 17:00хүүхэддээ хандах хандлагад нөлөөлж байна.
-
17:00 - 17:03Бид бүгд л хүүхэд рүүгээ хараад
-
17:03 - 17:06ингэхэд чи хаанаас ирсэн юм бэ?
гэж боддог шүү дээ. -
17:06 - 17:09(Инээд)
-
17:09 - 17:12Хэдийгээр хүн бүр адилгүй ч
-
17:12 - 17:16хорвоо дээр шизофрен буюу
сэтгэцийн өвчинтэй тэмцэж буй, -
17:16 - 17:19трансжендер хүүхэдтэй,
-
17:19 - 17:21гоц авьяастантай
-
17:21 - 17:23олон ч гэр бүлүүд
-
17:23 - 17:26бүгд ижил сорилтуудтай тулгарсаар байгаа.
-
17:26 - 17:27Та өөрийнхөө гэр бүлийн
-
17:27 - 17:31бусдаас ялгаатай талыг бодоод үзвэл
-
17:31 - 17:33энэ бараг л дэлхий нийтэд бүгдэд нь
-
17:33 - 17:37хамааралтай асуудал гэдгийг ойлгох болно.
-
17:37 - 17:41Хөгжилтэй нь бидний ялгаатай байдлууд,
бидний даван туулдаг сорилтууд л -
17:41 - 17:44биднийг нэгтгэдэг.
-
17:44 - 17:49Би энэ төсөл дээр ажиллаж байх үедээ
хүүхэдтэй болохоор шийдсэн юм. -
17:49 - 17:51Олон ч хүмүүс гайхширч, надаас
-
17:51 - 17:54"Бүх зүйл буруугаар эргэж
болох тохиолдлуудыг судалж байж -
17:54 - 17:58чи яаж ийм шийдвэр гаргаа вэ?"
гэж асууж байлаа. Би хариуд нь -
17:58 - 18:01"Бүх зүйл хэрхэн буруугаар
эргэж болох талаар би судлаагүй. -
18:01 - 18:04Харин бүх зүйл буруу юм шиг
болчхоод байх үед ч -
18:04 - 18:09хичнээн их хайраар хайрлаж
болдогийг судалж байна" гэж хариулсан. -
18:09 - 18:15Би асрагчийн анхааралгүй байдлаас болж
нас барсан хөгжлийн бэрхшээлтэй -
18:15 - 18:19хүүгийн эхийн талаар их боддог юм.
-
18:19 - 18:21Хүүгийн үнсийг цацаж оршуулсны дараа
ээж нь надад -
18:21 - 18:29"Би хүссэн хүүхдээ,
хайрласан хүүгээ алдсаныхаа төлөө -
18:29 - 18:35өршөөл эрэн залбирахаар энд ирсэн"
гэсэн юм. -
18:37 - 18:40Тэр үед би хэн ч бай, ямар ч болсон
-
18:40 - 18:43хүүхдийг хайрлаж болдгийг ойлгосон.
-
18:43 - 18:48Нөхөр маань Минниаполис хотод амьдардаг
лесби найзуудынхаа -
18:48 - 18:50хоёр хүүхдийн биологийн хувьд эцэг нь.
-
18:50 - 18:56Коллежийн дотны найз маань гэр бүлээ
цуцлуулсан ч, хүүхэдтэй болохыг хүссэн. -
18:56 - 18:58Тэгээд тэр бүсгүй бид охинтой болсон ба
-
18:58 - 19:00тэд одоо Техас мужид амьдардаг.
-
19:00 - 19:04Харин нөхөр бид хоёр Миниполист амьдардаг
-
19:04 - 19:06Оливер, Луси хоёрын эх болох
-
19:06 - 19:10ижил хүйстэн бүсгүй Лаура тээгч эх болон
төрүүлж, би биологийн эцэг нь болох -
19:10 - 19:13хүүтэйгээ хамт амьдардаг.
-
19:13 - 19:22(Алга ташилт)
-
19:22 - 19:27Товчхондоо бол гурван өөр мужид амьдардаг
дөрвөн хүүхдийн таван эцэг эх. -
19:27 - 19:30Гэтэл зарим хүмүүс миний энэ гэр бүл
өөрсдийнх нь -
19:30 - 19:35гэр бүлийн тухай ойлголтыг гутааж,
сулруулж бүр сүйтгэж байна гэж үздэг. -
19:35 - 19:39Зарим нь бүр манайх шиг ийм гэр бүл
-
19:39 - 19:40оршин тогтнох ёсгүй гэх нь ч бий.
-
19:40 - 19:46Хайранд багасгасан хувилбар гэж үгүй,
зөвхөн илүү их хайр бий гэдэгт би итгэдэг. -
19:46 - 19:50Бас би дэлхий ертөнц дээр
-
19:50 - 19:52өөр өөр төрлийн хүмүүс байдагт,
-
19:52 - 19:56гэр бүлүүд, хайр өөр олон төрөлтэй
-
19:56 - 20:00байдагт итгэдэг.
-
20:00 - 20:03Хүү маань төрсний маргааш
хүүхдийн эмч өрөөнд орж ирээд -
20:03 - 20:08түүнийг эрүүл гэдэгт
эргэлзэж буйгаа хэлсэн юм. -
20:08 - 20:11Хүү хөлөө зөв тэнийлгэхгүй байж.
-
20:11 - 20:14Тархины гэмтэлтэй байж магадгүй
гэж эмч хэлсэн. -
20:14 - 20:17Хөлөө тэгш хэмтэй тэнийлгэхгүй
байсан болохоор -
20:17 - 20:21түүний хөдөлгөөн хариуцдаг хэсэгт нь
хавдар байж болзошгүй гэсэн юм. -
20:21 - 20:26Мөн их том толгойтой байсан нь тархины
усжилттайн илрэл байж болзошгүй гэв. -
20:26 - 20:27Эмч энэ бүхнийг хэлсний дараа
-
20:27 - 20:31миний хувьд дэлхий цөмрөх шиг л болсон.
-
20:31 - 20:34Хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй байлаа ч
-
20:34 - 20:36эцэг эхчүүд нь энэ байдлаасаа
-
20:36 - 20:40хэрхэн амьдралын утга учрыг
олдог тухай номондоо -
20:40 - 20:44хэдэн жилийг зориулан ажилласны дараа ч
би тэдний нэг болохыг хүсэхгүй байлаа. -
20:44 - 20:46Учир нь би өвчний талаар л
бодож байсан юм. -
20:46 - 20:49Бүх л эцэг эхчүүдийн адилаар
-
20:49 - 20:52хүүхдээ өвчнөөс хамгаалахыг хүсч байсан.
-
20:52 - 20:55Өөрийгөө ч өвчнөөс хамгаалахыг хүссэн.
-
20:55 - 20:58Хэрвээ бид түүнд шинжилгээ хийлгэж,
ямар нэг өвчтэй нь -
20:58 - 21:01илэрвэл энэ нь түүнийг илэрхийлэх
шинж чанар нь болно. -
21:01 - 21:05Харин түүний шинж чанар нь
эцгийнх нь хувьд миний ч шинж чанар болно. -
21:05 - 21:09Өвчин бидний амьдралд ихээр нөлөөлөхийг
-
21:09 - 21:13өөрийн ажлын туршлагаасаа мэдэж байлаа.
-
21:13 - 21:16Хүүг MRI машинд харуулан,
компьютер томографт үзүүлж -
21:16 - 21:20нэгхэн өдөр амьдарч буй хүүгийнхээ
артерийн судсаар нь шинжилгээ өглөө. -
21:20 - 21:21Бид үнэхээр арчаагүй санагдаж байв.
-
21:21 - 21:23Гэтэл таван цагийн шинжилгээний дараа
-
21:23 - 21:26эмч нар хүүгийн маань тархи
эрүүл гэдгийг хэлэх үед -
21:26 - 21:28хүү хөлөө зөв тэнийлгэдэг болсон байв.
-
21:28 - 21:31Хүүхдийн эмчээс юу болсныг асуухад,
-
21:31 - 21:35өглөө хүүгийн булчинг зангирсан
гэж бодсноо хэлсэн юм. -
21:35 - 21:39(Инээд)
-
21:39 - 21:47Гэхдээ л би ээжтэйгээ санал нийлдэг юм.
-
21:47 - 21:50Хүүхдээ хайрлах хайр бол
хорвоогийн хамгийн агуу хайр. -
21:50 - 21:54Хүүхэдтэй болох хүртлээ ямар гэдгийг нь
-
21:54 - 22:00чи ойлгохгүй гэж би боддог.
-
22:00 - 22:02Эцэг хүний хагацлын мэдрэмжийг
мэдэрсний маань дараа -
22:02 - 22:06хүүхдүүд намайг өөрсөд рүүгээ урхидан
татсан мэт надад санагддаг. -
22:06 - 22:08Гэхдээ хэрэв би энэ төсөлдөө ингэтлээ
-
22:08 - 22:13бүх л зүрх сэтгэлээ зориулаагүй бол
эдгээрийг ойлгох байсан эсэхдээ эргэлздэг. -
22:13 - 22:16Би хэтэрхий олон хачин гэмээр хайрыг
-
22:16 - 22:20олж харан түүндээ ихээр татагдсан.
-
22:20 - 22:27Хамгийн өрөвдөлтэй хэврэгхэн байдлыг ч
яаж гэрэл гэгээтэй болгож болдгийг харсан. -
22:27 - 22:31Арван жилийн хугацаанд би тэсэшгүй хүнд
-
22:31 - 22:34үүрэг хариуцлагын
гайхамшигт аз жаргалыг харж, -
22:34 - 22:38тэр зүйл бүхнийг өөрчилж буйг ч мэдэрсэн.
-
22:38 - 22:42Ярилцлага өгсөн эцэг эхчүүд өөрсдийн
амьдралыг талархал ч илэрхийлдэггүй -
22:42 - 22:46хүүхдүүддээ зориулан, зовлон дундах
өвөрмөц байдалд хүүхдүүдээ өсгөж буйг -
22:46 - 22:49хараад тэднийг тэнэгүүд гэж бодох үедээ
миний хийсэн судалгаа намайг -
22:49 - 22:52тэдний нэг байхад бэлэн байхаар
бэлдэж байсныг ойлгосон юм. -
22:52 - 22:55Одоо бол би тэдний онгоцонд суун,
нэгдэхэд бэлэн болсон. -
22:58 - 23:00Баярлалаа.
-
23:00 - 23:05(Алга ташилт)
- Title:
- Юу ч болсон бай хамаагүй, хайрла
- Speaker:
- Андрев Соломон
- Description:
-
Танаас өөрөөс чинь ямар нэгэн зүйлээрээ өөр хүүхдийг өсгөнө гэдэг ямар байх бол (жишээ нь гоц авьяастай, өөр чадвартай хүүхэд эсвэл гэмт хэрэгтэн)? Энэхүү сэтгэл хөдлөм илтгэлдээ зохиолч Андрев Соломон хэдэн арван эцэг эхчүүдтэй ярилцан, нэгэн асуултыг асууж явахдаа юу ойлгон, суралцсанаа хуваалцаж байна. Нөхцөл заагаагүй хайр, нөхцөл шаардаагүй хүлээн зөвшөөрлийн хоорондох зааг нь юу вэ?
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 23:27
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for Love, no matter what | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Love, no matter what | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for Love, no matter what | ||
Batchansaa Batzorig accepted Mongolian subtitles for Love, no matter what | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for Love, no matter what | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for Love, no matter what | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Love, no matter what | ||
Munkhbaatar Lkhagvaa edited Mongolian subtitles for Love, no matter what |