ДОХ-ын тухай гайхалтай тоон баримт
-
0:00 - 0:05(Aлга ташилт)
-
0:06 - 0:11ДОХ-ыг анх 1981 онд, вирусыг нь
1983 онд тус тус нээсэн. -
0:11 - 0:13Эдгээр Гапмайндер программын бөмбөлгүүд
-
0:13 - 0:171983 онд энэ өвчиний вирус дэлхийд
хэрхэн тархсан тухай харуулж байна -
0:17 - 0:19өөрөөр хэлбэл тархалтыг бид хэрхэн хэмжсэн талаар үзүүлж байна
-
0:19 - 0:21Энд үзүүлж байгаа зүйл бол -
-
0:21 - 0:28энэ тэнхлэг дээр халдвар авсан насанд хүрэгчдийн хувийг харуулсан.
-
0:28 - 0:33харин энэ тэнхлэг дээр хүн тус бүрийн орлогыг доллараар харуулж байна.
-
0:33 - 0:37энд байгаа бөмбөлөгүүдийн хэмжээ нь
-
0:37 - 0:40улс тус бүрийн халдвар авсан хүний тоог харуулж байгаа юм
-
0:40 - 0:42харин тивүүдийг өнгөөр ялгасан байгаа.
-
0:42 - 0:44За одоо та бүхэн 1983 оны АНУ-ыг харж байна:
-
0:44 - 0:47маш бага хувийн халдварын тархалттай,
-
0:47 - 0:51гэхдээ хүн амын тоо өндөр болохоор нилээд том бөмбөлөг байна
-
0:51 - 0:54гэхдээ тооны хувьд АНУ-д нилээд их хүн халдвар авсан байна.
-
0:54 - 0:56За тэр дээр Уганда улс харагдаж байна
-
0:56 - 0:59бараг 5 хувь нь халдвар авсан
-
0:59 - 1:02жижиг орон гэхэд нилээд том бөмбөлөгтэй байна
-
1:02 - 1:07тухайн үед дэлхийн хамгийн их халдварын тархалттай орон байсан байна.
-
1:07 - 1:09За одоо, юу болж вэ?
-
1:09 - 1:11Одоо та бүхэн энэ диаграмыг ерөнхийдөө ойлгосон байх
-
1:11 - 1:14тэгвэл одоо дараагийн нэг минутад
-
1:14 - 1:17тахалт өвчин ДОХ-ын вирус дэлхий дээр хэрхэн тархасныг харуулья
-
1:17 - 1:20Гэхдээ эхлээд би нэгэн шинэ нээлтийг танилцуулья.
-
1:22 - 1:25(инээв)
-
1:27 - 1:31Би лазер заагуурыг жаахан бэхжүүлсэн юм.
-
1:31 - 1:34(инээв)
-
1:34 - 1:37(алга ташилт)
-
1:40 - 1:44За, бэлэн, бат бөх, эхэлцгээе!
-
1:44 - 1:48Эхлээд бид Уганда болон Зимбабве улсад их хурдан өсөлт харж байна
-
1:48 - 1:50За тээр дээшээ ингэж явж байна.
-
1:50 - 1:54Азид хамгийн хүндээр халдварласан анхны орон Тайланд байсан байна
-
1:54 - 1:56Нэг, хоёр хувьд хүрлээ.
-
1:56 - 1:58Тэгсэн Уганда буцаж байна,
-
1:58 - 2:00гэтэл Зимбабве хурдлаад явчихлаа
-
2:00 - 2:04хэдэн жилийн дараа Өмнөд Африкт ДОХ-ын вирусын тархалт их өндөр болсон байна.
-
2:04 - 2:06Хараач, Энэтхэгт их олон хүн халдвар авчээ.
-
2:06 - 2:08гэхдээ бага түвшинд байна.
-
2:08 - 2:10тэгээд бараг адилхан явдал болжээ.
-
2:10 - 2:13Хараач, Уганда бас Зимбабве буурч байна.
-
2:13 - 2:15Орос нэг хувь хүртэл өслөө.
-
2:15 - 2:18Сүүлийн хоёр, гурван жилд
-
2:18 - 2:22дэлхий дахинаа ДОХ-ын вирусын тахалын тархалт тогтворжсон байна.
-
2:22 - 2:2525 жил болжээ.
-
2:25 - 2:28Гэхдээ тархалт тогтворжсон гэдэг нь асуудал сайжирсан гэсэн үг биш юм.
-
2:28 - 2:31зүгээр л байдал улам муудаж дордоогүй гэсэн үг юм.
-
2:31 - 2:35Их бага хэмжээгээр байдал тогтворжсон бөгөөд
-
2:35 - 2:39дэлхийн насанд хүрсэн хүн амын 1 хувь нь ДОХ-ын вирусын халдвар авсан байна.
-
2:39 - 2:42Энэ нь 30-аас 40 сая хүн гэсэн үг
-
2:42 - 2:44харьцуулбал Калифорни мужийн хүн бүр өвчилсөнтэй адил юм.
-
2:44 - 2:46За манай дэлхий өнөөдрийн байдлаар иймэрхүү байна.
-
2:46 - 2:51За одоо Ботсванагийн байдлыг хурдхан нэг дахиад үзээдхэе.
-
2:51 - 2:55Ботсвана бол өмнөд Африкийн дундаас дээш орлоготой орон юм.
-
2:55 - 2:58Ардчилсан засгийн газартай, сайн эдийн засагтай,
-
2:58 - 3:00за энд юу болсон нь харагдаж байна.
-
3:00 - 3:02Тархалт багаас эхэлж их хурдан өсжээ.
-
3:02 - 3:052003 онд хамгийн өндөр цэгтээ хүрсэн байна.
-
3:05 - 3:07харин одоо тархалт буурсан харагдана.
-
3:07 - 3:09гэхдээ их удаанаар буурч байна.
-
3:09 - 3:11Ботсвана сайн эдийн засаг, засаглалтай болохоороо
-
3:11 - 3:14тэд хүмүүсээ эмчилж чаджээ.
-
3:14 - 3:17Халдвар авсан хүмүүсийг эмчилэх юм бол тэд ДОХ-ын улмаас нас бардаггүй юм.
-
3:17 - 3:20Эдгээр хувиуд буурахгүй байна.
-
3:20 - 3:22учир нь халдвар авсан өвчтөн 10, 20 жил амьд явж чаддаг.
-
3:22 - 3:25Тэхлээр одоо эдгээр хэмжилтэн дээр жаахан асуудал байна.
-
3:25 - 3:29Африкийн ядуу буурай орнууд, бага орлоготой улсууд энэ доор байна
-
3:29 - 3:35халдвар авсан хүмүүсийн хувь хурдтайгаар буурч байна.
-
3:35 - 3:37яагаад гэвэл өвчтэй хүмүүс нас барна.
-
3:37 - 3:40PEPFAR хөтөлбөр, ДОХ-н эсрэг буянтай энэ хөтөлбөр байсан ч гэсэн
-
3:40 - 3:43эмчилгээ бүх хүмүүст хүрч чадахгүй байна.
-
3:43 - 3:45ядуу орнуудад эмчилүүлж чадсан хүмүүсийн
-
3:45 - 3:48зөвхөн 60 хувь нь хоёр дахь жилдээ эмчилгээгээ үргэлжлүүлэн авч чаджээ.
-
3:48 - 3:52Амьдралын турш дахь эмчилгээ гэдэг бол үнэндээ хэцүү
-
3:52 - 3:54ядуу буурай орнуудын хүн бүр ийм эмчилгээ авч чаддаггүй
-
3:54 - 3:57Гэхдээ л ямар нэгэн юм хийнэ гэдэг бол маш сайн хэрэг
-
3:57 - 4:01Гэхдээ хамгийн их анхаарах зүйл бол урьдчилан сэргийлэх
-
4:01 - 4:04Тархалтыг зогсоосноор л
-
4:04 - 4:07дэлхий энэ өвчинтэй тэмцэж чадна.
-
4:07 - 4:09эм дэндүү үнэтэй - бид вакцинтай байсан ч
-
4:09 - 4:12үр нөлөө сайтай вакцин гаргаж авсан ч
-
4:12 - 4:14ядуучуудын хувьд эм их үнэтэй байдаг.
-
4:14 - 4:16эм нь өөрөө үнэтэй биш юмаа гэхэд, эмчилгээ
-
4:16 - 4:18асаргаа гээд л зардал ихтэй шүү дээ.
-
4:20 - 4:23Тэгээд ч, одоогийн энэ төлөвийг харах юм бол
-
4:23 - 4:25нэг зүйл их тодорхой байна:
-
4:25 - 4:27та нар энэ цэнхэр бөмбөлгүүдийг харж байгаа байх
-
4:27 - 4:29Африкт ДОХ-н вирусын тархалт их өндөр байна.
-
4:29 - 4:32миний бодлоор Африкт ДОХ-ын вирус их өөр байна.
-
4:32 - 4:36Дэлхийн хамгийн өндөр тархалтийн хувь
-
4:36 - 4:38Африкийн орнуудад оногдож байна.
-
4:38 - 4:40гэхдээ энэ доор Сенегал гээд л аваад үзэх юм бол
-
4:40 - 4:42АНУ-тай л адилхан түвшинд байна.
-
4:42 - 4:44За тэгвэл Мадагасгарыг аваад үзье,
-
4:44 - 4:46ер нь Африкийн олон орнууд
-
4:46 - 4:49дэлхийн бусад улсуудтай адил түвшинд бага хувьтай ч байна
-
4:49 - 4:53Тэхлээр ганц Африк гэж дүр зургийг хэт хялбаршуулах
-
4:53 - 4:55Африкт бүх юм нэг адил замаар явна гэж үзэх тун аюултай.
-
4:55 - 4:57Бид үүнийгээ болих хэрэгтэй.
-
4:57 - 5:00Энэ бол үл хүндэтгэсэн байхаас гадна ухаалаг бус алхам юм
-
5:00 - 5:02ингэж хэт туйлширах гэдэг
-
5:02 - 5:06(алга ташилт)
-
5:06 - 5:09Надад АНУ-д ажиллаж амьдрах завшаан тохиолдож байсан
-
5:09 - 5:13Миний хувьд Солт Лайк Хот, Сан Франсиско хоёр хоорондоо ялгаатай өөр өөр санагдсан.
-
5:13 - 5:15(инээв)
-
5:15 - 5:18Тэрэн шиг Африкт --байдал хоорондоо их ялгаатай.
-
5:18 - 5:20Тэхлээр, яагаад ийм өндөр байгаа юм бэ? Дайнаас уу?
-
5:20 - 5:22Үгүйээ, тийм биш. Үүнийг хардаа.
-
5:22 - 5:25Дайнд нэрвэгдсэн Конго энэ доор байна -- хоёр, гурав, дөрвөн хувь.
-
5:25 - 5:29гэтэл энд хөрш орон энх тайван Замби улс -- 15 хувь
-
5:29 - 5:32Конгоос дайжин гарсан дүрвэгсэдийн дунд сайн сайн судалгаа хийгдсэн байдаг--
-
5:32 - 5:34тэгэхэд хоёр, гурван хувийн халдвар бүртгэгдсэн
-
5:34 - 5:36гэтэл энх тайван Замби улсад -- ихээхэн өндөр.
-
5:36 - 5:38Эдгээр судалгаанууд тодорхой харагдаж байна:
-
5:38 - 5:41дайн бол аймшигтай, хүчирхийлэл бол аймшигтай
-
5:41 - 5:44гэхдээ Африкт ДОХ-ын тархалтын хувь өндөр байх гол хүчин зүйл энэ болохгүй байна.
-
5:44 - 5:46Тэгвэл, энэ ядуурлаас болоод байна уу?
-
5:46 - 5:48За яахав, макро түвшинд аваад үзье л дээ,
-
5:48 - 5:50мөнгө их байх тусмаа л ДОХ-ын вирус их байх шиг харагдах юм.
-
5:50 - 5:53Үгүй ээ, энэ бол хэт хялбаршуулсан дүгнэлт
-
5:53 - 5:55За тэгвэл, энэ доор Танзанийг хараадхая.
-
5:55 - 5:59Танзанийг би таван түвшиний орлогын бүлгүүдэд хуваасан
-
5:59 - 6:01Хамгийн их орлоготойгоос хамгийн бага орлоготой хүртэл 5 хуваасан
-
6:01 - 6:03за тэгээд харцгаая л даа.
-
6:03 - 6:06Хамгийн их орлоготой нь, баян гэхээ больё арай дээгүүр амжиргаатай нь
-
6:06 - 6:08илүү өндөр ДОХ-ын вирусын халдвартай байна.
-
6:08 - 6:11Энэ ялгаа 11 хувиас 4 хувь хүртэл байна.
-
6:11 - 6:13Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд ялгаа илүү их байна.
-
6:13 - 6:17Бидний бодсон их зүйл бий. Сайн сайн судалгаануудаас харахад
-
6:17 - 6:20Африкийн судлаачид, байгууллагуудын
-
6:20 - 6:23олон улсын судлаачидтай хамтран хийсэн судалгаа асуудлыг өөрөөр харуулж байна.
-
6:23 - 6:25За энэ бол Танзани дахь ялгаатай байдал
-
6:25 - 6:27Кени улсыг харуулахгүй өнгөрөөж чадахгүй нь
-
6:27 - 6:29Кени улсыг хараадхая.
-
6:29 - 6:31Би Кенийг бүс нутгуудаар нь хуваасан байгаа.
-
6:31 - 6:33За энэ байна.
-
6:33 - 6:36За тээр Африкийн нэг л ороны дотоод дахь ялгааг хараач.
-
6:36 - 6:39хамгийн бага түвшинээс хамгийн өндөр түвшин хүртэл байна
-
6:39 - 6:42Кенийн ихэнх бүс нутгууд дундаж байна
-
6:42 - 6:44Тэгвэл энэ юу вэ?
-
6:44 - 6:48Яагаад зарим улсууд ийм их өндөр түвшинд байна вэ?
-
6:48 - 6:51Яахав, олон хавьтагчтай байх тусмаа
-
6:51 - 6:54бэлгэвчийн хэрэглээ илүү бага байх тохиолдол бий
-
6:54 - 6:57мөн насны зөрүүтэй бэлгийн хавьтал
-
6:57 - 7:00нас өндөр эрэгтэй хүмүүс залуу эмэгтэйчүүдтэй хавьталд илүү ордог
-
7:00 - 7:03За энд залуу эрэгтэйчүүдээс залуу эмэгтэйчүүдийн дундах хувь илүү өндөр байна
-
7:03 - 7:05халдварын түвшин өндөр олон улсуудад ийм байдал харагддаг
-
7:05 - 7:07Гэхдээ яг хаана хаана байна вэ?
-
7:07 - 7:09За би бөмбөлөгүүдийг газрын зураг болгоодхоё.
-
7:09 - 7:13Хараач, бүх хүн амын 4 хувьд халдварын түвшин өндөр байна.
-
7:13 - 7:16ДОХ-ын вирусын халдвартай 50 хувь
-
7:16 - 7:19ДОХ-ын вирус дэлхий даяар тархсан байгаа биз.
-
7:19 - 7:21Хараач, дэлхий даяар бөмбөлгүүд байна гээч.
-
7:21 - 7:24Бразилд ДОХ-ын вирусын халдвартай олон хүн байна.
-
7:24 - 7:27Арабын орнуудад тийм ч их биш, гэхдээ Иранд нилээд өндөр харагдана.
-
7:27 - 7:31Иранд хар тамхины хэрэглээ, биеэ үнэлэх явдал түгээмэл.
-
7:31 - 7:33Энэтхэгт бас их байгаа харагдана
-
7:33 - 7:35Зүүн өмнөд Ази гэх мэтчилэн
-
7:35 - 7:37Гэхдээ Африкийн энэ нэг хэсэгт
-
7:37 - 7:39үнэндээ хэцүү юм юу вэ гэвэл
-
7:39 - 7:43нэг талаас Африкийн талаар нэг дүгнэлт хийхгүй гэхэд хэцүү
-
7:43 - 7:47Яагаад байдал ийм байна гээд амархан хэлчих хэцүү
-
7:47 - 7:50Нөгөө талаас Африкт асуудал хүнд байна гээд хэлчихэж болох юм.
-
7:50 - 7:54энэ дүр зургийг шинжлэх ухааны хувьд хүлээн зөвшөөрсөн
-
7:54 - 7:57НҮБ-ын ДОХ-ын эсрэг Сангаас сайн мэдээлэл гаргасан байгаа.
-
7:57 - 8:00ДОХ-ын вирусын тархалтаар сайн судалгаа хийгдсэн.
-
8:00 - 8:03Энэ магадгүй давхацсан тоо байж болох юм.
-
8:03 - 8:06магадгүй вирусын зарим өөр төрөл байж болох юм.
-
8:06 - 8:10Эсвэл бүр өөр зүйлтэй ч холбоотой байж болох юм.
-
8:10 - 8:13Ийм өндөр давтамжийн учир шалтгааныг янз янзаар тайлбарлаж болох юм.
-
8:13 - 8:16Гэхдээ эцсийн эцэст, хэрвээ та эрүүл бөгөөд эсрэг хүйсний бэлгийн харьцаатай бол
-
8:16 - 8:21нэг хавьталаар халдвар авах эрсдэл 1000-д нэг байна
-
8:21 - 8:23Дүгнэлт хийх гэж битгий яараарай.
-
8:23 - 8:25томоотой байна шүү өнөө орой!
-
8:25 - 8:27(инээв)
-
8:27 - 8:30Гэхдээ - таагүй нөхцөлд байлаа гэхэд
-
8:30 - 8:33бэлгийн замаар халддаг өвчин, 100-д нэг байна
-
8:33 - 8:36Гэхдээ энэ тоо давхцсан тоо байж болох юм гэж бид бодож байна
-
8:36 - 8:38тэгвэл давхацсан гэж юу гэсэн үг вэ?
-
8:38 - 8:40Шведэд давхацана гэж байдаггүй.
-
8:40 - 8:42Зөвхөн цуврал ганц хавьтагчтай гэж бий.
-
8:42 - 8:44Архи, Шинэ Жилийн баяр - хаврын шинэ амраг
-
8:44 - 8:46Архи, Зуны дунд сарын орой - намрын шинэ амраг
-
8:46 - 8:48Архи - ингээд л цааш үргэлжлээд байна даа
-
8:48 - 8:51Тэгээд л нэг мэдэхэд олон олон хуучин амрагуудтай болсон байна.
-
8:51 - 8:53Бидний дунд хламидын халдвар аюултай их өндөр байдаг
-
8:53 - 8:57аюултай хламидын тахал олон жилийн туршид байсаар байна
-
8:57 - 9:00ДОХ-ын вирус халдвар авсанаас 3-6 долоо хоног дараа оргилдоо хүрдэг
-
9:00 - 9:03тийм болохоор нэг сарын дотор нэгээс илүү амрагтай байна гэдэг бол
-
9:03 - 9:06бусад халдварт өвчнүүдээс ДОХ-ын вирусын халдвар маш илүү аюултай гэсэн үг
-
9:06 - 9:08Магадгүй, хамгийн аюултай нь хавсарсан өвчний халдвар.
-
9:08 - 9:11Гэхдээ сэтгэлийг маань тайтгаруулж байгаа юм юу вэ гэвэл
-
9:11 - 9:13энэ асуудлыг ярихдаа бид баримт мэдээлэл дээр илүү тулгуурлан ярьдаг болж байна.
-
9:13 - 9:15Энэ хүснэгт, диаграмыг та бүхэн үнэгүй авч болно.
-
9:15 - 9:18Gapminder.org сайт дээрээс НҮБ-ын ДОХ-ын эсрэг Сангийн мэдээллийг татаж авч болно.
-
9:18 - 9:22Ирээдүйд дэлхийн хэмжээний асуудал дээр ажиллахдаа бид
-
9:22 - 9:25зөвхөн зүрх сэтгэлтэй байхаас гадна
-
9:25 - 9:27зөвхөн мөнгө санхүүтай байхаас гадна
-
9:27 - 9:30тархиа бас ажиллуулна гэдэгт бид итгэж байна.
-
9:30 - 9:32Та бүхэнд баярлалаа.
-
9:32 - 9:38(алга ташилт)
- Title:
- ДОХ-ын тухай гайхалтай тоон баримт
- Speaker:
- Ханс Рослинг
- Description:
-
Ханс Рослинг дэлхий дахинаа хамгийн их үхэлд хүргэгч ( мөн хамгийн их өрөөсгөл ойлголттой) өвчиний нэг болох ДОХ, түүний эрсдэлд хүргэгч цогц хүчин зүйлсийн талаарх мэдээллийг та бүхэнд үзүүлэнгийн шинэ хэлбэрээр хүргэж байна. Энэхүү тахалт өвчинийг зогсоох ганц арга бол эмийн эмчилгээ бус харин өвчиний тархалаас урьдчилан сэргийлэх явдал юм хэмээн тэрээр үздэг.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 09:41
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Insights on HIV, in stunning data visuals | ||
Buyandelger Ulziikhuu added a translation |