0:00:00.000,0:00:05.000 (Aлга ташилт) 0:00:06.000,0:00:11.000 ДОХ-ыг анх 1981 онд, вирусыг нь[br]1983 онд тус тус нээсэн. 0:00:11.000,0:00:13.000 Эдгээр Гапмайндер программын бөмбөлгүүд 0:00:13.000,0:00:17.000 1983 онд энэ өвчиний вирус дэлхийд[br]хэрхэн тархсан тухай харуулж байна 0:00:17.000,0:00:19.000 өөрөөр хэлбэл тархалтыг бид хэрхэн хэмжсэн талаар үзүүлж байна 0:00:19.000,0:00:21.000 Энд үзүүлж байгаа зүйл бол - 0:00:21.000,0:00:28.000 энэ тэнхлэг дээр халдвар авсан насанд хүрэгчдийн хувийг харуулсан. 0:00:28.000,0:00:33.000 харин энэ тэнхлэг дээр хүн тус бүрийн орлогыг доллараар харуулж байна. 0:00:33.000,0:00:37.000 энд байгаа бөмбөлөгүүдийн хэмжээ нь 0:00:37.000,0:00:40.000 улс тус бүрийн халдвар авсан хүний тоог харуулж байгаа юм 0:00:40.000,0:00:42.000 харин тивүүдийг өнгөөр ялгасан байгаа. 0:00:42.000,0:00:44.000 За одоо та бүхэн 1983 оны АНУ-ыг харж байна: 0:00:44.000,0:00:47.000 маш бага хувийн халдварын тархалттай, 0:00:47.000,0:00:51.000 гэхдээ хүн амын тоо өндөр болохоор нилээд том бөмбөлөг байна 0:00:51.000,0:00:54.000 гэхдээ тооны хувьд АНУ-д нилээд их хүн халдвар авсан байна. 0:00:54.000,0:00:56.000 За тэр дээр Уганда улс харагдаж байна 0:00:56.000,0:00:59.000 бараг 5 хувь нь халдвар авсан 0:00:59.000,0:01:02.000 жижиг орон гэхэд нилээд том бөмбөлөгтэй байна 0:01:02.000,0:01:07.000 тухайн үед дэлхийн хамгийн их халдварын тархалттай орон байсан байна. 0:01:07.000,0:01:09.000 За одоо, юу болж вэ? 0:01:09.000,0:01:11.000 Одоо та бүхэн энэ диаграмыг ерөнхийдөө ойлгосон байх 0:01:11.000,0:01:14.000 тэгвэл одоо дараагийн нэг минутад 0:01:14.000,0:01:17.000 тахалт өвчин ДОХ-ын вирус дэлхий дээр хэрхэн тархасныг харуулья 0:01:17.000,0:01:20.000 Гэхдээ эхлээд би нэгэн шинэ нээлтийг танилцуулья. 0:01:22.000,0:01:25.000 (инээв) 0:01:27.000,0:01:31.000 Би лазер заагуурыг жаахан бэхжүүлсэн юм. 0:01:31.000,0:01:34.000 (инээв) 0:01:34.000,0:01:37.000 (алга ташилт) 0:01:40.000,0:01:44.000 За, бэлэн, бат бөх, эхэлцгээе! 0:01:44.000,0:01:48.000 Эхлээд бид Уганда болон Зимбабве улсад их хурдан өсөлт харж байна 0:01:48.000,0:01:50.000 За тээр дээшээ ингэж явж байна. 0:01:50.000,0:01:54.000 Азид хамгийн хүндээр халдварласан анхны орон Тайланд байсан байна 0:01:54.000,0:01:56.000 Нэг, хоёр хувьд хүрлээ. 0:01:56.000,0:01:58.000 Тэгсэн Уганда буцаж байна, 0:01:58.000,0:02:00.000 гэтэл Зимбабве хурдлаад явчихлаа 0:02:00.000,0:02:04.000 хэдэн жилийн дараа Өмнөд Африкт ДОХ-ын вирусын тархалт их өндөр болсон байна. 0:02:04.000,0:02:06.000 Хараач, Энэтхэгт их олон хүн халдвар авчээ. 0:02:06.000,0:02:08.000 гэхдээ бага түвшинд байна. 0:02:08.000,0:02:10.000 тэгээд бараг адилхан явдал болжээ. 0:02:10.000,0:02:13.000 Хараач, Уганда бас Зимбабве буурч байна. 0:02:13.000,0:02:15.000 Орос нэг хувь хүртэл өслөө. 0:02:15.000,0:02:18.000 Сүүлийн хоёр, гурван жилд 0:02:18.000,0:02:22.000 дэлхий дахинаа ДОХ-ын вирусын тахалын тархалт тогтворжсон байна. 0:02:22.000,0:02:25.000 25 жил болжээ. 0:02:25.000,0:02:28.000 Гэхдээ тархалт тогтворжсон гэдэг нь асуудал сайжирсан гэсэн үг биш юм. 0:02:28.000,0:02:31.000 зүгээр л байдал улам муудаж дордоогүй гэсэн үг юм. 0:02:31.000,0:02:35.000 Их бага хэмжээгээр байдал тогтворжсон бөгөөд 0:02:35.000,0:02:39.000 дэлхийн насанд хүрсэн хүн амын 1 хувь нь ДОХ-ын вирусын халдвар авсан байна. 0:02:39.000,0:02:42.000 Энэ нь 30-аас 40 сая хүн гэсэн үг 0:02:42.000,0:02:44.000 харьцуулбал Калифорни мужийн хүн бүр өвчилсөнтэй адил юм. 0:02:44.000,0:02:46.000 За манай дэлхий өнөөдрийн байдлаар иймэрхүү байна. 0:02:46.000,0:02:51.000 За одоо Ботсванагийн байдлыг хурдхан нэг дахиад үзээдхэе. 0:02:51.000,0:02:55.000 Ботсвана бол өмнөд Африкийн дундаас дээш орлоготой орон юм. 0:02:55.000,0:02:58.000 Ардчилсан засгийн газартай, сайн эдийн засагтай, 0:02:58.000,0:03:00.000 за энд юу болсон нь харагдаж байна. 0:03:00.000,0:03:02.000 Тархалт багаас эхэлж их хурдан өсжээ. 0:03:02.000,0:03:05.000 2003 онд хамгийн өндөр цэгтээ хүрсэн байна. 0:03:05.000,0:03:07.000 харин одоо тархалт буурсан харагдана. 0:03:07.000,0:03:09.000 гэхдээ их удаанаар буурч байна. 0:03:09.000,0:03:11.000 Ботсвана сайн эдийн засаг, засаглалтай болохоороо 0:03:11.000,0:03:14.000 тэд хүмүүсээ эмчилж чаджээ. 0:03:14.000,0:03:17.000 Халдвар авсан хүмүүсийг эмчилэх юм бол тэд ДОХ-ын улмаас нас бардаггүй юм. 0:03:17.000,0:03:20.000 Эдгээр хувиуд буурахгүй байна. 0:03:20.000,0:03:22.000 учир нь халдвар авсан өвчтөн 10, 20 жил амьд явж чаддаг. 0:03:22.000,0:03:25.000 Тэхлээр одоо эдгээр хэмжилтэн дээр жаахан асуудал байна. 0:03:25.000,0:03:29.000 Африкийн ядуу буурай орнууд, бага орлоготой улсууд энэ доор байна 0:03:29.000,0:03:35.000 халдвар авсан хүмүүсийн хувь хурдтайгаар буурч байна. 0:03:35.000,0:03:37.000 яагаад гэвэл өвчтэй хүмүүс нас барна. 0:03:37.000,0:03:40.000 PEPFAR хөтөлбөр, ДОХ-н эсрэг буянтай энэ хөтөлбөр байсан ч гэсэн 0:03:40.000,0:03:43.000 эмчилгээ бүх хүмүүст хүрч чадахгүй байна. 0:03:43.000,0:03:45.000 ядуу орнуудад эмчилүүлж чадсан хүмүүсийн 0:03:45.000,0:03:48.000 зөвхөн 60 хувь нь хоёр дахь жилдээ эмчилгээгээ үргэлжлүүлэн авч чаджээ. 0:03:48.000,0:03:52.000 Амьдралын турш дахь эмчилгээ гэдэг бол үнэндээ хэцүү 0:03:52.000,0:03:54.000 ядуу буурай орнуудын хүн бүр ийм эмчилгээ авч чаддаггүй 0:03:54.000,0:03:57.000 Гэхдээ л ямар нэгэн юм хийнэ гэдэг бол маш сайн хэрэг 0:03:57.000,0:04:01.000 Гэхдээ хамгийн их анхаарах зүйл бол урьдчилан сэргийлэх 0:04:01.000,0:04:04.000 Тархалтыг зогсоосноор л 0:04:04.000,0:04:07.000 дэлхий энэ өвчинтэй тэмцэж чадна. 0:04:07.000,0:04:09.000 эм дэндүү үнэтэй - бид вакцинтай байсан ч 0:04:09.000,0:04:12.000 үр нөлөө сайтай вакцин гаргаж авсан ч 0:04:12.000,0:04:14.000 ядуучуудын хувьд эм их үнэтэй байдаг. 0:04:14.000,0:04:16.000 эм нь өөрөө үнэтэй биш юмаа гэхэд, эмчилгээ 0:04:16.000,0:04:18.000 асаргаа гээд л зардал ихтэй шүү дээ. 0:04:20.000,0:04:23.000 Тэгээд ч, одоогийн энэ төлөвийг харах юм бол 0:04:23.000,0:04:25.000 нэг зүйл их тодорхой байна: 0:04:25.000,0:04:27.000 та нар энэ цэнхэр бөмбөлгүүдийг харж байгаа байх 0:04:27.000,0:04:29.000 Африкт ДОХ-н вирусын тархалт их өндөр байна. 0:04:29.000,0:04:32.000 миний бодлоор Африкт ДОХ-ын вирус их өөр байна. 0:04:32.000,0:04:36.000 Дэлхийн хамгийн өндөр тархалтийн хувь 0:04:36.000,0:04:38.000 Африкийн орнуудад оногдож байна. 0:04:38.000,0:04:40.000 гэхдээ энэ доор Сенегал гээд л аваад үзэх юм бол 0:04:40.000,0:04:42.000 АНУ-тай л адилхан түвшинд байна. 0:04:42.000,0:04:44.000 За тэгвэл Мадагасгарыг аваад үзье, 0:04:44.000,0:04:46.000 ер нь Африкийн олон орнууд 0:04:46.000,0:04:49.000 дэлхийн бусад улсуудтай адил түвшинд бага хувьтай ч байна 0:04:49.000,0:04:53.000 Тэхлээр ганц Африк гэж дүр зургийг хэт хялбаршуулах 0:04:53.000,0:04:55.000 Африкт бүх юм нэг адил замаар явна гэж үзэх тун аюултай. 0:04:55.000,0:04:57.000 Бид үүнийгээ болих хэрэгтэй. 0:04:57.000,0:05:00.000 Энэ бол үл хүндэтгэсэн байхаас гадна ухаалаг бус алхам юм 0:05:00.000,0:05:02.000 ингэж хэт туйлширах гэдэг 0:05:02.000,0:05:06.000 (алга ташилт) 0:05:06.000,0:05:09.000 Надад АНУ-д ажиллаж амьдрах завшаан тохиолдож байсан 0:05:09.000,0:05:13.000 Миний хувьд Солт Лайк Хот, Сан Франсиско хоёр хоорондоо ялгаатай өөр өөр санагдсан. 0:05:13.000,0:05:15.000 (инээв) 0:05:15.000,0:05:18.000 Тэрэн шиг Африкт --байдал хоорондоо их ялгаатай. 0:05:18.000,0:05:20.000 Тэхлээр, яагаад ийм өндөр байгаа юм бэ? Дайнаас уу? 0:05:20.000,0:05:22.000 Үгүйээ, тийм биш. Үүнийг хардаа. 0:05:22.000,0:05:25.000 Дайнд нэрвэгдсэн Конго энэ доор байна -- хоёр, гурав, дөрвөн хувь. 0:05:25.000,0:05:29.000 гэтэл энд хөрш орон энх тайван Замби улс -- 15 хувь 0:05:29.000,0:05:32.000 Конгоос дайжин гарсан дүрвэгсэдийн дунд сайн сайн судалгаа хийгдсэн байдаг-- 0:05:32.000,0:05:34.000 тэгэхэд хоёр, гурван хувийн халдвар бүртгэгдсэн 0:05:34.000,0:05:36.000 гэтэл энх тайван Замби улсад -- ихээхэн өндөр. 0:05:36.000,0:05:38.000 Эдгээр судалгаанууд тодорхой харагдаж байна: 0:05:38.000,0:05:41.000 дайн бол аймшигтай, хүчирхийлэл бол аймшигтай 0:05:41.000,0:05:44.000 гэхдээ Африкт ДОХ-ын тархалтын хувь өндөр байх гол хүчин зүйл энэ болохгүй байна. 0:05:44.000,0:05:46.000 Тэгвэл, энэ ядуурлаас болоод байна уу? 0:05:46.000,0:05:48.000 За яахав, макро түвшинд аваад үзье л дээ, 0:05:48.000,0:05:50.000 мөнгө их байх тусмаа л ДОХ-ын вирус их байх шиг харагдах юм. 0:05:50.000,0:05:53.000 Үгүй ээ, энэ бол хэт хялбаршуулсан дүгнэлт 0:05:53.000,0:05:55.000 За тэгвэл, энэ доор Танзанийг хараадхая. 0:05:55.000,0:05:59.000 Танзанийг би таван түвшиний орлогын бүлгүүдэд хуваасан 0:05:59.000,0:06:01.000 Хамгийн их орлоготойгоос хамгийн бага орлоготой хүртэл 5 хуваасан 0:06:01.000,0:06:03.000 за тэгээд харцгаая л даа. 0:06:03.000,0:06:06.000 Хамгийн их орлоготой нь, баян гэхээ больё арай дээгүүр амжиргаатай нь 0:06:06.000,0:06:08.000 илүү өндөр ДОХ-ын вирусын халдвартай байна. 0:06:08.000,0:06:11.000 Энэ ялгаа 11 хувиас 4 хувь хүртэл байна. 0:06:11.000,0:06:13.000 Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд ялгаа илүү их байна. 0:06:13.000,0:06:17.000 Бидний бодсон их зүйл бий. Сайн сайн судалгаануудаас харахад 0:06:17.000,0:06:20.000 Африкийн судлаачид, байгууллагуудын 0:06:20.000,0:06:23.000 олон улсын судлаачидтай хамтран хийсэн судалгаа асуудлыг өөрөөр харуулж байна. 0:06:23.000,0:06:25.000 За энэ бол Танзани дахь ялгаатай байдал 0:06:25.000,0:06:27.000 Кени улсыг харуулахгүй өнгөрөөж чадахгүй нь 0:06:27.000,0:06:29.000 Кени улсыг хараадхая. 0:06:29.000,0:06:31.000 Би Кенийг бүс нутгуудаар нь хуваасан байгаа. 0:06:31.000,0:06:33.000 За энэ байна. 0:06:33.000,0:06:36.000 За тээр Африкийн нэг л ороны дотоод дахь ялгааг хараач. 0:06:36.000,0:06:39.000 хамгийн бага түвшинээс хамгийн өндөр түвшин хүртэл байна 0:06:39.000,0:06:42.000 Кенийн ихэнх бүс нутгууд дундаж байна 0:06:42.000,0:06:44.000 Тэгвэл энэ юу вэ? 0:06:44.000,0:06:48.000 Яагаад зарим улсууд ийм их өндөр түвшинд байна вэ? 0:06:48.000,0:06:51.000 Яахав, олон хавьтагчтай байх тусмаа 0:06:51.000,0:06:54.000 бэлгэвчийн хэрэглээ илүү бага байх тохиолдол бий 0:06:54.000,0:06:57.000 мөн насны зөрүүтэй бэлгийн хавьтал 0:06:57.000,0:07:00.000 нас өндөр эрэгтэй хүмүүс залуу эмэгтэйчүүдтэй хавьталд илүү ордог 0:07:00.000,0:07:03.000 За энд залуу эрэгтэйчүүдээс залуу эмэгтэйчүүдийн дундах хувь илүү өндөр байна 0:07:03.000,0:07:05.000 халдварын түвшин өндөр олон улсуудад ийм байдал харагддаг 0:07:05.000,0:07:07.000 Гэхдээ яг хаана хаана байна вэ? 0:07:07.000,0:07:09.000 За би бөмбөлөгүүдийг газрын зураг болгоодхоё. 0:07:09.000,0:07:13.000 Хараач, бүх хүн амын 4 хувьд халдварын түвшин өндөр байна. 0:07:13.000,0:07:16.000 ДОХ-ын вирусын халдвартай 50 хувь 0:07:16.000,0:07:19.000 ДОХ-ын вирус дэлхий даяар тархсан байгаа биз. 0:07:19.000,0:07:21.000 Хараач, дэлхий даяар бөмбөлгүүд байна гээч. 0:07:21.000,0:07:24.000 Бразилд ДОХ-ын вирусын халдвартай олон хүн байна. 0:07:24.000,0:07:27.000 Арабын орнуудад тийм ч их биш, гэхдээ Иранд нилээд өндөр харагдана. 0:07:27.000,0:07:31.000 Иранд хар тамхины хэрэглээ, биеэ үнэлэх явдал түгээмэл. 0:07:31.000,0:07:33.000 Энэтхэгт бас их байгаа харагдана 0:07:33.000,0:07:35.000 Зүүн өмнөд Ази гэх мэтчилэн 0:07:35.000,0:07:37.000 Гэхдээ Африкийн энэ нэг хэсэгт 0:07:37.000,0:07:39.000 үнэндээ хэцүү юм юу вэ гэвэл 0:07:39.000,0:07:43.000 нэг талаас Африкийн талаар нэг дүгнэлт хийхгүй гэхэд хэцүү 0:07:43.000,0:07:47.000 Яагаад байдал ийм байна гээд амархан хэлчих хэцүү 0:07:47.000,0:07:50.000 Нөгөө талаас Африкт асуудал хүнд байна гээд хэлчихэж болох юм. 0:07:50.000,0:07:54.000 энэ дүр зургийг шинжлэх ухааны хувьд хүлээн зөвшөөрсөн 0:07:54.000,0:07:57.000 НҮБ-ын ДОХ-ын эсрэг Сангаас сайн мэдээлэл гаргасан байгаа. 0:07:57.000,0:08:00.000 ДОХ-ын вирусын тархалтаар сайн судалгаа хийгдсэн. 0:08:00.000,0:08:03.000 Энэ магадгүй давхацсан тоо байж болох юм. 0:08:03.000,0:08:06.000 магадгүй вирусын зарим өөр төрөл байж болох юм. 0:08:06.000,0:08:10.000 Эсвэл бүр өөр зүйлтэй ч холбоотой байж болох юм. 0:08:10.000,0:08:13.000 Ийм өндөр давтамжийн учир шалтгааныг янз янзаар тайлбарлаж болох юм. 0:08:13.000,0:08:16.000 Гэхдээ эцсийн эцэст, хэрвээ та эрүүл бөгөөд эсрэг хүйсний бэлгийн харьцаатай бол 0:08:16.000,0:08:21.000 нэг хавьталаар халдвар авах эрсдэл 1000-д нэг байна 0:08:21.000,0:08:23.000 Дүгнэлт хийх гэж битгий яараарай. 0:08:23.000,0:08:25.000 томоотой байна шүү өнөө орой! 0:08:25.000,0:08:27.000 (инээв) 0:08:27.000,0:08:30.000 Гэхдээ - таагүй нөхцөлд байлаа гэхэд 0:08:30.000,0:08:33.000 бэлгийн замаар халддаг өвчин, 100-д нэг байна 0:08:33.000,0:08:36.000 Гэхдээ энэ тоо давхцсан тоо байж болох юм гэж бид бодож байна 0:08:36.000,0:08:38.000 тэгвэл давхацсан гэж юу гэсэн үг вэ? 0:08:38.000,0:08:40.000 Шведэд давхацана гэж байдаггүй. 0:08:40.000,0:08:42.000 Зөвхөн цуврал ганц хавьтагчтай гэж бий. 0:08:42.000,0:08:44.000 Архи, Шинэ Жилийн баяр - хаврын шинэ амраг 0:08:44.000,0:08:46.000 Архи, Зуны дунд сарын орой - намрын шинэ амраг 0:08:46.000,0:08:48.000 Архи - ингээд л цааш үргэлжлээд байна даа 0:08:48.000,0:08:51.000 Тэгээд л нэг мэдэхэд олон олон хуучин амрагуудтай болсон байна. 0:08:51.000,0:08:53.000 Бидний дунд хламидын халдвар аюултай их өндөр байдаг 0:08:53.000,0:08:57.000 аюултай хламидын тахал олон жилийн туршид байсаар байна 0:08:57.000,0:09:00.000 ДОХ-ын вирус халдвар авсанаас 3-6 долоо хоног дараа оргилдоо хүрдэг 0:09:00.000,0:09:03.000 тийм болохоор нэг сарын дотор нэгээс илүү амрагтай байна гэдэг бол 0:09:03.000,0:09:06.000 бусад халдварт өвчнүүдээс ДОХ-ын вирусын халдвар маш илүү аюултай гэсэн үг 0:09:06.000,0:09:08.000 Магадгүй, хамгийн аюултай нь хавсарсан өвчний халдвар. 0:09:08.000,0:09:11.000 Гэхдээ сэтгэлийг маань тайтгаруулж байгаа юм юу вэ гэвэл 0:09:11.000,0:09:13.000 энэ асуудлыг ярихдаа бид баримт мэдээлэл дээр илүү тулгуурлан ярьдаг болж байна. 0:09:13.000,0:09:15.000 Энэ хүснэгт, диаграмыг та бүхэн үнэгүй авч болно. 0:09:15.000,0:09:18.000 Gapminder.org сайт дээрээс НҮБ-ын ДОХ-ын эсрэг Сангийн мэдээллийг татаж авч болно. 0:09:18.000,0:09:22.000 Ирээдүйд дэлхийн хэмжээний асуудал дээр ажиллахдаа бид 0:09:22.000,0:09:25.000 зөвхөн зүрх сэтгэлтэй байхаас гадна 0:09:25.000,0:09:27.000 зөвхөн мөнгө санхүүтай байхаас гадна 0:09:27.000,0:09:30.000 тархиа бас ажиллуулна гэдэгт бид итгэж байна. 0:09:30.000,0:09:32.000 Та бүхэнд баярлалаа. 0:09:32.000,0:09:38.000 (алга ташилт)