Хэлний дүрэм чухал уу? - Андреа С.Калүд
-
0:07 - 0:09Та найздаа гайхалтай түүх ярьж байлаа.
-
0:09 - 0:13Хамгийн гоё хэсгээ ярих гэтэл,
найз тань таны яриаг таслаж, -
0:14 - 0:18"Харь гарагийн амьтан бид хоёр" биш
"Харь гарагийн амьтан ба би" гэж засвал -
0:18 - 0:20бидний ихэнх нь дүргүйцэх байх,
-
0:20 - 0:22гэвч бүдүүлгээр яриа тасалсныг үл тооцвол
-
0:22 - 0:24таны найзын зөв үү?
-
0:24 - 0:27Таны өгүүлбэр үнэхээр
дүрмийн алдаатай байсан уу? -
0:27 - 0:30Найз тань ойлгосон л бол,
дүрэм хамаатай гэж үү? -
0:31 - 0:33Хэл шинжээчдийн харах өнцгөөс
-
0:33 - 0:37дүрэм нь бичгийн болон ярианы хэлэнд
-
0:37 - 0:39үгс хэрхэн нийлж
өгүүлбэр бүтээж байгаа -
0:39 - 0:42бүтэц дарааллыг хэлнэ.
-
0:42 - 0:44Өөр хэлнүүд өөр өөр бүтэцтэй байдаг.
-
0:44 - 0:47Англи хэлэнд үйлийн эзэн нь эхэнд
-
0:47 - 0:49араас нь үйл үг,
-
0:49 - 0:50тэгээд тусагдахуун ордог.
-
0:50 - 0:53Харин япон болон бусад олон хэлэнд
-
0:53 - 0:56дараалал нь эзэн бие,
тусагдахуун, үйл үг байдаг. -
0:56 - 1:00Зарим эрдэмтэд бүх хэлэнд нийтлэг
хэв загварыг олохыг хичээсэн ч -
1:00 - 1:02нэр үг, үйл үгтэй байна гэх мэт цөөн
-
1:02 - 1:06энгийн шинж чанараас өөр
-
1:06 - 1:09нийтлэг хэл шинжлэлийн
хэв маягыг олоогүй юм. -
1:09 - 1:12Аливаа хэл зөв хэрэглэгдэхэд тогтсон
загвар хэрэгтэй ч -
1:12 - 1:17эдгээр хэв загварын судалгаа нь
төсөөлөл зүй ба дүрслэл зүй хэмээх -
1:17 - 1:21хоёр байр суурийн төгсөшгүй
мэтгэлцээн үүсгэдэг. -
1:21 - 1:22Энгийнээр тайлбарлавал,
-
1:22 - 1:26төсөөлөл зүйчид аливаа хэл тогтсон дүрмийг
дагах нь зөв гэж үздэг бол -
1:26 - 1:31дүрслэл зүйчид хэлний
өөрчлөлт ба дасан зохицлыг -
1:31 - 1:34хэвийн ба зайлшгүй шаардлагатай гэж үздэг.
-
1:34 - 1:38Түүхийн ихэнх хугацаанд ихэнх хэл
аман ярианд суурилсан байсан. -
1:38 - 1:42Гэвч хүмүүс илүү холбоотой болж,
бичиг нь илүү чухал болоход -
1:42 - 1:46харилцааг илүү өргөжүүлж,
хаант улсын өөр хэсгийн хүмүүс -
1:46 - 1:51бие биенээ ойлгодог болохын тулд
тулд бичгийн хэлийг стандартчилсан. -
1:51 - 1:57Олон хэлэнд уг стандарт хувилбарыг цор
ганц зохистой хувилбар гэж үзэх болсон. -
1:57 - 2:01Олон ярианы хэлний хувилбар байдаг ч
энэ хувилбар нь ихэвчлэн эрх мэдэлтнүүдийн -
2:01 - 2:03хэрэглэдэг ганц хувилбараас эхтэй байсан.
-
2:03 - 2:07Хэлийг цэврээр хамгаалагчид уг стандартыг
бий болгож түгээхийн тулд -
2:07 - 2:12тухайн үед мөрдөж буй дүрмийг шингээсэн
багц дүрмүүдийг гаргаж байсан. -
2:13 - 2:17Бичгийн хэлний дүрмүүд ярианы хэлэнд
мөн адил хамаарч байсан. -
2:17 - 2:22Бичигдсэн дүрмээс хазайсан
ярианы бүтцийг нийгмийн гажуудал, -
2:22 - 2:24доод гарал угсааны илрэл
гэж үздэг байсан ба -
2:24 - 2:27энэ аргаар ярьж өссөн олон хүмүүс
-
2:27 - 2:30энэхүү стандартчилсан хэлбэрийг
хүчээр сурах шаардлагатай болсон. -
2:31 - 2:32Гэсэн хэдий ч сүүлийн үед
-
2:32 - 2:36хэл шинжээчид яриа нь бичгээс салангид,
өөрийн гэсэн зүй тогтол болон бүтэцтэй -
2:36 - 2:38үзэгдэл гэдгийг ойлгожээ.
-
2:38 - 2:43Бидний ихэнх нь өөрсдөө ч санахааргүй
жоохон байхдаа хэлд ордог. -
2:43 - 2:46Бид хэл яриагаа цээжилсэн дүрмээр биш
-
2:46 - 2:49ухамсарлагдаагүй дадлаар бий болгодог.
-
2:49 - 2:53Сэтгэл санаа ба хоолойн өнгө
ярианы утга санааг илэрхийлдэг болохоор, -
2:53 - 2:55бүтэц нь хамаагүй уян хатан,
-
2:55 - 2:59ярьж болон сонсож байгаа хүмүүсийн
хэрэгцээнд дасан зохицдог. -
2:59 - 3:03Үүгээр шууд задлахад хэцүү
нийлмэл өгүүлбэрээс зайлсхийж, -
3:03 - 3:06эвгүй дуудлагаас зайлсхийн
өөрчлөлт оруулж, -
3:06 - 3:09эсвэл хурдан ярихын тулд
зарим дуудлагыг хасаж болно. -
3:09 - 3:14Хэл шинжлэлийн иймэрхүү ялгааг
хүлцэж, зөв хувилбарыг заахгүйгээр -
3:14 - 3:18тэдгээр ялгааг зураглах оролдлого хийдэг
аргачлалыг дүрслэл зүй гэдэг. -
3:18 - 3:20Хэлийг хэрхэн хэрэглэхийг
шийдэхийн оронд, -
3:20 - 3:23энэ нь хүмүүс хэлийг яаж хэрэглэж
байгааг тайлбарлаж, -
3:23 - 3:27тухайн үйл явцад олж илрүүлж буй
инновацийг бүртгэдэг. -
3:27 - 3:29Дүрслэл зүй ба төсөөлөл зүй
-
3:29 - 3:31хоорондын мэтгэлцэл
үргэлжилж байгаа ч -
3:31 - 3:34энэ хоёр харилцан үгүйсгэсэн ойлголт биш.
-
3:34 - 3:37Төсөөлөл зүй нь сайндаа л тухайн цагт
-
3:37 - 3:42тогтсон хэв маягийн тухай
хүмүүст мэдээллэхэд тохиромжтой. -
3:42 - 3:44Энэ нь зөвхөн албан ёсны
нөхцөл байдалд төдийгүй -
3:44 - 3:48өөр өөр улсаас ирсэн гадаад хүмүүсийн
хоорондын харилцааг -
3:48 - 3:51хялбар болгох чухал ач холбогдолтой.
-
3:51 - 3:52Харин дүрслэл зүй нь
-
3:52 - 3:54бидний тархи хэрхэн ажилладаг болон
-
3:54 - 3:59бид хэрхэн зөн совингоороо ертөнцийг
үзэх үзлээ бүтээдгийг ойлгоход тусалдаг. -
3:59 - 4:03Эцсийн дүндээ дүрэм гэдэг нь
хэлний нийт хэрэглэгчид -
4:03 - 4:07байнга зөвшилцөж, шинэчилж байдаг
-
4:07 - 4:10хэлний цогц дадал гэж болно.
-
4:10 - 4:11Энэ нь яг хэл шиг өөр шиг нь,
-
4:11 - 4:13хол ойрын илтгэгч ба сонсогч,
-
4:13 - 4:17зохиолч ба уншигч,
дүрслэл зүйч ба төсөөлөл зүйч нарын -
4:17 - 4:19хувь нэмрээр сүлжсэн
-
4:19 - 4:24гайхалтай нарийн бүтэцтэй даавуу юм.
- Title:
- Хэлний дүрэм чухал уу? - Андреа С.Калүд
- Speaker:
- Андреа С.Калуд
- Description:
-
Хичээлийг бүтнээр үзэх: //ed.ted.com/lessons/does-grammar-matter-andreea-s-calude
Ярих үед хэлзүйн бүх дүрмийг санах нь хэцүү байж болно. Хэзээ "нохой бид хоёр" гэж хэлэх нь зөв бэ? Хэзээ "нохой ба би" гэж хэлэх вэ? Энэ тийм чухал гэж үү? Андреа С.Калуд нь хэл шинжлэлийн урт хугацааны маргаан дагуулсан "дүрслэл зүй", "төсөөлөл зүй" хэмээх огт өөр маргааны талаар тайлбарлав.
Хичээлийг Андриа С.Калуд, анимейшнийг Майк Шелл бэлтгэв.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:39
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Does grammar matter? | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Does grammar matter? | ||
Sodgerel Chinburen accepted Mongolian subtitles for Does grammar matter? | ||
Sodgerel Chinburen edited Mongolian subtitles for Does grammar matter? | ||
Sodgerel Chinburen edited Mongolian subtitles for Does grammar matter? | ||
Sodgerel Chinburen edited Mongolian subtitles for Does grammar matter? | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Does grammar matter? | ||
Buyantogtokh Dorj edited Mongolian subtitles for Does grammar matter? |