1 00:00:06,648 --> 00:00:09,226 Та найздаа гайхалтай түүх ярьж байлаа. 2 00:00:09,226 --> 00:00:13,347 Хамгийн гоё хэсгээ ярих гэтэл, найз тань таны яриаг таслаж, 3 00:00:13,637 --> 00:00:17,519 "Харь гарагийн амьтан бид хоёр" биш "Харь гарагийн амьтан ба би" гэж засвал 4 00:00:17,819 --> 00:00:19,813 бидний ихэнх нь дүргүйцэх байх, 5 00:00:19,813 --> 00:00:21,907 гэвч бүдүүлгээр яриа тасалсныг үл тооцвол 6 00:00:21,907 --> 00:00:23,713 таны найзын зөв үү? 7 00:00:23,713 --> 00:00:26,707 Таны өгүүлбэр үнэхээр дүрмийн алдаатай байсан уу? 8 00:00:26,837 --> 00:00:30,407 Найз тань ойлгосон л бол, дүрэм хамаатай гэж үү? 9 00:00:30,867 --> 00:00:32,722 Хэл шинжээчдийн харах өнцгөөс 10 00:00:32,722 --> 00:00:36,547 дүрэм нь бичгийн болон ярианы хэлэнд 11 00:00:36,547 --> 00:00:39,096 үгс хэрхэн нийлж өгүүлбэр бүтээж байгаа 12 00:00:39,096 --> 00:00:41,905 бүтэц дарааллыг хэлнэ. 13 00:00:41,905 --> 00:00:44,090 Өөр хэлнүүд өөр өөр бүтэцтэй байдаг. 14 00:00:44,090 --> 00:00:47,433 Англи хэлэнд үйлийн эзэн нь эхэнд 15 00:00:47,433 --> 00:00:48,689 араас нь үйл үг, 16 00:00:48,689 --> 00:00:50,007 тэгээд тусагдахуун ордог. 17 00:00:50,007 --> 00:00:52,554 Харин япон болон бусад олон хэлэнд 18 00:00:52,554 --> 00:00:55,898 дараалал нь эзэн бие, тусагдахуун, үйл үг байдаг. 19 00:00:55,898 --> 00:01:00,151 Зарим эрдэмтэд бүх хэлэнд нийтлэг хэв загварыг олохыг хичээсэн ч 20 00:01:00,151 --> 00:01:02,496 нэр үг, үйл үгтэй байна гэх мэт цөөн 21 00:01:02,496 --> 00:01:05,703 энгийн шинж чанараас өөр 22 00:01:05,723 --> 00:01:08,939 нийтлэг хэл шинжлэлийн хэв маягыг олоогүй юм. 23 00:01:08,939 --> 00:01:12,236 Аливаа хэл зөв хэрэглэгдэхэд тогтсон загвар хэрэгтэй ч 24 00:01:12,236 --> 00:01:17,306 эдгээр хэв загварын судалгаа нь төсөөлөл зүй ба дүрслэл зүй хэмээх 25 00:01:17,306 --> 00:01:20,913 хоёр байр суурийн төгсөшгүй мэтгэлцээн үүсгэдэг. 26 00:01:20,913 --> 00:01:22,198 Энгийнээр тайлбарлавал, 27 00:01:22,198 --> 00:01:26,061 төсөөлөл зүйчид аливаа хэл тогтсон дүрмийг дагах нь зөв гэж үздэг бол 28 00:01:26,061 --> 00:01:30,692 дүрслэл зүйчид хэлний өөрчлөлт ба дасан зохицлыг 29 00:01:30,692 --> 00:01:33,880 хэвийн ба зайлшгүй шаардлагатай гэж үздэг. 30 00:01:33,880 --> 00:01:37,921 Түүхийн ихэнх хугацаанд ихэнх хэл аман ярианд суурилсан байсан. 31 00:01:38,321 --> 00:01:42,286 Гэвч хүмүүс илүү холбоотой болж, бичиг нь илүү чухал болоход 32 00:01:42,286 --> 00:01:46,341 харилцааг илүү өргөжүүлж, хаант улсын өөр хэсгийн хүмүүс 33 00:01:46,341 --> 00:01:51,081 бие биенээ ойлгодог болохын тулд тулд бичгийн хэлийг стандартчилсан. 34 00:01:51,081 --> 00:01:56,741 Олон хэлэнд уг стандарт хувилбарыг цор ганц зохистой хувилбар гэж үзэх болсон. 35 00:01:56,741 --> 00:02:00,665 Олон ярианы хэлний хувилбар байдаг ч энэ хувилбар нь ихэвчлэн эрх мэдэлтнүүдийн 36 00:02:00,665 --> 00:02:03,078 хэрэглэдэг ганц хувилбараас эхтэй байсан. 37 00:02:03,078 --> 00:02:07,426 Хэлийг цэврээр хамгаалагчид уг стандартыг бий болгож түгээхийн тулд 38 00:02:07,426 --> 00:02:11,891 тухайн үед мөрдөж буй дүрмийг шингээсэн багц дүрмүүдийг гаргаж байсан. 39 00:02:13,021 --> 00:02:17,055 Бичгийн хэлний дүрмүүд ярианы хэлэнд мөн адил хамаарч байсан. 40 00:02:17,245 --> 00:02:21,683 Бичигдсэн дүрмээс хазайсан ярианы бүтцийг нийгмийн гажуудал, 41 00:02:21,683 --> 00:02:24,090 доод гарал угсааны илрэл гэж үздэг байсан ба 42 00:02:24,090 --> 00:02:26,675 энэ аргаар ярьж өссөн олон хүмүүс 43 00:02:26,675 --> 00:02:30,180 энэхүү стандартчилсан хэлбэрийг хүчээр сурах шаардлагатай болсон. 44 00:02:30,570 --> 00:02:31,886 Гэсэн хэдий ч сүүлийн үед 45 00:02:31,886 --> 00:02:36,140 хэл шинжээчид яриа нь бичгээс салангид, өөрийн гэсэн зүй тогтол болон бүтэцтэй 46 00:02:36,140 --> 00:02:38,287 үзэгдэл гэдгийг ойлгожээ. 47 00:02:38,287 --> 00:02:42,511 Бидний ихэнх нь өөрсдөө ч санахааргүй жоохон байхдаа хэлд ордог. 48 00:02:42,891 --> 00:02:46,468 Бид хэл яриагаа цээжилсэн дүрмээр биш 49 00:02:46,468 --> 00:02:48,828 ухамсарлагдаагүй дадлаар бий болгодог. 50 00:02:48,828 --> 00:02:52,621 Сэтгэл санаа ба хоолойн өнгө ярианы утга санааг илэрхийлдэг болохоор, 51 00:02:52,621 --> 00:02:54,775 бүтэц нь хамаагүй уян хатан, 52 00:02:54,775 --> 00:02:58,727 ярьж болон сонсож байгаа хүмүүсийн хэрэгцээнд дасан зохицдог. 53 00:02:58,727 --> 00:03:03,241 Үүгээр шууд задлахад хэцүү нийлмэл өгүүлбэрээс зайлсхийж, 54 00:03:03,241 --> 00:03:06,037 эвгүй дуудлагаас зайлсхийн өөрчлөлт оруулж, 55 00:03:06,037 --> 00:03:09,388 эсвэл хурдан ярихын тулд зарим дуудлагыг хасаж болно. 56 00:03:09,388 --> 00:03:13,571 Хэл шинжлэлийн иймэрхүү ялгааг хүлцэж, зөв хувилбарыг заахгүйгээр 57 00:03:13,571 --> 00:03:17,945 тэдгээр ялгааг зураглах оролдлого хийдэг аргачлалыг дүрслэл зүй гэдэг. 58 00:03:17,945 --> 00:03:20,301 Хэлийг хэрхэн хэрэглэхийг шийдэхийн оронд, 59 00:03:20,301 --> 00:03:23,131 энэ нь хүмүүс хэлийг яаж хэрэглэж байгааг тайлбарлаж, 60 00:03:23,131 --> 00:03:26,749 тухайн үйл явцад олж илрүүлж буй инновацийг бүртгэдэг. 61 00:03:27,259 --> 00:03:28,878 Дүрслэл зүй ба төсөөлөл зүй 62 00:03:28,878 --> 00:03:31,175 хоорондын мэтгэлцэл үргэлжилж байгаа ч 63 00:03:31,175 --> 00:03:33,598 энэ хоёр харилцан үгүйсгэсэн ойлголт биш. 64 00:03:33,598 --> 00:03:37,072 Төсөөлөл зүй нь сайндаа л тухайн цагт 65 00:03:37,072 --> 00:03:41,675 тогтсон хэв маягийн тухай хүмүүст мэдээллэхэд тохиромжтой. 66 00:03:41,675 --> 00:03:44,471 Энэ нь зөвхөн албан ёсны нөхцөл байдалд төдийгүй 67 00:03:44,471 --> 00:03:48,432 өөр өөр улсаас ирсэн гадаад хүмүүсийн хоорондын харилцааг 68 00:03:48,432 --> 00:03:50,620 хялбар болгох чухал ач холбогдолтой. 69 00:03:50,620 --> 00:03:52,194 Харин дүрслэл зүй нь 70 00:03:52,194 --> 00:03:54,447 бидний тархи хэрхэн ажилладаг болон 71 00:03:54,447 --> 00:03:58,855 бид хэрхэн зөн совингоороо ертөнцийг үзэх үзлээ бүтээдгийг ойлгоход тусалдаг. 72 00:03:58,855 --> 00:04:03,461 Эцсийн дүндээ дүрэм гэдэг нь хэлний нийт хэрэглэгчид 73 00:04:03,461 --> 00:04:06,751 байнга зөвшилцөж, шинэчилж байдаг 74 00:04:06,751 --> 00:04:09,966 хэлний цогц дадал гэж болно. 75 00:04:09,966 --> 00:04:11,352 Энэ нь яг хэл шиг өөр шиг нь, 76 00:04:11,352 --> 00:04:13,217 хол ойрын илтгэгч ба сонсогч, 77 00:04:13,217 --> 00:04:17,080 зохиолч ба уншигч, дүрслэл зүйч ба төсөөлөл зүйч нарын 78 00:04:17,080 --> 00:04:18,565 хувь нэмрээр сүлжсэн 79 00:04:18,565 --> 00:04:23,655 гайхалтай нарийн бүтэцтэй даавуу юм.