< Return to Video

Тэг рүү хүрэх шинэ санаа

  • 0:01 - 0:05
    Өнөөдөр би эрчим хүч ба уур амьсгалын талаар ярих болно.
  • 0:05 - 0:07
    Энэ бага зэрэг содон сонсогдож байгаа байх л даа,
  • 0:07 - 0:12
    учир нь миний үндсэн хийдэг ажил бол
  • 0:12 - 0:15
    дэлхий дээрх хамгийн ядуу 2 тэрбум хүнд тус болох
  • 0:15 - 0:20
    вакцин, үр тариа, болон өөр бусад үүнтэй холбогдох зүйлс байдаг.
  • 0:20 - 0:25
    Гэвч, үнэндээ эрчим хүч, уур амьсгал бол эдгээр хүмүүст
  • 0:25 - 0:30
    энэ гариг дээрх хэнээс ч дутахгүй илүүтэйгээр чухал юм.
  • 0:30 - 0:35
    Уур амьсгал дордоно гэдэг нь олон жилийн турш тэд ургац хураахгүй гэсэн үг.
  • 0:35 - 0:38
    Хэт их эсвэл хэт бага бороо орж,
  • 0:38 - 0:40
    тэдний байгалийн эмзэг орчин давж гарч
  • 0:40 - 0:44
    чадахааргүйгээр олон зүйл өөрчлөгдөх болно.
  • 0:44 - 0:49
    Энэ бүхэн өлсгөлөн, тогтворгүй байдал, үймээн самуун руу хөтөлнө.
  • 0:49 - 0:53
    Тиймээс, уур амьсгалын өөрчлөлт бол тэдний хувьд аймшигтай зүйл юм.
  • 0:53 - 0:56
    Мөн эрчим хүчний үнэ тэдний хувьд маш чухал.
  • 0:56 - 0:59
    Хэрвээ та юмны үнэ бууруулах, ядуурлыг багасгаж чадах
  • 0:59 - 1:03
    нэг л зүйлийг сонгох болвол та эрчим хүчийг сонгох нь гарцаагүй.
  • 1:03 - 1:07
    Өнөөг хүртэл эрчим хүчний үнэ буурсаар ирсэн.
  • 1:07 - 1:13
    Өндөр хөгжилтэй иргэншил эрчим хүчний дэвшилт дээр л суурилсан билээ.
  • 1:13 - 1:17
    Нүүрсний ололт Аж Үйлдвэрийн Хувьсгалыг тэтгэж,
  • 1:17 - 1:23
    1900-аад онд хүртэл эрчим хүчний үнэ огцом унасан.
  • 1:23 - 1:26
    Энэ бүхний ачаар бид өнөөдөр хөргөгч, агааржуулагчтай байгаа төдийгүй
  • 1:26 - 1:30
    бид орчин үеийн материал бүтээж, маш олон зүйлийг хийж байна.
  • 1:30 - 1:37
    Эрчим хүчний ачаар чинээлэг ертөнцийнхөн гайхалтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн.
  • 1:37 - 1:44
    Гэхдээ, бид үүнийг илүү хямд болгохын хирээр- жишээ нь, үнийг хоёр дахин хямдруулна гэвэл-
  • 1:44 - 1:46
    бид шинэ сорилттой тулгарах болсон ба
  • 1:46 - 1:50
    тэр бол нүүрсхүчлийн хий- СО2 юм.
  • 1:50 - 1:53
    СО2 дэлхийг дулааруулж байгаа бөгөөд
  • 1:53 - 1:59
    үүнийг тодорхойлно гэвэл үнэндээ маш энгийн л дээ.
  • 1:59 - 2:03
    Хэрвээ бүх ялгарч байгаа СО2-г нэгтгэж үзвэл,
  • 2:03 - 2:06
    энэ нь температурын өсөлтөд хүргэж,
  • 2:06 - 2:10
    энэхүү температурын өсөлт нь зарим маш сөрөг үзэгдлүүд рүү хөтөлнө:
  • 2:10 - 2:13
    -Цаг агаарын өөрчлөлт болон илүү аюултай шууд бус нөлөөнүүд.
  • 2:13 - 2:18
    Байгалийн экосистемүүд эдгээр түргэн өөрчлөлтөд дасан зохицож чадахгүйн
  • 2:18 - 2:21
    улмаас экосистем тогтолцоонууд нурахад хүрнэ.
  • 2:21 - 2:24
    Энэ СО2-ын тодорхой өсөлтөөс
  • 2:24 - 2:28
    температур хэрхэн хамаарах нь болон
  • 2:28 - 2:30
    хаана ямар гинжин нөлөөллүүд гарах зураг байна.
  • 2:30 - 2:33
    Зарим нэг тодорхойгүй зүйлс байна, гэхдээ тийм ч их биш л дээ.
  • 2:33 - 2:36
    Эдгээр өөрчлөлтүүд яг хэр муу байх нь тодорхойгүй ч
  • 2:36 - 2:39
    ямар ч байсан маш муу байна гэдэг нь эргэлзээгүй.
  • 2:39 - 2:41
    Би энэ салбар дахь тэргүүлэх эрдэмтдээс хэд хэдэн удаа асууж байсан:
  • 2:41 - 2:44
    -Бид үнэхээр ялгаруулалтыг тэгт хүртэл нь бууруулах ёстой юу?
  • 2:44 - 2:47
    Зүгээр л ядаж 2 эсвэл 4 дахин бууруулж болдоггүй юм уу? гэж.
  • 2:47 - 2:51
    Хариулт нь гэвэл, "Бид үүнийг тэг болгох хүртэл...
  • 2:51 - 2:53
    ...температур үргэлжлэн өссөөр байх болно."
  • 2:53 - 2:55
    Тиймээс энэ бол том сорилт.
  • 2:55 - 3:00
    Энэ бол "3 м өндөртэй ачааны машиныг 2.5 м өндөртэй гүүрэн доогуур...
  • 3:00 - 3:03
    ...чихээд гаргачихна" гэж хэлэхээс үнэхээр ондоо зүйл.
  • 3:03 - 3:07
    Энэ бол ТЭГ-д хүрэх ёстой зүйл.
  • 3:07 - 3:11
    Өнөөдөр бид жил бүр маш их буюу 26 тэрбум тонн
  • 3:11 - 3:13
    СО2 үйлдвэрлэж байна.
  • 3:13 - 3:17
    Нэг Америк хүн бүр 20 тонн орчим гэсэн үг.
  • 3:17 - 3:20
    Харин буурай орны хүмүүсийн хувьд 1 тонноос ч бага.
  • 3:20 - 3:24
    Дэлхийн дундаж нь хүн бүрт 5 тонн байна.
  • 3:24 - 3:26
    Бид ямар нэг аргаар үүнийг тэг болгох
  • 3:26 - 3:29
    тийм өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
  • 3:29 - 3:31
    СО2-ийн хэмжээ байнга өссөөр ирсэн.
  • 3:31 - 3:36
    Үүнийг янз бүрийн эдийн засгийн өөрчлөлтүүд л намдааж байсан,
  • 3:36 - 3:39
    тиймээс бид огцом өсөлтөөс бууралт руу,
  • 3:39 - 3:42
    бүр тэг рүү хүрэх бууралт руу шилжих ёстой.
  • 3:42 - 3:44
    Энэхүү тэгшитгэл нь үржигдэхүүн маягийн
  • 3:44 - 3:46
    дөрвөн хүчин зүйлтэй.
  • 3:46 - 3:49
    Тэгшитгэлийн зүүн талд бидний тэг болгохыг хүсч байгаа СО2
  • 3:49 - 3:53
    байна. Энэ тоо нь нийт хүмүүсийн тоо, хүн тус бүрийн
  • 3:53 - 3:56
    дундаж хэрэглээ ба үйлчилгээ, хэрэглээ бүр дээрх
  • 3:56 - 3:59
    дундаж эрчим хүч, мөн нэгж эрчим хүч бүрт
  • 3:59 - 4:03
    харгалзах СО2-ийн хэмжээнээс хамаарна.
  • 4:03 - 4:05
    Эдгээрийг тус бүрчлэн авч үзэж,
  • 4:05 - 4:09
    СО2-ийг хэрхэн тэгд хүргэж болохыг харъя.
  • 4:09 - 4:13
    Эдгээр тоонуудын нэг нь л заавал тэг болох ёстой байх.
  • 4:13 - 4:16
    Ахлах ангийн алгебр байна.
  • 4:16 - 4:18
    Одоо ингээд харцгаая.
  • 4:18 - 4:20
    Эхлээд, нийт хүн ам.
  • 4:20 - 4:23
    Дэлхий дээр өнөөдөр 6.8 тэрбум хүн амьдарч байна.
  • 4:23 - 4:25
    Энэ тоо 9 тэрбум хүрэх төлөвтэй байгаа.
  • 4:25 - 4:29
    Хэрвээ бид шинэ вакцинууд, эрүүл мэндийн
  • 4:29 - 4:31
    үйлчилгээ болон нөхөн үржихүйн үйлчилгээн дээр
  • 4:31 - 4:35
    маш амжилттай ажиллаж чадвал үүнийг 10-15%-аар
  • 4:35 - 4:39
    бууруулж чадсан ч, бид 1.3 тэрбумын өсөлтийг харах л болно.
  • 4:39 - 4:42
    Хоёр дахь хүчин зүйл бол бидний хэрэглэдэг үйлчилгээ.
  • 4:42 - 4:44
    Үүнд бүгд хамаарна:
  • 4:44 - 4:48
    Идэх хоол, хувцас, зурагт, халаалт гээд бүгд.
  • 4:48 - 4:51
    Эдгээр чинь маш сайхан зүйлс.
  • 4:51 - 4:54
    Ядуурлыг бууруулна гэдэг нь эдгээр үйлчилгээнүүдийг
  • 4:54 - 4:56
    энэ гаригийн хүн бүрт хүргэнэ гэсэн үг.
  • 4:56 - 5:00
    Энэ тоо өсч байх нь сайн зүйл шүү.
  • 5:00 - 5:02
    Чинээлэг ертөнцийнхөн, магадгүй тэргүүлэх нэг тэрбумын
  • 5:02 - 5:04
    хувьд бид хасалт хийж болох боловч
  • 5:04 - 5:08
    энэ тоо жил бүр дунджаар өсч байх болно.
  • 5:08 - 5:12
    Ингэснээр дэлхий нийтээр нэг хүнд үзүүлэх үйлчилгээ нь
  • 5:12 - 5:15
    2 -оос илүүгээр өсөх юм.
  • 5:15 - 5:17
    Жишээ нь, энд хамгийн наад захын үйлчилгээ байна.
  • 5:17 - 5:20
    -Танай гэрт гэрийн даалгавраа хийхэд чинь хэрэгтэй гэрэлтүүлэг бий юу?
  • 5:20 - 5:22
    Үнэндээ эдгээр хүүхдүүдэд байхгүйн улмаас
  • 5:22 - 5:26
    тэд гадагш гарч, гудамжны гэрэлд даалгавраа хийдэг.
  • 5:27 - 5:31
    Харин одоо, нэгж үйлчилгээнд хэрэглэгдэх эрчим хүч "Е"-г харъя.
  • 5:31 - 5:33
    Энд ямар ч байсан зарим сайн зүйлс байна.
  • 5:33 - 5:35
    Бидэнд азаар өсдөггүй нэг ч гэсэн зүйл байна.
  • 5:35 - 5:38
    Цахилгаан гаргах янз бүрийн шинэ ололтууд,
  • 5:38 - 5:43
    янз бүрийн төрлийн машинууд, барилга барих олон төрлийн
  • 5:43 - 5:46
    технологийн тусламжтайгаар, үйлчилгээ тус бүрийн шаардах
  • 5:46 - 5:50
    эрчим хүчийг ихээр бууруулж чадсан.
  • 5:50 - 5:53
    Зарим үйлчилгээнүүд үүнийг бараг 90%-аар бууруулсан.
  • 5:53 - 5:56
    Гэхдээ бордоо хийх технологиос,
  • 5:56 - 5:58
    агаарын тээвэр гээд
  • 5:58 - 6:02
    зарим сайжруулах боломж муу байдаг үйлчилгээнүүд ч байна.
  • 6:02 - 6:04
    Ингээд ерөнхийдөө гэвэл, хэрвээ бид өөдрөг байвал,
  • 6:04 - 6:11
    бид энэ тоог 3 -аас 6 дахин бууруулах боломжтой.
  • 6:11 - 6:14
    Гэхдээ эдгээр эхний гурван хүчин зүйлийн хувьд бид
  • 6:14 - 6:19
    сайндаа л 26 тэрбум тн -оос 13 тэрбум тн болгож
  • 6:19 - 6:21
    бууруулсан ч, энэ нь хангалттай биш байна.
  • 6:21 - 6:23
    Одоо харин, 4 дэх хүчин зүйлийг авч үзье.
  • 6:23 - 6:25
    Энэ нь түлхүүр хүчин зүйл байх болно.
  • 6:25 - 6:31
    Нэгж эрчим хүчинд харгалзах СО2-ийн хэмжээ.
  • 6:31 - 6:35
    Гол асуудал: "-Бид үүнийг ТЭГ болгож чадах уу?"
  • 6:35 - 6:37
    Хэрвээ нүүрс шатаавал: -Үгүй.
  • 6:37 - 6:39
    Байгалийн хий шатааснаар: -Үгүй.
  • 6:39 - 6:42
    Шинээр гарч ирж байгаа сэргээгдэх болон
  • 6:42 - 6:48
    цөмийн эрчим хүчнээс бусад одоо ашиглагдах бүх арга СО2 гаргана.
  • 6:48 - 6:51
    Тиймээс, дэлхийн түвшинд бидний хийж чадах зүйл бол
  • 6:51 - 6:54
    шинэ систем бий болгох явдал юм.
  • 6:54 - 6:56
    Бидэнд эрчим хүчний "Гайхамшиг" хэрэгтэй.
  • 6:56 - 7:00
    Би "Гайхамшиг" гэдгээр ямар нэгэн боломжгүй зүйлийг хэлэх гэсэнгүй.
  • 7:00 - 7:05
    -Микро-процессор бол "Гайхамшиг." -Компьютер бол "Гайхамшиг."
  • 7:05 - 7:08
    -Интернэт үйлчилгээнүүд бол "Гайхамшиг."
  • 7:08 - 7:13
    Энд тэдгээр "Гайхамшиг"-уудыг бүтээхэд оролцсон олон хүмүүс ирж.
  • 7:13 - 7:15
    Жирийн үед бол бидэнд гайхамшиг бүтээхийг шаардах
  • 7:15 - 7:17
    өгөгдсөн хугацаа гэж байдаггүй.
  • 7:17 - 7:21
    Ихэнхдээ та суугаад л, тэгээд заримдаа энэ нь тохиолдоно, заримдаа тохиолдохгүй.
  • 7:21 - 7:25
    Харин, энэ тохиолдолд бол бид бүх хурдаараа урагшилж,
  • 7:25 - 7:30
    нилээд шахуу цагт багтааж "Гайхамшиг"-ийг хүчээр бүтээх хэрэгтэй байна.
  • 7:30 - 7:33
    Тэгээд, "-Үүнийг яаж хийх вэ? " гэж би бодох болсон юм.
  • 7:33 - 7:35
    -Ямар нэг байгалийн бэлэн жишээ юм уу...
  • 7:35 - 7:40
    ...үлгэр авчихаар санаа байна уу?
  • 7:40 - 7:44
    Жилийн өмнө намайг шумуул авчрахад энэ нь яагаад ч юм
  • 7:44 - 7:46
    хүмүүст таалагдсаныг саналаа.
  • 7:46 - 7:48
    (Инээд)
  • 7:48 - 7:51
    Энэ нь хаа нэгтээ шумуултай хамт амьдардаг хүмүүс байдаг гэдэг
  • 7:51 - 7:54
    санаанд хүмүүсийг үнэхээр татан оролцуулж чадсан юм.
  • 7:54 - 7:59
    Харин эрчим хүчний хувьд, би ийм л дүгнэлтэд хүрсэн юм.
  • 7:59 - 8:02
    Гэрэлт цохнуудыг суллах нь энэ жил байгаль орчиндоо
  • 8:02 - 8:06
    оруулах миний хувь нэмэр байх болно гэж би шийдсэн юм.
  • 8:06 - 8:09
    Энд байгаль дээрх гэрэлт цохнууд байна.
  • 8:09 - 8:12
    Миний сонссоноор бол эдгээр цохнууд хаздаггүй, энэ савнаасаа ч бараг гарахгүй байх.
  • 8:12 - 8:15
    (Инээд)
  • 8:15 - 8:20
    Жижиг сажиг үүн шиг шийдлүүд олон ч
  • 8:20 - 8:22
    эдгээр нь нэг ихийг хийж шальдаггүй юм.
  • 8:22 - 8:26
    Бидэнд гайхалтай далайцтай, гайхалтай найдвартай
  • 8:26 - 8:30
    нэг ба түүнээс олон шийдлүүд
  • 8:30 - 8:32
    хэрэгтэй байна.
  • 8:32 - 8:35
    Хэдийгээр олон хүмүүс олон зүгт хайж байгаа ч,
  • 8:35 - 8:39
    би хувьдаа их зүйлд хүргэж чадахаар 5-ыг л оллоо.
  • 8:39 - 8:44
    Би далайн түрлэг, дэлхийн гүний дулаан, цөмийн нэгдэлт, био түлшийг хэрэгссэнгүй.
  • 8:44 - 8:46
    Эдгээр нь нэмэр болох магадлалтай бөгөөд
  • 8:46 - 8:48
    хөгжүүлж чадвал сайн л биз.
  • 8:48 - 8:50
    Миний гол санаа бол
  • 8:50 - 8:54
    бид эдгээр 5-ын бүгд дээр нь ажиллах ба
  • 8:54 - 8:58
    халширлаа гээд, эсвэл шаардлага өндөртэй гээд
  • 8:58 - 9:02
    аль нэгийг нь гээгдүүлж болохгүй.
  • 9:02 - 9:04
    Юуны түрүүнд чулуужсан түлшийг авч үзье.
  • 9:04 - 9:08
    Нүүрс, мөн байгалийн хий шатаах аль аль нь.
  • 9:08 - 9:11
    Хийх ёстой зүйл нь амархан мэт санагдаж болох ч тийм биш ээ.
  • 9:11 - 9:17
    Та түлшээ шатаасныхаа дараа яндангаар гарах бүх СО2-ыг аваад
  • 9:17 - 9:20
    даралтад шингэн болгож нэг газар хийгээд, тэндээ
  • 9:20 - 9:22
    байх болтугай гэж найдах хэрэгтэй.
  • 9:22 - 9:26
    Үүнийг 60-80%-ийн түвшинд хийдэг зарим туршилтууд явагдаж байгаа ч
  • 9:26 - 9:30
    үүнийг 100%-д хүргэнэ гэдэг их ярвигтай,
  • 9:30 - 9:36
    бас энэ бүх СО2-ыг хаана хадгалах вэ гэдэг дээр тогтоход маш хэцүү ба
  • 9:36 - 9:39
    дээр нь хамгийн хэцүү нь урт удаан хугацааны асуудал.
  • 9:39 - 9:41
    -Хэн үүнд итгэлтэй байж чадах вэ?
  • 9:41 - 9:45
    -Цөмийн болон бусад төрлийн хаягдлаас хэмжээгээрээ хэдэн
  • 9:45 - 9:49
    тэрбум дахин их ийм зүйлд хэн баталгаа гаргаж чадах юм?
  • 9:49 - 9:52
    Энэ бол маш том хэмжээтэй зүйл.
  • 9:52 - 9:54
    Тиймээс энэ их хэцүү юм байна.
  • 9:54 - 9:56
    Дараагийнх нь цөмийн эрчим хүч.
  • 9:56 - 9:59
    Энд мөн л гурван том асуудал байна:
  • 9:59 - 10:03
    Үнэ, ялангуяа стандарт өндөртэй орнуудад.
  • 10:03 - 10:07
    Мөн аюулгүй байдлын асуудал, буруугаар эргэх зүйлгүй гэсэн итгэл,
  • 10:07 - 10:10
    хүний хяналтанд байдаг түлш буруу гараар орж
  • 10:10 - 10:13
    зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэгдэхгүй гэх баталгаа.
  • 10:13 - 10:15
    Тэгээд хаягдлыг яах вэ?
  • 10:15 - 10:18
    Хэдийгээр их хэмжээтэй биш ч, олон сэтгэл зовних асуудлууд байна.
  • 10:18 - 10:20
    Хүмүүс үүний талаар айдасгүй байх хэрэгтэй.
  • 10:20 - 10:25
    Ийм гурван маш хэцүү асуудал байгаа ч эдгээрийг шийдэх боломжтой.
  • 10:25 - 10:27
    Тиймээс үүн дээр ажиллах хэрэгтэй.
  • 10:27 - 10:30
    Эдгээр тавын сүүлийн гурвыг нь би нэг бүлэгт багтаасан юм.
  • 10:30 - 10:34
    Энэ гурвыг хүмүүс ихэвчлэн сэргээгдэх эх үүсвэр гэдэг.
  • 10:34 - 10:38
    Эдгээр нь ямар ч түлш шаарддаггүй сайн талтай ч
  • 10:38 - 10:40
    бас л дутагдалтай.
  • 10:40 - 10:46
    Эдгээр технологиор үүсэх эрчим хүч нь
  • 10:46 - 10:48
    цахилгаан станцынхаас хамаагүй бага.
  • 10:48 - 10:52
    Энэ бол эрчим хүчний ферм болохоор ердийн цахилгаан станцын
  • 10:52 - 10:57
    талбайгаас хэдэн мянга дахин том буюу олон квад.км талбайг шаарддаг.
  • 10:57 - 11:00
    Мөн, эдгээр нь тасралттай эх үүсвэрүүд юм.
  • 11:00 - 11:03
    Нар өдөр болгон, бүхий л өдөржингөө ээдэггүй,
  • 11:03 - 11:06
    үүнтэй адилаар, салхи ч байнга салхилдаггүй.
  • 11:06 - 11:08
    Хэрвээ та эдгээр эх үүсвэрүүдээс хамааралтай болвол
  • 11:08 - 11:11
    заримдаа эдгээр үүсвэрүүд байхгүй байх хугацаанд
  • 11:11 - 11:14
    та эрчим хүч гарган авах нөөц аргатай байх хэрэгтэй болно.
  • 11:14 - 11:17
    Тиймээс энд үнэ өртгийн том асуудал,
  • 11:17 - 11:19
    бас дамжуулалтын асуудал байна.
  • 11:19 - 11:22
    Жишээ нь, энэ эх үүсвэр танай улсаас гадна байдаг гэвэл
  • 11:22 - 11:24
    танд зөвхөн технологи төдийгүй
  • 11:24 - 11:29
    хаа нэгтээгээс ирэх эрчим хүчний эрсдэлийг зохицуулах хэрэг гарна.
  • 11:29 - 11:31
    Ингээд эцэст нь хадгалалтын асуудал үлдлээ.
  • 11:31 - 11:34
    Үүнийг барагцаалахын тулд би машин, компьютер,
  • 11:34 - 11:37
    утас, гар чийдэн зэрэг бүх зүйлд
  • 11:37 - 11:41
    хэрэглэгддэг бүх төрлийн батерейнуудыг хараад, үүнийгээ
  • 11:41 - 11:46
    дэлхийн хэрэглэж буй цахилгаан эрчим хүчтэй харьцуулахад
  • 11:46 - 11:50
    өнөөдөр бидний бүтээж байгаа батерейнууд нь бидний эрчим хүчний хэрэглээний ердөө
  • 11:50 - 11:54
    10 минут хүрэхтэй үгүйтэйг л хадгалж чадахыг гаргасан.
  • 11:54 - 11:57
    Тиймээс бидэнд одоогийн байгаагаас
  • 11:57 - 12:01
    100 дахин сайн байж чадах тийм маш том
  • 12:01 - 12:03
    үсрэлт хэрэгтэй байна.
  • 12:03 - 12:07
    Энэ бол боломжгүй зүйл биш, бас амархан зүйл биш.
  • 12:07 - 12:11
    Энд тасралттай эх үүсвэрээр нийт хэрэглэх цахилгааныхаа
  • 12:11 - 12:15
    20-30%-г гаргах тохиолдлыг харж байна.
  • 12:15 - 12:17
    Хэрвээ та үүнд 100% найдаж байгаа бол
  • 12:17 - 12:22
    танд ер бусын "Гайхамшигт" батерей хэрэг болно.
  • 12:23 - 12:26
    Бид үүнд яаж хандах вэ, яавал зөв бэ?
  • 12:26 - 12:30
    Дахиад нэг "Манхеттэн төсөл" (Атомын бөмбөгийн төсөл) хийх үү? Биднийг юу үүнд хүргэж чадах вэ?
  • 12:30 - 12:35
    Тэгэхээр, үүний тулд хэдэн зуун компани үүн дээр ажиллах хэрэгтэй болно.
  • 12:35 - 12:38
    Эдгээр таван зам бүрт ядахдаа л зуун хүн хэрэгтэй.
  • 12:38 - 12:42
    Тэдний ихэнхийг нь та хараад "Галзуу хүмүүс" гэх л байх. Энэ бол сайн зүйл.
  • 12:42 - 12:45
    Энэ TED дэх олон хүн
  • 12:45 - 12:49
    аль хэдийнээ үүний араас хөөцөлдөж байгаа гэж би бодож байна.
  • 12:49 - 12:53
    Билл Грос хэд хэдэн компанитай, тэдгээрийн нэг eSolar нь
  • 12:53 - 12:55
    гайхалтай нарны дулааны технологитой.
  • 12:55 - 12:59
    Винод Хосла гайхалтай зүйлс бүтээж, сонирхолтой боломжуудаар
  • 12:59 - 13:03
    дүүрэн байгаа олон компанид хөрөнгө оруулж байна.
  • 13:03 - 13:05
    Харин би үүнд туслахыг хичээж байна.
  • 13:05 - 13:09
    Натань Мирволд бид хоёр үнэндээ цөмийн эрчим хүчний замыг сонгож,
  • 13:09 - 13:13
    нэг компанид хөрөнгө оруулж байгаа.
  • 13:13 - 13:17
    Цөмийн эрчим хүчний технологид модуляр, мөн шингэн гэх шинэ технологиуд гарч ирсэн.
  • 13:17 - 13:21
    Цөмийн аж үйлдвэрлэл дэх ололт амжилт удаан хугацаагаар зогсонги байдалд орсон байсан.
  • 13:21 - 13:26
    Тиймээс энэ салбарт шинэ ололт гарахад тийм ч гайхмаар юм биш.
  • 13:26 - 13:32
    TerraPower-ын дэвшүүлж байгаа зүйл бол ураны ердөө багахан хэсэг болох
  • 13:32 - 13:35
    1%-ийн U-235 изотопын оронд
  • 13:35 - 13:40
    -"99% эзлэх U-238-г шатаая" гэсэн санаа юм.
  • 13:40 - 13:42
    Энэ бол нэг төрлийн солиотой санаа.
  • 13:42 - 13:45
    Энэ тухай өмнө нь хүмүүс их удаан ярьсаар ирсэн ч
  • 13:45 - 13:49
    энэ нь үнэхээр ажиллах уу үгүй юу гэдэг дээр тооцоолж чадахгүй байсан юм.
  • 13:49 - 13:52
    Харин одоо орчин үеийн супер-компьютеруудын тусламжтайгаар
  • 13:52 - 13:54
    бид тооцоолж энэ нь боломжтой гэдгийг харсан.
  • 13:54 - 14:00
    Зөв материалын технологиор энэ үнэхээр боломжтой мэт харагдаж байгаа юм.
  • 14:00 - 14:03
    Нэгэнт л 99%-ийг шатааж байгаа учраас
  • 14:03 - 14:07
    өртгийг маш сайн бууруулж байгаа юм.
  • 14:07 - 14:11
    Бид өнөөдрийн реакторуудаас гарсан хаягдлыг
  • 14:11 - 14:14
    түлш болгон ашиглах болно.
  • 14:14 - 14:19
    Тэгэхээр өмнөх хаягдлуудын талаар санаа зовохын оронд эргээд тэднийг нь авна. Энэ бол гайхалтай зүйл.
  • 14:19 - 14:23
    Энэ уранаар амьсгалдаг болохоор лаатай төстэй.
  • 14:23 - 14:27
    Энэ хоолойг харж байгаа байх, үүнийг Traveling Wave Reactor гэдэг.
  • 14:27 - 14:31
    Түлшний үүднээс авч үзвэл энэ үнэхээр асуудлыг шийдсэн.
  • 14:31 - 14:34
    Кентакид байдаг нэг газрын зураг үзүүлье.
  • 14:34 - 14:36
    Энэ бол нөгөө шатдаг хэсгийг нь шатаачихсан
  • 14:36 - 14:38
    99%-ийн хаягдал.
  • 14:38 - 14:40
    Үүнийг Ядуурсан Уран гэж нэрлэдэг.
  • 14:40 - 14:43
    Энэ зүйл АНУ-ын эрчим хүчийг хэдэн зуун жил хангах болно.
  • 14:43 - 14:46
    Хямд процессоор далайн усыг шүүх төдийхнөөр
  • 14:46 - 14:51
    дэлхийг үлдсэн бүх хугацаанд нь хангаж чадах түлштэй болж чадна.
  • 14:51 - 14:55
    Бэрхшээлүүд байсаар байгаа боловч
  • 14:55 - 15:00
    энэ бол бидний хэрэгжүүлэх ёстой зуун, зуун санааны
  • 15:00 - 15:03
    нэг жишээ нь л юм.
  • 15:03 - 15:06
    Бид өөрсдийгөө хэрхэн дүгнэх хэрэгтэйг бодоод үзэцгээе.
  • 15:06 - 15:09
    Бидний тайлангийн хуудас ямар байх ёстой вэ?
  • 15:09 - 15:12
    Одоо бид хаана хүрэх хэрэгтэй тэр газар луугаа очоод,
  • 15:12 - 15:14
    тэгээд дараа нь завсрын үеийг харъя.
  • 15:14 - 15:19
    2050 он гэхэд хүмүүс үүнийг 80% багассан гэж ярихыг та сонсох болно.
  • 15:19 - 15:23
    Бид тэнд хүрсэн байна гэдэг нь л маш чухал.
  • 15:23 - 15:27
    Харин үлдсэн 20% нь ядуу орнуудын ХАА зэрэг
  • 15:27 - 15:29
    зүйлсэд хэрэглэгдэж,
  • 15:29 - 15:33
    бид ойжуулалт, цементжүүлэлтээ цэгцэлчихсэн байна гэж найдаж байна.
  • 15:33 - 15:36
    Энэ 80%-д хүрэхийн тулд
  • 15:36 - 15:40
    Хятад болон бусад хөгжингүй орнууд
  • 15:40 - 15:45
    өөрсдийн эрчим хүчний үйлдвэрлэлээ бүгдийг нь шинэчилсэн байх хэрэгтэй болно.
  • 15:45 - 15:51
    Харин бусад үзүүлэлт нь "Бид энэхүү СО2 ялгаруулдаггүй технологио түгээж байна уу,
  • 15:51 - 15:53
    үүнийгээ бүх хөгжингүй орнуудад түгээсэн үү,
  • 15:53 - 15:56
    бид үүнийг бүх газарт хүргэх зүйлийг хийж байна уу?" зэрэг байх болно.
  • 15:56 - 15:58
    Энэ бол маш чухал.
  • 15:58 - 16:02
    Эдгээр нь энэхүү тайлангийн хуудсыг бүтээх түлхүүр элементүүд.
  • 16:02 - 16:07
    Одоо, эндээсээ буцаж, 2020 оны тайлангийн хуудас ямар байх ёстойг харъя.
  • 16:07 - 16:09
    Энд дахиад л хоёр элемент байх хэрэгтэй.
  • 16:09 - 16:13
    Бид үүнийг багасгаж эхлэхийн тулд эдгээр бүтээмжийг сайжруулах ажлуудыг хийх хэрэгтэй.
  • 16:13 - 16:16
    Бид багыг ялгаруулахын хэрээр СО2-ийн нийт хэмжээ багасч,
  • 16:16 - 16:18
    тэр чинээгээр температур ч мөн багасах болно.
  • 16:18 - 16:21
    Гэхдээ зарим талаараа, том амжилтанд хүргэхгүй зүйлс дээр
  • 16:21 - 16:25
    авсан оноонууд маань үсрэнгүй дэвшилтэт
  • 16:25 - 16:29
    өөрчлөлтүүдийн хажууд бол ач холбогдлоор
  • 16:29 - 16:33
    бага байна байх.
  • 16:33 - 16:36
    Эдгээр үсрэлтүүдийг бид бүх хурдаараа хийх хэрэгтэй ба
  • 16:36 - 16:39
    үүнийгээ компаниуд, туршилтын төслүүд,
  • 16:39 - 16:42
    болон хяналт стандартад гарсан өөрчлөлтүүдээр үнэлж болно.
  • 16:42 - 16:45
    Үүний талаар бичсэн олон гайхалтай номнууд байдаг.
  • 16:45 - 16:48
    Аль Горийн "Бидний Сонголт",
  • 16:48 - 16:51
    Дэвид Маккейн "Халуун Агааргүй Бохирдолгүй Эрчим Хүч" зэрэг ном байна.
  • 16:51 - 16:54
    Номонд энэ бүх асуудлыг дурьдсан ба
  • 16:54 - 16:56
    энэ асуудал өргөн хүрээнд хэлэлцэгдэж болох ерөнхий хүрээг гаргасан,
  • 16:56 - 16:59
    учир нь бид үүнийг дорвитойгоор авч үзэх хэрэгтэй болохоор.
  • 16:59 - 17:01
    Үүнтэй хамт хийгдэх ёстой олон зүйл байна.
  • 17:01 - 17:03
    Тиймээс энэ бол хүсэл.
  • 17:03 - 17:07
    Энэ бол бид энэхүү технологийг бүтээнэ гэдэг маш тодорхой хүсэл.
  • 17:07 - 17:10
    Хэрвээ хэн нэгэн надаас ирэх 50 жилд хүсэх ганц хүслээ хэл сонго:
  • 17:10 - 17:12
    1. Хэн хэн ерөнхийлөгч болохыг шийдэх,
  • 17:12 - 17:15
    2. Хайртай ажил болох вакцинаа
  • 17:15 - 17:17
    эсвэл 3. Хагас үнээр СО2-гүй зүйл нээх гэвэл,
  • 17:17 - 17:21
    би үүнийг л сонгоно.
  • 17:21 - 17:23
    Энэ 3 дахь нь л миний хүсэл байх болно.
  • 17:23 - 17:25
    Энэ л хамгийн том нөлөөтэй нь юм.
  • 17:25 - 17:27
    Хэрвээ бид энэ хүслийг сонгохгүй бол
  • 17:27 - 17:31
    алсын болон ойрын эрмэлзлэлт хүмүүсийн ялгарал,
  • 17:31 - 17:34
    АНУ ба Хятадын, ядуу болон хөгжилтэй орнуудын хоорондын хуваагдал аймшигтай болж,
  • 17:34 - 17:39
    дээрх 2 тэрбум хүний ихэнхийнх нь амьдрал улам дордох болно.
  • 17:39 - 17:41
    -Тэгээд, бид юу хийх хэрэгтэй юм бэ?
  • 17:41 - 17:46
    -Таныг хийхийг тань уриалаад дуудаад байгаа зүйл маань юу вэ? гэвэл,
  • 17:46 - 17:49
    Бид судалгаа шинжилгээг илүү ихээр төсөвжүүлэх хэрэгтэй.
  • 17:49 - 17:51
    Олон улсууд Копенгаген зэрэг газруудад цуглахдаа
  • 17:51 - 17:54
    зөвхөн СО2-ийг хэлэлцдэг байж болохгүй.
  • 17:54 - 17:56
    Тэд шинэ ололт санааны хүрээнд ярилцдаг байх хэрэгтэй.
  • 17:56 - 18:01
    Та л лав энэ салбарын шинэ судалгаа нээлтэд ямар бага мөнгө
  • 18:01 - 18:03
    зарцуулдгийг сонсвол цочирдох байх.
  • 18:03 - 18:07
    Бидэнд зах зээлийн түлхэц болох: СО2-ын татвар, хязгаарлалт болон
  • 18:07 - 18:10
    худалдаа зэрэг үнийн дохио өгөх зүйлс хэрэгтэй байна.
  • 18:10 - 18:12
    Бид энэ мэдээг түгээх хэрэгтэй.
  • 18:12 - 18:15
    Бид энэ сэдвээрх яриаг илүү үндэслэлтэй, илүү ойлгомжтой яриа болгох хэрэгтэй.
  • 18:15 - 18:18
    Засгийн газрын хэрэгжүүлдэг алхмуудыг ч мөн адил.
  • 18:18 - 18:22
    Энэ бол маш чухал хүсэл ба миний бодлоор, бас хүрч болох хүсэл.
  • 18:22 - 18:24
    Баярлалаа.
  • 18:24 - 18:35
    (Алга ташилт)
  • 18:35 - 18:37
    Баярлалаа
  • 18:37 - 18:39
    Крис Андерсон: Баярлалаа, баярлалаа танд.
  • 18:39 - 18:44
    (Алга ташилт)
  • 18:44 - 18:50
    Баярлалаа. Тэгэхээр TerraPower-ын талаар илүү ойлгох гэсэн юм.
  • 18:50 - 18:55
    Юуны түрүүнд, энэ хөрөнгө оруулалт хэр хэмжээтэй байхыг багцаалж өгөхгүй юу?
  • 18:55 - 18:59
    Биль Гейтс: Яг программыг хийхийн тулд супер компьютер авах,
  • 18:59 - 19:01
    тэргүүлэх эрдэмтдийг ажиллуулах хэрэгтэй. Бид үүнийг хийсэн.
  • 19:01 - 19:04
    Энэ бүхэн ердөө хэдэн арван сая л болсон.
  • 19:04 - 19:07
    Материалууд маань үнэхээр зөв ажиллаж байгаа эсэхийг
  • 19:07 - 19:11
    шалгах зорилгоор Оросын үүсгүүрүүд дээр туршина гэхэд л
  • 19:11 - 19:13
    энэ бүхэн нийлээд хэдхэн зуун сая л болно.
  • 19:13 - 19:16
    Харин гол хэцүү зүйл нь хэдэн тэрбумыг цуглуулах,
  • 19:16 - 19:21
    хяналт стандарт хийх болон анхныхаа туршилтын үүсгүүр
  • 19:21 - 19:23
    барих газраа олох юм.
  • 19:23 - 19:27
    Хэрвээ анхныхыг бариад, сурталчилж байгаа шигээ ажиллуулчихвал
  • 19:27 - 19:31
    бүх зүйл өдөр шиг л цэлмэг байх болно. Учир нь санхүү, эрчим хүчний хэмжээ нь
  • 19:31 - 19:33
    уламжлалт цөмийн үүсгүүрээс огт өөр байх болохоор.
  • 19:33 - 19:37
    КА: Тэгэхээр энэ нь хэрэглэсэн түлшээр хийсэн босоо
  • 19:37 - 19:41
    багана маягийн байгууламж газрын гүн рүү орсон байх ба
  • 19:41 - 19:43
    дээрээсээ эхлээд гүн рүүгээ доошоогоо
  • 19:43 - 19:46
    явах процес байна гэж ойлгож болох уу?
  • 19:46 - 19:49
    БГ: Тийм тийм. Өнөө үед, цөмийн үүсгүүрийг байнга л түлшээр хангах хэрэгтэй.
  • 19:49 - 19:52
    Олон ажилчидтай, олон удирдлагатай болохоор маш олон зүйл буруугаар эргэх магадлалтай.
  • 19:52 - 19:55
    Тэгээд нөгөө зүйлээ онгойлгоод, дотроос нь юм авч гаргана гээд
  • 19:55 - 19:57
    ер нь төвөгтэй л дөө
  • 19:57 - 20:02
    Харин энэ технологийн хувьд маш хямд түлшээ хоолой шиг юманд хийгээд
  • 20:02 - 20:04
    газар доор оруулаад,
  • 20:04 - 20:07
    60 жил ашиглана. Өмнөхтэй адил хэцүү зүйлс байхгүй.
  • 20:07 - 20:12
    Тэр түлш газар доор 60 жил ажиллаад л дуусна.
  • 20:12 - 20:16
    КА: Цөмийн ЦС чинь өөрөө өөрийнхөө хаягдлыг хадгалдаг биз дээ.
  • 20:16 - 20:18
    Тийм ээ. Хаягдлыг яах вэ гэхээр,
  • 20:18 - 20:23
    үүнийг тэнд нь орхичихож болно. Тэгээд ч энэ технологиор хамаагүй бага хаягдал гарна.
  • 20:23 - 20:25
    Түүнийг нь аваад
  • 20:25 - 20:28
    өөр рүү хийгээд шатааж болно.
  • 20:28 - 20:32
    Бид юуны түрүүнд өнөөдөр тэр усан сан, реактор доторх
  • 20:32 - 20:36
    хуурай торхонд байгаа хаягдлаар
  • 20:36 - 20:38
    түлшээ хийж эхлүүлнэ.
  • 20:38 - 20:41
    Хуучин станцуудын хувьд асуудал болоод байгаа зүйл нь
  • 20:41 - 20:43
    бидний хувьд хоол болох юм.
  • 20:43 - 20:46
    Энэ процессоор дээрх хаягдлын
  • 20:46 - 20:48
    хэмжээг огцом бууруулах боломжтой.
  • 20:48 - 20:50
    КА: Та дэлхийн эргэн тойронд янз бүрийн
  • 20:50 - 20:52
    хүмүүстэй энэ талаар ярилцсан байх.
  • 20:52 - 20:55
    Үүнийг хаана, хэн илүү сонирхож байна вэ?
  • 20:55 - 20:58
    БГ: Бид тодорхой газар сонгоогүй байгаа,
  • 20:58 - 21:06
    ер нь "цөмийн" гэх тодотголтой олон сонирхолтой илрүүлэлтийн дүрэм байна л даа.
  • 21:06 - 21:08
    Бидэнд Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсуудын
  • 21:08 - 21:12
    компаниуд, хүмүүс сонирхлоо илэрхийж байгаа.
  • 21:12 - 21:14
    Энэ зүйл хэрхэн эрчим хүчний хөтөлбөртэй
  • 21:14 - 21:18
    нийцэж байгаа талаар эрчим хүчний нарийн бичгийн даргатай би мөн уулзаж ярилцсан.
  • 21:18 - 21:21
    Тиймээс би их өөдрөг байгаа. Франц, Япон зарим зүйлсийг хийсэн.
  • 21:21 - 21:25
    Энэ бол өмнө нь хийгдсэн зүйлийн нэг хувилбар юм.
  • 21:25 - 21:29
    Энэ нь шинэ дэвшилт боловч бас зарим талаараа энэ нь хурдан реактортой төстэй.
  • 21:29 - 21:31
    Олон улсууд хурдан реактор барьсан байгаа,
  • 21:31 - 21:36
    тиймээс, хурдан реактор барьж байсан орнууд энэхүү анхныхыг барихад оролцох байх.
  • 21:36 - 21:41
    КА: Тэгэхээр таны бодлоор ийм зүйлийг хэрэгжүүлэхэд орох хугацаа ба
  • 21:41 - 21:44
    бодит боломж нь ямар байна?
  • 21:44 - 21:49
    БГ: Тэгэхээр - эдгээр өндөр түвшний нэгнийх нь хувьд бидэнд хэрэгтэй цахилгаан үйлдвэрлэлийн
  • 21:49 - 21:51
    зүйлс нь маш хямд ,
  • 21:51 - 21:55
    бидэнд бүтээх 20 жил, түгээх 20 жил байна.
  • 21:55 - 22:00
    Энэ бол орчны загвараас гарсан,
  • 22:00 - 22:02
    бидний хүрэх ёстой тэр заагдсан хугацаа.
  • 22:02 - 22:07
    Хэрвээ бидний хүссэнээр юм бүхэн сайхан бүтвэл
  • 22:07 - 22:09
    бид үүнийг хялбархан хийж чадна.
  • 22:09 - 22:12
    Азаар өнөөдөр, хэдэн арван компаниуд байна,
  • 22:12 - 22:14
    уг нь бол хэдэн зуу байх хэрэгтэй байгаа юм,
  • 22:14 - 22:16
    хэрвээ тэдний судалгаа нь бүтэмжтэй болж,
  • 22:16 - 22:19
    туршилтын станц барих хөрөнгө оруулалт нь олдвол
  • 22:19 - 22:21
    тэд үүний төлөө өрсөлдөх болно.
  • 22:21 - 22:23
    Олон газрууд тус тусдаа амжилтад хүрэх тусмаа л сайн.
  • 22:23 - 22:26
    Ингэснээр бүгд нийлээд илүү үр дүнтэй байх болно.
  • 22:26 - 22:28
    Ядаж нэг ч гэсэн амжилттай төсөл байх л ёстой.
  • 22:28 - 22:31
    КА: Ойрын хугацаанд гарах боломжтой том өөрчлөлт
  • 22:31 - 22:34
    гэвэл таны бодлоор үүнээс өөр байна уу?
  • 22:34 - 22:38
    БГ: Эрчим хүчний шинэчлэлт л хамгийн чухал зүйл.
  • 22:38 - 22:40
    Ямар нэг байгаль орчны дарамтгүй байсан ч энэ шаардлагатай байх л байсан,
  • 22:40 - 22:45
    гэхдээ байгаль орчны асуудал үүнийг улам чухал болгож байгаа юм.
  • 22:45 - 22:48
    Цөмийн салбарт өөр ололтууд байна л даа.
  • 22:48 - 22:51
    Бусад хүмүүсийн ажлыг би өөрийнх шигээ сайн мэдэхгүй л дээ,
  • 22:51 - 22:54
    гэхдээ үлгэр жишээ хүмүүс мэднэ, энэ бол өөр хандлага.
  • 22:54 - 22:58
    Шингэн төрлийн реактор байна, надад бол жаахан хүндрэлтэй санагдах ч
  • 22:58 - 23:00
    магадгүй бидний санааг хараад тэд харин хүндрэлтэй юм гэж ч болох юм.
  • 23:00 - 23:03
    Мөн, өөр төрлийнх ч байна,
  • 23:03 - 23:06
    гэхдээ үүний нэг гайхалтай зүйл нь ураны молекул нүүрсний
  • 23:06 - 23:10
    молекулаас хэдэн сая дахин их энерги агуулдаг юм.
  • 23:10 - 23:13
    Хэрвээ та цацрагтай холбоотой сөрөг талыг нь
  • 23:13 - 23:16
    зохицуулж чадвал
  • 23:16 - 23:19
    газар нутаг болон бусад зүйлсэд үзүүлэх нөлөөллийн үүднээс авч үзвэл
  • 23:19 - 23:21
    эзлэх талбай, өртөг, боломж зэрэг нь
  • 23:21 - 23:25
    үнэхээр өвөрмөц.
  • 23:25 - 23:29
    КА. Хэрвээ энэ амжилтгүй болвол яах вэ?
  • 23:29 - 23:33
    Тэгвэл бид дэлхийн температурыг тогтвортой байлгахын тулд
  • 23:33 - 23:36
    яаралтай арга хэмжээ авах шаардлага гарах байх даа?
  • 23:36 - 23:38
    БГ: Хэрвээ ийм байдалд орвол
  • 23:38 - 23:43
    энэ нь та их идээд, зүрхний шигдээс болох гэж байгаа юм шиг л байх болно.
  • 23:43 - 23:47
    Та тэгээд хаашаа явах вэ? Магадгүй зүрхний мэс засалд орох хэрэгтэй болно.
  • 23:47 - 23:51
    Геоинженерчлэл гэх судалгааны нэг чиглэл бий.
  • 23:51 - 23:54
    Эдгээр нь бид өөр шинэ санаа гаргатал 20-30 жил
  • 23:54 - 23:57
    хожиж, дулаарлыг жаахан удаашруулах техникүүд юм.
  • 23:57 - 23:59
    Энэ бол зүгээр л даатгалын бодлого.
  • 23:59 - 24:01
    Иймдээ тулахгүй байгаасай л гэж найдацгаая.
  • 24:01 - 24:03
    Зарим хүмүүс хэлэхдээ, та даатгалын бодлого дээр ажиллах хэрэггүй,
  • 24:03 - 24:05
    учир нь энэ нь биднийг улам залхуу болгоно гэдэг.
  • 24:05 - 24:09
    Ингээд та зүрхний мэс засалд найдаад л идээд байна гэсэн үг.
  • 24:09 - 24:12
    Огт судлахгүй орхих нь тийм зөв санаа гэж бодохгүй байна.
  • 24:12 - 24:16
    Дулаарал огцом хурдсах нөхцөлд юм уу
  • 24:16 - 24:20
    эсвэл бидний ажиллагаа санаслаас илүү удаан хугацаа авж таарвал,
  • 24:20 - 24:23
    геоинженерчлэлийг арынхаа халаасанд байлгаж л байсан нь дээр болов уу.
  • 24:25 - 24:30
    КА. "Уур амьсгалын өөрчлөлтөд үл итгэгчид"-д хандаж юу хэлмээр байна?
  • 24:30 - 24:34
    Тэдний буруу бодож байгааг яаж ойлгуулах вэ?
  • 24:35 - 24:39
    БГ: Харамсалтай нь, эргэлзэгчид их олон тайлбар тавьдаг.
  • 24:39 - 24:43
    Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар нь тун ховор.
  • 24:43 - 24:46
    Үүлний тэнцвэртэй байдалтай холбоотой сөрөг үзэгдлүүд
  • 24:46 - 24:48
    байна гэж тэд хэлэх үү?
  • 24:48 - 24:51
    Үнэндээ тайлбарлаж хэлэх нь ч ховор.
  • 24:51 - 24:54
    Саяд нэг л олдох байх.
  • 24:54 - 24:57
    Бидэнд байгаа гол асуудал бол ДОХ-той төстэй юм л даа.
  • 24:57 - 25:01
    Та өнөөдөр хийсэн нэг л алдаанийхаа шанг хожуу төлөх болно.
  • 25:01 - 25:05
    Танд хойшлуулшгүй олон асуудлууд байгаа үед
  • 25:05 - 25:08
    хожим ашигтай зүйлийн төлөө одоо өөрийгөө зовооно гэсэн үг.
  • 25:08 - 25:11
    зорилгогүй өөрийгөө зовоож байх шиг санагдана-
  • 25:11 - 25:17
    - үнэндээ, ОУ-ын Уур Амьсгал Өөрчлөлтийн Холбооноос гаргасан тайланг
  • 25:17 - 25:19
    хөнжингүй ертөнцийн зарим хүмүүс хараад
  • 25:19 - 25:23
    "За за, энэ тийм ч сүртэй юм биш байна шүү дээ" гэж хэлэх нь бий.
  • 25:23 - 25:27
    Үнэндээ бол тодорхойгүй гээд харин ч бид илүү их зүтгэж байх ёстой юм.
  • 25:27 - 25:30
    Гэхдээ миний мөрөөдөл бол, хэрвээ үүнийг ЭЗ-тай холбож чадвал,
  • 25:30 - 25:32
    СО2-ийн хязгаарлалт тогтоож чадах юм бол
  • 25:32 - 25:34
    эргэлзэгчид " За за...
  • 25:34 - 25:36
    ...энэ нь СО2-ыг бууруулдаг уу, СО2 ялгаруулдаг уу...
  • 25:36 - 25:38
    ...хамаа алга, тэгсэн байгаасай л гэж найдъя ...
  • 25:38 - 25:42
    хамгийн гол нь ингэсэн нь хямд тусаж байгаа тул би дэмжиж байна" гэж хэлэх болно.
  • 25:42 - 25:46
    (Алга ташилт)
  • 25:46 - 25:50
    КА: Тэгэхээр энэ Биорн Ломбор-т өгөх таны хариулт болж байх шиг байна.
  • 25:50 - 25:54
    Ерөнхийдөө, хэрвээ бүх энергийг зөвхөн СО2-н асуудлыг шийдэхийн тулд
  • 25:54 - 25:56
    үрж байгаа бол дэлхийн ядуурал, хумхааг
  • 25:56 - 25:59
    арилгах зэрэг бусад бүх зорилгууд орхигдож,
  • 25:59 - 26:03
    хийх өчнөөн илүү дээр зүйлс байсаар байтал дэлхийн
  • 26:03 - 26:05
    нөөцийг хий дэмий үрсэн хэрэг болно биз дээ гэсэн түүний санаанд.
  • 26:05 - 26:08
    БГ: Тэгэхээр, R&D дээрх бодит зарцуулалт
  • 26:08 - 26:12
    - АНУ одоогийнхоосоо их буюу жилд 10 тэрбумыг зарцуулах хэрэгтэй гэе-
  • 26:12 - 26:14
    энэ нь тийм ч сүртэй том тоо болж чадахгүй.
  • 26:14 - 26:16
    Энэ бусад салбарын төсвөөс гарах албагүй.
  • 26:16 - 26:19
    Танд байгаа эдийн засгийн ашиггүй зүйлдээ та хөрөнгө оруулалт хийхээр оролдож байгаа бол
  • 26:19 - 26:22
    таны их мөнгөө оруулж байгаа зүйл болон ухаалаг хүмүүс зөвшөөрөхгүй ч
  • 26:22 - 26:25
    байж болох энэ зүйл бол миний хувьд гарз болно.
  • 26:25 - 26:28
    Хэрвээ та маш ойрхон, тэгээд зүгээр л сурцын муруйд хөрөнгө оруулаад
  • 26:28 - 26:30
    энэ нь маш хямд болохгүй л юм бол
  • 26:30 - 26:34
    би хувьдаа илүү хямд байх боломжтой илүү олон зүйлсийг бид
  • 26:34 - 26:36
    туршаад үзэх хэрэгтэй гэж итгэж байна.
  • 26:36 - 26:41
    Хэрвээ таны хүрэх үр дүн чинь эрчим хүчийг маш үнэтэй болгоод,
  • 26:41 - 26:43
    зөвхөн баячууд л үүнийг төлж дийлэхээр болвол
  • 26:43 - 26:46
    үнэндээ бид эрчим хүчинд 5 дахиныг илүүг төлөөд өөрсдийн
  • 26:46 - 26:48
    амьдралын хэв маягаа өөрчлөхгүй байж чадна л даа.
  • 26:48 - 26:50
    Харин өнөөх 2 тэрбум хүнд л гамшиг тохиолдоно.
  • 26:50 - 26:52
    Ломборг хүртэл өөрчлөгдсөн.
  • 26:52 - 26:57
    Тэр одоо "Яагаад R&D-г илүү их хэлэлцэхгүй байгаа юм бэ? " гэдэг болсон.
  • 26:57 - 26:59
    Өмнөх байр суурьнаасаа болоод тэр одоо ч гэсэн
  • 26:59 - 27:01
    эргэлзэгчийн талтай холбоотой байгаа ч
  • 27:01 - 27:04
    энэ бол нэлээд ганцаардмал тал гэдгийг тэр ойлгоод,
  • 27:04 - 27:07
    тиймээс тэр R&D асуудлыг ярьж байна.
  • 27:07 - 27:12
    Тиймээс, би хувьдаа тохиромжтой гэж бодож байгаа зүйлс байна.
  • 27:12 - 27:15
    R&D-г ямар өчүүхнээр төсөвжүүлдгийг харвал галзуурмаар..
  • 27:15 - 27:18
    КА: Тэгэхээр, Биль, энд байгаа олон хүмүүсийн өмнөөс
  • 27:18 - 27:21
    энэхүү хүсэл чинь биелээсэй гэж би хүсэх байна. Маш их баярлалаа
  • 27:21 - 27:23
    БГ: Баярлалаа
  • 27:23 - 27:26
    (Алга ташилт)
Title:
Тэг рүү хүрэх шинэ санаа
Speaker:
Билл Гейтс
Description:

TED2010 дээр Билл Гейтс бүхэл гаригийг хамарсан гамшгаас аврахад шаардлагатай шинэ "Гайхамшгийн" алхмууд болон шинэ төрлийн цөмийн цахилгаан үүсгүүр хэрхэн хэрэгтэй байгаа талаар ярьж, дэлхийн эрчим хүчний ирээдүйн тухай бодлоосоо хуваалцсан юм. Тавигдсан гол зорилго бол нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг 2050 он гэхэд тэг болгох явдал болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
27:32
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Innovating to zero!
Delgersaikhan Tuya added a translation

Mongolian subtitles

Revisions Compare revisions