Тэг рүү хүрэх шинэ санаа
-
0:01 - 0:05Өнөөдөр би эрчим хүч ба уур амьсгалын талаар ярих болно.
-
0:05 - 0:07Энэ бага зэрэг содон сонсогдож байгаа байх л даа,
-
0:07 - 0:12учир нь миний үндсэн хийдэг ажил бол
-
0:12 - 0:15дэлхий дээрх хамгийн ядуу 2 тэрбум хүнд тус болох
-
0:15 - 0:20вакцин, үр тариа, болон өөр бусад үүнтэй холбогдох зүйлс байдаг.
-
0:20 - 0:25Гэвч, үнэндээ эрчим хүч, уур амьсгал бол эдгээр хүмүүст
-
0:25 - 0:30энэ гариг дээрх хэнээс ч дутахгүй илүүтэйгээр чухал юм.
-
0:30 - 0:35Уур амьсгал дордоно гэдэг нь олон жилийн турш тэд ургац хураахгүй гэсэн үг.
-
0:35 - 0:38Хэт их эсвэл хэт бага бороо орж,
-
0:38 - 0:40тэдний байгалийн эмзэг орчин давж гарч
-
0:40 - 0:44чадахааргүйгээр олон зүйл өөрчлөгдөх болно.
-
0:44 - 0:49Энэ бүхэн өлсгөлөн, тогтворгүй байдал, үймээн самуун руу хөтөлнө.
-
0:49 - 0:53Тиймээс, уур амьсгалын өөрчлөлт бол тэдний хувьд аймшигтай зүйл юм.
-
0:53 - 0:56Мөн эрчим хүчний үнэ тэдний хувьд маш чухал.
-
0:56 - 0:59Хэрвээ та юмны үнэ бууруулах, ядуурлыг багасгаж чадах
-
0:59 - 1:03нэг л зүйлийг сонгох болвол та эрчим хүчийг сонгох нь гарцаагүй.
-
1:03 - 1:07Өнөөг хүртэл эрчим хүчний үнэ буурсаар ирсэн.
-
1:07 - 1:13Өндөр хөгжилтэй иргэншил эрчим хүчний дэвшилт дээр л суурилсан билээ.
-
1:13 - 1:17Нүүрсний ололт Аж Үйлдвэрийн Хувьсгалыг тэтгэж,
-
1:17 - 1:231900-аад онд хүртэл эрчим хүчний үнэ огцом унасан.
-
1:23 - 1:26Энэ бүхний ачаар бид өнөөдөр хөргөгч, агааржуулагчтай байгаа төдийгүй
-
1:26 - 1:30бид орчин үеийн материал бүтээж, маш олон зүйлийг хийж байна.
-
1:30 - 1:37Эрчим хүчний ачаар чинээлэг ертөнцийнхөн гайхалтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн.
-
1:37 - 1:44Гэхдээ, бид үүнийг илүү хямд болгохын хирээр- жишээ нь, үнийг хоёр дахин хямдруулна гэвэл-
-
1:44 - 1:46бид шинэ сорилттой тулгарах болсон ба
-
1:46 - 1:50тэр бол нүүрсхүчлийн хий- СО2 юм.
-
1:50 - 1:53СО2 дэлхийг дулааруулж байгаа бөгөөд
-
1:53 - 1:59үүнийг тодорхойлно гэвэл үнэндээ маш энгийн л дээ.
-
1:59 - 2:03Хэрвээ бүх ялгарч байгаа СО2-г нэгтгэж үзвэл,
-
2:03 - 2:06энэ нь температурын өсөлтөд хүргэж,
-
2:06 - 2:10энэхүү температурын өсөлт нь зарим маш сөрөг үзэгдлүүд рүү хөтөлнө:
-
2:10 - 2:13-Цаг агаарын өөрчлөлт болон илүү аюултай шууд бус нөлөөнүүд.
-
2:13 - 2:18Байгалийн экосистемүүд эдгээр түргэн өөрчлөлтөд дасан зохицож чадахгүйн
-
2:18 - 2:21улмаас экосистем тогтолцоонууд нурахад хүрнэ.
-
2:21 - 2:24Энэ СО2-ын тодорхой өсөлтөөс
-
2:24 - 2:28температур хэрхэн хамаарах нь болон
-
2:28 - 2:30хаана ямар гинжин нөлөөллүүд гарах зураг байна.
-
2:30 - 2:33Зарим нэг тодорхойгүй зүйлс байна, гэхдээ тийм ч их биш л дээ.
-
2:33 - 2:36Эдгээр өөрчлөлтүүд яг хэр муу байх нь тодорхойгүй ч
-
2:36 - 2:39ямар ч байсан маш муу байна гэдэг нь эргэлзээгүй.
-
2:39 - 2:41Би энэ салбар дахь тэргүүлэх эрдэмтдээс хэд хэдэн удаа асууж байсан:
-
2:41 - 2:44-Бид үнэхээр ялгаруулалтыг тэгт хүртэл нь бууруулах ёстой юу?
-
2:44 - 2:47Зүгээр л ядаж 2 эсвэл 4 дахин бууруулж болдоггүй юм уу? гэж.
-
2:47 - 2:51Хариулт нь гэвэл, "Бид үүнийг тэг болгох хүртэл...
-
2:51 - 2:53...температур үргэлжлэн өссөөр байх болно."
-
2:53 - 2:55Тиймээс энэ бол том сорилт.
-
2:55 - 3:00Энэ бол "3 м өндөртэй ачааны машиныг 2.5 м өндөртэй гүүрэн доогуур...
-
3:00 - 3:03...чихээд гаргачихна" гэж хэлэхээс үнэхээр ондоо зүйл.
-
3:03 - 3:07Энэ бол ТЭГ-д хүрэх ёстой зүйл.
-
3:07 - 3:11Өнөөдөр бид жил бүр маш их буюу 26 тэрбум тонн
-
3:11 - 3:13СО2 үйлдвэрлэж байна.
-
3:13 - 3:17Нэг Америк хүн бүр 20 тонн орчим гэсэн үг.
-
3:17 - 3:20Харин буурай орны хүмүүсийн хувьд 1 тонноос ч бага.
-
3:20 - 3:24Дэлхийн дундаж нь хүн бүрт 5 тонн байна.
-
3:24 - 3:26Бид ямар нэг аргаар үүнийг тэг болгох
-
3:26 - 3:29тийм өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
-
3:29 - 3:31СО2-ийн хэмжээ байнга өссөөр ирсэн.
-
3:31 - 3:36Үүнийг янз бүрийн эдийн засгийн өөрчлөлтүүд л намдааж байсан,
-
3:36 - 3:39тиймээс бид огцом өсөлтөөс бууралт руу,
-
3:39 - 3:42бүр тэг рүү хүрэх бууралт руу шилжих ёстой.
-
3:42 - 3:44Энэхүү тэгшитгэл нь үржигдэхүүн маягийн
-
3:44 - 3:46дөрвөн хүчин зүйлтэй.
-
3:46 - 3:49Тэгшитгэлийн зүүн талд бидний тэг болгохыг хүсч байгаа СО2
-
3:49 - 3:53байна. Энэ тоо нь нийт хүмүүсийн тоо, хүн тус бүрийн
-
3:53 - 3:56дундаж хэрэглээ ба үйлчилгээ, хэрэглээ бүр дээрх
-
3:56 - 3:59дундаж эрчим хүч, мөн нэгж эрчим хүч бүрт
-
3:59 - 4:03харгалзах СО2-ийн хэмжээнээс хамаарна.
-
4:03 - 4:05Эдгээрийг тус бүрчлэн авч үзэж,
-
4:05 - 4:09СО2-ийг хэрхэн тэгд хүргэж болохыг харъя.
-
4:09 - 4:13Эдгээр тоонуудын нэг нь л заавал тэг болох ёстой байх.
-
4:13 - 4:16Ахлах ангийн алгебр байна.
-
4:16 - 4:18Одоо ингээд харцгаая.
-
4:18 - 4:20Эхлээд, нийт хүн ам.
-
4:20 - 4:23Дэлхий дээр өнөөдөр 6.8 тэрбум хүн амьдарч байна.
-
4:23 - 4:25Энэ тоо 9 тэрбум хүрэх төлөвтэй байгаа.
-
4:25 - 4:29Хэрвээ бид шинэ вакцинууд, эрүүл мэндийн
-
4:29 - 4:31үйлчилгээ болон нөхөн үржихүйн үйлчилгээн дээр
-
4:31 - 4:35маш амжилттай ажиллаж чадвал үүнийг 10-15%-аар
-
4:35 - 4:39бууруулж чадсан ч, бид 1.3 тэрбумын өсөлтийг харах л болно.
-
4:39 - 4:42Хоёр дахь хүчин зүйл бол бидний хэрэглэдэг үйлчилгээ.
-
4:42 - 4:44Үүнд бүгд хамаарна:
-
4:44 - 4:48Идэх хоол, хувцас, зурагт, халаалт гээд бүгд.
-
4:48 - 4:51Эдгээр чинь маш сайхан зүйлс.
-
4:51 - 4:54Ядуурлыг бууруулна гэдэг нь эдгээр үйлчилгээнүүдийг
-
4:54 - 4:56энэ гаригийн хүн бүрт хүргэнэ гэсэн үг.
-
4:56 - 5:00Энэ тоо өсч байх нь сайн зүйл шүү.
-
5:00 - 5:02Чинээлэг ертөнцийнхөн, магадгүй тэргүүлэх нэг тэрбумын
-
5:02 - 5:04хувьд бид хасалт хийж болох боловч
-
5:04 - 5:08энэ тоо жил бүр дунджаар өсч байх болно.
-
5:08 - 5:12Ингэснээр дэлхий нийтээр нэг хүнд үзүүлэх үйлчилгээ нь
-
5:12 - 5:152 -оос илүүгээр өсөх юм.
-
5:15 - 5:17Жишээ нь, энд хамгийн наад захын үйлчилгээ байна.
-
5:17 - 5:20-Танай гэрт гэрийн даалгавраа хийхэд чинь хэрэгтэй гэрэлтүүлэг бий юу?
-
5:20 - 5:22Үнэндээ эдгээр хүүхдүүдэд байхгүйн улмаас
-
5:22 - 5:26тэд гадагш гарч, гудамжны гэрэлд даалгавраа хийдэг.
-
5:27 - 5:31Харин одоо, нэгж үйлчилгээнд хэрэглэгдэх эрчим хүч "Е"-г харъя.
-
5:31 - 5:33Энд ямар ч байсан зарим сайн зүйлс байна.
-
5:33 - 5:35Бидэнд азаар өсдөггүй нэг ч гэсэн зүйл байна.
-
5:35 - 5:38Цахилгаан гаргах янз бүрийн шинэ ололтууд,
-
5:38 - 5:43янз бүрийн төрлийн машинууд, барилга барих олон төрлийн
-
5:43 - 5:46технологийн тусламжтайгаар, үйлчилгээ тус бүрийн шаардах
-
5:46 - 5:50эрчим хүчийг ихээр бууруулж чадсан.
-
5:50 - 5:53Зарим үйлчилгээнүүд үүнийг бараг 90%-аар бууруулсан.
-
5:53 - 5:56Гэхдээ бордоо хийх технологиос,
-
5:56 - 5:58агаарын тээвэр гээд
-
5:58 - 6:02зарим сайжруулах боломж муу байдаг үйлчилгээнүүд ч байна.
-
6:02 - 6:04Ингээд ерөнхийдөө гэвэл, хэрвээ бид өөдрөг байвал,
-
6:04 - 6:11бид энэ тоог 3 -аас 6 дахин бууруулах боломжтой.
-
6:11 - 6:14Гэхдээ эдгээр эхний гурван хүчин зүйлийн хувьд бид
-
6:14 - 6:19сайндаа л 26 тэрбум тн -оос 13 тэрбум тн болгож
-
6:19 - 6:21бууруулсан ч, энэ нь хангалттай биш байна.
-
6:21 - 6:23Одоо харин, 4 дэх хүчин зүйлийг авч үзье.
-
6:23 - 6:25Энэ нь түлхүүр хүчин зүйл байх болно.
-
6:25 - 6:31Нэгж эрчим хүчинд харгалзах СО2-ийн хэмжээ.
-
6:31 - 6:35Гол асуудал: "-Бид үүнийг ТЭГ болгож чадах уу?"
-
6:35 - 6:37Хэрвээ нүүрс шатаавал: -Үгүй.
-
6:37 - 6:39Байгалийн хий шатааснаар: -Үгүй.
-
6:39 - 6:42Шинээр гарч ирж байгаа сэргээгдэх болон
-
6:42 - 6:48цөмийн эрчим хүчнээс бусад одоо ашиглагдах бүх арга СО2 гаргана.
-
6:48 - 6:51Тиймээс, дэлхийн түвшинд бидний хийж чадах зүйл бол
-
6:51 - 6:54шинэ систем бий болгох явдал юм.
-
6:54 - 6:56Бидэнд эрчим хүчний "Гайхамшиг" хэрэгтэй.
-
6:56 - 7:00Би "Гайхамшиг" гэдгээр ямар нэгэн боломжгүй зүйлийг хэлэх гэсэнгүй.
-
7:00 - 7:05-Микро-процессор бол "Гайхамшиг." -Компьютер бол "Гайхамшиг."
-
7:05 - 7:08-Интернэт үйлчилгээнүүд бол "Гайхамшиг."
-
7:08 - 7:13Энд тэдгээр "Гайхамшиг"-уудыг бүтээхэд оролцсон олон хүмүүс ирж.
-
7:13 - 7:15Жирийн үед бол бидэнд гайхамшиг бүтээхийг шаардах
-
7:15 - 7:17өгөгдсөн хугацаа гэж байдаггүй.
-
7:17 - 7:21Ихэнхдээ та суугаад л, тэгээд заримдаа энэ нь тохиолдоно, заримдаа тохиолдохгүй.
-
7:21 - 7:25Харин, энэ тохиолдолд бол бид бүх хурдаараа урагшилж,
-
7:25 - 7:30нилээд шахуу цагт багтааж "Гайхамшиг"-ийг хүчээр бүтээх хэрэгтэй байна.
-
7:30 - 7:33Тэгээд, "-Үүнийг яаж хийх вэ? " гэж би бодох болсон юм.
-
7:33 - 7:35-Ямар нэг байгалийн бэлэн жишээ юм уу...
-
7:35 - 7:40...үлгэр авчихаар санаа байна уу?
-
7:40 - 7:44Жилийн өмнө намайг шумуул авчрахад энэ нь яагаад ч юм
-
7:44 - 7:46хүмүүст таалагдсаныг саналаа.
-
7:46 - 7:48(Инээд)
-
7:48 - 7:51Энэ нь хаа нэгтээ шумуултай хамт амьдардаг хүмүүс байдаг гэдэг
-
7:51 - 7:54санаанд хүмүүсийг үнэхээр татан оролцуулж чадсан юм.
-
7:54 - 7:59Харин эрчим хүчний хувьд, би ийм л дүгнэлтэд хүрсэн юм.
-
7:59 - 8:02Гэрэлт цохнуудыг суллах нь энэ жил байгаль орчиндоо
-
8:02 - 8:06оруулах миний хувь нэмэр байх болно гэж би шийдсэн юм.
-
8:06 - 8:09Энд байгаль дээрх гэрэлт цохнууд байна.
-
8:09 - 8:12Миний сонссоноор бол эдгээр цохнууд хаздаггүй, энэ савнаасаа ч бараг гарахгүй байх.
-
8:12 - 8:15(Инээд)
-
8:15 - 8:20Жижиг сажиг үүн шиг шийдлүүд олон ч
-
8:20 - 8:22эдгээр нь нэг ихийг хийж шальдаггүй юм.
-
8:22 - 8:26Бидэнд гайхалтай далайцтай, гайхалтай найдвартай
-
8:26 - 8:30нэг ба түүнээс олон шийдлүүд
-
8:30 - 8:32хэрэгтэй байна.
-
8:32 - 8:35Хэдийгээр олон хүмүүс олон зүгт хайж байгаа ч,
-
8:35 - 8:39би хувьдаа их зүйлд хүргэж чадахаар 5-ыг л оллоо.
-
8:39 - 8:44Би далайн түрлэг, дэлхийн гүний дулаан, цөмийн нэгдэлт, био түлшийг хэрэгссэнгүй.
-
8:44 - 8:46Эдгээр нь нэмэр болох магадлалтай бөгөөд
-
8:46 - 8:48хөгжүүлж чадвал сайн л биз.
-
8:48 - 8:50Миний гол санаа бол
-
8:50 - 8:54бид эдгээр 5-ын бүгд дээр нь ажиллах ба
-
8:54 - 8:58халширлаа гээд, эсвэл шаардлага өндөртэй гээд
-
8:58 - 9:02аль нэгийг нь гээгдүүлж болохгүй.
-
9:02 - 9:04Юуны түрүүнд чулуужсан түлшийг авч үзье.
-
9:04 - 9:08Нүүрс, мөн байгалийн хий шатаах аль аль нь.
-
9:08 - 9:11Хийх ёстой зүйл нь амархан мэт санагдаж болох ч тийм биш ээ.
-
9:11 - 9:17Та түлшээ шатаасныхаа дараа яндангаар гарах бүх СО2-ыг аваад
-
9:17 - 9:20даралтад шингэн болгож нэг газар хийгээд, тэндээ
-
9:20 - 9:22байх болтугай гэж найдах хэрэгтэй.
-
9:22 - 9:26Үүнийг 60-80%-ийн түвшинд хийдэг зарим туршилтууд явагдаж байгаа ч
-
9:26 - 9:30үүнийг 100%-д хүргэнэ гэдэг их ярвигтай,
-
9:30 - 9:36бас энэ бүх СО2-ыг хаана хадгалах вэ гэдэг дээр тогтоход маш хэцүү ба
-
9:36 - 9:39дээр нь хамгийн хэцүү нь урт удаан хугацааны асуудал.
-
9:39 - 9:41-Хэн үүнд итгэлтэй байж чадах вэ?
-
9:41 - 9:45-Цөмийн болон бусад төрлийн хаягдлаас хэмжээгээрээ хэдэн
-
9:45 - 9:49тэрбум дахин их ийм зүйлд хэн баталгаа гаргаж чадах юм?
-
9:49 - 9:52Энэ бол маш том хэмжээтэй зүйл.
-
9:52 - 9:54Тиймээс энэ их хэцүү юм байна.
-
9:54 - 9:56Дараагийнх нь цөмийн эрчим хүч.
-
9:56 - 9:59Энд мөн л гурван том асуудал байна:
-
9:59 - 10:03Үнэ, ялангуяа стандарт өндөртэй орнуудад.
-
10:03 - 10:07Мөн аюулгүй байдлын асуудал, буруугаар эргэх зүйлгүй гэсэн итгэл,
-
10:07 - 10:10хүний хяналтанд байдаг түлш буруу гараар орж
-
10:10 - 10:13зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэгдэхгүй гэх баталгаа.
-
10:13 - 10:15Тэгээд хаягдлыг яах вэ?
-
10:15 - 10:18Хэдийгээр их хэмжээтэй биш ч, олон сэтгэл зовних асуудлууд байна.
-
10:18 - 10:20Хүмүүс үүний талаар айдасгүй байх хэрэгтэй.
-
10:20 - 10:25Ийм гурван маш хэцүү асуудал байгаа ч эдгээрийг шийдэх боломжтой.
-
10:25 - 10:27Тиймээс үүн дээр ажиллах хэрэгтэй.
-
10:27 - 10:30Эдгээр тавын сүүлийн гурвыг нь би нэг бүлэгт багтаасан юм.
-
10:30 - 10:34Энэ гурвыг хүмүүс ихэвчлэн сэргээгдэх эх үүсвэр гэдэг.
-
10:34 - 10:38Эдгээр нь ямар ч түлш шаарддаггүй сайн талтай ч
-
10:38 - 10:40бас л дутагдалтай.
-
10:40 - 10:46Эдгээр технологиор үүсэх эрчим хүч нь
-
10:46 - 10:48цахилгаан станцынхаас хамаагүй бага.
-
10:48 - 10:52Энэ бол эрчим хүчний ферм болохоор ердийн цахилгаан станцын
-
10:52 - 10:57талбайгаас хэдэн мянга дахин том буюу олон квад.км талбайг шаарддаг.
-
10:57 - 11:00Мөн, эдгээр нь тасралттай эх үүсвэрүүд юм.
-
11:00 - 11:03Нар өдөр болгон, бүхий л өдөржингөө ээдэггүй,
-
11:03 - 11:06үүнтэй адилаар, салхи ч байнга салхилдаггүй.
-
11:06 - 11:08Хэрвээ та эдгээр эх үүсвэрүүдээс хамааралтай болвол
-
11:08 - 11:11заримдаа эдгээр үүсвэрүүд байхгүй байх хугацаанд
-
11:11 - 11:14та эрчим хүч гарган авах нөөц аргатай байх хэрэгтэй болно.
-
11:14 - 11:17Тиймээс энд үнэ өртгийн том асуудал,
-
11:17 - 11:19бас дамжуулалтын асуудал байна.
-
11:19 - 11:22Жишээ нь, энэ эх үүсвэр танай улсаас гадна байдаг гэвэл
-
11:22 - 11:24танд зөвхөн технологи төдийгүй
-
11:24 - 11:29хаа нэгтээгээс ирэх эрчим хүчний эрсдэлийг зохицуулах хэрэг гарна.
-
11:29 - 11:31Ингээд эцэст нь хадгалалтын асуудал үлдлээ.
-
11:31 - 11:34Үүнийг барагцаалахын тулд би машин, компьютер,
-
11:34 - 11:37утас, гар чийдэн зэрэг бүх зүйлд
-
11:37 - 11:41хэрэглэгддэг бүх төрлийн батерейнуудыг хараад, үүнийгээ
-
11:41 - 11:46дэлхийн хэрэглэж буй цахилгаан эрчим хүчтэй харьцуулахад
-
11:46 - 11:50өнөөдөр бидний бүтээж байгаа батерейнууд нь бидний эрчим хүчний хэрэглээний ердөө
-
11:50 - 11:5410 минут хүрэхтэй үгүйтэйг л хадгалж чадахыг гаргасан.
-
11:54 - 11:57Тиймээс бидэнд одоогийн байгаагаас
-
11:57 - 12:01100 дахин сайн байж чадах тийм маш том
-
12:01 - 12:03үсрэлт хэрэгтэй байна.
-
12:03 - 12:07Энэ бол боломжгүй зүйл биш, бас амархан зүйл биш.
-
12:07 - 12:11Энд тасралттай эх үүсвэрээр нийт хэрэглэх цахилгааныхаа
-
12:11 - 12:1520-30%-г гаргах тохиолдлыг харж байна.
-
12:15 - 12:17Хэрвээ та үүнд 100% найдаж байгаа бол
-
12:17 - 12:22танд ер бусын "Гайхамшигт" батерей хэрэг болно.
-
12:23 - 12:26Бид үүнд яаж хандах вэ, яавал зөв бэ?
-
12:26 - 12:30Дахиад нэг "Манхеттэн төсөл" (Атомын бөмбөгийн төсөл) хийх үү? Биднийг юу үүнд хүргэж чадах вэ?
-
12:30 - 12:35Тэгэхээр, үүний тулд хэдэн зуун компани үүн дээр ажиллах хэрэгтэй болно.
-
12:35 - 12:38Эдгээр таван зам бүрт ядахдаа л зуун хүн хэрэгтэй.
-
12:38 - 12:42Тэдний ихэнхийг нь та хараад "Галзуу хүмүүс" гэх л байх. Энэ бол сайн зүйл.
-
12:42 - 12:45Энэ TED дэх олон хүн
-
12:45 - 12:49аль хэдийнээ үүний араас хөөцөлдөж байгаа гэж би бодож байна.
-
12:49 - 12:53Билл Грос хэд хэдэн компанитай, тэдгээрийн нэг eSolar нь
-
12:53 - 12:55гайхалтай нарны дулааны технологитой.
-
12:55 - 12:59Винод Хосла гайхалтай зүйлс бүтээж, сонирхолтой боломжуудаар
-
12:59 - 13:03дүүрэн байгаа олон компанид хөрөнгө оруулж байна.
-
13:03 - 13:05Харин би үүнд туслахыг хичээж байна.
-
13:05 - 13:09Натань Мирволд бид хоёр үнэндээ цөмийн эрчим хүчний замыг сонгож,
-
13:09 - 13:13нэг компанид хөрөнгө оруулж байгаа.
-
13:13 - 13:17Цөмийн эрчим хүчний технологид модуляр, мөн шингэн гэх шинэ технологиуд гарч ирсэн.
-
13:17 - 13:21Цөмийн аж үйлдвэрлэл дэх ололт амжилт удаан хугацаагаар зогсонги байдалд орсон байсан.
-
13:21 - 13:26Тиймээс энэ салбарт шинэ ололт гарахад тийм ч гайхмаар юм биш.
-
13:26 - 13:32TerraPower-ын дэвшүүлж байгаа зүйл бол ураны ердөө багахан хэсэг болох
-
13:32 - 13:351%-ийн U-235 изотопын оронд
-
13:35 - 13:40-"99% эзлэх U-238-г шатаая" гэсэн санаа юм.
-
13:40 - 13:42Энэ бол нэг төрлийн солиотой санаа.
-
13:42 - 13:45Энэ тухай өмнө нь хүмүүс их удаан ярьсаар ирсэн ч
-
13:45 - 13:49энэ нь үнэхээр ажиллах уу үгүй юу гэдэг дээр тооцоолж чадахгүй байсан юм.
-
13:49 - 13:52Харин одоо орчин үеийн супер-компьютеруудын тусламжтайгаар
-
13:52 - 13:54бид тооцоолж энэ нь боломжтой гэдгийг харсан.
-
13:54 - 14:00Зөв материалын технологиор энэ үнэхээр боломжтой мэт харагдаж байгаа юм.
-
14:00 - 14:03Нэгэнт л 99%-ийг шатааж байгаа учраас
-
14:03 - 14:07өртгийг маш сайн бууруулж байгаа юм.
-
14:07 - 14:11Бид өнөөдрийн реакторуудаас гарсан хаягдлыг
-
14:11 - 14:14түлш болгон ашиглах болно.
-
14:14 - 14:19Тэгэхээр өмнөх хаягдлуудын талаар санаа зовохын оронд эргээд тэднийг нь авна. Энэ бол гайхалтай зүйл.
-
14:19 - 14:23Энэ уранаар амьсгалдаг болохоор лаатай төстэй.
-
14:23 - 14:27Энэ хоолойг харж байгаа байх, үүнийг Traveling Wave Reactor гэдэг.
-
14:27 - 14:31Түлшний үүднээс авч үзвэл энэ үнэхээр асуудлыг шийдсэн.
-
14:31 - 14:34Кентакид байдаг нэг газрын зураг үзүүлье.
-
14:34 - 14:36Энэ бол нөгөө шатдаг хэсгийг нь шатаачихсан
-
14:36 - 14:3899%-ийн хаягдал.
-
14:38 - 14:40Үүнийг Ядуурсан Уран гэж нэрлэдэг.
-
14:40 - 14:43Энэ зүйл АНУ-ын эрчим хүчийг хэдэн зуун жил хангах болно.
-
14:43 - 14:46Хямд процессоор далайн усыг шүүх төдийхнөөр
-
14:46 - 14:51дэлхийг үлдсэн бүх хугацаанд нь хангаж чадах түлштэй болж чадна.
-
14:51 - 14:55Бэрхшээлүүд байсаар байгаа боловч
-
14:55 - 15:00энэ бол бидний хэрэгжүүлэх ёстой зуун, зуун санааны
-
15:00 - 15:03нэг жишээ нь л юм.
-
15:03 - 15:06Бид өөрсдийгөө хэрхэн дүгнэх хэрэгтэйг бодоод үзэцгээе.
-
15:06 - 15:09Бидний тайлангийн хуудас ямар байх ёстой вэ?
-
15:09 - 15:12Одоо бид хаана хүрэх хэрэгтэй тэр газар луугаа очоод,
-
15:12 - 15:14тэгээд дараа нь завсрын үеийг харъя.
-
15:14 - 15:192050 он гэхэд хүмүүс үүнийг 80% багассан гэж ярихыг та сонсох болно.
-
15:19 - 15:23Бид тэнд хүрсэн байна гэдэг нь л маш чухал.
-
15:23 - 15:27Харин үлдсэн 20% нь ядуу орнуудын ХАА зэрэг
-
15:27 - 15:29зүйлсэд хэрэглэгдэж,
-
15:29 - 15:33бид ойжуулалт, цементжүүлэлтээ цэгцэлчихсэн байна гэж найдаж байна.
-
15:33 - 15:36Энэ 80%-д хүрэхийн тулд
-
15:36 - 15:40Хятад болон бусад хөгжингүй орнууд
-
15:40 - 15:45өөрсдийн эрчим хүчний үйлдвэрлэлээ бүгдийг нь шинэчилсэн байх хэрэгтэй болно.
-
15:45 - 15:51Харин бусад үзүүлэлт нь "Бид энэхүү СО2 ялгаруулдаггүй технологио түгээж байна уу,
-
15:51 - 15:53үүнийгээ бүх хөгжингүй орнуудад түгээсэн үү,
-
15:53 - 15:56бид үүнийг бүх газарт хүргэх зүйлийг хийж байна уу?" зэрэг байх болно.
-
15:56 - 15:58Энэ бол маш чухал.
-
15:58 - 16:02Эдгээр нь энэхүү тайлангийн хуудсыг бүтээх түлхүүр элементүүд.
-
16:02 - 16:07Одоо, эндээсээ буцаж, 2020 оны тайлангийн хуудас ямар байх ёстойг харъя.
-
16:07 - 16:09Энд дахиад л хоёр элемент байх хэрэгтэй.
-
16:09 - 16:13Бид үүнийг багасгаж эхлэхийн тулд эдгээр бүтээмжийг сайжруулах ажлуудыг хийх хэрэгтэй.
-
16:13 - 16:16Бид багыг ялгаруулахын хэрээр СО2-ийн нийт хэмжээ багасч,
-
16:16 - 16:18тэр чинээгээр температур ч мөн багасах болно.
-
16:18 - 16:21Гэхдээ зарим талаараа, том амжилтанд хүргэхгүй зүйлс дээр
-
16:21 - 16:25авсан оноонууд маань үсрэнгүй дэвшилтэт
-
16:25 - 16:29өөрчлөлтүүдийн хажууд бол ач холбогдлоор
-
16:29 - 16:33бага байна байх.
-
16:33 - 16:36Эдгээр үсрэлтүүдийг бид бүх хурдаараа хийх хэрэгтэй ба
-
16:36 - 16:39үүнийгээ компаниуд, туршилтын төслүүд,
-
16:39 - 16:42болон хяналт стандартад гарсан өөрчлөлтүүдээр үнэлж болно.
-
16:42 - 16:45Үүний талаар бичсэн олон гайхалтай номнууд байдаг.
-
16:45 - 16:48Аль Горийн "Бидний Сонголт",
-
16:48 - 16:51Дэвид Маккейн "Халуун Агааргүй Бохирдолгүй Эрчим Хүч" зэрэг ном байна.
-
16:51 - 16:54Номонд энэ бүх асуудлыг дурьдсан ба
-
16:54 - 16:56энэ асуудал өргөн хүрээнд хэлэлцэгдэж болох ерөнхий хүрээг гаргасан,
-
16:56 - 16:59учир нь бид үүнийг дорвитойгоор авч үзэх хэрэгтэй болохоор.
-
16:59 - 17:01Үүнтэй хамт хийгдэх ёстой олон зүйл байна.
-
17:01 - 17:03Тиймээс энэ бол хүсэл.
-
17:03 - 17:07Энэ бол бид энэхүү технологийг бүтээнэ гэдэг маш тодорхой хүсэл.
-
17:07 - 17:10Хэрвээ хэн нэгэн надаас ирэх 50 жилд хүсэх ганц хүслээ хэл сонго:
-
17:10 - 17:121. Хэн хэн ерөнхийлөгч болохыг шийдэх,
-
17:12 - 17:152. Хайртай ажил болох вакцинаа
-
17:15 - 17:17эсвэл 3. Хагас үнээр СО2-гүй зүйл нээх гэвэл,
-
17:17 - 17:21би үүнийг л сонгоно.
-
17:21 - 17:23Энэ 3 дахь нь л миний хүсэл байх болно.
-
17:23 - 17:25Энэ л хамгийн том нөлөөтэй нь юм.
-
17:25 - 17:27Хэрвээ бид энэ хүслийг сонгохгүй бол
-
17:27 - 17:31алсын болон ойрын эрмэлзлэлт хүмүүсийн ялгарал,
-
17:31 - 17:34АНУ ба Хятадын, ядуу болон хөгжилтэй орнуудын хоорондын хуваагдал аймшигтай болж,
-
17:34 - 17:39дээрх 2 тэрбум хүний ихэнхийнх нь амьдрал улам дордох болно.
-
17:39 - 17:41-Тэгээд, бид юу хийх хэрэгтэй юм бэ?
-
17:41 - 17:46-Таныг хийхийг тань уриалаад дуудаад байгаа зүйл маань юу вэ? гэвэл,
-
17:46 - 17:49Бид судалгаа шинжилгээг илүү ихээр төсөвжүүлэх хэрэгтэй.
-
17:49 - 17:51Олон улсууд Копенгаген зэрэг газруудад цуглахдаа
-
17:51 - 17:54зөвхөн СО2-ийг хэлэлцдэг байж болохгүй.
-
17:54 - 17:56Тэд шинэ ололт санааны хүрээнд ярилцдаг байх хэрэгтэй.
-
17:56 - 18:01Та л лав энэ салбарын шинэ судалгаа нээлтэд ямар бага мөнгө
-
18:01 - 18:03зарцуулдгийг сонсвол цочирдох байх.
-
18:03 - 18:07Бидэнд зах зээлийн түлхэц болох: СО2-ын татвар, хязгаарлалт болон
-
18:07 - 18:10худалдаа зэрэг үнийн дохио өгөх зүйлс хэрэгтэй байна.
-
18:10 - 18:12Бид энэ мэдээг түгээх хэрэгтэй.
-
18:12 - 18:15Бид энэ сэдвээрх яриаг илүү үндэслэлтэй, илүү ойлгомжтой яриа болгох хэрэгтэй.
-
18:15 - 18:18Засгийн газрын хэрэгжүүлдэг алхмуудыг ч мөн адил.
-
18:18 - 18:22Энэ бол маш чухал хүсэл ба миний бодлоор, бас хүрч болох хүсэл.
-
18:22 - 18:24Баярлалаа.
-
18:24 - 18:35(Алга ташилт)
-
18:35 - 18:37Баярлалаа
-
18:37 - 18:39Крис Андерсон: Баярлалаа, баярлалаа танд.
-
18:39 - 18:44(Алга ташилт)
-
18:44 - 18:50Баярлалаа. Тэгэхээр TerraPower-ын талаар илүү ойлгох гэсэн юм.
-
18:50 - 18:55Юуны түрүүнд, энэ хөрөнгө оруулалт хэр хэмжээтэй байхыг багцаалж өгөхгүй юу?
-
18:55 - 18:59Биль Гейтс: Яг программыг хийхийн тулд супер компьютер авах,
-
18:59 - 19:01тэргүүлэх эрдэмтдийг ажиллуулах хэрэгтэй. Бид үүнийг хийсэн.
-
19:01 - 19:04Энэ бүхэн ердөө хэдэн арван сая л болсон.
-
19:04 - 19:07Материалууд маань үнэхээр зөв ажиллаж байгаа эсэхийг
-
19:07 - 19:11шалгах зорилгоор Оросын үүсгүүрүүд дээр туршина гэхэд л
-
19:11 - 19:13энэ бүхэн нийлээд хэдхэн зуун сая л болно.
-
19:13 - 19:16Харин гол хэцүү зүйл нь хэдэн тэрбумыг цуглуулах,
-
19:16 - 19:21хяналт стандарт хийх болон анхныхаа туршилтын үүсгүүр
-
19:21 - 19:23барих газраа олох юм.
-
19:23 - 19:27Хэрвээ анхныхыг бариад, сурталчилж байгаа шигээ ажиллуулчихвал
-
19:27 - 19:31бүх зүйл өдөр шиг л цэлмэг байх болно. Учир нь санхүү, эрчим хүчний хэмжээ нь
-
19:31 - 19:33уламжлалт цөмийн үүсгүүрээс огт өөр байх болохоор.
-
19:33 - 19:37КА: Тэгэхээр энэ нь хэрэглэсэн түлшээр хийсэн босоо
-
19:37 - 19:41багана маягийн байгууламж газрын гүн рүү орсон байх ба
-
19:41 - 19:43дээрээсээ эхлээд гүн рүүгээ доошоогоо
-
19:43 - 19:46явах процес байна гэж ойлгож болох уу?
-
19:46 - 19:49БГ: Тийм тийм. Өнөө үед, цөмийн үүсгүүрийг байнга л түлшээр хангах хэрэгтэй.
-
19:49 - 19:52Олон ажилчидтай, олон удирдлагатай болохоор маш олон зүйл буруугаар эргэх магадлалтай.
-
19:52 - 19:55Тэгээд нөгөө зүйлээ онгойлгоод, дотроос нь юм авч гаргана гээд
-
19:55 - 19:57ер нь төвөгтэй л дөө
-
19:57 - 20:02Харин энэ технологийн хувьд маш хямд түлшээ хоолой шиг юманд хийгээд
-
20:02 - 20:04газар доор оруулаад,
-
20:04 - 20:0760 жил ашиглана. Өмнөхтэй адил хэцүү зүйлс байхгүй.
-
20:07 - 20:12Тэр түлш газар доор 60 жил ажиллаад л дуусна.
-
20:12 - 20:16КА: Цөмийн ЦС чинь өөрөө өөрийнхөө хаягдлыг хадгалдаг биз дээ.
-
20:16 - 20:18Тийм ээ. Хаягдлыг яах вэ гэхээр,
-
20:18 - 20:23үүнийг тэнд нь орхичихож болно. Тэгээд ч энэ технологиор хамаагүй бага хаягдал гарна.
-
20:23 - 20:25Түүнийг нь аваад
-
20:25 - 20:28өөр рүү хийгээд шатааж болно.
-
20:28 - 20:32Бид юуны түрүүнд өнөөдөр тэр усан сан, реактор доторх
-
20:32 - 20:36хуурай торхонд байгаа хаягдлаар
-
20:36 - 20:38түлшээ хийж эхлүүлнэ.
-
20:38 - 20:41Хуучин станцуудын хувьд асуудал болоод байгаа зүйл нь
-
20:41 - 20:43бидний хувьд хоол болох юм.
-
20:43 - 20:46Энэ процессоор дээрх хаягдлын
-
20:46 - 20:48хэмжээг огцом бууруулах боломжтой.
-
20:48 - 20:50КА: Та дэлхийн эргэн тойронд янз бүрийн
-
20:50 - 20:52хүмүүстэй энэ талаар ярилцсан байх.
-
20:52 - 20:55Үүнийг хаана, хэн илүү сонирхож байна вэ?
-
20:55 - 20:58БГ: Бид тодорхой газар сонгоогүй байгаа,
-
20:58 - 21:06ер нь "цөмийн" гэх тодотголтой олон сонирхолтой илрүүлэлтийн дүрэм байна л даа.
-
21:06 - 21:08Бидэнд Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсуудын
-
21:08 - 21:12компаниуд, хүмүүс сонирхлоо илэрхийж байгаа.
-
21:12 - 21:14Энэ зүйл хэрхэн эрчим хүчний хөтөлбөртэй
-
21:14 - 21:18нийцэж байгаа талаар эрчим хүчний нарийн бичгийн даргатай би мөн уулзаж ярилцсан.
-
21:18 - 21:21Тиймээс би их өөдрөг байгаа. Франц, Япон зарим зүйлсийг хийсэн.
-
21:21 - 21:25Энэ бол өмнө нь хийгдсэн зүйлийн нэг хувилбар юм.
-
21:25 - 21:29Энэ нь шинэ дэвшилт боловч бас зарим талаараа энэ нь хурдан реактортой төстэй.
-
21:29 - 21:31Олон улсууд хурдан реактор барьсан байгаа,
-
21:31 - 21:36тиймээс, хурдан реактор барьж байсан орнууд энэхүү анхныхыг барихад оролцох байх.
-
21:36 - 21:41КА: Тэгэхээр таны бодлоор ийм зүйлийг хэрэгжүүлэхэд орох хугацаа ба
-
21:41 - 21:44бодит боломж нь ямар байна?
-
21:44 - 21:49БГ: Тэгэхээр - эдгээр өндөр түвшний нэгнийх нь хувьд бидэнд хэрэгтэй цахилгаан үйлдвэрлэлийн
-
21:49 - 21:51зүйлс нь маш хямд ,
-
21:51 - 21:55бидэнд бүтээх 20 жил, түгээх 20 жил байна.
-
21:55 - 22:00Энэ бол орчны загвараас гарсан,
-
22:00 - 22:02бидний хүрэх ёстой тэр заагдсан хугацаа.
-
22:02 - 22:07Хэрвээ бидний хүссэнээр юм бүхэн сайхан бүтвэл
-
22:07 - 22:09бид үүнийг хялбархан хийж чадна.
-
22:09 - 22:12Азаар өнөөдөр, хэдэн арван компаниуд байна,
-
22:12 - 22:14уг нь бол хэдэн зуу байх хэрэгтэй байгаа юм,
-
22:14 - 22:16хэрвээ тэдний судалгаа нь бүтэмжтэй болж,
-
22:16 - 22:19туршилтын станц барих хөрөнгө оруулалт нь олдвол
-
22:19 - 22:21тэд үүний төлөө өрсөлдөх болно.
-
22:21 - 22:23Олон газрууд тус тусдаа амжилтад хүрэх тусмаа л сайн.
-
22:23 - 22:26Ингэснээр бүгд нийлээд илүү үр дүнтэй байх болно.
-
22:26 - 22:28Ядаж нэг ч гэсэн амжилттай төсөл байх л ёстой.
-
22:28 - 22:31КА: Ойрын хугацаанд гарах боломжтой том өөрчлөлт
-
22:31 - 22:34гэвэл таны бодлоор үүнээс өөр байна уу?
-
22:34 - 22:38БГ: Эрчим хүчний шинэчлэлт л хамгийн чухал зүйл.
-
22:38 - 22:40Ямар нэг байгаль орчны дарамтгүй байсан ч энэ шаардлагатай байх л байсан,
-
22:40 - 22:45гэхдээ байгаль орчны асуудал үүнийг улам чухал болгож байгаа юм.
-
22:45 - 22:48Цөмийн салбарт өөр ололтууд байна л даа.
-
22:48 - 22:51Бусад хүмүүсийн ажлыг би өөрийнх шигээ сайн мэдэхгүй л дээ,
-
22:51 - 22:54гэхдээ үлгэр жишээ хүмүүс мэднэ, энэ бол өөр хандлага.
-
22:54 - 22:58Шингэн төрлийн реактор байна, надад бол жаахан хүндрэлтэй санагдах ч
-
22:58 - 23:00магадгүй бидний санааг хараад тэд харин хүндрэлтэй юм гэж ч болох юм.
-
23:00 - 23:03Мөн, өөр төрлийнх ч байна,
-
23:03 - 23:06гэхдээ үүний нэг гайхалтай зүйл нь ураны молекул нүүрсний
-
23:06 - 23:10молекулаас хэдэн сая дахин их энерги агуулдаг юм.
-
23:10 - 23:13Хэрвээ та цацрагтай холбоотой сөрөг талыг нь
-
23:13 - 23:16зохицуулж чадвал
-
23:16 - 23:19газар нутаг болон бусад зүйлсэд үзүүлэх нөлөөллийн үүднээс авч үзвэл
-
23:19 - 23:21эзлэх талбай, өртөг, боломж зэрэг нь
-
23:21 - 23:25үнэхээр өвөрмөц.
-
23:25 - 23:29КА. Хэрвээ энэ амжилтгүй болвол яах вэ?
-
23:29 - 23:33Тэгвэл бид дэлхийн температурыг тогтвортой байлгахын тулд
-
23:33 - 23:36яаралтай арга хэмжээ авах шаардлага гарах байх даа?
-
23:36 - 23:38БГ: Хэрвээ ийм байдалд орвол
-
23:38 - 23:43энэ нь та их идээд, зүрхний шигдээс болох гэж байгаа юм шиг л байх болно.
-
23:43 - 23:47Та тэгээд хаашаа явах вэ? Магадгүй зүрхний мэс засалд орох хэрэгтэй болно.
-
23:47 - 23:51Геоинженерчлэл гэх судалгааны нэг чиглэл бий.
-
23:51 - 23:54Эдгээр нь бид өөр шинэ санаа гаргатал 20-30 жил
-
23:54 - 23:57хожиж, дулаарлыг жаахан удаашруулах техникүүд юм.
-
23:57 - 23:59Энэ бол зүгээр л даатгалын бодлого.
-
23:59 - 24:01Иймдээ тулахгүй байгаасай л гэж найдацгаая.
-
24:01 - 24:03Зарим хүмүүс хэлэхдээ, та даатгалын бодлого дээр ажиллах хэрэггүй,
-
24:03 - 24:05учир нь энэ нь биднийг улам залхуу болгоно гэдэг.
-
24:05 - 24:09Ингээд та зүрхний мэс засалд найдаад л идээд байна гэсэн үг.
-
24:09 - 24:12Огт судлахгүй орхих нь тийм зөв санаа гэж бодохгүй байна.
-
24:12 - 24:16Дулаарал огцом хурдсах нөхцөлд юм уу
-
24:16 - 24:20эсвэл бидний ажиллагаа санаслаас илүү удаан хугацаа авж таарвал,
-
24:20 - 24:23геоинженерчлэлийг арынхаа халаасанд байлгаж л байсан нь дээр болов уу.
-
24:25 - 24:30КА. "Уур амьсгалын өөрчлөлтөд үл итгэгчид"-д хандаж юу хэлмээр байна?
-
24:30 - 24:34Тэдний буруу бодож байгааг яаж ойлгуулах вэ?
-
24:35 - 24:39БГ: Харамсалтай нь, эргэлзэгчид их олон тайлбар тавьдаг.
-
24:39 - 24:43Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар нь тун ховор.
-
24:43 - 24:46Үүлний тэнцвэртэй байдалтай холбоотой сөрөг үзэгдлүүд
-
24:46 - 24:48байна гэж тэд хэлэх үү?
-
24:48 - 24:51Үнэндээ тайлбарлаж хэлэх нь ч ховор.
-
24:51 - 24:54Саяд нэг л олдох байх.
-
24:54 - 24:57Бидэнд байгаа гол асуудал бол ДОХ-той төстэй юм л даа.
-
24:57 - 25:01Та өнөөдөр хийсэн нэг л алдаанийхаа шанг хожуу төлөх болно.
-
25:01 - 25:05Танд хойшлуулшгүй олон асуудлууд байгаа үед
-
25:05 - 25:08хожим ашигтай зүйлийн төлөө одоо өөрийгөө зовооно гэсэн үг.
-
25:08 - 25:11зорилгогүй өөрийгөө зовоож байх шиг санагдана-
-
25:11 - 25:17- үнэндээ, ОУ-ын Уур Амьсгал Өөрчлөлтийн Холбооноос гаргасан тайланг
-
25:17 - 25:19хөнжингүй ертөнцийн зарим хүмүүс хараад
-
25:19 - 25:23"За за, энэ тийм ч сүртэй юм биш байна шүү дээ" гэж хэлэх нь бий.
-
25:23 - 25:27Үнэндээ бол тодорхойгүй гээд харин ч бид илүү их зүтгэж байх ёстой юм.
-
25:27 - 25:30Гэхдээ миний мөрөөдөл бол, хэрвээ үүнийг ЭЗ-тай холбож чадвал,
-
25:30 - 25:32СО2-ийн хязгаарлалт тогтоож чадах юм бол
-
25:32 - 25:34эргэлзэгчид " За за...
-
25:34 - 25:36...энэ нь СО2-ыг бууруулдаг уу, СО2 ялгаруулдаг уу...
-
25:36 - 25:38...хамаа алга, тэгсэн байгаасай л гэж найдъя ...
-
25:38 - 25:42хамгийн гол нь ингэсэн нь хямд тусаж байгаа тул би дэмжиж байна" гэж хэлэх болно.
-
25:42 - 25:46(Алга ташилт)
-
25:46 - 25:50КА: Тэгэхээр энэ Биорн Ломбор-т өгөх таны хариулт болж байх шиг байна.
-
25:50 - 25:54Ерөнхийдөө, хэрвээ бүх энергийг зөвхөн СО2-н асуудлыг шийдэхийн тулд
-
25:54 - 25:56үрж байгаа бол дэлхийн ядуурал, хумхааг
-
25:56 - 25:59арилгах зэрэг бусад бүх зорилгууд орхигдож,
-
25:59 - 26:03хийх өчнөөн илүү дээр зүйлс байсаар байтал дэлхийн
-
26:03 - 26:05нөөцийг хий дэмий үрсэн хэрэг болно биз дээ гэсэн түүний санаанд.
-
26:05 - 26:08БГ: Тэгэхээр, R&D дээрх бодит зарцуулалт
-
26:08 - 26:12- АНУ одоогийнхоосоо их буюу жилд 10 тэрбумыг зарцуулах хэрэгтэй гэе-
-
26:12 - 26:14энэ нь тийм ч сүртэй том тоо болж чадахгүй.
-
26:14 - 26:16Энэ бусад салбарын төсвөөс гарах албагүй.
-
26:16 - 26:19Танд байгаа эдийн засгийн ашиггүй зүйлдээ та хөрөнгө оруулалт хийхээр оролдож байгаа бол
-
26:19 - 26:22таны их мөнгөө оруулж байгаа зүйл болон ухаалаг хүмүүс зөвшөөрөхгүй ч
-
26:22 - 26:25байж болох энэ зүйл бол миний хувьд гарз болно.
-
26:25 - 26:28Хэрвээ та маш ойрхон, тэгээд зүгээр л сурцын муруйд хөрөнгө оруулаад
-
26:28 - 26:30энэ нь маш хямд болохгүй л юм бол
-
26:30 - 26:34би хувьдаа илүү хямд байх боломжтой илүү олон зүйлсийг бид
-
26:34 - 26:36туршаад үзэх хэрэгтэй гэж итгэж байна.
-
26:36 - 26:41Хэрвээ таны хүрэх үр дүн чинь эрчим хүчийг маш үнэтэй болгоод,
-
26:41 - 26:43зөвхөн баячууд л үүнийг төлж дийлэхээр болвол
-
26:43 - 26:46үнэндээ бид эрчим хүчинд 5 дахиныг илүүг төлөөд өөрсдийн
-
26:46 - 26:48амьдралын хэв маягаа өөрчлөхгүй байж чадна л даа.
-
26:48 - 26:50Харин өнөөх 2 тэрбум хүнд л гамшиг тохиолдоно.
-
26:50 - 26:52Ломборг хүртэл өөрчлөгдсөн.
-
26:52 - 26:57Тэр одоо "Яагаад R&D-г илүү их хэлэлцэхгүй байгаа юм бэ? " гэдэг болсон.
-
26:57 - 26:59Өмнөх байр суурьнаасаа болоод тэр одоо ч гэсэн
-
26:59 - 27:01эргэлзэгчийн талтай холбоотой байгаа ч
-
27:01 - 27:04энэ бол нэлээд ганцаардмал тал гэдгийг тэр ойлгоод,
-
27:04 - 27:07тиймээс тэр R&D асуудлыг ярьж байна.
-
27:07 - 27:12Тиймээс, би хувьдаа тохиромжтой гэж бодож байгаа зүйлс байна.
-
27:12 - 27:15R&D-г ямар өчүүхнээр төсөвжүүлдгийг харвал галзуурмаар..
-
27:15 - 27:18КА: Тэгэхээр, Биль, энд байгаа олон хүмүүсийн өмнөөс
-
27:18 - 27:21энэхүү хүсэл чинь биелээсэй гэж би хүсэх байна. Маш их баярлалаа
-
27:21 - 27:23БГ: Баярлалаа
-
27:23 - 27:26(Алга ташилт)
- Title:
- Тэг рүү хүрэх шинэ санаа
- Speaker:
- Билл Гейтс
- Description:
-
TED2010 дээр Билл Гейтс бүхэл гаригийг хамарсан гамшгаас аврахад шаардлагатай шинэ "Гайхамшгийн" алхмууд болон шинэ төрлийн цөмийн цахилгаан үүсгүүр хэрхэн хэрэгтэй байгаа талаар ярьж, дэлхийн эрчим хүчний ирээдүйн тухай бодлоосоо хуваалцсан юм. Тавигдсан гол зорилго бол нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг 2050 он гэхэд тэг болгох явдал болно.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 27:32
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Innovating to zero! | ||
Delgersaikhan Tuya added a translation |