Ном ба түүний хувьсал - Жюли Дрейфасс
-
0:07 - 0:08Ном хэрхэн бүтдэг вэ?
-
0:09 - 0:12Мэдээллийг нэгтгэж, дамжуулдаг
нэгэн зүйл үү? -
0:13 - 0:15Эсвэл цаас,
-
0:15 - 0:15нугас,
-
0:15 - 0:16үсгийн фонт,
-
0:16 - 0:17бэх,
-
0:17 - 0:18жин,
-
0:18 - 0:20үнэртэй холбоотой юу?
-
0:20 - 0:21Энэ ном мөн үү?
-
0:21 - 0:22Үгүй ч байж магадгүй.
-
0:22 - 0:23Харин энэ?
-
0:23 - 0:25Эдгээр асуултанд хариулахын тулд
-
0:25 - 0:28ном үүссэн тэр л цаг үе рүү буцаж
-
0:28 - 0:31үүний бүх жижиг хэсгүүд хэрхэн нэгдэж
-
0:31 - 0:33нэгэн бүхэл болдгийг мэдэх хэрэгтэй.
-
0:33 - 0:37Бидний мэдэх хамгийн эртний ном нь
-
0:37 - 0:40нэг талаар нь үдсэн
эртний гар бичмэлүүд юм. -
0:40 - 0:42Гэвч номын түүхэн дэх
хамгийн том эргэлт нь -
0:42 - 0:47Иоханнесс Гутенбергийн 15-р зууны
дунд үед бүтээсэн хэвлэх машин юм. -
0:47 - 0:52Бичгийн машин нь Дорнын
соёлд аль хэдийн бий болсон ч -
0:52 - 0:56Гутенбергийн хэвлэх машин
маш их өөрчлөлтийг авчирсан. -
0:56 - 1:00Лам нар болон эрх баригч элитүүд
-
1:00 - 1:03бичвэр, нийтлэлийг дангаараа
хянахаа больжээ. -
1:03 - 1:04Мэдээлэл түгээхэд хялбар болж
-
1:04 - 1:07хувилан олшруулж эхэлснээр
-
1:07 - 1:10Европ даяар хэвлэх үйлдвэрүүд
байгуулагджээ. -
1:10 - 1:15Номын түүхийн огцом хөгжлийн
үр дүн нь бидэнд танил хэдий ч -
1:15 - 1:18бусад талаар өөр байсан юм.
-
1:18 - 1:23Ном нь цаас, бичвэр болон
хавтсаас бүтдэг. -
1:23 - 1:272000 гаруй жилийн өмнө Хятад улс
бичих гадаргуу болох цаасыг бүтээсэн ба -
1:27 - 1:31үүнээс өмнө Египетэд
үйсэн цаасыг бүтээж байсан. -
1:31 - 1:33Гэсэн ч 16-р зуун хүртэл
-
1:33 - 1:35Европчууд модны нимгэн холтос болон
-
1:35 - 1:39амьтны арьсаар хийсэн
илгэн цаасан дээр бичдэг байв. -
1:39 - 1:43Яваандаа цаасны хэрэглээ
Европт тархсанаар -
1:43 - 1:48илгийг илүү хямд цаас орлох болжээ.
-
1:48 - 1:51Бэхийг ургамал болон
амьтны гаралтай будгийг -
1:51 - 1:53ус юм уу дарстай
хольж гаргасан ч -
1:53 - 1:56усан бэх нь метал хэвлэгчид
наалдахгүй байсан учир -
1:56 - 2:00тосон суурьтай бэх ашиглах
шаардлага гарчээ. -
2:00 - 2:04Хар бэхийг хийхдээ чийдэнгийн хөө тортог,
-
2:04 - 2:04давирхайн шүүс,
-
2:04 - 2:06хушганы тос хольж гаргадаг байжээ.
-
2:06 - 2:08Бичгийн фонт болон хэлбэрийн тухайд
-
2:08 - 2:13хамгийн эртний хэв нь бал чулууны
хайлш дээр -
2:13 - 2:17буруу харуулж цутгасан үсгүүд байсан.
-
2:17 - 2:19Гараар хийгдсэн, үнэтэй төдийгүй,
-
2:19 - 2:23дизайн нь хэв цутгагчаас хамааран
олон янз байжээ. -
2:23 - 2:26Үүнийг нэг стандартад оруулахад
хүндрэлтэй байсан ба -
2:26 - 2:31энэ нь олноор үйлдвэрлэх болон бичвэрийг
боловсруулах систем бий болтол байсан. -
2:31 - 2:37Бид Николас Женсенд талархах ёстой ба
тэрээр 2 төрлийн Роман фонтыг бүтээж, -
2:37 - 2:40үүнээс салаалан "Times Roman" зэрэг
-
2:40 - 2:42мянга мянган фонт үүссэн.
-
2:42 - 2:45Эдгээрийг нэгтгэхийн тулд
-
2:45 - 2:4915-р зууны сүүл хүртэл
хавтсыг модоор эсвэл -
2:49 - 2:51зузаалж наасан цаасаар үддэг байв.
-
2:51 - 2:55Энэ нь яваандаа дээсэн сүлжмэл цаасаар
солигдсон бөгөөд -
2:55 - 2:5917-р зууны сүүл үеийн өндөр чанар бүхий
номуудад ашиглагддаг байсан ч -
2:59 - 3:02эцэстээ илүү хямд хувилбар болсон юм.
-
3:03 - 3:07Орчин үед номын хавтас нь
маркетингийн чухал хэсэг бол -
3:07 - 3:11эртний номын хавтсыг тус бүрт нь
захиалгаар хийдэг байжээ. -
3:11 - 3:13Номын нуруу бүхэн
өөрийн түүхтэй. -
3:13 - 3:17Нуруу нь харагдах байдлаасаа
чухал биш байсан ба -
3:17 - 3:20эхэндээ дугуй биш, хавтгай
хэлбэртэй байсан. -
3:20 - 3:23Хавтгай нуруулдсан ном нь уншихад хялбар,
-
3:23 - 3:26ширээн дээр тавихад тогтвортой байв.
-
3:26 - 3:30Гэсэн ч энэ нь хэрэглэх явцад
амархан гэмтдэг байсан. -
3:30 - 3:33Дугуй хэлбэрээр нуруулдах нь энэ
асуудлыг шийдсэн ч, -
3:33 - 3:35дахин шинэ асуудал тулгарсан.
-
3:35 - 3:37Жишээ нь, номын хуудас
өөрөө эргэх асуудал. -
3:37 - 3:40Гэхдээ номыг явдал дундаа
уншдаг хүмүүст -
3:40 - 3:42уян хатан байдал илүү чухал байлаа.
-
3:42 - 3:44Хөгжлийн явцад ном өөрчлөгдөж
-
3:44 - 3:48нугастай бичвэрүүд нь
хавтгай дэлгэц, цахим бэхтэй боллоо. -
3:48 - 3:51Эдгээр нь үнэхээр ном гэж үү?
-
3:51 - 3:54Хавтсыг нь гартаа барьж,
-
3:54 - 3:56цаасыг үнэртэх нь номыг
илүү онцгой болгодог уу? -
3:56 - 3:58Эсвэл ид шид нь харагдах байдал биш,
-
3:58 - 4:02зөвхөн үгэнд нь оршдог юм болов уу?
- Title:
- Ном ба түүний хувьсал - Жюли Дрейфасс
- Description:
-
Ном хэрхэн бүтдэг вэ? Ном нь мэдээллийг нэгтгэж, хадгалах төдий зүйл үү? Эсвэл нугалсан цаас, бичвэр, хавтас, бэх, жин нь номыг бүтээдэг юм уу? Эдгээр асуултанд хариулахын тулд Жюли Дрейфасс ном анх бүтсэн цаг үе рүү эргэн очиж хэрхэн хэсэг бүр нь нийлж бүрэн гүйцэд ном болдог талаар өгүүлнэ.
Хичээлийг Жулие Дрейфасс, дүрсжүүлсэн Патрик Смит.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:18
Tuya Bat approved Mongolian subtitles for The evolution of the book - Julie Dreyfuss | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for The evolution of the book - Julie Dreyfuss | ||
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for The evolution of the book - Julie Dreyfuss | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for The evolution of the book - Julie Dreyfuss | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for The evolution of the book - Julie Dreyfuss | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for The evolution of the book - Julie Dreyfuss | ||
Lkhagvajav Ishdorj edited Mongolian subtitles for The evolution of the book - Julie Dreyfuss | ||
Lkhagvajav Ishdorj edited Mongolian subtitles for The evolution of the book - Julie Dreyfuss |