Шээсээ барих нь муу юу? - Хиба Шахийд
-
0:07 - 0:09Эхлээд бага зэрэг тухгүй мэдрэмж төрж
-
0:09 - 0:12удалгүй тэвчихийн аргагүй
мэдрэмж болон хувирна. -
0:12 - 0:14Эцэст нь өөр зүйл бодохын аргагүй болж
-
0:14 - 0:16аргаа баран цөхөрсөндөө
-
0:16 - 0:21тэвдэн сандарч угаалгын өрөө олоод
нэг юм бие тавирна. -
0:21 - 0:24Хүмүүс өдөрт хамгийн багадаа
4-6 удаа шээх ёстой. -
0:24 - 0:29Гэхдээ заримдаа орчин цагийн амьдралын
шаардлагаар шээсээ барих хэрэг гардаг. -
0:29 - 0:32Энэ зуршил биед хэр муу вэ?
Үүнийг хэр удаан тэвчиж чадах вэ? -
0:32 - 0:35Үүнийг хариулт нь аарцгийн дотор нуугдах
-
0:35 - 0:37зууван хүүдий буюу давсагны
үйл ажиллагаанд оршино. -
0:37 - 0:41Энэхүү бүтцийг тойроод
хэд хэдэн эрхтэн байрладаг ба -
0:41 - 0:43эдгээр нь нийлээд шээсний эрхтэн
тогтолцоог бий болгоно. -
0:43 - 0:45Хос бөөр,
-
0:45 - 0:46шээс дамжуулах хос суваг,
-
0:46 - 0:48дотор гадна хунигч булчин,
-
0:48 - 0:50мөн шээсний сүв.
-
0:50 - 0:55Байнга бөөрнөөс доошилж байдаг
шаравтар шингэнийг шээс гэнэ. -
0:55 - 0:59Бөөр шээсийг ус болон
биед хэрэггүй зүйлсээс найруулж -
0:59 - 1:03хэрэггүй шингэнээ булчинлаг гуурс болох
шээс дамжуулах сувагт цутгадаг. -
1:03 - 1:07Эдгээр нь шээсийг доошлуулж
хөндий эрхтэн болох давсагт хүргэдэг. -
1:07 - 1:12Энэхүү эрхтний хана нь детрузор
буюу булчин эсээс бүрдэх ба -
1:12 - 1:17давсагт шээс бүрэлдэж эхлэхэд суларч,
яг л шаар шиг тэлэх боломжийг олгоно. -
1:17 - 1:20Ийнхүү давсаг дүүрэхэд
эдгээр булчин нь агшдаг. -
1:20 - 1:24Давсагны дотор хунигч булчин
автоматаар өөрөө нээгдэж -
1:24 - 1:27шээс ялгарна.
-
1:27 - 1:29Ингээд шингэн шээсний гуурсаар доошилж
-
1:29 - 1:32гадна хунигч булчингийн
наана ирээд зогсоно. -
1:32 - 1:34Энэ яг л гоожуур шиг ажилладаг.
-
1:34 - 1:37Шээсээ барихыг хүсвэл
энэ булчингаа чангална. -
1:37 - 1:41Шээмээр болсон үед
энэ боолтоо нээж болно. -
1:41 - 1:43Тэгвэл хэзээ шээхээ мэдэхийн тулд
-
1:43 - 1:44давсаг дүүрснийг хэрхэн мэдэх вэ?
-
1:44 - 1:48Детрозур булчинд сунгалтын
мянга мянган мэдрэгч -
1:48 - 1:50давсаг дүүрэхэд ажиллаж эхэлнэ.
-
1:50 - 1:55Тэд мэдрэлийн судлаар дамжин
нугасны ууцны хэсэгт дохио дамжуулдаг. -
1:55 - 1:57Рефлекс өдөөх дохио
эргээд давсаг руу хүрч -
1:57 - 1:59детрузор булчинг агшихад хүргэн
-
1:59 - 2:03давсагны даралтыг нэмэгдүүлэн
танд дүүрч буй мэдрэмж төрүүлнэ. -
2:03 - 2:07Яг энэ үед дотор хунигч булчин сулардаг.
-
2:07 - 2:09Үүнийг шээс ялгаруулах рефлекс гэнэ.
-
2:09 - 2:12Зохисгүй үед шээс хүрвэл тархи
-
2:12 - 2:16гадна хунигч булчинг агшаах өөр нэг дохиог
дамжуулан үүнийг зогсоож болдог. -
2:16 - 2:20Давсаг 150-200 орчин мл шээс агуулсан үед
-
2:20 - 2:22булчинлаг хана нь сунаж
-
2:22 - 2:24танд шээс байгааг мэдрүүлнэ.
-
2:24 - 2:29Ойролцоогоор 400-500 мл болсон үед
энэ мэдрэмж тухгүй болно. -
2:29 - 2:31Давсаг цааш тэлсээр байж болох ч
үүнд хязгаар бий. -
2:31 - 2:341000-аас их мл болбол тэсэрч магадгүй.
-
2:34 - 2:37Ихэнх хүмүүсийн давсаг
үүнээс өмнө зад тавих боловч -
2:37 - 2:38маш ховор тохиолдолд
-
2:38 - 2:41хүн шээх хэрэгцээгээ
мэдэрч чадахгүй бол -
2:41 - 2:45их өвдөлттэйгөөр давсаг хагарч
мэс засал шаардлагатай болно. -
2:45 - 2:47Гэвч хэвийн нөхцөлд
шээе гэсэн таны шийдвэр -
2:47 - 2:51тархинаас давсагны булчин руу
явуулж буй дохиог зогсоон -
2:51 - 2:53суллаж, шээс гадагшлуулдаг.
-
2:53 - 2:57Энэ нь аарцгийн ёроолын
булчингуудын нэг бөгөөд -
2:57 - 3:00шээсний суваг ба түүнтэй давсгийг
холбосон булчинд тулгуур болдог. -
3:00 - 3:04Бидэнд аарцгийн ёроолын
эдгээр булчин байгаагүй бол -
3:04 - 3:05ханиалгах,
-
3:05 - 3:06найтаах,
-
3:06 - 3:06инээх,
-
3:06 - 3:09эсвэл үсэрч даралт өгөхөд
бид шээс алдах байсан. -
3:09 - 3:12Үүний оронд аарцгийн ёроолын
булчингууд таныг бэлэн болтол -
3:12 - 3:14тэр хавийг хаалттай байлгадаг.
-
3:14 - 3:15Гэхдээ хэтэрхий удаан
шээсээ барих, -
3:15 - 3:17хэтэрхий хурдан гадагшлуулах,
-
3:17 - 3:20эсвэл зохистой тулгуургүйгээр шээх юм бол
-
3:20 - 3:24яваандаа булчинг сулруулах
эсвэл хэт их ачаалал өгнө. -
3:24 - 3:26Энэ нь хэт идэвхтэй
аарцгийн ёроол, -
3:26 - 3:28давсгаар өвдөх
-
3:28 - 3:29гэнэт шээс хүрэх,
-
3:29 - 3:31эсвэл шээс задгайрахад
хүргэж болзошгүй. -
3:31 - 3:33Тэгэхээр урт хугацааны
эрүүл мэндээ бодоод -
3:33 - 3:35шээсээ барихгүй байсан нь дээр.
-
3:35 - 3:38Гэхдээ одоохондоо таны бие болон
тархи бүгдийг хариуцах учраас -
3:38 - 3:41та өөрөө хэзээ дуртайдаа
бие засаж болно.
- Title:
- Шээсээ барих нь муу юу? - Хиба Шахийд
- Speaker:
- Heba Shaheed
- Description:
-
Бүтэн хичээл: http://ed.ted.com/lessons/is-it-bad-to-hold-your-pee-heba-shaheed
Хүн өдөрт доод тал нь 4-6 удаа шээх хэрэгтэй ч заримдаа орчин цагийн амьдралын шаардлагаар шээсээ барих тохиолдолд гардаг. Биед энэ нь хэр муу вэ? Шээсээ хэр удаан тэвчиж болох вэ? Энэ зуршил хэр муу үр нөлөөтэй тухай Хиба Шахийд тайлбарлаж байна.
Хичээлийг Хиба Шахийд, дуут дүрсийг Артрак Студи.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 03:59
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee? | |
![]() |
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Is it bad to hold your pee? | |
![]() |
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Is it bad to hold your pee? | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee? | |
![]() |
Indra Ganzorig commented on Mongolian subtitles for Is it bad to hold your pee? | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee? | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee? | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee? |
Indra Ganzorig
internal external sphincter - дотор ба гадна хунигч булчин юм байна шүү