Нарциссизм буюу биеэ хэт дөвийлгөх сэтгэлзүйн эмгэг - В. Кейт Кэмбелл
-
0:07 - 0:09Анхны "сельфи" зураг авахаас бүр өмнө
-
0:09 - 0:11эртний Грек, Ромд
-
0:11 - 0:15өөрийн гадаад байдалдаа хэт автсан
нэгэн эрийн тухай домог байжээ. -
0:15 - 0:16Домогт өгүүлэхдээ
-
0:16 - 0:21Нарциссус гэгч нэг сайхан залуу хайраа
эрэн дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж явжээ. -
0:21 - 0:23Цуурай гэгч лусын дагиныг голсныхоо дараа
-
0:23 - 0:27санаандгүй өөрийн дүрсийг
голын усанд хараад -
0:27 - 0:29түүндээ дурлачхав.
-
0:29 - 0:30Нарциссус биеэ татаж чадалгүй
-
0:30 - 0:32усанд живж орхив.
-
0:32 - 0:37Түүний өнгөрсөн газар ургасан цэцгийг
нарцисс гэж нэрлэдэг. -
0:37 - 0:40Энэ домогт нарциссизмийн үндсэн санаа буюу
өөрийгөө дөвийлгөх, -
0:40 - 0:44өөртөө төвлөрөх нь заримдаа
хор хөнөөл учруулж болохыг харуулж байна. -
0:44 - 0:48Гэвч энэ нь сэтгүүлийн сонжоо дээрх
хувийн шинж чанарын төрлөөр зогсохгүй, -
0:48 - 0:53сэтгэл судлаачдын судалдаг
тодорхой ангилалтай, бүлэг зан төлөв юм. -
0:53 - 0:59Сэтгэл судлалд өөрийгөө дөвийлгөх
хийрхлийг нарциссизм гэж тодорхойлдог. -
0:59 - 1:02Эдгээр хүмүүс олон янзын нөхцөлд
өөрсдийгөө бусдаас сайхан харагддаг, -
1:02 - 1:03ухаантай,
-
1:03 - 1:05бусдаас илүү чухал,
-
1:05 - 1:08бас хүмүүс тэдэнтэй тусгайлан
харьцах ёстой гэж боддог. -
1:08 - 1:13Сэтгэл судлаачид нарциссизмыг зан төлөвийн
байдлаар нь 2 төрөлд хувааж үздэг: -
1:13 - 1:16сүржин болон эмзэг нарциссизм.
-
1:16 - 1:20Мөн хэт даамжирсан хэлбэртэй нарциссист
зан чанарын хам шинж гэж байх ба -
1:20 - 1:22энэ тухай удахгүй эргэн ярилцана аа.
-
1:22 - 1:26Сүржин нарциссизм нь хамгийн түгээмэл
хэлбэр бөгөөд -
1:26 - 1:27гадагшаа чиглэсэн,
-
1:27 - 1:29нөлөөллөө тогтоох,
-
1:29 - 1:31анхаарал татах дуртай
байдлаар нь таньж болно. -
1:31 - 1:34Сүржин нарциссистууд анхаарал,
эрх мэдэл олж авахыг хичээх ба -
1:34 - 1:35заримдаа улс төрчид,
-
1:35 - 1:36олны танил эсвэл
-
1:36 - 1:38соёлын манлайлагчдаар илэрдэг.
-
1:38 - 1:43Мэдээж ийм хүчтэй байр суурь эзэмшдэг
хүн бүрийг нарциссист гэж ойлгож болохгүй. -
1:43 - 1:44Олон хүмүүс өөрийгөө бүрэн дайчлах,
-
1:44 - 1:46бусдын амьдралд туслах гэх мэт
-
1:46 - 1:48эерэг шалтгаанаар эдгээрийг хийдэг.
-
1:48 - 1:51Харин нарциссист хүмүүс
сүр хүчтэй хамт дагалдан ирэх -
1:51 - 1:54зиндаа болон анхааралд санаархдаг.
-
1:54 - 1:58Эсрэгээрээ эмзэг нарциссист чимээгүй,
хянамгай байх магадлалтай. -
1:58 - 2:00Тэд маш ямбатай бөгөөд
-
2:00 - 2:03сүрдүүлэг, заналхийлэлд орохдоо амархан.
-
2:03 - 2:07Аль аль тохиолдолд нарциссизмийн бараан
тал нь удаан хугацааны дараа илэрнэ. -
2:07 - 2:10Нарциссист хүмүүс амиа хичээсэн
үйлдэл их гаргадаг. -
2:10 - 2:14Ийм удирдагчид эрсдэлтэй, ёс бус шийдвэр
гаргах магадлалтай байдаг бол, -
2:14 - 2:19харин нарциссист дотны хүн тань
худалч эсвэл үнэнч биш байж магадгүй. -
2:19 - 2:22Өөрийгөө дөвийлгөх
гоёмсог үзлийг нь үгүйсгэвэл -
2:22 - 2:24тэд өсөрхөж, түрэмгий болж хувирна.
-
2:24 - 2:27Яг л зовж шаналж байгаа нь таашаал авч,
-
2:27 - 2:30харин хүрээлэн буй хүмүүс нь
зовдог өвчин л гэсэн үг. -
2:30 - 2:31Туйлдаа хүрсэн үедээ
-
2:31 - 2:34энэ авир нарциссист зан чанарын эмгэг гэх
-
2:34 - 2:37сэтгэцийн өвчний ангилалд орно.
-
2:37 - 2:40Нийт хүн амын 1-ээс 2 хувь
энэ өвчинд автсанаас -
2:40 - 2:42дийлэнх нь эрчүүд байдаг.
-
2:42 - 2:45Мөн энэ онош
насанд хүрсэн хүмүүст л хамаатай. -
2:45 - 2:48Залуу хүмүүс, ялангуяа хүүхдүүд
маш хувиа хичээх хандлагатай ч, -
2:48 - 2:51энэ нь өсөлтийн үйл явцын
энгийн нэгэн хэсэг байж болно. -
2:51 - 2:54Америкийн Сэтгэл Судлалын Хүрээлэнгээс
гаргасан -
2:54 - 2:57Онош болон Статистик
Гарын Авлагын 5 дахь хэвлэлд -
2:57 - 3:02нарциссист зан чанарын өвчинтэй холбоотой
хэд хэдэн чанарыг тайлбарладаг. -
3:02 - 3:05Үүнд өөрийгөө хэт ихэд үзэх,
-
3:05 - 3:06бусдыг хайрлахдаа асуудалтай,
-
3:06 - 3:08нэр төрийн хэнээрхэл, ямба,
-
3:08 - 3:11бусдын анхаарал татах,
бишрүүлэх хэрэгцээ орно. -
3:11 - 3:14Эдгээр байдал хүмүүсийн амьдралыг удирдаж
-
3:14 - 3:18мэдэгдэхүйц асуудал үүсгэж эхлэх тэр үед
нарциссист зан чанарын өвчинд тооцогдоно. -
3:18 - 3:21Ах дүү, үр хүүхдээ хайрлахын оронд
тэдний анхаарал татах -
3:21 - 3:24эсвэл шүтүүлэх хэрэгсэл болгон
ашиглаж байна гээд төсөөл дөө. -
3:24 - 3:26Эсвэл ажлынхаа гүйцэтгэлийн тухай
-
3:26 - 3:28бодит шүүмж, санал хүсэхийн оронд
-
3:28 - 3:31өөрт чинь туслахыг оролдсон хүн бүрт
-
3:31 - 3:33тэдний буруу байсан гэж
хэлнэ гээд бод доо. -
3:33 - 3:35Тэгвэл нарциссизм үүсэх шалтгаан нь юу вэ?
-
3:35 - 3:38Ихрүүдийн судалгаагаар
генетикийн найрлага -
3:38 - 3:41хүчтэй нөлөөтэйг харуулсан ч,
яг аль гени гэдэг нь тогтоогдоогүй. -
3:41 - 3:43Гэхдээ хүрээлэн буй орчин бас хамаатай.
-
3:43 - 3:45Хүүхдээ хэт их өргөмжилдөг эцэг эх
сүржин нарциссизмыг -
3:45 - 3:48бий болгох магадлалтай.
-
3:48 - 3:53Харин хүйтэн, захиргаадалттай гэр бүл
эмзэг нарциссизмыг дэмжиж байж болно. -
3:53 - 3:57Хувь хүнийг илүү үнэлдэг, өөрийгөө
дээдлэхийг сайшаадаг нийгэмд -
3:57 - 3:59нарциссизм их байгаа нь ажиглагддаг.
-
3:59 - 4:01Жишээ нь, АНУ-д 60-аад оны
-
4:01 - 4:06нийтэд төвлөрөх үзэл
өөрийгөө хүндлэх хөдөлгөөнд бууж өгөн, -
4:06 - 4:08материаллаг нийгэмд шилжсэн 70-аад оноос
-
4:08 - 4:10хувь хүний зан төлөвийн нарциссист байдал
-
4:10 - 4:13зогсолтгүй өссөөр иржээ.
-
4:13 - 4:15Саяхнаас олон нийтийн цахим хэрэгсэл
-
4:15 - 4:18өөрийгөө дөвийлгөх
боломжийг нэмэгдүүлсэн ч, -
4:18 - 4:22энэ нь нарциссизм үүсгэж байгаа гэх
нотолгоо байхгүйг тэмдэглэх нь зүйтэй. -
4:22 - 4:28Харин энэ нь нарциссист хүмүүст нийгмийн
зиндаа, анхаарал татах хэрэгсэл болжээ. -
4:28 - 4:31Тэгвэл нарциссист хүмүүс эдгээр сөрөг
зан төлөвөө өөрчилж болох уу? -
4:31 - 4:32Тийм ээ!
-
4:32 - 4:35Өөрийн зан төлөвөө шударгаар эргэцүүлэх,
-
4:35 - 4:37сэтгэлзүйн эмчилгээ,
-
4:37 - 4:42бусдыг хайрлах мэдрэмжээ сайжруулах
зэргээр бусдад санаа тавих нь тус болно. -
4:42 - 4:44Харин нарциссист
зан чанарын өвчинтэй хүмүүс -
4:44 - 4:47өөрийгөө сайжруулах тал дээр ажиллах нь
-
4:47 - 4:49төвөгтэй асуудал болж мэднэ.
-
4:49 - 4:53Нарциссист хүнд өөрийн тусгалыг
шударгаар харах хэцүү байх нь ойлгомжтой.
- Title:
- Нарциссизм буюу биеэ хэт дөвийлгөх сэтгэлзүйн эмгэг - В. Кейт Кэмбелл
- Speaker:
- В. Кейт Кэмбелл
- Description:
-
Хичээлийг бүтнээр үзэхдээ: http://ed.ted.com/lessons/the-psychology-of-narcissism-w-keith-campbell
Биеэ хэт дөвийлгөх сэтгэлзүйн эмгэг нь сэтгүүлийн сонжоо дээрх хувийн шинж чанарын төрлөөр зогсохгүй энэ нь сэтгэл судлаачдын судалдаг тодорхой ангилалтай, бүлэг зан төлөв юм. Гэвч үүний шалтгаан нь юу вэ? Мөн нарциссист хүмүүс өөрийн сөрөг зан төлөвөө сайжруулах боломжтой юу? В. Кейт Кэмбелл өөрийгөө дөвийлгөх, заримдаа хор хөнөөлтэй өөртөө төвлөрөлт болох нарциссизмийн талаар тайлбарлаж байна.
Хичээлийг В. Кейт Кэмбелл, дуут дүрсийг TOGETHER.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:10
![]() |
Michelle Mehrtens edited Mongolian subtitles for The psychology of narcissism | |
![]() |
Tuya Bat approved Mongolian subtitles for The psychology of narcissism | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for The psychology of narcissism | |
![]() |
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for The psychology of narcissism | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The psychology of narcissism | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The psychology of narcissism | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The psychology of narcissism | |
![]() |
Zaya Skodde edited Mongolian subtitles for The psychology of narcissism |