< Return to Video

Эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь болсон

  • 0:01 - 0:03
    Би хувьдаа
  • 0:03 - 0:05
    эмэгтэй хүнд хамгийн таатай
  • 0:05 - 0:08
    оронд төрсөндөө
  • 0:08 - 0:11
    өөрийгөө маш азтай гэж боддог.
  • 0:13 - 0:16
    1975 онд намайг долоон настай байхад
  • 0:16 - 0:19
    Исландын эмэгтэйчүүд ажил хаялт хийсэн.
  • 0:20 - 0:22
    Тэд мэргэжлийн ажил хийдэг ч бай,
  • 0:22 - 0:24
    гэрийн ажил хийдэг ч бай ялгаагүй
  • 0:24 - 0:27
    бүгд тэр өдөр ажиллаагүй.
  • 0:27 - 0:30
    Нийт эмэгтэйчүүдийн 90 хувь нь
  • 0:30 - 0:32
    Рейкьявик хотын төв рүү алхацгааж
  • 0:32 - 0:36
    тайван, хүндэтгэлтэйгээр
  • 0:36 - 0:38
    эрх тэгш байдлыг хүссэн.
  • 0:40 - 0:42
    Тэр өдөр Исландад юу ч ажиллаагүй,
  • 0:43 - 0:46
    учир нь эмэгтэйчүүд ажиллахгүй бол
    ямар ч ажил явахгүй.
  • 0:46 - 0:48
    (Алга ташилт)
  • 0:54 - 0:57
    Таван жилийн дараа исландчууд
  • 0:57 - 0:59
    ардчилсан сонгуулиар
  • 1:00 - 1:04
    эмэгтэй ерөнхийлөгчтэй болж чадсан.
  • 1:04 - 1:07
    Бидний нэрээр нь дуудаж заншсанаар,
    Ерөнхийлөгч Вигдис
  • 1:07 - 1:11
    өрх толгойлсон эх байсан ч
  • 1:11 - 1:14
    охинтойгоо хамт сонгуульд ялсныхаа дараа
    гэрийнхээ тагтан дээр гарсан
  • 1:14 - 1:19
    тэр өдрийг би хэзээ ч мартахгүй.
  • 1:19 - 1:25
    (Алга ташилт)
  • 1:25 - 1:28
    Энэ эмэгтэй тухайн үед өсч хүмүүжиж байсан
  • 1:28 - 1:32
    бүх хүүхдүүдэд гайхалтай
    үлгэр дууриалал байсан.
  • 1:32 - 1:33
    Хөвгүүдийн хувьд ч адил.
  • 1:34 - 1:37
    Түүнийг ажлаа аваад хэсэг хугацаа
    өнгөрсний дараа өөр дээр нь ирж
  • 1:37 - 1:40
    "Хөвгүүд ч бас том болоод
    ерөнхийлөгч болж болох уу?"
  • 1:40 - 1:44
    гэж асуусан хөвгүүний тухай тэр үе үе
    дурсан ярьдаг.
  • 1:44 - 1:46
    (Инээд)
  • 1:46 - 1:49
    Үлгэр дууриалал үнэхээр чухал,
  • 1:49 - 1:52
    гэвч ийм хүчирхэг, маш их талархаж явдаг
  • 1:52 - 1:54
    үлгэр дууриалалтай байсан ч,
  • 1:54 - 1:57
    надад анх ерөнхийлөгчид
    нэр дэвшихийг санал болгоход
  • 1:57 - 2:00
    "Би ерөнхийлөгчид өрсөлдөх хэн юм бэ?
  • 2:00 - 2:06
    Би ерөнхийлөгч болох
    хэн юм бэ?" гэж хэлж байсан.
  • 2:06 - 2:08
    Үнэн хэрэгтээ, нэр дэвших талаар бодох нь
  • 2:08 - 2:11
    эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс
    бага байдаг байна.
  • 2:12 - 2:15
    АНУ-д 2011 онд хийсэн судалгаагаар
  • 2:15 - 2:20
    эрчүүдийн 62 хувь нь сонгуульд нэр
    дэвших талаар бодож үзсэн байхад,
  • 2:21 - 2:24
    эмэгтэйчүүдийн 45 хувь нь л бодсон байдаг.
  • 2:24 - 2:27
    Энэ бол 16 хувийн ялгаа ба
  • 2:28 - 2:31
    10 жилийн өмнөхтэй адил байна.
  • 2:32 - 2:34
    Энэ бол зүгээр л ичгэвтэр явдал.
  • 2:34 - 2:39
    Учир нь дэлхий дахинд
    эмэгтэй удирдагчид болон
  • 2:39 - 2:41
    зарчимч манлайллаар дутдаг гэдэгт
  • 2:41 - 2:43
    би гүнээ итгэдэг.
  • 2:44 - 2:47
    Ингээд миний нэр дэвших шийдвэр бол
  • 2:48 - 2:51
    улс төрийн туршлагагүй байсан ч хамаагүй
  • 2:51 - 2:53
    өөрийнхөө хувь нэмрийг оруулах хэрэгтэй,
  • 2:53 - 2:56
    бас хүүхдүүдэд маань утга учраар дүүрэн,
  • 2:58 - 3:00
    тогтвортой хөгжлөөр хангагдсан,
  • 3:01 - 3:05
    охин ч бай, хүү ч бай ялгаагүй
  • 3:06 - 3:08
    том болоод жинхэнэ утгаар нь
  • 3:08 - 3:10
    хүссэнээ хийх боломжтой
  • 3:10 - 3:13
    тийм орчинг бий болгоход
  • 3:13 - 3:17
    өөрийн хувь нэмрээ оруулах
    хүслээс минь шалтгаалсан.
  • 3:19 - 3:23
    Ингээд амьдралынхаа
    том адал явдалтай би учирсан даа.
  • 3:24 - 3:26
    Үнэхээр гайхалтай байсан.
  • 3:27 - 3:32
    Аялал маань 20 нэр дэвшигчтэй эхэлсэн.
  • 3:32 - 3:35
    Удалгүй 9 хүн тэнцэж,
  • 3:35 - 3:38
    эцэст нь надтай нийлээд 4 хүн үлдсэн.
  • 3:39 - 3:41
    3 эрэгтэй, тэгээд би.
  • 3:41 - 3:47
    (Алга ташилт)
  • 3:48 - 3:50
    Гэхдээ энэ гол зангилаа нь
    хараахан биш байлаа.
  • 3:50 - 3:53
    Та нар Америкт л адал явдал
    байдаг гэж боддог байх,
  • 3:53 - 3:54
    гэхдээ...
  • 3:54 - 3:55
    (Инээд)
  • 3:56 - 4:00
    Манай Исландад ч бас өөрсдийн
    адал явдал байсан.
  • 4:00 - 4:03
    20 жил эрх барьсан
    тухайн үеийн ерөнхийлөгч
  • 4:03 - 4:06
    эхлээд нэр дэвшихгүй гэж
    мэдэгдсэн байсан ба
  • 4:06 - 4:07
    магадгүй энэ нь тийм олон хүн
  • 4:07 - 4:10
    дэвших талаар бодоход хүргэсэн байх.
  • 4:11 - 4:13
    Харин дараа нь манай ерөнхий сайд болон
  • 4:13 - 4:17
    түүний гэр бүлийнхэн
    Панамын баримтуудтай холбогдож,
  • 4:17 - 4:20
    улмаар огцроход нь
  • 4:20 - 4:23
    ерөнхийлөгч маань бодлоо өөрчилсөн.
  • 4:23 - 4:25
    Исландад эсэргүүцлийн жагсаал
  • 4:25 - 4:30
    нилээн газар авсан учир итгэлтэй
    удирдагч хэрэгтэй гэж тэр бодсон хэрэг.
  • 4:31 - 4:35
    Хэд хоногийн дараа түүний эхнэр,
    эхнэрийн гэр бүлийн компаниуд
  • 4:35 - 4:37
    Панамын баримтуудад олдсон болохоор
  • 4:38 - 4:41
    тэр дахин өрсөлдөхөөс татгалзав.
  • 4:42 - 4:44
    Ингэх болсноо тэр тайлбарлахдаа
  • 4:44 - 4:47
    түүнийг орлож чадах
  • 4:48 - 4:52
    хоёр чадварлаг эр өрсөлдөж байна гэсэн юм.
  • 4:53 - 4:59
    5 сарын 9 буюу сонгууль болоход 45 хоног
    дутуу байхад
  • 4:59 - 5:02
    надад тийм ч таатай үр дүн
    харагдахгүй байлаа.
  • 5:03 - 5:06
    Бүр сонин дээр гарсан урьдчилсан дүнгийн
    графикт ч багтаагүй.
  • 5:06 - 5:09
    Урьдчилсан байдлаар надад 1 хувийн
    магадлал байсан нь
  • 5:09 - 5:11
    өмнөх эмэгтэй нэр дэвшигчдээс
  • 5:11 - 5:14
    хамгийн өндөр нь байсан.
  • 5:15 - 5:20
    Ширээн дээр суух, телевизийн нэвтрүүлэгт
    оролцох боломжтой болохын тулд
  • 5:20 - 5:22
    маш их ажилласан гэж
  • 5:23 - 5:25
    хэлэхэд ч багадна.
  • 5:25 - 5:28
    Яагаад гэвэл мэдээллийн хэрэгслүүд
    урьдчилсан байдлаар
  • 5:28 - 5:32
    2.5-аас дээш хувьтай оролцогчдыг
    эхний халз мэтгэлцээнд
  • 5:32 - 5:34
    оролцуулна гэж шийдсэн.
  • 5:35 - 5:38
    Би мэтгэлцээн болох яг тэр өдрийн
    үдээс хойш л
  • 5:38 - 5:42
    өөр 3 эрэгтэйн хамт оролцох эрхтэй болсноо
  • 5:42 - 5:44
    телевизийн шууд мэдээгээр л олж мэдсэн нь
  • 5:44 - 5:50
    тэр өдөр яг 2.5 хувь хүрснийг
    зарласан явдал байсан юм.
  • 5:50 - 5:53
    (Алга ташилт)
  • 5:55 - 5:57
    Сорилтуудын тухай ярья л даа.
  • 5:59 - 6:02
    Энэхүү аялалд тулгарч
    даван туулсан сорилтууд
  • 6:02 - 6:05
    мэдээллийн хэрэгслүүд, хүч чадал,
    мөнгөтэй холбоотой байсан.
  • 6:05 - 6:07
    Мэдээллийн хэрэгслээс эхэлье.
  • 6:07 - 6:09
    Мэдээлэл, улс төр хоёрт
    хүйс огт хамаагүй гэж
  • 6:09 - 6:11
    хэлдэг хүмүүс бий.
  • 6:11 - 6:13
    Би үүнтэй санал нийлж чадахгүй.
  • 6:13 - 6:17
    Надад мэдээллийн хэрэгслүүдийн олдоц болон
    олдсон цаг нь хангалтгүй байсан.
  • 6:18 - 6:21
    Үнэн хэрэгтээ, тэргүүлж байсан
    өрсөлдөгчийн маань талаар
  • 6:21 - 6:24
    сонгууль хүртэлх хэдэн сарын дотор
    87 удаа гарсан байхад
  • 6:24 - 6:26
    миний талаар 31 удаа гарсан байдаг.
  • 6:28 - 6:32
    Мэдээллийн хэрэгслүүд санаатай ингэдэг
    гэж би хэлэх гэсэнгүй.
  • 6:32 - 6:35
    Өөрсдөө ч мэдэлгүй ингэдэг.
  • 6:35 - 6:38
    Учир нь бусад бүх л салбарын адил
  • 6:38 - 6:42
    санаатай болон санаандгүй
    мэдээллийн тэнцвэргүй байдал гэж байдаг.
  • 6:42 - 6:47
    Бид үүнийг өөрчлөхийг хүсч л байвал
    энэ тухай ярих хэрэгтэй.
  • 6:47 - 6:49
    Надад арайхийж телевизийн нэвтрүүлэгт
    оролцох боломж гарахад
  • 6:49 - 6:52
    надаас асуусан анхны асуулт нь:
    "Та нэрээ татах уу?" байлаа.
  • 6:54 - 6:56
    Энэ маш хэцүү асуулт байсан.
  • 6:56 - 6:59
    Гэхдээ мэдээж 1-2.5 хувийн саналтай байхад
  • 6:59 - 7:01
    энэ нь ойлгомжтой байх л даа.
  • 7:01 - 7:05
    Мэдээллийн хэрэгсэл маш чухал,
    учир нь намайг гарах бүрт
  • 7:05 - 7:08
    миний санал нэмэгдэж байсан юм.
  • 7:08 - 7:11
    Тиймээс хамгийн түрүүнд үүнийг
    ямар чухал болохыг,
  • 7:11 - 7:13
    яагаад ярих хэрэгтэйг би маш сайн мэднэ.
  • 7:13 - 7:15
    Би 4 нэр дэвшигчээс
    сонингийн эхний нүүрэнд
  • 7:16 - 7:18
    гараагүй ганц хүн.
  • 7:18 - 7:22
    Заримдаа бусад бүх нэр дэвшигчдээс асуусан
    асуултыг надаас асуулгүй орхидог байсан,
  • 7:22 - 7:25
    бас сонгуулийн тухай мэдээнд
    намайг дурддаггүй байлаа.
  • 7:25 - 7:26
    Надад бэрхшээлүүд тулгарсан,
  • 7:26 - 7:29
    гэхдээ Исландын мэдээллийн хэрэгслийн
    тухай нэг сайн зүйл хэлье.
  • 7:29 - 7:34
    Миний үс болон хувцасны талаар
    бараг дурдаагүй.
  • 7:34 - 7:35
    (Инээд)
  • 7:35 - 7:37
    (Алга ташилт)
  • 7:37 - 7:38
    Үүнд нь талархах хэрэгтэй.
  • 7:40 - 7:44
    Үүнээс гадна өөр нэг чухал туршлага бий.
  • 7:44 - 7:46
    Би аль нэг намаас эсвэл арын албагүйгээр
  • 7:46 - 7:50
    бие дааж нэр дэвшсэн.
  • 7:50 - 7:52
    Надад туршлага болон хөрөнгийн
  • 7:52 - 7:54
    эх үүсвэр байгаагүй нь
  • 7:54 - 7:57
    сурталчилгааны ажилд маань муугаар
    нөлөөлсөн байх.
  • 7:57 - 8:02
    Гэхдээ энэ нь улс төрд инновацийг
    хэрэгжүүлэх боломж олгосон.
  • 8:02 - 8:04
    Бид эерэг сурталчилгаа өрнүүлснээрээ
  • 8:06 - 8:11
    магадгүй бусад хүмүүсийн хувьд тухайн
    сонгуулийн өнгө аясыг өөрчилсөн байх.
  • 8:11 - 8:14
    Энэ бас миний зурагтаар бага гарсан
    шалтгаан болсон ч байж магад.
  • 8:14 - 8:17
    Учир нь би өрсөлдөгчиддөө
    хүндэтгэлтэй хандсан.
  • 8:19 - 8:22
    Мэдээллийн хэрэгслээр гарах нь
    хэцүү гэдгийг ойлгоод
  • 8:22 - 8:24
    бид өөрсдөө мэдээллийн хэрэгсэлтэй болсон.
  • 8:24 - 8:26
    Би Facebook-ээр сонгогчидтойгоо
  • 8:26 - 8:31
    шууд ярилцаж, асуусан асуултанд нь
    тэр дор нь хариулж байсан.
  • 8:32 - 8:36
    Бүх асуулт, тэдгээрт өгсөн хариултаа
    Facebook дээр нээлттэй байршуулсан.
  • 8:36 - 8:39
    Учир нь хүмүүсийн итгэлийг олж авахад
    ил тод байдал зайлшгүй хэрэгтэй гэж
  • 8:39 - 8:41
    бид үзсэн юм л даа.
  • 8:41 - 8:44
    Залуу сонгогчдын анхаарлыг татахад хэцүүг
    ойлгосныхоо дараа
  • 8:44 - 8:46
    би "Snapchat-чин" болсон.
  • 8:47 - 8:50
    Би залуучуудаар яаж ашиглахыг нь
    заалгаж аваад
  • 8:50 - 8:55
    Snapchat-ын бүх шүүлтүүрийг
    сурталчилгааныхаа төгсгөлд ашигласан.
  • 8:55 - 9:00
    Хэдий би тийм сайн биш байсан ч шог,
    даруу байдлыг хослуулах хэрэгтэй болсон.
  • 9:00 - 9:04
    Гэвч ингэсний ачаар залуу хүмүүсийн дунд
    танигдаж эхэлсэн дээ.
  • 9:04 - 9:07
    Тиймээс сонгуулийн сурталчилгааг
    өөрөөр хийх бүрэн боломжтой шүү.
  • 9:07 - 9:12
    Харамсалтай нь, улс төрийн тухай ярихад
    мөнгөний тухай дурдахгүй байхын аргагүй.
  • 9:14 - 9:16
    Онцгүй ч гэлээ энэ бол гашуун үнэн.
  • 9:16 - 9:20
    Надад бусад нэр дэвшигчдээс харьцангуй
    бага санхүүгийн эх үүсвэр байсан.
  • 9:21 - 9:25
    Магадгүй санхүүгийн туслалцаа хүсэхэд
  • 9:25 - 9:29
    надад илүү хүндрэлтэй байснаас
    болсон байх.
  • 9:29 - 9:34
    Бас надад бага зүйлээр ихийг хийх
    хүсэл байсантай ч холбоотой байж мэднэ.
  • 9:34 - 9:37
    Зарим нь үүнийг "эмэгтэйлэг" ч
    гэж нэрлэдэг.
  • 9:39 - 9:44
    Бусадтай харьцуулахад хэвлэлийн 1/3,
    санхүүгийн эх үүсвэрийн 1/3,
  • 9:44 - 9:48
    ганцхан гэлтгүй гайхалтай энтрепренёр
    багийн тусламжтайгаар
  • 9:48 - 9:52
    бүх хүмүүсийг сонгуулийн шөнийн
    урьдчилсан үр дүнгээр
  • 9:52 - 9:54
    гайхшруулж чадсан юм.
  • 9:55 - 9:57
    Би өөрийгөө ч гайхшруулсан.
  • 9:57 - 9:59
    (Инээд)
  • 10:00 - 10:01
    Урьдчилсан үр дүнгийн тухайд,
  • 10:02 - 10:05
    би ялсан нэр дэвшигчтэй
    зуузай холбон орж ирсэн байлаа.
  • 10:05 - 10:08
    (Алга ташилт)
  • 10:13 - 10:16
    Хараахан эрт байна, яагаад гэвэл би
    арай л ялж чадаагүй.
  • 10:16 - 10:18
    Гэхдээ авсан саналаараа хоёрт орсон ба
  • 10:18 - 10:20
    1 хувийн саналаас эхлээд
    нийт саналын 1/3-ийг автал
  • 10:20 - 10:22
    маш урт замыг туулсан.
  • 10:22 - 10:25
    Бид сонгуулийг урьд өмнө
    байгаагүй ялгаатай буюу
  • 10:25 - 10:29
    өмнөх сонгуулийн дүнгээс
    10 хувиар илүү дуусгасан юм.
  • 10:30 - 10:34
    Үүний дараа зарим хүмүүс намайг
    жинхэнэ ялагч нь байсан гэж дүгнэн
  • 10:34 - 10:37
    дахиж өрсөлдөхийг зөвлөсөн.
  • 10:38 - 10:40
    Гэхдээ надад хамгийн бахархмаар зүйл нь
  • 10:40 - 10:42
    залуучуудаас харьцангуй илүү
  • 10:42 - 10:46
    өндөр хувийн санал авсанд байсан ба
  • 10:47 - 10:52
    миний охиныг 2040 онд өрсөлдөхийг
    санал болгосон.
  • 10:52 - 10:57
    (Алга ташилт)
  • 10:58 - 11:00
    Харин тэр одоо 13 настай,
  • 11:01 - 11:03
    зурагтаар нэг ч гарч үзээгүй шүү дээ.
  • 11:03 - 11:08
    Сонгуулийн өдөр би түүнийг зурагтаар
    гарч байхыг нь олон удаа ажигласан.
  • 11:08 - 11:11
    Тэр маш ухаалаг, өөртөө итгэлтэй байж,
  • 11:11 - 11:14
    чин сэтгэлээсээ надад хандаж,
    намайг дэмжиж байсан.
  • 11:14 - 11:18
    Энэ магадгүй миний сонгуулийн
    сурталчилгааны оргил үе байсан байх.
  • 11:18 - 11:20
    (Алга ташилт)
  • 11:25 - 11:26
    Бас нэг зүйл бий.
  • 11:26 - 11:29
    Цэцэрлэгийн насны эдгээр охид
  • 11:29 - 11:31
    миний зурагт хуудсыг автобусны
    буудал дээр хараад
  • 11:31 - 11:33
    үнсмээр санагдсан байх нь.
  • 11:33 - 11:35
    Үзэгчид: Хөөх!
  • 11:35 - 11:39
    Энэ зураг надад өөрийгөө ялагч болсон гэж
    бодоход хангалттай байсан.
  • 11:39 - 11:42
    Бид харж байгаа бүхнээ
    өөрсдөө ч хийж чадна.
  • 11:42 - 11:45
    Айдас, сорилтуудыг бүү тоо!
  • 11:45 - 11:48
    (Алга ташилт)
  • 11:48 - 11:50
    Эмэгтэйчүүд нэр дэвших нь чухал,
  • 11:50 - 11:54
    эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь ч болсон.
  • 11:54 - 11:59
    Гүйцэтгэх захиралд ч бай,
    ерөнхийлөгчид ч бай ялгаагүй.
  • 11:59 - 12:03
    Би бас танай "Нью-Йорк хүн" сэтгүүлд
    гүн сэтгэгдэл төрүүлж амжсан шүү.
  • 12:05 - 12:09
    Намайг "Чин сэтгэлтний
    амьд эможи" гэж нэрлэсэн.
  • 12:09 - 12:11
    (Алга ташилт)
  • 12:13 - 12:16
    Энэ миний хамгийн бахархмаар цол,
  • 12:18 - 12:22
    учир нь эмэгтэйчүүд
    сэтгэл хөдлөлөө гаргасныхаа төлөө
  • 12:22 - 12:25
    хэтэрхий их зэмлүүлдэг,
  • 12:25 - 12:29
    гэхдээ зөвхөн үүн дээр л тулгуурлан
  • 12:29 - 12:31
    бид гайхалтай сайжирдаг.
  • 12:31 - 12:33
    (Алга ташилт)
  • 12:36 - 12:37
    Бидэнд ингэх ч хэрэгтэй.
  • 12:39 - 12:43
    Сонгуулийн шөнө бид ялалт
    байгуулсан юм шиг л тэмдэглэсэн.
  • 12:43 - 12:44
    Үнэхээр л тийм мэдрэмж төрсөн дөө.
  • 12:45 - 12:49
    Заавал ерөнхийлөгч болох албагүй.
  • 12:49 - 12:50
    Зүгээр л үзээд алд,
  • 12:50 - 12:54
    өөрийнхөө, гэр бүлийнхээ, найзуудынхаа,
    чамтай хамт ажилладаг хүн бүрийн төлөө.
  • 12:54 - 12:58
    Хэрвээ сайн хичээвэл,
    чи төсөөлснөөсөө ч илүү хөгжинө.
  • 13:00 - 13:01
    Бид цагийг сайхан өнгөрүүлсэн,
  • 13:02 - 13:05
    би ч ихийг сурсан.
  • 13:05 - 13:08
    Өнөөдрийн энэ цагт багтахгүй
  • 13:08 - 13:10
    тийм их зүйл сурсан байх.
  • 13:10 - 13:13
    Гэхдээ энэ бол маш их зүтгэл
    байсан юм шүү.
  • 13:13 - 13:16
    Би тэр хэдэн сар маш бага унтаж байсан.
  • 13:17 - 13:22
    Бууж өгөхгүй байхын тулд уян хатан,
    тууштай байх ёстой болсон.
  • 13:22 - 13:27
    Харин 1 хувийн санал авдаг тэр өдөр
    би нэг зүйлийг ойлгосон.
  • 13:27 - 13:30
    Энэ бол ямар нэг зүйлд сайн байхын тулд
  • 13:30 - 13:34
    жинхэнэ утгаар нь өөрийнхөө
    дотоод дуу хоолойг маш сайн сонсож,
  • 13:34 - 13:36
    түүнийгээ дагах хэрэгтэй.
  • 13:37 - 13:40
    Нэг эгчийн маань хэлдгээр
  • 13:40 - 13:42
    чи өөрийнхөө зөн совинг хуурч болно,
  • 13:42 - 13:45
    харин чиний зөн совин
    хэзээ ч чамайг хуурахгүй.
  • 13:48 - 13:51
    Өөр нэг чухал зүйлийг та нар ч бас
    сайн мэдэх байх.
  • 13:51 - 13:52
    Энэ бол ямар ч аялалд гарсан
  • 13:52 - 13:54
    чамтай хамт явах баг хамгийн чухал.
  • 13:55 - 13:59
    Тэд бол чамтай адил үнэт зүйл,
    алсын хараатай мөртлөө
  • 13:59 - 14:01
    бусад талаараа чамаас тэс өөр байх ёстой.
  • 14:02 - 14:04
    Энэ бол миний амжилтын нууц.
  • 14:04 - 14:07
    Надад гайхалтай хань заяасан,
  • 14:07 - 14:08
    өнөөдөр энд байгаа.
  • 14:09 - 14:11
    Сайхан гэр бүл,
  • 14:11 - 14:13
    (Алга ташилт)
  • 14:13 - 14:14
    бас гайхалтай найзууд бий.
  • 14:14 - 14:17
    Бид хамтдаа улс төрийн
    энтрепренёрууд болж,
  • 14:17 - 14:21
    хүн бүрийн боломжгүй гэж байсан зүйлийг
    бодит болгож чадсан даа.
  • 14:21 - 14:24
    Яг үнэндээ намайг шийдвэрээ гаргахаас өмнө
  • 14:24 - 14:27
    нэгэн олон нийттэй харилцах албаны
    мэргэжилтэн хэлэхдээ
  • 14:27 - 14:29
    намайг хамгийн ихдээ
    7 хувийн л санал авна гэсэн.
  • 14:30 - 14:34
    Би түүний байр суурийг хүндэлсэн л дээ,
    учир нь тэр өөрийн үнэт туршлагаар
  • 14:34 - 14:36
    дүгнэсэн болохоор түүний зөв байсан байх.
  • 14:36 - 14:37
    1 хувь авдаг тэр өдөр
  • 14:37 - 14:41
    би түүний буруу гэдгийг
    харуулахаар шийдсэн.
  • 14:42 - 14:47
    Үүнийг дурдах нь их чухал, учир нь бүтэн
    нойртой хонолгүй би маш шаргуу ажилласан.
  • 14:47 - 14:48
    Багийнхны маань хувьд ч мөн адил.
  • 14:48 - 14:53
    Бид өөрсдийгөө хайхралгүй орхивол
    хэзээ ч тэр урт замыг туулж чадахгүй.
  • 14:53 - 14:55
    Үүнд хоёр чухал зүйл бий.
  • 14:55 - 14:59
    Нэг нь чамд эрч хүч өгдөг хүмүүс болон
    үйл ажиллагаагаар өөрийгөө хүрээлүүлэх.
  • 14:59 - 15:02
    Харин чиний хүчийг сааруулдаг
  • 15:02 - 15:05
    хүмүүс, үйл ажиллагаанаас ангижрах
    зоригтой байх нь
  • 15:05 - 15:08
    үүнтэй адилхан,
    магадгүй бүр илүү чухал байх.
  • 15:08 - 15:11
    Үүнд гайхалтай блогчид болон
    шүүмжлэгчид орно.
  • 15:12 - 15:14
    Би бусдаас тусламж их авсан,
  • 15:14 - 15:19
    гэхдээ бусдыгаа сэтгэлээр унах үед
    би өөрөө эерэг байхаар шийдсэн.
  • 15:19 - 15:24
    Энэ л намайг тэр бүхнийг туулах эрч хүчээ
    алдахгүй байхад нэмэр болсон гэж боддог.
  • 15:24 - 15:26
    Их амаргүй байсан болохоор
  • 15:26 - 15:30
    заримдаа эрч хүчээ алдах үедээ
  • 15:30 - 15:34
    яагаад анх нэр дэвших болсноо,
    хэрхэн өөрийгөө сорихоор шийдэж байснаа
  • 15:34 - 15:36
    би эргээд санадаг байлаа.
  • 15:38 - 15:40
    Би үүнийгээ "4G" ажиллагаа гэж нэрлэсэн.
  • 15:40 - 15:43
    "G"-нүүд нь исланд үгний
    эхний үсгүүд л дээ.
  • 15:43 - 15:45
    Эхний үг нь "Gagn".
  • 15:45 - 15:47
    Би сайн үйл хийж,
  • 15:47 - 15:49
    бусдын төлөө зүтгэхээр дэвшсэн.
  • 15:49 - 15:51
    Өөрийгөө болон багийн бусад бүх гишүүдээ
  • 15:51 - 15:55
    бусдын төлөөх манлайллыг гол зорилтоо
    болгоосой гэж би хүссэн.
  • 15:56 - 15:58
    Дараагийн үг нь "Gleði" буюу баяр хөөр.
  • 15:58 - 16:01
    Би энэ замыг туулахдаа өөртөө
    сайхан байлгахаар шийдсэн.
  • 16:01 - 16:03
    Эцсийн зорилгодоо хүрсэн үгүйгээс
    үл хамааран
  • 16:03 - 16:05
    энэ аяллаас сурах зүйл маш их байсан.
  • 16:05 - 16:08
    Би бусдад ч ийм урам өгөхөөр
    хийж чадах бүхнээ хийсэн.
  • 16:09 - 16:11
    Гурав дахь үг нь "Gagnsæi".
  • 16:11 - 16:13
    Би ямар ч асуултанд хариулахад
    бэлэн байсан.
  • 16:13 - 16:14
    Надад нуух зүйл байгаагүй.
  • 16:14 - 16:17
    Бүх зүйл Facebook, цахим хуудсууд дээр
    нээлттэй байсан.
  • 16:17 - 16:20
    Учир нь хэрвээ ерөнхийлөгчөө
    сонгох гэж байгаа бол
  • 16:20 - 16:22
    асуултынхаа хариултыг авах эрх бий
    гэж би боддог.
  • 16:23 - 16:25
    Сүүлийн үгийг энэ танхимд байгаа хүмүүст
  • 16:25 - 16:28
    тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна.
  • 16:28 - 16:30
    Бид "Girlpower" зарчмыг ашигласан.
  • 16:30 - 16:33
    (Алга ташилт)
  • 16:36 - 16:38
    Би нэр дэвшихээр зориг шулуудсандаа,
  • 16:38 - 16:42
    эрсдэлтэй ч гэсэн маш олон зүйл дээр
  • 16:42 - 16:43
    амжилт олсондоо
  • 16:44 - 16:45
    үнэхээр их баяртай байгаа.
  • 16:47 - 16:50
    Үүнийг амархан байсан гэж
    би хэлж чадахгүй ч,
  • 16:50 - 16:52
    нэг зүйлийг би хэлж чадна.
  • 16:52 - 16:56
    Багийн маань бүх гишүүд ч
    надтай санал нийлэх байх.
  • 16:56 - 16:58
    Энэ бол маш үнэ цэнэтэй туршлага байсан.
  • 16:59 - 17:00
    Баярлалаа.
  • 17:00 - 17:02
    (Алга ташилт)
  • 17:02 - 17:03
    Баярлалаа.
  • 17:05 - 17:06
    Баярлалаа.
  • 17:06 - 17:08
    (Алга ташилт)
  • 17:15 - 17:17
    Пэт Мичелл: Би таныг шууд явуулахгүй шүү.
  • 17:18 - 17:20
    Халла Томасдоттир: Ямар гайхалтай хүмүүс
    цуглаа вэ.
  • 17:22 - 17:24
    ПМ: Энд цугласан бүх хүн
    Исланд руу нүүж очоод
  • 17:24 - 17:27
    чиний төлөө саналаа өгөхөд
    бэлэн байгаа байх гэдгийг хэлэлгүй
  • 17:27 - 17:29
    таныг явуулж чадахгүй нь.
  • 17:29 - 17:31
    Гэвч мэдээж бид тэнд санал өгөх
    боломжгүй л дээ.
  • 17:31 - 17:33
    Харин Исландаас авах, авсаар ч ирсэн
  • 17:33 - 17:36
    нэг зүйл бол урам зориг.
  • 17:36 - 17:39
    Би 1975 оныг санахаар хангалттай насалсан.
  • 17:39 - 17:41
    Бүх эмэгтэйчүүд очиж жагссан нь
  • 17:41 - 17:45
    эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг эхлүүлэхэд
    хүчтэй түлхэц болсон.
  • 17:45 - 17:48
    Та үүний тухай дурдсан шүү дээ.
    Тэр зургийг дахин гаргаад
  • 17:48 - 17:53
    аливаа улс түр зогсолт хийхэд ямар
    байдгийг дахин сануулмаар санагдлаа.
  • 17:53 - 17:55
    Та бүхний мэдээгүй нэг зүйл байна.
  • 17:55 - 17:59
    Америкийн хэвлэлээр мэдээллээгүй юм л даа.
  • 17:59 - 18:03
    Исландын эмэгтэйчүүд өнгөрсөн даваа гаригт
    дахин жагссан гэсэн. Энэ үнэн үү?
  • 18:03 - 18:06
    ХТ: Тийм ээ, тэгсэн.
    ПМ: Үүний тухай бидэнд сонирхуулаач.
  • 18:06 - 18:08
    ХТ: Анхны жагсаалаас хойш 41 жилийн дараа
  • 18:08 - 18:12
    манай улс эмэгтэйчүүдэд
    хамгийн ээлтэй орон байж болох ч,
  • 18:12 - 18:14
    бидний ажил хараахан дуусаагүй байна.
  • 18:14 - 18:17
    Тэгээд даваа гаригийн 2 цаг 38 минутанд
  • 18:17 - 18:19
    Исландын эмэгтэйчүүд ажлаасаа явсан.
  • 18:19 - 18:22
    Яагаад гэвэл тэдний нэг өдрийн цалин
    яг энэ цагт эрэгтэйчүүдийнхтэй тэнцдэг.
  • 18:22 - 18:24
    (Алга ташилт)
  • 18:36 - 18:38
    Хамгийн сайхан нь
  • 18:38 - 18:42
    залуу охид болон залуучууд
  • 18:42 - 18:44
    өмнөхөөсөө идэвхтэй оролцсон.
  • 18:44 - 18:48
    Учир нь цалингийн ялгааг арилгах
    цаг нь болсон.
  • 18:51 - 18:54
    ПМ: Дараагийн төлөвлөгөөгөө
    яг одоо гарга гэж
  • 18:54 - 18:55
    би Халлагаас хүсэхгүй,
  • 18:55 - 18:58
    гэхдээ дахин хийхээр шийдвэл
  • 18:58 - 19:01
    сайн дурын маш том баг
    ард чинь байгааг сануулъя.
  • 19:01 - 19:02
    Баярлалаа, Халла.
  • 19:02 - 19:03
    ХТ: Бүгдэд нь баярлалаа.
  • 19:03 - 19:06
    (Алга ташилт)
Title:
Эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь болсон
Speaker:
Халла Томасдоттир
Description:

Халла Томасдоттир энэхүү дотно, бас хөгжилтэй илтгэлдээ хэрхэн мэдээллийн тэнцвэргүй байдлыг даван туулж, улс төрийн мэтгэлцээний өнгө аясыг өөрчилж, Исландын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ улс даяар гайхшрал төрүүлсэн ч, ирээдүй хойч үеийн манлайлагчиддаа урам зориг өгсөн талаараа хуваалцаж байна. Тэр хэлэхдээ: "Бид харж байгаа бүхнээ өөрсдөө ч хийж чадна. Эмэгтэйчүүд нэрээ дэвшүүлэх нь л чухал" гэсэн юм.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
19:18

Mongolian subtitles

Revisions