0:00:00.760,0:00:02.820 Би хувьдаа 0:00:02.820,0:00:05.416 эмэгтэй хүнд хамгийн таатай 0:00:05.440,0:00:07.660 оронд төрсөндөө 0:00:07.660,0:00:10.760 өөрийгөө маш азтай гэж боддог. 0:00:12.720,0:00:16.456 1975 онд намайг долоон настай байхад 0:00:16.480,0:00:18.960 Исландын эмэгтэйчүүд ажил хаялт хийсэн. 0:00:19.600,0:00:21.616 Тэд мэргэжлийн ажил хийдэг ч бай, 0:00:21.640,0:00:24.416 гэрийн ажил хийдэг ч бай ялгаагүй 0:00:24.440,0:00:26.560 бүгд тэр өдөр ажиллаагүй. 0:00:27.160,0:00:29.776 Нийт эмэгтэйчүүдийн 90 хувь нь 0:00:29.800,0:00:32.375 Рейкьявик хотын төв рүү алхацгааж 0:00:32.400,0:00:36.176 тайван, хүндэтгэлтэйгээр 0:00:36.200,0:00:38.040 эрх тэгш байдлыг хүссэн. 0:00:39.720,0:00:42.080 Тэр өдөр Исландад юу ч ажиллаагүй, 0:00:42.800,0:00:45.736 учир нь эмэгтэйчүүд ажиллахгүй бол[br]ямар ч ажил явахгүй. 0:00:45.760,0:00:48.040 (Алга ташилт) 0:00:53.800,0:00:57.336 Таван жилийн дараа исландчууд 0:00:57.360,0:00:59.496 ардчилсан сонгуулиар 0:00:59.520,0:01:03.936 эмэгтэй ерөнхийлөгчтэй болж чадсан. 0:01:03.960,0:01:06.776 Бидний нэрээр нь дуудаж заншсанаар,[br]Ерөнхийлөгч Вигдис 0:01:06.800,0:01:10.976 өрх толгойлсон эх байсан ч 0:01:11.000,0:01:14.376 охинтойгоо хамт сонгуульд ялсныхаа дараа[br]гэрийнхээ тагтан дээр гарсан 0:01:14.400,0:01:18.616 тэр өдрийг би хэзээ ч мартахгүй. 0:01:18.640,0:01:24.690 (Алга ташилт) 0:01:25.320,0:01:27.696 Энэ эмэгтэй тухайн үед өсч хүмүүжиж байсан 0:01:27.720,0:01:32.056 бүх хүүхдүүдэд гайхалтай[br]үлгэр дууриалал байсан. 0:01:32.080,0:01:33.280 Хөвгүүдийн хувьд ч адил. 0:01:33.840,0:01:37.490 Түүнийг ажлаа аваад хэсэг хугацаа[br]өнгөрсний дараа өөр дээр нь ирж 0:01:37.490,0:01:40.116 "Хөвгүүд ч бас том болоод[br]ерөнхийлөгч болж болох уу?" 0:01:40.116,0:01:43.856 гэж асуусан хөвгүүний тухай тэр үе үе[br]дурсан ярьдаг. 0:01:43.880,0:01:46.016 (Инээд) 0:01:46.040,0:01:48.816 Үлгэр дууриалал үнэхээр чухал, 0:01:48.840,0:01:51.656 гэвч ийм хүчирхэг, маш их талархаж явдаг 0:01:51.680,0:01:53.976 үлгэр дууриалалтай байсан ч, 0:01:54.000,0:01:56.856 надад анх ерөнхийлөгчид[br]нэр дэвшихийг санал болгоход 0:01:56.880,0:02:00.300 "Би ерөнхийлөгчид өрсөлдөх хэн юм бэ? 0:02:00.300,0:02:05.530 Би ерөнхийлөгч болох[br]хэн юм бэ?" гэж хэлж байсан. 0:02:05.640,0:02:08.015 Үнэн хэрэгтээ, нэр дэвших талаар бодох нь 0:02:08.039,0:02:10.600 эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс[br]бага байдаг байна. 0:02:11.600,0:02:14.976 АНУ-д 2011 онд хийсэн судалгаагаар 0:02:15.000,0:02:20.240 эрчүүдийн 62 хувь нь сонгуульд нэр[br]дэвших талаар бодож үзсэн байхад, 0:02:21.360,0:02:24.096 эмэгтэйчүүдийн 45 хувь нь л бодсон байдаг. 0:02:24.120,0:02:27.496 Энэ бол 16 хувийн ялгаа ба 0:02:27.520,0:02:31.000 10 жилийн өмнөхтэй адил байна. 0:02:32.000,0:02:34.296 Энэ бол зүгээр л ичгэвтэр явдал. 0:02:34.320,0:02:39.336 Учир нь дэлхий дахинд[br]эмэгтэй удирдагчид болон 0:02:39.360,0:02:41.416 зарчимч манлайллаар дутдаг гэдэгт 0:02:41.440,0:02:42.640 би гүнээ итгэдэг. 0:02:44.080,0:02:46.600 Ингээд миний нэр дэвших шийдвэр бол 0:02:47.680,0:02:51.136 улс төрийн туршлагагүй байсан ч хамаагүй 0:02:51.160,0:02:53.140 өөрийнхөө хувь нэмрийг оруулах хэрэгтэй, 0:02:53.360,0:02:55.950 бас хүүхдүүдэд маань утга учраар дүүрэн, 0:02:57.640,0:03:00.040 тогтвортой хөгжлөөр хангагдсан, 0:03:00.920,0:03:04.560 охин ч бай, хүү ч бай ялгаагүй 0:03:05.560,0:03:08.376 том болоод жинхэнэ утгаар нь 0:03:08.400,0:03:09.936 хүссэнээ хийх боломжтой 0:03:09.960,0:03:13.200 тийм орчинг бий болгоход 0:03:13.200,0:03:17.240 өөрийн хувь нэмрээ оруулах[br]хүслээс минь шалтгаалсан. 0:03:19.080,0:03:23.440 Ингээд амьдралынхаа[br]том адал явдалтай би учирсан даа. 0:03:24.280,0:03:25.880 Үнэхээр гайхалтай байсан. 0:03:27.040,0:03:31.576 Аялал маань 20 нэр дэвшигчтэй эхэлсэн. 0:03:31.600,0:03:35.016 Удалгүй 9 хүн тэнцэж, 0:03:35.040,0:03:38.280 эцэст нь надтай нийлээд 4 хүн үлдсэн. 0:03:39.120,0:03:41.016 3 эрэгтэй, тэгээд би. 0:03:41.040,0:03:46.970 (Алга ташилт) 0:03:47.760,0:03:50.456 Гэхдээ энэ гол зангилаа нь[br]хараахан биш байлаа. 0:03:50.480,0:03:53.106 Та нар Америкт л адал явдал[br]байдаг гэж боддог байх, 0:03:53.106,0:03:53.976 гэхдээ... 0:03:54.000,0:03:55.440 (Инээд) 0:03:56.280,0:04:00.056 Манай Исландад ч бас өөрсдийн[br]адал явдал байсан. 0:04:00.080,0:04:03.016 20 жил эрх барьсан[br]тухайн үеийн ерөнхийлөгч 0:04:03.040,0:04:05.696 эхлээд нэр дэвшихгүй гэж[br]мэдэгдсэн байсан ба 0:04:05.720,0:04:07.296 магадгүй энэ нь тийм олон хүн 0:04:07.320,0:04:09.720 дэвших талаар бодоход хүргэсэн байх. 0:04:10.880,0:04:13.096 Харин дараа нь манай ерөнхий сайд болон 0:04:13.120,0:04:16.656 түүний гэр бүлийнхэн[br]Панамын баримтуудтай холбогдож, 0:04:16.680,0:04:19.935 улмаар огцроход нь 0:04:19.959,0:04:22.856 ерөнхийлөгч маань бодлоо өөрчилсөн. 0:04:22.880,0:04:24.936 Исландад эсэргүүцлийн жагсаал 0:04:24.960,0:04:30.240 нилээн газар авсан учир итгэлтэй[br]удирдагч хэрэгтэй гэж тэр бодсон хэрэг. 0:04:31.040,0:04:35.016 Хэд хоногийн дараа түүний эхнэр,[br]эхнэрийн гэр бүлийн компаниуд 0:04:35.040,0:04:37.240 Панамын баримтуудад олдсон болохоор 0:04:38.000,0:04:40.640 тэр дахин өрсөлдөхөөс татгалзав. 0:04:41.680,0:04:44.296 Ингэх болсноо тэр тайлбарлахдаа 0:04:44.320,0:04:47.440 түүнийг орлож чадах 0:04:48.280,0:04:51.880 хоёр чадварлаг эр өрсөлдөж байна гэсэн юм. 0:04:53.040,0:04:59.456 5 сарын 9 буюу сонгууль болоход 45 хоног[br]дутуу байхад 0:04:59.480,0:05:02.240 надад тийм ч таатай үр дүн[br]харагдахгүй байлаа. 0:05:02.720,0:05:06.056 Бүр сонин дээр гарсан урьдчилсан дүнгийн[br]графикт ч багтаагүй. 0:05:06.080,0:05:09.056 Урьдчилсан байдлаар надад 1 хувийн[br]магадлал байсан нь 0:05:09.080,0:05:10.536 өмнөх эмэгтэй нэр дэвшигчдээс 0:05:10.560,0:05:13.600 хамгийн өндөр нь байсан. 0:05:15.440,0:05:20.176 Ширээн дээр суух, телевизийн нэвтрүүлэгт[br]оролцох боломжтой болохын тулд 0:05:20.200,0:05:22.496 маш их ажилласан гэж 0:05:22.520,0:05:24.976 хэлэхэд ч багадна. 0:05:25.000,0:05:28.416 Яагаад гэвэл мэдээллийн хэрэгслүүд[br]урьдчилсан байдлаар 0:05:28.440,0:05:31.856 2.5-аас дээш хувьтай оролцогчдыг[br]эхний халз мэтгэлцээнд 0:05:31.880,0:05:33.600 оролцуулна гэж шийдсэн. 0:05:34.680,0:05:38.056 Би мэтгэлцээн болох яг тэр өдрийн[br]үдээс хойш л 0:05:38.080,0:05:41.816 өөр 3 эрэгтэйн хамт оролцох эрхтэй болсноо 0:05:41.840,0:05:44.256 телевизийн шууд мэдээгээр л олж мэдсэн нь 0:05:44.280,0:05:49.616 тэр өдөр яг 2.5 хувь хүрснийг[br]зарласан явдал байсан юм. 0:05:49.640,0:05:52.720 (Алга ташилт) 0:05:55.000,0:05:57.480 Сорилтуудын тухай ярья л даа. 0:05:58.520,0:06:01.976 Энэхүү аялалд тулгарч[br]даван туулсан сорилтууд 0:06:02.000,0:06:04.896 мэдээллийн хэрэгслүүд, хүч чадал,[br]мөнгөтэй холбоотой байсан. 0:06:04.920,0:06:06.736 Мэдээллийн хэрэгслээс эхэлье. 0:06:06.760,0:06:09.136 Мэдээлэл, улс төр хоёрт[br]хүйс огт хамаагүй гэж 0:06:09.160,0:06:10.896 хэлдэг хүмүүс бий. 0:06:10.920,0:06:12.560 Би үүнтэй санал нийлж чадахгүй. 0:06:13.440,0:06:17.040 Надад мэдээллийн хэрэгслүүдийн олдоц болон[br]олдсон цаг нь хангалтгүй байсан. 0:06:17.800,0:06:21.136 Үнэн хэрэгтээ, тэргүүлж байсан[br]өрсөлдөгчийн маань талаар 0:06:21.160,0:06:24.256 сонгууль хүртэлх хэдэн сарын дотор[br]87 удаа гарсан байхад 0:06:24.280,0:06:26.400 миний талаар 31 удаа гарсан байдаг. 0:06:27.720,0:06:31.856 Мэдээллийн хэрэгслүүд санаатай ингэдэг[br]гэж би хэлэх гэсэнгүй. 0:06:31.880,0:06:34.776 Өөрсдөө ч мэдэлгүй ингэдэг. 0:06:34.800,0:06:37.600 Учир нь бусад бүх л салбарын адил 0:06:38.280,0:06:42.096 санаатай болон санаандгүй[br]мэдээллийн тэнцвэргүй байдал гэж байдаг. 0:06:42.120,0:06:46.576 Бид үүнийг өөрчлөхийг хүсч л байвал[br]энэ тухай ярих хэрэгтэй. 0:06:46.600,0:06:49.466 Надад арайхийж телевизийн нэвтрүүлэгт[br]оролцох боломж гарахад 0:06:49.466,0:06:52.410 надаас асуусан анхны асуулт нь:[br]"Та нэрээ татах уу?" байлаа. 0:06:53.720,0:06:56.336 Энэ маш хэцүү асуулт байсан. 0:06:56.360,0:06:59.216 Гэхдээ мэдээж 1-2.5 хувийн саналтай байхад 0:06:59.240,0:07:00.870 энэ нь ойлгомжтой байх л даа. 0:07:01.160,0:07:04.856 Мэдээллийн хэрэгсэл маш чухал,[br]учир нь намайг гарах бүрт 0:07:04.880,0:07:08.096 миний санал нэмэгдэж байсан юм. 0:07:08.120,0:07:10.736 Тиймээс хамгийн түрүүнд үүнийг[br]ямар чухал болохыг, 0:07:10.760,0:07:13.056 яагаад ярих хэрэгтэйг би маш сайн мэднэ. 0:07:13.080,0:07:15.496 Би 4 нэр дэвшигчээс[br]сонингийн эхний нүүрэнд 0:07:15.520,0:07:17.816 гараагүй ганц хүн. 0:07:17.840,0:07:21.936 Заримдаа бусад бүх нэр дэвшигчдээс асуусан[br]асуултыг надаас асуулгүй орхидог байсан, 0:07:21.960,0:07:24.570 бас сонгуулийн тухай мэдээнд[br]намайг дурддаггүй байлаа. 0:07:24.640,0:07:25.976 Надад бэрхшээлүүд тулгарсан, 0:07:26.000,0:07:29.456 гэхдээ Исландын мэдээллийн хэрэгслийн[br]тухай нэг сайн зүйл хэлье. 0:07:29.480,0:07:34.176 Миний үс болон хувцасны талаар[br]бараг дурдаагүй. 0:07:34.200,0:07:35.200 (Инээд) 0:07:35.200,0:07:36.800 (Алга ташилт) 0:07:36.800,0:07:38.070 Үүнд нь талархах хэрэгтэй. 0:07:39.640,0:07:44.096 Үүнээс гадна өөр нэг чухал туршлага бий. 0:07:44.120,0:07:46.376 Би аль нэг намаас эсвэл арын албагүйгээр 0:07:46.400,0:07:49.696 бие дааж нэр дэвшсэн. 0:07:49.720,0:07:52.056 Надад туршлага болон хөрөнгийн 0:07:52.080,0:07:54.336 эх үүсвэр байгаагүй нь 0:07:54.360,0:07:57.376 сурталчилгааны ажилд маань муугаар[br]нөлөөлсөн байх. 0:07:57.400,0:08:02.016 Гэхдээ энэ нь улс төрд инновацийг[br]хэрэгжүүлэх боломж олгосон. 0:08:02.040,0:08:04.280 Бид эерэг сурталчилгаа өрнүүлснээрээ 0:08:05.880,0:08:10.880 магадгүй бусад хүмүүсийн хувьд тухайн[br]сонгуулийн өнгө аясыг өөрчилсөн байх. 0:08:11.160,0:08:14.256 Энэ бас миний зурагтаар бага гарсан[br]шалтгаан болсон ч байж магад. 0:08:14.256,0:08:17.280 Учир нь би өрсөлдөгчиддөө[br]хүндэтгэлтэй хандсан. 0:08:18.640,0:08:21.616 Мэдээллийн хэрэгслээр гарах нь[br]хэцүү гэдгийг ойлгоод 0:08:21.640,0:08:23.696 бид өөрсдөө мэдээллийн хэрэгсэлтэй болсон. 0:08:23.720,0:08:25.576 Би Facebook-ээр сонгогчидтойгоо 0:08:25.600,0:08:30.720 шууд ярилцаж, асуусан асуултанд нь[br]тэр дор нь хариулж байсан. 0:08:31.560,0:08:35.856 Бүх асуулт, тэдгээрт өгсөн хариултаа[br]Facebook дээр нээлттэй байршуулсан. 0:08:35.880,0:08:39.346 Учир нь хүмүүсийн итгэлийг олж авахад[br]ил тод байдал зайлшгүй хэрэгтэй гэж 0:08:39.346,0:08:40.760 бид үзсэн юм л даа. 0:08:41.120,0:08:44.256 Залуу сонгогчдын анхаарлыг татахад хэцүүг[br]ойлгосныхоо дараа 0:08:44.280,0:08:46.280 би "Snapchat-чин" болсон. 0:08:47.080,0:08:49.536 Би залуучуудаар яаж ашиглахыг нь[br]заалгаж аваад 0:08:49.560,0:08:54.816 Snapchat-ын бүх шүүлтүүрийг[br]сурталчилгааныхаа төгсгөлд ашигласан. 0:08:54.840,0:09:00.056 Хэдий би тийм сайн биш байсан ч шог,[br]даруу байдлыг хослуулах хэрэгтэй болсон. 0:09:00.080,0:09:04.096 Гэвч ингэсний ачаар залуу хүмүүсийн дунд[br]танигдаж эхэлсэн дээ. 0:09:04.120,0:09:07.296 Тиймээс сонгуулийн сурталчилгааг[br]өөрөөр хийх бүрэн боломжтой шүү. 0:09:07.320,0:09:12.400 Харамсалтай нь, улс төрийн тухай ярихад[br]мөнгөний тухай дурдахгүй байхын аргагүй. 0:09:13.600,0:09:15.816 Онцгүй ч гэлээ энэ бол гашуун үнэн. 0:09:15.840,0:09:19.920 Надад бусад нэр дэвшигчдээс харьцангуй[br]бага санхүүгийн эх үүсвэр байсан. 0:09:20.760,0:09:24.896 Магадгүй санхүүгийн туслалцаа хүсэхэд 0:09:24.920,0:09:29.016 надад илүү хүндрэлтэй байснаас[br]болсон байх. 0:09:29.040,0:09:34.416 Бас надад бага зүйлээр ихийг хийх[br]хүсэл байсантай ч холбоотой байж мэднэ. 0:09:34.440,0:09:37.400 Зарим нь үүнийг "эмэгтэйлэг" ч[br]гэж нэрлэдэг. 0:09:38.600,0:09:44.216 Бусадтай харьцуулахад хэвлэлийн 1/3,[br]санхүүгийн эх үүсвэрийн 1/3, 0:09:44.240,0:09:47.776 ганцхан гэлтгүй гайхалтай энтрепренёр[br]багийн тусламжтайгаар 0:09:47.800,0:09:51.976 бүх хүмүүсийг сонгуулийн шөнийн[br]урьдчилсан үр дүнгээр 0:09:52.000,0:09:53.720 гайхшруулж чадсан юм. 0:09:54.680,0:09:57.296 Би өөрийгөө ч гайхшруулсан. 0:09:57.320,0:09:59.120 (Инээд) 0:09:59.600,0:10:01.280 Урьдчилсан үр дүнгийн тухайд, 0:10:02.160,0:10:04.816 би ялсан нэр дэвшигчтэй[br]зуузай холбон орж ирсэн байлаа. 0:10:04.840,0:10:08.240 (Алга ташилт) 0:10:12.520,0:10:15.656 Хараахан эрт байна, яагаад гэвэл би[br]арай л ялж чадаагүй. 0:10:15.680,0:10:17.536 Гэхдээ авсан саналаараа хоёрт орсон ба 0:10:17.536,0:10:20.376 1 хувийн саналаас эхлээд[br]нийт саналын 1/3-ийг автал 0:10:20.400,0:10:22.376 маш урт замыг туулсан. 0:10:22.400,0:10:25.416 Бид сонгуулийг урьд өмнө[br]байгаагүй ялгаатай буюу 0:10:25.440,0:10:29.320 өмнөх сонгуулийн дүнгээс[br]10 хувиар илүү дуусгасан юм. 0:10:30.360,0:10:33.656 Үүний дараа зарим хүмүүс намайг[br]жинхэнэ ялагч нь байсан гэж дүгнэн 0:10:33.680,0:10:36.880 дахиж өрсөлдөхийг зөвлөсөн. 0:10:37.520,0:10:40.096 Гэхдээ надад хамгийн бахархмаар зүйл нь 0:10:40.120,0:10:41.776 залуучуудаас харьцангуй илүү 0:10:41.800,0:10:46.496 өндөр хувийн санал авсанд байсан ба 0:10:46.520,0:10:51.656 миний охиныг 2040 онд өрсөлдөхийг[br]санал болгосон. 0:10:51.680,0:10:56.530 (Алга ташилт) 0:10:58.400,0:11:00.180 Харин тэр одоо 13 настай, 0:11:00.960,0:11:03.376 зурагтаар нэг ч гарч үзээгүй шүү дээ. 0:11:03.400,0:11:07.656 Сонгуулийн өдөр би түүнийг зурагтаар[br]гарч байхыг нь олон удаа ажигласан. 0:11:07.680,0:11:11.016 Тэр маш ухаалаг, өөртөө итгэлтэй байж, 0:11:11.040,0:11:14.416 чин сэтгэлээсээ надад хандаж,[br]намайг дэмжиж байсан. 0:11:14.440,0:11:17.616 Энэ магадгүй миний сонгуулийн[br]сурталчилгааны оргил үе байсан байх. 0:11:17.640,0:11:20.150 (Алга ташилт) 0:11:24.600,0:11:26.416 Бас нэг зүйл бий. 0:11:26.440,0:11:28.976 Цэцэрлэгийн насны эдгээр охид 0:11:29.000,0:11:31.346 миний зурагт хуудсыг автобусны[br]буудал дээр хараад 0:11:31.346,0:11:33.416 үнсмээр санагдсан байх нь. 0:11:33.440,0:11:35.136 Үзэгчид: Хөөх! 0:11:35.160,0:11:38.640 Энэ зураг надад өөрийгөө ялагч болсон гэж[br]бодоход хангалттай байсан. 0:11:39.280,0:11:42.240 Бид харж байгаа бүхнээ[br]өөрсдөө ч хийж чадна. 0:11:42.480,0:11:45.336 Айдас, сорилтуудыг бүү тоо! 0:11:45.360,0:11:47.736 (Алга ташилт) 0:11:47.760,0:11:50.016 Эмэгтэйчүүд нэр дэвших нь чухал, 0:11:50.040,0:11:53.976 эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь ч болсон. 0:11:54.000,0:11:58.810 Гүйцэтгэх захиралд ч бай,[br]ерөнхийлөгчид ч бай ялгаагүй. 0:11:59.280,0:12:03.240 Би бас танай "Нью-Йорк хүн" сэтгүүлд[br]гүн сэтгэгдэл төрүүлж амжсан шүү. 0:12:04.600,0:12:08.696 Намайг "Чин сэтгэлтний[br]амьд эможи" гэж нэрлэсэн. 0:12:08.720,0:12:10.880 (Алга ташилт) 0:12:12.680,0:12:15.840 Энэ миний хамгийн бахархмаар цол, 0:12:17.560,0:12:21.576 учир нь эмэгтэйчүүд[br]сэтгэл хөдлөлөө гаргасныхаа төлөө 0:12:21.600,0:12:25.176 хэтэрхий их зэмлүүлдэг, 0:12:25.200,0:12:29.096 гэхдээ зөвхөн үүн дээр л тулгуурлан 0:12:29.120,0:12:30.816 бид гайхалтай сайжирдаг. 0:12:30.840,0:12:33.400 (Алга ташилт) 0:12:35.720,0:12:37.440 Бидэнд ингэх ч хэрэгтэй. 0:12:39.200,0:12:42.696 Сонгуулийн шөнө бид ялалт[br]байгуулсан юм шиг л тэмдэглэсэн. 0:12:42.720,0:12:44.496 Үнэхээр л тийм мэдрэмж төрсөн дөө. 0:12:44.520,0:12:48.856 Заавал ерөнхийлөгч болох албагүй. 0:12:48.880,0:12:50.110 Зүгээр л үзээд алд, 0:12:50.110,0:12:53.946 өөрийнхөө, гэр бүлийнхээ, найзуудынхаа, [br]чамтай хамт ажилладаг хүн бүрийн төлөө. 0:12:53.946,0:12:58.240 Хэрвээ сайн хичээвэл,[br]чи төсөөлснөөсөө ч илүү хөгжинө. 0:13:00.000,0:13:01.480 Бид цагийг сайхан өнгөрүүлсэн, 0:13:02.440,0:13:05.096 би ч ихийг сурсан. 0:13:05.120,0:13:07.856 Өнөөдрийн энэ цагт багтахгүй 0:13:07.880,0:13:09.656 тийм их зүйл сурсан байх. 0:13:09.680,0:13:13.176 Гэхдээ энэ бол маш их зүтгэл[br]байсан юм шүү. 0:13:13.200,0:13:15.920 Би тэр хэдэн сар маш бага унтаж байсан. 0:13:16.800,0:13:22.376 Бууж өгөхгүй байхын тулд уян хатан,[br]тууштай байх ёстой болсон. 0:13:22.400,0:13:26.656 Харин 1 хувийн санал авдаг тэр өдөр[br]би нэг зүйлийг ойлгосон. 0:13:26.680,0:13:29.696 Энэ бол ямар нэг зүйлд сайн байхын тулд 0:13:29.720,0:13:33.616 жинхэнэ утгаар нь өөрийнхөө[br]дотоод дуу хоолойг маш сайн сонсож, 0:13:33.640,0:13:36.320 түүнийгээ дагах хэрэгтэй. 0:13:37.080,0:13:39.696 Нэг эгчийн маань хэлдгээр 0:13:39.720,0:13:42.296 чи өөрийнхөө зөн совинг хуурч болно, 0:13:42.320,0:13:44.760 харин чиний зөн совин[br]хэзээ ч чамайг хуурахгүй. 0:13:47.640,0:13:50.816 Өөр нэг чухал зүйлийг та нар ч бас[br]сайн мэдэх байх. 0:13:50.840,0:13:52.416 Энэ бол ямар ч аялалд гарсан 0:13:52.440,0:13:54.250 чамтай хамт явах баг хамгийн чухал. 0:13:54.560,0:13:59.376 Тэд бол чамтай адил үнэт зүйл,[br]алсын хараатай мөртлөө 0:13:59.400,0:14:01.440 бусад талаараа чамаас тэс өөр байх ёстой. 0:14:02.040,0:14:04.416 Энэ бол миний амжилтын нууц. 0:14:04.440,0:14:06.896 Надад гайхалтай хань заяасан, 0:14:06.920,0:14:08.120 өнөөдөр энд байгаа. 0:14:09.080,0:14:10.816 Сайхан гэр бүл, 0:14:10.840,0:14:12.776 (Алга ташилт) 0:14:12.800,0:14:14.136 бас гайхалтай найзууд бий. 0:14:14.136,0:14:17.416 Бид хамтдаа улс төрийн[br]энтрепренёрууд болж, 0:14:17.440,0:14:21.256 хүн бүрийн боломжгүй гэж байсан зүйлийг[br]бодит болгож чадсан даа. 0:14:21.280,0:14:24.090 Яг үнэндээ намайг шийдвэрээ гаргахаас өмнө 0:14:24.090,0:14:26.666 нэгэн олон нийттэй харилцах албаны[br]мэргэжилтэн хэлэхдээ 0:14:26.666,0:14:29.030 намайг хамгийн ихдээ[br]7 хувийн л санал авна гэсэн. 0:14:29.640,0:14:33.856 Би түүний байр суурийг хүндэлсэн л дээ,[br]учир нь тэр өөрийн үнэт туршлагаар 0:14:33.880,0:14:36.056 дүгнэсэн болохоор түүний зөв байсан байх. 0:14:36.080,0:14:37.416 1 хувь авдаг тэр өдөр 0:14:37.440,0:14:40.560 би түүний буруу гэдгийг[br]харуулахаар шийдсэн. 0:14:42.320,0:14:46.740 Үүнийг дурдах нь их чухал, учир нь бүтэн[br]нойртой хонолгүй би маш шаргуу ажилласан. 0:14:46.740,0:14:48.440 Багийнхны маань хувьд ч мөн адил. 0:14:48.440,0:14:52.536 Бид өөрсдийгөө хайхралгүй орхивол[br]хэзээ ч тэр урт замыг туулж чадахгүй. 0:14:52.560,0:14:55.300 Үүнд хоёр чухал зүйл бий. 0:14:55.300,0:14:58.976 Нэг нь чамд эрч хүч өгдөг хүмүүс болон[br]үйл ажиллагаагаар өөрийгөө хүрээлүүлэх. 0:14:59.000,0:15:01.776 Харин чиний хүчийг сааруулдаг 0:15:01.800,0:15:05.450 хүмүүс, үйл ажиллагаанаас ангижрах[br]зоригтой байх нь 0:15:05.450,0:15:07.616 үүнтэй адилхан,[br]магадгүй бүр илүү чухал байх. 0:15:07.640,0:15:11.280 Үүнд гайхалтай блогчид болон[br]шүүмжлэгчид орно. 0:15:12.200,0:15:14.350 Би бусдаас тусламж их авсан, 0:15:14.350,0:15:19.256 гэхдээ бусдыгаа сэтгэлээр унах үед[br]би өөрөө эерэг байхаар шийдсэн. 0:15:19.280,0:15:24.136 Энэ л намайг тэр бүхнийг туулах эрч хүчээ[br]алдахгүй байхад нэмэр болсон гэж боддог. 0:15:24.160,0:15:26.336 Их амаргүй байсан болохоор 0:15:26.360,0:15:29.656 заримдаа эрч хүчээ алдах үедээ 0:15:29.680,0:15:34.186 яагаад анх нэр дэвших болсноо,[br]хэрхэн өөрийгөө сорихоор шийдэж байснаа 0:15:34.186,0:15:36.400 би эргээд санадаг байлаа. 0:15:37.520,0:15:40.096 Би үүнийгээ "4G" ажиллагаа гэж нэрлэсэн. 0:15:40.120,0:15:42.896 "G"-нүүд нь исланд үгний[br]эхний үсгүүд л дээ. 0:15:42.920,0:15:45.056 Эхний үг нь "Gagn". 0:15:45.080,0:15:46.650 Би сайн үйл хийж, 0:15:46.650,0:15:48.576 бусдын төлөө зүтгэхээр дэвшсэн. 0:15:48.624,0:15:51.120 Өөрийгөө болон багийн бусад бүх гишүүдээ 0:15:51.120,0:15:54.970 бусдын төлөөх манлайллыг гол зорилтоо[br]болгоосой гэж би хүссэн. 0:15:55.520,0:15:58.180 Дараагийн үг нь "Gleði" буюу баяр хөөр. 0:15:58.180,0:16:00.796 Би энэ замыг туулахдаа өөртөө[br]сайхан байлгахаар шийдсэн. 0:16:00.816,0:16:02.956 Эцсийн зорилгодоо хүрсэн үгүйгээс[br]үл хамааран 0:16:02.956,0:16:05.216 энэ аяллаас сурах зүйл маш их байсан. 0:16:05.240,0:16:08.320 Би бусдад ч ийм урам өгөхөөр[br]хийж чадах бүхнээ хийсэн. 0:16:09.200,0:16:10.976 Гурав дахь үг нь "Gagnsæi". 0:16:11.000,0:16:13.056 Би ямар ч асуултанд хариулахад[br]бэлэн байсан. 0:16:13.056,0:16:14.296 Надад нуух зүйл байгаагүй. 0:16:14.320,0:16:17.416 Бүх зүйл Facebook, цахим хуудсууд дээр[br]нээлттэй байсан. 0:16:17.440,0:16:19.816 Учир нь хэрвээ ерөнхийлөгчөө[br]сонгох гэж байгаа бол 0:16:19.840,0:16:22.200 асуултынхаа хариултыг авах эрх бий[br]гэж би боддог. 0:16:22.840,0:16:25.136 Сүүлийн үгийг энэ танхимд байгаа хүмүүст 0:16:25.160,0:16:27.536 тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. 0:16:27.560,0:16:30.456 Бид "Girlpower" зарчмыг ашигласан. 0:16:30.480,0:16:32.960 (Алга ташилт) 0:16:36.080,0:16:38.176 Би нэр дэвшихээр зориг шулуудсандаа, 0:16:38.200,0:16:41.676 эрсдэлтэй ч гэсэн маш олон зүйл дээр 0:16:41.676,0:16:43.496 амжилт олсондоо 0:16:43.520,0:16:45.400 үнэхээр их баяртай байгаа. 0:16:46.560,0:16:49.936 Үүнийг амархан байсан гэж[br]би хэлж чадахгүй ч, 0:16:49.960,0:16:52.056 нэг зүйлийг би хэлж чадна. 0:16:52.080,0:16:55.736 Багийн маань бүх гишүүд ч[br]надтай санал нийлэх байх. 0:16:55.760,0:16:58.300 Энэ бол маш үнэ цэнэтэй туршлага байсан. 0:16:58.600,0:16:59.816 Баярлалаа. 0:16:59.840,0:17:01.536 (Алга ташилт) 0:17:01.560,0:17:02.760 Баярлалаа. 0:17:04.760,0:17:05.976 Баярлалаа. 0:17:06.000,0:17:08.480 (Алга ташилт) 0:17:14.920,0:17:16.930 Пэт Мичелл: Би таныг шууд явуулахгүй шүү. 0:17:17.880,0:17:20.350 Халла Томасдоттир: Ямар гайхалтай хүмүүс[br]цуглаа вэ. 0:17:21.749,0:17:23.935 ПМ: Энд цугласан бүх хүн[br]Исланд руу нүүж очоод 0:17:23.960,0:17:26.935 чиний төлөө саналаа өгөхөд[br]бэлэн байгаа байх гэдгийг хэлэлгүй 0:17:26.960,0:17:28.656 таныг явуулж чадахгүй нь. 0:17:28.680,0:17:30.976 Гэвч мэдээж бид тэнд санал өгөх[br]боломжгүй л дээ. 0:17:30.976,0:17:33.136 Харин Исландаас авах, авсаар ч ирсэн 0:17:33.160,0:17:35.976 нэг зүйл бол урам зориг. 0:17:36.000,0:17:39.176 Би 1975 оныг санахаар хангалттай насалсан. 0:17:39.200,0:17:41.216 Бүх эмэгтэйчүүд очиж жагссан нь 0:17:41.240,0:17:44.816 эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг эхлүүлэхэд[br]хүчтэй түлхэц болсон. 0:17:44.840,0:17:48.296 Та үүний тухай дурдсан шүү дээ.[br]Тэр зургийг дахин гаргаад 0:17:48.320,0:17:52.536 аливаа улс түр зогсолт хийхэд ямар[br]байдгийг дахин сануулмаар санагдлаа. 0:17:52.560,0:17:54.896 Та бүхний мэдээгүй нэг зүйл байна. 0:17:54.920,0:17:58.936 Америкийн хэвлэлээр мэдээллээгүй юм л даа. 0:17:58.960,0:18:02.856 Исландын эмэгтэйчүүд өнгөрсөн даваа гаригт[br]дахин жагссан гэсэн. Энэ үнэн үү? 0:18:02.880,0:18:05.547 ХТ: Тийм ээ, тэгсэн.[br]ПМ: Үүний тухай бидэнд сонирхуулаач. 0:18:05.571,0:18:08.376 ХТ: Анхны жагсаалаас хойш 41 жилийн дараа 0:18:08.400,0:18:11.656 манай улс эмэгтэйчүүдэд[br]хамгийн ээлтэй орон байж болох ч, 0:18:11.680,0:18:14.016 бидний ажил хараахан дуусаагүй байна. 0:18:14.040,0:18:16.656 Тэгээд даваа гаригийн 2 цаг 38 минутанд 0:18:16.680,0:18:18.516 Исландын эмэгтэйчүүд ажлаасаа явсан. 0:18:18.516,0:18:22.326 Яагаад гэвэл тэдний нэг өдрийн цалин[br]яг энэ цагт эрэгтэйчүүдийнхтэй тэнцдэг. 0:18:22.326,0:18:24.300 (Алга ташилт) 0:18:36.080,0:18:38.456 Хамгийн сайхан нь 0:18:38.480,0:18:42.176 залуу охид болон залуучууд 0:18:42.200,0:18:44.376 өмнөхөөсөө идэвхтэй оролцсон. 0:18:44.400,0:18:48.240 Учир нь цалингийн ялгааг арилгах[br]цаг нь болсон. 0:18:50.720,0:18:53.576 ПМ: Дараагийн төлөвлөгөөгөө[br]яг одоо гарга гэж 0:18:53.600,0:18:54.856 би Халлагаас хүсэхгүй, 0:18:54.880,0:18:58.256 гэхдээ дахин хийхээр шийдвэл 0:18:58.280,0:19:00.696 сайн дурын маш том баг[br]ард чинь байгааг сануулъя. 0:19:00.720,0:19:01.976 Баярлалаа, Халла. 0:19:02.000,0:19:03.416 ХТ: Бүгдэд нь баярлалаа. 0:19:03.440,0:19:05.835 (Алга ташилт)