Мидас хаан ба түүний алтан гарын тухай домог - Исулт Гилеспи
-
0:09 - 0:13Түүний тэнэг удирдах ухаан ба
бурхадтай хийсэн ухаангүй гэрээгээрээ, -
0:13 - 0:18Мидас Хаан эртний Фригийн хаант
улсыг тэгш бус байдлаар удирдаж байв. -
0:19 - 0:23Грекийн домгоор тэрбээр
ард түмнийгээ гайхшруулж, -
0:23 - 0:27бурхдыг зовоосон зэрлэг удирдагч
байсан гэж гардаг. -
0:27 - 0:30Мидас өдрийн ихэнхийг өөрийн
сүр жавхланд бахдаж, -
0:30 - 0:37өөрийгөө болон хайрт охиноо амтат дарс,
хоол ундаар зугаацуулж өнгөрөөнө. -
0:37 - 0:41Дарс, баяр, зугаа цэнгэлийн бурхан
Дионистай дотноссонд -
0:41 - 0:45гайхах зүйл байсангүй.
-
0:48 - 0:51Нэгэн өдөр Мидас сарнайн талбайд нь
-
0:51 - 0:56цэцгийнх нь үнэрийг дартал
архи үнэртүүлсэн Сатирийг олжээ. -
0:56 - 1:00Мидас Сатирийг Дионисын дагалдагч
нарын нэг гэдгийг мэддэг тул -
1:00 - 1:04ордондоо оруулж шараа тайлахыг нь
зөвшөөрчээ. -
1:05 - 1:10Хааны найрсаг занд уярсан Дионис
нэг хүслийг нь биелүүлэхийг зөвшөөрөв. -
1:10 - 1:13Мидас эргэн тойрноо
шунахай нүдээр ширтлээ. -
1:13 - 1:16Тэр дээдийн дээд цэнгэлд амьдардаг ч
-
1:16 - 1:22ямар ч эрдэнэт чулуу, зөөлөн торго,
гоёл чимэглэл хангалттай санагдсангүй. -
1:22 - 1:28Түүний амьдралд гялтганах зүйл хомс,
түүнд илүү алт хэрэгтэй гэж бодов. -
1:28 - 1:33Бурхан түүнд хүрсэн бүхнээ
алт болгох чадлыг -
1:33 - 1:35Мидасын биед шингээв.
-
1:35 - 1:38Баярласаар тэрбээр эд хөрөнгө дээрээ очив.
-
1:38 - 1:42Шүргэх төдийд л түүний ордон хувирч,
-
1:42 - 1:44чулуун хөшөөнүүд гялалзаж,
-
1:44 - 1:47хундаганууд гялтганана.
-
1:47 - 1:50Тэр галзуурсан мэт гэрээрээ гүйн,
-
1:50 - 1:55алтан шар болтол бүх зүйлээ
тэрбээр барилаа. -
1:55 - 1:57Удалгүй ордон алтаар шаргалтан,
-
1:57 - 2:01Мидасын бахдам инээд ханаар нэг цуурайтна.
-
2:02 - 2:04Хөдөлсөөр ядарч өлссөн Мидас,
-
2:04 - 2:08саяхан алт болгосон жимсний аяганаасаа
усан үзэм авав. -
2:09 - 2:11Гэхдээ тэр золтой л шүдээ хугалчихсангүй.
-
2:11 - 2:15Жимс түүний аманд ороод алт болчхов.
-
2:15 - 2:19Тэр талхыг шүүрэн авахад
гарт нь хүнд оргив. -
2:19 - 2:22Бухимдсандаа тэр орондоо хэвтэхэд,
-
2:22 - 2:27түүний зөөлөн дэр хатуу алт болсныг
Мидас анзаарлаа. -
2:28 - 2:32Бухимдсандаа орилоход охин нь орж ирлээ.
-
2:32 - 2:35Гэхдээ Мидас түүнд хүрэхэд
хайртай охин нь -
2:35 - 2:39нүдэн дээр нь алтан хөшөө болж
хувирчээ. -
2:39 - 2:41Хийсэн зүйлдээ харамссан Мидас
-
2:41 - 2:45энэ хүчнээс салгаж өгөхийг
бурхдаас гуйлаа. -
2:45 - 2:48Тэнэг хааныг харж өрөвдсөн Дионис
-
2:48 - 2:52Мидаст гараа Пактол голд
угаахыг зөвлөв. -
2:52 - 2:57Мидас голд гараа дүрэхэд
хуруунаас нь алт урсан одлоо. -
2:57 - 3:00Мидас гэртээ харихад охин нь
эсэн мэнд бөгөөд -
3:00 - 3:05бүх зүйл буцаад хэвэндээ орсныг
хараад баясжээ. -
3:05 - 3:07Уг нь тэр алдаанаасаа
сургамж авмаарсан даа. -
3:07 - 3:13Гэтэл хэдхэн 7 хоногийн дараа Мидас
дуу хөгжим, нарны бурхан Апполог доромжилж -
3:13 - 3:17Паныг илүү гоё дуулдаг гэж хэлж
өөрийгөө баллав. -
3:17 - 3:21Апполо ийм тэнэг юм хэлж байдаг
хаан илжгэн чихтэй байж таарна гээд -
3:21 - 3:26Мидасын илжгэн чихтэй болгов.
-
3:27 - 3:30Дахиад л буруу үйлдэлдээ
харамссан Мидас -
3:30 - 3:33үслэг чихээ олны газар
нууж явах болов. -
3:33 - 3:37Түүний чихийг ганцхан
түүний үсчин харсан бөгөөд -
3:37 - 3:40чимээгүй байхаа амлажээ.
-
3:40 - 3:44Үсчин инээдээ барьж ядан,
бусдад хэлэх хүслээ дарсан ч -
3:44 - 3:47нууцыг хадгалахад
тун хэцүү болжээ. -
3:48 - 3:52Нэг өдөр тэр хотоос гарч
газар нүх ухаад, -
3:52 - 3:54толгойгоо тэр нүхэнд хийгээд
-
3:54 - 4:00“Мидас хаан илжгэн чихтэй”
гэж шивнэв. -
4:00 - 4:03Удалгүй үсчний хэлсэн нүхэнд
-
4:03 - 4:06зэгс цухуйн ургав.
-
4:06 - 4:11Салхи салхилахад цухуйсан зэгс
“Мидас хаан илжгэн чихтэй” -
4:11 - 4:16гэх үгийг цуурайтуулан зөөнө.
-
4:16 - 4:21Тэр дуугаар талбайд байгаа
илжигнүүд толгойгоо өргөн, -
4:21 - 4:25хүмүүс хааныхаа тухай үгийг
хоорондоо шивнэлдэж инээнэ. -
4:25 - 4:31Алтан гар, илжгэн чихээрээ танигдсан
Мидас бусдын хүндлэлийг хүлээсэнгүй. -
4:31 - 4:35Бусад удирдагч нар алдар цуугаа мандуулж,
хөшөө сүндэрлүүлж байхад, -
4:35 - 4:39хүмүүс түүнийг арай өөрөөр
-
4:39 - 4:43гялтганасан голын гүнд,
Фригийн салхины шивнээнд дурсана.
- Title:
- Мидас хаан ба түүний алтан гарын тухай домог - Исулт Гилеспи
- Description:
-
Бүтэн хичээл https://ed.ted.com/lessons/the-myth-of-king-midas-and-his-golden-touch-iseult-gillespie
Грекийн домогт Мидас хаан ард түмнээ зовоосон, бурхдыг бухимдуулсан удирдагч гэж гардаг. Олон үлгэр домогт Мидас хааны алтан гарыг дурдах ч тэнэг хаанд ерийн бус хос чих байсан гэдэг. Исулт Гилеспи Мидас хааны домгийг хуваалцлаа. - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:05
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for The myth of King Midas and his golden touch - Iseult Gillespie | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The myth of King Midas and his golden touch - Iseult Gillespie | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The myth of King Midas and his golden touch - Iseult Gillespie | |
![]() |
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for The myth of King Midas and his golden touch - Iseult Gillespie | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for The myth of King Midas and his golden touch - Iseult Gillespie | |
![]() |
munkhtur Bukhbold edited Mongolian subtitles for The myth of King Midas and his golden touch - Iseult Gillespie |