1 00:00:08,786 --> 00:00:12,646 Түүний тэнэг удирдах ухаан ба бурхадтай хийсэн ухаангүй гэрээгээрээ, 2 00:00:12,646 --> 00:00:18,348 Мидас Хаан эртний Фригийн хаант улсыг тэгш бус байдлаар удирдаж байв. 3 00:00:18,938 --> 00:00:22,546 Грекийн домгоор тэрбээр ард түмнийгээ гайхшруулж, 4 00:00:22,546 --> 00:00:27,057 бурхдыг зовоосон зэрлэг удирдагч байсан гэж гардаг. 5 00:00:27,127 --> 00:00:30,357 Мидас өдрийн ихэнхийг өөрийн сүр жавхланд бахдаж, 6 00:00:30,357 --> 00:00:36,717 өөрийгөө болон хайрт охиноо амтат дарс, хоол ундаар зугаацуулж өнгөрөөнө. 7 00:00:37,477 --> 00:00:40,856 Дарс, баяр, зугаа цэнгэлийн бурхан Дионистай дотноссонд 8 00:00:40,856 --> 00:00:44,846 гайхах зүйл байсангүй. 9 00:00:48,166 --> 00:00:51,032 Нэгэн өдөр Мидас сарнайн талбайд нь 10 00:00:51,032 --> 00:00:55,874 цэцгийнх нь үнэрийг дартал архи үнэртүүлсэн Сатирийг олжээ. 11 00:00:56,274 --> 00:01:00,313 Мидас Сатирийг Дионисын дагалдагч нарын нэг гэдгийг мэддэг тул 12 00:01:00,313 --> 00:01:03,982 ордондоо оруулж шараа тайлахыг нь зөвшөөрчээ. 13 00:01:04,922 --> 00:01:10,083 Хааны найрсаг занд уярсан Дионис нэг хүслийг нь биелүүлэхийг зөвшөөрөв. 14 00:01:10,083 --> 00:01:13,442 Мидас эргэн тойрноо шунахай нүдээр ширтлээ. 15 00:01:13,442 --> 00:01:15,781 Тэр дээдийн дээд цэнгэлд амьдардаг ч 16 00:01:15,781 --> 00:01:22,302 ямар ч эрдэнэт чулуу, зөөлөн торго, гоёл чимэглэл хангалттай санагдсангүй. 17 00:01:22,302 --> 00:01:28,043 Түүний амьдралд гялтганах зүйл хомс, түүнд илүү алт хэрэгтэй гэж бодов. 18 00:01:28,333 --> 00:01:32,773 Бурхан түүнд хүрсэн бүхнээ алт болгох чадлыг 19 00:01:32,773 --> 00:01:34,833 Мидасын биед шингээв. 20 00:01:34,833 --> 00:01:37,714 Баярласаар тэрбээр эд хөрөнгө дээрээ очив. 21 00:01:37,714 --> 00:01:41,954 Шүргэх төдийд л түүний ордон хувирч, 22 00:01:41,954 --> 00:01:44,352 чулуун хөшөөнүүд гялалзаж, 23 00:01:44,352 --> 00:01:47,292 хундаганууд гялтганана. 24 00:01:47,292 --> 00:01:49,652 Тэр галзуурсан мэт гэрээрээ гүйн, 25 00:01:49,652 --> 00:01:54,628 алтан шар болтол бүх зүйлээ тэрбээр барилаа. 26 00:01:54,628 --> 00:01:56,693 Удалгүй ордон алтаар шаргалтан, 27 00:01:56,693 --> 00:02:00,892 Мидасын бахдам инээд ханаар нэг цуурайтна. 28 00:02:02,192 --> 00:02:04,500 Хөдөлсөөр ядарч өлссөн Мидас, 29 00:02:04,500 --> 00:02:08,441 саяхан алт болгосон жимсний аяганаасаа усан үзэм авав. 30 00:02:09,061 --> 00:02:11,362 Гэхдээ тэр золтой л шүдээ хугалчихсангүй. 31 00:02:11,362 --> 00:02:15,180 Жимс түүний аманд ороод алт болчхов. 32 00:02:15,180 --> 00:02:19,292 Тэр талхыг шүүрэн авахад гарт нь хүнд оргив. 33 00:02:19,292 --> 00:02:22,063 Бухимдсандаа тэр орондоо хэвтэхэд, 34 00:02:22,063 --> 00:02:26,771 түүний зөөлөн дэр хатуу алт болсныг Мидас анзаарлаа. 35 00:02:27,721 --> 00:02:32,044 Бухимдсандаа орилоход охин нь орж ирлээ. 36 00:02:32,044 --> 00:02:35,234 Гэхдээ Мидас түүнд хүрэхэд хайртай охин нь 37 00:02:35,234 --> 00:02:38,643 нүдэн дээр нь алтан хөшөө болж хувирчээ. 38 00:02:39,103 --> 00:02:40,942 Хийсэн зүйлдээ харамссан Мидас 39 00:02:40,942 --> 00:02:45,152 энэ хүчнээс салгаж өгөхийг бурхдаас гуйлаа. 40 00:02:45,152 --> 00:02:47,662 Тэнэг хааныг харж өрөвдсөн Дионис 41 00:02:47,662 --> 00:02:51,883 Мидаст гараа Пактол голд угаахыг зөвлөв. 42 00:02:51,883 --> 00:02:56,685 Мидас голд гараа дүрэхэд хуруунаас нь алт урсан одлоо. 43 00:02:57,165 --> 00:03:00,353 Мидас гэртээ харихад охин нь эсэн мэнд бөгөөд 44 00:03:00,353 --> 00:03:04,693 бүх зүйл буцаад хэвэндээ орсныг хараад баясжээ. 45 00:03:04,693 --> 00:03:06,742 Уг нь тэр алдаанаасаа сургамж авмаарсан даа. 46 00:03:06,742 --> 00:03:12,923 Гэтэл хэдхэн 7 хоногийн дараа Мидас дуу хөгжим, нарны бурхан Апполог доромжилж 47 00:03:12,923 --> 00:03:17,122 Паныг илүү гоё дуулдаг гэж хэлж өөрийгөө баллав. 48 00:03:17,122 --> 00:03:21,172 Апполо ийм тэнэг юм хэлж байдаг хаан илжгэн чихтэй байж таарна гээд 49 00:03:21,172 --> 00:03:25,864 Мидасын илжгэн чихтэй болгов. 50 00:03:27,114 --> 00:03:30,302 Дахиад л буруу үйлдэлдээ харамссан Мидас 51 00:03:30,302 --> 00:03:33,201 үслэг чихээ олны газар нууж явах болов. 52 00:03:33,201 --> 00:03:36,791 Түүний чихийг ганцхан түүний үсчин харсан бөгөөд 53 00:03:36,791 --> 00:03:39,702 чимээгүй байхаа амлажээ. 54 00:03:40,392 --> 00:03:44,093 Үсчин инээдээ барьж ядан, бусдад хэлэх хүслээ дарсан ч 55 00:03:44,093 --> 00:03:46,992 нууцыг хадгалахад тун хэцүү болжээ. 56 00:03:47,522 --> 00:03:51,503 Нэг өдөр тэр хотоос гарч газар нүх ухаад, 57 00:03:51,503 --> 00:03:54,064 толгойгоо тэр нүхэнд хийгээд 58 00:03:54,064 --> 00:03:59,721 “Мидас хаан илжгэн чихтэй” гэж шивнэв. 59 00:04:00,391 --> 00:04:03,061 Удалгүй үсчний хэлсэн нүхэнд 60 00:04:03,061 --> 00:04:06,171 зэгс цухуйн ургав. 61 00:04:06,171 --> 00:04:10,672 Салхи салхилахад цухуйсан зэгс “Мидас хаан илжгэн чихтэй” 62 00:04:10,672 --> 00:04:16,482 гэх үгийг цуурайтуулан зөөнө. 63 00:04:16,482 --> 00:04:20,691 Тэр дуугаар талбайд байгаа илжигнүүд толгойгоо өргөн, 64 00:04:20,691 --> 00:04:25,423 хүмүүс хааныхаа тухай үгийг хоорондоо шивнэлдэж инээнэ. 65 00:04:25,423 --> 00:04:31,333 Алтан гар, илжгэн чихээрээ танигдсан Мидас бусдын хүндлэлийг хүлээсэнгүй. 66 00:04:31,333 --> 00:04:34,821 Бусад удирдагч нар алдар цуугаа мандуулж, хөшөө сүндэрлүүлж байхад, 67 00:04:34,821 --> 00:04:38,558 хүмүүс түүнийг арай өөрөөр 68 00:04:38,579 --> 00:04:43,448 гялтганасан голын гүнд, Фригийн салхины шивнээнд дурсана.