Return to Video

Миний орон сууцан дахь хүлэмж

  • 0:00 - 0:03
    Би та бүхний олонхын адил
  • 0:03 - 0:09
    дэлхийн даяар хотод амьдардаг
    2 тэрбум хүний нэг.
  • 0:09 - 0:12
    Та нарт ямар байдгийг мэдэхгүй ч,
  • 0:12 - 0:16
    зарим өдрүүдэд би бараг бүх зүйлд
  • 0:16 - 0:18
    бусдаас асар их хамааралтай байгаагаа
  • 0:19 - 0:21
    маш ихээр мэдэрдэг.
  • 0:21 - 0:25
    Заримдаа бүр аймар санагдах ч үе бий.
  • 0:25 - 0:27
    Өнөөдөр би энд
  • 0:27 - 0:30
    харилцан хамааралтай байдал нь
  • 0:30 - 0:34
    нийгмийн маш хүчирхэг тогтолцоо
    болох талаар ярихаар ирлээ.
  • 0:34 - 0:36
    Хэрэв бид нээлттэй хамтран ажиллаж чадвал
  • 0:36 - 0:41
    нийгмийн хурц асуудлыг хамтдаа
  • 0:41 - 0:44
    үүгээр дамжуулан шийдэж чадна.
  • 0:45 - 0:46
    Хэдэн жилийн өмнө би
  • 0:46 - 0:50
    Нью-Йорк Таймесын сэтгүүлч
    Майкл Полланы бичсэн
  • 0:50 - 0:54
    хүнсээ өөрсдөө ургуулах нь
    байгаль орчны төлөө
  • 0:54 - 0:57
    бидний хийж чадах хамгийн сайн зүйл
    гэх нийтлэлийг уншсан юм.
  • 0:58 - 1:00
    Үүнийг унших үед
  • 1:00 - 1:02
    өвөл дундаа орж байсан бөгөөд
  • 1:02 - 1:04
    манай Нью-Йоркийн байранд
  • 1:04 - 1:06
    хөрс багтах зай байсангүй.
  • 1:07 - 1:11
    Тэгээд мэргэжилтнүүд ирээдүйд
    үүнийг яаж шийдэх талаар
  • 1:11 - 1:16
    дараагийн WIRED сэтгүүлээс унших нь
    миний хийж чадах зүйл байсан.
  • 1:17 - 1:19
    Гэтэл яг энэ л Майкл Полланы нийтлэлийн
  • 1:19 - 1:21
    гол санаа байсан юм.
  • 1:21 - 1:24
    Бид өөрсдөө хоол хүнсний системд тарьсан
  • 1:24 - 1:27
    замбараагүй байдал, үүрэг хариуцлагаа
  • 1:27 - 1:31
    мэргэжилтнүүдийн нуруунд үүрүүлж байна.
  • 1:32 - 1:35
    Тэгэхээр би ажлынхаа хүрээнд NASA сансарт
  • 1:35 - 1:38
    гидропоник буюу усанд ногоо тарих аргыг
  • 1:38 - 1:43
    ашиглаж байгааг мэдэж байсан юм.
  • 1:43 - 1:46
    Ингэснээр ургамлыг хөрсөнд суулгахын оронд
  • 1:46 - 1:50
    ургамлын үндэс рүү
    өндөр чанартай шингэн хөрс ашиглан хүрч,
  • 1:50 - 1:53
    тэжээллэг ургац хураах боломжтой.
  • 1:54 - 1:56
    Хүнсний ногооны хувьд
  • 1:56 - 2:00
    манай гэр огт өөр орчин байх нь мэдээж.
  • 2:00 - 2:03
    Гэхдээ би нарны гэрэл болон агаарын хэмийг
  • 2:03 - 2:05
    жилийн турш зохицуулж чадна.
  • 2:05 - 2:07
    Үүнээс хоёр жилийн дараа
  • 2:07 - 2:09
    босоо усжуулалтын систем бүхий
  • 2:09 - 2:11
    хүнс ургуулах талбаруудтай,
    тасалгаан доторх
  • 2:11 - 2:13
    цонхон фермтэй болсон.
  • 2:14 - 2:16
    Энэ нь ёроолдоо насостой, тогтмол цагт
  • 2:16 - 2:20
    шингэнийг дээш түгээж,
    шавар үрлээр дамжин
  • 2:20 - 2:24
    ургамлын үндсэнд хүрч,
    доош шүүрэх зарчмаар ажиллана.
  • 2:25 - 2:26
    Тэгэхээр ямар ч хөрс оролцоогүй.
  • 2:27 - 2:31
    Гэрэл болон агаарын хэм нь цонх бүрийн
  • 2:31 - 2:33
    бичил цаг агаараас хамаарч ялгаатай байна.
  • 2:33 - 2:37
    Тэгэхээр цонхны фермд фермэр хэрэгтэй,
  • 2:37 - 2:40
    ямар төрлийн ногоо тарих,
  • 2:40 - 2:42
    органик аргаар бордох эсэх нь
  • 2:42 - 2:45
    фермерийн сонголт.
  • 2:45 - 2:46
    Тухайн үед
  • 2:46 - 2:49
    цонхон ферм нь маш олон шатны тест бүхий
  • 2:49 - 2:52
    түвэгтэй санаа төдий байсан.
  • 2:52 - 2:55
    Би үүнийг нээлттэй төсөл болгохыг хүссэн.
  • 2:55 - 2:59
    Яг одоо АНУ-д ургамлыг
    усанд ургуулах системийн
  • 2:59 - 3:00
    патент авах явц
  • 3:00 - 3:02
    маш эрчимтэй явагдаж байгаа,
  • 3:02 - 3:07
    магадгүй Монсанто шиг хоол хүнсний
  • 3:07 - 3:10
    олон патентын эрхтэй компани болж болно.
  • 3:10 - 3:14
    Иймээс би бүтээгдэхүүн гаргахын оронд
  • 3:14 - 3:18
    бусадтай хамтран хөгжүүлэхээр шийдсэн.
  • 3:19 - 3:21
    Бидний бүтээсэн эхний хэдэн систем
  • 3:21 - 3:22
    ерөнхийдөө ажиллаж байсан.
  • 3:22 - 3:24
    Бид Нью-Йоркын орон сууцанд
  • 3:25 - 3:27
    7 хоногт салатны навч ургуулсан.
  • 3:27 - 3:29
    Цаашлаад бид үрлэн помидор,
    өргөст хэмх зэргийг
  • 3:29 - 3:31
    ургуулж чадсан.
  • 3:31 - 3:33
    Гэхдээ эхний хэдэн систем
  • 3:33 - 3:35
    цахилгаан их зарцуулдаг, чанга дуутай
  • 3:35 - 3:37
    Марта Стюарт хэзээ ч
  • 3:37 - 3:39
    хүлээн зөвшөөрөхөөргүй байсан.
  • 3:39 - 3:40
    (Инээд)
  • 3:41 - 3:43
    Илүү олон хамтран хөгжүүлэгчдийг
  • 3:43 - 3:45
    уриалахын тулд веб хуудас нээж,
  • 3:45 - 3:48
    системнийхээ талаар
    дэлгэрэнгүй тайлбарлаж,
  • 3:48 - 3:49
    бид юу хийсэн, хэрхэн ажилладаг,
  • 3:49 - 3:52
    мөн аль хэсэгт ямар алдаа гарч байгааг
  • 3:52 - 3:56
    дэлгэрэнгүй тайлбарлаж оруулсан.
  • 3:56 - 3:58
    Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг
  • 3:58 - 4:00
    бидэнтэй хамтран туршилт хийхийг урьсан.
  • 4:01 - 4:04
    Уг веб хуудсанд одоо 1800 хүн
    нэгдсэн байна.
  • 4:04 - 4:07
    Ингээд бид дэлхий даяар
  • 4:07 - 4:10
    цонхон фермтэй болсон.
  • 4:10 - 4:14
    NASA зэрэг том байгууллагууд үүнийг
  • 4:14 - 4:17
    СХ буюу судалгаа ба
    хөгжүүлэлт гэж нэрлэдэг.
  • 4:18 - 4:21
    Харин бид С-Х-Ө-Б буюу
  • 4:21 - 4:23
    Судалж Хөгжүүлж Өөрсдөө Бүтээе
    гэж нэрлэсэн.
  • 4:23 - 4:25
    (Инээд)
  • 4:25 - 4:26
    Жишээ нь: Жаксон бидэнд
  • 4:26 - 4:28
    усан насос ашиглахын оронд
  • 4:28 - 4:30
    хийн шахуурга ашиглахыг зөвлөсөн.
  • 4:30 - 4:32
    Үүнийг зөв хийхийн тулд их ажиллагаа орсон
  • 4:32 - 4:34
    гэхдээ зөв хийсний дараа бид
  • 4:34 - 4:37
    нүүрстөрөгч зарцуулалтыг
    тал хувиар бууруулсан.
  • 4:38 - 4:39
    Бусад цонхон фермэрүүдийн нэг
  • 4:39 - 4:41
    Чикаго дахь Тони
  • 4:41 - 4:43
    бүдэг гэрэл ашиглаж,
  • 4:43 - 4:46
    органик бордоогоо тогтмол сольж
  • 4:46 - 4:48
    жилийн 9 сард нь өөрийн тарьсан
  • 4:48 - 4:51
    гүзээлзгэнээ хураах боломжтой болсон.
  • 4:52 - 4:56
    Финландад өвлийн улиралд цонхон фермдээ
  • 4:56 - 4:59
    LED гэрэл нэмэлтээр суурилуулж
  • 4:59 - 5:04
    төслийн нэг хэсэг болон ажиллаж байна.
  • 5:04 - 5:07
    Цонхон ферм яг л програм хангамж шиг
  • 5:07 - 5:10
    маш олон хувилбараар хөгжиж байна.
  • 5:11 - 5:13
    Аливаа нээлттэй төслийн жинхэнэ
  • 5:13 - 5:15
    ач тус нь төслийг хэрэгжүүлэгчид,
  • 5:15 - 5:19
    өөрсдийн болон бүх дэлхийн тусын тулд
  • 5:19 - 5:23
    зориулж хийж байгаа явдал юм.
  • 5:23 - 5:25
    Тиймээс манай үндсэн баг
  • 5:25 - 5:28
    бүх хүнд үр өгөөжтэй байлгахын тулд
  • 5:28 - 5:30
    илүү сайжруулахаар ажиллаж байна.
  • 5:30 - 5:33
    Бид шинэ хүмүүсийн
    хэрэгцээг ч мөн судалж байна.
  • 5:33 - 5:35
    Хэн ч, дэлхийн хаана ч
  • 5:35 - 5:39
    өөрөө хийж боломжтой,
    сайтар нягталж шалгасан
  • 5:39 - 5:44
    зааварчилгааг бид үнэгүй өгч байна.
  • 5:44 - 5:46
    Мөн бид патентийн эрх авахаар
  • 5:46 - 5:48
    хүлээж байгаа.
  • 5:48 - 5:50
    Төслөө санхүүжүүлэхийн тулд бид
  • 5:50 - 5:52
    өөрсдөө энэхүү системийг хийх завгүй
  • 5:52 - 5:55
    хүмүүст зориулж бүтээгдэхүүн хийж
  • 5:55 - 5:57
    сургуулиуд болон хувь хүмүүст
  • 5:57 - 5:58
    борлуулж байна.
  • 5:59 - 6:02
    Бидний дунд шинэ соёл бий болсон.
  • 6:02 - 6:05
    Тухайлбал, зүгээр нэг шинэ санаа гаргагч
  • 6:05 - 6:08
    байснаас өөрсдөө хийж, туршиж үзэх нь
  • 6:08 - 6:10
    хавьгүй илүү.
  • 6:10 - 6:12
    Төслөөс олж авч буй зүйл нь
  • 6:12 - 6:14
    бид дан ганц
  • 6:14 - 6:17
    өөрсдийн ажилд дэмжлэг авахаас гадна
  • 6:17 - 6:20
    гэрлийн чийдэнгээ солихоос өөрөөр
  • 6:20 - 6:22
    байгаль орчноо хамгаалах хөдөлгөөнд
  • 6:22 - 6:24
    хувь нэмрээ оруулж байгаа юм.
  • 6:24 - 6:27
    Гэхдээ Айлийн бидний хамтын ажиллагааны
  • 6:27 - 6:29
    сайн сайхныг
  • 6:29 - 6:31
    хамгийн сайхнаар илэрхийлсэн.
  • 6:32 - 6:36
    Дэлхийн нөгөө талд байгаа хүн
  • 6:36 - 6:38
    чиний гаргасан санааг авч хэрэгжүүлэн,
  • 6:38 - 6:39
    чиний оруулсан хувь нэмрийг
  • 6:39 - 6:42
    дурьдах үнэхээр сайхан талаар
    энд хуваалцсан байна.
  • 6:42 - 6:44
    Байгаль орчин, хүнсний
    салбарын хүмүүс бид
  • 6:44 - 6:48
    хэрэглэгчдийн зан төлөвийг өөрчлөгдөхийг
    хармаар л байвал
  • 6:48 - 6:51
    "хэрэглэгч" гэх нэр томъёог хасч
  • 6:51 - 6:54
    хийж бүтээж буй хүмүүсийг
    дэмжих хэрэгтэй.
  • 6:55 - 6:57
    Нээлттэй төсөл нь өөрийн гэсэн
  • 6:57 - 6:59
    хөдөлгөх хүчтэй байдаг.
  • 6:59 - 7:01
    Бидний харж байгаагаар С-Х-Ө-Б төсөл нь
  • 7:01 - 7:03
    цонхон ферм, LED гэрлээс цаашлаад
  • 7:03 - 7:05
    нарны эрчим хүчний панель,
  • 7:05 - 7:08
    усан ферм руу шилжиж байна.
  • 7:09 - 7:11
    Бид өмнө нь хэн нэгний хийсэн нээлтэнд
  • 7:11 - 7:13
    тулгуурлан үүнийг хийж байна.
  • 7:13 - 7:14
    Бидний одоогийн амьдралд өөрчлөлт
  • 7:14 - 7:17
    авчрах шинэ үеийг хүлээж байна.
  • 7:18 - 7:20
    Тиймээс би та бүхнийг бидэнтэй нэгдэж
  • 7:20 - 7:24
    нэгдмэл холбооны үнэ цэнийг дахин нээж
  • 7:24 - 7:26
    бид одоо ч анхдагч гэдгийг зарлаасай гэж
  • 7:26 - 7:29
    урьж байна.
  • 7:29 - 7:32
    (Алга ташилт)
Title:
Миний орон сууцан дахь хүлэмж
Speaker:
Бритта Раяли
Description:

Бритта Раяли өөрийн баяхан орон сууцандаа өөрийн гараар хүнсээ ургуулахыг хүссэн. Тиймээс тэр найзуудтайгаа хамтран хаягдал хуванцар саванд, ногоо ургуулах системийг судлан хөгжүүлж, үүнийгээ илүү олон янзаар туршиж олон нийтийн сүлжээг ашиглан хамгийн зөв хувилбарыг маш хурдан олсон байна. Тэгээд үүнийгээ олонд тархсан "Өөрөө Хийх Арга" гэж нэрлэсэн. Үр дүн нь ямар байсан гээч? Амттай.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
07:32
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for A garden in my apartment
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for A garden in my apartment
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for A garden in my apartment
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for A garden in my apartment
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for A garden in my apartment
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for A garden in my apartment
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for A garden in my apartment
Пүрэвжав Ганбүрнээ edited Mongolian subtitles for A garden in my apartment
Show all

Mongolian subtitles

Revisions