Doing the Impossible, Swallowing the Sword, Cutting through Fear: Dan Meyer | TEDxMaastricht
-
0:08 - 0:10Баярлалаа.
-
0:16 - 0:21Энэтхэгийн Махаража хэмээх хаан байжээ.
Түүний төрсөн өдрөөр -
0:21 - 0:24хаанд тохирсон бэлэг
авчрах зарлиг гаргажээ. -
0:24 - 0:28Зарим нь гоёмсог торго,
зарим нь чамин сэлэм, -
0:28 - 0:29зарим нь алт авчирчээ.
-
0:29 - 0:33Цувааны төгсгөлд үрчгэр нүүртэй
хөгшин эр -
0:33 - 0:37холын тосгоноос далайг хэдэн өдрөөр
туулж ирсэн байв. -
0:37 - 0:41Түүнийг дөхөн ирэхэд ханхүү
"Хаантанд ямар бэлэгтэй ирэв?" гэж асуув. -
0:41 - 0:45Хөгшин эр алгуурхан гараа дэлгэж
-
0:45 - 0:50үзэсгэлэнтэй ягаан, шар, улаан,
цэнхэрээр гялалзах дун харуулав. -
0:50 - 0:51Ханхүү өгүүлрүүн
-
0:51 - 0:54"Энэ хаанд таарсан бэлэг биш байна!
Ямар бэлэг гэх юм наадахыг чинь!" -
0:55 - 0:57Хөгшин эр түүн рүү удаанаар харж хэлэв.
-
0:58 - 1:01"Урт аялал... бэлэгний нэг хэсэг"
-
1:01 - 1:03(Инээд)
-
1:03 - 1:06Одоо би та бүхэнд цааш нь
түгээх хэрэгтэй гэж итгэдэг -
1:06 - 1:08нэгэн бэлгийг өгөх болно.
-
1:08 - 1:10Гэхдээ эхлээд би та бүхэнд
-
1:10 - 1:12өөрийн урт аяллыг толилуулъя.
-
1:12 - 1:14Та бүхний ихэнхийн адил
миний амьдрал -
1:14 - 1:15хүүхэд наснаас эхэлсэн.
-
1:15 - 1:18Та нарын хэд нь амьдралаа
хүүхэд наснаас эхэлсэн бэ? -
1:18 - 1:19Залуухан төрсөн үү?
-
1:19 - 1:20За хагас нь юм байна... ойлголоо.
-
1:21 - 1:22(Инээд)
-
1:22 - 1:25Бусад нь яасан бэ?
Том болчихсон төрсөн үү? -
1:25 - 1:28Ээжтэй чинь уулзах юмсан!
-
1:28 - 1:29Биелэшгүй зүйлс!
-
1:31 - 1:35Би хүүхэд байхын боломжгүй зүйлд
дурласаар ирсэн. -
1:36 - 1:39Өнөөдөр бол олон жилийн турш
хүсэн хүлээсээр ирсэн өдөр маань -
1:39 - 1:41учир нь би та бүхний өмнө
боломжгүй зүйлийг -
1:41 - 1:44хийхээр оролдох болно.
-
1:44 - 1:45Яг энэхүү TEDxMaastricht тайзан дээр.
-
1:46 - 1:48Та бүхэнд төгсгөлийг нь
эхлээд хэлж өгье. -
1:49 - 1:51Өнөөдөр би та бүхэнд
-
1:51 - 1:53боломжгүй зүйл боломжтой
-
1:53 - 1:55гэдгийг нотлон харуулах болно.
-
1:55 - 1:58Ингээд та бүхэнд цааш түгээх бэлгийг өгч
илтгэлээ өндөрлөнө. -
1:58 - 2:01Би та нар ч мөн боломжгүйг хийж чадна
гэдгийг харуулах болно. -
2:03 - 2:05Боломжгүйг хийх эрлийн явцад
би дэлхий дээрх -
2:05 - 2:08хүн бүрт байдаг хоёр зүйлийг олж мэдсэн.
-
2:08 - 2:10Хүн бүрт айдас байдаг, бас
-
2:10 - 2:12хүн бүрт мөрөөдөл байдаг.
-
2:13 - 2:18Боломжгүйг хийх эрлийнхээ явцад
үүнийг хийхэд хүргэсэн -
2:18 - 2:20олон жилийн туршид давтаж буй
-
2:20 - 2:23гурван зүйлсийг олж мэдсэн:
-
2:24 - 2:27Бөмбөгнөөс зугтах тоглоом буюу "Трефбол",
-
2:27 - 2:28Супермен,
-
2:28 - 2:29болон Шумуул.
-
2:29 - 2:31Эдгээр нь миний түлхүүр үг.
-
2:31 - 2:34Одоо та бүхэн яагаад намайг
боломжгүйг хийдгийг ойлголоо. -
2:34 - 2:36Ингээд та бүхнийг өөрийн
айдсаас мөрөөдөл рүү, -
2:36 - 2:39үгнээс сэлэм рүү,
-
2:39 - 2:41Дожболоос Супермен болон Шумуул руу
-
2:41 - 2:43хийсэн аялал,
-
2:43 - 2:44урт алхалтаа
-
2:44 - 2:45танилцуулъя.
-
2:46 - 2:47Ингэснээр та бүхэнд би
-
2:47 - 2:50хэрхэн боломжгүйг хийж болохыг
үзүүлэх гэсэн юм. -
2:52 - 2:552007 оны 10 сарын 4.
-
2:56 - 2:58Хамтран бичсэн эрдэм шинжилгээний
өгүүлэл маань -
2:58 - 2:592007 оны эрүүл мэндийн салбарын
-
2:59 - 3:01Иг Нобелийн шагнал авахаар
-
3:01 - 3:03Харвардын Их Сургуулийн
-
3:03 - 3:06Сандерс Театрын тайзан дээр гарах үедээ
-
3:06 - 3:09зүрх минь цохилж,
өвдөг чичирч байлаа. -
3:09 - 3:10"Сэлэм залгилт ба түүний нөлөө"
-
3:10 - 3:12гэсэн өгүүлэл байсан юм.
-
3:12 - 3:13(Инээд)
-
3:14 - 3:18Өгүүлэл маань Британий
Эрүүл Мэндийн Сэтгүүл -
3:18 - 3:20хэмээх бяцхан сэтгүүлд хэвлэгдсэн юм.
-
3:21 - 3:25Энэ миний хувьд биелэшгүй
мөрөөдөл маань биелсэн, -
3:25 - 3:28санаанд оромгүй сайхан мэдээ байсан ба
-
3:28 - 3:31хэзээ ч мартамгүй нэр төрийн хэрэг.
-
3:31 - 3:35Гэхдээ энэ миний амьдралын
хамгийн дурсамжтай хэсэг биш. -
3:36 - 3:381967 оны 10 сарын 4.
-
3:38 - 3:40Хэт айдсаас болж шаналсан аймхай, бүрэг,
-
3:41 - 3:43туранхай, хулчгар хүү.
-
3:43 - 3:46Тайзан дээр гарахаар зэхэх үед
-
3:46 - 3:47түүний зүрх нь түгшиж,
-
3:48 - 3:49өвдөг нь чичирч байлаа.
-
3:50 - 3:52Ярих гээд амаа нээсэн ч
-
3:56 - 3:58нэг ч үг гарсангүй.
-
3:58 - 4:00Айсандаа чичирч байв.
-
4:01 - 4:02Айдсаасаа, мөн сандарснаасаа болж
-
4:02 - 4:04хөдөлж ч чадахгүй болжээ.
-
4:04 - 4:06Энэхүү аймхай, бүрэг, туранхай,
-
4:06 - 4:08хулчгар хүү хэт айдсаас шаналж байв.
-
4:09 - 4:10Тэрээр харанхуйгаас,
-
4:11 - 4:12өндрөөс,
-
4:12 - 4:13мөн аалз, могойноос айдаг.
-
4:13 - 4:15Та нар аалз, могойноос айдаг уу?
-
4:15 - 4:17Зарим нь айдаг юм байна.
-
4:17 - 4:19Мөн тэрээр уснаас бас халимнаас айдаг.
-
4:19 - 4:22Эмч, сувилагч, шүдний эмч, зүү,
-
4:22 - 4:25өрөмдлөг, хурц зүйлс гээд
олон юмнаас айдаг. -
4:25 - 4:27Гэхдээ энэ бүхнээс илүү тэрээр хүмүүсээс
-
4:27 - 4:28айдаг байсан.
-
4:29 - 4:32Тэр аймхай, ичимхий, туранхай, хулчгар
-
4:32 - 4:33хүү бол би л дээ.
-
4:33 - 4:36Гологдол, өөртөө итгэлгүй байдал,
-
4:37 - 4:40дорд үзэгдэлт, тэр ч бүү хэл
-
4:40 - 4:43тэр үед оношилж чадаагүй
-
4:43 - 4:45нийгмийн айдсын эмгэгтэй байлаа.
-
4:45 - 4:49Энэ айдсуудаас болж хүүхдүүд
намайг шоглодог байсан. -
4:49 - 4:52Тэд намайг шоолж, хочилж,
бас цаа бугын тоглоомд -
4:52 - 4:54оролцуулдаггүй байсан.
-
4:55 - 4:58Гэхдээ тэд намайг нэг л
тоглоом оруулдаг байсан нь -
4:58 - 4:59Бөмбөгнөөс зугтаах.
-
5:00 - 5:01Би сайн зугтдаггүй байсан юм.
-
5:02 - 5:04Дээрэлхүү хүүхдүүд намайг дуудаад
-
5:04 - 5:06эргэж харах үед улаан бөмбөг нүүр лүү
-
5:06 - 5:08хар хурдаараа ирээд л
-
5:08 - 5:10пан, пан, пан!
-
5:11 - 5:13Одоо санахад улайж хавдсан нүүртэй,
дүнгэнэсэн чихтэй хүн -
5:13 - 5:18сургуулиас гэр лүүгээ алхдаг байж билээ.
-
5:18 - 5:21Нүд маань нулимсандаа хорсож,
-
5:21 - 5:24чих маань тэдний үгэнд хорсож байсан.
-
5:24 - 5:25Ийм хэлц байдаг:
-
5:25 - 5:29"Саваа, чулуугаар ясыг минь хугалж болох ч,
үгээр өвтгөж чадахгүй" гэж. -
5:29 - 5:30Гэвч энэ худлаа.
-
5:30 - 5:32Үг хутга шиг зүсэж,
-
5:32 - 5:34илд шиг хатгадаг.
-
5:34 - 5:36Үг харж ч болохооргүй гүн сорви
-
5:36 - 5:38үлдээдэг юм.
-
5:38 - 5:41Тийм ээ, би айдаг байсан.
Үг миний хамгийн том дайсан байсан. -
5:41 - 5:42Одоо ч гэсэн хэвээр.
-
5:43 - 5:45Гэхдээ надад бас мөрөөдөл байсан.
-
5:45 - 5:48Гэртээ хариад Супермен комик номуудаа
-
5:48 - 5:50амтархан уншиж, түүндээ уусч,
-
5:50 - 5:53Супермен шиг баатар болохыг
мөрөөддөг байлаа. -
5:53 - 5:56Би шударга үнэний төлөө тэмцэхийг,
-
5:56 - 5:59муу талынхан ба криптонайтын
эсрэг тулалдахыг, -
5:59 - 6:03Супермен шиг дэлхий тойрон нисч
хүмүүсийг аврахыг хүссэн. -
6:03 - 6:06Би бодит зүйлсэд ч мөн дуртай байсан.
-
6:06 - 6:09Гиннесийн ном, Риплигийн Итгэх үү Байх уу
зэрэг номыг уншдаг байв. -
6:09 - 6:13Эдгээрийн аль нэгийг уншсан хүн байна уу?
-
6:13 - 6:14Би эдгээр номонд хайртай.
-
6:14 - 6:16Бодит хүмүүс бодит зүйлс
хийхийг хараад -
6:16 - 6:18би ч гэсэн хийхийг хүссэн.
-
6:18 - 6:19Хэрвээ дээрэлхүү хүүхдүүд намайг
-
6:19 - 6:21тоглоомондоо оруулахгүй бол
-
6:21 - 6:23би жинхэнэ ид шид, баатарлаг
зүйлс хийхийг хүссэн. -
6:23 - 6:27Тэдний хийж чадахгүй онцгой зүйлийг
хиймээр байсан юм. -
6:27 - 6:29Зорилго тэмүүллээ олохыг,
-
6:29 - 6:31амьдралынхаа утга учрыг мэдэхийг,
-
6:31 - 6:33дэлхийг өөрчлөх гайхалтай зүйл хийхийг,
-
6:33 - 6:37боломжгүй нь боломжтой гэдгийг
батлахыг хүсч байлаа. -
6:38 - 6:40Ингээд 10 жил өнгөрлөө.
-
6:40 - 6:4321 нас хүрэхээс долоо хоногийн өмнө.
-
6:43 - 6:47Амьдралыг минь орвонгоор нь өөрчлөх
хоёр зүйл нэг өдөрт тохиолдсон юм. -
6:47 - 6:49Өмнөд Энэтхэгийн Тамил Наду гэх газар
-
6:50 - 6:51шашны номлогч хийж байсан үе.
-
6:51 - 6:53Миний ментор найз маань асуулаа.
-
6:53 - 6:55"Чамд Трөм бий юу?"
-
6:55 - 6:57"Трөм? Трөм гэж юу юм?" гэхэд
-
6:57 - 7:00"Трөм гэж амьдралын
гол зорилгыг хэлж байгаа юм. -
7:00 - 7:05Мөрөөдөл болон зорилгын
нэгдэл гэх юм уу даа. -
7:05 - 7:07Хэрэв юу хүссэнээ хийж,
хүссэн газартаа хүрч -
7:07 - 7:08хүссэн хүн байж чадвал
-
7:08 - 7:10хаашаа явах вэ?
Юу хийх вэ? -
7:10 - 7:11Хэн болох вэ?" гэв.
-
7:11 - 7:14Би "Би чадахгүй ээ.
Би их олон зүйлсээс айдаг" гэлээ. -
7:14 - 7:18Тэр шөнө би гудсаа
байшингийн дээвэр дээр дэлгээд -
7:18 - 7:19оддын доор хэвтэнгээ
-
7:19 - 7:22сарьсан багваахайнууд
шумуул барихыг харж байлаа. -
7:22 - 7:26Толгойд дотор трөм, мөрөөдөл,
зорилго, болон бөмбөг барьсан -
7:26 - 7:28дээрэлхүү хүүхдүүд эргэлдэж байлаа.
-
7:29 - 7:31Хэдэн цагийн дараа сэрлээ.
-
7:31 - 7:34Зүрх чанга цохилж, өвдөг чичирч байв.
-
7:34 - 7:36Гэхдээ айснаас биш байлаа.
-
7:36 - 7:38Бүх л бие маань татаж байв.
-
7:38 - 7:40Дараагийн 5 өдрийн турш
-
7:40 - 7:44ухаан балартаж,
үхэл амьдралын зааг дээр очлоо. -
7:44 - 7:48Хумхаагийн халуунаар 40 хэм хүрч,
толгой хагарах гэж байлаа. -
7:48 - 7:52Ухаан орох бүртээ
трөмийн тухай бодож байв. -
7:52 - 7:54"Энэ амьдралдаа юу хийх вэ?"
гэж бодож байв. -
7:54 - 7:56Ингээд 21 хүрэхийн өмнөх орой
-
7:56 - 7:58түр зуур сэргэхдээ
-
7:58 - 8:00нэг л зүйлийг ойлгосон юм:
-
8:00 - 8:02Хэрвээ Анофелес Стефенси гэгдэх
-
8:03 - 8:05давсны ширхэгээс ч хөнгөхөн
-
8:05 - 8:075 микрограмм ч хүрэхгүй
-
8:07 - 8:08энэ жижигхэн шумуул
-
8:08 - 8:1080 кг жинтэй хүний
-
8:10 - 8:13амийг авч чадах юм бол энэ л миний
-
8:13 - 8:15дайсан гэдгийг ойлгосон юм.
-
8:15 - 8:17Тэгээд би, шумуул биш
түүний дотор байгаа -
8:17 - 8:19Пласмодиум Фалсипарум гэгдэх
-
8:19 - 8:23шимэгч жил бүр
сая гаруй хүний аминд хүрдгийг мэдсэн. -
8:24 - 8:26Тэгээд үгүй ээ үүнээс ч жижигхэн
-
8:26 - 8:29гэхдээ миний хувьд маш том
гэдгийг ойлгосон. -
8:29 - 8:30Амьдралыг минь
-
8:30 - 8:31хөшөөж орхисон зүйл,
-
8:31 - 8:32шимэгч нь
-
8:32 - 8:35миний айдас байж гэдгийг
би ойлгосон юм. -
8:35 - 8:38Аюул ба айдас хоёр ялгаатай.
-
8:38 - 8:40Аюул бол бодит.
-
8:40 - 8:42Айдас бол сонголт.
-
8:42 - 8:44Надад сонголт байгааг би ойлгосон.
-
8:44 - 8:48Айдастай амьдарч, тэр шөнөдөө
бүтэлгүйтлээр нас барах, -
8:49 - 8:52эсвэл айдсаа үлдэн хөөж,
мөрөөдлүүдээ биелүүлж, -
8:52 - 8:56амьдарсан шиг амьдрах сонголт байлаа.
-
8:57 - 9:00Үхэл амьдралын зааг дээр,
үхэлтэй нүүр тулах үед -
9:00 - 9:04амьдрах хүсэл буцалдаг юм билээ.
-
9:04 - 9:07Хүн бүр үхдэг ч хүн болгон амьдарч
чаддагүйг ойлгосон. -
9:08 - 9:10Үхлээс болж бид амьдардаг.
-
9:10 - 9:12Үхэхийг сурч байж л
-
9:12 - 9:13амьдрахыг сурдаг.
-
9:13 - 9:15Тэгээд тэр шөнө би амьдралынхаа түүхийг
-
9:15 - 9:16өөрчлөхөөр шийдсэн.
-
9:17 - 9:18Би үхэхийг хүсээгүй.
-
9:18 - 9:20Тэгээд бяцхан залбирал хийсэн юм.
-
9:20 - 9:22"Бурхан минь, хэрвээ 21 хүрчих юм бол
-
9:22 - 9:25хэзээ ч айдсаар амьдралаа удирдуулахгүй.
-
9:25 - 9:27Айдсаасаа бүрмөсөн салж,
-
9:27 - 9:30мөрөөдлүүдээ биелүүлж,
-
9:30 - 9:31хандлагаа өөрчилж,
-
9:31 - 9:34ямар нэг онцгой зүйл хийж,
-
9:34 - 9:36амьдралынхаа зорилго тэмүүллийг олохыг,
-
9:36 - 9:39боломжгүй нь боломжтой юм гэдгийг
мэдэхийг хүсч байна." -
9:39 - 9:43Тэр шөнө амьд гарсан эсэхээ хэлэхгүй ээ.
Та нар өөрсдөө олж мэдээрэй. -
9:43 - 9:44(Инээд)
-
9:44 - 9:47Тэр шөнө анхны 10 трөм жагсаалтаа гаргасан.
-
9:47 - 9:50Том тивүүдэд очиж
-
9:50 - 9:52дэлхийн 7 гайхамшгийг үзэж,
-
9:52 - 9:53гадаад хэлүүд сурч,
-
9:53 - 9:55эзгүй арал дээр амьдарч,
-
9:55 - 9:56далай дээр завинд амьдрах,
-
9:56 - 9:59Амазон дахь Индиан омгийнхонтой амьдрах,
-
9:59 - 10:01Шведийн хамгийн өндөр ууланд авирах,
-
10:01 - 10:03Эверест уулнаас нар мандахыг харах,
-
10:03 - 10:05Нашвиллд хөгжмийн бизнест ажиллах,
-
10:05 - 10:07цирктэй хамтарч ажиллах,
-
10:07 - 10:09онгоцноос үсрэх зэргийг хүсч байлаа.
-
10:09 - 10:12Ингээд 20 жилийн турш эдгээрийн
ихэнхийг биелүүлжээ. -
10:12 - 10:15Жагсаалтаасаа нэгийг дарах болгондоо
-
10:15 - 10:18эргээд тав юм уу арван шинэ зорилт нэмж,
жагсаалтаа томруулна. -
10:19 - 10:23Дараагийн долоон жилд
Бахамын жижиг арал дээр -
10:23 - 10:25урцанд амьдарч,
-
10:25 - 10:27халим болон далайн муур
зэргээр хооллож, -
10:29 - 10:34тэр арал дээр ганцаараа байсан болохоор
-
10:34 - 10:36зөвхөн бэлхүүсээ далдалсан хувцас өмсч,
-
10:37 - 10:39халимнуудтай сэлж сурсан.
-
10:39 - 10:41Тэндээсээ Мексик явж,
-
10:41 - 10:45дараа нь Эквадорын Амазон
мөрөний сав руу явж -
10:45 - 10:48Пүжо Понго Эквадор гэх газар
омгийнхонтой амьдарч, -
10:48 - 10:52трөмүүдийн ачаар бага багаар
өөртөө итгэх болсон. -
10:52 - 10:55Нашвиллийн хөгжмийн бизнест
хөл тавьж, дараа нь -
10:55 - 10:58Шведийн Стокхольм руу нүүж,
мөн хөгжмийн бизнест ажиллаж, -
10:58 - 11:02Арктикийн тойргийн
Кебнекайсэ ууланд авирсан. -
11:03 - 11:05Мөн би алиалах,
-
11:05 - 11:06жонглёрдох,
-
11:06 - 11:07тулгууртай явах,
нэг дугуйт унах, -
11:07 - 11:10гал болон шил идэхийг сурсан.
-
11:10 - 11:141997 онд арав хүрэхгүй сэлэм залгигчид
үлдсэн гэдгийг сонсоод -
11:14 - 11:15"Үүнийг л хийнэ" гэсэн юм.
-
11:15 - 11:18Тэгээд нэг сэлэм залгигчтай уулзаад,
зөвлөгөө авлаа. -
11:18 - 11:20Тэр надад "2 зөвөлгөө байна.
-
11:20 - 11:22Нэгт, энэ бол маш аюултай.
-
11:22 - 11:24Зарим хүн үхэж ч байсан.
-
11:24 - 11:25Хоёрт,
-
11:25 - 11:26Битгий туршиж үз!" гэсэн.
-
11:26 - 11:28(Инээд)
-
11:28 - 11:30Тэгэхээр нь трөмийн жагсаалтдаа нэмчихэв.
-
11:30 - 11:33Ингээд 4 жилийн турш,
өдөрт 10-аас 12 удаа -
11:34 - 11:35сургуулилт хийв.
-
11:35 - 11:37Тооцож үзье л дээ...
-
11:37 - 11:404 х 365 [х12]
-
11:40 - 11:43Ойролцоогоор 13,000 удаагийн бүтэлгүй
-
11:43 - 11:45оролдлогын дараа 2001 онд
анх удаа сэлэм залгисан. -
11:46 - 11:48Тэгэх явцдаа дэлхий дээрх
-
11:48 - 11:51шилдэг сэлэм залгигч болно гэсэн зорилгыг
өөртөө тавьсан юм. -
11:51 - 11:54Тэгээд би бүх л ном, сэтгүүл, сонин,
-
11:54 - 11:58хайж, физилоги, анатоми судалж, эмч сувилагчидтай уулзаж,
-
11:58 - 12:00бүх сэлэм залгигчдыг нэгтгэж
-
12:00 - 12:02Сэлэм Залгигчдын Олон Улсын
Холбоо байгуулж, -
12:02 - 12:04сэлэм залгилт ба түүний нөлөө сэдвээр
-
12:04 - 12:06хоёр жилийн судалгаатай
өгүүлэл хэвлүүлсэн нь -
12:06 - 12:09Британий Эрүүл Мэндийн Сэтгүүлд
-
12:09 - 12:11хэвлэгдсэн билээ.
-
12:11 - 12:12(Инээд)
-
12:12 - 12:13Баярлалаа.
-
12:13 - 12:18(Алга ташилт)
-
12:18 - 12:22Сэлэм залгилтын талаар гайхалтай
зүйлсийг олж мэдсэн. -
12:22 - 12:25Та бүхний төсөөлж ч байгаагүй зүйлс.
-
12:25 - 12:29Та нар дараа хутга юм уу сэлмээр
-
12:29 - 12:32стейк зүсэх үедээ энэ талаар бодох байх.
-
12:33 - 12:37Сэлэм залгилт ойролцоогоор
-
12:37 - 12:404000 жилийн тэртээ МЭӨ 2000 үед
-
12:40 - 12:42Энэтхэгт үүссэн байна.
-
12:42 - 12:46Сүүлийн 150 жилд
сэлэм залгигчдыг шинжлэх ухаан болон -
12:46 - 12:47эмнэлгийн салбарт ашигласаар ирсэн нь
-
12:47 - 12:511868 онд Герман эмч Адолф Кусмаул
-
12:51 - 12:54ходоодны дуранг нээхэд, мөн
-
12:54 - 12:571906 онд залгилтын эмгэг,
хоол боловсруулалт, бронхоскопи -
12:57 - 13:00зэргийг судлах зорилгоор
электрокардиограмыг -
13:00 - 13:02бүтээхэд тус болжээ.
-
13:02 - 13:04Гэвч үүний хажуугаар сүүлийн 150 гаруй
-
13:04 - 13:08жилд олон тооны гэмтэл,
нас баралт тохиолдсон. -
13:08 - 13:15Адолф Кусмаул эмчийн
ходоодны дуран энд байна. -
13:15 - 13:19Гэвч сүүлийн 150 гаруй жилд
нийт 29 хүн амиа алдсан байна. -
13:19 - 13:22Лондонд нэг эр зүрхээ
хатгаж нас барсан. -
13:23 - 13:25Мөн жил бүр 3-8 хүн сэлэм залгилтаас
-
13:25 - 13:28болж хүнд бэртэж байна.
-
13:28 - 13:30Над руу ярьдаг болохоор
би мэдэж байгаа юм. -
13:30 - 13:31Сүүлийн хэдэн 7 хоногт над руу
Швед болон -
13:31 - 13:34Орландогоос 2 сэлэм залгигчид залгаж
-
13:34 - 13:37бэртлийн улмаас эмнэлэгт байгаагаа хэлсэн.
-
13:37 - 13:39Тийм ээ, энэ үнэхээр аюултай.
-
13:39 - 13:42Өөр нэг зүйл нь ихэнх хүмүүсийн хувьд
-
13:42 - 13:44сэлэм залгиж сурахад
ойроолцоогоор 2 - 10 жил -
13:44 - 13:46шаардагддаг.
-
13:46 - 13:48Гэхдээ миний олж мэдсэн
хамгийн гайхалтай зүйл нь -
13:48 - 13:51сэлэм залгигчид хэрхэн боломжгүйг
хийж сурдаг талаар юм. -
13:51 - 13:53Та бүхэнд бяцхан нууц хэлье:
-
13:54 - 13:58Биелэшгүй 99.9% дээр битгий төвлөр.
-
13:58 - 14:02Харин биелэх 0.1% дээр,
мөн яаж вэ гэдэг дээр төвлөр. -
14:03 - 14:06Ингээд та бүхнийг сэлэм залгигчдын
ертөнцөөр аялуулъя. -
14:06 - 14:09Сэлэм залгиж сурна гэдэг нь
оюун санааны бясалгал, -
14:09 - 14:12маш нарийн төвлөрөл
болон өндөр нарийвчлалын -
14:12 - 14:16тусламжтайгаар тархи болон
булчингуудаа дадлагажуулах замаар -
14:16 - 14:20дотоод эд эрхтнүүдээ
рефлексээс нь тусгаарлах -
14:20 - 14:24хэдэн 10 мянган давтлага
сургуулилтыг шаарддаг. -
14:24 - 14:28Одоо та бүхэнд сэлэм залгигчийн
биеийг танилцуулъя. -
14:28 - 14:30Сэлэм залгихын тулд
-
14:30 - 14:32хэлэн дээгүүрээ хурц ир гулгуулж,
-
14:32 - 14:35хоолойныхоо огих рефлексийг дарангуйлж,
-
14:35 - 14:38төвөнхийн 90 градусын өнцгөөр оруулж,
-
14:38 - 14:41улаан хоолой дундуур явуулж,
-
14:41 - 14:43булчингийн агшилтыг дарж,
-
14:43 - 14:44уушигнуудынхаа дундуур,
цээжний хөндий рүү -
14:44 - 14:46сэлмээ оруулна.
-
14:46 - 14:48Үүний дараа
-
14:48 - 14:50зүрхээ хажуу тийш түлхэх хэрэгтэй болно.
-
14:50 - 14:52Хэрэв сайн харвал
-
14:52 - 14:54миний зүрхний цохилтыг
сэлэмнээс харж болно. -
14:54 - 14:56Учир нь энэ үед сэлэм зүрх хоёр ердөө
-
14:56 - 14:593 мм орчим эдээр тусгаарлагдсан байгаа.
-
14:59 - 15:01Худлаа биш шүү.
-
15:01 - 15:03Улмаар цээжний яс болон
-
15:03 - 15:06ходоодныхоо огих рефлексийг дарангуйлан
-
15:06 - 15:09ходоод дундуураа гулсуулж,
хос гэдэс рүүгээ оруулна. -
15:09 - 15:10Ядах юмгүй.
-
15:10 - 15:11(Инээд)
-
15:11 - 15:13Хэрвээ үүнээс цааш явуулбал,
-
15:13 - 15:18Фаллопиевын гуурс руу орно.
Фаллопиевын гуурс! -
15:18 - 15:21Залуус нь дараа нь эхнэрээсээ асуугаарай.
-
15:22 - 15:24"Зүрхээ түлхэн байж
-
15:24 - 15:27амиараа ингэж дэнчин тавихад
их зориг хэрэгтэй байх даа" -
15:27 - 15:29гэж хүмүүс асуудаг л даа.
-
15:29 - 15:30Үгүй ээ. Аймхай, ичимхий, туранхай,
-
15:30 - 15:33хазгар хүүгийн хувьд айдас,
гологдлоор дэнчин тавьж -
15:33 - 15:36зүрхээ илчилж,
-
15:36 - 15:37эгэл байж,
-
15:37 - 15:38энд ингээд танихгүй хүмүүсийн
-
15:38 - 15:41урд зогсоод зориг гарган өөрийнхөө
-
15:41 - 15:44айдас, мөрөөдлийн талаар
-
15:44 - 15:48ярих л маш их зориг шаарддаг юм байна.
-
15:48 - 15:49Тэгэхээр... Баярлалаа.
-
15:49 - 15:54(Алга ташилт)
-
15:54 - 15:56... хамгийн гайхалтай нь
өдийг хүртэл гайхамшигтай -
15:56 - 15:59зүйл хийхийг хүсдэг байсан нь
-
15:59 - 16:00өнөөдөр биеллээ оллоо.
-
16:00 - 16:03Гэхдээ 21 сэлэм нэг дор залгисан,
-
16:03 - 16:05Риплигийн Итгэх үү Байх ууд
зориулж халим болон -
16:08 - 16:10далайн мууртай савтай усан санд
6 метр гүнд сэлсэн, -
16:10 - 16:12Стэн Ли-гийн Супер хүмүүс
нэвтрүүлэгт орохдоо -
16:14 - 16:18800 гаран градусын халуун сэлэм
залгисан зэрэг нь -
16:18 - 16:19тийм ч гайхалтай зүйл биш юм байна.
-
16:20 - 16:22Гэхдээ халуун байсан шүү!
-
16:22 - 16:25Мөн Рипли болон Гиннест зориулж
-
16:25 - 16:26сэлмээр машин чирсэн,
-
16:26 - 16:29Авъяаслаг Америкчуудын
сүүлийн шатанд шалгарсан, -
16:29 - 16:322007 оны "Иг Нобелын шагнал"
хүртсэн нь ч гайхалтай биш. -
16:32 - 16:34Эдгээр нь үнэндээ тийм ч
гайхалтай зүйлс биш юм. -
16:34 - 16:36Хүмүүс бол тэгж боддог л доо,
гэхдээ тийм биш. -
16:36 - 16:38Харин бурхан өндрөөс,
-
16:38 - 16:41ус болон халимнаас,
эмч сувилагчдаас, хурц зүйлсээс, -
16:41 - 16:42олны өмнө ярихаас
айдаг байсан аймхай, -
16:42 - 16:44ичимхий, хулчгар хүүг
-
16:44 - 16:46одоо ингээд 10000 м өндөрт
дэлхийг тойрон нисч, -
16:46 - 16:48халимтай усан сан дотор
-
16:48 - 16:50хурц зүйл залгиж,
эмч сувилагчидтай -
16:50 - 16:51ярилцаж, дэлхий тойрон явж
-
16:51 - 16:54олны өмнө яриулж чаддаг
-
16:54 - 16:57болгосон нь л гайхалтай зүйл билээ.
-
16:57 - 17:00Энэ л үнэхээр гайхалтай зүйл.
-
17:00 - 17:01Би үргэлж боломжгүйг хийхийг --
-
17:01 - 17:02Баярлалаа.
-
17:02 - 17:04(Алга ташилт)
-
17:04 - 17:05Баярлалаа.
-
17:06 - 17:09(Алга ташилт)
-
17:10 - 17:13Үргэлж биелэшгүйг мөрөөдөж байсан маань биеллээ олсон.
-
17:13 - 17:16Ямар нэг гайхалтай зүйл
хиймээр байсан минь ч -
17:16 - 17:17биеллээ олсон.
-
17:17 - 17:20Үргэлж л дэлхий тойрон явж
супер хүний зүйлс хиймээр -
17:20 - 17:21байсан минь ч мөн биеллээ олсон.
-
17:21 - 17:23Тэгээд юу гээч?
-
17:23 - 17:26Тэр бяцхан хүүгийн том хүсэл мөрөөдлийн
-
17:26 - 17:27нэг хэсэг биелээгүй байсаар л байна.
-
17:30 - 17:36(Инээд) (Алга ташив)
-
17:37 - 17:40Би цаг үргэлж зорилгоо тэмүүллээ
олохыг хүсч байсан, -
17:40 - 17:42одоо олсон.
-
17:42 - 17:43Гэхдээ юу гээч?
-
17:43 - 17:46Сэлэм болон миний хүч чадал чухал биш.
-
17:46 - 17:49Харин миний сул талууд, миний үгс чухал.
-
17:49 - 17:51Дэлхийг өөрчлөх гэж айдсаа даван байж,
-
17:51 - 17:52сэлэм тутамд, үгс бүрт,
-
17:52 - 17:55мэс тутамд, амьдрал тутамдаа
хүмүүсийг супер хүн -
17:55 - 17:57болгох гэж, биелэшгүйг хийлгэх гэж
-
17:58 - 18:00урам зориг өгөх нь л
-
18:00 - 18:02миний зорилго тэмүүлэл юм.
-
18:02 - 18:05Миний зорилго бол бусдад зорилгоо
олоход нь туслах. -
18:05 - 18:06Харин таных?
-
18:06 - 18:07Таны зорилго юу вэ?
-
18:07 - 18:09Та яагаад энд ирсэн юм бэ?
-
18:09 - 18:12Бид бүгд супер баатар байх
гэж ирсэн гэж би итгэдэг. -
18:12 - 18:14Таны супер хүч юу вэ?
-
18:15 - 18:18Дэлхийн 7 тэрбум гаруй хүний дотор
-
18:18 - 18:20ердөө хэдэн арван сэлэм залгигчид
-
18:20 - 18:22байгаа л даа, гэхдээ
-
18:22 - 18:23та бол цорын ганц.
-
18:23 - 18:24Та бол өвөрмөц.
-
18:24 - 18:26Таны түүх юу вэ?
-
18:26 - 18:28Юу таныг өөр болгодог вэ?
-
18:28 - 18:29Хэдий таны дуу хоолой сул
-
18:29 - 18:32чичирч байсан ч өөрийнхөө түүхийг хуваалц.
-
18:32 - 18:33Таны зорилго юу вэ?
-
18:33 - 18:36Хэрвэ та юуг ч хийх, хэн ч байх,
хаашаа ч явах -
18:36 - 18:37чадалтай байсан бол
-
18:37 - 18:38та юу хийх вэ?
-
18:38 - 18:40Амьдралдаа юу хийж бүтээмээр байна?
-
18:40 - 18:42Таны том мөрөөдлүүд юу вэ?
-
18:42 - 18:44Хүүхэд насны том мөрөөдлүүд чинь юу вэ?
-
18:44 - 18:46Энэ биш байх, тийм үү?
-
18:46 - 18:48Сонин эсвэл хачин гэж
-
18:48 - 18:50хэлж болохуйц таны галзуу
мөрөөдлүүд юу байв? -
18:50 - 18:54Энийг харсны дараа тийм ч
хачин санагдахгүй байгаа биз дээ? -
18:55 - 18:57Таны сэлэм юу вэ?
-
18:57 - 18:59Хүн бүр айдас болон мөрөөдөл
-
18:59 - 19:01гэсэн хоёр иртэй сэлэмтэй.
-
19:01 - 19:04Юу ч байсан хамаагүй, сэлмээ залги.
-
19:04 - 19:06Ноёд хатагтай нар аа, мөрөөдлөө дага.
-
19:06 - 19:09Мөрөөдлөө дагахад хэзээ ч оройтдоггүй.
-
19:10 - 19:13Намайг биелэшгүйг хийж чадахгүй
гэж бодож байсан -
19:13 - 19:15өнөөх бөмбөгтэй хүүхдүүдэд хандаж
-
19:15 - 19:18нэг зүйлийг л хэлмээр байна:
-
19:18 - 19:19Баярлалаа.
-
19:19 - 19:22Муу талынхан байгаагүй бол
хэзээ ч супер баатар төрөхгүй байсан. -
19:23 - 19:27Биелэшгүй бол биелэшгүй биш
гэдгийг батлах гэж би энд ирсэн. -
19:28 - 19:32Энэ маш аюултай, намайг алж ч мэднэ.
-
19:32 - 19:34Та бүхэнд таалагдана гэж найдъя.
-
19:34 - 19:35(Инээд)
-
19:36 - 19:39Та нарын тус хэрэгтэй.
-
19:47 - 19:48Үзэгчид: Хоёр, гурав...
-
19:48 - 19:52Дан Мэеэр: Үгүй ээ та нар тоолоход
туслаарай, бүгдээрээ. -
19:52 - 19:53(Инээд)
-
19:53 - 19:56За надтай хамт тоолоорой, бэлэн үү?
-
19:56 - 19:57Нэг.
-
19:57 - 19:58Хоёр.
-
19:58 - 19:59Гурав.
-
19:59 - 20:01Үгүй ээ, хоёр ш дээ,
гэхдээ одоо ойлгосон байх. -
20:07 - 20:08Үзэгчид: Нэг.
-
20:08 - 20:09Хоёр.
-
20:09 - 20:10Гурав.
-
20:11 - 20:13(Гайхна)
-
20:14 - 20:16(Алга ташилт)
-
20:16 - 20:17ДМ: Тийм ээ!
-
20:17 - 20:23(Алга ташилт) (Уухай)
-
20:23 - 20:25Маш их баярлалаа.
-
20:25 - 20:29Баярлалаа, баярлалаа, баярлалаа.
Зүрхнийхээ угаас баярлалаа. -
20:29 - 20:31Биш ээ, гэдэснийхээ угаас баярлалаа.
-
20:32 - 20:35Биелэшгүйг хийхээр ирсэн гэж хэлээд
биелэшгүйг хийлээ. -
20:35 - 20:38Гэхдээ энэ бол биелэшгүй биш.
Өдөр бүр л хийдэг зүйл. -
20:38 - 20:43Аймхай, бүрэг, туранхай, хулчгар хүү
энэ TEDx тайзан дээр -
20:43 - 20:45үг үгээр, сэлэм сэлмээр,
-
20:45 - 20:47амьдрал амьдралаар дэлхийг өөрчилж
-
20:47 - 20:49байгаа нь л биелэшгүй зүйл байсан юм.
-
20:49 - 20:52Хэрвээ би танд ямар нэг
шинэ санаа өгсөн бол, -
20:52 - 20:54таныг боломжгүй нь боломжтой
гэдэгт итгүүлсэн бол, -
20:54 - 20:58та ч мөн биелэшгүйг хийж чадна
гэж итгүүлсэн бол -
20:58 - 21:01би хийх зүйлээ хийж.
Харин таных дөнгөж эхэлж байна. -
21:01 - 21:04Үргэлж мөрөөд. Үргэлж мөрөөд.
-
21:05 - 21:06Надад итгэсэнд, мөн миний
-
21:06 - 21:08мөрөөдлийн нэг хэсэг болсонд баярлалаа.
-
21:08 - 21:10Ингээд миний та бүхэнд
-
21:10 - 21:11өгөх бэлэг: Биелэшгүй бол...
-
21:11 - 21:13Үзэгчид: Биелэшгүй биш.
-
21:13 - 21:15Урт аялал, бэлэгний хэсэг.
-
21:15 - 21:20(Алга ташив)
-
21:20 - 21:21Баярлалаа.
-
21:21 - 21:25(Алга ташив)
-
21:26 - 21:28(Уухайлав)
-
21:28 - 21:30Хөтлөгч: Баярлалаа,
Дэн Маеэр, гайхалтай юм аа.
- Title:
- Doing the Impossible, Swallowing the Sword, Cutting through Fear: Dan Meyer | TEDxMaastricht
- Description:
-
http://cuttingedgeinnertainment.com Did you ever want to face your fears, become a superhero and do the impossible? As humans, we're hard-wired to fear things that scare us – to fight, flee or freeze in the face of danger. But can we really learn to conquer our fears and use them to do the impossible?
Dan Meyer believes no matter how extreme our fears or how wild our dreams, we can each overcome fear and anxiety, become superheroes, do the impossible and change the world.
In this engaging talk, Meyer takes the audience on his journey from extreme fears to extreme feats, wimp to world record holder, loser to Ig Nobel Prize winner and quitter to finalist on America's Got Talent.
Director of a humanitarian aid agency serving orphans in Kazakhstan, Meyer describes how he overcame a childhood of extreme fears, social anxiety disorder and bullying to perform superhuman feats, win the Ig Nobel Prize in Medicine at Harvard, become a finalist on America's Got Talent, 39x world record holder and world's leading expert in one of the world's oldest and most dangerous arts - sword swallowing - and passionate about inspiring people to do the impossible in THEIR lives.
In this jaw-dropping talk, Meyer reveals the science behind the ancient art of sword swallowing, and describes his quest to conquer fear, failure and the boundaries of the human body to perform superhuman feats, do the impossible and change the world.In a surprise ending, Meyer shares secrets of doing the impossible to inspire YOU to cut through fear to do the impossible in YOUR life.
Dan Meyer @Halfdan
http://cuttingedgeinnertainment.comTEDxMaastricht
http://tedxmaastricht.nlThis talk was given at a TEDx event using the TED conference format but independently organized by a local community. These local self-organized events are branded TEDx, where x = independently organized TED event. Learn more at http://ted.com/tedx
- Video Language:
- English
- Duration:
- 21:39