0:00:08.380,0:00:09.561 Баярлалаа. 0:00:16.270,0:00:21.200 Энэтхэгийн Махаража хэмээх хаан байжээ. [br]Түүний төрсөн өдрөөр 0:00:21.200,0:00:24.200 хаанд тохирсон бэлэг [br]авчрах зарлиг гаргажээ. 0:00:24.400,0:00:28.370 Зарим нь гоёмсог торго,[br]зарим нь чамин сэлэм, 0:00:28.370,0:00:29.490 зарим нь алт авчирчээ. 0:00:29.490,0:00:32.659 Цувааны төгсгөлд үрчгэр нүүртэй[br]хөгшин эр 0:00:32.659,0:00:36.630 холын тосгоноос далайг хэдэн өдрөөр [br]туулж ирсэн байв. 0:00:36.630,0:00:41.150 Түүнийг дөхөн ирэхэд ханхүү [br]"Хаантанд ямар бэлэгтэй ирэв?" гэж асуув. 0:00:41.457,0:00:44.750 Хөгшин эр алгуурхан гараа дэлгэж 0:00:44.750,0:00:49.600 үзэсгэлэнтэй ягаан, шар, улаан, [br]цэнхэрээр гялалзах дун харуулав. 0:00:50.160,0:00:51.380 Ханхүү өгүүлрүүн 0:00:51.460,0:00:54.400 "Энэ хаанд таарсан бэлэг биш байна! [br]Ямар бэлэг гэх юм наадахыг чинь!" 0:00:54.600,0:00:57.400 Хөгшин эр түүн рүү удаанаар харж хэлэв. 0:00:57.590,0:01:00.750 "Урт аялал... бэлэгний нэг хэсэг" 0:01:01.060,0:01:02.560 (Инээд) 0:01:02.900,0:01:05.970 Одоо би та бүхэнд цааш нь [br]түгээх хэрэгтэй гэж итгэдэг 0:01:05.970,0:01:08.270 нэгэн бэлгийг өгөх болно. 0:01:08.290,0:01:10.050 Гэхдээ эхлээд би та бүхэнд 0:01:10.050,0:01:11.960 өөрийн урт аяллыг толилуулъя. 0:01:12.160,0:01:13.880 Та бүхний ихэнхийн адил[br]миний амьдрал 0:01:13.880,0:01:15.320 хүүхэд наснаас эхэлсэн. 0:01:15.320,0:01:17.500 Та нарын хэд нь амьдралаа [br]хүүхэд наснаас эхэлсэн бэ? 0:01:17.500,0:01:18.510 Залуухан төрсөн үү? 0:01:18.740,0:01:20.500 За хагас нь юм байна... ойлголоо. 0:01:20.570,0:01:21.590 (Инээд) 0:01:21.820,0:01:24.910 Бусад нь яасан бэ? [br]Том болчихсон төрсөн үү? 0:01:25.060,0:01:27.640 Ээжтэй чинь уулзах юмсан! 0:01:27.820,0:01:29.460 Биелэшгүй зүйлс! 0:01:30.560,0:01:34.740 Би хүүхэд байхын боломжгүй зүйлд [br]дурласаар ирсэн. 0:01:35.620,0:01:38.880 Өнөөдөр бол олон жилийн турш [br]хүсэн хүлээсээр ирсэн өдөр маань 0:01:38.880,0:01:41.000 учир нь би та бүхний өмнө [br]боломжгүй зүйлийг 0:01:41.020,0:01:43.620 хийхээр оролдох болно. 0:01:43.620,0:01:45.460 Яг энэхүү TEDxMaastricht тайзан дээр. 0:01:45.800,0:01:48.160 Та бүхэнд төгсгөлийг нь[br]эхлээд хэлж өгье. 0:01:48.760,0:01:50.880 Өнөөдөр би та бүхэнд 0:01:51.220,0:01:52.640 боломжгүй зүйл боломжтой 0:01:52.640,0:01:54.940 гэдгийг нотлон харуулах болно. 0:01:55.300,0:01:58.210 Ингээд та бүхэнд цааш түгээх бэлгийг өгч [br]илтгэлээ өндөрлөнө. 0:01:58.210,0:02:01.350 Би та нар ч мөн боломжгүйг хийж чадна [br]гэдгийг харуулах болно. 0:02:02.660,0:02:05.420 Боломжгүйг хийх эрлийн явцад [br]би дэлхий дээрх 0:02:05.420,0:02:08.229 хүн бүрт байдаг хоёр зүйлийг олж мэдсэн. 0:02:08.229,0:02:09.870 Хүн бүрт айдас байдаг, бас 0:02:09.870,0:02:11.640 хүн бүрт мөрөөдөл байдаг. 0:02:12.900,0:02:17.560 Боломжгүйг хийх эрлийнхээ явцад [br]үүнийг хийхэд хүргэсэн 0:02:17.560,0:02:20.100 олон жилийн туршид давтаж буй 0:02:20.110,0:02:23.290 гурван зүйлсийг олж мэдсэн: 0:02:24.200,0:02:26.900 Бөмбөгнөөс зугтах тоглоом буюу "Трефбол", 0:02:27.290,0:02:28.360 Супермен, 0:02:28.460,0:02:29.460 болон Шумуул. 0:02:29.460,0:02:30.810 Эдгээр нь миний түлхүүр үг. 0:02:30.810,0:02:33.500 Одоо та бүхэн яагаад намайг [br]боломжгүйг хийдгийг ойлголоо. 0:02:33.610,0:02:36.220 Ингээд та бүхнийг өөрийн [br]айдсаас мөрөөдөл рүү, 0:02:36.320,0:02:38.680 үгнээс сэлэм рүү, 0:02:38.740,0:02:40.980 Дожболоос Супермен болон Шумуул руу 0:02:41.160,0:02:42.740 хийсэн аялал, 0:02:42.850,0:02:44.020 урт алхалтаа 0:02:44.020,0:02:45.340 танилцуулъя. 0:02:45.800,0:02:47.360 Ингэснээр та бүхэнд би 0:02:47.360,0:02:49.900 хэрхэн боломжгүйг хийж болохыг [br]үзүүлэх гэсэн юм. 0:02:52.480,0:02:54.934 2007 оны 10 сарын 4. 0:02:55.840,0:02:58.120 Хамтран бичсэн эрдэм шинжилгээний [br]өгүүлэл маань 0:02:58.120,0:02:59.470 2007 оны эрүүл мэндийн салбарын 0:02:59.470,0:03:00.930 Иг Нобелийн шагнал авахаар 0:03:01.040,0:03:03.240 Харвардын Их Сургуулийн 0:03:03.240,0:03:06.160 Сандерс Театрын тайзан дээр гарах үедээ 0:03:06.160,0:03:08.660 зүрх минь цохилж, [br]өвдөг чичирч байлаа. 0:03:08.660,0:03:10.270 "Сэлэм залгилт ба түүний нөлөө" 0:03:10.420,0:03:11.740 гэсэн өгүүлэл байсан юм. 0:03:11.870,0:03:13.275 (Инээд) 0:03:13.840,0:03:18.100 Өгүүлэл маань Британий [br]Эрүүл Мэндийн Сэтгүүл 0:03:18.460,0:03:20.419 хэмээх бяцхан сэтгүүлд хэвлэгдсэн юм. 0:03:21.360,0:03:24.740 Энэ миний хувьд биелэшгүй [br]мөрөөдөл маань биелсэн, 0:03:24.900,0:03:28.120 санаанд оромгүй сайхан мэдээ байсан ба 0:03:28.130,0:03:31.459 хэзээ ч мартамгүй нэр төрийн хэрэг. 0:03:31.459,0:03:34.539 Гэхдээ энэ миний амьдралын [br]хамгийн дурсамжтай хэсэг биш. 0:03:35.540,0:03:37.640 1967 оны 10 сарын 4. 0:03:38.020,0:03:40.260 Хэт айдсаас болж шаналсан аймхай, бүрэг, 0:03:41.100,0:03:43.120 туранхай, хулчгар хүү. 0:03:43.460,0:03:45.579 Тайзан дээр гарахаар зэхэх үед 0:03:45.579,0:03:47.234 түүний зүрх нь түгшиж, 0:03:47.500,0:03:49.162 өвдөг нь чичирч байлаа. 0:03:49.780,0:03:52.120 Ярих гээд амаа нээсэн ч 0:03:56.490,0:03:58.130 нэг ч үг гарсангүй. 0:03:58.130,0:04:00.040 Айсандаа чичирч байв. 0:04:00.630,0:04:02.360 Айдсаасаа, мөн сандарснаасаа болж 0:04:02.360,0:04:03.760 хөдөлж ч чадахгүй болжээ. 0:04:03.960,0:04:06.130 Энэхүү аймхай, бүрэг, туранхай, 0:04:06.130,0:04:08.142 хулчгар хүү хэт айдсаас шаналж байв. 0:04:08.649,0:04:10.330 Тэрээр харанхуйгаас, 0:04:10.520,0:04:11.640 өндрөөс, 0:04:11.640,0:04:13.040 мөн аалз, могойноос айдаг. 0:04:13.040,0:04:15.140 Та нар аалз, могойноос айдаг уу? 0:04:15.280,0:04:16.660 Зарим нь айдаг юм байна. 0:04:16.660,0:04:19.079 Мөн тэрээр уснаас бас халимнаас айдаг. 0:04:19.079,0:04:21.939 Эмч, сувилагч, шүдний эмч, зүү, 0:04:21.939,0:04:24.680 өрөмдлөг, хурц зүйлс гээд [br]олон юмнаас айдаг. 0:04:24.680,0:04:27.380 Гэхдээ энэ бүхнээс илүү тэрээр хүмүүсээс 0:04:27.470,0:04:28.470 айдаг байсан. 0:04:29.380,0:04:31.530 Тэр аймхай, ичимхий, туранхай, хулчгар 0:04:31.540,0:04:32.570 хүү бол би л дээ. 0:04:33.320,0:04:35.997 Гологдол, өөртөө итгэлгүй байдал, 0:04:37.300,0:04:39.520 дорд үзэгдэлт, тэр ч бүү хэл 0:04:39.520,0:04:42.840 тэр үед оношилж чадаагүй 0:04:42.840,0:04:44.660 нийгмийн айдсын эмгэгтэй байлаа. 0:04:44.955,0:04:48.610 Энэ айдсуудаас болж хүүхдүүд [br]намайг шоглодог байсан. 0:04:48.610,0:04:52.240 Тэд намайг шоолж, хочилж, [br]бас цаа бугын тоглоомд 0:04:52.300,0:04:54.260 оролцуулдаггүй байсан. 0:04:55.020,0:04:58.056 Гэхдээ тэд намайг нэг л[br]тоглоом оруулдаг байсан нь 0:04:58.100,0:04:59.427 Бөмбөгнөөс зугтаах. 0:04:59.500,0:05:01.443 Би сайн зугтдаггүй байсан юм. 0:05:01.760,0:05:03.500 Дээрэлхүү хүүхдүүд намайг дуудаад 0:05:03.500,0:05:05.970 эргэж харах үед улаан бөмбөг нүүр лүү 0:05:05.970,0:05:08.200 хар хурдаараа ирээд л 0:05:08.210,0:05:09.950 пан, пан, пан! 0:05:10.580,0:05:13.320 Одоо санахад улайж хавдсан нүүртэй, [br]дүнгэнэсэн чихтэй хүн 0:05:13.320,0:05:18.180 сургуулиас гэр лүүгээ алхдаг байж билээ. 0:05:18.180,0:05:21.140 Нүд маань нулимсандаа хорсож, 0:05:21.180,0:05:23.515 чих маань тэдний үгэнд хорсож байсан. 0:05:23.740,0:05:25.000 Ийм хэлц байдаг: 0:05:25.020,0:05:28.790 "Саваа, чулуугаар ясыг минь хугалж болох ч, [br]үгээр өвтгөж чадахгүй" гэж. 0:05:28.880,0:05:30.131 Гэвч энэ худлаа. 0:05:30.310,0:05:31.980 Үг хутга шиг зүсэж, 0:05:31.980,0:05:34.030 илд шиг хатгадаг. 0:05:34.210,0:05:36.040 Үг харж ч болохооргүй гүн сорви 0:05:36.040,0:05:37.780 үлдээдэг юм. 0:05:38.150,0:05:41.070 Тийм ээ, би айдаг байсан. [br]Үг миний хамгийн том дайсан байсан. 0:05:41.260,0:05:42.491 Одоо ч гэсэн хэвээр. 0:05:43.355,0:05:45.300 Гэхдээ надад бас мөрөөдөл байсан. 0:05:45.300,0:05:47.980 Гэртээ хариад Супермен комик номуудаа 0:05:47.980,0:05:49.774 амтархан уншиж, түүндээ уусч, 0:05:49.774,0:05:53.440 Супермен шиг баатар болохыг [br]мөрөөддөг байлаа. 0:05:53.480,0:05:56.240 Би шударга үнэний төлөө тэмцэхийг, 0:05:56.240,0:05:58.680 муу талынхан ба криптонайтын [br]эсрэг тулалдахыг, 0:05:58.680,0:06:02.895 Супермен шиг дэлхий тойрон нисч [br]хүмүүсийг аврахыг хүссэн. 0:06:03.400,0:06:05.850 Би бодит зүйлсэд ч мөн дуртай байсан. 0:06:05.860,0:06:09.460 Гиннесийн ном, Риплигийн Итгэх үү Байх уу [br]зэрэг номыг уншдаг байв. 0:06:09.460,0:06:13.080 Эдгээрийн аль нэгийг уншсан хүн байна уу? 0:06:13.100,0:06:14.390 Би эдгээр номонд хайртай. 0:06:14.390,0:06:16.270 Бодит хүмүүс бодит зүйлс[br]хийхийг хараад 0:06:16.270,0:06:17.790 би ч гэсэн хийхийг хүссэн. 0:06:17.790,0:06:19.330 Хэрвээ дээрэлхүү хүүхдүүд намайг 0:06:19.330,0:06:21.030 тоглоомондоо оруулахгүй бол 0:06:21.030,0:06:23.335 би жинхэнэ ид шид, баатарлаг [br]зүйлс хийхийг хүссэн. 0:06:23.335,0:06:26.659 Тэдний хийж чадахгүй онцгой зүйлийг[br]хиймээр байсан юм. 0:06:26.659,0:06:28.609 Зорилго тэмүүллээ олохыг, 0:06:28.609,0:06:30.729 амьдралынхаа утга учрыг мэдэхийг, 0:06:30.729,0:06:33.320 дэлхийг өөрчлөх гайхалтай зүйл хийхийг, 0:06:33.320,0:06:36.960 боломжгүй нь боломжтой гэдгийг [br]батлахыг хүсч байлаа. 0:06:38.340,0:06:40.240 Ингээд 10 жил өнгөрлөө. 0:06:40.240,0:06:42.706 21 нас хүрэхээс долоо хоногийн өмнө. 0:06:42.819,0:06:46.799 Амьдралыг минь орвонгоор нь өөрчлөх [br]хоёр зүйл нэг өдөрт тохиолдсон юм. 0:06:47.040,0:06:49.391 Өмнөд Энэтхэгийн Тамил Наду гэх газар 0:06:49.540,0:06:51.020 шашны номлогч хийж байсан үе. 0:06:51.020,0:06:53.090 Миний ментор найз маань асуулаа. 0:06:53.090,0:06:54.720 "Чамд Трөм бий юу?" 0:06:54.720,0:06:57.440 "Трөм? Трөм гэж юу юм?" гэхэд 0:06:57.440,0:07:00.490 "Трөм гэж амьдралын [br]гол зорилгыг хэлж байгаа юм. 0:07:00.490,0:07:04.630 Мөрөөдөл болон зорилгын [br]нэгдэл гэх юм уу даа. 0:07:04.630,0:07:07.240 Хэрэв юу хүссэнээ хийж, [br]хүссэн газартаа хүрч 0:07:07.240,0:07:08.479 хүссэн хүн байж чадвал 0:07:08.479,0:07:10.356 хаашаа явах вэ? [br]Юу хийх вэ? 0:07:10.356,0:07:11.280 Хэн болох вэ?" гэв. 0:07:11.280,0:07:14.500 Би "Би чадахгүй ээ. [br]Би их олон зүйлсээс айдаг" гэлээ. 0:07:14.500,0:07:17.800 Тэр шөнө би гудсаа [br]байшингийн дээвэр дээр дэлгээд 0:07:17.810,0:07:19.259 оддын доор хэвтэнгээ 0:07:19.259,0:07:21.869 сарьсан багваахайнууд [br]шумуул барихыг харж байлаа. 0:07:21.869,0:07:26.200 Толгойд дотор трөм, мөрөөдөл, [br]зорилго, болон бөмбөг барьсан 0:07:26.200,0:07:28.360 дээрэлхүү хүүхдүүд эргэлдэж байлаа. 0:07:28.760,0:07:30.730 Хэдэн цагийн дараа сэрлээ. 0:07:31.220,0:07:33.940 Зүрх чанга цохилж, өвдөг чичирч байв. 0:07:34.080,0:07:36.020 Гэхдээ айснаас биш байлаа. 0:07:36.420,0:07:38.395 Бүх л бие маань татаж байв. 0:07:38.500,0:07:40.180 Дараагийн 5 өдрийн турш 0:07:40.330,0:07:44.199 ухаан балартаж, [br]үхэл амьдралын зааг дээр очлоо. 0:07:44.199,0:07:48.239 Хумхаагийн халуунаар 40 хэм хүрч, [br]толгой хагарах гэж байлаа. 0:07:48.390,0:07:51.600 Ухаан орох бүртээ [br]трөмийн тухай бодож байв. 0:07:51.600,0:07:53.820 "Энэ амьдралдаа юу хийх вэ?" [br]гэж бодож байв. 0:07:53.950,0:07:56.380 Ингээд 21 хүрэхийн өмнөх орой 0:07:56.380,0:07:58.030 түр зуур сэргэхдээ 0:07:58.030,0:07:59.639 нэг л зүйлийг ойлгосон юм: 0:07:59.639,0:08:02.100 Хэрвээ Анофелес Стефенси гэгдэх 0:08:02.620,0:08:05.020 давсны ширхэгээс ч хөнгөхөн 0:08:05.280,0:08:06.610 5 микрограмм ч хүрэхгүй 0:08:06.610,0:08:08.390 энэ жижигхэн шумуул 0:08:08.390,0:08:09.810 80 кг жинтэй хүний 0:08:09.810,0:08:12.780 амийг авч чадах юм бол энэ л миний 0:08:12.780,0:08:14.860 дайсан гэдгийг ойлгосон юм. 0:08:14.860,0:08:17.150 Тэгээд би, шумуул биш[br]түүний дотор байгаа 0:08:17.150,0:08:19.480 Пласмодиум Фалсипарум гэгдэх 0:08:19.480,0:08:23.160 шимэгч жил бүр[br]сая гаруй хүний аминд хүрдгийг мэдсэн. 0:08:23.509,0:08:25.999 Тэгээд үгүй ээ үүнээс ч жижигхэн 0:08:25.999,0:08:28.550 гэхдээ миний хувьд маш том[br]гэдгийг ойлгосон. 0:08:28.550,0:08:29.640 Амьдралыг минь 0:08:29.640,0:08:31.270 хөшөөж орхисон зүйл, 0:08:31.270,0:08:32.140 шимэгч нь 0:08:32.140,0:08:34.990 миний айдас байж гэдгийг [br]би ойлгосон юм. 0:08:35.200,0:08:38.080 Аюул ба айдас хоёр ялгаатай. 0:08:38.109,0:08:39.698 Аюул бол бодит. 0:08:39.990,0:08:42.010 Айдас бол сонголт. 0:08:42.080,0:08:44.309 Надад сонголт байгааг би ойлгосон. 0:08:44.309,0:08:48.180 Айдастай амьдарч, тэр шөнөдөө [br]бүтэлгүйтлээр нас барах, 0:08:49.070,0:08:52.080 эсвэл айдсаа үлдэн хөөж, [br]мөрөөдлүүдээ биелүүлж, 0:08:52.080,0:08:56.060 амьдарсан шиг амьдрах сонголт байлаа. 0:08:56.680,0:08:59.560 Үхэл амьдралын зааг дээр, [br]үхэлтэй нүүр тулах үед 0:08:59.560,0:09:04.080 амьдрах хүсэл буцалдаг юм билээ. 0:09:04.180,0:09:07.140 Хүн бүр үхдэг ч хүн болгон амьдарч [br]чаддагүйг ойлгосон. 0:09:08.040,0:09:09.890 Үхлээс болж бид амьдардаг. 0:09:09.890,0:09:11.580 Үхэхийг сурч байж л 0:09:11.580,0:09:13.070 амьдрахыг сурдаг. 0:09:13.070,0:09:15.140 Тэгээд тэр шөнө би амьдралынхаа түүхийг 0:09:15.140,0:09:16.420 өөрчлөхөөр шийдсэн. 0:09:16.915,0:09:18.230 Би үхэхийг хүсээгүй. 0:09:18.230,0:09:20.010 Тэгээд бяцхан залбирал хийсэн юм. 0:09:20.010,0:09:22.230 "Бурхан минь, хэрвээ 21 хүрчих юм бол 0:09:22.230,0:09:24.544 хэзээ ч айдсаар амьдралаа удирдуулахгүй. 0:09:24.670,0:09:26.520 Айдсаасаа бүрмөсөн салж, 0:09:26.520,0:09:29.530 мөрөөдлүүдээ биелүүлж, 0:09:29.530,0:09:31.270 хандлагаа өөрчилж, 0:09:31.270,0:09:33.540 ямар нэг онцгой зүйл хийж, 0:09:33.540,0:09:35.550 амьдралынхаа зорилго тэмүүллийг олохыг, 0:09:35.550,0:09:38.632 боломжгүй нь боломжтой юм гэдгийг [br]мэдэхийг хүсч байна." 0:09:38.780,0:09:42.820 Тэр шөнө амьд гарсан эсэхээ хэлэхгүй ээ.[br]Та нар өөрсдөө олж мэдээрэй. 0:09:42.850,0:09:43.978 (Инээд) 0:09:43.978,0:09:47.100 Тэр шөнө анхны 10 трөм жагсаалтаа гаргасан. 0:09:47.100,0:09:50.210 Том тивүүдэд очиж 0:09:50.210,0:09:51.820 дэлхийн 7 гайхамшгийг үзэж, 0:09:51.820,0:09:53.410 гадаад хэлүүд сурч, 0:09:53.410,0:09:54.940 эзгүй арал дээр амьдарч, 0:09:54.940,0:09:56.480 далай дээр завинд амьдрах, 0:09:56.480,0:09:58.650 Амазон дахь Индиан омгийнхонтой амьдрах, 0:09:58.650,0:10:01.210 Шведийн хамгийн өндөр ууланд авирах, 0:10:01.210,0:10:03.180 Эверест уулнаас нар мандахыг харах, 0:10:03.190,0:10:05.390 Нашвиллд хөгжмийн бизнест ажиллах, 0:10:05.400,0:10:07.060 цирктэй хамтарч ажиллах, 0:10:07.080,0:10:09.120 онгоцноос үсрэх зэргийг хүсч байлаа. 0:10:09.120,0:10:12.380 Ингээд 20 жилийн турш эдгээрийн[br]ихэнхийг биелүүлжээ. 0:10:12.410,0:10:14.650 Жагсаалтаасаа нэгийг дарах болгондоо 0:10:14.650,0:10:18.190 эргээд тав юм уу арван шинэ зорилт нэмж, [br]жагсаалтаа томруулна. 0:10:18.800,0:10:23.280 Дараагийн долоон жилд [br]Бахамын жижиг арал дээр 0:10:23.320,0:10:25.360 урцанд амьдарч, 0:10:25.370,0:10:27.274 халим болон далайн муур [br]зэргээр хооллож, 0:10:29.480,0:10:33.820 тэр арал дээр ганцаараа байсан болохоор 0:10:33.820,0:10:36.249 зөвхөн бэлхүүсээ далдалсан хувцас өмсч, 0:10:36.680,0:10:39.160 халимнуудтай сэлж сурсан. 0:10:39.160,0:10:40.980 Тэндээсээ Мексик явж, 0:10:40.980,0:10:45.000 дараа нь Эквадорын Амазон [br]мөрөний сав руу явж 0:10:45.241,0:10:48.100 Пүжо Понго Эквадор гэх газар [br]омгийнхонтой амьдарч, 0:10:48.100,0:10:52.180 трөмүүдийн ачаар бага багаар [br]өөртөө итгэх болсон. 0:10:52.180,0:10:55.100 Нашвиллийн хөгжмийн бизнест [br]хөл тавьж, дараа нь 0:10:55.110,0:10:57.870 Шведийн Стокхольм руу нүүж, [br]мөн хөгжмийн бизнест ажиллаж, 0:10:57.870,0:11:01.920 Арктикийн тойргийн[br]Кебнекайсэ ууланд авирсан. 0:11:03.300,0:11:04.750 Мөн би алиалах, 0:11:04.750,0:11:05.860 жонглёрдох, 0:11:05.860,0:11:07.480 тулгууртай явах, [br]нэг дугуйт унах, 0:11:07.480,0:11:10.440 гал болон шил идэхийг сурсан. 0:11:10.450,0:11:13.620 1997 онд арав хүрэхгүй сэлэм залгигчид [br]үлдсэн гэдгийг сонсоод 0:11:13.620,0:11:15.410 "Үүнийг л хийнэ" гэсэн юм. 0:11:15.420,0:11:18.290 Тэгээд нэг сэлэм залгигчтай уулзаад, [br]зөвлөгөө авлаа. 0:11:18.290,0:11:20.190 Тэр надад "2 зөвөлгөө байна. 0:11:20.190,0:11:21.926 Нэгт, энэ бол маш аюултай. 0:11:21.926,0:11:23.948 Зарим хүн үхэж ч байсан. 0:11:23.948,0:11:24.953 Хоёрт, 0:11:24.953,0:11:26.206 Битгий туршиж үз!" гэсэн. 0:11:26.206,0:11:27.520 (Инээд) 0:11:27.540,0:11:29.540 Тэгэхээр нь трөмийн жагсаалтдаа нэмчихэв. 0:11:30.440,0:11:33.320 Ингээд 4 жилийн турш,[br]өдөрт 10-аас 12 удаа 0:11:33.660,0:11:35.160 сургуулилт хийв. 0:11:35.209,0:11:36.709 Тооцож үзье л дээ... 0:11:36.709,0:11:40.020 4 х 365 [х12] 0:11:40.020,0:11:42.660 Ойролцоогоор 13,000 удаагийн бүтэлгүй 0:11:42.660,0:11:45.420 оролдлогын дараа 2001 онд [br]анх удаа сэлэм залгисан. 0:11:46.002,0:11:47.630 Тэгэх явцдаа дэлхий дээрх 0:11:47.630,0:11:50.940 шилдэг сэлэм залгигч болно гэсэн зорилгыг [br]өөртөө тавьсан юм. 0:11:50.970,0:11:53.820 Тэгээд би бүх л ном, сэтгүүл, сонин, 0:11:53.820,0:11:57.670 хайж, физилоги, анатоми судалж, эмч сувилагчидтай уулзаж, 0:11:57.676,0:11:59.719 бүх сэлэм залгигчдыг нэгтгэж 0:11:59.719,0:12:01.760 Сэлэм Залгигчдын Олон Улсын [br]Холбоо байгуулж, 0:12:01.760,0:12:04.250 сэлэм залгилт ба түүний нөлөө сэдвээр 0:12:04.250,0:12:06.450 хоёр жилийн судалгаатай[br]өгүүлэл хэвлүүлсэн нь 0:12:06.450,0:12:08.580 Британий Эрүүл Мэндийн Сэтгүүлд 0:12:08.580,0:12:10.980 хэвлэгдсэн билээ. 0:12:10.980,0:12:11.840 (Инээд) 0:12:11.840,0:12:12.940 Баярлалаа. 0:12:12.960,0:12:17.748 (Алга ташилт) 0:12:18.200,0:12:21.570 Сэлэм залгилтын талаар гайхалтай [br]зүйлсийг олж мэдсэн. 0:12:21.571,0:12:25.260 Та бүхний төсөөлж ч байгаагүй зүйлс. 0:12:25.260,0:12:28.550 Та нар дараа хутга юм уу сэлмээр 0:12:28.550,0:12:31.759 стейк зүсэх үедээ энэ талаар бодох байх. 0:12:33.397,0:12:36.589 Сэлэм залгилт ойролцоогоор 0:12:36.589,0:12:39.889 4000 жилийн тэртээ МЭӨ 2000 үед 0:12:39.889,0:12:42.290 Энэтхэгт үүссэн байна. 0:12:42.290,0:12:45.580 Сүүлийн 150 жилд[br]сэлэм залгигчдыг шинжлэх ухаан болон 0:12:45.590,0:12:47.400 эмнэлгийн салбарт ашигласаар ирсэн нь 0:12:47.480,0:12:51.160 1868 онд Герман эмч Адолф Кусмаул 0:12:51.160,0:12:53.820 ходоодны дуранг нээхэд, мөн 0:12:53.880,0:12:56.639 1906 онд залгилтын эмгэг, [br]хоол боловсруулалт, бронхоскопи 0:12:56.639,0:13:00.240 зэргийг судлах зорилгоор [br]электрокардиограмыг 0:13:00.240,0:13:01.860 бүтээхэд тус болжээ. 0:13:01.860,0:13:03.840 Гэвч үүний хажуугаар сүүлийн 150 гаруй 0:13:03.840,0:13:07.860 жилд олон тооны гэмтэл, [br]нас баралт тохиолдсон. 0:13:07.880,0:13:14.560 Адолф Кусмаул эмчийн[br]ходоодны дуран энд байна. 0:13:14.740,0:13:18.679 Гэвч сүүлийн 150 гаруй жилд [br]нийт 29 хүн амиа алдсан байна. 0:13:18.679,0:13:22.462 Лондонд нэг эр зүрхээ [br]хатгаж нас барсан. 0:13:23.142,0:13:25.340 Мөн жил бүр 3-8 хүн сэлэм залгилтаас 0:13:25.340,0:13:27.780 болж хүнд бэртэж байна. 0:13:27.780,0:13:29.880 Над руу ярьдаг болохоор [br]би мэдэж байгаа юм. 0:13:29.880,0:13:31.150 Сүүлийн хэдэн 7 хоногт над руу [br]Швед болон 0:13:31.150,0:13:34.320 Орландогоос 2 сэлэм залгигчид залгаж 0:13:34.320,0:13:37.019 бэртлийн улмаас эмнэлэгт байгаагаа хэлсэн. 0:13:37.019,0:13:38.769 Тийм ээ, энэ үнэхээр аюултай. 0:13:38.769,0:13:41.629 Өөр нэг зүйл нь ихэнх хүмүүсийн хувьд 0:13:41.629,0:13:44.320 сэлэм залгиж сурахад [br]ойроолцоогоор 2 - 10 жил 0:13:44.320,0:13:45.610 шаардагддаг. 0:13:45.610,0:13:48.020 Гэхдээ миний олж мэдсэн [br]хамгийн гайхалтай зүйл нь 0:13:48.020,0:13:51.360 сэлэм залгигчид хэрхэн боломжгүйг [br]хийж сурдаг талаар юм. 0:13:51.460,0:13:53.460 Та бүхэнд бяцхан нууц хэлье: 0:13:53.520,0:13:57.580 Биелэшгүй 99.9% дээр битгий төвлөр. 0:13:57.580,0:14:02.030 Харин биелэх 0.1% дээр, [br]мөн яаж вэ гэдэг дээр төвлөр. 0:14:02.817,0:14:06.140 Ингээд та бүхнийг сэлэм залгигчдын [br]ертөнцөөр аялуулъя. 0:14:06.140,0:14:09.479 Сэлэм залгиж сурна гэдэг нь [br]оюун санааны бясалгал, 0:14:09.479,0:14:12.270 маш нарийн төвлөрөл [br]болон өндөр нарийвчлалын 0:14:12.270,0:14:15.670 тусламжтайгаар тархи болон [br]булчингуудаа дадлагажуулах замаар 0:14:15.710,0:14:20.370 дотоод эд эрхтнүүдээ [br]рефлексээс нь тусгаарлах 0:14:20.450,0:14:23.720 хэдэн 10 мянган давтлага [br]сургуулилтыг шаарддаг. 0:14:24.020,0:14:28.090 Одоо та бүхэнд сэлэм залгигчийн [br]биеийг танилцуулъя. 0:14:28.310,0:14:30.130 Сэлэм залгихын тулд 0:14:30.130,0:14:32.250 хэлэн дээгүүрээ хурц ир гулгуулж, 0:14:32.250,0:14:34.780 хоолойныхоо огих рефлексийг дарангуйлж, 0:14:34.780,0:14:37.740 төвөнхийн 90 градусын өнцгөөр оруулж, 0:14:38.240,0:14:41.040 улаан хоолой дундуур явуулж, 0:14:41.060,0:14:42.600 булчингийн агшилтыг дарж, 0:14:42.600,0:14:44.450 уушигнуудынхаа дундуур, [br]цээжний хөндий рүү 0:14:44.450,0:14:45.960 сэлмээ оруулна. 0:14:46.080,0:14:48.349 Үүний дараа 0:14:48.399,0:14:50.389 зүрхээ хажуу тийш түлхэх хэрэгтэй болно. 0:14:50.389,0:14:51.720 Хэрэв сайн харвал 0:14:51.720,0:14:53.860 миний зүрхний цохилтыг [br]сэлэмнээс харж болно. 0:14:53.860,0:14:55.859 Учир нь энэ үед сэлэм зүрх хоёр ердөө 0:14:55.859,0:14:58.809 3 мм орчим эдээр тусгаарлагдсан байгаа. 0:14:58.809,0:15:00.580 Худлаа биш шүү. 0:15:00.580,0:15:02.710 Улмаар цээжний яс болон 0:15:02.710,0:15:05.540 ходоодныхоо огих рефлексийг дарангуйлан 0:15:05.540,0:15:09.020 ходоод дундуураа гулсуулж, [br]хос гэдэс рүүгээ оруулна. 0:15:09.020,0:15:09.750 Ядах юмгүй. 0:15:09.750,0:15:10.930 (Инээд) 0:15:10.930,0:15:12.880 Хэрвээ үүнээс цааш явуулбал, 0:15:12.880,0:15:17.720 Фаллопиевын гуурс руу орно. [br]Фаллопиевын гуурс! 0:15:17.720,0:15:20.980 Залуус нь дараа нь эхнэрээсээ асуугаарай. 0:15:22.160,0:15:23.900 "Зүрхээ түлхэн байж 0:15:23.900,0:15:26.740 амиараа ингэж дэнчин тавихад [br]их зориг хэрэгтэй байх даа" 0:15:26.740,0:15:28.800 гэж хүмүүс асуудаг л даа. 0:15:28.800,0:15:30.500 Үгүй ээ. Аймхай, ичимхий, туранхай, 0:15:30.500,0:15:33.020 хазгар хүүгийн хувьд айдас, [br]гологдлоор дэнчин тавьж 0:15:33.080,0:15:35.620 зүрхээ илчилж, 0:15:35.620,0:15:37.040 эгэл байж, 0:15:37.040,0:15:38.240 энд ингээд танихгүй хүмүүсийн 0:15:38.240,0:15:41.060 урд зогсоод зориг гарган өөрийнхөө 0:15:41.060,0:15:43.670 айдас, мөрөөдлийн талаар 0:15:43.680,0:15:47.580 ярих л маш их зориг шаарддаг юм байна. 0:15:48.280,0:15:49.450 Тэгэхээр... Баярлалаа. 0:15:49.450,0:15:53.720 (Алга ташилт) 0:15:53.850,0:15:56.250 ... хамгийн гайхалтай нь [br]өдийг хүртэл гайхамшигтай 0:15:56.250,0:15:58.650 зүйл хийхийг хүсдэг байсан нь 0:15:58.650,0:15:59.780 өнөөдөр биеллээ оллоо. 0:15:59.780,0:16:02.880 Гэхдээ 21 сэлэм нэг дор залгисан, 0:16:02.880,0:16:05.170 Риплигийн Итгэх үү Байх ууд [br]зориулж халим болон 0:16:07.640,0:16:10.500 далайн мууртай савтай усан санд [br]6 метр гүнд сэлсэн, 0:16:10.500,0:16:12.307 Стэн Ли-гийн Супер хүмүүс [br]нэвтрүүлэгт орохдоо 0:16:13.840,0:16:17.600 800 гаран градусын халуун сэлэм [br]залгисан зэрэг нь 0:16:17.610,0:16:19.470 тийм ч гайхалтай зүйл биш юм байна. 0:16:19.520,0:16:21.574 Гэхдээ халуун байсан шүү! 0:16:22.460,0:16:24.920 Мөн Рипли болон Гиннест зориулж 0:16:24.930,0:16:26.290 сэлмээр машин чирсэн, 0:16:26.290,0:16:28.760 Авъяаслаг Америкчуудын [br]сүүлийн шатанд шалгарсан, 0:16:28.820,0:16:31.540 2007 оны "Иг Нобелын шагнал" [br]хүртсэн нь ч гайхалтай биш. 0:16:31.550,0:16:33.900 Эдгээр нь үнэндээ тийм ч [br]гайхалтай зүйлс биш юм. 0:16:33.900,0:16:36.350 Хүмүүс бол тэгж боддог л доо, [br]гэхдээ тийм биш. 0:16:36.350,0:16:37.800 Харин бурхан өндрөөс, 0:16:37.800,0:16:40.660 ус болон халимнаас, [br]эмч сувилагчдаас, хурц зүйлсээс, 0:16:40.660,0:16:42.200 олны өмнө ярихаас [br]айдаг байсан аймхай, 0:16:42.200,0:16:43.890 ичимхий, хулчгар хүүг 0:16:43.890,0:16:46.370 одоо ингээд 10000 м өндөрт [br]дэлхийг тойрон нисч, 0:16:46.370,0:16:47.640 халимтай усан сан дотор 0:16:47.640,0:16:49.800 хурц зүйл залгиж, [br]эмч сувилагчидтай 0:16:49.800,0:16:51.320 ярилцаж, дэлхий тойрон явж 0:16:51.320,0:16:53.900 олны өмнө яриулж чаддаг 0:16:53.900,0:16:57.430 болгосон нь л гайхалтай зүйл билээ. 0:16:57.430,0:16:59.580 Энэ л үнэхээр гайхалтай зүйл. 0:16:59.580,0:17:01.450 Би үргэлж боломжгүйг хийхийг -- 0:17:01.450,0:17:02.380 Баярлалаа. 0:17:02.380,0:17:03.760 (Алга ташилт) 0:17:03.760,0:17:05.220 Баярлалаа. 0:17:05.660,0:17:09.040 (Алга ташилт) 0:17:09.700,0:17:12.569 Үргэлж биелэшгүйг мөрөөдөж байсан маань биеллээ олсон. 0:17:12.569,0:17:15.858 Ямар нэг гайхалтай зүйл [br]хиймээр байсан минь ч 0:17:15.858,0:17:16.898 биеллээ олсон. 0:17:16.898,0:17:19.819 Үргэлж л дэлхий тойрон явж [br]супер хүний зүйлс хиймээр 0:17:19.819,0:17:21.378 байсан минь ч мөн биеллээ олсон. 0:17:21.378,0:17:22.720 Тэгээд юу гээч? 0:17:22.720,0:17:25.569 Тэр бяцхан хүүгийн том хүсэл мөрөөдлийн 0:17:25.569,0:17:27.290 нэг хэсэг биелээгүй байсаар л байна. 0:17:30.320,0:17:36.197 (Инээд) (Алга ташив) 0:17:37.000,0:17:40.240 Би цаг үргэлж зорилгоо тэмүүллээ [br]олохыг хүсч байсан, 0:17:40.270,0:17:41.530 одоо олсон. 0:17:41.540,0:17:42.920 Гэхдээ юу гээч? 0:17:42.920,0:17:46.230 Сэлэм болон миний хүч чадал чухал биш. 0:17:46.230,0:17:48.510 Харин миний сул талууд, миний үгс чухал. 0:17:48.510,0:17:51.090 Дэлхийг өөрчлөх гэж айдсаа даван байж, 0:17:51.090,0:17:52.390 сэлэм тутамд, үгс бүрт, 0:17:52.390,0:17:54.910 мэс тутамд, амьдрал тутамдаа [br]хүмүүсийг супер хүн 0:17:55.070,0:17:57.450 болгох гэж, биелэшгүйг хийлгэх гэж 0:17:57.540,0:17:59.700 урам зориг өгөх нь л 0:17:59.700,0:18:01.860 миний зорилго тэмүүлэл юм. 0:18:02.060,0:18:04.680 Миний зорилго бол бусдад зорилгоо [br]олоход нь туслах. 0:18:04.680,0:18:05.680 Харин таных? 0:18:05.680,0:18:06.960 Таны зорилго юу вэ? 0:18:06.960,0:18:08.960 Та яагаад энд ирсэн юм бэ? 0:18:09.260,0:18:11.590 Бид бүгд супер баатар байх [br]гэж ирсэн гэж би итгэдэг. 0:18:12.160,0:18:14.260 Таны супер хүч юу вэ? 0:18:14.560,0:18:17.990 Дэлхийн 7 тэрбум гаруй хүний дотор 0:18:17.990,0:18:20.250 ердөө хэдэн арван сэлэм залгигчид 0:18:20.250,0:18:21.661 байгаа л даа, гэхдээ 0:18:21.661,0:18:22.940 та бол цорын ганц. 0:18:22.940,0:18:24.070 Та бол өвөрмөц. 0:18:24.070,0:18:25.540 Таны түүх юу вэ? 0:18:25.540,0:18:27.760 Юу таныг өөр болгодог вэ? 0:18:27.760,0:18:29.180 Хэдий таны дуу хоолой сул 0:18:29.180,0:18:31.721 чичирч байсан ч өөрийнхөө түүхийг хуваалц. 0:18:31.900,0:18:33.340 Таны зорилго юу вэ? 0:18:33.340,0:18:35.850 Хэрвэ та юуг ч хийх, хэн ч байх, [br]хаашаа ч явах 0:18:35.850,0:18:37.430 чадалтай байсан бол 0:18:37.430,0:18:38.480 та юу хийх вэ? 0:18:38.480,0:18:40.340 Амьдралдаа юу хийж бүтээмээр байна? 0:18:40.340,0:18:41.760 Таны том мөрөөдлүүд юу вэ? 0:18:41.760,0:18:44.450 Хүүхэд насны том мөрөөдлүүд чинь юу вэ? 0:18:44.450,0:18:46.240 Энэ биш байх, тийм үү? 0:18:46.483,0:18:47.880 Сонин эсвэл хачин гэж 0:18:47.880,0:18:50.450 хэлж болохуйц таны галзуу [br]мөрөөдлүүд юу байв? 0:18:50.450,0:18:54.040 Энийг харсны дараа тийм ч [br]хачин санагдахгүй байгаа биз дээ? 0:18:55.370,0:18:57.050 Таны сэлэм юу вэ? 0:18:57.050,0:18:58.650 Хүн бүр айдас болон мөрөөдөл 0:18:58.650,0:19:00.600 гэсэн хоёр иртэй сэлэмтэй. 0:19:00.600,0:19:03.520 Юу ч байсан хамаагүй, сэлмээ залги. 0:19:03.890,0:19:05.870 Ноёд хатагтай нар аа, мөрөөдлөө дага. 0:19:05.870,0:19:08.900 Мөрөөдлөө дагахад хэзээ ч оройтдоггүй. 0:19:09.720,0:19:12.920 Намайг биелэшгүйг хийж чадахгүй [br]гэж бодож байсан 0:19:12.920,0:19:14.916 өнөөх бөмбөгтэй хүүхдүүдэд хандаж 0:19:15.060,0:19:17.645 нэг зүйлийг л хэлмээр байна: 0:19:17.645,0:19:18.841 Баярлалаа. 0:19:18.940,0:19:22.220 Муу талынхан байгаагүй бол [br]хэзээ ч супер баатар төрөхгүй байсан. 0:19:23.020,0:19:27.237 Биелэшгүй бол биелэшгүй биш [br]гэдгийг батлах гэж би энд ирсэн. 0:19:28.300,0:19:32.310 Энэ маш аюултай, намайг алж ч мэднэ. 0:19:32.340,0:19:33.720 Та бүхэнд таалагдана гэж найдъя. 0:19:33.720,0:19:35.260 (Инээд) 0:19:36.350,0:19:38.700 Та нарын тус хэрэгтэй. 0:19:46.731,0:19:48.405 Үзэгчид: Хоёр, гурав... 0:19:48.405,0:19:52.100 Дан Мэеэр: Үгүй ээ та нар тоолоход [br]туслаарай, бүгдээрээ. 0:19:52.100,0:19:53.210 (Инээд) 0:19:53.210,0:19:55.840 За надтай хамт тоолоорой, бэлэн үү? 0:19:55.870,0:19:56.964 Нэг. 0:19:56.964,0:19:58.150 Хоёр. 0:19:58.170,0:19:58.980 Гурав. 0:19:58.980,0:20:00.920 Үгүй ээ, хоёр ш дээ, [br]гэхдээ одоо ойлгосон байх. 0:20:06.760,0:20:07.780 Үзэгчид: Нэг. 0:20:07.840,0:20:08.750 Хоёр. 0:20:08.800,0:20:10.010 Гурав. 0:20:11.260,0:20:13.280 (Гайхна) 0:20:14.360,0:20:15.940 (Алга ташилт) 0:20:16.251,0:20:17.450 ДМ: Тийм ээ! 0:20:17.450,0:20:23.100 (Алга ташилт) (Уухай) 0:20:23.100,0:20:24.820 Маш их баярлалаа. 0:20:25.450,0:20:28.800 Баярлалаа, баярлалаа, баярлалаа. [br]Зүрхнийхээ угаас баярлалаа. 0:20:28.800,0:20:31.290 Биш ээ, гэдэснийхээ угаас баярлалаа. 0:20:31.880,0:20:35.020 Биелэшгүйг хийхээр ирсэн гэж хэлээд [br]биелэшгүйг хийлээ. 0:20:35.030,0:20:37.730 Гэхдээ энэ бол биелэшгүй биш. [br]Өдөр бүр л хийдэг зүйл. 0:20:37.800,0:20:42.800 Аймхай, бүрэг, туранхай, хулчгар хүү [br]энэ TEDx тайзан дээр 0:20:42.840,0:20:44.600 үг үгээр, сэлэм сэлмээр, 0:20:44.600,0:20:47.100 амьдрал амьдралаар дэлхийг өөрчилж 0:20:47.100,0:20:49.080 байгаа нь л биелэшгүй зүйл байсан юм. 0:20:49.080,0:20:52.060 Хэрвээ би танд ямар нэг [br]шинэ санаа өгсөн бол, 0:20:52.060,0:20:54.460 таныг боломжгүй нь боломжтой [br]гэдэгт итгүүлсэн бол, 0:20:54.460,0:20:57.960 та ч мөн биелэшгүйг хийж чадна [br]гэж итгүүлсэн бол 0:20:58.120,0:21:01.020 би хийх зүйлээ хийж. [br]Харин таных дөнгөж эхэлж байна. 0:21:01.020,0:21:04.100 Үргэлж мөрөөд. Үргэлж мөрөөд. 0:21:04.820,0:21:06.350 Надад итгэсэнд, мөн миний 0:21:06.350,0:21:08.250 мөрөөдлийн нэг хэсэг болсонд баярлалаа. 0:21:08.250,0:21:09.550 Ингээд миний та бүхэнд 0:21:09.550,0:21:11.486 өгөх бэлэг: Биелэшгүй бол... 0:21:11.486,0:21:12.920 Үзэгчид: Биелэшгүй биш. 0:21:12.920,0:21:14.920 Урт аялал, бэлэгний хэсэг. 0:21:15.100,0:21:19.560 (Алга ташив) 0:21:19.560,0:21:21.020 Баярлалаа. 0:21:21.060,0:21:25.360 (Алга ташив) 0:21:25.580,0:21:27.560 (Уухайлав) 0:21:27.780,0:21:30.240 Хөтлөгч: Баярлалаа, [br]Дэн Маеэр, гайхалтай юм аа.