Торгоны Зам: Түүхийн анхны "даян дэлхийн вэб" - Шэннон Харрис Кастело
-
0:07 - 0:09Лондон дахь банкны ажилтан сүүлийн үеийн хувьцааны мэдээг
-
0:09 - 0:12Хонг Конг дахь түнш рүүгээ хормын төдийд л дамжуулдаг.
-
0:12 - 0:15Ганцхан товчлуураар л Нью Йорк дахь хэрэглэгч
-
0:15 - 0:17Бээжинд үйлдвэрлэсэн электрон барааг захиалж байна.
-
0:17 - 0:19Захиалгыг нь далайгаар хэдхэн өдрийн дотор
-
0:19 - 0:22онгоцоор эсвэл агуулах завиар хүргэдэг.
-
0:22 - 0:25Бараа бүтээгдэхүүн болон мэдээллийн дэлхийгээр дамжих
-
0:25 - 0:27өнөөгийн хурд, хэмжээ нь өмнө нь түүхэнд байгаагүй өндөр билээ.
-
0:27 - 0:31Гэвч олон улсын солилцоо нь төсөөлснөөс тань хуучин ба
-
0:31 - 0:342000 жилийн тэртээд 8000 гаруй км урт
-
0:34 - 0:37Торгоны Замаар анх үүссэн.
-
0:37 - 0:39Торгоны Зам нь яг ч ганц зам байсангүй,
-
0:39 - 0:41харин олон суурин газруудыг холбосон
-
0:41 - 0:44олон зууны туршид аажмаар бий болсон
-
0:44 - 0:47олон чиглэлийн сүлжээ байлаа.
-
0:47 - 0:50Анхны хөдөө аж ахуйн соёл иргэншлүүд нь алслагдсан газарт,
-
0:50 - 0:52үржил шимтэй голын хөндийд байрладаг байсан.
-
0:52 - 0:54Иймд тэдний аялалд газар нутгийн байрлал болон
-
0:54 - 0:57үл мэдэх зүйлээс айх айдас нь саад учруулдаг байлаа.
-
0:57 - 0:58Гэвч өсөж хөгжихийн хэрээр тэдний хилийн заагт,
-
0:58 - 1:01хуурай цөлд үлгэр домогт гардаг чөтгөрүүд биш,
-
1:01 - 1:03харин морьтой нүүдэлчин овог аймгууд
-
1:03 - 1:05амьдардаг гэдгийг олж мэджээ.
-
1:05 - 1:08Унгараас Монгол хооронд оршин тогтнож байсан Скифүүд
-
1:08 - 1:11Грек, Египт, Энэтхэг болон Хятадын
-
1:11 - 1:13соёл иргэншилтэй анх танилцаж байлаа.
-
1:13 - 1:16Ихэнхдээ эдгээр уулзалтууд нь тийм ч тайван байсангүй.
-
1:16 - 1:18Дайн байлдаан болон довтолгооноос гадна
-
1:18 - 1:20нүүдэлчин аймгууд татвар авахын оронд солилцоо болон
-
1:20 - 1:23явуулын худалдаачдын хамгаалах замаар
-
1:23 - 1:26шууд холбоогүй соёлуудын хооронд
-
1:26 - 1:29бараа, үзэл санаа, технологийг дэлгэрүүлж байв.
-
1:29 - 1:32Энэхүү өргөжиж буй сүлжээний хамгийн чухал чиглэл нь
-
1:32 - 1:33Персийн Хааны Зам байсан бөгөөд
-
1:33 - 1:37анх МЭӨ 5-р зуунд Нэгдүгээр Дарий хаан удирдаж байжээ.
-
1:37 - 1:41Тигр мөрнөөс Эгейн тэнгис хүртэл 3200 км үргэлжлэх
-
1:41 - 1:44энэхүү замын ээлжит өртөөнүүд нь бараа болон захиаг
-
1:44 - 1:48ганц хүн дамжуулснаас 10 дахин хурдан түгээж байлаа.
-
1:48 - 1:51Их Александр хаан Персийг байлдан дагуулан
-
1:51 - 1:54Самарканд зэрэг хотуудыг эзлэн Төв Ази руу өргөсөж,
-
1:54 - 1:57Александриа гэх мэт шинэ хотуудыг байгуулснаар
-
1:57 - 2:01Грек, Египт, Перс, Энэтхэгийн соёл болон арилжааны сүлжээ нь
-
2:01 - 2:04Дорнын зүг рүү улам өргөжиж
-
2:04 - 2:08Хятад болон Өрнийг холбосон анхны гүүрийн суурь болсон.
-
2:08 - 2:11Үүний үр дүнг МЭӨ 2-р зуунаас харж болно
-
2:11 - 2:13Барууны нүүдэлчидтэй хэлэлцээр хийхээр илгээгдсэн
-
2:13 - 2:16Жан Цян нэртэй нэгэн элчин сайд
-
2:16 - 2:19буцаж ирээд Хан эзэн хаандаа
-
2:19 - 2:21баян чинээлэг худалдаа, хөгжингүй соёл иргэншил,
-
2:21 - 2:24баруун хилийн чанад дахь чамин тансаг барааны тухай дуулгажээ.
-
2:24 - 2:26Ингээд элч болон худалдаачдыг
-
2:26 - 2:28Перс болон Энэтхэгийн зүгт торго, хаш чулууг
-
2:28 - 2:31морь, хөвөн даавуугаар солиулахаар явуулахдаа
-
2:31 - 2:33хил, гарцаа хамгаалуулахаар цэрэг явуулж байлаа.
-
2:33 - 2:35Өрнө дорны чиглэлүүд нь хоорондоо холбогдон
-
2:35 - 2:37Евразийг бүхэлд нь хамарсан систем болж
-
2:37 - 2:40соёлын болон арилжааны солилцоог
-
2:40 - 2:42урьд өмнө нь байгаагүйгээр түгээн дэлгэрүүлэв.
-
2:42 - 2:45Хятад бараа Ромд хүрэхэд
-
2:45 - 2:48алтны урсгал гадагш чиглэх болж торгоны худалдааг хориглоход хүргэжээ.
-
2:48 - 2:51Харин энэ үед Хятадад Ромын шилэн эдлэл үнэд хүрч байлаа.
-
2:51 - 2:54Төв Ази дахь цэргийн аяны үеэр
-
2:54 - 2:57Хятад болон Ромын цэргүүд тулалдсан тохиолдол бий.
-
2:57 - 3:00Магадгүй энэ нь нум сумын хэрэглээг
-
3:00 - 3:02Баруунд нэвтрүүлсэн байж болох юм.
-
3:02 - 3:04Ер бусын, гадаад барааны эрэлт хэрэгцээ
-
3:04 - 3:06мөн тэдгээрийн ашиг орлого нь
-
3:06 - 3:08Торгоны Замыг бүрэн бүтэн байлгаж
-
3:08 - 3:11Ромын эзэнт гүрэн тарж бутран,
-
3:11 - 3:13Хятад гүрэн улс өсөж уруудахад ч хэвээр байсаар байлаа.
-
3:13 - 3:16Дайн дажинаараа алдартай Монголчууд хүртэл
-
3:16 - 3:20худалдааны замуудыг зогсоохын оронд хамгаалж байлаа.
-
3:20 - 3:23Бараа бүтээгдэхүүнээс гадна эдгээр чиглэлүүд нь
-
3:23 - 3:27ёс заншил, шинэ нээлт, үзэл санаа, хэлний шилжилт хөдөлгөөнийг эхлүүлсэн.
-
3:27 - 3:31Энэтхэгээс үүсэлтэй Буддизм Хятад болон Японд дэлгэрч
-
3:31 - 3:33үндсэн шашин нь болсон.
-
3:33 - 3:36Ислам шашин нь Арабын хойгоос Өмнөд Азид дэлгэрч
-
3:36 - 3:38уугуул сүсэг бишрэлтэй уусан нэгдэж
-
3:38 - 3:41Сикх зэрэг шинэ урсгалуудыг бий болгожээ.
-
3:41 - 3:44Түүнчлэн Хятадаас бууны дарь Ойрхи Дорнодод хүрснээр
-
3:44 - 3:48Оттоман, Сафавид, Могул гүрний эхлэлийг тавьсан.
-
3:48 - 3:51Нэг талаараа Торгоны Замын амжилт нь түүний мөхөлд хүргэсэн бөгөөд
-
3:51 - 3:54далайн технологид луужин гэх мэт шинэчлэл гарсанаар
-
3:54 - 3:58эдгээр нь Европт хүрч, газраар явах урт чиглэлүүд хоцрогдож эхэлсэн.
-
3:58 - 4:01Энэ үед Монголын байлдан дагуулалт нуран унахад
-
4:01 - 4:04Хятадыг олон улсын худалдаанаас гарахад хүргэсэн.
-
4:04 - 4:06Хэдий хуучин чиглэл, сүлжээ нь
-
4:06 - 4:08удаан хугацаанд оршин тогтноогүй ч
-
4:08 - 4:10дэлхийг тэр чигээр нь өөрчилсөн билээ.
-
4:10 - 4:13Европчууд Зүүн Өмнөх Ази дахь баялагт хүрэхийн тулд
-
4:13 - 4:15далайн шинэ технологиудыг хайн
-
4:15 - 4:17Хайгуулын эрин зууныг эхлүүлж
-
4:17 - 4:20Африк болон Америк руу тэлэхэд хүргэсэн.
-
4:20 - 4:24Өнөөдөр бидний амьдралыг олон улсын харилцаа холбоогүйгээр төсөөлөхийн аргагүй.
-
4:24 - 4:27Бангладешт үйлдвэрлэсэн цамцыг Канадууд авч байна.
-
4:27 - 4:30Японы үзэгчид Английн нэвтрүүлэг үздэг.
-
4:30 - 4:34Тунисын иргэд хувьсгал хийхдээ Америк програм ашигладаг.
-
4:34 - 4:39Даяарчлалын соёл, эдийн засагт үзүүлэх нөлөө нь маргаангүй билээ.
-
4:39 - 4:41Гэвч үүний сайн муу тал нь юу ч бай,
-
4:41 - 4:43энэ нь шинэ үзэгдэл огт биш юм.
-
4:43 - 4:45Эрт цагт биднийг тусгаарладаг байсан
-
4:45 - 4:47уулс, элсэн цөл, далай тэнгисийг
-
4:47 - 4:49өмнө нь хэдэн сараар тэмээн жингээр явдаг байсан бол
-
4:49 - 4:51одоо бид өндөр хурдны тээврээр,
-
4:51 - 4:53тив хоорондын харилцаа холбооны сувгаар,
-
4:53 - 4:56сансар огторгуйгаар дамжуулагдах дохиогоор туулдаг болжээ.
-
4:56 - 4:59Энэ бүгд түүхийн анхны "даян дэлхийн веб" болох
-
4:59 - 5:00Торгоны Замыг бүтээлцэхэд
-
5:00 - 5:02анх оролцсон соёл иргэншлүүдгүйгээр
-
5:02 - 5:04боломжгүй зүйл байх байсан.
- Title:
- Торгоны Зам: Түүхийн анхны "даян дэлхийн вэб" - Шэннон Харрис Кастело
- Description:
-
Бүрэн хичээлийг харах: http://ed.ted.com/lessons/the-silk-road-history-s-first-world-wide-web-shannon-harris-castelo
Орчин үеийн технологийн тусламжтайгаар бүхий л бараа бүтээгдэхүүн болон үзэл санааг дэлхий дахинд ганцхан товчлуур дараад л солилцох боломжтой болсон. Тэгвэл 2000 жилийн өмнө ямар байсан бол? Шэннон Харрис Кастело худалдаа арилжааны нийтлэг хэлийг ашиглан дэлхийн томоохон суурин газруудыг олон чиглэлээр холбосон сүлжээ - 8000 км Торгоны Замын түүхийг дэлгэж байна.
Хичээлийг бэлтгэсэн Шэннон Харрис Кастело, дүрс бичлэгийг Стэфф Ли.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:20
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for The Silk Road: History's first "world wide web" - Shannon Harris Castelo | ||
Tsendmaa Gan-Erdene accepted Mongolian subtitles for The Silk Road: History's first "world wide web" - Shannon Harris Castelo | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The Silk Road: History's first "world wide web" - Shannon Harris Castelo | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The Silk Road: History's first "world wide web" - Shannon Harris Castelo | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The Silk Road: History's first "world wide web" - Shannon Harris Castelo | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The Silk Road: History's first "world wide web" - Shannon Harris Castelo | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The Silk Road: History's first "world wide web" - Shannon Harris Castelo | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The Silk Road: History's first "world wide web" - Shannon Harris Castelo |