Баатрыг юу бий болгодог вэ? - Мэтью Винклер
-
0:14 - 0:15Харри Поттер,
-
0:15 - 0:18Кэтнисс Эвердин, Фродо нарт
-
0:18 - 0:20эртний домгийн баатруудтай
ямар нийтлэг зүйл байна вэ? -
0:20 - 0:21(архирах чимээ)
-
0:21 - 0:24Хэрвээ чамд тэд нар нэгэн баатрын
өөр хувилбарууд гэвэл яах вэ? -
0:26 - 0:27Чи үүнд итгэх үү?
-
0:27 - 0:29Жозеф Кэмпбелл итгэсэн.
-
0:29 - 0:33Тэр дэлхийн зүг бүрийн
домгийг судалж, -
0:33 - 0:35"Мянган нүүртэй баатар"
-
0:35 - 0:36гэдэг номоо хэвлүүлсэн бөгөөд
-
0:36 - 0:39үүндээ домог бүр нь
дахин давтан өгүүлэх -
0:39 - 0:41Баатрын аяллыг тайлбарласан.
-
0:42 - 0:45Тэгэхээр Баатрын аялал гэж юу вэ?
-
0:45 - 0:46Үүнийг мөчлөг гэж бод.
-
0:47 - 0:51Баатрын аялал энгийн
ертөнцөд эхэлж төгсдөг, -
0:51 - 0:55гэхдээ адал явдал нь таньж мэдэхгүй,
онцгой ертөнцөд өнгөрдөг. -
0:55 - 0:58Замын дагуу үндсэн
үйл явдлууд тохиолддог. -
0:58 - 1:00Өөрийн дуртай ном эсвэл
киногоо санаарай. -
1:00 - 1:03Энэ замыг дагаж байна уу?
-
1:03 - 1:07Одоогийн нөхцөл байдлаас
бид эхэлнэ. -
1:07 - 1:101:00 цаг: Адал явдлын дуудлага
-
1:10 - 1:12Баатар нууцлаг захидал хүлээн авна.
-
1:12 - 1:14Урилга уу, сорилт уу?
-
1:15 - 1:162:00 цаг: Тусламж
-
1:16 - 1:21Баатарт магадгүй нэгэн настай эсвэл
ухаантай хүний тусламж хэрэг болно. -
1:21 - 1:233:00 цаг: Мордолт
-
1:23 - 1:26Баатар хязгаарыг даван, өөрийн дассан
аюулгүй бүсээс -
1:26 - 1:29онцгой, адал явдалт ертөнц рүү ордог.
-
1:29 - 1:31Бид нар Канзаст байхаа болилоо.
-
1:31 - 1:334:00 цаг: Сорилт
-
1:33 - 1:34Баатар байх нь хэцүү ажил:
-
1:34 - 1:35баатар оньсого тааж,
-
1:35 - 1:37мангасыг хяргаж,
-
1:37 - 1:38урхинаас зугтдаг.
-
1:39 - 1:425:00 цаг: Дөхөлт
-
1:42 - 1:45Баатрын хамгийн хүнд зовлон,
айдастай нүүр тулах мөч. -
1:46 - 1:47(архирах чимээ)
-
1:48 - 1:506:00 цаг: Хямрал
-
1:51 - 1:53Энэ нь баатрын хамгийн харанхуй мөч.
-
1:53 - 1:56Тэр үхлийн ирмэгт ойртон ирж,
-
1:56 - 1:57харин удалгүй шинээр төрнө.
-
1:59 - 2:017:00 цаг: Эрдэнэс
-
2:01 - 2:02(архирах чимээ)
-
2:02 - 2:05Үүний үр дүнд, баатар ямар
нэгэн эрдэнэстэй болж, -
2:05 - 2:08өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж,
хүч чадалтай болдог. -
2:08 - 2:108:00 цаг: Үр дүн
-
2:10 - 2:12Энэ нь түүх бүрт өөр өөр байдаг.
-
2:12 - 2:14Мангасууд баатрын өмнө
сөхрөх үү эсвэл -
2:14 - 2:18онцгой ертөнцөөс зугтах
үед нь араас нь хөөх үү? -
2:18 - 2:209:00 цаг: Эргэн ирэлт
-
2:21 - 2:24Адал явдал дууссны дараа баатар
өөрийн ертөнцөд эргэн ирдэг. -
2:25 - 2:2710:00 цаг: Шинэ амьдрал
-
2:27 - 2:31Энэ адал явдал баатрыг өөрчилж,
өмнөх амьдралаас нь холдуулсан байна. -
2:32 - 2:3511:00 цаг: Шийдвэр
-
2:35 - 2:38Бүх орооцолдсон учгууд тайлагдана.
-
2:38 - 2:4112:00 цаг: Одоогийн нөхцөл байдал,
-
2:41 - 2:43гэхдээ илүү шинэ түвшинд гарсан.
-
2:43 - 2:46Чамайг баатар болоход юу ч
өмнөх шиг байхаа больсон байдаг. -
2:46 - 2:47Олон алдартай ном, кино
-
2:47 - 2:50эртний энэ загварыг маш
ойролцоогоор дагадаг. -
2:50 - 2:54"Өлсгөлөн тулаан" хэрхэн Баатрын
аялалтай тохирдгийг харъя. -
2:54 - 2:56Кэтнисс Эвердин хэзээ
адал явдалд дуудагдаж, -
2:56 - 2:58түүхийг эхлүүлдэг вэ?
-
2:58 - 3:00Түүний дүүгийн нэр
сугалаанаас гарч ирэх үед. -
3:01 - 3:03Тусламжийн хувьд?
-
3:03 - 3:05Түүний адал явдалд хэн тусалдаг вэ?
-
3:05 - 3:07Хэймитч.
-
3:07 - 3:08Хэзээ явдаг билээ?
-
3:08 - 3:10Тэр өөрийн ертөнцийг орхиж явдаг уу?
-
3:10 - 3:13Тэр галт тэргэнд суун нийслэл рүү явдаг.
-
3:13 - 3:14За чи ойлголт авлаа.
-
3:14 - 3:17Чамд эдгээр хүмүүстэй ямар
адил чанарууд байна вэ? -
3:17 - 3:18Харри Поттер, Кэтнисс Эвердин, мөн Фродо.
-
3:19 - 3:21Тийм ээ, чи бол тэдэн шиг л хүн.
-
3:22 - 3:25Баатрын аяллын домог
хүн төрөлхтний дунд үүсч, -
3:25 - 3:27шинэчлэгдсээр байдаг.
-
3:27 - 3:29Үүний учир нь хүмүүс бид
өөрсдийн ертөнцийг -
3:29 - 3:32бэлэг тэмдэг болсон түүхүүдээр
дамжуулан харж байдаг. -
3:33 - 3:35Чи өөрийн дасал бүсээ орхиж,
-
3:35 - 3:38чамайг өөрчлөх туршлагатай
таарч, үүний дараа -
3:38 - 3:40чи дахин сэхэж, үргэлжлүүлэн хийдэг.
-
3:40 - 3:43Чи яг ч лууг дарж эсвэл
Волдеморттой тулалдахгүй, -
3:43 - 3:46гэхдээ үүн шиг аймшигтай
асуудлуудтай тулгардаг. -
3:46 - 3:47Жозеф Кэмпбелл,
-
3:47 - 3:51"Чиний орохоос айж буй агуйд
эрдэнэс чинь байгаа" гэж хэлсэн. -
3:52 - 3:55Чиний орохоос айж байгаа агуй чинь юу вэ?
-
3:55 - 3:57Сургуулийн жүжгийн шалгаруулалт?
-
3:58 - 3:59Бэйсболын тэмцээн?
-
3:59 - 4:01Хайр?
-
4:01 - 4:05Өөрийн үзэж байсан ном, кино болон
телевизийн цувралуудаас энэ бүтцийг хай. -
4:05 - 4:06Чи үүнийг зайлшгүй дахин харна.
-
4:06 - 4:09Гэхдээ амьдралд гарч
ирэхэд ч бас анхаараарай. -
4:10 - 4:11Адал явдлын дуудлагаа сонс.
-
4:12 - 4:14Сорилтыг хүлээн ав.
-
4:14 - 4:16Айдсаа даван туулж,
хайж буй эрдэнэсээ ол. -
4:17 - 4:19Тэгээд дараа нь
-
4:19 - 4:20дахин давтан хий.
- Title:
- Баатрыг юу бий болгодог вэ? - Мэтью Винклер
- Speaker:
- Мэтью Винклер
- Description:
-
Хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/what-makes-a-hero-matthew-winkler
Ямар сорилт Харри Поттер, Фродо Бэггинс, эсвэл бусад олон уран зохиолын сонирхолтой баатруудыг нэгтгэдэг вэ? Мөн энгийн хүмүүс эдгээр уран зохиолын дүрүүдтэй юугаараа адилхан бэ? Мэтью Винклер биднийг бага багаар баатрыг бий болгох эсвэл байхгүй болгох шийдвэрлэх үеүдэд аваачна.
Хичээлийг Мэтью Винклер, зургийг Крилл Ерецки.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:34
Michelle Mehrtens edited Mongolian subtitles for What makes a hero? | ||
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for What makes a hero? | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for What makes a hero? | ||
Batchansaa Batzorig accepted Mongolian subtitles for What makes a hero? | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for What makes a hero? | ||
Zuluha Zul edited Mongolian subtitles for What makes a hero? | ||
Zuluha Zul edited Mongolian subtitles for What makes a hero? | ||
Zuluha Zul edited Mongolian subtitles for What makes a hero? |