Kиноноос эр хүн байхыг суралцах нь
-
0:00 - 0:03Аав байхын сайн тал нь
-
0:03 - 0:06үздэг кинонууд маань.
-
0:06 - 0:08Дуртай кинонуудаа хүүхдүүдтэйгээ
хуваалцах сайхан. -
0:08 - 0:11Охин маань 4 настай байхад
-
0:11 - 0:14"Оозийн шидтэн" киног хамт үзэв.
-
0:14 - 0:17Тэр кино охинд маань хэдэн сарын турш
гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. -
0:17 - 0:20Түүний дуртай дүр нь мэдээж Глинда байсан.
-
0:20 - 0:22Түүнд гялтганасан даашинз өмсч
-
0:22 - 0:24шидэт саваа барих сайхан шалтаг болсон.
-
0:24 - 0:26Гэхдээ тэр киног олон дахин үзэж байж
-
0:26 - 0:28хэр онцгой сонин гэдгийг ойлгоно.
-
0:28 - 0:31Өнөөдрийн бидний амьдарч,
хүүхдүүдээ өсгөж буй орчинд -
0:31 - 0:37хүүхдийн уран зөгнөлт
зохиолын нэг туйлшрал бий. -
0:37 - 0:39Харин "Оозийн шидтэн" ганцаараа өөр.
-
0:39 - 0:41Тэр энэ давалгааг эхлүүлээгүй.
-
0:41 - 0:44Сонирхолтой нь тэр давалгааг хүчээ авснаас
-
0:44 - 0:4740 жилийн дараа өөр нэг кинонд
-
0:47 - 0:49нэг төмөр залуу,
-
0:49 - 0:50үсэрхэг залуутай хамт
-
0:50 - 0:55дайсны цэрэг болон хувцаслаж
охиныг авардаг. -
0:55 - 0:58Намайг юуны тухай ярьж байгааг
ойлгож байна уу? (Инээд) -
0:58 - 0:59Тиймээ.
-
0:59 - 1:03Харин дараах хоёр киноны хооронд
маш том ялгаа бий. -
1:03 - 1:05"Оозийн шидтэн" болон
бидний одоо үздэг -
1:05 - 1:07киноны хооронд хэдэн том ялгаа байгаа.
-
1:07 - 1:10Нэгдүгээрт, "Оозийн шидтэн" кинонд
хүчирхийлэл бараг гардаггүй. -
1:10 - 1:15Тэр сармагчингууд нь
алимны мод шигээ л түрэмгий. -
1:15 - 1:18Гэхдээ хэрвээ "Оoзийн шидтэн" кино
одоо үед хийгдсэн бол -
1:18 - 1:23шидтэн нь хэлэхдээ:
"Дороти, чи бол зөгнөлд хэлсэн -
1:23 - 1:24Оозийн аврагч мөн.
-
1:24 - 1:26Шидэт шаахайгаараа Хорон Шуламын
-
1:26 - 1:30компьютерээр хийсэн армийг устга"
гэх байсан байх. -
1:30 - 1:32Тийм юм болохгүй л дээ.
-
1:32 - 1:34"Оoзийн шидтэн" киноны
өөр нэг онцгой зүйл нь -
1:34 - 1:39хамгийн баатарлаг, хамгийн ухаантай,
-
1:39 - 1:42бүр хамгийн хорон санаатай
дүрүүд нь хүртэл -
1:42 - 1:44эмэгтэй байдаг.
-
1:44 - 1:46Би нэг юм анзаарч эхэлсэн юм.
-
1:46 - 1:49Хэдэн жилийн дараа намайг охиндоо
-
1:49 - 1:52"Оддын дайн" киног үзүүлэхэд
олон зүйл өөрчлөгдсөн байлаа. -
1:52 - 1:55Тэр үед хүүтэй болсон байсан.
-
1:55 - 1:57Тэр дөнгөж гуравтай байсан.
-
1:57 - 2:01Хэтэрхий бага байсан учир түүнийг
хамт кино үзье гэж дуудаагүй юм. -
2:01 - 2:03Гэвч хүү маань хоёр дахь
хүүхэд байсан болохоор -
2:03 - 2:06хараа хяналт огцом муудсан байсан.
(Инээд) -
2:06 - 2:10Тэгээд тэр ороод ирэв.
-
2:10 - 2:14Яг л нугас дэгдээхэйнүүдээ дагуулдаг шиг
-
2:14 - 2:19кино түүнийг эзэмдчихсэн.
-
2:19 - 2:23Хүү маань кинонд юу болоод байгааг
сайн ойлгоогүй ч -
2:23 - 2:26бүр орчихсон байж билээ.
-
2:26 - 2:29Би хүүгээ яг юунд нь
болоод байгааг гайхсан. -
2:29 - 2:31Хүү маань киноны эр зориг,
-
2:31 - 2:33тууштай эсвэл шудрага занг
ойлгоод байна уу? -
2:33 - 2:36Эсвэл тэр Люкийн засгийн газраа унагах гэж
-
2:36 - 2:41армид нэгдсэнийг нь ойлгоод байна уу?
-
2:41 - 2:43Эсвэл бүр миний хүүд хорвоо ертөнц дээр
-
2:43 - 2:46хоёрхон эмэгтэйгээс бусад нь зөвхөн
хөвгүүд амьдардаг гэж санагдаад байна уу? -
2:46 - 2:50Тэр хоёр эмэгтэй нь авга эгч Бэру,
үзэсгэлэнт гүнж хоёр. -
2:50 - 2:53Гэвч тэр гүнж киноны турш
юу ч хийлгүй хүлээсээр байгаад -
2:53 - 2:57дуусахад нь баатрыг тэмдэгээр
шагнаж нүдээ нэг ирмээд, -
2:57 - 2:59төрөлхийн заяасан ид шидээрээ
-
2:59 - 3:02дэлхий ертөнцийг аварсанд нь
талархаад болдог. -
3:02 - 3:05Энэ киног 1939 оны "Оoзийн шидтэн"
кинотой харьцуулъя. -
3:05 - 3:08Дороти кинон дээр яаж ялдаг билээ?
-
3:08 - 3:11Бүгдтэй нь найзууд болж
-
3:11 - 3:12сайн удирдагч байснаар ялдаг.
-
3:12 - 3:16Тийм ертөнцөд л би
хүүхдүүдээ өсгөмөөр байна. -
3:16 - 3:19Тийм биз дээ? Залуучууд байлддагт нь биш.
-
3:19 - 3:22Гэвч бид энд нь амьдраад байх шиг.
-
3:22 - 3:24Яагаад бидний хүүхдүүддээ үзүүлдэг кинонд
-
3:24 - 3:27том "Х" үсэгтэй Хүчирхийлэл маш их,
-
3:27 - 3:29шар тоосгон зам маш бага байна вэ?
-
3:29 - 3:33Хөвгүүдийн түрэмгий занг харуулсан кино
-
3:33 - 3:37охидод хэрхэн нөлөөлдөг тухай
олон судалгаа байдаг. -
3:37 - 3:40Та нар уншиж үзэх хэрэгтэй.
Үнэхээр сайн бичсэн байдаг. -
3:40 - 3:44Хөвгүүд энэ тал дээр ямар хандлагатай
байдгийг хараахан уншаагүй байгаа. -
3:44 - 3:47Би өөрийн туршлагаас үзэхэд
-
3:47 - 3:53Лиа гүнж насан хүрэгчдэд боловсрол олгох
-
3:53 - 3:57зохих агуулга оруулаагүй.
-
3:57 - 4:01Энэ нь эрэгтэй эмэгтэй хүйс хоёулаа.
(Инээд) -
4:01 - 4:05Кинон дээр анхны үнсэлт гарахад
-
4:05 - 4:08одоо л бүх зүйл эхлэх нь дээ гэж бодсон.
-
4:08 - 4:11Гэтэл кино дуусчихдаг шүү дээ.
-
4:11 - 4:13Би адал явдлаа дуусгачихлаа,
гүнж минийх болсон. -
4:13 - 4:16Та нар юугаа хүлээгээд байгаа юм бэ?
-
4:16 - 4:18Би яах ёстой юм бэ?
-
4:18 - 4:21Кинонууд хорон санаатныг дарж
-
4:21 - 4:23шагналаа авахад
маш их анхаарал хандуулдаг. -
4:23 - 4:26Бусад харилцаа, найз нөхөрлөлд
тийм ч их хугацаа зардаггүй. -
4:26 - 4:29Яг л "Хэрвээ чи эрэгтэй бол
-
4:29 - 4:31нэг тэнэг амьтан,
-
4:31 - 4:35эмэгтэй бол дайчныхаа хуягтай яв"
гэж байгаа мэт. -
4:35 - 4:37Зарим нэг ялгардаг нь бас бий.
-
4:37 - 4:42"Дисней"-н үлгэрийн гүнж нарыг
би хэний ч өмнө өмөөрнө. -
4:42 - 4:46Гэхдээ тэд зөвхөн хөвгүүд гол баатар нь
-
4:46 - 4:48байдаггүй гэдгийг харуулдаг.
-
4:48 - 4:50Тэд охидод эцгийн эрхт ёсноос
-
4:50 - 4:54өөрийгөө хэрхэн хамгаалахыг
гайхалтай сайн заадаг. -
4:54 - 4:56Гэхдээ тэд хөвгүүдэд хамгаалах арга
-
4:56 - 4:59адилхан зааж байна гэсэн үг биш.
-
4:59 - 5:01Тэдэнд үлгэрлэх дүр байхгүй.
-
5:01 - 5:04Мөн хүүхдүүдэд зориулж зохиолоо бичдэг
-
5:04 - 5:06биширмээр эмэгтэйчүүд бий.
-
5:06 - 5:11Хэдийгээр Хэрмион, Катнисс зэрэг
сэтгэл татам, гүн утга бүхий дүрүүдтэй ч -
5:11 - 5:13эдгээр нь бас л дайны сэдэвтэй.
-
5:13 - 5:17Мэдээж хамгийн алдартай кино студийн
-
5:17 - 5:21ар араас нь цувруулан гаргаж буй
шилдэг кинонууд нь -
5:21 - 5:24нэг л ижилхэн сэдэвтэй ба
-
5:24 - 5:28нэг хөвгүүн, эсвэл залуугийн,
-
5:28 - 5:31эсвэл хоёр найз, үгүй бол аав хүү хоёр,
-
5:31 - 5:35эсвэл хоёр залуу хамт охиноо
өсгөж байгааг харуулдаг. -
5:35 - 5:38Энэ жил, та бүхний бодож байгаа шиг,
-
5:38 - 5:41"Хатан зоригт" хүүхэлдэйг
гарах хүртэл. -
5:41 - 5:45Би хүн болгоныг энэ киног үзэхийг
уриалж байна. Их эрэлттэй байгаа. -
5:45 - 5:48Анх "Хатан Зоригт" киног гарахад
шүүмжлэгчид юу гэснийг санаж байна уу? -
5:48 - 5:53"Өө, Пиксар студи гүнжтэй хүүхэлдэй
хийсэнд нь итгэж чадахгүй нь" гэсэн. -
5:53 - 5:55Үнэхээр гоё кино шүү.
Битгий үүнд нь итгээрэй. -
5:55 - 5:59Өнөө үед бараг бүх кино Бэхделийн
шалгуурыг давж чадахгүй. -
5:59 - 6:00Энэ тухай сонсож байсан уу?
-
6:00 - 6:03Хараахан их нэрд гарч
газар аваагүй байгаа юм. -
6:03 - 6:05Гэхдээ өнөөдөр бид
хөдөлгөөн эхэлж мэдэх юм. -
6:05 - 6:08Алисон Бэхдел бол зурагт номын зохиолч.
-
6:08 - 6:1380-аад оны дундуур тэр найзтайгаа хийсэн
яриагаа бичиж авсан юм. -
6:13 - 6:16Тэд хамт үзсэн кинонуудаа
шалгаж үзэхээр шийдсэн. -
6:16 - 6:19Маш энгийн:
гуравхан асуулт асуух хэрэгтэй. -
6:19 - 6:22Кинонд нэгээс илүү тооны дүр нь
-
6:22 - 6:26эмэгтэй бөгөөд тэд үг хэлдэг үү?
-
6:26 - 6:28Эхлээд тэр шалгуурт нь хүрэх гээд үз.
-
6:28 - 6:34Дараа нь дээрх эмэгтэйчүүд киноны
аль нэг хэсэгт хоорондоо ярьдаг уу? -
6:34 - 6:37Тэгээд тэдний ярианы сэдэв нь
-
6:37 - 6:41тэр хоёрт хоёуланд нь
залуугаас өөр зүйл үү? (Инээд) -
6:41 - 6:45Зөв үү? (Алга ташилт)
-
6:45 - 6:47Маш их баярлалаа.
-
6:47 - 6:54Зарим кинон дээр хоёр эмэгтэй
хоорондоо юм ярьдаг л даа. -
6:54 - 6:59Тийм кино байдаг, би үзэж байсан.
-
6:59 - 7:02Гэхдээ бидний хамгийн дуртай кинонуудад
-
7:02 - 7:04тийм хэсэг маш ховорхон гардаг.
-
7:04 - 7:06Энэ долоо хоногт би
-
7:06 - 7:09өндөр чанартай бүтээгдсэн
"Арго" гэдэг кино үзсэн юм. -
7:09 - 7:13Тийм биз дээ? Оскарын шагнал,
кинотеатруудад амжилттай байгаа, -
7:13 - 7:17Холливудын жишгээр чанартай гэгддэг кино.
-
7:17 - 7:20Гэвч Бэхделийн шалгуурт унана.
-
7:20 - 7:23Би заавал унаасай гэж бодохгүй байна,
учир нь маш олон кинонд, -
7:23 - 7:25та бүгдийг үзсэн эсэхийг мэдэхгүй ч,
маш олон кинонд -
7:25 - 7:29тэр элчин сайдын яаманд
эрэгтэй эмэгтэй хүмүүс -
7:29 - 7:31барьцаалагчдаас нуугдаж гардаг.
-
7:31 - 7:34Тэдэн дотор хэд хэдэн удаа
эрэгтэй дүрүүд нь -
7:34 - 7:38утга учир бүхий, маш бухимдалтай
ярилцдаг хэсэг гардаг. -
7:38 - 7:43Тэгтэл эмэгтэй дүрийн үг хэлэх
тохиромжтой мөч ирж хаалгаар шагайн: -
7:43 - 7:47"Хонгор минь, орондоо орох
болж байна уу?" гэдэг. -
7:47 - 7:49Бидний мэдэх Холливууд бол энэ.
-
7:49 - 7:51Тоо баримтаар харъя л даа.
-
7:51 - 7:552011 оны шилдэг 100 киноны
-
7:55 - 7:59хэд нь эмэгтэй гол дүрийн
баатартай гэж та бодож байна? -
7:59 - 8:0211, энэ муугүй шүү.
-
8:02 - 8:06Конгресст сонгогдсон эмэгтэй гишүүдээс
-
8:06 - 8:09арай цөөн, тэгэхээр энэ сайн хэрэг.
-
8:09 - 8:12Гэхдээ энд тэрнээс их нэг тоо байна.
-
8:12 - 8:15Энэ өрөөнд байгаа хүмүүсийг цочрооно.
-
8:15 - 8:18Өнгөрсөн жил, Нью Йорк Таймс сэтгүүлд
-
8:18 - 8:20засгийн газраас гаргасан
нэг судалгаа хэвлэгджээ. -
8:20 - 8:21Юу гэсэн бэ гэхээр
-
8:21 - 8:26Америкийн таван эмэгтэй тутмын нэг нь
-
8:26 - 8:32амьдралдаа нь бэлгийн хүчирхийлэлд
өртөж байсан гэжээ. -
8:32 - 8:36Би олон нийтийн үзвэрүүдийн буруу
гэж бодохгүй байна. -
8:36 - 8:40Бас хүүхдийн кинонууд буруутай ч
гэж бодохгүй байна. -
8:40 - 8:43Тэр бүү хэл дуу хөгжим,
насан хүрэгсдийн кино ч -
8:43 - 8:45шууд хамааралтай гэж бодохгүй байна.
-
8:45 - 8:48Гэхдээ л нэг юм буруу байна.
-
8:48 - 8:51Тэр тоо баримтыг сонсохоороо
-
8:51 - 8:54миний боддог зүйлсийн нэг бол
-
8:54 - 8:58ямар олон бэлгийн хүчирхийлэгчид
байна вэ гэсэн бодол. -
8:58 - 9:01Тэд хэн бэ? Юу сураад байна вэ?
-
9:01 - 9:03Юуг нь сурx чадахгүй алдаад байна вэ?
-
9:03 - 9:05Тэд эрэгтэй баатаруудын гол үүрэг нь
-
9:05 - 9:11хорон санаатныг хүч хэрэглэж
ялалт байгуулан шагналаа авдаг. -
9:11 - 9:13Тэр шагнал нь найз нөхөдгүй,
-
9:13 - 9:17юм ч ярьдаггүй эмэгтэй гэж
ойлгоод байна уу? -
9:17 - 9:22Бид тийм юм сураад байна уу?
-
9:22 - 9:25Юу гээч,
-
9:25 - 9:27та бүгдийн нэгэн адил
-
9:27 - 9:30эмэгтэй хүүхэд өсгөж байгаа
-
9:30 - 9:33эцэг эхийн хувьд,
-
9:33 - 9:37дэлхий болон энэ тоо баримт
үнэхээр аймаар санагдаж байна. -
9:37 - 9:38Бид охидоо бэлдэх хэрэгтэй.
-
9:38 - 9:42"Охидын хүч" гэх мэт аргууд байдаг л даа.
-
9:42 - 9:45Тэдгээрийг тус болох байх
гэж найдаж байна. -
9:45 - 9:48Тэгсэн ч заримдаа би тэр нь хамгаалж
чадах болов уу гэж эргэлздэг. -
9:48 - 9:51Учир нь шууд болон шууд бус аргаар
-
9:51 - 9:56бид хүүгээ "хөвгүүдийн хүч"-инд
сургаж байна. -
9:56 - 9:59Миний бодлоор, Нэтфликс
сүлжээгээр дамжуулан -
9:59 - 10:03маш чухал зүйл хийж болно.
-
10:03 - 10:06Би энд байгаа аавуудад
зориулан хэлж байна. -
10:06 - 10:09Өөрсдийн хөвгүүддээ
-
10:09 - 10:10жинхэнэ эр хүний шинжийг харуулцгаая.
-
10:10 - 10:15Жинхэнэ эр хүний шинж нь аль хэдийн
орвонгоороо эргээд эхэлчихсэн байна. -
10:15 - 10:18Та нар эдийн засгийн шинэ хандлага нь
айл гэрийн тэжээгч болон -
10:18 - 10:20халамжлагчийн үүргийг хэрхэн
өөрчилж байгааг уншсан байх. -
10:20 - 10:22Энд тэндгүй л ярьж байна.
-
10:22 - 10:26Тиймээс хөвгүүд маань энэ байдалтай
ямар нэг байдлаар дасан зохицож -
10:26 - 10:28харилцан ойлголцох арга
олох хэрэгтэй болж байна. -
10:28 - 10:32Тийм болохоор бид тэдэнд өөрсдөө
-
10:32 - 10:35эр хүн хэрхэн эгч дүүстээ
-
10:35 - 10:40итгэж, хүндэлж,
-
10:40 - 10:42тэдэнтэйгээ нэг баг болж
-
10:42 - 10:46эмэгтэй хүнийг дорд үздэг
муу залуусын эсрэг -
10:46 - 10:50зогсохыг үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй.
-
10:50 - 10:53Тиймээс бидний Нэтфликс-т хийх ажил бол
-
10:53 - 10:57Бэхделийн Шалгуурыг давах кинонуудыг хайх,
-
10:57 - 11:01хэрвээ олдвол тэнд гардаг
-
11:01 - 11:02эмэгтэй баатруудыг
-
11:02 - 11:06үнэхээр зоригтой, хүмүүсийг
нэгтгэж чаддаг гэдгийг, -
11:06 - 11:10бас тэр баатарлаг эмэгтэйг
хөвгүүддээ таниулж -
11:10 - 11:13"Би тэрний багт ормоор байна"
гэж хэлүүлж сургах хэрэгтэй. -
11:13 - 11:18Учир нь тэд нэг баг байх болно.
-
11:18 - 11:21Намайг охиноосоо "Оддын дайн"-ы
дуртай баатар нь хэн болохыг асуухад -
11:21 - 11:23хэн гэж хэлсэнийг нь мэдэх үү?
-
11:23 - 11:26Оби-Ван.
-
11:26 - 11:30Оби-Ван Киноби, Глинда хоёр.
-
11:30 - 11:33Энэ хоёрын ижил төстэй тал нь юу вэ?
-
11:33 - 11:35Зөвхөн гялтганасан хувцас нь биш байх.
-
11:35 - 11:39Би тэднийг мэргэжилтнүүд гэж боддог.
-
11:39 - 11:40Би энэ хоёр хүнийг дүр нь
-
11:40 - 11:42хэнээс ч илүү ихийг мэддэг бөгөөд
-
11:42 - 11:45түүнийгээ бусадтай дуртайяа хуваалцдаг,
-
11:45 - 11:48тэгснээрээ бусдыг авъяас чадвараа нээхэд
тусалдаг гэж бодож байна. -
11:48 - 11:50Ингэж л тэд удирдагчид болж байна.
-
11:50 - 11:53Би охиндоо тийм л адал явдлыг хүсдэг.
-
11:53 - 11:55Хүүдээ ч мөн адил
-
11:55 - 11:57тийм адал явдал олон
байгаасай гэж хүсч байна. -
11:57 - 11:59Би хүүд минь аль болох цөөн
-
11:59 - 12:02"ганцаараа яваад тулалд" гэсэн
даалгавар оногдож, -
12:02 - 12:07харин багт орох хэрэгтэйг ухааруулсан
адал явдал олон байгаасай гэж хүсч байна. -
12:07 - 12:11Магадгүй эмэгтэй хүнээр удирдуулан
-
12:11 - 12:17бусдыг сайн хүн болоход нь,
бас сайн хүн байхад нь туслах -
12:17 - 12:19тийм баг байгаасай.
-
12:19 - 12:21Яг л "Оозийн шидтэн" шиг.
-
12:21 - 12:28Баярлалаа.
(Алга ташилт)
- Title:
- Kиноноос эр хүн байхыг суралцах нь
- Speaker:
- Колин Стоукс
- Description:
-
Колин Стоуксын 3 настай хүү нь Оддын Дайныг үзээд тэр дороо л дуртай болжээ. Гэхдээ бяцхан хүү алдартай зөгнөлт зохиолоос юуг нь илүү тусгаж авсан бол? Тэр хэлэхдээ багаар ажиллах нь баатарлаг үйлс бүтээх болон эмэгтэй хүнийг хүндлэх нь хорон санаатныг дийлэхтэй адил жинхэнэ эр хүний чанар мөн бөгөөд ийм зөв үзэл санааг суулгасан илүү олон кино бүтээхийг уриалж байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 12:56
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How movies teach manhood | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How movies teach manhood | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for How movies teach manhood | |
![]() |
Indra Ganzorig approved Mongolian subtitles for How movies teach manhood | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for How movies teach manhood | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for How movies teach manhood | |
![]() |
Tuya Bat accepted Mongolian subtitles for How movies teach manhood | |
![]() |
Tuya Bat edited Mongolian subtitles for How movies teach manhood |