Эх дэлхийн түүхийг 18 минутанд
-
0:00 - 0:03Эхлээд нэг бичлэг үзье.
-
0:08 - 0:12(Бичлэг) Тиймээ, энэ бол хутгасан өндөг.
-
0:13 - 0:15Гэхдээ илүү сайн харвал
-
0:15 - 0:17та бүхэнд бага зэрэг
-
0:17 - 0:20эвгүй санагдах байх.
-
0:21 - 0:25Учир нь яг юу болоод байгааг та анзаарна.
-
0:25 - 0:27Өндөг өөрөө буцааж
анхны хэлбэртээ орж байна. -
0:27 - 0:30Одоо цагаан ба шар нь тусдаа салсан байна.
-
0:30 - 0:33Харин одоо буцаад бүтэн өндөг болно.
-
0:33 - 0:35Бас бид бүгд сэтгэлийнхээ гүнд
-
0:35 - 0:38огторгуй ингэж ажилладгүйг мэднэ.
-
0:39 - 0:42Хутгасан өндөг бол нялцгай зуурмаг,
амттай ч гэсэн зуурмаг. -
0:42 - 0:45Өндөг бол үзэсгэлэнтэй, нарийн зүйл.
-
0:45 - 0:47Илүү нарийн зүйлсийг бүтээж чадна.
-
0:47 - 0:49Жишээ нь дэгдээхэй.
-
0:49 - 0:51Бас бид зүрхнийхээ гүнд
-
0:51 - 0:53огторгуйн хуулинд нялцгай зуурмаг
-
0:53 - 0:55анхны хэлбэртээ очдоггүйг мэднэ.
-
0:55 - 0:57Үнэндээ энэ энгийн зөн
-
0:57 - 1:02физикийн үндсэн хуулиуд,
термодинакийн хоёрдугаар хууль -
1:02 - 1:04эсвэл эндропийн хуулинд бичигдсэн байдаг.
-
1:04 - 1:05Үүний үндсэн утга нь
-
1:05 - 1:08огторгуйн ерөнхий төлөв нь
-
1:08 - 1:10дэс дараа болон
-
1:10 - 1:12зүй тогтлоос
-
1:12 - 1:14дэс дараагүй, зүй тогтолгүй
байдал руу буюу -
1:14 - 1:16зуурмаг руу шилжих байдаг.
-
1:16 - 1:18Ийм учраас энэ бичлэг
-
1:18 - 1:20хачирхалтай харагдаж байгаа юм.
-
1:20 - 1:22Гэвч
-
1:22 - 1:24орчин тойрноо нэг хар.
-
1:24 - 1:26Биднийг тойрон буй зүйлс
-
1:26 - 1:28нарийн цогц байна.
-
1:28 - 1:31Эрик Бэйнхокерийн тооцоогоо
зөвхөн Нью Йорк хотод л гэхэд -
1:31 - 1:3510 тэрбум өөр төрлийн бараа
худалдаалагдаж байна. -
1:35 - 1:38Энэ нь дэлхий дээрх
амьтны төрөл зүйлээс -
1:38 - 1:40хэдэн зуу дахин их юм.
-
1:40 - 1:42Бас эдгээрийг 7 тэрбум хүн
-
1:42 - 1:44арилжиж байна.
-
1:44 - 1:47Тэд худалдаа, аялал жуулчлал болон
интэрнет сүлжээгээр -
1:47 - 1:50дэлхий даяар гайхалтай нарийвчлагдсан
-
1:50 - 1:52нэг цогц болжээ.
-
1:52 - 1:54Нэг том оньсого бий.
-
1:54 - 1:56Термодинамикийн хоёрдугаар хуулиар
-
1:56 - 1:59зохицуулагддаг огторгуйд
-
1:59 - 2:02миний сая дурдсан нарийн цогцууд
-
2:02 - 2:04хэрхэн бий болдог вэ?
-
2:04 - 2:07Яг л та бид болон
-
2:07 - 2:10энэ хурлын танхим гэсэн үг.
-
2:10 - 2:13Хариулт нь магадгүй
-
2:13 - 2:16огторгуй өөрөө цогцуудыг
үүсгэдэг байж болох юм, -
2:16 - 2:18гэхдээ энэ нь маш хэцүү.
-
2:18 - 2:20Халаасан дотор
-
2:20 - 2:22миний найз Фред Спирийн хэлдгээр
-
2:22 - 2:24"алтан дундаж"-ийг барьж
-
2:24 - 2:27хэтэрхий халуун ч биш, бас хүйтэн ч биш
-
2:27 - 2:29цогцыг бий болгоход
яг тохирох нөхцөл үүсдэг. -
2:29 - 2:31Бага зэрэг цогц бүтэцтэй зүйлс үүсдэг.
-
2:31 - 2:33Бага зэрэг цогц зүйлстэй газар
-
2:33 - 2:36бага зэрэг илүү цогц зүйлс гарч ирнэ.
-
2:36 - 2:38Ийм зарчмаар, бага багаар
-
2:38 - 2:40нарийн цогц зүйлс үүсдэг.
-
2:40 - 2:43Шат бүр нь гайхамшигтай.
-
2:43 - 2:47Учир нь энэ цоо шинэ зүйл мэт
сэтгэгдэл төрүүлдэг. -
2:47 - 2:49Огторгуйн хаанаас ч бүү мэд
гараад ирсэн мэт. -
2:49 - 2:51Түүхэнд бид ийм мөчүүдийг
-
2:51 - 2:54"босго алхах" мөч гэж нэрлэдэг.
-
2:54 - 2:55Босго бүр дээр
-
2:55 - 2:57зам илүү хэцүү болдог.
-
2:57 - 3:00Цогц зүйлс илүү эмзэг,
-
3:00 - 3:02илүү хэврэг болдог.
-
3:02 - 3:05Алтан дундаж байдал илүү чангарч
-
3:05 - 3:07шинэ цогцыг бий болгоход
-
3:07 - 3:09илүү хэцүү болдог.
-
3:09 - 3:13Бид туйлын цогц бүтээлийнхээ хувьд
-
3:13 - 3:16огторгуйн хоёрдугаар хуулийг үл харгалзан
-
3:16 - 3:20хэрхэн цогц зүйлсийг бүтээдэг,
-
3:20 - 3:21мөн яагаад цогц байдал нь
-
3:21 - 3:23эмзэг бөгөөд хэврэг гэсэнтэй
-
3:23 - 3:24утга нэг байдаг тухай
-
3:24 - 3:26түүхийг зайлшгүй сонсох шаардлагатай.
-
3:26 - 3:28Үүний тухай бид эх түүхэндээ ярьдаг.
-
3:28 - 3:30Гэхдээ үүнийг тулд та нэг зүйл хийх ёстой.
-
3:30 - 3:32Энэ эхлээд огт боломжгүй
санагдаж болох юм. -
3:32 - 3:36Та огторгуйн бүх түүхийг
эргэж харах хэрэг гарна. -
3:37 - 3:39Үүнийг хийж эхэлцгээе.
-
3:39 - 3:41(Инээд)
-
3:41 - 3:44Цаг хугацааг ухрааж харъя.
-
3:44 - 3:47Цаг хугацаа эхлэхээс өмнөх
-
3:47 - 3:5013,7 тэрбум жилийн тэртээ.
-
3:57 - 3:59Бидний эргэн тойронд юу ч байхгүй.
-
3:59 - 4:03Тэр байтугай цаг эсвэл орон зай байхгүй.
-
4:03 - 4:06Байж болох хамгийн харанхуй,
хоосон зүйлийг төсөөл. -
4:06 - 4:09Тэгээд түүнийгээ живаа дахин
куб зэрэг дэвшүүл. -
4:09 - 4:10Тэнд бид байна.
-
4:10 - 4:13Тэгээд гэнэт...
-
4:13 - 4:16"Пан!" Огторгуй гараад ирлээ!
Бүхэл бүтэн огторгуй. -
4:16 - 4:18Бид анхны босгоо давлаа.
-
4:18 - 4:21Огторгуй өчүүхэн,
атомоос ч жижиг. -
4:21 - 4:22Маш халуун.
-
4:22 - 4:24Өнөөдрийн ертөнцөд буй бүх зүйл түүнд бий.
-
4:24 - 4:26Тэгэхээр энэ зүйл багтаж ядаж байгаа.
-
4:26 - 4:29Бас гайхмаар хурдтай томорч байна.
-
4:29 - 4:31Анх зүгээр л бүдэг зүйл байна.
-
4:31 - 4:34Гэхдээ удалгүй зарим зүйлс
тэр дотроос тодорч эхэлнэ. -
4:34 - 4:36Анхны секундэд
-
4:36 - 4:39энерги нь өөр өөр хүч болон задарч
-
4:39 - 4:42цахилгаан соронзон ба
таталцлын хүч боллоо. -
4:42 - 4:45Энерги бас нэг гайхамшиг бүтээлээ.
-
4:45 - 4:47Энэ нь биетийг бүтээхээр
түр удааширч байна. -
4:47 - 4:50Кваркууд нь протонуудыг үүсгэж,
-
4:50 - 4:53лептон нь электроныг агуулж байна.
-
4:53 - 4:55Энэ бүхэн энхний
секундын дотор болж байна. -
4:55 - 4:59Одоо урагшаа 380 мянган жил явъя.
-
4:59 - 5:03Энэ нь хүн дэлхий дээр байсан
хугацаанаас 2 дахин урт юм. -
5:03 - 5:06Одоо ус төрөгч ба гелийгээс бүрдсэн
-
5:06 - 5:08энгийн атомууд үүснэ.
-
5:08 - 5:10Харин одоо би түр зогсохыг хүсч байна.
-
5:10 - 5:13Учир нь огторгуйн үүслээс хойш
380 мянган жилийн дараа -
5:13 - 5:15огторгуйн талаар
-
5:15 - 5:17бид нилээн ихийг мэддэг болсон.
-
5:17 - 5:20Бид энэ бүхэн маш энгийн
байсан гэдгийг мэднэ. -
5:20 - 5:22Тэд ус төрөгч ба гелийгээс бүрдсэн
-
5:22 - 5:24аварга үүлнүүд байсан.
-
5:24 - 5:26Тогтсон бүтэцгүй байсан.
-
5:26 - 5:29Сансрын зуурмаг маягийн л зүйл байсан.
-
5:29 - 5:31Гэхдээ энэ яг ч бас үнэн биш.
-
5:31 - 5:34WMAP зэрэг хиймэл дагуулаас харахад
-
5:34 - 5:36сүүлийн үеийн судалгаанууд нь
-
5:36 - 5:40үүсэл хөгжлийн тухай бага зэрэг
өөр зүйл илрүүлсэн байна. -
5:40 - 5:42Энд юу байна вэ гэвэл
-
5:42 - 5:45цэнхэр бүс нь улаан бүсээс
-
5:45 - 5:481/1000 хэмээр сэрүүн.
-
5:48 - 5:49Ялгаа нь тун бага.
-
5:49 - 5:51Гэхдээ энэ нь ертөнц цогцыг бүтээхэд
-
5:51 - 5:53нэг алхмаар ойртоход хангалттай байсан юм.
-
5:53 - 5:55Дараах байдлаар явагдана.
-
5:55 - 5:58Таталцлын хүч нь олон зүйл байгаа үед
-
5:58 - 6:00илүү хүчтэй байдаг.
-
6:00 - 6:02Тиймээс илүү нягтаршилтай газар
-
6:02 - 6:04таталцлын хүч нь ус төрөгч ба
-
6:04 - 6:06гелийн атомуудас бүрдсэн
үүл үүсгэж эхэлдэг. -
6:06 - 6:08Иймээс бид өмнөх огторгуйг
-
6:08 - 6:11хэдэн тэрбум үүлс болон хуваагдаж
байсныг төсөөлж болно. -
6:11 - 6:12Бас үүл бүр нь нягт болж
-
6:12 - 6:15таталцлын хүч үүнтэй хамт нэмэгдэж байжээ.
-
6:15 - 6:17Үүл бүрийн голд дулаан нэмэгдэнэ.
-
6:17 - 6:19Дараа нь үүл бүрийн цөмд
-
6:19 - 6:22дулаан нь босго дулааны хэмжээ буюу
-
6:22 - 6:2410 сая хэмийг давна.
-
6:24 - 6:26Протонууд уусаж эхэлнэ.
-
6:26 - 6:30Асар их энерги ялгарч...
-
6:30 - 6:31"Пан!"
-
6:31 - 6:33Анхны одод үүслээ.
-
6:33 - 6:37Том тэсрэлтээс 200 сая орчим жилийн дараа
-
6:37 - 6:41одод огторгуй даяар харагдаж эхэлнэ.
-
6:41 - 6:42Хэдэн тэрбум одод.
-
6:42 - 6:45Огторгуй одоо илүү сонирхолтой болж байна.
-
6:45 - 6:48Бас илүү цогц.
-
6:48 - 6:50Одод алтан дундаж нөхцөлийг бүрдүүлснээр
-
6:50 - 6:53хоёр босго давах боломжтой болно.
-
6:53 - 6:56Аварга том одод үгүй болоход
-
6:56 - 6:58тэд маш өндөр хэмийг бий болгох бөгөөд
-
6:58 - 7:01протонууд нь төрөл бүрийн
сонирхолтой нэгдэлд орж -
7:01 - 7:05химийн үелэх системийн елементүүд үүсгэнэ.
-
7:05 - 7:07Хэрвээ та над шиг алтан бөгж
зүүж байгаа бол -
7:07 - 7:10энэ чинь шинэ од бий болоход үүссэн юм.
-
7:10 - 7:14Одоо огторгуйн бүтэц илүү цогц боллоо.
-
7:14 - 7:16Химийн бүтэц нь илүү цогц болсон огторгуйд
-
7:16 - 7:18олон шинэ зүйл бүтээх боломж бий.
-
7:18 - 7:20Юу өрнөж эхэлсэн бэ гэвэл
-
7:20 - 7:22залуу нарнууд буюу
-
7:22 - 7:24залуу оддын эргэн тойронд
-
7:24 - 7:26бүх элементүүд холилдон хуйларч,
-
7:26 - 7:28оддын энерги тэднийг нийлүүлэн
-
7:28 - 7:31жижиг хэсгүүд, цасан ширхэгүүд,
-
7:31 - 7:33тоосонцорууд,
-
7:33 - 7:35чулуулгууд, солирууд,
-
7:35 - 7:39эцэст нь гариг эрхэс, сарнуудыг үүсгэнэ.
-
7:39 - 7:41Ингэж манай нарны аймаг
-
7:41 - 7:444,5 тэрбум жилийн тэртээ бүтсэн юм.
-
7:44 - 7:47Дэлхий шиг хадархаг гариг
-
7:47 - 7:51оддыг бодвол хамаагүй цогц юм.
-
7:51 - 7:53Учир нь тэр илүү олон
төрлийн бодисыг агуулдаг. -
7:53 - 7:56Ингээд бид цогцыг бүтээх
дөрөв дэх босгыг давлаа. -
7:58 - 8:01Харин одоо энэ үйл явц хэцүү болж эхэлнэ.
-
8:01 - 8:04Дараагийн шатанд бүхэл
биетүүд бүтээнэ. -
8:04 - 8:05Тэд илүү эмзэг,
-
8:05 - 8:07илүү хэврэг,
-
8:07 - 8:10гэхдээ илүү бүтээлч,
-
8:10 - 8:13цогц бүрдлүүдийг бүтээх
чадвар нь ч хамаагүй илүү. -
8:13 - 8:15Би мэдээж хэрэг амьд биетүүдийн
-
8:15 - 8:17талаар ярьж байна.
-
8:17 - 8:20Амьд биетүүд химийн урвалаас үүсдэг.
-
8:20 - 8:23Бид бол маш том химийн нэгдэлүүд.
-
8:23 - 8:26Хими нь цахилгаан соронзон орноор
давамгайлагдсан байдаг. -
8:26 - 8:28Тэр таталцлын хүчээс бага
шатлалуудаар явдаг. -
8:28 - 8:30Иймээс та бид одод эсвэл гаригуудаас
-
8:30 - 8:32жижиг хэмжээтэй байдаг юм.
-
8:32 - 8:35Одоо химийн урвалын төгс орчин нь ямар вэ?
-
8:35 - 8:37Алтан дундаж нөхцөл нь ямар байдаг вэ?
-
8:37 - 8:39Эхлээд танд энерги хэрэгтэй.
-
8:39 - 8:41Гэхдээ хэтэрхий их биш.
-
8:41 - 8:43Оддын цөмд маш их энерги байдаг.
-
8:43 - 8:46Атомууд яаж ч нийлсэн буцаад л задарчихна.
-
8:46 - 8:48Гэхдээ хэт бага байж бас болохгүй.
-
8:48 - 8:51Сансар хоорондын зайнд маш
бага энерги байдаг учраас -
8:51 - 8:53атомууд хоорондоо нэгдэж чаддаггүй.
-
8:53 - 8:55Танд шаардлагатай зүйл бол
яг тохирох хэмжээ. -
8:55 - 8:58Харин гаригууд нь яг тохиромжтой байсан.
-
8:58 - 9:00Учир нь тэд оддод ойр байдаг,
гэхдээ хэтэрхий ойр биш. -
9:00 - 9:04Танд мөн химийн элементүүдийн
маш олон төрөл хэрэгтэй. -
9:04 - 9:07Бас шингэн хэрэгтэй, жишээ нь ус.
-
9:07 - 9:08Яагаад?
-
9:08 - 9:12Хийнд атомууд маш хурдан хөдлөх бөгөөд
-
9:12 - 9:13бие биедээ наалдаж чаддаггүй.
-
9:13 - 9:17Хатуу биетэд атомууд хамтдаа
наалдчихсан байдаг болохоор -
9:17 - 9:18хөдөлж чаддагүй.
-
9:18 - 9:20Шингэнд
-
9:20 - 9:23тэд хөвж, шүргэлцэж,
-
9:23 - 9:26молекул үүсгэхээр холбогдоно.
-
9:26 - 9:29Харин хаана энэ алтан дунджийг олох вэ?
-
9:29 - 9:30Гаригууд бол гайхалтай.
-
9:30 - 9:33Манай Дэлхий эрт үедээ
-
9:33 - 9:34бараг л төгс байсан.
-
9:34 - 9:36Одноос байрлах зай нь
-
9:36 - 9:39задгай ус хадгалахад яг тохиромжтой.
-
9:39 - 9:41Бас тэдгээр далайн гүнд
-
9:41 - 9:43Дэлхийн гадаргуун ан цав дээр
-
9:43 - 9:46дотроос нь дулаан ялгаран гарч байна.
-
9:46 - 9:48Бас маш олон төрлийн элементүүд байна.
-
9:48 - 9:50Тэр далайн гүний завсруудад
-
9:50 - 9:53гайхалтай химийн урвалууд явагдаж эхэлсэн.
-
9:53 - 9:57Атомууд маш олон содон нэгдэл болж байлаа.
-
9:57 - 9:59Гэхдээ мэдээж хэрэг амьдрал бол
-
9:59 - 10:01зүгээр сонирхолтой химийн урвалаас илүү.
-
10:01 - 10:03Амьдрах боломжтой
-
10:03 - 10:05аварга молекулуудыг
-
10:05 - 10:08хэрхэн тогтворжуулах вэ?
-
10:08 - 10:10Яг энэ үед амьдрал
-
10:10 - 10:13цоо шинэ заль хэрэглэнэ.
-
10:13 - 10:15Нэг тус бүрийг тогтворжуулахгүй,
-
10:15 - 10:17харин загварыг л тогтворжуул.
-
10:17 - 10:20Тэр бүх мэдээллийг дамжуулах бөгөөд
-
10:20 - 10:22өөрөө өөрийгөө хуулбарлах боломж олго.
-
10:22 - 10:23Бас мэдээж ДНХ бол
-
10:23 - 10:25тийм мэдээллийг агуулдаг
-
10:25 - 10:27үзэсгэлэнтэй молекул юм.
-
10:27 - 10:30Та бүхэн ДНХ-ийн давхар спиралийг
мэдэх болно. -
10:30 - 10:33Цагираг бүр нь мэдээлэл агуулдаг.
-
10:33 - 10:36Тиймээс ДНХ нь амьд организмыг
хэрхэн бүтээх -
10:36 - 10:38мэдээллийг агуулдаг.
-
10:38 - 10:40Мөн ДНХ өөрийгөө хуулбарладаг.
-
10:40 - 10:42Өөрийгөө хуулбарлаж
-
10:42 - 10:44далай руу өөрийн загвараа цацдаг.
-
10:44 - 10:46Ингэж мэдээлэл түгнэ.
-
10:46 - 10:48Мэдээлэл бидний түүхийн
нэг хэсэг болсныг анзаараарай. -
10:48 - 10:51Гэхдээ ДНХ-ийн жинхэнэ гоо үзэсгэлэн нь
-
10:51 - 10:53түүний төгс бус байдал юм.
-
10:53 - 10:54Өөрийгөө хуулбарлаж байхдаа
-
10:54 - 10:571 тэрбум тутам цагираг тутамд
-
10:57 - 10:58нэг алдаа гардаг.
-
10:58 - 11:00Энэ нь юу гэсэн үг гэвэл
-
11:00 - 11:03ДНХ суралцаж байна гэсэн үг.
-
11:03 - 11:06Тэр шинэ амьдралыг бий болгох
шинэ арга замыг -
11:06 - 11:08алдааныха тусламжтай олж байна.
-
11:08 - 11:09Тиймээс ДНХ нь суралцаж байна.
-
11:09 - 11:12Мөн илүү олон төрөл болж
олон цогцуудыг бүтээж байна. -
11:12 - 11:16Энэ нь сүүлийн 4 тэрбум жил
өрнөж байгааг харж байна. -
11:16 - 11:18Дэлхий дээрх амьдралын ихэнх хугацаанд
-
11:18 - 11:20амьд биетүүд харьцангуй энгийн буюу
-
11:20 - 11:21нэг эст байсаар ирсэн.
-
11:21 - 11:23Гэхдээ их олон төрөл байсан.
-
11:23 - 11:25Бас дотроо маш нарийн бүтэцтэй.
-
11:25 - 11:28Тэгээд 600-800 сая орчим жилийн тэртээ
-
11:28 - 11:30олон эст организм гарч ирсэн.
-
11:30 - 11:32Мөөг, загас,
-
11:32 - 11:34бас ургамал бий болно.
-
11:34 - 11:37Мөн хоёр нутагтан, хэвлээр явагч,
-
11:37 - 11:41тэгээд мэдээж үлэг гүрвэл үүснэ.
-
11:41 - 11:44Заримдаа гамшиг болдог.
-
11:44 - 11:4765 сая жилийн өмнө,
-
11:47 - 11:49дэлхий дээр солир унасан.
-
11:49 - 11:50Юкатаны хойгийн ойролцоо,
-
11:50 - 11:53цөмиийн дайн болсонтой
дүйцэхүйц нөхцөл байдал үүсч -
11:53 - 11:55үлэг гүрвэлүүд устсан.
-
11:55 - 11:59Үлэг гүрвэлүүдэд аймшигтай мэдээ,
-
11:59 - 12:03гэхдээ манай хөхтөн амьтдын
өвөг дээдэст сайхан мэдээ болсон. -
12:03 - 12:05Учир нь тэд үлэг гүрвэлийн үлдээсэн
-
12:05 - 12:08орон зайд хөгжих боломж олдсон юм.
-
12:08 - 12:10Бас хүн төрөлхтөн бид
-
12:10 - 12:1265 сая жилийн өмнө
-
12:12 - 12:15солир унаснаар эхэлсэн
-
12:15 - 12:17бүтээлч хувьслын нэг хэсэг юм.
-
12:18 - 12:21Хүмүүс ойролцоогоор 200 мянган
жилийн тэртээ үүссэн. -
12:21 - 12:24Үүнийг бас нэг босго гэж
-
12:24 - 12:26тооцож болох байх.
-
12:26 - 12:27Яагаад гэдгийг би тайлбарлая.
-
12:27 - 12:30Бид ДНХ суралцдаг гэдгийг харсан.
-
12:30 - 12:32Тэр мэдээлэл цуглуулдаг.
-
12:32 - 12:34Гэхдээ их удаан.
-
12:34 - 12:37ДНХ мэдээллийг санамсаргүй алдаагаар
-
12:37 - 12:39олж авдаг ба
-
12:39 - 12:41зарим нь азаар амжилттай болдог.
-
12:41 - 12:44Гэхдээ ДНХ суралцах
илүү хурдан аргатай болсон. -
12:44 - 12:47Тэрээр тархитай организмыг бүтээсэн ба
-
12:47 - 12:49Тэр организмууд бодит байдал дээр
суралцах чадвартай. -
12:49 - 12:52Тэд мэдээлэл хуримтлуулж суралцдаг.
-
12:52 - 12:54Харамсалтай нь,
-
12:54 - 12:57тэд үхэхэд мэдээлэл цуг үгүй болно.
-
12:57 - 13:00Харин хүмүүс юугаараа ялгаатай вэ гэвэл
-
13:00 - 13:01бид ярьж чаддаг.
-
13:01 - 13:04Бид хэл буюу харилцааны
системтэй болсон нь -
13:04 - 13:07үнэхээр агуу бөгөөд ойлгомжтой.
-
13:07 - 13:10Бид сурсан зүйлсээ бусаддаа
ойлгомжтой хуваалцдаг. -
13:10 - 13:13Тэр нь нэгдсэн ой санамжид
хуримтлагдаж байдаг. -
13:13 - 13:14Энэ юу гэсэн үг вэ гэхээр
-
13:14 - 13:18нэг хүний олж авсан мэдлэгээс
илүү удаан оршин тогтноно. -
13:18 - 13:21Үеэс үед хуримтлагдах болно.
-
13:21 - 13:23Тиймээс манай төрөл зүйл
-
13:23 - 13:25хамгийн бүтээлч бас хүчирхэг.
-
13:25 - 13:27Ийм учраас бидэнд түүх бий.
-
13:27 - 13:30Энэ 4 тэрбум жилийн турш
бид энэ бэлгийг авсан -
13:30 - 13:32цорын ганц төрөл зүйл нь юм.
-
13:32 - 13:34Би ийм чадварыг
-
13:34 - 13:36хуримтлуулан суралцах гэж нэрлэдэг.
-
13:36 - 13:38Энэ л биднийг өөр болгодог.
-
13:38 - 13:40Бид үүнийг хүн төрөлхтний
-
13:40 - 13:42түүхийн анхны үеэс л харж болно.
-
13:42 - 13:44Бид төрөл зүйл болж хөгжсөн нь
-
13:44 - 13:46Африкийн ойт хээрээс гаралтай.
-
13:46 - 13:50Харин дараа нь хүмүүс
өөр өөр орчин руу буюу -
13:50 - 13:52цөл, ширэнгэн ой,
-
13:52 - 13:53Сибирийн мөстлөгийн үеийн
-
13:53 - 13:56тундр зэрэг маш хүнд орчин руу,
-
13:56 - 13:58мөн Америк, Австрали, Ази руу
шилжин суурьшиж эхэлсэн. -
13:58 - 14:00Нүүдэл болгон шинэ зүйлд сургаж байсан:
-
14:00 - 14:02тухайн орчныг ашиглах шинэ арга замууд,
-
14:02 - 14:05хүрээлэн буй орчинтойгоо
зохицох шинэ аргууд. -
14:05 - 14:06Эцэст нь 10 мянган жилийн өмнө
-
14:06 - 14:09дэлхийн цаг уурын гэнэтийн
өөрчлөлтөд дасан зохицсон. -
14:09 - 14:11Сүүлчийн мөстлөгийн үе үүгээр дуусахад
-
14:11 - 14:13хүмүүс мал аж ахуй эрхэлж сурсан.
-
14:13 - 14:16Мал аж ахуй энергийн ундарга байв.
-
14:16 - 14:17Энэ ундаргыг ашигласнаар
-
14:17 - 14:19хүн ам хэд дахин үржиж,
-
14:19 - 14:22хүний нийгэм томорч, нягт,
-
14:22 - 14:23хоорондоо илүү холбоотой болсон.
-
14:23 - 14:27Тэгээд 500 орчим жилийн өмнөөс,
-
14:27 - 14:29хүмүүс дэлхий даяар
хоорондоо холбогдож эхэлсэн. -
14:29 - 14:31Хөлөг онгоц, галт тэрэг,
-
14:31 - 14:34цахилгаан мэдээ,
интернет сүлжээгээр холбогдож, -
14:34 - 14:36өнөөгийн байдлаас харахад
-
14:36 - 14:39бид долоон тэрбум хүнээс бүрдсэн
-
14:39 - 14:41нэг даяаршсан тархи болсон мэт.
-
14:41 - 14:45Бас энэ тархи нь асар хурдтай
суралцаж байна. -
14:45 - 14:48Сүүлийн 200 жилд өөр нэг үйл явдал болсон.
-
14:48 - 14:51Бид энергийн шинэ ундаргатай болсон.
-
14:51 - 14:52Энэ нь чулуужсан түлш.
-
14:52 - 14:54Чулуужсан түлш ба хамтран
суралцах явц нь -
14:54 - 14:56биднийг тойрон буй
-
14:56 - 14:58маш нарийн цогцыг илэрхийлдэг.
-
15:01 - 15:05Ингээд бид одоо
-
15:05 - 15:07хурлынхаа танхимд буцаад ирлээ.
-
15:07 - 15:08Бид цаг хугацааг ухраан
-
15:08 - 15:1113,7 тэрбум жилийн тэртээ очоод ирлээ.
-
15:11 - 15:14Үүнийг хүчирхэг түүх гэдэгтэй
та бүхэн санал нийлэх байх. -
15:14 - 15:18Энэ түүхэнд хүмүүс маш гайхалтай бөгөөд
-
15:18 - 15:19бүтээлч үүрэг гүйцэтгэсэн.
-
15:19 - 15:22Гэхдээ үүнд бас анхааруулга байна.
-
15:22 - 15:27Хуримтлуулан суралцах нь маш том хүч ба
-
15:27 - 15:28хүмүүс бид түүнийг
-
15:28 - 15:32удирдаж байгаагаа мэддэггүй.
-
15:32 - 15:35Би багадаа Англид амьдарч байснаа
сайн санаж байна. -
15:35 - 15:37Кубын пуужингийн хямралыг ч туулсан.
-
15:37 - 15:39Хэд хоногийн турш
-
15:39 - 15:42бүх биосфер сүйрлийн эрмэг дээр
-
15:42 - 15:44байгаа мэт санагдаж байлаа.
-
15:44 - 15:47Тэр зэвсэг одоо ч байсаар байгаа.
-
15:47 - 15:49Цэнэгтэй хэвээрээ байгаа.
-
15:49 - 15:51Бид энэ зангыг давж чадлаа ч гэсэн
-
15:51 - 15:53өөр занга биднийг хүлээж байгаа.
-
15:53 - 15:56Бид чулуужсан түлшийг хэт их ашигласнаас
-
15:56 - 16:00алтан дундаж нөхцөлийг алдагдуулж байна.
-
16:00 - 16:01Түүний тусламжтайгаар хүн төрөлхтөн
-
16:01 - 16:05сүүлийн 10 мянган жилийн турш
өсөж хөгжсөөр ирсэн. -
16:05 - 16:08Эх түүх юу хийж чадах вэ гэвэл
-
16:08 - 16:11бидний нарийн цогц бас эмзэг байдал болон
-
16:11 - 16:13тулгарч болох аюулыг харуулж чадна.
-
16:13 - 16:15Мөн хуримтлуулан суралцах хүчийг ч
-
16:15 - 16:17харуулж чадна.
-
16:17 - 16:20Харин одоо эцэст нь
-
16:20 - 16:24миний хүсэх зүйл бол
-
16:24 - 16:27би өөрийн ач хүү Даниель
-
16:27 - 16:29бас түүний найз нөхөд,
-
16:29 - 16:32дэлхий даяарх үе тэнгийнхэн нь
-
16:32 - 16:34эх түүхийг түүхийг мэдэж
байгаасай гэж хүсч байна. -
16:34 - 16:37Маш сайн мэдэж,
-
16:37 - 16:39бидэнтэй тулгараад буй шалгуурууд,
-
16:39 - 16:41бас боломжуудыг
-
16:41 - 16:43мэдээсэй гэж хүсч байна.
-
16:43 - 16:45Тиймээс ч та бидний хэсэг хүмүүс
-
16:45 - 16:47цахим сүлжээнд эх түүхийн хичээлийн
-
16:47 - 16:49үнэгүй төлөвлөгөө зохиож
-
16:49 - 16:51дэлхий дахины ахлах сургуулийн
сурагчдад хүргэх гэж байна. -
16:51 - 16:54Бид эх түүхээ мэдэх нь
-
16:54 - 16:57маш чухал оюуны багаж
болно гэж итгэж байна. -
16:57 - 17:01Учир нь Даниель ба түүний үеийхэн
-
17:01 - 17:03томоохон шалгуур болон
-
17:03 - 17:05боломжуудтай өмнөө
-
17:05 - 17:07манай үзэсгэлэнт гаригийг
-
17:07 - 17:12дахин нэг босго давах энэ мөчид
тулгараад байна. -
17:12 - 17:14Анхаарал тавьсанд баярлалаа.
-
17:14 - 17:18(Алга ташилт)
- Title:
- Эх дэлхийн түүхийг 18 минутанд
- Speaker:
- Дэвид Крисчэн
- Description:
-
more » « less
Дэвид Крисчэн огторгуйн үүсэл хөгжлийн түүхийг Их Тэсрэлтээс эхлэн интернэт сүлжээний үүслийг хүртэл 18-хан минутанд гайхалтай дүрслэл ашиглан тайлбарлаж байна. Энэ бол цогц биетүүд, амьдралын үүсэл, хүн төрөлхтний тухай ухаарал хайрласан, өргөн хүрээг хамарсан цаг хугацааны аялал, энэ бол "Эх түүх".
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 17:19
|
Indra Ganzorig approved Mongolian subtitles for The history of our world in 18 minutes | |
|
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The history of our world in 18 minutes | |
|
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The history of our world in 18 minutes | |
|
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The history of our world in 18 minutes | |
|
Tuya Bat accepted Mongolian subtitles for The history of our world in 18 minutes | |
|
Tuya Bat edited Mongolian subtitles for The history of our world in 18 minutes | |
|
Tuya Bat edited Mongolian subtitles for The history of our world in 18 minutes | |
|
Tuya Bat edited Mongolian subtitles for The history of our world in 18 minutes |

