< Return to Video

Фаренгейтаас Цельсрүү шилжүүлэх

  • 0:01 - 0:05
    Шинжлэх ухааны лабораторид термометр Цельсийн болон Фаренгейтийн аль аль температурыг харуулна.
  • 0:05 - 0:09
    Термометрт мөнгөн ус нь Фаренгейтийн 56 градусыг зааж байх үед
  • 0:09 - 0:13
    харгалзах Цельсийн температур ямар байх вэ?
  • 0:14 - 0:19
    Тэд бидэнд хэрэв бид Цельсийн температурыг мэдэж байвал Фаренгейтийн температурыг олох,
  • 0:19 - 0:24
    Эсвэл Фаренгейтийн температур мэдэгдэж байвал Цельсийн температурыг хэрхэн олох хоёр томьёо өгчээ.
  • 0:24 - 0:28
    Эдгээр нь үнэндээ бие биенээ олох томьёо байна, та нар алгебрын хичээл үзэх үед
  • 0:28 - 0:32
    үүний талаар илүү их судлах болно. Бид мөн
  • 0:32 - 0:34
    магадгүй өөр видео хичээлээр тэдгээрийг хэрхэн олох талаар тайлбарлана, энэ нь сонирхолтой байх ба багахан алгебрын үйлдэл оролцуулах болно.
  • 0:34 - 0:37
    Гэхдээ тэд бидэнд томьёог өгсөн болохоор биднийг үүнийг хэрэглэхийг хүссэн байна.
  • 0:37 - 0:40
    алийг нь хэрэглэх вэ гэдгээ ойлгох болно.
  • 0:40 - 0:46
    Бидэнд энд Фаренгейтийн температур өгсөн байна, тэгэхээр F нь 56-тай тэнцүү бөгөөд
  • 0:46 - 0:50
    Тэд биднээс Цельсийн температурыг асууж байна, тэгэхээр бид Цельсийн температур нь хэд вэ гэдгийг олох хэрэгтэй байна.
  • 0:52 - 0:55
    Энд байгаа энэ дээр , хэрэв Фаренгейтийн температурыг мэдэж байвал
  • 0:55 - 0:57
    та нар Цельсийн температурт хэд болохыг олж чадна.
  • 0:57 - 0:59
    Тэгэхээр энд байгаа энэ томьёог хэрэглэе.
  • 0:59 - 1:05
    Манай Цельсийн температур бол (5 / 9)-ийг үржүүлэх нь Фаренгейтийн температур,
  • 1:05 - 1:11
    Фаренгейтийн температур нь 56 градус Фаренгейт хасах нь 32.
  • 1:13 - 1:18
    56-аас 32-ыг хасвал 24, тэгэхээр энэ
  • 1:19 - 1:25
    (5 / 9)-ыг үржүүлэх нь 24 болох ба энэ нь 5-ыг үржүүлэх нь 24,
  • 1:25 - 1:29
    хуваах нь 9-тэй ижил юм.
  • 1:29 - 1:33
    5-ыг 24-өөр үржүүлэхээсээ өмнө бид хүртвэр хуваарийг
  • 1:33 - 1:37
    3-т хувааж болно, за хуваацгаая.
  • 1:37 - 1:41
    Хэрэв бид хүртвэр , хуваарийг 3-т хуваавал утга нь өөрчлөгдөхгүй.
  • 1:41 - 1:46
    24-ийг 3-т хуваавал 8, 9-ийг 3-т хуваавал 3.
  • 1:46 - 1:51
    Тэгэхээр энэ бол 5-ыг үржүүлэх нь 8 болж байна, хуваах нь 3 , градус.
  • 1:51 - 1:56
    Хэрэв бид энэ температурыг арай илүү тодорхой болгож бичихийг хүсч байвал
  • 1:56 - 2:02
    40-ийг 3-т хуваасан градус бидэнд байна.
  • 2:02 - 2:09
    3 нь 4-т нэг удаа багтаж, нэг үлдэнэ, 1 бууна, мөн тэгийг буулгаж ирлээ,
  • 2:09 - 2:15
    3 нь 10-т 3 удаа багтана, 1 үлдэгдэлтэй, дахиад нэг бууж ирнэ
  • 2:15 - 2:20
    бас нэг тэг буулгаж ирж болно, аравтын бутархайн таслалыг одоо энд тавина.
  • 2:20 - 2:25
    3 нь 10-т гурван удаа багтана, тэгэхээр энэ 3 нь төгсгөлгүй давтагдана.
  • 2:25 - 2:30
    тэгэхээр энэ нь 13.333... болохыг харж болно.
  • 2:30 - 2:35
    Энэ нь давтагдсаар байна, энэ зураас бол үелнэ гэдгийг харуулна, градус Цельс.
  • 2:35 - 2:38
    40 эсвэл та нар үүнийг 40-д 3 нь
  • 2:38 - 2:42
    13 удаа багтаж 1 үлдэнэ.
  • 2:42 - 2:48
    Тэгэхээр 13 бүхэл 1/3 гэж хэлж болно.
  • 2:48 - 2:51
    13 бүхэл 1/3 градус Цельс.
  • 2:51 - 2:57
    Аль ч арга нь болно, гэхдээ энэ бол Фаренгейтийн температур 56 градус байх үеийн Цельсийн температур юм.
Title:
Фаренгейтаас Цельсрүү шилжүүлэх
Description:

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн мэргэжлийн багш нарын оролцоотойгоор орчуулан бэлтгэв. http://www.one.mn АНУ-ын Хан Академийн http://www.khanacademy.mn Оюуны Бүтээлч Хамтын Өмч CC зохиогчийн эрхтэй бүтээлийг ашиглах BY-ND-SA нөхцөл, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.creativecommons.mn хаягаас авна уу.
Арифметикийн видео хичээл: Фаренгейтаас Цельсрүү шилжүүлэх
Title: Converting Farenheit to Celsius
Topic: Ratios, proportions, units and rates
Англи хэл дээр: https://www.youtube.com/watch?v=NqbkvEK46xM
Орчуулан бэлтгэсэн: Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан http://www.one.mn Захиалагч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам http://www.meds.gov.mn

more » « less
Video Language:
English
Duration:
02:58
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан edited Mongolian subtitles for Converting Farenheit to Celsius

Mongolian subtitles

Revisions

  • Revision 1 Edited
    Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан