Фаренгейтаас Цельсрүү шилжүүлэх
-
0:01 - 0:05Шинжлэх ухааны лабораторид термометр Цельсийн болон Фаренгейтийн аль аль температурыг харуулна.
-
0:05 - 0:09Термометрт мөнгөн ус нь Фаренгейтийн 56 градусыг зааж байх үед
-
0:09 - 0:13харгалзах Цельсийн температур ямар байх вэ?
-
0:14 - 0:19Тэд бидэнд хэрэв бид Цельсийн температурыг мэдэж байвал Фаренгейтийн температурыг олох,
-
0:19 - 0:24Эсвэл Фаренгейтийн температур мэдэгдэж байвал Цельсийн температурыг хэрхэн олох хоёр томьёо өгчээ.
-
0:24 - 0:28Эдгээр нь үнэндээ бие биенээ олох томьёо байна, та нар алгебрын хичээл үзэх үед
-
0:28 - 0:32үүний талаар илүү их судлах болно. Бид мөн
-
0:32 - 0:34магадгүй өөр видео хичээлээр тэдгээрийг хэрхэн олох талаар тайлбарлана, энэ нь сонирхолтой байх ба багахан алгебрын үйлдэл оролцуулах болно.
-
0:34 - 0:37Гэхдээ тэд бидэнд томьёог өгсөн болохоор биднийг үүнийг хэрэглэхийг хүссэн байна.
-
0:37 - 0:40алийг нь хэрэглэх вэ гэдгээ ойлгох болно.
-
0:40 - 0:46Бидэнд энд Фаренгейтийн температур өгсөн байна, тэгэхээр F нь 56-тай тэнцүү бөгөөд
-
0:46 - 0:50Тэд биднээс Цельсийн температурыг асууж байна, тэгэхээр бид Цельсийн температур нь хэд вэ гэдгийг олох хэрэгтэй байна.
-
0:52 - 0:55Энд байгаа энэ дээр , хэрэв Фаренгейтийн температурыг мэдэж байвал
-
0:55 - 0:57та нар Цельсийн температурт хэд болохыг олж чадна.
-
0:57 - 0:59Тэгэхээр энд байгаа энэ томьёог хэрэглэе.
-
0:59 - 1:05Манай Цельсийн температур бол (5 / 9)-ийг үржүүлэх нь Фаренгейтийн температур,
-
1:05 - 1:11Фаренгейтийн температур нь 56 градус Фаренгейт хасах нь 32.
-
1:13 - 1:1856-аас 32-ыг хасвал 24, тэгэхээр энэ
-
1:19 - 1:25(5 / 9)-ыг үржүүлэх нь 24 болох ба энэ нь 5-ыг үржүүлэх нь 24,
-
1:25 - 1:29хуваах нь 9-тэй ижил юм.
-
1:29 - 1:335-ыг 24-өөр үржүүлэхээсээ өмнө бид хүртвэр хуваарийг
-
1:33 - 1:373-т хувааж болно, за хуваацгаая.
-
1:37 - 1:41Хэрэв бид хүртвэр , хуваарийг 3-т хуваавал утга нь өөрчлөгдөхгүй.
-
1:41 - 1:4624-ийг 3-т хуваавал 8, 9-ийг 3-т хуваавал 3.
-
1:46 - 1:51Тэгэхээр энэ бол 5-ыг үржүүлэх нь 8 болж байна, хуваах нь 3 , градус.
-
1:51 - 1:56Хэрэв бид энэ температурыг арай илүү тодорхой болгож бичихийг хүсч байвал
-
1:56 - 2:0240-ийг 3-т хуваасан градус бидэнд байна.
-
2:02 - 2:093 нь 4-т нэг удаа багтаж, нэг үлдэнэ, 1 бууна, мөн тэгийг буулгаж ирлээ,
-
2:09 - 2:153 нь 10-т 3 удаа багтана, 1 үлдэгдэлтэй, дахиад нэг бууж ирнэ
-
2:15 - 2:20бас нэг тэг буулгаж ирж болно, аравтын бутархайн таслалыг одоо энд тавина.
-
2:20 - 2:253 нь 10-т гурван удаа багтана, тэгэхээр энэ 3 нь төгсгөлгүй давтагдана.
-
2:25 - 2:30тэгэхээр энэ нь 13.333... болохыг харж болно.
-
2:30 - 2:35Энэ нь давтагдсаар байна, энэ зураас бол үелнэ гэдгийг харуулна, градус Цельс.
-
2:35 - 2:3840 эсвэл та нар үүнийг 40-д 3 нь
-
2:38 - 2:4213 удаа багтаж 1 үлдэнэ.
-
2:42 - 2:48Тэгэхээр 13 бүхэл 1/3 гэж хэлж болно.
-
2:48 - 2:5113 бүхэл 1/3 градус Цельс.
-
2:51 - 2:57Аль ч арга нь болно, гэхдээ энэ бол Фаренгейтийн температур 56 градус байх үеийн Цельсийн температур юм.
- Title:
- Фаренгейтаас Цельсрүү шилжүүлэх
- Description:
-
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн мэргэжлийн багш нарын оролцоотойгоор орчуулан бэлтгэв. http://www.one.mn АНУ-ын Хан Академийн http://www.khanacademy.mn Оюуны Бүтээлч Хамтын Өмч CC зохиогчийн эрхтэй бүтээлийг ашиглах BY-ND-SA нөхцөл, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.creativecommons.mn хаягаас авна уу.
Арифметикийн видео хичээл: Фаренгейтаас Цельсрүү шилжүүлэх
Title: Converting Farenheit to Celsius
Topic: Ratios, proportions, units and rates
Англи хэл дээр: https://www.youtube.com/watch?v=NqbkvEK46xM
Орчуулан бэлтгэсэн: Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан http://www.one.mn Захиалагч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам http://www.meds.gov.mn - Video Language:
- English
- Duration:
- 02:58
![]() |
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан edited Mongolian subtitles for Converting Farenheit to Celsius |