Эмийн бодис тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? - Саура Гарофауло
-
0:07 - 0:09Ихэнх хүмүүс эм ууж,
-
0:09 - 0:10тариа тариулж,
-
0:10 - 0:13амьдралынхаа туршид
ямар нэгэн эмийн бодисыг хэрэглэдэг. -
0:13 - 0:18Гэхдээ бидний ихэнх нь эдгээр бодисууд
хэрхэн үйлчилдгийг мэддэггүй. -
0:18 - 0:21Олон төрлийн бодисууд
бидний бие, -
0:21 - 0:23сэтгэн бодох чадвар,
-
0:23 - 0:25ааш араншинд
хэрхэн нөлөөлдөг вэ? -
0:25 - 0:29Ихэнхдээ эдгээр нь эмийн бодис
тархины эсийн холбоосыг -
0:29 - 0:31хэрхэн өөрчилж буйгаас хамаардаг.
-
0:31 - 0:34Тэрхүү холбоо олон янзаар
өөрчлөгдөж болно. -
0:34 - 0:36Гэхдээ эм тархинд очихоос өмнө
-
0:36 - 0:38эхлээд цусны эргэлтэд орох ёстой.
-
0:38 - 0:42Тэр хүртэл эмийн бодисыг хэрхэн
хэрэглэснээс шалтгаалан -
0:42 - 0:44хэдэн секундээс хэдэн цаг ч болж болно.
-
0:44 - 0:47Хамгийн удаан нь эмийг уух юм.
-
0:47 - 0:50Учир нь эм эхлээд
хоол боловсруулах системд -
0:50 - 0:52шингэж байж үйлчилгээ үзүүлдэг.
-
0:52 - 0:54Эмийн бодисыг
амьсгалын замаар хэрэглэвэл -
0:54 - 0:56цусны эргэлтэд хурдан хүрдэг.
-
0:56 - 0:59Химийн бодисыг шууд цусанд шахдаг учир
-
0:59 - 1:02судсаар тарих ч мөн
хурдан үйлчилгээ үзүүлдэг. -
1:02 - 1:07Үүний дараа эм хүрэх газартаа буюу
тархинд хурдан хүрдэг. -
1:07 - 1:10Тархинд орох зам нь цус-тархины
хаалтаар хамгаалагдсан байдаг. -
1:10 - 1:13Энэ нь цусыг мэдрэлийн системээс
тусгаарлаж, -
1:13 - 1:16хортой бодисыг ялгах үүрэгтэй.
-
1:16 - 1:20Тиймээс бүх бодис эдгээр
хаалтыг давахад шаардагдах -
1:20 - 1:23тодорхой химийн найрлага агуулах ёстой.
-
1:23 - 1:28Үүний дараа, бодис нь
нейрон ба синапсын холбоог онилон -
1:28 - 1:31тархины ердийн ажиллагаанд нөлөөлдөг.
-
1:31 - 1:35Нейрон нь бөөм, дентрит
болон аксоноос бүтдэг мэдрэлийн эс юм. -
1:35 - 1:40Синапс нь аксон болон
дентритийн хооронд байрлаж -
1:40 - 1:43цахилгаан химийн дохиог
нейронуудийн хооронд дамжуулдаг. -
1:43 - 1:48Эдгээр дохионууд нийлэгжин
медиатор болдог. -
1:48 - 1:49Ааш зан, сэтгэл хөдлөл,
-
1:49 - 1:51танин мэдэхүйг зохицуулахад
-
1:51 - 1:53медиатор бүр
ондоо үүрэг гүйцэтгэдэг. -
1:53 - 1:56Гэхдээ бүгд 2 үйлдлийн
аль нэгийг гүйцэтгэдэг. -
1:56 - 1:58Нэг бол хүлээн авагч нейроныг саатуулж
-
1:58 - 2:00идэвхийг нь хязгаарлана.
-
2:00 - 2:01Эсвэл өдөөж
-
2:01 - 2:05мэдрэлийн тогтолцоонд тарах
шинэ дохио үүсгэнэ. -
2:05 - 2:08Үлдсэн медиатор нь ихэнхдээ задарна.
-
2:08 - 2:11Эсвэл дамжуулагч мэдрэлийн эсүүдэд
буцаад шингэнэ. -
2:11 - 2:16Эдгээр синапсын дамжуулалтын
үе шатанд хэр нөлөөлж буйгаас -
2:16 - 2:19эмийн бодисын үйлчилгээ шууд хамаарна.
-
2:19 - 2:22Эцсийн үр дүн нь
медиаторын тархалтын хэмжээ -
2:22 - 2:25ихсэх эсвэл багасах байдаг.
-
2:25 - 2:28Жишээ нь, түгээмэл
сэтгэл гутралын эсрэг эмүүд нь -
2:28 - 2:31сэтгэл санааг тэнцвэржүүлэгч
медиатор болох -
2:31 - 2:35серотонины буцан шингээлтийг зогсоодог.
-
2:35 - 2:38Ингэснээр илүү их серотониныг
мэдрэлийн тогтолцоонд оруулдаг. -
2:38 - 2:40Харин морфин зэрэг
өвчин намдаагчид -
2:40 - 2:43серотонин болон нор-адреналины
хэмжээг ихэсгэдэг. -
2:43 - 2:45Эдгээр нь эрч хүч,
-
2:45 - 2:46сэрэл,
-
2:46 - 2:47сэрэмж,
-
2:47 - 2:48болон таашаалыг хянадаг.
-
2:48 - 2:52Эдгээр мэдрэлийн дамжуулагчид
эндорфин хүлээн авагчид нөлөөлж -
2:52 - 2:54өвчин мэдрэлтийг багасгадаг.
-
2:54 - 2:57Тайвшруулах эм нь
мэдрэлийн идэвхийг сулруулагч болох -
2:57 - 3:01ГАБХ бодисын ялгарлыг нэмэгдүүлснээр
-
3:01 - 3:04хүнийг амрааж, тайвшруулдаг.
-
3:04 - 3:07Хууль бус болон мансууруулах
бодис яадаг бол? -
3:07 - 3:11Эдгээр нь тархинд хүчтэй нөлөөлдөг бөгөөд
эрдэмтэд судалсаар л байгаа. -
3:11 - 3:14Амфетамин болох болор мет
зэрэг сэргээш нь -
3:14 - 3:17таашаал болон урамшуулалтай холбоотой
-
3:17 - 3:21медиатор болох допамины
удаан хугацааны ялгарлыг өдөөдөг. -
3:21 - 3:23Мөн нораднералины ресепторыг
идэвхжүүлдэг. -
3:23 - 3:25Ингэснээр зүрхний цохилт хурдсаж,
-
3:25 - 3:26хүүхэн хараа томорч,
-
3:26 - 3:30мөн биеийн тэмцэх эсвэл зугтах хариу
үйлдлийг өдөөдөг. -
3:30 - 3:33Кокаин нь серотонин ба допамины
шингэлтийг хааж -
3:33 - 3:35мэдрэлийн тогтолцоонд
улам ихийг оруулснаар -
3:35 - 3:37эрч хүч нэмэгдэж,
-
3:37 - 3:38сэтгэл хөөрөл үүсэж,
-
3:38 - 3:40хоолны дуршлыг дардаг.
-
3:40 - 3:44Хий юм үзэгдүүлэгч бодисууд
хамгийн хачирхалтай нөлөө үзүүлдэг. -
3:44 - 3:46ЛСД,
-
3:46 - 3:47мескалин,
-
3:47 - 3:48ДМТ зэрэг бодисууд нь
-
3:48 - 3:50сэтгэл санаа ба хөөрөл
зохицуулагч болох -
3:50 - 3:53серотонины ялгаралтыг зогсоодог.
-
3:53 - 3:57Мөн мэдрэхүй, суралцах,
харилцааг зохицуулахад оролцдог -
3:57 - 4:00мэдрэлийн холбоосуудад нөлөөлдөг нь
-
4:00 - 4:04эдгээр бодисын маш хүчтэй нөлөөг
тайлбарлах байх. -
4:04 - 4:07Зарим нөлөө нь сонирхолтой
сонсогдож байсан ч, -
4:07 - 4:11эдгээр бодисын зарим нь хууль бус эсвэл
хатуу хяналттай байдаг нь учиртай. -
4:11 - 4:15Мансууруулах бодисууд тархины
химийн төлөвт нөлөөлөх хүчтэй бөгөөд -
4:15 - 4:18давтан хэрэглэх нь
мэдрэлийн тогтолцоог саатуулж -
4:18 - 4:19хүний бодох чадвар,
-
4:19 - 4:20шийдвэр гаргах,
-
4:20 - 4:21суралцах,
-
4:21 - 4:23мөн санах ойг үүрд өөрчилнө.
-
4:23 - 4:25Мансууруулах бодисын нөлөөний талаар
-
4:25 - 4:28бидний мэдэхгүй сайн, муу
олон зүйлс байсаар байна. -
4:28 - 4:32Гэхдээ бидний мэддэг бодисууд нь
маш сайн судлагдсан бөгөөд -
4:32 - 4:34үр дүнтэй эмийн бодис болон өөрчлөгдсөн.
-
4:34 - 4:38Бид тархи болон мансууруулах бодисын
талаар илүү ихийг мэдэх тусам -
4:38 - 4:42судлаачдыг төөрөгдүүлж буй өнөөгийн олон
анагаахын асуудлуудыг -
4:42 - 4:44шийдвэрлэх боломж ихсэх юм.
- Title:
- Эмийн бодис тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? - Саура Гарофауло
- Description:
-
Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/how-do-drugs-affect-the-brain-sara-garofalo
Ихэнх хүмүүс эм ууж, тариа тариулж, амьдралынхаа туршид ямар нэгэн эмийн бодисыг хэрэглэдэг. Гэхдээ бидний ихэнх нь эдгээр бодисууд хэрхэн үйлчилдгийг мэддэггүй. Олон төрлийн бодисууд бидний бие, бодох чадвар, ааш араншинд хэрхэн нөлөөлдөг вэ? Хэрхэн зарим бодис тархины эсийн холбоонд нөлөөлдгийг Саура Гарофауло тайлбарлажээ.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:05
![]() |
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for How do drugs affect the brain? - Sara Garofalo | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How do drugs affect the brain? - Sara Garofalo | |
![]() |
Nomindari Bayaraa accepted Mongolian subtitles for How do drugs affect the brain? - Sara Garofalo | |
![]() |
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How do drugs affect the brain? - Sara Garofalo | |
![]() |
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How do drugs affect the brain? - Sara Garofalo | |
![]() |
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How do drugs affect the brain? - Sara Garofalo | |
![]() |
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How do drugs affect the brain? - Sara Garofalo | |
![]() |
Энх-Анар edited Mongolian subtitles for How do drugs affect the brain? - Sara Garofalo |