Түүхэн дэх хамгийн том мэдээллийг Панамын баримтын сэтгүүлчид задалсан нь
-
0:01 - 0:03Хэрвээ та 11.5 сая бичиг баримтны
цаана буй -
0:03 - 0:06мэдээллийн учрыг олж, баталгаажуулж,
-
0:06 - 0:08мөн утга учиртай
болгох хэрэгтэй бол яах вэ? -
0:08 - 0:10Энэ сорилттой
хэсэг сэтгүүлчид -
0:10 - 0:12өнгөрсөн жилийн сүүлээр нүүр тулсан юм.
-
0:13 - 0:16Жон Доу хэмээн нэрээ нууцалсан хүн
-
0:16 - 0:19ямар нэгэн аргаар Моссак Фонсека гэх
Панамын хуулийн фирмийн -
0:19 - 0:23бараг 40 жилийн баримтыг хуулж
дөнгөсөн байлаа. -
0:23 - 0:26Энэ нь дэлхий дээрх
Британийн Виржини арлууд шиг -
0:26 - 0:30оффшор дахь татвараас зайлсхийдэг бүсэд
-
0:30 - 0:32нууцтай, баян, эрх мэдэлтэй хүмүүст
-
0:32 - 0:35данс нээж өгөхөд мэргэшсэн
олон фирмийн нэг юм. -
0:36 - 0:40Жон Доу нь энэ фирмийн
бүхий л санхүүгийн хүснэгт, -
0:40 - 0:42бүх харилцагчийн файл,
-
0:42 - 0:43бүх и-мэйлийг
-
0:43 - 0:461977 оноос одоог хүртэлх
мэдээллийг хуулж чаджээ. -
0:47 - 0:49Энэ бол хэний ч өмнө нь харж байгаагүй
-
0:49 - 0:52татвараас зайлсхийх системийн
нууцлалтай мэдээллийн -
0:52 - 0:54хамгийн том сан байлаа.
-
0:54 - 0:59Гэхдээ энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйд
асар том сорилт болсон юм. -
1:00 - 1:04Бодоод үздээ.
11.5 сая бичиг баримт -
1:04 - 1:08дотроо 200-аас дээш орны хүмүүсийн нууцыг
агуулж байна гээд бодоод үз дээ. -
1:08 - 1:11Та асар их мэдээллийн сангийн
хаанаас нь эхлэх вэ? -
1:11 - 1:13Бөмбөрцгийн өнцөг булан бүрт тархах,
-
1:13 - 1:16төрөл бүрийн хэлээр ярьдаг хүмүүст,
-
1:16 - 1:19бүр заримдаа тэдэнд
яаж нөлөөлөх нь ч тодорхойгүй -
1:19 - 1:22ийм мэдээг та хаанаас нь эхэлж ярих вэ?
-
1:23 - 1:25Жон Доу тэр мэдээллийг Германы
"Зюддойчэ Цайтунг" сонингийн -
1:25 - 1:28хоёр сэтгүүлчид өгсөн байна.
-
1:29 - 1:32Үүнийг хийх болсон шалтгааныг
тэрээр: -
1:32 - 1:35"эдгээр баримтууд илчлэх шударга бус
байдлын цар хүрээ байсан" гэжээ. -
1:36 - 1:38Гэвч ганц хүн хэзээ ч ийм их хэмжээний
-
1:38 - 1:40мэдээллийн учрыг тайлж чадахгүй шүү дээ.
-
1:40 - 1:42Тэгээд Зюддойчэ Цайтунг сонин
-
1:42 - 1:45Вашингтон хотод байрлах
манай байгууллага болох -
1:45 - 1:48"Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн
холбоо"-нд хандсан. -
1:50 - 1:54Бидний хийхээр шийдсэн зүйл нь
сэтгүүлчдийн хувьд заалгасан -
1:54 - 1:55бүх зүйлсийн
яг эсрэг нь байсан. -
1:55 - 1:57Энэ бол хуваалцах.
-
1:57 - 1:58(Инээд)
-
1:58 - 2:02Эрэн сурвалжлагч нар байгалиасаа
ганцаараа ажилаж дассан байдаг. -
2:02 - 2:04Бид өөрсдийн нууцыг
бүх чадлаараа, -
2:04 - 2:06заримдаа бүр эрхлэгчээсээ хүртэл
манадаг. -
2:06 - 2:08Учир нь бид байгаа зүйлээ тэдэнд
хэлсэн мөчид -
2:08 - 2:10тэр мэдээг тэд шууд хүсэх болно.
-
2:11 - 2:12Ний нуугүй хэлэхэд,
-
2:13 - 2:14сонирхолтой мэдээ олсон үед
-
2:14 - 2:16алдар сууг нь өөрөө хүртмээр
байдаг шүү дээ. -
2:18 - 2:20Гэхдээ бид агшиж буй ертөнцөд
амьдарч байгаа ба -
2:20 - 2:24хэвлэл мэдээлэл үүнд хариу үзүүлэхдээ
удаан байна. -
2:24 - 2:27Бидний сурвалжилдаг асуудлууд улам л
үндэстэн дамнасан шинжтэй болж байна. -
2:27 - 2:30Асар том корпорациуд дэлхий даяар
үйл ажиллагаагаа явуулж байна. -
2:30 - 2:34Байгаль орчин ба эрүүл мэндийн хямралууд
дэлхий нийтийг хамарч байна. -
2:34 - 2:37Санхүүгийн урсгал ба санхүүгийн хямралууд
мөн адил. -
2:37 - 2:40Тэгэхээр сэтгүүл зүй мэдээг
дэлхийн хэмжээнд мэдээллэхдээ -
2:41 - 2:43ингэж оройтсон нь гайхмаар
байгаа юм л даа. -
2:44 - 2:47Түүгээр зогсохгүй сэтгүүл зүй
-
2:47 - 2:50технологийн бий болгох боломжуудаас айж,
тэдгээрийг ашиглалгүй -
2:50 - 2:52хойрго хандаж байгаа нь гайхмаар юм.
-
2:54 - 2:57Сэтгүүлчдийн технологиос айдаг шалтгаан нь
-
2:57 - 3:01хүмүүсийн мэдээ хүлээж авах
байдал өөрчлөгдснөөс болж -
3:01 - 3:04мэргэжлийн хамгийн том байгууллагууд
хүндхэн нөхцөлд байгаад юм. -
3:05 - 3:09Сурвалжлагыг дэмждэг сурталчилгааны
бизнесийн загварууд хоцрогдсон. -
3:10 - 3:13Энэ нь сэтгүүл зүйг хямралд оруулж,
-
3:13 - 3:18эдгээр байгууллагуудыг үйл ажиллагаагаа
дахин цэгнэхэд хүргэж байна. -
3:18 - 3:20Гэсэн ч хямрал байгаа газар
-
3:20 - 3:21боломж бас байдаг.
-
3:22 - 3:23Панамын баримтууд нэрээр
-
3:23 - 3:27танигдсан баримтуудаас бидэнд
тулгарсан хамгийн эхний сорилт бол -
3:27 - 3:29хайлт хийж уншихад дөхөм болгох байсан.
-
3:29 - 3:32Тэнд бараг таван сая имэйл,
-
3:32 - 3:35сканнердаж, дугаарлах шаардлагатай
хоёр сая PDF баримт, -
3:35 - 3:38мөн сая сая файл болон
баримтууд байлаа. -
3:38 - 3:40Тэр бүхнийг интернэтэд
-
3:40 - 3:43аюулгүй, баталгаатай газар
байлгах хэрэгтэй байсан. -
3:43 - 3:46Дараа нь баримтуудыг
харуулахаар сэтгүүлчдийг урьсан юм. -
3:46 - 3:49Нийт 76 орны 100 гаруй
-
3:49 - 3:52хэвлэл мэдээллийн
хэрэгслийг цуглуулав. -
3:52 - 3:54Британий БиБиСи-гээс эхлээд
-
3:55 - 3:57Францын Ле Монд сонин,
-
3:57 - 3:59Японы Асахи Шимбун хүртэл.
-
4:00 - 4:04"Нутгийн хүмүүст нутгийнх нь нэрийг" гэж
уг санаагаа нэрлэсэн юм. -
4:04 - 4:06Нигерийн сэтгүүлчээс илүү хэн танд
-
4:06 - 4:09Нигерид ямар хүн чухал
гэдгийг хэлэх вэ? -
4:10 - 4:12Канадад хэн гэдгийг Канад хүнээс
илүү хэн бэ? -
4:12 - 4:15Уригдсан хүн бүр хоёр л
дүрмийг дагах ёстой байлаа: -
4:15 - 4:20бид бүгд олсон зүйлээ бусадтайгаа
хуваалцах ба -
4:20 - 4:24бид бүгд нэг өдөр мэдээгээ нийтэлнэ гэж
тохирсон юм. -
4:24 - 4:26Бид хэвлэлийн хамтрагчдаа
-
4:26 - 4:29өмнөх багахан хамтын ажиллагаагаар
бий болсон итгэл болон -
4:29 - 4:32бичиг баримтуудаас гарж ирсэн мэдээнээс
үндэслэн сонгосон. -
4:33 - 4:35Түүнээс хойших хэдэн сард
-
4:35 - 4:38миний 20 хүрэхгүй хүнтэй жижиг
ашгийн бус байгууллагад -
4:38 - 4:4125 хэлний 350 гаруй сэтгүүлч нэгдсэн юм.
-
4:42 - 4:44Түүхэн дэх хамгийн том
алдагдсан мэдээлэл -
4:44 - 4:47түүхэн дэх хамгийн том сэтгүүл зүйн
хамтын ажиллагааг бий болгосон юм. -
4:48 - 4:54376 орон орны сэтгүүлчид тэр бүр
хийгээд байдаггүй зүйлээ хийж байв. -
4:54 - 4:56Мөр зэрэгцэн ажиллаж,
-
4:56 - 4:57мэдээлэл хуваалцаж байлаа.
-
4:57 - 4:59Гэхдээ хэнд ч хэлэлгүйгээр.
-
5:00 - 5:02Энэ үед тодорхой болсон юм бол
-
5:02 - 5:04хамгийн их чимээ гаргахын тулд
-
5:04 - 5:07эхлээд бидэнд хамгийн их нам гүм байдал
хэрэгтэй байсан. -
5:08 - 5:11Олон сарын турш үргэлжлэх уг төслийг
удирдахын тулд бид -
5:11 - 5:13найдвартай виртуал редакцийг бүтээсэн.
-
5:13 - 5:16Бид нууцлагдсан харилцаа холбооны
систем ашиглаж, -
5:16 - 5:19тусгайлан зохиосон хайлтын систем
бүтээсэн. -
5:19 - 5:20Сэтгүүлчид уг виртуал редакцид
-
5:21 - 5:23бичиг баримтаас гарч ирсэн
сэдвүүдийг -
5:23 - 5:25тойрон хэлэлцэх боломжтой болсон.
-
5:25 - 5:30Жишээ нь цусан алмаз эсвэл содон урлагийн
бүтээл сонирхогчид -
5:30 - 5:33оффшор ертөнцөд
хэрхэн нууц наймаа хийдэг талаарх -
5:33 - 5:35мэдээллийг хуваалцаж болох юм.
-
5:35 - 5:38Спортод сонирхолтой бол
-
5:38 - 5:41алдартай спортын одууд өөрсдийн дүрсийг
ашиглах эрхийг -
5:41 - 5:43оффшор компаниудад байрлуулснаар
-
5:43 - 5:45үйл ажиллагаа явуулдаг
улсынхаа татвараас -
5:45 - 5:47хэрхэн зайлсхийдэг тухай мэдээллийг
хуваалцаж болно. -
5:48 - 5:50Гэхдээ хамгийн сонирхолтой нь
-
5:50 - 5:53уг бичиг баримтуудаас илэрсэн
дэлхийн удирдагчид -
5:53 - 5:56мөн сонгогдсон улс төрчид байлаа.
-
5:57 - 6:00Жишээлбэл: Украины ерөнхийлөгч
Петро Порошенко, -
6:01 - 6:04Оросын ерөнхийлөгч Владимир Путины
дотно зөвлөхүүд, -
6:06 - 6:09мөн Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон
өөрийн нас барсан аав -
6:09 - 6:11Иан Камероноор дамжуулан холбогдсон байв.
-
6:13 - 6:16Уг бичиг баримтууд дотор нууц оффшор
аж ахуйн нэгжүүд нуугдаж байв. -
6:16 - 6:18Жишнээ нь Винтрис Инк.
-
6:18 - 6:20Британий Виржиний арлуудад байрладаг
-
6:20 - 6:24Исландын ерөнхий сайдын эзэмшдэг
компани байлаа. -
6:24 - 6:27Бидний төсөлд уригдсан Исландын сэтгүүлч
-
6:27 - 6:30Йоханнес Кристьянссонг би
дэлхийн хамгийн ганцаардмал хүн -
6:30 - 6:32гэж нэрлэх дуртай.
-
6:32 - 6:35Тэр 9 сарын турш цалинтай ажлаас
татгалзан -
6:35 - 6:37эхнэрийнхээ орлогоор амьдарсан.
-
6:37 - 6:41Исландын урт өвлийн турш хэрэгт дурлах
нүднүүдээс сэргийлж -
6:41 - 6:43гэрийнхээ цонхыг халхалсан.
-
6:44 - 6:47Удалгүй тэр ажилдаа очоогүй
шалтгаанаа тайлбарлах хэрэггүй болсон ч -
6:47 - 6:49тэр нүдээ улайлган
-
6:49 - 6:50орой бүр
-
6:50 - 6:51сар бүр ажилсаар байлаа.
-
6:52 - 6:54Энэ бүх хугацаанд тэр
-
6:54 - 6:58улсынхаа удирдагчийг огцруулах
мэдээлэл дээр ажиллаж байсан. -
6:58 - 7:02Та эрэн сурвалжлах сэтгүүлч байгаад
гайхалтай зүйл олж илрүүлвэл, -
7:02 - 7:06жишээ нь танай ерөнхий сайд
нууц оффшор компанитай холбоотой -
7:06 - 7:10ба тэр компани нь Исландын банкуудад
санхүүгийн ашиг сонирхолтой бол -
7:10 - 7:12өөрийнх нь сонгуульд ялсан гол асуудал
-
7:12 - 7:15хамгийн түрүүнд танд
чангаар орилмоор санагдана. -
7:16 - 7:19Үүний оронд өөрийнхөө ярьж болох
цөөхөн хэдэн хүнтэй -
7:19 - 7:22Йоханнес бид хоёр нэг төрлийн
хошигнолыг хуваалцдаг байлаа. -
7:22 - 7:24Тэр "Винтрис ирж байна" гэдэг байв.
-
7:24 - 7:26(Инээд)
-
7:26 - 7:28(Алга ташилт)
-
7:29 - 7:32Бид "Хаан ширээний тоглоомын"
шүтэн бишрэгчид. -
7:33 - 7:36Жоханнес шиг сэтгүүлчид
хашгирмаар болохдоо -
7:36 - 7:39виртуал редакц дотор хашгирсан
бөгөөд -
7:39 - 7:41тэрхүү хашгирааныг
мэдээ болгохдоо -
7:41 - 7:44өөрт байсан баримтуудаас гадна
шүүхийн протокол, -
7:44 - 7:46албан ёсны компаний бүртгэл,
-
7:46 - 7:50тэгээд нэрлэх гэж байгаа хүмүүсээс
асуусан асуултыг ашигласан. -
7:51 - 7:55Панамын баримтууд сэтгүүлчдэд
бусдаас өөр өнцгөөс -
7:55 - 7:58ертөнцийг харах боломж
олгосон юм. -
7:58 - 8:00Бид мэдээгээ судлах явцад
-
8:00 - 8:01бидэнтэй холбоогүйгээр
-
8:01 - 8:04томоохон улс төрийн авилгын хэрэг
Бразилд болсон. -
8:05 - 8:08Аргентинд шинэ удирдагч сонгогдсон.
-
8:09 - 8:12Холбооны Мөрдөх Товчоо мэргэжлийн
хөлбөмбөгийн ертөнцийг удирддаг -
8:13 - 8:16ФИФА-ийн томоохон албан тушаалтнуудад
ял тулгаж эхэлсэн. -
8:17 - 8:19Панамын баримтууд эдгээр
үйл явдал бүрийн тухай -
8:19 - 8:22өвөрмөц санаа дэвшүүлж байсан юм.
-
8:22 - 8:25Тэгэхээр бидний ажлыг нурааж
болох байсан дарамт, -
8:25 - 8:28эрх ашгийн тэмцлийг төсөөлж
байгаа байх. -
8:28 - 8:29Эдгээр сэтгүүлчдийн хэн нь ч
-
8:29 - 8:31уг гэрээг цуцалж болох байлаа.
-
8:31 - 8:32Гэхдээ тэгээгүй.
-
8:32 - 8:34Тэгээд энэ оны 4 сарын 3-нд,
-
8:34 - 8:36Германы цагаар 20:00 цагт
-
8:36 - 8:40бид нэгэн зэрэг 76 оронд
мэдээгээ нийтэлсан юм. -
8:40 - 8:47(Алга ташилт)
-
8:52 - 8:55Панамын баримтууд тэр дороо оны онцлох
мэдээний нэг болсон юм. -
8:55 - 8:58Энэ бид мэдээг нийтэлсний маргааш
Исландад болсон үйл явдал. -
8:59 - 9:01Олон эсэргүүцлийн эхнийх нь энэ байлаа.
-
9:01 - 9:03Исландын ерөнхий сайд огцрох хэрэгтэй
болсон. -
9:03 - 9:06Олон хүн огцорсны эхнийх нь энэ байлаа.
-
9:06 - 9:10Бид олон алдартнуудыг онцолсны дотор
дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчин -
9:10 - 9:12Лионел Мэсси багтаж байлаа.
-
9:13 - 9:15Урьдчилан тооцоолоогүй үр дагаврууд
бас байсан. -
9:15 - 9:19Мексикийн хар тамхины сүлжээний эдгээр
сэжиг бүхий гишүүдийн -
9:19 - 9:22орогнох газрыг бид нийтэлсний
дараагаар баривчилсан. -
9:23 - 9:25Тэд нар оффшор компаниа бүртгүүлэхдээ
-
9:25 - 9:27өөрсдийн хаягаа ашигласан байлаа.
-
9:27 - 9:29(Инээд)
-
9:31 - 9:34Бидний хийж чадсан юманд
нэг ёжтой зүйл байв. -
9:34 - 9:37Бизнесийн загварыг эвдсэн
технологи болох интернет -
9:37 - 9:40бидэнд сэтгүүл зүйг шинэчлэх
боломж өгч байна. -
9:41 - 9:43Энэ динамик урьд өмнө
байгаагүй их хэмжээний -
9:43 - 9:45ил тод байдал, өөрчлөлтийг
бий болгож байна. -
9:46 - 9:49Бүлэг сэтгүүлчид хэрхэн дэлхий даяар
өөрчлөлт бий болгож болдгийг -
9:49 - 9:52асар их хэмжээний алдагдсан мэдээлэлд
сэтгүүл зүйн -
9:52 - 9:56шинэлэг болон хуучинсаг
аргуудыг ашиглаж харуулсан. -
9:56 - 10:01Жон Доугын өгсөн зүйлийг бид
маш чухал болгосон. -
10:01 - 10:03Мөн нөөц баялагаа хуваалцсанаар
-
10:03 - 10:07ихэнх хэвлэлийн байгууллагуудын өнөө үед
санхүүгийн асуудлаас болж зөвшөөрдгөөс -
10:07 - 10:09илүү ухах боломж олгосон.
-
10:09 - 10:11Илүү гүнзгий бас урт хугацаагаар.
-
10:12 - 10:13Энэ нь их эрсдэлтэй алхам байсан.
-
10:13 - 10:15Уг арга мэдээ болгонд тохирохгүй.
-
10:15 - 10:17Гэвч бид Панамын баримтуудаар
-
10:17 - 10:20ямар ч улсын тухай хаанаас ч хамаагүй
бичиж болдог ба -
10:20 - 10:24дурын дайны талбарыг сонгож ажлаа
хамгаалж болдог гэдгийг харуулсан. -
10:24 - 10:2676 өөр оронд
-
10:26 - 10:30мэдээ нийтлэхийг зогсоох шүүхийн хориг
олж авах гээд үз л дээ. -
10:30 - 10:32Гарцаагүй болох юмыг зогсоох гээд үз дээ.
-
10:33 - 10:37Бид мэдээгээ нийтэлсний дараахан Йоханнес
надад 3 үгтэй мессеж илгээсэн: -
10:38 - 10:40"Винтрис ирсэн байна."
-
10:40 - 10:41(Инээд)
-
10:41 - 10:45Тэр ирсэн бөгөөд тэрэнтэй сэтгүүл зүйн
шинэ эрин ирсэн байж магадгүй. -
10:46 - 10:47Баярлалаа.
-
10:47 - 10:54(Алга ташилт)
-
10:58 - 10:59Бруно Жуссани: Жерард, баярлалаа.
-
10:59 - 11:02Тантай ажилсан 350 сэтгүүлчдэд энэхүү
алга ташилтыг -
11:02 - 11:04та явуулах байх, тиймээ?
-
11:04 - 11:06Би одоо танаас хэдэн асуулт
асуумаар байна. -
11:06 - 11:07Эхний асуулт нь:
-
11:07 - 11:10та нууцаар бүтэн жилийн турш
-
11:10 - 11:14дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн
350 гаруй хүнтэй ажиллаа. -
11:14 - 11:17Танд уг задарсан мэдээ нийтэд задарна гэж,
-
11:17 - 11:19хэн нэгэн мэдээ нийтэлснээс болж
-
11:19 - 11:22энэ хамтын ажил нурж магадгүй
-
11:22 - 11:24гэж санагдах үе байсан уу?
-
11:24 - 11:26Эсвэл танай бүлгээс гадуур,
хэн нэгэн олж мэдсэн зарим -
11:26 - 11:28мэдээллээ нийтлэх ч юм уу?
-
11:28 - 11:31Жерард Райл: Явцдаа бид хэд хэдэн
хямралтай тулгарсан. -
11:31 - 11:34Дэлхий даяара ямар нэг шуугиан дэгдэхэд
-
11:34 - 11:36тухайн орны сэтгүүлчид мэдээг
тэр дор нь нийтлэхийг хүссэн. -
11:36 - 11:38Тэднийг тайвшруулах хэрэг гарсан.
-
11:38 - 11:41Бидний хамгийн том хямрал мэдээ нийтлэхээс
7 хоногийн өмнө болсон. -
11:41 - 11:45Бид Владимир Путиний туслахууд руу
хэдэн асуулт явуулсан боловч -
11:45 - 11:47хариулахын оронд
-
11:47 - 11:50Кремль хэвлэлийн бага хурал зарлан
биднийг буруутган, -
11:50 - 11:53энэ бүхнийг Барууныхны хийж байгаа
хуйвалдаан гэж мэдэгдсэн. -
11:53 - 11:56Тэр үед Путин энийг зөвхөн өөрийнх нь
тухай гэж бодож байсан юм. -
11:56 - 11:59Мэдээж, үүнээс болж дэлхий даяарх
олон эрхлэгчийн -
11:59 - 12:00санаа маш их зовж байлаа.
-
12:00 - 12:02Энэ мэдээ задарна гэж тэд бодож байсан.
-
12:02 - 12:05Тэдний үүнд зарцуулсан цаг хугацаа, нөөц,
-
12:05 - 12:07мөнгийг та бүхэн төсөөлж байгаа байх.
-
12:07 - 12:10Сүүлийн долоо хоногийг би бүх
хүмүүсээ тайвшруулж л өнгөрөөсөн. -
12:10 - 12:13Цэргийн жанжин цэргүүдээ хойш нь
барьж буй мэтээр -
12:13 - 12:14"Тайван, тайван байгаарай."
-
12:14 - 12:16Тэгээд яваандаа бүгд мэдээж тайвширсан.
-
12:17 - 12:20БЖ: Тэгээд хэдэн долоо хоногийн өмнө
-
12:20 - 12:24та олон бичиг баримтыг нээлттэй
мэдээллийн сан болгон дэлгэсэн нь -
12:24 - 12:27түлхүүр үгээр хайх боломжийг хүмүүст
олгосон байсан. -
12:27 - 12:28ЖР: Оффшор ертөнцийн
-
12:28 - 12:31суурь мэдээлэл олон нийтэд нээлттэй
байх хэрэгтэй -
12:31 - 12:32гэдэгт бид бат итгэдэг.
-
12:32 - 12:35Бид хамтран ажиллаж байгаа сэтгүүлчдийнхээ
-
12:35 - 12:37үндсэн бичиг баримтуудыг нийтлээгүй.
-
12:37 - 12:39Гэсэн ч хүний нэр, ямар төрлийн
оффшор компани болох -
12:39 - 12:42мөн компаний нэр мэтийн энгийн мэдээлллийг
бүгдийг нь -
12:42 - 12:44онлайн ертөнцөд тавьсан.
-
12:44 - 12:48Үнэндээ энэ төрлийн хамгийн том нөөц
тэнд байгаа юм. -
12:48 - 12:50БЖ: Жерард, таны хийдэг ажилд баярлалаа
-
12:50 - 12:51ЖР: Баярлалаа.
-
12:51 - 12:55(Алга ташилт)
- Title:
- Түүхэн дэх хамгийн том мэдээллийг Панамын баримтын сэтгүүлчид задалсан нь
- Speaker:
- Жерард Райл
- Description:
-
Жерард Райл нь Панамын баримтууд гэгдэх Моссак Фонсека гэх Панамын хуулийн фирмийн 40 жилийн үйл ажиллагааны нийт 11.5 сая алдагдсан бичиг баримтыг задруулсан олон улсын багийг ахалсан юм. Энэ нь оффшор санхүүгийн нууцлаг ертөнцийн цар хүрээ болон аргачлал руу урьд хожид байгаагүйгээр өнгийх боломж олгосон юм. Түүхэн дэх хамгийн том, сэтгүүл зүйн хамтарсан төслийн цаад түүхийг сонсоно уу.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 13:08
![]() |
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for How the Panama Papers journalists broke the biggest leak in history | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How the Panama Papers journalists broke the biggest leak in history | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How the Panama Papers journalists broke the biggest leak in history | |
![]() |
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How the Panama Papers journalists broke the biggest leak in history | |
![]() |
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for How the Panama Papers journalists broke the biggest leak in history | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How the Panama Papers journalists broke the biggest leak in history | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How the Panama Papers journalists broke the biggest leak in history | |
![]() |
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for How the Panama Papers journalists broke the biggest leak in history |