Хуруунуудаа ашиглан хэд хүртэл тоолж болох вэ? ( Жич: 10аас их) - Жамес Тантон
-
0:07 - 0:11Хуруунуудаа ашиглан хэд хүртэл тоолж
болох вэ? -
0:11 - 0:13Мэдээжийн хариулттай мэт
санагдаж магадгүй. -
0:13 - 0:16Тэгээд ч бидний ихэнх нь
10 хуруутай, -
0:16 - 0:17илүү нарийвчилвал,
-
0:17 - 0:198 хуруу болон 2 эрхий хуруу.
-
0:19 - 0:23Энэ нь 2 гаранд нийт 10 цифр өгч,
-
0:23 - 0:25бид 10 хүртэл тоолохдоо ашигладаг.
-
0:25 - 0:29Бидний тоон системдээ ашигладаг
10 дүрсүүдийг -
0:29 - 0:31цифр гэж нэрлэдэг нь тохиолдол биш.
-
0:31 - 0:33Гэхдээ энэ нь тоолох ганц арга биш.
-
0:33 - 0:38Зарим газарт, нэг гараараа
12 хүртэл тоолдог заншилтай. -
0:38 - 0:39Яаж?
-
0:39 - 0:42Нэг хуруугаа 3 хэсэгт хувааж,
-
0:42 - 0:47тэднийгээ заахдаа эрхий хуруугаа ашиглана.
-
0:47 - 0:51Ингэснээр нэг гараараа 12 хүртэл
тоолох амархан болно. -
0:51 - 0:52Нэмж тоолохыг хүсвэл,
-
0:52 - 0:58нөгөө гараа ашиглан хэдэн удаа
12 хүртэл тоолсноо тэмдэглэж, -
0:58 - 1:035 багц 12 буюу, 60 хүртэл тоолно.
-
1:03 - 1:06Тэгвэл нөгөө гарын хэсгүүдээ ашиглан
-
1:06 - 1:1112 багц 12 буюу нийт 144 хүртэл тоолно.
-
1:11 - 1:13Үнэхээр том ахиц байлаа.
-
1:13 - 1:17Гэвч гаран дээрх тоолж болох хэсгүүдийг
олсноор илүү тоолж болно. -
1:17 - 1:22Жишээлбэл, хуруу болгон
3 хэсэг болон 3 нугаралттай -
1:22 - 1:24нийт 6 тоолох юмтай болно.
-
1:24 - 1:27Одоо бид гар тус бүрт
24 хүртэл тоолон -
1:27 - 1:30нөгөө гараа ашиглан хэдэн багц 24
тоолсноо тэмдэглэн -
1:30 - 1:31576 хүртэл тоолно.
-
1:31 - 1:34Үүнээс дээш тоолж болох болов уу?
-
1:34 - 1:37Бид хурууны хэсгүүд ашиглан
нарийн тоолж болох -
1:37 - 1:39дээд хязгаартаа хүрсэн бололтой.
-
1:39 - 1:41Өөр зүйл бодож үзье.
-
1:41 - 1:44Математикийн томоохон
нээлтүүдийн нэг болох -
1:44 - 1:47тооны оронгийн систем юм.
-
1:47 - 1:51Цифрийн байрлалаас хамаарч
өөр өөр утгатай болдогийг -
1:51 - 1:53999 тооноос харж болно.
-
1:53 - 1:56Хэдий ижил тэмдэг 3 удаа ашиглагдсан ч
-
1:56 - 2:01байрлал тус бүр өөр утгыг илэрхийлнэ.
-
2:01 - 2:04Тэгэхээр бид байрлалын арга ашиглан өмнөх
-
2:04 - 2:06рекордоо эвдэж болно.
-
2:06 - 2:08Хурууны хэсгүүдийг түр мартаад
-
2:08 - 2:12хуруу болгонд 2 энгийн сонголт байвал:
-
2:12 - 2:14дээшээ болон доошоо.
-
2:14 - 2:16Үүгээр 10-ын зэрэгтыг
илэрхийлж болохгүй ч -
2:16 - 2:182-ын зэрэгтээр тоолдог
-
2:18 - 2:22хоёртын тооллын системд
төгс таарах арга юм. -
2:22 - 2:26Хоёртын тоололд байрлал болгон
өмнөхөөсөө 2 дахин илүү. -
2:26 - 2:29Тэгэхээр бид хуруундаа нэг,
-
2:29 - 2:30хоёр,
-
2:30 - 2:31дөрөв,
-
2:31 - 2:32найм,
-
2:32 - 2:34512 хүртэлх утгуудыг оноож болно.
-
2:34 - 2:37Тодорхой тоо хүртэлх бүх эерэг тоо
-
2:37 - 2:40эдгээр тоонуудын нийлбэрээр
илэрхийлэгдэж болно. -
2:40 - 2:44Жишээлбэл, 7 нь 4, 2, 1-ийн нийлбэр.
-
2:44 - 2:48Зөвхөн эдгээр 3 хуруугаа тэнийлгээд
илэрхийлж болно. -
2:48 - 2:56250 нь 128, 64, 32, 16, 8 болон 2-ын
нийлбэр. -
2:56 - 2:58Одоо бид хэд хүртэл тоолж чадах вэ?
-
2:58 - 3:03Тэр хязгаар нь 10 хуруугаа өргөсөнтэй
тэнцүү тоо буюу 1023 юм. -
3:03 - 3:06Үүнээс ч дээш тоолж
болох болов уу? -
3:06 - 3:08Гараа хэр ашиглаж
чадахаас хамаарна. -
3:08 - 3:12Хэрав хуруугаа голоор нь нугалж чадвал
3 сонголттой болно: -
3:12 - 3:13доошоо,
-
3:13 - 3:14хагас нугалсан,
-
3:14 - 3:16мөн өргөсөн.
-
3:16 - 3:20Одоо бид гуравтын
тооллын системийг ашиглан -
3:20 - 3:2559,048 хүртэл тоолж чадна.
-
3:25 - 3:29Хуруунуудаа 4 болон
түүнээс дээш нугалж чадвал -
3:29 - 3:31үүнээс ч илүү тоолж чадна.
-
3:31 - 3:36Хязгаар нь уян хатан байдал
болон ухаанаас тань хамаарна. -
3:36 - 3:39Хурууны хоёрхон байрлалыг ашиглаад
-
3:39 - 3:41бид аль хэдийн маш үр дүнтэй
ажиллаж байна. -
3:41 - 3:45Нэмж дурдахад бидний компьютерүүд ижил
аргаар ажилладаг. -
3:45 - 3:48Микрочип болгон унтарч эсвэл асдаг
-
3:48 - 3:51бяцхан электрон унтраалгатай.
-
3:51 - 3:56Ингэснээр тэдний тоо илэрхийлэх арга нь
хоёртын тооллын систем юм. -
3:56 - 4:01Энэ системийг ашиглан бид хуруугаараа
1000 давуулан тоолж чадах шиг -
4:01 - 4:03компьютер түм буман үйлдлүүдийг
-
4:03 - 4:07нэг болон тэгийг тоолон гүйцэтгэдэг.
- Title:
- Хуруунуудаа ашиглан хэд хүртэл тоолж болох вэ? ( Жич: 10аас их) - Жамес Тантон
- Description:
-
Бүтэн хичээлийг үзэх: https://ed.ted.com/lessons/how-high-can-you-count-on-your-fingers-spoiler-much-higher-than-10-james-tanton
Хуруунуудаа ашиглан хэд хүртэл тоолж болох вэ? Мэдээжийн хариулттай мэт санагдаж магадгүй. Бидний ихэнх нь 10 хуруутай, илүү нарийвчилвал, 8 хуруу болон 2 эрхий хуруу. Энэ нь 2 гаранд нийт 10 цифртэй болж, бид 10 хүртэл тоолохдоо ашигладаг. Гэхдээ энэ нь бидний дээд хязгаар гэж үү? Жамес Тантон хариултыг судаллаа.
Жамес Тантоны хичээл, ТЭД-ЭД ийн дүрслэл.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:30
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for How high can you count on your fingers? (Spoiler: much higher than 10) - James Tanton | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for How high can you count on your fingers? (Spoiler: much higher than 10) - James Tanton | ||
Nomindari Bayaraa accepted Mongolian subtitles for How high can you count on your fingers? (Spoiler: much higher than 10) - James Tanton | ||
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for How high can you count on your fingers? (Spoiler: much higher than 10) - James Tanton | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for How high can you count on your fingers? (Spoiler: much higher than 10) - James Tanton | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for How high can you count on your fingers? (Spoiler: much higher than 10) - James Tanton | ||
Batchansaa Batzorig edited Mongolian subtitles for How high can you count on your fingers? (Spoiler: much higher than 10) - James Tanton |