Амжилтын 8 нууц
-
0:00 - 0:03Энэ илтгэлийг арван жилийн сурагчдад би хоёр цагт хүргэдэг бол энд
-
0:03 - 0:04гурван минутанд багтааж бэлдлээ.
-
0:04 - 0:07Энэ санаа долоон жилийн өмнөх нэг өдөр, TED хүрэхээр онгоцонд явж байхад
-
0:07 - 0:08надад төрсөн юм.
-
0:08 - 0:09Миний хажуугийн суудал дээр
-
0:09 - 0:13нэг арван жилийн охин сууж байсан.
-
0:13 - 0:15Тэр охин үнэхээр ядуу гэр бүлээс гаралтай,
-
0:15 - 0:18өөрийнхөө амьдралыг ямар нэгэн хэрэгтэй зүйлд зориулахыг хүссэн байсан юм.
-
0:18 - 0:19Тэгхэд тэр охин надаас энгийн нэгэн асуулт асуусан юм.
-
0:19 - 0:21Тэр "Амжилтанд юу хүргэдэг юм бэ?" гэж асуусан.
-
0:21 - 0:23Энэ үед надад туйлын эвгүй байлаа.
-
0:23 - 0:25Яагаад гэвэл би түүнд сайн хариулт өгч чадаагүй.
-
0:25 - 0:28Би онгоцноос буугаад TED-д очлоо.
-
0:28 - 0:31Тэгээд би, хөөх, би чинь амжилтанд хүрсэн хүмүүсийн дунд зогсож байна шүү дээ гэж бодов.
-
0:31 - 0:34Би тэднээс юу амжилтанд хүрэхэд тусалсан талаар яагаад асууж болохгүй гэж?
-
0:34 - 0:36тэгээд тэрийгээ хүүхдүүдэд дамжуулж ярьж өгж болох юм байна гэж бодов.
-
0:36 - 0:40Ингээд долоон жилийн хугацаанд хийсэн 500 ярилцлагын дараагаар
-
0:40 - 0:43би та бүхэнд яг юу TED-чүүдийг хөдөлгөж, тэднийг амжилтанд
-
0:43 - 0:45хүргэсэн талаар ярья.
-
0:45 - 0:47Хамгийн эхний зүйл бол - Тэмүүлэл
-
0:47 - 0:50Фрийман Томас хэлэхдээ "Би өөрийнхөө тэмүүлэлд хөтлөгддөг" гэсэн юм.
-
0:50 - 0:53TED-чид мөнгөний төлөө бус өөрсдийн дур хүслээ дагадаг.
-
0:53 - 0:56Кэрол Колетта "Би өөрийнхөө хийдэг зүйлийг өөр хүнээр мөнгө төлөн хийлгэхэд бэлэн байна " гэж хэлжээ.
-
0:56 - 0:58Гэвч сонирхолтой нэг зүйл бол
-
0:58 - 1:00хэрэв та ямар нэгэн зүйлийг үнэхээр дурлаж хийх юм бол мөнгө түүнийг аяндаа дагаад ирдэг. 26 00:01:00,000 --> 00:01:04,000 Ажилла! Руперт Мурдок надад "Ерөөсөө л шаргуу ажилла. Юу ч хялбархан бүтдэггүй.
-
1:00 - 1:04Ажилла! Руперт Мурдок надад "Ерөөсөө л шаргуу ажилла.Юу ч хялбархан бүтдэггүй.
-
1:04 - 1:06Гэхдээ бас би тэгснээрээ маш их баяр баяслыг авдаг" гэж хэлж байж билээ.
-
1:06 - 1:10Тэр баяр баясал гэсэн үү? Руперт уу? Тийм ээ!
-
1:10 - 1:14TED-чид баяр баясалтай ажилладаг. Бас тэд шаргуу ажилладаг.
-
1:14 - 1:17Тэд ажлын хэнээтэнгүүд биш, харин ажлаас баяр баясал авагчид гэдгийг би ойлгож авсан.
-
1:18 - 1:24Гарших! Алекс Гарден "Амжилтанд хүрэхийн тулд нэг зүйлийг барьж аваад, түүндээ гарш"
-
1:24 - 1:25гэж зөвлөсөн.
-
1:25 - 1:28Ямар нэг ид шид байхгүй. Энэ бол ерөөсөө л туршлага, туршлага, туршлага
-
1:28 - 1:31Бас энэ бол төвлөрөл. Норман Жэвисон
-
1:31 - 1:34"Өөрийгөө нэг зүйл дээр төвлөрүүлэх нь л чухал" гэж хэлсэн юм.
-
1:34 - 1:38Өөрөөсөө илүүг шаард! Шах! Дэвид Галло хэлэхдээ "Өөрөөсөө бие бялдар болон
-
1:38 - 1:40оюун санааны хувьд илүү илүүг шаард" гэсэн юм.
-
1:40 - 1:43Ичимхий, өөртөө итгэлгүй байдлаа гээхийг шаардах хэрэгтэй.
-
1:43 - 1:46Голди Хавн "Би үргэлж өөртөө итгэлгүй байсан.
-
1:46 - 1:48Би тийм сайн, бас ухаалаг биш.
-
1:48 - 1:50Би хийж чадахгүй" гээд л боддог байсан.
-
1:50 - 1:52Өөрийгөө байнга шахаж, шаардах нь амархан биш л дээ,
-
1:52 - 1:57тиймээс л ээж гэдэг хүнийг бүтээсэн юм. (Инээд)
-
1:57 - 2:00Франк Гэри "Манай ээж
-
2:00 - 2:01намайг шахдаг байсан" гэсэн байна.
-
2:02 - 2:07Үйлчил! Шервин Нүланд "Би эич болж хүмүүст үйлчлэх нь надад аз завшаантай хэрэг болсон" гэсэн байдаг.
-
2:07 - 2:10Өнөөдөр, олон хүүхдүүд саятан болох хүсэлтэйгээ надад хэлдэг.
-
2:10 - 2:11Би хамгийн түрүүнд тэдэнд
-
2:11 - 2:13"Тэгэхээр, чи өөртөө үйлчилж чадахгүй,
-
2:13 - 2:15чи бусад хүнд ямар нэгэн хэрэгтэй зүйлээр үйлчлэх хэрэгтэй.
-
2:15 - 2:18Учир нь хүмүүс ийм л байдлаар баяждаг юм" гэж хэлдэг.
-
2:19 - 2:23Санаанууд! TED-чин Билл Гэйтс "Надад анхны микро компьютерийн
-
2:23 - 2:26программ хангамжийн компани байгуулах санаа төрсөн" гэжээ.
-
2:26 - 2:28Тэр нь сайхан санаа л байсан шүүдээ.
-
2:28 - 2:31Бүтээлч байж шинэ санааг төрүүлэхэд ид шид гэж үгүй-
-
2:31 - 2:33энэ бол зүгээр л хамгийн хялбар зүйлсийг хийх юм.
-
2:33 - 2:35Үүний талаар би олон жишээ хэлж чадна шүү.
-
2:35 - 2:37Шургуу бай! Жо Краус хэлэхдээ
-
2:37 - 2:40"Амжилтын хамгийн гол түлхүүр бол шургуу байх" гэжээ.
-
2:40 - 2:44Шургуу байж л бүтэлгүйтэлийг давна, шургуу байж л бэрхшээлийг давна!
-
2:44 - 2:47Тэр нь бас "Шүүмжлэл, Татгалзал, Өөдгүй новш нар, Албадлага" ыг сөрөн шургуу байхыг хэлж байгаа юм.
-
2:47 - 2:49(Инээд)
-
2:50 - 2:54Үүний оновчтой хариулт нь энгийн л дээ.
-
2:54 - 2:574 мянган доллар төлөөд TED-д хүрээд ир.
-
2:57 - 3:00Хэрвээ тэгж чадашгүй бол надад итгээд дээрх 8 зүйлсийг хий!
-
3:00 - 3:04Эдгээр бол амжилтанд хүргэх чухал 8 зүйлс шүү.
-
3:04 - 3:06Ярилцлага өгсөн бүх TED-чиддээ баярлалаа.
- Title:
- Амжилтын 8 нууц
- Speaker:
- Richard St. John
- Description:
-
Хүмүүс яагаад амжилтанд хүрдэг вэ? Тэд ухаантай болохоор уу? Эсвэл зүгээр л азтай учраас уу? Аль нь ч биш. Шинжээч Ричард Жонс амжилтын бодит нууцуудын тухай олон жилийн ярилцлагаа алдаж боломгүй 3 минутын илтгэлд багтаан та бүхэнд хүргэж байна.
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 03:13
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for 8 secrets of success | |
![]() |
Indra Ganzorig edited Mongolian subtitles for 8 secrets of success | |
![]() |
Delgersaikhan Tuya added a translation |