Эмзэг байдлын хүч
-
0:00 - 0:02За, энэ түүхээр эхлүүлье:
-
0:02 - 0:04хэдэн жилийн өмнө, би илтгэл тавих болоод
-
0:04 - 0:06зохион байгуулагч нь над руу утасдлаа.
-
0:06 - 0:08Над руу залгаад,
-
0:08 - 0:10"Хөтөлбөрийн танилцуулга дээр таны тухай
-
0:10 - 0:12юу гэж бичихээ сайн мэдэхгүй байна." гэв.
-
0:12 - 0:14"Юу нь хэцүү байдаг билээ?" гэж би бодлоо.
-
0:14 - 0:16Тэгээд тэр, "Таны ярьж байхыг сонсохоор
-
0:16 - 0:19таныг судлаач гэж тодорхойлмоор, гэхдээ
-
0:19 - 0:21судлаач гэвэл таныг уйтгартай, чухал биш
-
0:21 - 0:23гээд хүн ирэхгүй болов уу гэж бодоод" гэв.
-
0:23 - 0:25(Инээлдэв)
-
0:25 - 0:27Тэгэхээр нь би "За" л гэлээ.
-
0:27 - 0:29"Гэхдээ таны ярианы түүх өгүүлж буй хэсэг
-
0:29 - 0:31надад таалагдсан. Тиймээс таныг
-
0:31 - 0:34түүх өгүүлэгч гэе гэж бодож байна" гэв.
-
0:34 - 0:37Мэдээж академик, өөртөө итгэлгүй тал маань
-
0:37 - 0:39"Намайг юу гэж бичнэ гэнэ ээ?" гэхэд
-
0:39 - 0:42"Би таныг түүх өгүүлэгч гэж бичнэ"
гэж тэр давтав. -
0:42 - 0:45"Шидэт дагина гэчихгүй яасан юм?" гэж
бодож амжив. -
0:45 - 0:48(Инээлдэв)
-
0:48 - 0:51Тэгээд би "за жаахан бодоод үзье" гээд
-
0:51 - 0:54эр зоригоо чангалахыг хичээлээ.
-
0:54 - 0:57Ер нь би чинь түүх өгүүлэгч юм байна.
-
0:57 - 0:59Би чанар хайж судалгаа хийдэг.
-
0:59 - 1:01Түүх цуглуулах нь миний хийдэг ажил.
-
1:01 - 1:04Түүх бол магадгүй сэтгэл зүрхтэй мэдээлэл.
-
1:04 - 1:06Тэгэхээр би түүх өгүүлэгч байх нь.
-
1:06 - 1:08Тэгээд би, "Юу гээч? Намайг
-
1:08 - 1:11судлаач-түүх өгүүлэгч гээд биччих" гэхэд
тэрээр -
1:11 - 1:14"Хаха, тийм юм гэж юу байхав дээ" гэв.
-
1:14 - 1:16(Инээлдэв)
-
1:16 - 1:18Тэгэхээр би бол судлаач-түүх өгүүлэгч,
-
1:18 - 1:20өнөөдөр та нарт аливааг хүлээн авах үзлийн
-
1:20 - 1:22хүрээгээ тэлэх тухай ярьж байгаа учраас би
-
1:22 - 1:24өөрийн судалгааны талаар зарим түүхүүдээс
-
1:24 - 1:27та нартай хуваалцмаар байна.
-
1:27 - 1:30Эдгээр түүхүүд мэдрэхүйг минь тэлж, хэрхэн
-
1:30 - 1:33амьдрах, хайрлах, ажиллах, үр хүүхдээ
-
1:33 - 1:35өсгөн хүмүүжүүлэхийг минь өөрчилсөн юм.
-
1:35 - 1:37Миний түүх ингэж эхэлсэн юм:
-
1:37 - 1:40Залуухан судлаач, докторант байлаа.
-
1:40 - 1:42Эхний жилдээ байхад нэг судлаач профессор
-
1:42 - 1:44бидэнд хандаж,
-
1:44 - 1:46"За ийм байна, хэрвээ чи хэмжиж чадахгүй
-
1:46 - 1:49байвал, тэр чинь байхгүй гэсэн үг" гэв.
-
1:49 - 1:52Би түүнийг тоглож байна л гэж бодсон юм.
-
1:52 - 1:55Тэгээд би "Үнэхээр үү?" гэхэд тэр,
"Маргаангүй" гэв. -
1:55 - 1:57Танд л гэж хэлэхэд, би нийгмийн
-
1:57 - 1:59ажлын бакалавр, магистрын зэрэгтэй,
-
1:59 - 2:01нийгмийн ажлын доктортоо сурч байсан тул
-
2:01 - 2:03миний бүхий л академик ажил маань
-
2:03 - 2:05"Амьдрал бол замбараагүй, түүнийг хайрла"
-
2:05 - 2:07гэсэн итгэл үнэмшил бүхий хүмүүсийн
-
2:07 - 2:10дунд өнгөрдөг байсан юм.
-
2:10 - 2:12Харин би, "амьдрал замбаараагүй,
-
2:12 - 2:15тиймээс цэвэрлээд, эмхлээд, өдрийн хоолны
-
2:15 - 2:17саванд хий" гэдэг уриатай байлаа.
-
2:17 - 2:19(Инээлдэв)
-
2:19 - 2:22Эргээд бодоход энэ дундаас би замаа олсон.
-
2:22 - 2:25Тохирсон карьераа олсон гэдэг
итгэлийг өгсөн-- -
2:25 - 2:28Нийгмийн ажлын нэг гол хэллэг
байдаг л даа. -
2:28 - 2:31"Ажлын тав тухгүй хэсэгт илүү анхаар".
-
2:31 - 2:34Би тав тухгүйг эвдэж, эвтэйхэн болгоод,
-
2:34 - 2:36бүх А дүнгүүдийг авна гэж боддог.
-
2:36 - 2:39Миний зарчим ийм л байлаа.
-
2:39 - 2:41Энэ тухай сонсоод миний сэтгэл хөдлөв.
-
2:41 - 2:44Тэгээд энэ бол надад яг тохирсон ажил,
-
2:44 - 2:47учир нь би замбараагүй сэдэвт
дуртай гэж бодлоо. -
2:47 - 2:49Гэхдээ би тэдгээрийг цэгцэлмээр байна.
-
2:49 - 2:51Би тэдгээрийг ойлгохыг хүсэж байна.
-
2:51 - 2:53Би чухал гэж бодсон зүйлс рүүгээ
-
2:53 - 2:55нэвтрэн орж,
-
2:55 - 2:57кодыг нь бүх хүнд харуулмаар байна.
-
2:57 - 3:00Тэгээд би "холбоо"-ноос эхлэв.
-
3:00 - 3:03Учир нь нийгмийн ажилтнаар 10 жил
ажиллахдаа "холбоо" бол -
3:03 - 3:05бид яагаад энд байгаад байгаагийн
-
3:05 - 3:08шалтгаан гэдгийг ойлгодог юм.
-
3:08 - 3:11Энэ л бидний амьдралд утга учир,
зорилго өгдөг. -
3:11 - 3:13Ердөө энэ л бүхний учир шалтгаан.
-
3:13 - 3:15Нийгмийн, эмнэлгийн, хүчирхийллийн эсрэг
-
3:15 - 3:18тэмцэгч аль ч хүнтэй ярилцахад тэдэнд,
-
3:18 - 3:20бидний сайн мэдэх холбоо буюу
-
3:20 - 3:23хүнтэй холбоотой байх чадвар бол --
-
3:23 - 3:26нейробиологийн хувьд ч адил --
-
3:26 - 3:28бид энд байгаагийн шалтгаан байв.
-
3:28 - 3:31Тиймээс, холбоогоор л эхлье гэж бодов.
-
3:31 - 3:34Та нар даргаараа ур чадвараа үнэлүүлэх
-
3:34 - 3:36тэр үеийг сайн мэдэх байх.
-
3:36 - 3:39Тэр таны сайн чаддаг 37 зүйлийг хэлээд,
-
3:39 - 3:41харин "өсөж дэвших боломж" гэж
нэг зүйлийг онцлоход-- -
3:41 - 3:43(Инээлдэв)
-
3:43 - 3:46Та нар яг өсөж дэвших боломжийн талаах
бодсон тийм үү? -
3:47 - 3:50Тэгэхээр энэ ер нь миний ажил ямар
байсантай төстэй юм л даа. -
3:50 - 3:53Учир нь та хүмүүсээс хайрын тухай асуувал
-
3:53 - 3:55тэд танд хагацлын тухай ярина.
-
3:55 - 3:57Харилцаа хамаарлын талаар асуувал тэд
-
3:57 - 4:00бусдад үл ойшоогдож байсан хамгийн хэцүү
-
4:00 - 4:02явдлаа ярина.
-
4:02 - 4:04Харилцаа холбооны тухай асуувал
-
4:04 - 4:07тэд тусгаарлагдсан тухай түүхээ ярина.
-
4:07 - 4:10Судалгаагаа эхлээд ердөө зургаахан долоо
хоногийн дотор -
4:10 - 4:13урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй,
-
4:13 - 4:16үл мэдэгдэх, харилцаа холбоог задалдаг
-
4:16 - 4:19зүйлтэй би учирсан юм.
-
4:19 - 4:21Би судалгаанаасаа түр хөндийрөөд,
-
4:21 - 4:24энэ чухам юу болохыг олж мэдэх хэрэгтэй
гэж бодлоо. -
4:24 - 4:27Энэ зүйл "ичгүүр" болж таарав.
-
4:27 - 4:29Тусгаарлагдахын айдас гэдгээр нь
-
4:29 - 4:31ичгүүрийг амархан ойлгож болно.
-
4:31 - 4:33Хэрэв хэн нэгэн нь мэдчихвэл
-
4:33 - 4:36тэр хүнтэй холбоотой байх эрхгүй мэт
санагдуулах -
4:36 - 4:39миний талаар ямар нэг зүйл бий бил үү?
-
4:39 - 4:41Энэ бол юниверсал, бүх хүнд байдаг
-
4:41 - 4:43гэдгийг л би танд хэлж чадна.
-
4:43 - 4:45Ичих мэдрэмжгүй хүмүүс бол бусдыг ойлгох,
-
4:45 - 4:47бусадтай холбоотой байх чадваргүй хүн юм.
-
4:47 - 4:49Хэн ч энэ талаар ярихыг хүсдэггүй.
-
4:49 - 4:52Та ичгүүрийн талаар бага ярих тусам,
-
4:54 - 4:56та илүү их ичгүүрийг мэдэрдэг.
-
4:56 - 4:58Ичгүүрийн суурь үндэс нь юу вэ гэхээр,
-
4:58 - 5:00"би хангалттай сайн биш" гэсэн бодол.
-
5:00 - 5:02"Би хангалттай чөлөөт биш, туранхай биш,
-
5:02 - 5:04баян биш, хөөрхөн биш, ухаантай биш,
-
5:04 - 5:06хангалттай дэвшиж чадаагүй." гэх мэт.
-
5:06 - 5:08Энэ ичгүүрийн суурь нь
-
5:08 - 5:11асар шаналгаат эмзэг байдал байсан,
-
5:11 - 5:13юу вэ гэхээр,
-
5:13 - 5:15бусадтай холбоотой байхын тулд бид
-
5:15 - 5:18өөрсдийгөө тэдэнд илчлэх ёстой,
-
5:18 - 5:20бүр тод томруунаар.
-
5:20 - 5:23Би эмзэг байдлыг юу гэж боддог вэ гэхээр,
би үүнийг үзэн яддаг. -
5:23 - 5:25Тэгээд би, энэ бол үүнийг өөрийн
-
5:25 - 5:28хэмжих саваагаараа хэмх цохих боломж
гэж бодлоо. -
5:28 - 5:31Энэ зүйлийн учрыг нь олно оо гэж шийдлээ.
-
5:31 - 5:34Жилийн дотор ичгүүрийг бүрэн задлан
шинжлээд, -
5:34 - 5:36эмзэг байдал яаж ажилладгийг мэдээд,
-
5:36 - 5:39түүнийг ялан дийлэх болно гэж бодож байв.
-
5:39 - 5:42Би бэлэн бас маш их догдолж байлаа.
-
5:44 - 5:46Яг миний бодсоноор болоогүй л дээ.
-
5:46 - 5:49(Инээлдэв)
-
5:49 - 5:51Та нар мэддэг юм байна.
-
5:51 - 5:53Ичгүүрийн талаар ихийг яримаар байгаа ч
-
5:53 - 5:55хүмүүсийн цагаас хумслах хэрэг гарна.
-
5:55 - 5:58Гэхдээ та бүхэнд энэ бүхэн чухамдаа юу
байсныг товчхон хэлье. -
5:58 - 6:01Арваад жил судалгаа хийхдээ ойлгож авсан
-
6:01 - 6:04магадгүй хамгийн чухал зүйл энэ байх.
-
6:04 - 6:06Нэг жил маань зургаан жил,
-
6:06 - 6:08хэдэн мянган түүх, хэдэн зуун ярилцлага
-
6:08 - 6:10фокус группын ярилцлагууд
-
6:10 - 6:13болж хувирсан юм. Энэ зургаан жилд
-
6:13 - 6:15хүмүүс над руу сэтгүүлийн хуудсуудыг,
-
6:15 - 6:18өөрсдийнхөө түүхийг, мянга мянган
-
6:18 - 6:21мэдээллүүдийг илгээж байлаа.
-
6:21 - 6:23Би ч яаж ийгээд зохицуулж байлаа.
-
6:23 - 6:25Ичгүүр гэж энэ юм байна, ингэж ажилладаг
-
6:25 - 6:27юм байна гэх маягаар ойлгож эхэллээ.
-
6:27 - 6:29Ном бичлээ,
-
6:29 - 6:31онол хэвлүүллээ,
-
6:31 - 6:34гэхдээ нэг л болохгүй байв--
-
6:34 - 6:36юу гээч,
-
6:36 - 6:38ярилцлага авсан хүмүүсээ сонгоод
-
6:38 - 6:41хоёр хэсэгт хуваалаа.
-
6:41 - 6:44Нэг хэсэгт нь өөрсдийгөө үнэ цэнэтэй
гэдгээ мэдэрсэн хүмүүс-- -
6:44 - 6:46энэ бол бидний яриад байсан гол зүйл,
-
6:46 - 6:48үнэ цэнэтэй гэдгээ мэдрэх--
-
6:48 - 6:51эдгээр хүмүүс хайр ба хамаарлыг
ихээр мэдэрдэг. Нөгөө хэсэг нь -
6:51 - 6:53энэ тал дээр асуудалтай хүмүүс. Тэд үргэлж
-
6:53 - 6:55өөрсдийгөө хангалттай сайн биш гэж
боддог. -
6:55 - 6:57Хайр болон хамаарлыг
-
6:57 - 6:59хүчтэй мэдэрдэг хүмүүс болон
-
6:59 - 7:01тэдгээрийг мэдэрч чадахгүй байгаа
хүмүүсийг -
7:01 - 7:03заагладаг нэг л зүйл байлаа.
-
7:03 - 7:05Хайр болон хамаарлыг хүчтэй мэдэрдэг
-
7:05 - 7:07хүмүүс ердөө л тэдгээрийг мэдрэх эрхтэй
-
7:07 - 7:10буюу үнэ цэнэтэй гэдэгтээ итгэдэг.
-
7:10 - 7:12Ердөө л энэ.
-
7:12 - 7:14Тэд үнэ цэнэтэй гэдэгтээ итгэдэг.
-
7:15 - 7:18Миний хувьд, холбоотой байхад
-
7:18 - 7:21садаа болдог тэр зүйл бол
-
7:21 - 7:24холбоотой байх хувьгүй гэсэн тэр айдас юм.
-
7:24 - 7:26Хувийн болон мэргэжлийн хувьд үүнийг
-
7:26 - 7:29би сайн ойлгох ёстой гэж бодож байлаа.
-
7:29 - 7:32Тэгээд би
-
7:32 - 7:34үнэ цэнэтэй гэдгээ мэдэрдэг,
-
7:34 - 7:37тэгж ч амьдарч байгаа хүмүүсийн
-
7:37 - 7:40ярилцлагуудыг гаргаад сайн харлаа.
-
7:40 - 7:42Эдгээр хүмүүс юугаараа ижилхэн байна вэ?
-
7:42 - 7:44Би оффис хэрэгслийн ялимгүй шуналтай л даа
-
7:44 - 7:47гэхдээ тэр ч яахав, өөр яриа.
-
7:47 - 7:50Бичиг хэргийн хавтас болон харандаагаа
гаргаад , -
7:50 - 7:52судалгаагаа юу гэж нэрлэх вэ гэж бодов.
-
7:52 - 7:54"Сэтгэл дүүрэн" гэдэг үг толгойд минь
-
7:54 - 7:56хамгийн түрүүнд орж ирсэн юм.
-
7:56 - 7:59Эдгээр сэтгэл дүүрэн хүмүүс үнэ цэнээ
ухаарсан байдаг. -
7:59 - 8:02Тэгээд би судалгааны хавтастаа гарчиг өгч
-
8:02 - 8:04мэдээллүүдээ шинжилж эхлэв.
-
8:04 - 8:06Үнэндээ эхний дөрвөн өдөр
-
8:06 - 8:08ярилцлагууд, түүхүүд, үйл явдлуудаа
-
8:08 - 8:11түүж авах гэх зэргээр эрчимтэйгээр
-
8:11 - 8:14шинжилгээ хийж эхэллээ.
-
8:14 - 8:17Ямар сэдэвтэй байна?
Ямар хэв шинжтэй байна? гээд л. -
8:17 - 8:20Нөхөр маань хүүхдүүдээ аваад хотоос
гарчихлаа. -
8:20 - 8:23Аргагүй л дээ, бичих ажлаа эхлээд судлаач
өрөлтөө авахаараа -
8:23 - 8:25Жэксон Поллоктой адил
-
8:25 - 8:28ажилдаа улайрчихдаг хүн л дээ би.
-
8:28 - 8:30Тэгээд би дараах зүйлийг олж мэдсэн юм.
-
8:32 - 8:34Тэд бүгдээрээ зүрх зоригтой байх
-
8:34 - 8:36чадвартай хүмүүс байлаа.
-
8:36 - 8:39Зүрх зориг болон эрэлхэг байдлын
ялгааг та бүхэнд хэлмээр байна. -
8:39 - 8:41Зүрх зориг (courage)-
-
8:41 - 8:43анх Англи хэлэнд орж ирэхдээ
-
8:43 - 8:46зүрх (cor) гэсэн утгатай Латин үг байсан
бөгөөд анхдагч утга нь -
8:46 - 8:48та сэтгэл зүрхнээсээ хамт байж
-
8:48 - 8:51чаддаг хэн нэгний түүхийн тухай байсан юм.
-
8:51 - 8:53Тэгэхээр эдгээр хүмүүс бол
-
8:53 - 8:55зүгээр л төгс биш байж чадах
-
8:55 - 8:57зоригтой хүмүүс байсан.
-
8:58 - 9:00Тэдэнд эхлээд өөрсдөдөө энэрэнгүй байх,
-
9:00 - 9:03дараа нь бусдад энэрэнгүй хандах
тийм нинжин сэтгэл байгаа юм. -
9:03 - 9:06Хэрвээ хүн өөртөө энэрэнгүй хандаж
эс чадваас -
9:06 - 9:09бусдад энэрэнгүй хандаж чадахгүй.
-
9:09 - 9:11Сүүлийнх нь "холбоо",
-
9:11 - 9:13- хамгийн амаргүй хэсэг,
-
9:13 - 9:16тэд "холбоо" тогтооход чухал үүрэгтэй
-
9:16 - 9:19бодит байдлаа хүлээн зөвшөөрч,
-
9:19 - 9:21мөрөөдөж байсан хийсвэр бодлуудаасаа
-
9:21 - 9:24сайн дураар татгалзаж чадсанаар
-
9:24 - 9:26бодитоор "холбоо"-г тогтоож чадсан.
-
9:28 - 9:30Эдгээр хүмүүст байсан бас нэг
-
9:30 - 9:32ижил чанар нь энэ байв.
-
9:35 - 9:38Тэд эмзэг байдлаа бүрэн хүлээн зөвшөөрсөн.
-
9:40 - 9:43Тэднийг эмзэг болгож байгаа зүйлс нь
-
9:43 - 9:46үнэндээ тэднийг үзэсгэлэнтэй болгосныг
-
9:46 - 9:48эдгээр хүмүүс ойлгосон байсан.
-
9:50 - 9:52Тэд мэдээж, ичгүүр гэдэг нь аятайхан
-
9:52 - 9:54сэтгэлд тавтай зүйл гэж хэлээгүй л дээ.
-
9:54 - 9:57Миний өмнө дурдсантай адил.
-
9:57 - 9:59Үүнийг зөвхөн байх ёстой зүйл гэж хэлсэн.
-
9:59 - 10:02Тэд зүрх зориг гаргаж, үйлдэл хийх
тухай ярьсан. -
10:03 - 10:05"Би чамд хайртай" гэж түрүүлж хэлэх
-
10:05 - 10:08зоригийн тухай,
-
10:08 - 10:11ямар ч баталгаагүй байсан ч
-
10:11 - 10:13ямар нэгэн зүйлийг
-
10:13 - 10:16шийдэх зүрх зориг,
-
10:16 - 10:18хорт хавдрын шинжилгээ хийлгэсний дараа
-
10:18 - 10:20эмчээс үр дүнг нь сонсохоор хүлээж суухдаа
-
10:20 - 10:22тайван байх талаар тэд ярьсан юм.
-
10:23 - 10:26Тэд бүтэх эсэхийг нь мэдэхгүй ч
-
10:26 - 10:29бусадтай харилцаа тогтооход бэлэн байсан.
-
10:29 - 10:32Тэд үүнийг байх л ёстой зүйл гэж үзсэн.
-
10:32 - 10:35Харин би хувьдаа үүнийг өөрөөсөө
урвасан хэрэг гэж үзсэн. -
10:35 - 10:38Би судалгаандаа шударгаар хандана гэж
амлалт өгсөндөө -
10:38 - 10:40өөртөө итгэж чадахгүй байлаа.
-
10:40 - 10:42Судалгаа гэдгийн тодорхойлолт нь
-
10:42 - 10:45ямар нэгэн тогтоц, үзэгдлийг
-
10:45 - 10:47тодорхой шалтгааны үүднээс,
-
10:47 - 10:49хянах ба таамаглах явдал юм.
-
10:49 - 10:51Харин одоо миний нөгөө хянах, таамаглах
-
10:51 - 10:53даалгавар маань зөв амьдрахын тулд
-
10:53 - 10:56эмзэг байдлаа хүлээн зөвшөөрч, хянах болон
таамаглахаа -
10:56 - 10:59зогсоох хэрэгтэй гэсэн хариулттай
тулгарсан юм. -
10:59 - 11:02Энэ нь намайг жижиг сүйрэлд авчрав-
-
11:02 - 11:06(Инээлдэв)
-
11:06 - 11:09-Үнэндээ бол ийм байсан л даа.
-
11:09 - 11:11(Инээлдэв)
-
11:11 - 11:13Тийм ээ, ийм л юм болсон.
-
11:13 - 11:16Би сүйрэл; харин сэтгэл зүйч эмч
оюун санааны сэргэлт гэв. -
11:17 - 11:19Оюун санааны сэргэлт гэх нь дээр сонсогдож
-
11:19 - 11:21байгаа ч сүйрэл байсан гэдгийг батлая.
-
11:21 - 11:23Баримтуудаа хойш тавиад сэтгэл зүйч
хайв. -
11:23 - 11:26Нэг зүйл хэлэхэд, та найзууддаа
хандаад -
11:26 - 11:29"Би сэтгэл зүйчид үзүүлэх хэрэгтэй байна.
Та нар зөвлөөч" -
11:29 - 11:32гэж таван найзаасаа асуухад бүгдээрээ
-
11:32 - 11:34"Аааа, би л лав чиний сэтгэл зүйч
болохгүй" -
11:34 - 11:36гэх үед хүн өөрийгөө таньдаг юм байна лээ.
-
11:36 - 11:39(Инээлдэв)
-
11:39 - 11:41"Яасан гэж ингэж байгаа юм бэ?" гэхэд
-
11:41 - 11:44харин тэд " За зүгээр л хэлж байна ш дээ.
Харин хэмжих саваагаа -
11:44 - 11:46битгий авчраарай" гэх маягтай.
-
11:46 - 11:49Би ч "За за" л гэв.
-
11:51 - 11:53Тэгээд би нэг сэтгэл зүйч оллоо.
-
11:53 - 11:56Дианатай хийсэн эхний уулзалт дээрээ
-
11:56 - 11:58би өнөөх "сэтгэл дүүрэн" хүмүүсийнхээ
-
11:58 - 12:01баримтыг авчраад өмнө нь суулаа.
-
12:01 - 12:03"Та сайн уу" гэж байна.
-
12:03 - 12:06Би ч "Сайн сайн. Дажгүй шүү" гэлээ.
-
12:06 - 12:08"За ямар асуудал байна?" гэж асууж байна.
-
12:08 - 12:11Ер нь бол сэтгэл зүйч сэтгэл зүйчдээ
үзүүлж байгаа хэрэг л дээ. -
12:11 - 12:13Яагаад тэгэх ёстой гэхээр
-
12:13 - 12:16тэд худлаа ярихыг анддаггүй юм л даа.
-
12:16 - 12:18(Инээлдэв)
-
12:18 - 12:20Тэгээд би хэллээ,
-
12:20 - 12:22"За ийм байна, надад асуудал байна"
-
12:22 - 12:24"Ямар асуудал байна?" гэж асууж байна.
-
12:24 - 12:27Би ч " Ер нь бол эмзэг байдлын талаарх
асуудал. -
12:27 - 12:30Эмзэг байдал нь ичих болон айхын
үндэс болж, -
12:30 - 12:32бусдад үнэлэгдэхийг хүсэх
-
12:32 - 12:34зовлонг төрүүлдэг мөртлөө
-
12:34 - 12:37нөгөө талаар аз жаргал, бүтээлч байдал,
-
12:37 - 12:40бусдад харилцаа хамааралтай байх болон
хайрын ундарга юм шиг -
12:40 - 12:42санагдах боллоо.
-
12:42 - 12:44Надад л асуудал байх шиг байна.
-
12:44 - 12:47Надад тусламж хэрэгтэй байна л даа." гэв.
-
12:47 - 12:49Тэгснийхээ дараагаар "Гэхдээ ийм байна,
-
12:49 - 12:51энэ гэр бүлтэй огт холбоогүй, хүүхэд нас
-
12:51 - 12:53энэ тэрийг бол бүр ярихгүй шүү" гэв.
-
12:53 - 12:55(Инээлдэв)
-
12:55 - 12:58"Надад зүгээр л стратеги хэрэгтэй байна"
-
12:58 - 13:02(Инээлдэв)
-
13:02 - 13:05(Алга ташив)
-
13:05 - 13:07Баярлалаа.
-
13:09 - 13:12Тэгээд тэр иймэрхүү байдалтай болов.
-
13:12 - 13:14(Инээлдэв)
-
13:14 - 13:17"Энэ тэгээд муу юу?" гэхэд
-
13:17 - 13:20тэр "Сайн ч биш, муу ч биш" гэв.
-
13:20 - 13:22(Инээлдэв)
-
13:22 - 13:24"Энэ бол зүгээр л байдаг зүйл" гэв.
-
13:24 - 13:27Би ч "Өө бурхан минь, бүтэхгүй нь дээ"
гэж би бодлоо. -
13:27 - 13:30(Инээлдэв)
-
13:30 - 13:32Бүтсэн бас бүтээгүй.
-
13:32 - 13:35Жил орчим боллоо.
-
13:35 - 13:37Хүмүүс эмзэг байдал болон энэрэл хайр
-
13:37 - 13:40хоёрыг чухал болохыг ойлгоод хүлээн
зөвшөөрч -
13:40 - 13:43эхэлдэг болохыг та нар мэдэх байх.
-
13:43 - 13:45(А), би л лав тийм хүн биш.
-
13:45 - 13:48(Б), би тийм хүмүүстэй нийлдэг ч үгүй.
-
13:48 - 13:51(Инээлдэв)
-
13:51 - 13:54Миний хувьд бол энэ бүхэн бүтэн жилийн
тулаан байсан юм. -
13:54 - 13:56Энэ бол хатуу тоглоом байсан.
-
13:56 - 13:58Эмзэг байдал бид хоёр нэгийгээ үзэв.
-
13:58 - 14:01Би тулаанд ялагдсан боловч
-
14:01 - 14:03харин амьдралаа эргүүлж авсан байх.
-
14:03 - 14:05Улмаар би судалгаандаа эргэн орж,
-
14:05 - 14:07дараагийн хоёр жилийг,
-
14:07 - 14:10өнөөх "сэтгэл дүүрэн" хүмүүс эмзэг байдлын
-
14:10 - 14:12тухайд ямар сонголт хийж буйг,
-
14:12 - 14:14мөн бид ямар сонголт хийж байгаа талаар
-
14:14 - 14:16ойлгоход зориуллаа.
-
14:16 - 14:18Яагаад үүнээс болж тэгж их шаналдаг юм бэ?
-
14:18 - 14:21Ингэж шаналж байгаа нь ганцхан би гэж үү?
-
14:21 - 14:23Үгүй ээ.
-
14:23 - 14:25Тэгээд би дараах зүйлийг ойлгож авсан юм.
-
14:26 - 14:29Бидэнд ямар нэгэн зүйл тохиолдох вий гэж
-
14:29 - 14:31бид эмзэг байдлаа намдаадаг.
-
14:31 - 14:33Хөгжилтэй нь, Фэйсбүүк, Твитерээр
-
14:33 - 14:35"Эмзэг байдлыг та юу гэж хэлэх вэ?,
-
14:35 - 14:37Юу таныг эмзэг болгодог вэ?" гэж асуухад
-
14:37 - 14:40цаг хагасын дотор надад 150 орчим
хариу ирлээ. -
14:40 - 14:42Хүмүүс юу гэж боддогийг л
-
14:42 - 14:44мэдэхийг хүссэн хэрэг л дээ.
-
14:45 - 14:47"Суугаад удаагүй нөхрөөсөө өвдөх үедээ
-
14:47 - 14:50тусламж хүсэх";
-
14:50 - 14:53"Нөхөртэйгөө нөгөө ажлаа эхлүүлэх";
-
14:53 - 14:55"Эхнэртэйгээ нөгөө ажлаа эхлүүлэх";
-
14:55 - 14:58"Үл ойшоогдох";
"Хэн нэгнийг болзоонд урих"; -
14:58 - 15:00"Эмчээс шинжилгээний хариу хүлээх";
-
15:00 - 15:03"Ажлаас халагдах"; "Хүмүүсийг халах" --
-
15:03 - 15:05бид ийм л дэлхий дээр амьдардаг.
-
15:05 - 15:08Бидний амьдарч буй дэлхий маань эмзэг юм.
-
15:08 - 15:10Үүнтэй зохицох арга замуудын нэг бол
-
15:10 - 15:12эмзэг байдлаа намдаах явдал юм.
-
15:12 - 15:14Үүнийг нотолж болно.
-
15:14 - 15:16Энэ зүгээр ч нэг нотолгоо биш,
-
15:16 - 15:18харин маш том шалтгаан юм.
-
15:18 - 15:22Бид АНУ-ын түүхэн дэх
-
15:22 - 15:25хамгийн илүүдэл жинтэй,
-
15:25 - 15:28хамгийн донтолттой, эмчилгээнээс
хамаарсан -
15:28 - 15:30насанд хүрэгчид болоод байна.
-
15:33 - 15:36Судалгаанаасаа олж мэдсэнээр асуудал юунд
байна гэхээр -
15:36 - 15:39хүн сэтгэл хөдлөлөө сонголттойгоор
намдааж чаддаггүй. -
15:40 - 15:43"Энэ онцгүй юм байна, энэ эмзэг байдал
байна, -
15:43 - 15:45энэ уй гашуу, энэ ичгүүрт байдал байна,
-
15:45 - 15:47энэ айдас байна, энэ гансрал байна.
-
15:47 - 15:49Эднийг мэдэрмээргүй байна, ер нь шар айраг
-
15:49 - 15:52уугаад, гадилтай жигнэмэг идээд намдаачихая" гэж болдоггүй юм л даа.
-
15:52 - 15:54(Инээлдэв)
-
15:54 - 15:56Би эдгээрийг мэдэрмээргүй байна.
-
15:56 - 15:58Мэддэг хүний инээд гэдгийг харж байна шүү.
-
15:58 - 16:01Таны амьдралыг судлах нь
миний ажил юм шүү дээ. -
16:01 - 16:03Өө бурхан минь.
-
16:03 - 16:05(Инээлдэв)
-
16:05 - 16:08Тэгэхээр бусад сэтгэл хөдлөлөө
намдаахгүйгээр эдгээр -
16:08 - 16:10таагүй мэдрэмжүүдийг намдаах боломжгүй юм.
-
16:10 - 16:12Бид сонголттойгоор намдааж чадахгүй.
-
16:12 - 16:15Таагүй мэдрэмжүүдээ намдаах үедээ бид
-
16:15 - 16:17баяр баясал,
-
16:17 - 16:19талархал,
-
16:19 - 16:21аз жаргалаа хамтад нь намдаадаг.
-
16:21 - 16:24Ингээд л бид шаналж эхэлдэг,
-
16:24 - 16:26ямар нэгэн зорилго, утга учрыг хайдаг,
-
16:26 - 16:28эмзэг байдлыг мэдэрдэг.
-
16:28 - 16:31Тэгээд хэдэн шар айраг ууж,
гадилтай жигнэмэг иддэг юм даа. -
16:31 - 16:34Ингээд энэ аюулт үзэгдэл давтагдаж
эхэлдэг. -
16:36 - 16:39Тэгвэл бид энэ таагүй мэдрэмжийг яагаад,
-
16:39 - 16:41мөн хэрхэн намдаадаг талаар ярилцах ёстой.
-
16:41 - 16:44Энэ нь заавал донтолт байх албагүй.
-
16:44 - 16:46Бид нөгөөтэйгүүр, тодорхойгүй зүйл
-
16:46 - 16:49болгоныг тодорхой болгохыг зорьдог.
-
16:50 - 16:53Шашин ч мөн адил сүсэг бишрэлийг
-
16:53 - 16:55тодорхой зүйл болгоход зорьсон.
-
16:55 - 16:58Миний зөв, чиний буруу. Амаа тат.
-
16:58 - 17:00Ердөө л энэ.
-
17:00 - 17:02Зүгээр л тодорхой.
-
17:02 - 17:04Айх тусмаа бид улам л эмзэг болж,
-
17:04 - 17:06улам илүү айж эхэлдэг.
-
17:06 - 17:08Өнөөдөр улс төр ч гэсэн иймэрхүү байгаа.
-
17:08 - 17:10Хэн ч зөрөхөө больсон.
-
17:10 - 17:12Ямар ч харилцан ярилцах зүйлгүй.
-
17:12 - 17:14Зөвхөн буруутгадаг л болсон.
-
17:14 - 17:17Судалгаанд буруушаалтыг хэрхэн
тодорхойлдогийг мэдэх үү? -
17:17 - 17:20Зовиур болон тааламжгүй байдлаа
гадагшлуулах арга зам. -
17:21 - 17:23Бид төгс байхыг хичээдэг.
-
17:23 - 17:26Хэн амьдралаа төгс болгохыг
хүсдэг вэ гэвэл, тэр чинь би байна. -
17:26 - 17:28Даанч бүтээгүй.
-
17:28 - 17:30Учир нь бид өгзөгнөөсөө өөх авхуулаад,
-
17:30 - 17:32хацрандаа хийлгэдэг.
-
17:32 - 17:35(Инээлдэв)
-
17:35 - 17:37100 жилийн дараа хүмүүс эргэж хараад
-
17:37 - 17:39"Хөөх" гэж хэлэх байх даа.
-
17:39 - 17:41(Инээлдэв)
-
17:41 - 17:43Хамгийн аюултай нь бид үр хүүхдээ
-
17:43 - 17:45төгс болгохыг хичээдэг.
-
17:45 - 17:47Бид хүүхдүүдээ юу гэж боддог талаар хэлье.
-
17:47 - 17:50Тэд энэ орчлонд тэмцэх гэж ирдэг юм.
-
17:50 - 17:53Тэдгээр өхөөрдөм үрсээ тэврээд,
"Хараач тэр үнэхээр төгс юм аа, -
17:53 - 17:55түүний төгс чигээр нь өсгөнө. Түүнийг
-
17:55 - 17:575-р ангид нь теннисний багт, 7-р ангид нь
-
17:57 - 18:00Иелийн их сургуульд
оруулна" гэч ёсгүй л дээ. -
18:00 - 18:02Энэ бидний хийх зүйл биш.
-
18:02 - 18:04Үүний оронд бид харин "Чи минь төгс биш,
-
18:04 - 18:07бас амьдралд тэмцэх хэрэгтэй болно.
Гэхдээ чи минь хайрлуулж, -
18:07 - 18:09хамаарагдах үнэ цэнэтэй" гэж хэлээсэй.
-
18:09 - 18:11Энэ л бидний хийх ажил.
-
18:11 - 18:13Хэрвээ ийм байдлаар өссөн хүүхдүүдийн үе
-
18:13 - 18:16ирэх юм бол өнөөдөр бидний харж байгаа
асуудлууд төгсгөл болно. -
18:16 - 18:20Бидний хийдэг зүйлс бусдад хамаагүй мэтээр
-
18:20 - 18:23бид амьдарсаар байна.
-
18:23 - 18:25Хувь хүмүүс ч тэр,
-
18:25 - 18:27корпорациуд ч тэр --
-
18:27 - 18:29асуудал, газрын тосны алдагдал
-
18:29 - 18:31татан буулгалт--
-
18:31 - 18:33бидний хийж буй зүйлийн үр дагавар бусдад
-
18:33 - 18:36огтхон ч нөлөөлөхгүй мэт царайлдаг.
-
18:36 - 18:39Компаниудад хэлье, энэ бидний анхны
үзүүлбэр биш шүү. -
18:40 - 18:42Асуудалд зүгээр л бодитой хандаж,
-
18:42 - 18:44"Уучлаарай. Алдаагаа засах болно оо"
-
18:44 - 18:47гэж хэлэхийг л хүсэж байна.
-
18:50 - 18:52Гэвч бас өөр арга байна, төгсгөлд нь
хэлье. -
18:52 - 18:54Миний олж мэдсэн зүйл бол:
-
18:54 - 18:56өөрсдийгөө бусдад нээе;
-
18:56 - 18:58чин сэтгэлээсээ нээе;
-
18:58 - 19:01эмзэг байдлаа ч харуулъя;
-
19:01 - 19:03эргээд хайрлагдах ямар ч баталгаагүй ч бай
-
19:03 - 19:05хамаагүй чин сэтгэлээсээ хайрлая-
-
19:05 - 19:07ингэх нь мэдээж хэцүү,
-
19:07 - 19:10ээж хүний хувьд хэлье, энэ бол маш хэцүү--
-
19:12 - 19:15гэвч бид ингэснээр л хүнд хэцүү үед
-
19:15 - 19:17талархал баяслыг мэдэрч чадна.
-
19:17 - 19:19Та ердөө л "Ийм ихээр хайрлаж чадах уу?,
-
19:19 - 19:21Үнэхээр сэтгэлээсээ итгэж чадах уу?
-
19:21 - 19:24Би ийм догшин байж болно гэж үү?"
гэж өөрөөсөө асуу. -
19:24 - 19:26Болзошгүй зүйлсийг муугаар бодолгүйгээр,
-
19:26 - 19:29"Миний эмзэг сул талтай байгаа нь
намайг амьд байгааг мэдрүүлж, -
19:29 - 19:32хүч өгч байгаад би маш их баяртай байна"
гэж хэлээрэй. -
19:33 - 19:36Эцэст нь хэлэхэд хамгийн чухал зүйл бол
-
19:36 - 19:39бидний одоо байгаа нь бидэнд
хангалттай гэдэгт итгэх. -
19:39 - 19:41Үүнийг л бид хэрэгжүүлж эхэлбэл
-
19:41 - 19:44би өөрийгөө хангалттай гэдэгт итгэж болно.
-
19:45 - 19:48Тэгээд бид хашгичихаа больж, сонсож
эхэлдэг, -
19:49 - 19:51хүмүүст эелдэг зөөлөн ханддаг,
-
19:51 - 19:54мөн өөртөө ч бас энэрэлтэй хандаж эхэлдэг.
-
19:54 - 19:56Ийм л байна даа. Та бүхэнд баярлалаа.
-
19:56 - 19:59(Алга ташив)
- Title:
- Эмзэг байдлын хүч
- Speaker:
- Брэн Браун
- Description:
-
Брэн Браун хүний холбоо буюу бидний бусдыг ойлгох, бусдад хамаарах, бусдыг хайрлах чадварыг судалдаг. TEDxHouston дээр ярьсан сэтгэл хөдөлгөсөн, бас хөгжилтэй яриандаа тэрээр өөрийгөө нээж, хүн төрөлхтнийг ойлгоход нь тусалсан судалгааныхаа гүнээс хуваалцсан юм. Бусадтайгаа хуваалцахгүй байхын аргагүй яриа.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 19:59
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of vulnerability | ||
Amaranta Heredia Jaén approved Mongolian subtitles for The power of vulnerability | ||
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for The power of vulnerability | ||
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for The power of vulnerability | ||
Chinzorig Enkhtaivan edited Mongolian subtitles for The power of vulnerability | ||
Chinzorig Enkhtaivan accepted Mongolian subtitles for The power of vulnerability | ||
Delgersaikhan Tuya edited Mongolian subtitles for The power of vulnerability | ||
Delgersaikhan Tuya edited Mongolian subtitles for The power of vulnerability |