< Return to Video

Интроверт хүний хүч чадал

  • 0:00 - 0:02
    Би 9 настай байхдаа
  • 0:02 - 0:04
    анх удаагаа хүүхдийн зуслан явж үзсэн.
  • 0:04 - 0:08
    Тэгэхэд ээж минь надад цүнх дүүрэн
    ном бэлдэж өгч билээ.
  • 0:08 - 0:11
    Энэ бол миний хувьд байдаг л
    нэг жирийн зүйл юм.
  • 0:11 - 0:15
    Учир нь халуун ам бүлээрээ суугаад ном
    унших нь манайд уламжлал болсон байлаа.
  • 0:15 - 0:18
    Энэ намайг зожиг мэт санагдуулж магадгүй.
  • 0:18 - 0:21
    Гэвч энэ миний хувьд нийгмийн
    харилцааны өөр нэг хэлбэр байв.
  • 0:21 - 0:24
    Дотно хүмүүсийнхээ халуун
    дулаан уур амьсгал дунд суугаад
  • 0:24 - 0:27
    уран сэтгэмж, адал явдлаар
    дүүрэн төсөөллөөр аялах нь
  • 0:27 - 0:28
    гайхалтай биш гэж үү?
  • 0:28 - 0:30
    Хүүхдийн зуслан үүн шиг эсвэл
  • 0:30 - 0:33
    бүр үүнээс ч илүү дээр байх
    гэж бодож байлаа.
  • 0:33 - 0:36
    (Инээд)
  • 0:36 - 0:38
    Зусланд унтлагын хувцсаар ижилссэн
    10 охин орон дээрээ тухлан
  • 0:39 - 0:40
    ном амтархан уншина чинээ төсөөлж байв.
  • 0:40 - 0:42
    (Инээд)
  • 0:42 - 0:45
    Гэвч зуслан архигүй л болохоос биш
    үдэшлэгтэй төстэй байсан.
  • 0:45 - 0:48
    Хамгийн эхний өдөр
  • 0:48 - 0:50
    удирдагч маань биднийг цуглуулаад
  • 0:50 - 0:53
    багийн сүр жавхааг сэргээж байхын тулд
  • 0:53 - 0:56
    өдөр бүр чангаар давтаж байх ёстой
    багийн уриаг зааж өглөө.
  • 0:56 - 0:58
    Энэ бол:
  • 0:58 - 1:00
    "Ц-О-Г-Л-О-Г.
  • 1:00 - 1:02
    Манай багийн уриа цоглог.
  • 1:02 - 1:05
    Цоглог, цоглог,
    бид үргэлж цоглог байх болно."
  • 1:05 - 1:07
    (Инээд)
  • 1:07 - 1:09
    Тийм ээ.
  • 1:09 - 1:12
    Харин би хувьдаа нэг л сайн
    ойлгож өгөхгүй байсан зүйл нь
  • 1:12 - 1:14
    яагаад бид заавал цоглог, дэггүй
    байх хэрэгтэй,
  • 1:14 - 1:16
    бас яагаад заавал тэгж
    үсэглэх ёстой гэж?
  • 1:16 - 1:22
    (Инээд)
  • 1:22 - 1:25
    Гэвч би уриаг бусдын адил
    давтан хэлж байв.
  • 1:25 - 1:27
    Би байдгаараа л хичээсэн.
  • 1:27 - 1:31
    Гэвч энэ бүхнийг бушуухан дуусгаад буцаж
    очоод номоо нээхийг хамгийн их хүсэж байв.
  • 1:33 - 1:35
    Өрөөндөө очоод цүнхнээсээ
    номоо аваад нээх тэр үед
  • 1:35 - 1:37
    өрөөний хамгийн нүүрэмгий охин дөхөн ирж
  • 1:37 - 1:40
    "Чи яагаад ийм чимээгүй юм бэ?"
    гэж надаас асуулаа.
  • 1:40 - 1:42
    Чимээгүй байна гэдэг чинь
    "Ц-О-Г-Л-О-Г"-ийн
  • 1:42 - 1:43
    эсрэг туйл шүү дээ.
  • 1:44 - 1:46
    2 дахь удаагаа номоо нээх гэж оролдтол
  • 1:46 - 1:49
    удирдагч маань их л санаа зовсон
    байдалтай над дээр ирээд
  • 1:49 - 1:51
    зуслангийн уриаг сануулаад,
  • 1:51 - 1:54
    бусадтай нийтэч байхын тулд
    ихээхэн хичээх хэрэгтэйг зөвлөсөн юм.
  • 1:54 - 1:57
    Надад орны доороос тээшээ гаргаад
  • 1:57 - 2:00
    номуудаа буцаан хийхээс
  • 2:00 - 2:04
    өөр арга байсангүй.
  • 2:04 - 2:06
    Зуны турш би номууддаа дахиж хүрээгүй.
  • 2:06 - 2:08
    Үүнд би өөрийгөө буруутгаж байлаа.
  • 2:08 - 2:10
    Яагаад ч юм номууд маань намайг үгүйлж,
  • 2:10 - 2:13
    намайг дуудавч би тэднээс
    урваж байгаа мэт сэтгэл төрнө.
  • 2:13 - 2:16
    Гэвч би тэднээс урван,
    зун дуусаж гэртээ харих хүртлээ
  • 2:16 - 2:19
    номуудаа нээгээгүй.
  • 2:19 - 2:22
    Би хүүхдийн зусланд болсон
    энэ явдалтай адил
  • 2:22 - 2:25
    50 тохиолдлын тухай ярьж чадна.
  • 2:25 - 2:27
    Ийм явдал надад тохиолдох бүрт
  • 2:27 - 2:31
    миний интроверт зан төлөв, чимээгүй
    байдал буруу юм байна,
  • 2:31 - 2:33
    би илүү экстроверт болох ёстой юм байна
  • 2:33 - 2:36
    гэсэн бодол төрдөг байлаа.
  • 2:36 - 2:39
    Гэвч сэтгэлийнхээ гүнд энэ бодолдоо
    нэг л үнэмшиж өгөхгүй,
  • 2:39 - 2:42
    интроверт байх нь сайхан
    гэдгийг зөнгөөрөө мэдэрч байлаа.
  • 2:42 - 2:44
    Гэвч би зөн билэгтээ итгэхгүй явсаар
  • 2:44 - 2:47
    Уолл Стрийтийн хуульч болсон юм.
  • 2:47 - 2:50
    Мөрөөддөг байсан зохиолчийн
    мэргэжлээ сонгоогүй нь
  • 2:50 - 2:54
    би зоримог, итгэлтэй байж чадна гэдгээ
    өөртөө баталж харуулах гэсэн хэрэг л дээ.
  • 2:54 - 2:56
    Оройд найзуудтайгаа намуухан орчинд
  • 2:56 - 3:00
    оройн зоог барихыг хүсэвч чимээ шуугиантай
    баар, цэнгээний газар луу зүглэнэ.
  • 3:00 - 3:04
    Цаг үргэлж, хүсэл зоригийнхоо
    эсрэг сонголт хийсээр
  • 3:04 - 3:07
    сүүлдээ ийм зүйл хийж байгаагаа ч
    анзаарахаа больсон.
  • 3:07 - 3:10
    Интровертууд ийм үйлдэл гаргах нь цөөнгүй.
  • 3:10 - 3:12
    Үүнээс болж бид олон зүйл алдаж байгаа.
  • 3:12 - 3:14
    Гэхдээ биднээр зогсохгүй бидний хамтрагч,
  • 3:14 - 3:16
    нийгэм маань их зүйлийг алдаж байгаа.
  • 3:16 - 3:19
    Хэтрүүлж байж магадгүй ч
    дэлхий тэр чигээрээ алдаж байна.
  • 3:19 - 3:21
    Бүтээлч, тэргүүлэгч зан чанарын хувьд
  • 3:21 - 3:24
    интровертээр сайн хийж чаддаг
    зүйлийг нь хийлгэх хэрэгтэй.
  • 3:24 - 3:27
    Хүн амын 30-50% нь интроверт байдаг.
  • 3:27 - 3:29
    30-50% шүү.
  • 3:29 - 3:31
    Энэ нь таны танил 2 эсвэл
    3 хүний нэг нь интроверт гэсэн үг.
  • 3:31 - 3:34
    Хэрэв та өөрөө экстроверт бол
  • 3:34 - 3:36
    таны ажлын хүн,
  • 3:36 - 3:38
    хань ижил, хүүхдүүд тань,
  • 3:38 - 3:41
    таны хажууд сууж байгаа хүн бүхэнд
  • 3:41 - 3:43
    өрөөсгөл хандах хандлага
  • 3:43 - 3:45
    манай нийгэмд гүн суусан байдаг.
  • 3:45 - 3:48
    Бид энэ өрөөсгөл хандлага нь
    алдаатай гэдгийг
  • 3:48 - 3:51
    ухаарах ч сөхөө байхгүй
    бүр дасчихсан.
  • 3:51 - 3:53
    Энэ өрөөсгөл ойлголтыг тод харахын тулд
  • 3:53 - 3:56
    интроверт зан чанар гэж юу болохыг
    ойлгох хэрэгтэй.
  • 3:56 - 3:59
    Энэ бүрэг ичимхий байхаас өөр.
  • 3:59 - 4:01
    Ичимхий зан бол
    нийгмийн шүүлтээс айх айдас.
  • 4:01 - 4:03
    Харин интроверт зан бол аливаа нөлөө,
  • 4:03 - 4:04
    ялангуяа нийгмийн нөлөөнд
  • 4:04 - 4:06
    хэрхэн хариу үйлдэл үзүүлэх
    байдлын тухай юм.
  • 4:06 - 4:09
    Экстроверт хүн нийгмийн
    харилцаанаас эрч хүч авдаг бол
  • 4:09 - 4:11
    интроверт хүний хувьд чимээгүй,
  • 4:11 - 4:13
    тайван орчинд эрч хүчээ сэргээж,
  • 4:14 - 4:16
    бүтээлчээр ажиллаж чаддаг.
  • 4:16 - 4:18
    Байнга биш ч
  • 4:18 - 4:20
    ихэнхдээ бол тэгдэг.
  • 4:20 - 4:24
    Иймд авьяас чадвараа бүрэн дайчлахын тулд
  • 4:24 - 4:27
    өөрсдөд маань тохирох
  • 4:27 - 4:29
    ая тухтай орчноо бүрдүүлэх ёстой.
  • 4:29 - 4:31
    Эндээс өрөөсгөл ойлголт үүсэж байгаа юм.
  • 4:31 - 4:33
    Бидний хамгийн чухал байгууллагууд болох
  • 4:33 - 4:35
    сургууль, ажлын газар
  • 4:35 - 4:37
    ихэнхдээ экстровертуудад болон
  • 4:37 - 4:40
    тэдний бусдаас эрч хүч авах хэрэгцээнд
    зориулагдсан байдаг.
  • 4:40 - 4:44
    Мөн өнөөгийн бидний дунд шинэ үеийн
    хамтын шийдвэр гэж нэрлэж болохуйц
  • 4:44 - 4:46
    бүхэл бүтэн ойлголт оршин тогтнож байна.
  • 4:46 - 4:49
    Энэ ойлголт нь бүтээлч санаа,
    ажлын өндөр бүтээмж,
  • 4:49 - 4:53
    зөвхөн содон маягаар нийлсэн
    бүлэг хүмүүсээс гарна гэж үздэг.
  • 4:54 - 4:56
    Сүүлийн үеийн анги
    танхимыг нэг хараарай.
  • 4:56 - 5:00
    Намайг сургуульд байхад бид эгнүүлэн
    тавьсан ширээний ард суудаг байлаа.
  • 5:00 - 5:02
    Эгнээ эгнээгээрээ суудаг байсан.
  • 5:02 - 5:04
    Бид бие дааж хичээлээ хийдэг байв.
  • 5:04 - 5:08
    Харин одоо бол ангид хэд хэдээр нь
    тойруулан тавьсан ширээний ард
  • 5:08 - 5:11
    сурагчид 4, 5, 7-оороо бүлэг
    болон бөөгнөрч сууна.
  • 5:11 - 5:13
    Тэд багийн даалгаврыг маш олноор нь
    гүйцэтгэх болсон.
  • 5:14 - 5:16
    Хувь хүний уран сэтгэмж
    шаардсан математик,
  • 5:16 - 5:19
    зохион бичлэг гэсэн хичээлийг
    хүртэл багаар хийх болсон.
  • 5:19 - 5:23
    Хүүхэд бүр багийн гишүүн байх
    шаардлагатай болж байгаа юм.
  • 5:23 - 5:27
    Өөрийн зоргоор эсвэл ганцаар хичээл
    хийхийг хүссэн хэн нэгэн
  • 5:27 - 5:29
    зожиг мэт үзэгдэж эсвэл
  • 5:29 - 5:31
    бүр асуудалтай хүүхэд гэдэг нэр зүүнэ.
  • 5:34 - 5:36
    Дийлэнх багш нарын хувьд
  • 5:36 - 5:38
    хамгийн шилдэг сурагч нь
    интроверт байхаас илүүтэй
  • 5:38 - 5:40
    экстроверт байх нь олонтаа.
  • 5:40 - 5:42
    Гэвч үнэн хэрэгтээ
    интровертууд экстровертуудаас
  • 5:42 - 5:44
    илүү өндөр дүн авдаг гэсэн
  • 5:44 - 5:46
    судалгаа байдаг юм шүү.
  • 5:46 - 5:48
    (Инээд)
  • 5:48 - 5:51
    Ажлын байран дээр ч
    энэ үзэгдэл давтагддаг.
  • 5:51 - 5:54
    Бид тусгаарлагч ханагүй,
  • 5:54 - 5:56
    нээлттэй ажлын байран дээр
  • 5:56 - 6:00
    чимээ шуугиан дунд бусдын хэрэгт дуртай
    хүмүүсийн харцан дор ажилладаг.
  • 6:00 - 6:02
    Манлайлах чадварын хувьд мөн адил,
  • 6:02 - 6:05
    интровертуудийн манлайлагч зан чанар
    бусдад дутуу үнэлэгддэг.
  • 6:05 - 6:07
    Гэвч үнэндээ интровертууд маш хянамгай,
  • 6:07 - 6:09
    хэт өндөр эрсдэлээс аль болох зайлсхийдэг.
  • 6:09 - 6:12
    Ийм зан чанар одоо үед
    үгүйлэгдээд байгаа.
  • 6:12 - 6:15
    Уортоны сургуулийн Адам Грантын хийсэн
    нэгэн судалгаагаар
  • 6:15 - 6:16
    интроверт манлайлагчид
  • 6:16 - 6:19
    экстровертуудаас илүү амжилт гаргадгийг
    олж тогтоосон байна.
  • 6:19 - 6:22
    Учир нь тэд идэвх санаачилга өндөртэй
    ажилтнуудыг удирдахдаа
  • 6:22 - 6:25
    санаагаа уралдуулж, ажил хэрэг
    болгох боломжийг илүү олгодог.
  • 6:25 - 6:27
    Харин экстровертууд
    өөрийн эрхгүй л аливаад
  • 6:27 - 6:29
    хэт сэтгэлийн хөөрлөөр хандаж,
  • 6:29 - 6:32
    өөрийн санааг л хамгийн чухал мэт
    үзэх хандлагатай байдаг тул
  • 6:32 - 6:36
    бусдын саналыг сонсохдоо
    тийм ч уриалагхан биш байдаг.
  • 6:36 - 6:40
    Түүхэнд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн
    манлайлагчдын дунд ч интровертууд цөөнгүй.
  • 6:40 - 6:42
    Жишээ хэлье.
  • 6:42 - 6:44
    Элеанор Рузвельт, Роза Паркс, Ганди.
  • 6:44 - 6:49
    Эдгээр хүмүүсийг чимээгүй, намуухан
    яриатай, бүрэг гэж тодорхойлж болох байх.
  • 6:49 - 6:51
    Бүрэг ичимтгий зан чанар нь
  • 6:51 - 6:55
    үүнд тохирохгүй мэт боловч
    тэд олны анхаарлын төвд байсан.
  • 6:56 - 6:59
    Интровертуудад онцгой нэгэн хүч байдаг.
  • 6:59 - 7:02
    Тэд эрх мэдэлд дуртайдаа эсвэл бусдын
    анхаарлын төвд байх дуртайдаа биш,
  • 7:02 - 7:05
    харин ийм сонголт хийхээс
  • 7:05 - 7:06
    өөр аргагүй болсондоо,
  • 7:06 - 7:09
    зөв гэж бодсон итгэл үнэмшил нь
    тэдэнд эрч хүч, эр зоригийг өгч
  • 7:09 - 7:11
    бусдыг удирдан хошуучилсан.
  • 7:11 - 7:14
    Би экстровертуудад хайртай гэдгээ
  • 7:14 - 7:17
    хэлэх хэрэгтэй байхаа.
  • 7:17 - 7:20
    Миний хамгийн сайн найзууд маань,
    хайртай нөхөр маань ч
  • 7:20 - 7:23
    экстроверт гэдгийг би хэлэх дуртай.
  • 7:24 - 7:26
    Бид экстроверт, интровертын хэмжүүрийн
  • 7:26 - 7:29
    шугамын дунд хаа нэгтээ байгаа.
  • 7:29 - 7:32
    Энэ ойлголтуудыг анх нээсэн сэтгэл зүйч
    Карл Юнг хүртэл
  • 7:32 - 7:35
    цэвэр экстроверт
    эсвэл цэвэр интроверт гэж
  • 7:35 - 7:36
    байдаггүй гэдгийг сануулсан.
  • 7:36 - 7:39
    Тэрээр хэлэхдээ хэрвээ тийм
    хүн байдаг бол
  • 7:39 - 7:41
    тэр галзуугийн эмнэлэгт орсон
    байх учиртай гэжээ.
  • 7:41 - 7:45
    Харин зарим хүмүүс экстроверт,
    интроверт 2 туйлын яг голд нь байдаг.
  • 7:45 - 7:47
    Тэднийг амбиверт гэж нэрлэдэг.
  • 7:47 - 7:50
    Эдгээр хүмүүс байж болох
    хамгийн сайн хувилбар шиг санагддаг.
  • 7:51 - 7:54
    Гэвч бидний дийлэнхэд энэ хоёр
    чанарын аль нэг нь давамгайлдаг.
  • 7:54 - 7:57
    Миний бодлоор бид аль алинд нь
    тэнцвэртэй хандах хэрэгтэй.
  • 7:57 - 8:01
    Бид арга, билгийг тэнцүүхэн
    хослуулах хэрэгтэй.
  • 8:01 - 8:03
    Ялангуяа бүтээлч чанар,
  • 8:03 - 8:05
    бүтээмжийг нэмэгдүүлэхэд энэ тун чухал.
  • 8:05 - 8:09
    Учир нь сэтгэл судлаачид аугаа бүтээлч
    хүмүүсийн амьдралыг судалж байхад
  • 8:09 - 8:11
    тэдгээр хүмүүс нь санал бодлоо солилцох,
  • 8:11 - 8:13
    саналаа ажил хэрэг болгох тал дээр
  • 8:13 - 8:15
    гарамгай байснаас гадна
  • 8:15 - 8:18
    бүгдэд нь интровертын зан чанар
    хүчтэй ажиглагдсан.
  • 8:18 - 8:20
    Ганцаардал бол бүтээлч чанарыг
  • 8:20 - 8:22
    бүрдүүлэгч чухал үзүүлэлтийн нэг юм.
  • 8:22 - 8:24
    Дарвин л гэхэд
  • 8:24 - 8:26
    ойд ганцаар олон цагаар зугаалж,
  • 8:26 - 8:29
    үдэшлэгийн урилгаас
    эелдгээр татгалздаг байж.
  • 8:29 - 8:32
    Доктор Сьюз гэдэг нэрээр нь
    бидний мэдэх Теодор Гайзэль
  • 8:32 - 8:34
    зохиолынхоо гайхалтай дүрүүдийг
  • 8:34 - 8:36
    Калифорни мужийн Ла Хойя хот дахь
    гэрийнхээ хойхно байрлах
  • 8:36 - 8:39
    хонхтой цамхагт
    ганцаараа суунгаа бодож олдог байжээ.
  • 8:39 - 8:43
    Тэр ч байтугай шүтэн
    бишрэгчид нь түүнийг Санта Клаустай адил
  • 8:43 - 8:47
    хөгжилтэй нэгэн биш харин дүлий
    дүмбэ оргисон нэгэн байхыг үзээд
  • 8:47 - 8:51
    гонсойх вий гэж болгоомжилдог байсан тул
    хүүхдүүдтэй уулзахаас эмээдэг байжээ.
  • 8:51 - 8:53
    Стив Вознияк анхны Apple компьютероо
  • 8:53 - 8:56
    амьдралынхаа ихэнх цагаа өнгөрүүлдэг
    Hewlett-Packard дахь
  • 8:56 - 8:58
    ажлын ширээний ард зохиожээ.
  • 8:58 - 9:02
    Хэрвээ тэр багадаа гэрээс гарах дургүй,
    интроверт байгаагүйсэн бол
  • 9:02 - 9:03
    ажилдаа ийм өндөр түвшинд хүртлээ
  • 9:03 - 9:05
    мэргэшиж чадахгүй байсан гэдгээ хэлдэг.
  • 9:06 - 9:08
    Энэ нь мэдээж
  • 9:08 - 9:11
    бусадтай хамтарч ажиллахаа
    зогсоо гэсэн үг биш шүү.
  • 9:11 - 9:15
    Үнэн хэрэгтээ Стив Возняк Стив Жобстой
    хамтарч Аpple Computer компанийг
  • 9:15 - 9:17
    үүсгэж байж нэр алдарт хүрсэн.
  • 9:17 - 9:20
    Гэхдээ ганцаар байх нь зарим хүний хувьд
  • 9:20 - 9:24
    ус, агаар мэт хэрэгтэй зүйл
    гэдгийг хэлэх гэсэн юм.
  • 9:24 - 9:30
    Үнэн хэрэгтээ бид ганцаардлын ер бусын
    хүч чадлыг эрт дээр үеэс мэддэг байсан.
  • 9:30 - 9:33
    Гэвч сүүлийн үед бид үүнийгээ
    яагаад ч юм мартаад байх шиг.
  • 9:33 - 9:37
    Дэлхий дээрх томоохон шашнуудыг харцгаая.
  • 9:37 - 9:38
    Үнэнийг хайгчид болох
  • 9:38 - 9:41
    Мосе, Есүс, Будда, Мухаммед гээд
  • 9:41 - 9:45
    бүгд хүнээс зугтан зэрлэг онгон
    газар дэлхийгээр хэсүүчлэн тэнэж,
  • 9:45 - 9:48
    амьдралын үнэн мөн, гэгээрлийг олоод
  • 9:48 - 9:50
    хүмүүс дунд эргэн ирж
    тэдгээрээ номлодог шүү дээ.
  • 9:50 - 9:54
    Даяарчлал үгүй бол гэгээрэл үгүй.
  • 9:54 - 9:56
    Энэ ч тийм гайхаад байх зүйл биш л дээ.
  • 9:56 - 9:59
    Хэрвээ орчин үеийн сэтгэл зүй
    судлалыг харах юм бол
  • 9:59 - 10:02
    бид нийгмийн дунд нэг нэгнийхээ
  • 10:02 - 10:05
    үзэл санааг зөнгөөрөө хуулбарладаг байна.
  • 10:05 - 10:07
    Тэр ч байтугай хэт хувийн
    чанартай зүйл дээр,
  • 10:07 - 10:10
    тухайлбал, өөрт чинь таалагддаг хүмүүсийн
  • 10:10 - 10:12
    итгэл үнэмшлийг хүртэл
  • 10:12 - 10:15
    өөрийн мэдэлгүй үлгэрлэн
    дуурайдаг байх нь.
  • 10:15 - 10:17
    Хүмүүс захирангуй
    эсвэл сэтгэл татам
  • 10:17 - 10:20
    нэгнийг нийтээр дагадаг
    болохыг аль хэдийн тогтоосон.
  • 10:20 - 10:21
    Гэвч уран сайхан ярьдаг байх нь
  • 10:22 - 10:24
    оновчтой санаа бодож
    олохтой хамааралгүй зүйл л дээ.
  • 10:24 - 10:26
    Бүр огт хамааралгүй шүү.
  • 10:26 - 10:28
    Тэгэхээр...
  • 10:28 - 10:30
    (Инээд)
  • 10:30 - 10:34
    Хамгийн гайхалтай санаатай хүнийг
    та дагадаг байж магадгүй.
  • 10:34 - 10:35
    Гэхдээ үгүй ч байж болно.
  • 10:35 - 10:38
    Та үнэхээр аз туршмаар байна уу?
  • 10:38 - 10:40
    Тэгснээс дор бүрнээ бодож боловсруулаад,
  • 10:40 - 10:42
    бусдын нөлөөлөлд авталгүйгээр
  • 10:42 - 10:44
    өөр өөрсдийн санаа оноогоо гаргаж,
  • 10:44 - 10:46
    баг болж цуглаад
  • 10:46 - 10:49
    ая тухтай орчинд санаа бодлоо солилцон
  • 10:49 - 10:51
    тунгааж шийдэх нь илүү дээр биш гэж үү?
  • 10:51 - 10:53
    Хэрвээ тийм юм бол
  • 10:53 - 10:56
    яагаад бид бүгдийг эсрэгээр нь
    хийсээр байгаа юм бэ?
  • 10:56 - 10:59
    Яагаад бид сургууль, ажлын байрны
    орчинг өөрчлөхгүй байна вэ?
  • 10:59 - 11:02
    Яагаад бид интровертын
    түр ч атугай ганцаар байх
  • 11:02 - 11:04
    хүслийг нь гаж буруу
    зүйл мэт харсаар байна вэ?
  • 11:04 - 11:07
    Үүний хариултыг бидний түүх
    уламжлалаас олж болно.
  • 11:08 - 11:09
    Барууны соёлд,
  • 11:09 - 11:11
    нэн ялангуяа АНУ-д
  • 11:11 - 11:17
    хүнийг үзэл бодлоор нь үнэлэхээс илүү
    хийж бүтээсэн зүйлээр нь үнэлдэг.
  • 11:19 - 11:22
    Гэвч Америк орон түүхийн эхэн үедээ
  • 11:22 - 11:25
    хүний үзэл бодол,
    хүний дотоод ертөнц болоод
  • 11:25 - 11:27
    ёс суртахууны үнэт зүйлсийг
  • 11:27 - 11:30
    ихэд хүндэтгэн үзэж, үнэлдэг
    тийм л үед амьдарч байжээ.
  • 11:30 - 11:33
    Хэрэв тэр үеийн өөрийгөө хөгжүүлэх ном,
  • 11:33 - 11:34
    сурах бичгийг харвал ерөнхийдөө
  • 11:34 - 11:37
    "Зан чанар бол хамгийн том
    үнэт зүйл" гэж байх болно.
  • 11:37 - 11:40
    Үлгэр дуурайл болж байсан
    Абрам Линкольн л гэхэд
  • 11:40 - 11:42
    төлөв даруу зангаараа
    алдартай нэгэн байжээ.
  • 11:42 - 11:44
    Ральф Уалдо Эмерсон түүнийг
  • 11:44 - 11:47
    "бусдын давамгайлалд
    эмзэглэдэггүй хүн" гэж хэлсэн байдаг.
  • 11:47 - 11:50
    Гэвч 20-р зуунд бид
  • 11:50 - 11:52
    түүхчдийн "хувь хүний зуун" гэж нэрлэдэг
  • 11:52 - 11:54
    шинэ соёлын босгоор алхан орсон билээ.
  • 11:54 - 11:57
    Хөдөө аж ахуйн эдийн засаг нь
    хурдтай хөгжих
  • 11:57 - 11:58
    том зах зээлийн эдийн засаг болсон.
  • 11:58 - 12:02
    Хүмүүс жижиг хотуудаас төв рүү нүүцгээж,
  • 12:02 - 12:05
    насан туршдаа биесээ мэдэх
    хүмүүстэйгээ ажилладаг байснаа
  • 12:05 - 12:09
    огт танихгүй олны дунд
    ажиллаж амьдрах болжээ.
  • 12:09 - 12:11
    Энэ үед мэдээж
  • 12:11 - 12:15
    бусдыг өөртөө татах чанар
    гэнэт л чухал болж ирсэн.
  • 12:15 - 12:18
    Үүнийг дагаад "Хэрхэн найзтай болж
    бусдад нөлөөлөх вэ?"
  • 12:18 - 12:20
    гэсэн гарчигтай өөрийгөө хөгжүүлэх
  • 12:20 - 12:22
    ном, сурах бичгүүд эрэлттэй болж эхэлсэн.
  • 12:22 - 12:27
    Тэд гайхалтай худалдаачдыг
    үлгэр дуурайлаа болгосон байдаг.
  • 12:28 - 12:30
    Энэ соёл өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
  • 12:30 - 12:33
    Энэ манай уламжлалт соёл болчихсон.
  • 12:33 - 12:38
    Гэвч энэ нь харилцааны чадвар
    хэрэггүй гэсэн үг биш л дээ.
  • 12:38 - 12:43
    Мөн багаар ажиллах арга барилаасаа
    бүр мөсөн татгалзахыг уриалах гэсэнгүй.
  • 12:43 - 12:46
    Аглаг ууланд бясалгахаар явдаг
    шашин номын гэгээнтэн нар
  • 12:46 - 12:49
    бие биеэ хайрлах, нэг нэгдээ
    итгэхийг номлодог.
  • 12:49 - 12:51
    Өнөөгийн үед шинжлэх ухаан,
  • 12:51 - 12:53
    эдийн засгийн салбарт тулгараад буй
  • 12:53 - 12:56
    асуудлууд маш гүнзгий, төвөгтэй болсон тул
  • 12:56 - 12:58
    хамтын хүчээр баг болж байж л
  • 12:58 - 12:59
    бид шийдвэрлэж чадна.
  • 12:59 - 13:03
    Гэхдээ бид интровертуудад дотроо тунгаан
    бодох эрх чөлөөг олгох нь
  • 13:03 - 13:05
    асуудлыг өвөрмөц байдлаар
  • 13:05 - 13:08
    шийдэх боломж олгох юм.
  • 13:09 - 13:14
    Миний энэ цүнхэнд юу байгааг
    та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна.
  • 13:19 - 13:20
    Юу гээч?
  • 13:20 - 13:22
    Дүүрэн ном байгаа.
  • 13:22 - 13:24
    Цүнх дүүрэн ном байгаа.
  • 13:24 - 13:26
    Энд Маргарет Этвүдийн "Муурын нүд" байна.
  • 13:26 - 13:30
    Энэ Милан Кундерагийн зохиол байна.
  • 13:30 - 13:34
    Харин энэ бол Маймонидисийн
    "Төөрөгчдийн хөтөч".
  • 13:34 - 13:37
    Гэхдээ энэ миний ном биш л дээ.
  • 13:37 - 13:40
    Өвөөгийн маань дуртай зохиолчдын
  • 13:40 - 13:43
    ном учир би өнөөдөр энд авч ирсэн юм.
  • 13:44 - 13:46
    Өвөө маань еврей шашны номлогч байсан.
  • 13:46 - 13:48
    Бэлэвсэрч хоцорсон тэрээр
  • 13:48 - 13:50
    Бруклин дэх жижиг байшиндаа
    ганцаараа амьдардаг байв.
  • 13:50 - 13:53
    Намайг жаахан байхад
    хамгийн дуртай газар минь байлаа.
  • 13:53 - 13:56
    Түүний эелдэг, зөөлөн зан,
    мөн гэрээр нь дүүрэн байсан номууд
  • 13:56 - 13:59
    намайг тийш нь бас хөтөлдөг байсан.
  • 13:59 - 14:02
    Өрөөнд нь байгаа ширээ, сандлууд дээр нь
  • 14:02 - 14:04
    суух ч зай байхгүй,
  • 14:04 - 14:07
    дүүрэн ном өрөөстэй байдаг байлаа.
  • 14:07 - 14:09
    Манай гэр бүлийнхний адил
  • 14:09 - 14:12
    өвөөгийн маань хамгийн хийх
    дуртай зүйл нь ном унших байсан.
  • 14:13 - 14:15
    Гэвч тэр сүмийн хуралдаа
    бас хайртай байсан.
  • 14:15 - 14:20
    Энэ хайр нь түүний 62 жилийн
    турш 7 хоног болгон
  • 14:20 - 14:22
    уншдаг номлолд нь илэрдэг байсан.
  • 14:22 - 14:25
    Тэрээр 7 хоног бүр уншсан
    зүйлээсээ үр шимийг нь хураан авч,
  • 14:25 - 14:26
    номлолдоо шингээж
  • 14:26 - 14:29
    эрт дээр үеэс уламжлагдан
    ирсэн үнэт сургаалийг өвлүүлдэг.
  • 14:29 - 14:32
    Түүний яриаг сонсох гэж
    хүмүүс олноор ирдэг байлаа.
  • 14:33 - 14:35
    Гэхдээ өвөөд маань нэг онцлог бий.
  • 14:36 - 14:38
    Үүрэг нь хэдий ийм чухал ч гэлээ
  • 14:38 - 14:40
    тэр маш даруухан зантай,
    интроверт байсан юм.
  • 14:40 - 14:43
    Номлолоо үйлдэж байхдаа хүртэл
    сонсогчидтойгоо
  • 14:43 - 14:46
    харц тулгарахаас
    эмээдэг байсан гээд бод доо.
  • 14:46 - 14:49
    Гэтэл ийм цуглааныг 62 жилийн турш
    удирдаж байгаа хүн шүү дээ.
  • 14:49 - 14:51
    Гудамжинд хүртэл хүмүүс түүнтэй таараад
  • 14:51 - 14:53
    яриа үүсгэхэд
  • 14:53 - 14:55
    тэр бусдын цагийг хий дэмий
    үрэх вий гэж айхдаа
  • 14:55 - 14:59
    яриагаа аль болох хурдан дуусгадаг байв.
  • 15:00 - 15:02
    Түүнийг 94 насандаа өөд болоход
  • 15:02 - 15:05
    салах ёс гүйцэтгэхээр ирсэн
    хүмүүсийн тоо хэтэрхий олон байсан тул
  • 15:05 - 15:09
    цагдаа нар тэр гудамжны замын
    хөдөлгөөнийг хаахаас аргагүйд хүрсэн.
  • 15:12 - 15:15
    Иймд би өвөөгөөсөө үлгэр жишээ авч
  • 15:15 - 15:16
    суралцахыг хичээдэг.
  • 15:16 - 15:19
    Тийм болохоор би интровертийн
    тухай ном бичсэн.
  • 15:19 - 15:21
    Үүнд би 7 жил зарцуулсан.
  • 15:21 - 15:25
    Миний хувьд энэ 7 жил жинхэнэ
    аз жаргалтай хугацаа байсан.
  • 15:25 - 15:27
    Энэ хугацаанд би уншиж, бичиж,
  • 15:27 - 15:29
    бодож, судлах ажил хийсэн.
  • 15:29 - 15:31
    Энэ миний хувьд өвөө маань өдөржин
  • 15:31 - 15:34
    номын сандаа суун уншиж, бясалгахтай нь
    адилхан санагдаж байлаа.
  • 15:34 - 15:37
    Харин одоо бол миний ажил
    огцом өөрчлөгдсөн.
  • 15:37 - 15:40
    Одоо бол тайзан дээр гараад
    интровертуудын тухай
  • 15:40 - 15:43
    ярих нь миний ажил болсон.
  • 15:43 - 15:47
    (Инээд)
  • 15:47 - 15:49
    Энэ нь надад тун амаргүй байдаг.
  • 15:49 - 15:53
    Та бүхэнтэй энэ тайзнаас уулзах нь
    миний хувьд нэр төрийн хэрэг боловч
  • 15:53 - 15:56
    энэ миний сайн чаддаг зүйл биш.
  • 15:57 - 16:00
    Тиймдээ ч би үүнд чадлаараа л бэлтгэдэг.
  • 16:00 - 16:02
    Өнгөрсөн жил би олон
    хүний өмнө илтгэл тавих
  • 16:02 - 16:05
    боломж бүрийг ашиглахыг зорьсон.
  • 16:05 - 16:07
    "Эрсдэлтэй ярилцлагын жил" гэж нэрлэсэн.
  • 16:07 - 16:09
    (Инээд)
  • 16:10 - 16:11
    Энэ нь ч надад үр дүнгээ өгсөн.
  • 16:12 - 16:13
    Гэхдээ үүнээс илүүтэйгээр
  • 16:13 - 16:18
    интровертуудын ганцаараа, чимээгүй
    зан байдалд хандах нийгмийн үзэл санаа
  • 16:18 - 16:20
    тун удахгүй илэрхий өөрчлөгдөнө гэх
  • 16:20 - 16:23
    итгэл, үнэмшил маань
    надад эрч хүч, эр зориг өгдөг.
  • 16:23 - 16:25
    Би үүнд итгэдэг.
  • 16:25 - 16:27
    Харин одоо би надтай санал нийлж буй
  • 16:27 - 16:30
    хүмүүст зориулаад 3 уриалга
    хүргэхийг хүсэж байна.
  • 16:31 - 16:32
    Нэгт,
  • 16:32 - 16:35
    байнга багаар ажиллах
    гэсэн солиорлоо зогсоо.
  • 16:35 - 16:36
    Тоглоомгүй шүү.
  • 16:36 - 16:39
    (Инээд)
  • 16:39 - 16:41
    Баярлалаа.
  • 16:41 - 16:43
    (Алга ташилт)
  • 16:43 - 16:46
    Хэлсэн зүйлээ би тайлбарлах хэрэгтэй байх.
  • 16:46 - 16:47
    Ажлын байранд хоорондоо чөлөөтэй,
  • 16:47 - 16:51
    сайн нөхдийн дунд байх мэт харилцаж,
  • 16:51 - 16:53
    санал бодлоо чөлөөтэй солилцох орчинг
  • 16:53 - 16:56
    өгөхийг би бүрэн дэмждэг.
  • 16:56 - 16:57
    Энэ бол үнэхээр сайхан санаа.
  • 16:57 - 17:00
    Энэ нь экстроверт гэлтгүй
    интровертуудад таалагдана.
  • 17:00 - 17:02
    Гэхдээ ажил дээр өөрийн гэсэн
    орон зай, эрх чөлөө
  • 17:02 - 17:04
    бидэнд илүү их хэрэгтэй.
  • 17:04 - 17:05
    Сургууль ч мөн ялгаагүй.
  • 17:05 - 17:08
    Мэдээж багаар ажиллахыг
    зааж сургах нь зөв.
  • 17:08 - 17:11
    Гэхдээ бас бие дааж
    ажиллахыг сургах хэрэгтэй.
  • 17:11 - 17:14
    Энэ нь экстроверт хүүхдүүдэд нэн чухал.
  • 17:14 - 17:15
    Бие даан ажиллах нь аливааг
  • 17:15 - 17:18
    гүн гүнзгий бодож боловсруулах
    чадварыг хөгжүүлдэг.
  • 17:18 - 17:20
    Хоёрт, байгаль дэлхийтэйгээ ойрхон бай.
  • 17:20 - 17:23
    Яг л Будда шиг
    өөртэйгөө илэн далангүй бай.
  • 17:24 - 17:26
    Миний хэлэх гэсэн зүйл бол
  • 17:26 - 17:28
    хүн амьтнаас дайжин,
    ойд очоод модон оромж бариад
  • 17:28 - 17:31
    хэнтэй ч уулзалгүй ганцаар
    бүгээд суу гэсэнгүй.
  • 17:31 - 17:33
    Зүгээр л хэсэг зуур ч болтугай
    завсарлага аваад
  • 17:33 - 17:38
    дотор байгаа хүнтэйгээ
    ярилцаж байгаасай гэж хүсэж байна.
  • 17:40 - 17:42
    Гуравт,
  • 17:42 - 17:44
    Цүнхэн дотроо юуг яагаад хийснээ
  • 17:44 - 17:46
    нэг сайн хараарай.
  • 17:46 - 17:48
    Экстровертууд
  • 17:48 - 17:50
    цүнхээ номоор дүүргэсэн байж магадгүй.
  • 17:50 - 17:55
    Эсвэл цүнхэнд нь оргилуун дарсны хундага
    эсвэл онгоцноос үсрэх шүхэр ч байж магад.
  • 17:56 - 17:59
    Юу ч байлаа гэсэн та тэдгээр зүйлсээ
    боломж олдох бүр цүнхнээсээ гарган
  • 17:59 - 18:02
    өөртөө баяр хөөр, эрч хүчийг
    бэлэглэдэг гэдэгт итгэж байна.
  • 18:02 - 18:05
    Харин интровертууд та нар
  • 18:05 - 18:08
    цүнхэн доторх зүйлсээ
    ихэд нандигнан хадгалах
  • 18:08 - 18:09
    зантай байдаг шүү дээ.
  • 18:09 - 18:11
    Тийм ч байх ёстой.
  • 18:11 - 18:13
    Гэвч хаяа ч болтугай
  • 18:13 - 18:16
    цүнхээ нээн бусдадаа дэлгэн харуулж
    байгаасай гэж хүсэж байна.
  • 18:16 - 18:20
    Учир нь энэ дэлхийд та болоод таны цүнхэн
    доторх зүйл хэрэгтэй.
  • 18:21 - 18:24
    Та бүхэнд амьдралын хамгийн сайхан аялал,
  • 18:24 - 18:27
    зөөлөн ярих хүсэл зоригийг хүсэн ерөөе.
  • 18:27 - 18:29
    Маш их баярлалаа.
  • 18:29 - 18:32
    (Алга ташилт)
  • 18:33 - 18:35
    Баярлалаа. Баярлалаа.
  • 18:35 - 18:42
    (Алга ташилт)
Title:
Интроверт хүний хүч чадал
Speaker:
Сюзан Кейн
Description:

Бусадтай нээлттэй, нийтэч байх зан чанар юу юунаас илүү үнэлэгддэг өнөөгийн цаг үед интроверт байх нь хэцүү төдийгүй ичгүүртэй хэрэг. Харин Сюзан Кейн өөрийн илтгэлдээ интроверт хүмүүс өөрийн гэсэн өвөрмөц авьяас чадвартай байдаг тул тэдгээрийг нь нээн илрүүлж, хөгжүүлэх хэрэгтэйг хэлж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:43
Indra Ganzorig approved Mongolian subtitles for The power of introverts
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of introverts
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of introverts
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of introverts
Indra Ganzorig edited Mongolian subtitles for The power of introverts
Tuya Bat accepted Mongolian subtitles for The power of introverts
Tuya Bat edited Mongolian subtitles for The power of introverts
Tuya Bat edited Mongolian subtitles for The power of introverts
Show all

Mongolian subtitles

Revisions