< Return to Video

Эртний Монгол нүүдэлчдийн байгальд ээлтэй эрдэм ухаан

  • 0:01 - 0:05
    Бусад орны хүмүүс надтай таарахдаа үргэлж
  • 0:05 - 0:06
    адилхан зүйлс асуудаг нь инээд хүрэм.
  • 0:06 - 0:07
    Тэр асуултууд нь
  • 0:08 - 0:10
    "Хөөх, чи Монгол хүн юм уу?"
  • 0:10 - 0:12
    "Чи ажилдаа мориор явдаг уу?"
  • 0:13 - 0:15
    "Чи Кола гэж мэдэх үү?"
  • 0:16 - 0:19
    "Монголд шоколад байдаг уу?" мэт хөвөрнө.
  • 0:19 - 0:22
    Хааяа тэднийг цаашлуулмаар санагдвал
  • 0:22 - 0:24
    Би ингээд хэлчихдэг юм:
  • 0:24 - 0:25
    "Бурхан минь,
  • 0:25 - 0:27
    өмнө нь огт сонсож байгаагүй юм байна.
  • 0:27 - 0:29
    Кола, бас шоколад гэж юу юм бэ?
  • 0:29 - 0:31
    Илүү ихийг ярьж өгөөч?"
  • 0:32 - 0:33
    Ингэхээр надад ч аятайхан,
  • 0:33 - 0:35
    бид ч сайхан инээлдэж авдаг юм.
  • 0:36 - 0:41
    Нийслэл Улаанбаатар маань яг үнэндээ
    олны хөл болсон хот газар.
  • 0:41 - 0:43
    Тэнд худалдааны төвүүд,
  • 0:43 - 0:44
    сүлжээ зочид буудлууд,
  • 0:44 - 0:46
    нүд алдам урлаг соёлын газрууд ч бий.
  • 0:46 - 0:49
    Гэвч гадаад хүмүүс Монголын
  • 0:49 - 0:52
    байгаагаас илүү байхгүйд нь
    ач холбогдол өгдөг.
  • 0:53 - 0:56
    Тэд бидний онгон дагшин байгаль,
  • 0:56 - 0:58
    нүүдэлчин амьдралын хэв маягыг хараад
  • 0:58 - 1:01
    буурай улсын шинж гэж дүгнэцгээдэг.
  • 1:02 - 1:03
    Харин би үүнтэй санал нийлдэггүй.
  • 1:03 - 1:06
    Эсрэгээрээ эртний Монгол нүүдэлчдээс
    суралцах зүйлс
  • 1:06 - 1:08
    бидэнд маш их байгаа бөгөөд
  • 1:08 - 1:09
    ирэх арван, зууны
  • 1:09 - 1:12
    амьдрах ухаан ч болж үлдэж мэдэх.
  • 1:13 - 1:18
    Энэ бол манай улёын хамгийн эрхэм
    хөгжмийн зэмсэг болох
  • 1:18 - 1:19
    [Морин хуур-монгол]
  • 1:19 - 1:22
    Морин хуур тоглож байгаа зураг.
  • 1:22 - 1:25
    Би энэ зэмсэгийг есөн настайдаа
    тоглож эхэлсэн ба
  • 1:25 - 1:28
    11 хүрэхдээ дэлхий даяар аялан
  • 1:28 - 1:31
    Олон улсын фестивалуудад Монголоо
    төлөөлж эхэлсэн бөгөөд
  • 1:31 - 1:37
    Япон, Хятад, Финлянд, Герман, Швед
    улсад амьдарч, сурч үзсэн байв.
  • 1:38 - 1:40
    Гэвч огт санаандгүй байтал,
  • 1:40 - 1:41
    21 насандаа би
  • 1:41 - 1:44
    хайртай ээжээсээ хагацаж,
  • 1:44 - 1:46
    хоёрхон жилийн дараа
  • 1:46 - 1:47
    аавыгаа бас алдлаа.
  • 1:48 - 1:50
    Айлын ганц хүүхэд байсан би
  • 1:50 - 1:52
    тэр үед цөхөрч, ганцаардсан байв.
  • 1:53 - 1:57
    Энэ явдлын дараа үлдсэн ганц зүйл нь
    эх орон минь байсан учир
  • 1:57 - 1:59
    би гэртээ харихаар шийдэв.
  • 2:00 - 2:02
    Харамсал, гунигтаа живсэн үед минь
  • 2:02 - 2:06
    миний эх орон надад тайтгарал
    мэдрүүлсэн.
  • 2:06 - 2:10
    Эх орныхоо хязгааргүй уудам тэнгэрийг
    би ааваа гэж,
  • 2:10 - 2:13
    онгон, сүрлэг байгалийг би ээжээ
    гэж төсөөлдөг.
  • 2:14 - 2:18
    Арав гаруй жил өндөр хөгжилтэй оронд
    амьдарсан би
  • 2:18 - 2:21
    нүүдэлчин аж ахуйгаас маш их
    төсөөрсөн байлаа.
  • 2:21 - 2:25
    Тиймээс би тэр бүгдтэй эргэн холбогдож,
    ахин шинээр мэдрэхээр тэмүүлж байв.
  • 2:26 - 2:30
    Ихэнхдээ би их хотоос гарч, өвгийнхөө
    нутаг руу
  • 2:30 - 2:32
    хөдөө замд гаран,
  • 2:32 - 2:35
    эцэг эхийнхээ болон өөрийн үндэс,
  • 2:35 - 2:37
    хувь хүнийхээ мөн чанарыг
    эрэлхийлдэг байв.
  • 2:37 - 2:42
    Би багаасаа л Монгол нүүдэлчдийн
  • 2:42 - 2:46
    хосгүй зочломтгой зангийн тухай
    сонсож өссөн.
  • 2:46 - 2:48
    Тэгээд л би үнэхээр тэд
    замын хүнийг
  • 2:48 - 2:52
    ундалж, гэртээ хонуулдаг эсэхийг
    өөрийн нүдээр харахыг хүссэн юм.
  • 2:53 - 2:55
    Тэгээд л би хөдөө замд гарч,
  • 2:55 - 2:58
    бүдэг шороон жимээр маш удаан давхив.
  • 2:59 - 3:01
    Монгол нүүдэлчдийн нэг гайхалтай чанар нь
  • 3:01 - 3:06
    саахалт хоорондын зай ихэвчлэн
    40-өөс дээш км байх
  • 3:06 - 3:10
    бөгөөд Монголын хээр талд газар
    хувьчлал гэж огт байхгүй нь юм.
  • 3:11 - 3:12
    Ингээд харахад
  • 3:12 - 3:16
    Монгол нүүдэлчид үзэсгэлэнт
    байгальдаа дураараа нүүж
  • 3:16 - 3:19
    суух эрх чөлөөтэй ажээ.
  • 3:19 - 3:21
    Яван явсаар би нэгэн гэр олж хараад
  • 3:21 - 3:23
    машинаа зогсоов.
  • 3:23 - 3:25
    Гэр бол
  • 3:25 - 3:27
    Монгол түмний уламжлалт сууц юм.
  • 3:28 - 3:31
    Гэрийн бүх хэрэгсэл байгалийн
    гаралтай.
  • 3:31 - 3:33
    Модон хана ба шал,
  • 3:33 - 3:34
    арьсан оосор,
  • 3:34 - 3:37
    ноосон бүрээс гэх мэт.
  • 3:38 - 3:40
    Гэрийг барьж, буулгахад ч
  • 3:41 - 3:43
    3-4 цаг л шаардах ба
  • 3:43 - 3:45
    -50 хэм өвлийн хүйтэнд ч
  • 3:45 - 3:48
    гэр дулаанаа алддаггүй.
  • 3:50 - 3:51
    Гэрийн гадаа хүүхдүүд
  • 3:51 - 3:54
    хонь, ямаан дунд хөгжилдөж
  • 3:54 - 3:56
    тэдэнтэй мэндлэхэд минь
  • 3:56 - 3:58
    аав ээж нь намайг дотогш урив.
  • 3:58 - 4:01
    Эхнэр нь надад халуун сүүтэй цай барихад
  • 4:01 - 4:02
    нөхөр нь аягалсан хоолноос
  • 4:02 - 4:05
    нэрэлхэлгүй идэхийг урилаа.
  • 4:05 - 4:07
    Хэсэгхэн яриа өрнүүлсэний дараа
  • 4:07 - 4:10
    нөхөр нь хаа хүрч явааг
    минь асуухад,
  • 4:10 - 4:11
    би өвгийнхөө үндэс, угсаатай
  • 4:11 - 4:13
    танилцан, хөдөө нутгаар
  • 4:13 - 4:15
    аялж яваагаа,
  • 4:15 - 4:17
    мөн бүрэнхийд хоноглох газар хэрэгтэйгээ
  • 4:17 - 4:19
    шулуухан хэлж орхив.
  • 4:19 - 4:21
    Гэтэл яасан гээч?
  • 4:21 - 4:24
    Тэр намайг гэрт нь хүссэнээрээ удаж
    болох ч
  • 4:25 - 4:26
    ганцхан болзол бий гэв.
  • 4:27 - 4:30
    Тэр надаас уламжлалт
  • 4:30 - 4:32
    Монгол зэмсэг болох морин хуур тоглож
    өгөхийг хүслээ.
  • 4:33 - 4:37
    Дотроо би энэ бүхэн биелэж
    байгаад итгэж өгөхгүй байв.
  • 4:37 - 4:40
    Морин хуур миний хүсэлдээ хүрэх
    тасалбар болсон юм.
  • 4:40 - 4:43
    Морин хуур тоглож чаддаг хүн
  • 4:43 - 4:45
    Монголчуудад дороо л хүндлэгддэг.
  • 4:46 - 4:48
    Учир нь морин хуур "Хорвоогийн хамаг
    явдлыг
  • 4:48 - 4:51
    хоёрхон чавхдастаа багтаасан" гэгддэг юм.
  • 4:52 - 4:55
    Би тэр айлд ес хоносон ба
  • 4:55 - 4:57
    тэр хугацаанд тэд ч огт цааргалаагүй.
  • 4:57 - 5:00
    Одоо бодоход ахиад 2 сар үлдье гэсэн ч
  • 5:00 - 5:01
    тэд зөвшөөрөх л байсан байх.
  • 5:02 - 5:03
    Хэлэхгүй бол болохгүй нэг зүйл:
  • 5:03 - 5:05
    Тэдэнтэй уулзахаас өмнө би
  • 5:05 - 5:10
    Монгол нүүдэлчдийг бусдын л адил
    зочноо хүндэлдэг
  • 5:10 - 5:12
    гэж боддог байлаа.
  • 5:12 - 5:15
    Тэр үед би дутуу бодсоноо ухаарсан.
  • 5:15 - 5:18
    Тэдний биесээ түшин амьдрахын ухаан
    энэ байж.
  • 5:18 - 5:22
    Нүүдэлчин айлууд хоорондоо маш хол
    зайтай учраас
  • 5:22 - 5:25
    байгалийн хүчнээс бүрэн
    хамааралтайгаар амь зуудаг.
  • 5:26 - 5:28
    Цас зуд,
  • 5:28 - 5:29
    гэнэтийн үер,
  • 5:29 - 5:31
    угалз, шуурга гээд
  • 5:31 - 5:33
    нүүдэлчин өрхийг бусниулж мэдэх
    зүйл олон.
  • 5:34 - 5:38
    Өнөөдөр хэн нэгэнд хэрэгтэй тус
  • 5:38 - 5:41
    маргааш танд ч дутаж мэднэ.
  • 5:41 - 5:43
    Тиймээс л нүүдэлчид бие биеэ түшиж,
  • 5:43 - 5:46
    тус хэрэгтэй хэн бүхэнд
    уриалгахан ханддаг.
  • 5:46 - 5:49
    Хүн төрөлхтөн улам л хувиа хичээх болсон
  • 5:49 - 5:53
    энэ үед, тэрхүү соёл миний сэтгэлийг
    хөдөлгөсөн юм.
  • 5:54 - 5:58
    Нүүдэлчин айлд өнгөрүүлсэн өдрүүд
    намайг сэрээх шиг л болсон.
  • 5:58 - 6:01
    Хөгжил өндөртэй улсуудын алинаас ч
    үүнийг мэдрээгүй.
  • 6:01 - 6:03
    Тэр айлын эзэгтэй надад
  • 6:03 - 6:07
    сүүн бүтээгдэхүүн хэрхэн
    боловсруулахыг үзүүлж,
  • 6:07 - 6:09
    бяслаг, тараг, ээзгий,
  • 6:09 - 6:13
    архи хүртэл нэрж харуулав.
  • 6:13 - 6:18
    Хэрэглэсэн бүхэн нь ч гараар зүйсэн
    байгалийн материалууд байсан.
  • 6:19 - 6:21
    Мөн гэрийг дулаацуулахын тулд
  • 6:21 - 6:24
    элдэв шатахууны оронд
  • 6:24 - 6:26
    аргал түлж байлаа.
  • 6:26 - 6:29
    Энэ бүх зүйл нь ган, хуванцраар
    дүүрсэн
  • 6:29 - 6:32
    хотын амьдралтай минь
    дэндүү эсрэгцэж байв.
  • 6:33 - 6:37
    Таван мэдрэхүйгээрээ дүүрэн
    мэдэрсэн тэр туршлага минь
  • 6:37 - 6:40
    надад тэс өөр эрдэм болсон юм.
  • 6:41 - 6:46
    Монголын хөдөө нутгаар аялах тусам би
  • 6:46 - 6:47
    эртний нүүдэлчин аж ахуйг
  • 6:47 - 6:52
    байгалийн эрчимтэй
    салшгүй холбоотойг нь ухаарч байв.
  • 6:52 - 6:56
    Нүүдэлчин амьдрал бол хаягдалгүй
    амьдралын жинхэнэ үлгэр жишээ.
  • 6:57 - 6:59
    Зургаан жилийн хугацаанд
  • 6:59 - 7:02
    би 20 гаруй өрхөөр зочилж,
  • 7:02 - 7:05
    зочлол бүр минь нэгэн ижлээр хөвөрсөн.
  • 7:05 - 7:08
    Тэд намайг дотогш оруулж, ундалж,
  • 7:08 - 7:11
    хэрэгтэй үед хоноглох зай бэлдэж өгнө.
  • 7:11 - 7:15
    Тэр бүрд би хэчнээн цомхон
    амьдардгийг нь гайхна.
  • 7:15 - 7:19
    Эхлээд би шалтгаан нь улирлын нүүдэл
    гэж бодсон.
  • 7:19 - 7:21
    Мэдээж энгийн логик шүү дээ.
  • 7:21 - 7:23
    Тийм үед хэрэгтэй зүйлээ л авч явна.
  • 7:23 - 7:25
    Гэвч би сүүлд ойлгосон нь,
  • 7:25 - 7:27
    цаана нь түүнээс ч илүү гүн
    ухаан байсан юм.
  • 7:28 - 7:31
    Түүхээс үзвэл, нүүдэлчид
  • 7:31 - 7:33
    амьдрал шиг зуурдын аялалд
  • 7:33 - 7:35
    бид нүцгэн ирээд, нүцгэн буцах учир
  • 7:35 - 7:41
    хөлд нь байгаль сүйтгэн байж их бүтээн
    байгуулалт босгох,
  • 7:41 - 7:44
    эд зүйлд шунах гэх мэтийг
  • 7:44 - 7:48
    зуухан жил амьдраад өнгөрөхөд
    огт хэрэггүй гэж үздэг байжээ.
  • 7:49 - 7:52
    Үүний оронд тэд уламжлал,
  • 7:52 - 7:53
    соёл, түүх бүтээн, үеэс үед
  • 7:54 - 7:56
    өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг байж.
  • 7:57 - 8:02
    Эртний нүүдэлчдийн эухаан намайг
    өөрийн тав тухаас илүү
  • 8:02 - 8:05
    сэтгэх хэрэгтэйг минь
    ухааруулсан.
  • 8:06 - 8:13
    Монголын хөдөө би жинхэнэ эрх
    чөлөөг мэдэрдэг болохоор
  • 8:13 - 8:16
    хотод эргэж ирэх болгондоо цомхон
  • 8:16 - 8:18
    амьдралын хэв маягийг
    улам илүү эрэлхийлэх болсон.
  • 8:19 - 8:22
    Компанийнхаа бүх бичгийн ажлыг цахимд
    шилжүүлснээр
  • 8:22 - 8:25
    20 багц бичгийн цаас шаарддаг байсан ажилд
  • 8:25 - 8:27
    одоо ганцыг л зарцуулж байгаа.
  • 8:27 - 8:31
    Байраа жижигрүүлж, хүлэмжийн хий
    ялгаруулдаг хэрэгцээгээ танаж,
  • 8:31 - 8:33
    худалдан авалт, тээврийн хэрэгсэл
  • 8:33 - 8:36
    зэрэгт хийдэг сонголтуудаа эргэн харах
    зуршил суулгаж,
  • 8:36 - 8:40
    хувийн, ажлын хэв маягаа бага багаар
    өөрчилж эхэлсэн.
  • 8:40 - 8:42
    Хамгийн чухал нь, эрчимтэй
  • 8:42 - 8:46
    хэрэглээг сурталчлах төслүүдээс би
    татгалзан,
  • 8:46 - 8:51
    тогтвортой хэрэглээг дэмждэг
    байгууллагуудтай хамтрах болсон.
  • 8:51 - 8:55
    Гэвч надад гарсан хамгийн том өөрчлөлт нь
  • 8:55 - 8:58
    би хөгжлийн ойлголтыг тэс өөрөөр
  • 8:58 - 9:00
    хардаг болсон юм.
  • 9:00 - 9:02
    Хотынхны хувьд
  • 9:02 - 9:05
    нүүдэлчин маягаар гэрт амьдарч,
  • 9:05 - 9:07
    цөөн хогшил цуглуулах нь
  • 9:07 - 9:11
    ядуугийн шинж мэт ойлгогддог.
  • 9:11 - 9:13
    Зөвхөн гадныханд биш Монголд хүртэл
  • 9:13 - 9:16
    тийм ойлголттой хүмүүс бий.
  • 9:16 - 9:20
    Бид хөгжиж яваа улсуудын эцсийн зорилго нь
  • 9:20 - 9:23
    дараагийн Токио ч юм уу, Нью-Йорк болж,
  • 9:23 - 9:27
    тэнгэр баганадсан барилгууд, том
    дэлгүүр, хурдны зам барих гэж боддог.
  • 9:27 - 9:31
    Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн
    уламжлалт хэв шинжээс алсарч,
  • 9:31 - 9:33
    эд баялгийг шүтэх болжээ.
  • 9:34 - 9:36
    Гэвч бид чухам
  • 9:36 - 9:37
    тэрхүү хөгжиж буй орнууд л
  • 9:37 - 9:41
    цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр
    нөлөөлдгийг мартаж болохгүй.
  • 9:42 - 9:44
    Иймд бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй
  • 9:44 - 9:48
    "Бид байгаль дэлхий сүйдэж буйг
    мэдсээр байж
  • 9:48 - 9:51
    адил замналаар явсаар л байх уу?"
  • 9:51 - 9:54
    Бид өөрсдийн хийсэн олон сонголтын үр
    дагавруудыг сүүлийн
  • 9:54 - 9:56
    найман сарын хугацаанд харсан шүү дээ.
  • 9:57 - 10:00
    Тиймээс л байгальд ээлтэй,
  • 10:00 - 10:03
    хаягдалгүй амьдралын хэв маяг
  • 10:03 - 10:06
    хэдийнээ сайн дурын сонголт биш болжээ.
  • 10:06 - 10:10
    Харин тийн амьдрах ухааныг өвөг
    дээдсээс минь илүү хэн мэдэх билээ?
  • 10:10 - 10:13
    Тэд мэдээллийн сүлжээ,
  • 10:13 - 10:15
    технологийн аль алингүйгээр
  • 10:15 - 10:17
    билиг ухаанаар амьдран ирсэн шүү дээ.
  • 10:18 - 10:20
    Монгол Улсын иргэний хувьд,
  • 10:20 - 10:22
    би багаасаа л
  • 10:22 - 10:25
    хөгжиж буй орнууд дорой гэж
    сонсож өссөн учир
  • 10:25 - 10:27
    сэтгэл гонсоймоор санагддаг байлаа.
  • 10:28 - 10:32
    Гэхдээ өнөөдөр, миний нүдээр харахад,
    хөгжиж буй орнууд
  • 10:33 - 10:37
    бусадтайгаа эн тэнцүү гэдгийг би
    бардам хэлмээр байна.
  • 10:37 - 10:38
    Харин ч эсрэгээрээ,
  • 10:38 - 10:42
    аливаа зүйлсийн зөв шийдлийн замд
  • 10:42 - 10:44
    хамгийн дөт зогсож буй,
  • 10:44 - 10:48
    шинэ хөгжлийн замыг тодорхойлж,
  • 10:48 - 10:52
    хүн бүрд илүү тайван орчинг
    бүрдүүлж чадах улсуудыг
  • 10:52 - 10:54
    тэднийг гэж харж байна.
  • 10:54 - 10:57
    Өвөг дээдсийн минь амьдралыг
    мянга, мянган жил залуурдсан ухаан
  • 10:57 - 10:59
    бидэнд одоо ч,
  • 10:59 - 11:00
    ирээдүй хойч үед ч
  • 11:00 - 11:03
    шинэлэг нээлтүүдтэй хослон
    гарц замчилж мэднэ.
  • 11:04 - 11:07
    Эцсийн эцэст бид энэ дэлхийд үдлээд л
    буцах хүмүүс учир
  • 11:07 - 11:11
    эх дэлхийдээ ч, бие биедээ ч
  • 11:11 - 11:14
    эртний Монгол нүүдэлчид шиг
    урин найртай хандацгаая.
  • 11:15 - 11:16
    Баярлалаа.
Title:
Эртний Монгол нүүдэлчдийн байгальд ээлтэй эрдэм ухаан
Speaker:
Батхуягийн Хулан
Description:

Ирэх олон жилийг туулахад бидэнд Монголын нүүдэлчдээс суралцах маш олон зүйл бий гэж байгаль хамгааллын идэвхтэн Б. Хулан хэлжээ. Тэрээр энэхүү илтгэлээрээ дамжуулан үзэгч биднийг сүрлэг уудам тал нутгаар аялуулахын зэрэгцээ эртний Монгол нүүдэлчид алс бөглүү нутагт мянга, мянган жилийн турш байгаль дэлхийд ээлтэй, хаягдалгүй амьдралын хэвшлээр хэрхэн аж төрж ирсэнийг толилуулж байна. Цомхон, тогтвортой хэрэглээт амьдралын байгаль эхтэй хэрхэн сүлэлддэгээс бидэнд суралцах зүйл дэндүү их ажээ.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:30

Mongolian subtitles

Revisions