Return to Video

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан загвар хүн бүрт ашигтай

  • 0:01 - 0:04
    Би найзуудтайгаа хамт инээлдэх
  • 0:04 - 0:06
    дуу авиаг хэзээ ч мартахгүй.
  • 0:07 - 0:09
    Би унтахынхаа өмнө сонсдог байсан
  • 0:09 - 0:12
    ээжийнхээ хоолойг ч мартахгүй.
  • 0:14 - 0:19
    Мөн урсан мяралзах булгийн усны сэтгэлд
  • 0:19 - 0:21
    тааламжтай дууг ч мартахгүй.
  • 0:23 - 0:26
    Миний айдсыг төсөөл дөө, аймаар айдас...
  • 0:27 - 0:28
    Намайг 10 настай байхад
  • 0:29 - 0:32
    юм сонсохоо болино гэж хэлсэн юм.
  • 0:33 - 0:35
    Үүнээс хойш таван жилийн хугацаанд
  • 0:35 - 0:40
    улам муудаж, би таг дүлий болсон доо.
  • 0:42 - 0:46
    Гэхдээ би юм сонсохоо больсон нь
  • 0:46 - 0:49
    миний авч байсан хамгийн гайхалтай
    бэлгийн нэг гэж итгэдэг.
  • 0:50 - 0:54
    Би хорвоог онцгой байдлаар мэдэрсэн шүү.
  • 0:55 - 0:59
    Миний бодлоор, хөгжлийн бэрхшээлтэй хүний
  • 0:59 - 1:01
    олж авсан энэхүү туршлага л
  • 1:01 - 1:06
    хөгжлийн бэрхшээлтэй,
    бэрхшээлгүй гэж ялгалгүй хүн бүрт
  • 1:06 - 1:12
    таатай, амар ертөнц бүтээхэд хэрэг болно.
  • 1:13 - 1:15
    Би хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн
  • 1:15 - 1:19
    хуульч байхдаа хууль биелүүлэх,
  • 1:19 - 1:21
    тохирох хэлцэл хийхэд
    маш их цаг зарцуулжээ.
  • 1:22 - 1:26
    Надад хөгжлийн бэрхшээлтэй
    хүнийг хамгаалдаг
  • 1:26 - 1:30
    НҮБ-ын конвенц дээр ажиллах санал ирж
  • 1:30 - 1:33
    олон улсын бодлогыг шахуу судалсан.
  • 1:33 - 1:36
    ТББ-ын тэргүүний хувиар ажлын хэсгийнхэнд
  • 1:36 - 1:41
    хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар их чадамжтай
  • 1:41 - 1:44
    болохыг нотлоход
    ихэнх эрч хүчээ зориулсан.
  • 1:46 - 1:48
    Харин ингэж явах зууртаа, миний ээж, аав
  • 1:49 - 1:51
    намайг олон ажил солихыг таашаагаагүй ч
  • 1:51 - 1:53
    би шийдэл олсон юм чинь...
  • 1:53 - 1:55
    (Инээд)
  • 1:55 - 1:58
    Миний бодлоор, дэлхийн
    хамгийн тулгамдсан асуудлуудыг
  • 1:58 - 2:03
    шийдэж чадах, хамаагүй үр нөлөөтэй
    арга байж болохуйц
  • 2:03 - 2:06
    шийдлийг би олсон,
  • 2:06 - 2:08
    хөгжлийн бэрхшээл ч бай,
    үгүй ч бай.
  • 2:10 - 2:14
    Үүнийг загварчлан сэтгэх гэдэг.
  • 2:16 - 2:21
    Энэ бол инноваци,
    асуудал шийдэх процесс юм.
  • 2:22 - 2:24
    Таван алхам бий.
  • 2:24 - 2:26
    Эхний алхам нь асуудлаа тодорхойлох,
  • 2:27 - 2:29
    саад хязгаарыг ойлгоход оршино.
  • 2:29 - 2:34
    Хоёрт, жинхэнэ амьдрал дээрх хүмүүсийг
  • 2:35 - 2:37
    ажиглаж, тэднийг ойлгож, мэдрэх болно.
  • 2:37 - 2:40
    Гуравт, санаагаа гаргаад л байх,
  • 2:40 - 2:42
    илүү олон, илүү галзуу байх тусмаа сайн.
  • 2:43 - 2:47
    Дөрөвт, анхны загвар гаргах,
  • 2:47 - 2:49
    цуглуулж чадах бүхнээ
    нэг дор цуглуулж,
  • 2:49 - 2:52
    шийдлээ боловсруулж, туршиж,
  • 2:52 - 2:53
    өө сэвийг засаж өнгөлнө.
  • 2:54 - 2:56
    Эцэст нь, хэрэгжүүлэх буюу таны гаргасан
  • 2:56 - 3:01
    шийдэл тогтвортой болохыг баталгаажуулна.
  • 3:03 - 3:09
    Уоррен Бергэр хэлэхдээ:
    "Загварчлан сэтгэх нь бидэнд
  • 3:09 - 3:14
    өөр өнцгөөс харах, дахин хүрээгээ тогтоох,
    сайжруулах, турших,
  • 3:14 - 3:16
    магадгүй хамгийн чухал нь
  • 3:16 - 3:19
    нөгөө тэнэг асуултуудыг
    асууж сургадаг" гэсэн.
  • 3:20 - 3:23
    Загварчлан сэтгэгч хүн бүр
    бүтээлч сэтгэлгээтэй гэдэгт итгэдэг.
  • 3:25 - 3:29
    Харилцан адилгүй санаа бодлоо хуваалцах
    хүсэлтэй тул янз бүрийн мэдлэгтэй хүмүүс
  • 3:29 - 3:33
    нэг дор уулзаж, хамтдаа ажиллах
    боломж эрэлхийлж,
  • 3:33 - 3:35
    ямар нэгэн шинэ зүйл бүтээхийг
  • 3:35 - 3:37
    хүсэж байдаг хэмээн
    дээрх сэтгэгчид боддог.
  • 3:40 - 3:44
    Загварчлан сэтгэх нь бараг бүх үйлдвэрлэлд
  • 3:44 - 3:47
    ашиглаж ирсэн амжилттай, нийцтэй арга юм.
  • 3:49 - 3:53
    Надад тулгарсан асуудалд хүртэл нийцэхүйц
    боломжтойг олж харсан тул би
  • 3:53 - 3:56
    сургуульдаа эргэн суралцаж
    нийгмийн загварын чиглэлээр
  • 3:56 - 3:59
    магистрын зэрэг горилохоор шийдсэн юм.
  • 4:00 - 4:05
    Дэлхий дээр эерэг өөрчлөлт бий болгоход
    хэрхэн загвар ашиглах тухай судалдаг.
  • 4:06 - 4:08
    Би тэнд сурч байхдаа
  • 4:08 - 4:09
    модон урлалд дурлачихсан шүү.
  • 4:10 - 4:13
    Гэхдээ миний тэр даруй ухаарсан зүйл бол
  • 4:13 - 4:15
    ямар нэгэн зүйл дутуу харснаа мэдсэн.
  • 4:16 - 4:19
    Та ямар нэгэн хэрэгсэлтэй ажиллаж байхдаа
  • 4:19 - 4:21
    өөр лүү чинь эргэж цохих хүртэл
  • 4:21 - 4:25
    ямар нэг зүйл тань руу үсрэхдээ
  • 4:25 - 4:26
    дуу гаргадаг.
  • 4:27 - 4:29
    Би харин үүнийг сонсож чаддаггүй.
  • 4:29 - 4:31
    Тэгээд би "Яагаад үүнийг туршиж үзээд
  • 4:32 - 4:33
    шийдчихэж болохгүй гэж?" гэж бодлоо.
  • 4:34 - 4:38
    Миний шийдэл бол зүүсэн хүндээ ямар нэгэн
  • 4:38 - 4:42
    авианы өөрчлөлтийг хараазүйн байдлаар
  • 4:42 - 4:44
    хүний чих сонсож амжихаас өмнө
  • 4:44 - 4:47
    дохио өгдөг хамгаалалтын шил байлаа.
  • 4:49 - 4:53
    Яагаад багажны дизайнерууд энэ талаар
    өмнө бодоогүй юм бол оо?
  • 4:53 - 4:55
    (Инээд)
  • 4:55 - 4:58
    Хоёр шалтгаан бий.
    Нэгт, би анхлан суралцагч байсан.
  • 4:59 - 5:03
    Надад хувийн туршлага, цэцэн мэргэн
    ухаан байсангүй.
  • 5:04 - 5:07
    Хоёрт, би дүлий байсан.
  • 5:08 - 5:13
    Миний энэ ертөнцөөс олж авсан онцгой
    туршлага л шийдэл олоход тусалсан.
  • 5:14 - 5:18
    Үүнээс хойш би анхандаа хөгжлийн
    бэрхшээлтэй хүмүүст зориулсан
  • 5:18 - 5:21
    илүү олон шийдэл олсон ч гэлээ
  • 5:21 - 5:25
    хөгжлийн бэрхшээлтэй,
    бэрхшээлгүй олон нийт ч гэсэн
  • 5:25 - 5:28
    түүнийг ашиглахаар сонгож,
    таатай хүлээн авч,
  • 5:28 - 5:29
    дурлах болсон билээ.
  • 5:29 - 5:32
    Энэ бол ОКСО төмс арилгагч.
  • 5:32 - 5:36
    Үүнийг анхандаа үе мөчний өвчтэй
    хүмүүст зориулсан ч
  • 5:36 - 5:38
    үнэхээр авсаар, амар байсан тул
    бүгд таалах болсон.
  • 5:40 - 5:44
    Зурвас бичих бол анх дүлий хүмүүст
    зориулсан шийдэл шүү дээ.
  • 5:45 - 5:47
    Та мэднэ дээ, бас л бүгд дуртай.
  • 5:47 - 5:49
    (Инээд)
  • 5:49 - 5:51
    Би эргэцүүлж эхэллээ.
  • 5:51 - 5:55
    Хэрвээ бид өөрсдийнхөө сэтгэлгээний
    хэлбэрээ өөрчилбөл яах вэ?
  • 5:56 - 6:01
    Хэрвээ бид бэрхшээлгүй хүнд биш, хөгжлийн
    бэрхшээлтэй хүмүүст зориулан
  • 6:01 - 6:02
    загварчилж эхэлбэл яах вэ?
  • 6:03 - 6:07
    Таны харсанчлан бид эхлээд хөгжлийн
    бэрхшээлтэй хүмүүст зориулан загварчилбал
  • 6:07 - 6:11
    бүх хүн тэгш хүртэх шийдэл байнга
    гаргахын зэрэгцээ
  • 6:12 - 6:17
    хөгжлийн бэрхшээлгүй хүнд зориулснаас
    хамаагүй илүү байх болно.
  • 6:18 - 6:20
    Энэ намайг маш их догдлуулдаг.
  • 6:20 - 6:25
    Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй
    хэн нэгний
  • 6:25 - 6:28
    хэрэгцээг хангахад зарцуулсан эрч хүчийг
  • 6:28 - 6:33
    бүтээлч байдал, инноваци бий болгоход
  • 6:33 - 6:37
    хөшүүрэг болгон ашиглаж болно.
  • 6:38 - 6:43
    Энэ бол биднийг хүний зүрх сэтгэл, хүлцэн
    тэвчсэн сэтгэхүйн учир дутагдлыг
  • 6:43 - 6:46
    өөрчлөх гэсэн сэтгэлгээний хэлбэрээсээ
    салж, энэ хорвоод эн тэргүүнд
  • 6:46 - 6:49
    тулгамдсан асуудлуудаа шийдэх
  • 6:49 - 6:53
    эрэлт хэрэгцээтэй бүрэн уялдаж, нэг
    төрлийн ид шидтэн буюу хувилгахуйн
  • 6:53 - 6:56
    билэг оюунтан болгоход хүргэж байна.
  • 6:56 - 6:59
    Одоо би
  • 6:59 - 7:03
    хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
    загварчлан сэтгэх үйл явцын хүрээнд
  • 7:03 - 7:06
    мундаг дизайнерууд болно гэдэгт
    итгэж байна.
  • 7:06 - 7:09
    Би өөрөө ч мэдэлгүй багаасаа
  • 7:09 - 7:14
    засаж сайжруулах тал дээр
    загварчлан сэтгэгч байжээ.
  • 7:14 - 7:19
    Загварчлан сэтгэгч нь үнэндээ асуудал
    шийдэгч юм.
  • 7:20 - 7:24
    Хүний яриа сонсохдоо хэлсэн ярьснаас
  • 7:24 - 7:28
    50 хувийг л ойлгодог гэж төсөөлцгөөе.
  • 7:30 - 7:33
    Та дахиж үг бүрээ давтахыг хүсэж чадахгүй.
  • 7:33 - 7:35
    Тэд шууд танаас залхаж магад.
  • 7:36 - 7:38
    Юу болж байгааг ухааралгүйгээр
  • 7:38 - 7:43
    миний шийдэл бол
  • 7:43 - 7:45
    цохилт төдий байсан бувтнах авиаг
  • 7:45 - 7:49
    хэмнэлд оруулж, харж байгаа уруултайгаа
    давхцуулдаг нягтлах байсан.
  • 7:50 - 7:56
    Хэдэн жилийн дараа нэг хүн надад бичгийн
    хэв маань хэмнэлтэй байгааг хэлж билээ.
  • 7:56 - 8:01
    Учир нь би хүний яриаг хэмнэл гэж
    мэдэрдэгтэй холбоотой.
  • 8:02 - 8:07
    Би алдахдаа ч маш мундаг болсон л доо.
  • 8:07 - 8:09
    (Инээд)
  • 8:09 - 8:10
    Шууд утгаараа.
  • 8:11 - 8:14
    Эхний хичээлийн жилийн хагаст
    Испани хэл дээр D авлаа.
  • 8:15 - 8:18
    Гэхдээ миний сурсан зүйл бол
    өөрийгөө өөд нь татаад,
  • 8:18 - 8:21
    орчин тойрноо багахан өөрчлөөд л
  • 8:21 - 8:24
    би шууд амжилт гаргасан.
  • 8:25 - 8:30
    Үүнтэй адил загварчлан сэтгэх нь хүмүүс
    дахин дахин алдахыг зөвшөөрч,
  • 8:30 - 8:31
    олон алдааны дараа
  • 8:31 - 8:35
    та амжилт гаргах болно.
  • 8:35 - 8:39
    Гарын хуруунд багтам цөөн инноваци
  • 8:39 - 8:43
    эхний туршилтаараа
    амжилттай болсон шүү дээ.
  • 8:45 - 8:48
    Би энэ сургамжийг спортоос бас олж авсан.
  • 8:49 - 8:52
    Манай дасгалжуулагч ээжид хэлсэн үгийг
    би хэзээ ч мартахгүй:
  • 8:53 - 8:57
    "Хэрэв таны охин сонсголтой байсан бол
  • 8:57 - 8:58
    үндэсний шигшээд байх байсан."
  • 9:00 - 9:04
    Харин манай дасгалжуулагч, бид хоёрын тэр
    үед мэдээгүй нэг зүйл бол
  • 9:05 - 9:10
    угтаа би сонсголгүй болсноороо
    спортод амжилт гаргасан.
  • 9:11 - 9:16
    Та бод доо. Сонсохоо больсноор өөрийн
    ааш авирт нийцэхээс гадна,
  • 9:16 - 9:20
    өөрийнхөө бие махбодийн
    мэдрэмжид шинээр дасан зохицдог.
  • 9:21 - 9:22
    Нэг жишээ дурдвал,
  • 9:22 - 9:27
    миний харааны анхаарлын хүрээ улам тэлсэн.
  • 9:28 - 9:32
    Зүүн талаас нэг хөл бөмбөгчин
    ирж байна гэж төсөөлье.
  • 9:32 - 9:35
    Надтай адилхан хаалгач байлаа гэж бодъё.
  • 9:35 - 9:37
    Бөмбөг ч зүүн талаас ирж байна.
  • 9:37 - 9:42
    Энгийн сонсголтой хүний
    харах хүрээ ийм байдаг.
  • 9:43 - 9:47
    Миний хувьд илүү өргөнөөр харах
    давуу тал надад үүссэн.
  • 9:47 - 9:49
    Иймээс би талбай дээр байгаа тоглогчдоос
  • 9:49 - 9:52
    хөдөлж, ойртож байгааг түүгээд харчихдаг.
  • 9:52 - 9:56
    Би тэднийг хурдан дагуулж харан, бөмбөгөө
    дамжуулах юм бол
  • 9:56 - 9:59
    чиглэн ирэх цохилтод бэлдэн өөрийн
    байрлалаа шинээр эзэлдэг.
  • 10:01 - 10:02
    Та бүхний харж байгаачлан,
  • 10:02 - 10:05
    би бараг насан туршдаа
    загварчлан сэтгэдэг байжээ.
  • 10:07 - 10:11
    Миний ажиглах чадвар улам хөгжиж, хүмүүс
    анхаарахгүй зүйлсийг ч гэсэн би өөрөө
  • 10:11 - 10:13
    маш сайн анзаардаг болсон.
  • 10:15 - 10:19
    Аливаа зүйлтэй дасан зохицох хэрэгцээ минь
    намайг санаа гаргагч,
  • 10:19 - 10:21
    асуудал шийдэгч болгожээ.
  • 10:21 - 10:26
    Дээрх бүхнээ би өөрийн хүрэх хязгаар,
    хийх чадлынхаа хэрээр хийхэд хүрдэг.
  • 10:26 - 10:30
    Үүнийг дизайнеруудын байнга нүүр тулдаг
    асуудалтай адилтгаж болох юм даа.
  • 10:33 - 10:36
    Ажил маань намайг хамгийн сүүлд
    Гайти руу чиглүүлсэн.
  • 10:36 - 10:40
    Загварчлан сэтгэгчид цаг ямагт туйлын
    онцгой нөхцөл байдал эрэлхийлдэг нь
  • 10:40 - 10:45
    онцгой байдал тэднээс шилдэг загвар
    төрүүлдэгтэй холбоотой.
  • 10:45 - 10:48
    Гайти бол олон зуунд нэг тохиох завшаан!
  • 10:48 - 10:53
    Би 2010 оны газар хөдлөлтийн дараа өөр өөр
    газар шилжин суурьшихад хүрсэн 300 гаруй
  • 10:54 - 10:57
    дүлий хүнтэй амьдарч, ажилласан юм.
  • 10:58 - 11:01
    Таван жил хагасын дараа хүртэл
  • 11:02 - 11:04
    тэнд ямар ч цахилгаангүй,
  • 11:04 - 11:06
    ундны аюулгүй цэвэр усаар хангаж чадаагүй,
  • 11:06 - 11:08
    хөдөлмөрлөх ямар ч боломжгүй,
  • 11:09 - 11:12
    гэмт хэрэг гаарсан ч ял шийтгэлгүй өнгөрөх
    явдал түгээмэл байлаа.
  • 11:13 - 11:17
    Олон улсын тусламжийн байгууллагууд нэг
    нэгээрээ ирсэн.
  • 11:17 - 11:18
    Харин тэд өмнө нь
  • 11:18 - 11:21
    урьдчилан тогтсон шийдэлтэй ирсэн.
  • 11:21 - 11:25
    Тэд тухайн хүмүүсийн хэрэгцээг ажиглах,
    дасган нийцүүлэхэд
  • 11:26 - 11:30
    өөрсдийгөө бэлтгэж ирээгүй байсан.
  • 11:31 - 11:35
    Нэг байгууллагаас хүмүүст
    ямаа, тахиа өгсөн.
  • 11:35 - 11:37
    Гэтэл тэдгээр хүмүүсийн дунд
  • 11:37 - 11:41
    өлсгөлөн нүүрлэсэн болохыг огт
    мэдээгүй байсан тул
  • 11:41 - 11:45
    шөнө дөлөөр дүлий хүмүүс унтаж байх зуур
    сонсохгүйг нь далимдуулж,
  • 11:45 - 11:48
    хүмүүс тэдний хашаа, гэр лүү орж,
  • 11:48 - 11:51
    тахиа, ямааг нь хулгайлчихав.
  • 11:51 - 11:53
    Удалгүй юу ч үгүй болсон доо.
  • 11:55 - 11:59
    Хэрэв тухайн байгууллагад дүлий хүмүүс,
    тухайн нутгийн иргэдийг ажиглан тандах
  • 11:59 - 12:04
    цаг хугацаа байсан бол хүмүүст нүүрлэсэн
  • 12:05 - 12:07
    асуудлыг бүрэн ухаарч,
  • 12:07 - 12:12
    аюулгүй байдлаа хангахын тулд нарны
    гэрэлд цэнэглэдэг гэрэл тараан өгөх замаар
  • 12:12 - 12:15
    шөнөдөө пүнзээ гэрэлтүүлж,
  • 12:15 - 12:18
    боломжийг тэдэнд олгох зэргээр
  • 12:18 - 12:20
    ямар нэгэн шийдэл
    гаргаж болохуйц байсан.
  • 12:22 - 12:26
    Та өнөөдөр миний хуваалцсан санааг
  • 12:26 - 12:29
    хуулан харуулах загварчлан сэтгэгч
    байх албагүй.
  • 12:31 - 12:34
    Та бүтээлч шүү дээ.
  • 12:35 - 12:37
    Та бол дизайнер.
  • 12:37 - 12:39
    Энэ хүн бүрт хамаатай.
  • 12:40 - 12:43
    Надтай адил нэгэн танд туслахыг
    зөвшөөрнө үү.
  • 12:44 - 12:48
    Танд тулгамдсан асуудлуудаа шийдэхэд
    хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
  • 12:48 - 12:50
    таны анзаараагүйг харахад,
    мөн үйл хэрэг болгохыг
  • 12:50 - 12:53
    бидэнд зөвшөөрнө үү.
  • 12:54 - 12:55
    За, боллоо. Баярлалаа.
  • 12:55 - 13:00
    (Алга ташилт)
Title:
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан загвар хүн бүрт ашигтай
Speaker:
Элиз Рой
Description:

"Би сонсголоо алдсанаараа урьд хожид авч байгаагүй бэлгээ авсан хэмээн хувьдаа итгэдэг" гэж Элиз Рой боддог. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хуульч, загварчлан сэтгэгчийн хувиар дүлий байх нь өөрийгөө илэрхийлэх, ертөнцийг дахин бүтээх буюу бидний томоохон асуудлаас ч шийдвэрлэж болохуйц онцгой арга замыг өгсөн гэдгийг мэддэг. Элиз: "Хэрэв бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө загвар бүтээвэл хөгжлийн бэрхшээлгүй хүнд зориулсан загвараас хамаагүй илүү шийдлийг олж харна" хэмээн онцолж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
13:17

Mongolian subtitles

Revisions