WEBVTT 00:00:01.309 --> 00:00:03.501 Би найзуудтайгаа хамт инээлдэх 00:00:03.525 --> 00:00:05.587 дуу авиаг хэзээ ч мартахгүй. 00:00:07.000 --> 00:00:08.796 Би унтахынхаа өмнө сонсдог байсан 00:00:08.820 --> 00:00:12.275 ээжийнхээ хоолойг ч мартахгүй. 00:00:14.426 --> 00:00:18.689 Мөн урсан мяралзах булгийн усны сэтгэлд 00:00:18.713 --> 00:00:20.731 тааламжтай дууг ч мартахгүй. 00:00:22.593 --> 00:00:25.969 Миний айдсыг төсөөл дөө, аймаар айдас... 00:00:26.622 --> 00:00:28.386 Намайг 10 настай байхад 00:00:28.992 --> 00:00:31.569 юм сонсохоо болино гэж хэлсэн юм. 00:00:33.386 --> 00:00:35.450 Үүнээс хойш таван жилийн хугацаанд 00:00:35.474 --> 00:00:40.004 улам муудаж, би таг дүлий болсон доо. NOTE Paragraph 00:00:42.350 --> 00:00:45.685 Гэхдээ би юм сонсохоо больсон нь 00:00:45.709 --> 00:00:49.162 миний авч байсан хамгийн гайхалтай бэлгийн нэг гэж итгэдэг. 00:00:50.278 --> 00:00:53.924 Би хорвоог онцгой байдлаар мэдэрсэн шүү. 00:00:54.901 --> 00:00:58.929 Миний бодлоор, хөгжлийн бэрхшээлтэй хүний 00:00:58.953 --> 00:01:01.340 олж авсан энэхүү туршлага л 00:01:01.364 --> 00:01:06.384 хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэж ялгалгүй хүн бүрт 00:01:06.408 --> 00:01:11.748 таатай, амар ертөнц бүтээхэд хэрэг болно. NOTE Paragraph 00:01:13.393 --> 00:01:15.419 Би хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн 00:01:15.443 --> 00:01:19.093 хуульч байхдаа хууль биелүүлэх, 00:01:19.117 --> 00:01:21.268 тохирох хэлцэл хийхэд маш их цаг зарцуулжээ. 00:01:21.998 --> 00:01:26.360 Надад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамгаалдаг 00:01:26.384 --> 00:01:30.266 НҮБ-ын конвенц дээр ажиллах санал ирж 00:01:30.290 --> 00:01:32.593 олон улсын бодлогыг шахуу судалсан. 00:01:33.490 --> 00:01:36.391 ТББ-ын тэргүүний хувиар ажлын хэсгийнхэнд 00:01:36.415 --> 00:01:41.073 хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар их чадамжтай 00:01:41.097 --> 00:01:44.341 болохыг нотлоход ихэнх эрч хүчээ зориулсан. 00:01:45.775 --> 00:01:48.260 Харин ингэж явах зууртаа, миний ээж, аав 00:01:48.916 --> 00:01:51.087 намайг олон ажил солихыг таашаагаагүй ч 00:01:51.111 --> 00:01:53.158 би шийдэл олсон юм чинь... NOTE Paragraph 00:01:53.182 --> 00:01:54.768 (Инээд) NOTE Paragraph 00:01:54.792 --> 00:01:57.899 Миний бодлоор, дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудыг 00:01:57.923 --> 00:02:03.283 шийдэж чадах, хамаагүй үр нөлөөтэй арга байж болохуйц 00:02:03.307 --> 00:02:06.351 шийдлийг би олсон, 00:02:06.351 --> 00:02:08.321 хөгжлийн бэрхшээл ч бай, үгүй ч бай. 00:02:10.207 --> 00:02:14.003 Үүнийг загварчлан сэтгэх гэдэг. NOTE Paragraph 00:02:15.853 --> 00:02:20.842 Энэ бол инноваци, асуудал шийдэх процесс юм. 00:02:21.773 --> 00:02:23.549 Таван алхам бий. 00:02:23.573 --> 00:02:26.148 Эхний алхам нь асуудлаа тодорхойлох, 00:02:26.821 --> 00:02:29.427 саад хязгаарыг ойлгоход оршино. 00:02:29.451 --> 00:02:34.497 Хоёрт, жинхэнэ амьдрал дээрх хүмүүсийг 00:02:34.521 --> 00:02:36.821 ажиглаж, тэднийг ойлгож, мэдрэх болно. 00:02:36.845 --> 00:02:40.329 Гуравт, санаагаа гаргаад л байх, 00:02:40.329 --> 00:02:42.373 илүү олон, илүү галзуу байх тусмаа сайн. 00:02:43.186 --> 00:02:47.344 Дөрөвт, анхны загвар гаргах, 00:02:47.344 --> 00:02:49.196 цуглуулж чадах бүхнээ нэг дор цуглуулж, 00:02:49.220 --> 00:02:51.819 шийдлээ боловсруулж, туршиж, 00:02:51.843 --> 00:02:53.275 өө сэвийг засаж өнгөлнө. 00:02:53.968 --> 00:02:56.409 Эцэст нь, хэрэгжүүлэх буюу таны гаргасан 00:02:56.433 --> 00:03:01.491 шийдэл тогтвортой болохыг баталгаажуулна. NOTE Paragraph 00:03:03.007 --> 00:03:08.569 Уоррен Бергэр хэлэхдээ: "Загварчлан сэтгэх нь бидэнд 00:03:08.569 --> 00:03:13.599 өөр өнцгөөс харах, дахин хүрээгээ тогтоох, сайжруулах, турших, 00:03:13.623 --> 00:03:15.970 магадгүй хамгийн чухал нь 00:03:15.994 --> 00:03:18.551 нөгөө тэнэг асуултуудыг асууж сургадаг" гэсэн. 00:03:19.601 --> 00:03:22.686 Загварчлан сэтгэгч хүн бүр бүтээлч сэтгэлгээтэй гэдэгт итгэдэг. 00:03:24.710 --> 00:03:29.428 Харилцан адилгүй санаа бодлоо хуваалцах хүсэлтэй тул янз бүрийн мэдлэгтэй хүмүүс 00:03:29.452 --> 00:03:32.667 нэг дор уулзаж, хамтдаа ажиллах боломж эрэлхийлж, 00:03:32.691 --> 00:03:35.107 ямар нэгэн шинэ зүйл бүтээхийг 00:03:35.131 --> 00:03:37.384 хүсэж байдаг хэмээн дээрх сэтгэгчид боддог. NOTE Paragraph 00:03:39.919 --> 00:03:43.610 Загварчлан сэтгэх нь бараг бүх үйлдвэрлэлд 00:03:43.634 --> 00:03:46.705 ашиглаж ирсэн амжилттай, нийцтэй арга юм. 00:03:48.586 --> 00:03:52.961 Надад тулгарсан асуудалд хүртэл нийцэхүйц боломжтойг олж харсан тул би 00:03:52.985 --> 00:03:56.217 сургуульдаа эргэн суралцаж нийгмийн загварын чиглэлээр 00:03:56.241 --> 00:03:59.111 магистрын зэрэг горилохоор шийдсэн юм. 00:03:59.832 --> 00:04:04.971 Дэлхий дээр эерэг өөрчлөлт бий болгоход хэрхэн загвар ашиглах тухай судалдаг. 00:04:06.209 --> 00:04:07.630 Би тэнд сурч байхдаа 00:04:07.654 --> 00:04:09.471 модон урлалд дурлачихсан шүү. 00:04:10.217 --> 00:04:12.914 Гэхдээ миний тэр даруй ухаарсан зүйл бол 00:04:12.938 --> 00:04:15.382 ямар нэгэн зүйл дутуу харснаа мэдсэн. 00:04:16.058 --> 00:04:18.997 Та ямар нэгэн хэрэгсэлтэй ажиллаж байхдаа 00:04:19.021 --> 00:04:21.450 өөр лүү чинь эргэж цохих хүртэл 00:04:21.474 --> 00:04:24.733 ямар нэг зүйл тань руу үсрэхдээ 00:04:24.757 --> 00:04:25.923 дуу гаргадаг. 00:04:26.992 --> 00:04:28.582 Би харин үүнийг сонсож чаддаггүй. 00:04:29.313 --> 00:04:31.478 Тэгээд би "Яагаад үүнийг туршиж үзээд 00:04:31.513 --> 00:04:33.323 шийдчихэж болохгүй гэж?" гэж бодлоо. 00:04:34.363 --> 00:04:37.847 Миний шийдэл бол зүүсэн хүндээ ямар нэгэн 00:04:37.871 --> 00:04:41.663 авианы өөрчлөлтийг хараазүйн байдлаар 00:04:41.687 --> 00:04:44.279 хүний чих сонсож амжихаас өмнө 00:04:44.303 --> 00:04:47.175 дохио өгдөг хамгаалалтын шил байлаа. 00:04:48.802 --> 00:04:52.668 Яагаад багажны дизайнерууд энэ талаар өмнө бодоогүй юм бол оо? NOTE Paragraph 00:04:52.692 --> 00:04:54.595 (Инээд) NOTE Paragraph 00:04:54.619 --> 00:04:58.410 Хоёр шалтгаан бий. Нэгт, би анхлан суралцагч байсан. 00:04:58.856 --> 00:05:03.411 Надад хувийн туршлага, цэцэн мэргэн ухаан байсангүй. 00:05:04.284 --> 00:05:06.729 Хоёрт, би дүлий байсан. 00:05:08.070 --> 00:05:13.013 Миний энэ ертөнцөөс олж авсан онцгой туршлага л шийдэл олоход тусалсан. NOTE Paragraph 00:05:13.886 --> 00:05:17.839 Үүнээс хойш би анхандаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан 00:05:17.863 --> 00:05:21.435 илүү олон шийдэл олсон ч гэлээ 00:05:21.459 --> 00:05:24.765 хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй олон нийт ч гэсэн 00:05:24.789 --> 00:05:27.711 түүнийг ашиглахаар сонгож, таатай хүлээн авч, 00:05:27.735 --> 00:05:28.940 дурлах болсон билээ. 00:05:29.448 --> 00:05:31.862 Энэ бол ОКСО төмс арилгагч. 00:05:31.886 --> 00:05:35.508 Үүнийг анхандаа үе мөчний өвчтэй хүмүүст зориулсан ч 00:05:35.532 --> 00:05:37.959 үнэхээр авсаар, амар байсан тул бүгд таалах болсон. 00:05:39.792 --> 00:05:44.198 Зурвас бичих бол анх дүлий хүмүүст зориулсан шийдэл шүү дээ. 00:05:44.817 --> 00:05:47.067 Та мэднэ дээ, бас л бүгд дуртай. NOTE Paragraph 00:05:47.091 --> 00:05:49.009 (Инээд) NOTE Paragraph 00:05:49.033 --> 00:05:50.746 Би эргэцүүлж эхэллээ. 00:05:51.492 --> 00:05:54.618 Хэрвээ бид өөрсдийнхөө сэтгэлгээний хэлбэрээ өөрчилбөл яах вэ? 00:05:55.578 --> 00:06:00.706 Хэрвээ бид бэрхшээлгүй хүнд биш, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан 00:06:00.730 --> 00:06:02.007 загварчилж эхэлбэл яах вэ? 00:06:02.721 --> 00:06:06.511 Таны харсанчлан бид эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан загварчилбал 00:06:06.535 --> 00:06:11.356 бүх хүн тэгш хүртэх шийдэл байнга гаргахын зэрэгцээ 00:06:12.090 --> 00:06:17.216 хөгжлийн бэрхшээлгүй хүнд зориулснаас хамаагүй илүү байх болно. NOTE Paragraph 00:06:18.398 --> 00:06:19.953 Энэ намайг маш их догдлуулдаг. 00:06:19.977 --> 00:06:24.755 Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгний 00:06:24.755 --> 00:06:27.926 хэрэгцээг хангахад зарцуулсан эрч хүчийг 00:06:27.950 --> 00:06:32.813 бүтээлч байдал, инноваци бий болгоход 00:06:32.837 --> 00:06:36.860 хөшүүрэг болгон ашиглаж болно. 00:06:37.712 --> 00:06:43.109 Энэ бол биднийг хүний зүрх сэтгэл, хүлцэн тэвчсэн сэтгэхүйн учир дутагдлыг 00:06:43.109 --> 00:06:46.392 өөрчлөх гэсэн сэтгэлгээний хэлбэрээсээ салж, энэ хорвоод эн тэргүүнд 00:06:46.416 --> 00:06:49.134 тулгамдсан асуудлуудаа шийдэх 00:06:49.158 --> 00:06:53.127 эрэлт хэрэгцээтэй бүрэн уялдаж, нэг төрлийн ид шидтэн буюу хувилгахуйн 00:06:53.147 --> 00:06:56.218 билэг оюунтан болгоход хүргэж байна. 00:06:56.218 --> 00:06:58.918 Одоо би 00:06:58.918 --> 00:07:03.431 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс загварчлан сэтгэх үйл явцын хүрээнд 00:07:03.461 --> 00:07:05.809 мундаг дизайнерууд болно гэдэгт итгэж байна. 00:07:06.360 --> 00:07:09.335 Би өөрөө ч мэдэлгүй багаасаа 00:07:09.335 --> 00:07:13.645 засаж сайжруулах тал дээр загварчлан сэтгэгч байжээ. 00:07:13.645 --> 00:07:19.029 Загварчлан сэтгэгч нь үнэндээ асуудал шийдэгч юм. 00:07:19.580 --> 00:07:23.885 Хүний яриа сонсохдоо хэлсэн ярьснаас 00:07:23.909 --> 00:07:27.902 50 хувийг л ойлгодог гэж төсөөлцгөөе. 00:07:29.640 --> 00:07:32.538 Та дахиж үг бүрээ давтахыг хүсэж чадахгүй. 00:07:32.911 --> 00:07:35.476 Тэд шууд танаас залхаж магад. 00:07:35.500 --> 00:07:38.240 Юу болж байгааг ухааралгүйгээр 00:07:38.264 --> 00:07:43.176 миний шийдэл бол 00:07:43.200 --> 00:07:45.082 цохилт төдий байсан бувтнах авиаг 00:07:45.082 --> 00:07:48.886 хэмнэлд оруулж, харж байгаа уруултайгаа давхцуулдаг нягтлах байсан. 00:07:49.908 --> 00:07:55.581 Хэдэн жилийн дараа нэг хүн надад бичгийн хэв маань хэмнэлтэй байгааг хэлж билээ. 00:07:56.105 --> 00:08:01.066 Учир нь би хүний яриаг хэмнэл гэж мэдэрдэгтэй холбоотой. 00:08:02.369 --> 00:08:07.444 Би алдахдаа ч маш мундаг болсон л доо. NOTE Paragraph 00:08:07.468 --> 00:08:08.702 (Инээд) NOTE Paragraph 00:08:08.726 --> 00:08:10.300 Шууд утгаараа. 00:08:10.801 --> 00:08:13.972 Эхний хичээлийн жилийн хагаст Испани хэл дээр D авлаа. 00:08:14.569 --> 00:08:18.383 Гэхдээ миний сурсан зүйл бол өөрийгөө өөд нь татаад, 00:08:18.407 --> 00:08:20.707 орчин тойрноо багахан өөрчлөөд л 00:08:20.731 --> 00:08:23.546 би шууд амжилт гаргасан. 00:08:25.187 --> 00:08:29.807 Үүнтэй адил загварчлан сэтгэх нь хүмүүс дахин дахин алдахыг зөвшөөрч, 00:08:29.831 --> 00:08:31.467 олон алдааны дараа 00:08:31.491 --> 00:08:34.722 та амжилт гаргах болно. 00:08:35.404 --> 00:08:39.284 Гарын хуруунд багтам цөөн инноваци 00:08:39.308 --> 00:08:43.126 эхний туршилтаараа амжилттай болсон шүү дээ. NOTE Paragraph 00:08:44.906 --> 00:08:47.778 Би энэ сургамжийг спортоос бас олж авсан. 00:08:49.460 --> 00:08:52.421 Манай дасгалжуулагч ээжид хэлсэн үгийг би хэзээ ч мартахгүй: 00:08:53.389 --> 00:08:56.623 "Хэрэв таны охин сонсголтой байсан бол 00:08:56.647 --> 00:08:58.331 үндэсний шигшээд байх байсан." 00:09:00.061 --> 00:09:04.242 Харин манай дасгалжуулагч, бид хоёрын тэр үед мэдээгүй нэг зүйл бол 00:09:05.019 --> 00:09:09.723 угтаа би сонсголгүй болсноороо спортод амжилт гаргасан. 00:09:10.704 --> 00:09:15.771 Та бод доо. Сонсохоо больсноор өөрийн ааш авирт нийцэхээс гадна, 00:09:16.441 --> 00:09:19.577 өөрийнхөө бие махбодийн мэдрэмжид шинээр дасан зохицдог. 00:09:20.785 --> 00:09:22.435 Нэг жишээ дурдвал, 00:09:22.459 --> 00:09:26.962 миний харааны анхаарлын хүрээ улам тэлсэн. 00:09:27.543 --> 00:09:32.001 Зүүн талаас нэг хөл бөмбөгчин ирж байна гэж төсөөлье. 00:09:32.025 --> 00:09:34.828 Надтай адилхан хаалгач байлаа гэж бодъё. 00:09:34.852 --> 00:09:37.000 Бөмбөг ч зүүн талаас ирж байна. 00:09:37.024 --> 00:09:41.808 Энгийн сонсголтой хүний харах хүрээ ийм байдаг. 00:09:42.872 --> 00:09:46.863 Миний хувьд илүү өргөнөөр харах давуу тал надад үүссэн. 00:09:46.887 --> 00:09:49.324 Иймээс би талбай дээр байгаа тоглогчдоос 00:09:49.348 --> 00:09:51.862 хөдөлж, ойртож байгааг түүгээд харчихдаг. 00:09:51.886 --> 00:09:55.560 Би тэднийг хурдан дагуулж харан, бөмбөгөө дамжуулах юм бол 00:09:55.584 --> 00:09:59.177 чиглэн ирэх цохилтод бэлдэн өөрийн байрлалаа шинээр эзэлдэг. NOTE Paragraph 00:10:00.955 --> 00:10:02.472 Та бүхний харж байгаачлан, 00:10:02.496 --> 00:10:05.162 би бараг насан туршдаа загварчлан сэтгэдэг байжээ. 00:10:06.788 --> 00:10:11.346 Миний ажиглах чадвар улам хөгжиж, хүмүүс анхаарахгүй зүйлсийг ч гэсэн би өөрөө 00:10:11.370 --> 00:10:13.353 маш сайн анзаардаг болсон. 00:10:15.233 --> 00:10:19.197 Аливаа зүйлтэй дасан зохицох хэрэгцээ минь намайг санаа гаргагч, 00:10:19.221 --> 00:10:20.538 асуудал шийдэгч болгожээ. 00:10:21.392 --> 00:10:25.664 Дээрх бүхнээ би өөрийн хүрэх хязгаар, хийх чадлынхаа хэрээр хийхэд хүрдэг. 00:10:26.164 --> 00:10:30.439 Үүнийг дизайнеруудын байнга нүүр тулдаг асуудалтай адилтгаж болох юм даа. NOTE Paragraph 00:10:32.638 --> 00:10:35.527 Ажил маань намайг хамгийн сүүлд Гайти руу чиглүүлсэн. 00:10:36.049 --> 00:10:40.238 Загварчлан сэтгэгчид цаг ямагт туйлын онцгой нөхцөл байдал эрэлхийлдэг нь 00:10:40.262 --> 00:10:44.517 онцгой байдал тэднээс шилдэг загвар төрүүлдэгтэй холбоотой. 00:10:44.541 --> 00:10:47.580 Гайти бол олон зуунд нэг тохиох завшаан! NOTE Paragraph 00:10:48.415 --> 00:10:52.822 Би 2010 оны газар хөдлөлтийн дараа өөр өөр газар шилжин суурьшихад хүрсэн 300 гаруй 00:10:53.656 --> 00:10:56.775 дүлий хүнтэй амьдарч, ажилласан юм. 00:10:57.805 --> 00:11:00.971 Таван жил хагасын дараа хүртэл 00:11:01.566 --> 00:11:03.698 тэнд ямар ч цахилгаангүй, 00:11:03.722 --> 00:11:06.208 ундны аюулгүй цэвэр усаар хангаж чадаагүй, 00:11:06.232 --> 00:11:08.373 хөдөлмөрлөх ямар ч боломжгүй, 00:11:09.120 --> 00:11:12.429 гэмт хэрэг гаарсан ч ял шийтгэлгүй өнгөрөх явдал түгээмэл байлаа. 00:11:13.069 --> 00:11:16.540 Олон улсын тусламжийн байгууллагууд нэг нэгээрээ ирсэн. 00:11:17.199 --> 00:11:18.351 Харин тэд өмнө нь 00:11:18.375 --> 00:11:21.071 урьдчилан тогтсон шийдэлтэй ирсэн. 00:11:21.095 --> 00:11:25.482 Тэд тухайн хүмүүсийн хэрэгцээг ажиглах, дасган нийцүүлэхэд 00:11:26.215 --> 00:11:29.511 өөрсдийгөө бэлтгэж ирээгүй байсан. 00:11:30.750 --> 00:11:34.789 Нэг байгууллагаас хүмүүст ямаа, тахиа өгсөн. 00:11:35.484 --> 00:11:36.853 Гэтэл тэдгээр хүмүүсийн дунд 00:11:36.853 --> 00:11:40.736 өлсгөлөн нүүрлэсэн болохыг огт мэдээгүй байсан тул 00:11:40.760 --> 00:11:44.586 шөнө дөлөөр дүлий хүмүүс унтаж байх зуур сонсохгүйг нь далимдуулж, 00:11:44.610 --> 00:11:47.874 хүмүүс тэдний хашаа, гэр лүү орж, 00:11:47.898 --> 00:11:50.779 тахиа, ямааг нь хулгайлчихав. 00:11:50.803 --> 00:11:53.344 Удалгүй юу ч үгүй болсон доо. NOTE Paragraph 00:11:54.896 --> 00:11:59.425 Хэрэв тухайн байгууллагад дүлий хүмүүс, тухайн нутгийн иргэдийг ажиглан тандах 00:11:59.449 --> 00:12:04.186 цаг хугацаа байсан бол хүмүүст нүүрлэсэн 00:12:05.029 --> 00:12:07.249 асуудлыг бүрэн ухаарч, 00:12:07.273 --> 00:12:11.669 аюулгүй байдлаа хангахын тулд нарны гэрэлд цэнэглэдэг гэрэл тараан өгөх замаар 00:12:11.693 --> 00:12:14.771 шөнөдөө пүнзээ гэрэлтүүлж, 00:12:14.795 --> 00:12:17.970 боломжийг тэдэнд олгох зэргээр 00:12:17.970 --> 00:12:20.380 ямар нэгэн шийдэл гаргаж болохуйц байсан. NOTE Paragraph 00:12:22.018 --> 00:12:25.989 Та өнөөдөр миний хуваалцсан санааг 00:12:26.013 --> 00:12:29.218 хуулан харуулах загварчлан сэтгэгч байх албагүй. 00:12:31.387 --> 00:12:34.051 Та бүтээлч шүү дээ. 00:12:34.793 --> 00:12:37.295 Та бол дизайнер. 00:12:37.319 --> 00:12:38.765 Энэ хүн бүрт хамаатай. 00:12:40.152 --> 00:12:43.371 Надтай адил нэгэн танд туслахыг зөвшөөрнө үү. 00:12:44.270 --> 00:12:48.039 Танд тулгамдсан асуудлуудаа шийдэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 00:12:48.039 --> 00:12:50.441 таны анзаараагүйг харахад, мөн үйл хэрэг болгохыг 00:12:50.465 --> 00:12:53.074 бидэнд зөвшөөрнө үү. NOTE Paragraph 00:12:53.605 --> 00:12:54.952 За, боллоо. Баярлалаа. NOTE Paragraph 00:12:54.976 --> 00:13:00.492 (Алга ташилт)